элсэнд нь монос цэцэглэн, мойл, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг амтат жимс, мөнх ногоон арц болон бэлчээрийн олон төрлийн ургамалтай. Энэ уулын өвөрт түүх домогт Ширээт цагаан нуур, Сүм толгой болон эртний шар бүсийн хотын туурь бий. Хангай нутгийн элсэн бүрхүүл нь гол, булаг, шанд бүхий энэ уулын орчин нь онцгой сонин, үзэсгэлэнтэй бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой. ДӨЛГӨӨН ХАЙРХАН УУЛ Есөнзүйл сумын нутагт орших тус газар нь дундаж өндөр уул, нурууд, цэнгэг уст гол, горхи, булаг шандууд, уулын хээр, төгөл ой, голын татам, хад цохио, цонж бүхий үзэсгэлэнт, байгалийн унаган төрх нь хадгалагдан үлдсэн цөөн газрын нэг болно. Тус газрын дэвсгэрт далайн түвшнээс дээш 1800-2300 метрийн өндөрт орших Модот хүрэн, Хүрэн Өндөр уул, Асган овоот, Баян Үйлст, Дөлгөөн уул, Цагаан овоо уул, Өндөр магнай уул, Улиаст Өндөр, Ноён хайрхан уул, Тарвагат өндөр, Мухарын Цагаан овоо, Өндөр улаан овоо, Ширээ уул, Гэр чулуу уул зэрэг уулс байрлах ба тэдгээрээс эх авсан Олон түрүү, Ар Хөшөөт, Олон нуурын голууд, Мөнх булаг, Цагаан чулуут булаг, Ар Салаа, Хадан булаг, Наран, Ар навчит зэрэг булгууд хамрагдана. Иймд энэхүү нутаг нь Шарлин, Ар Жаргалантын голоор дамжин Тарнын голын ус зүйн сүлжээ бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй газрууд болно. Олон түрүү, Ар Хөшөөт, Олон нуурын голуудын эх орчмыг хамрах энэхүү нутаг дэвсгэр нь байгалийн муж, бүсийн төлөөллийн хувьд уулын хээрийн ландшафт голлох Орхон-Сэлэнгийн савын мужийн Туул-Тарнын голын дэд мужид хамрагдана. НОЁН ХАЙРХАН Өлзийт сумын төвөөс баруун тийш 5 км зайд Сүүл толгой хэмээх жижигхэн хар толгой байдаг. Эртний сөнөсөн галт уул Ноён хайрхан. Түүний оройгоос тасарсан Хүйс толгой. Ноён 51
хайрхан уул нь сумын төвөөс 15 км зайтай, далайн түвшнээс дээш 1956,8 м өндөрт өргөгдсөн, эртний сөнөсөн галт уул юм. Эрт үед оргилон гарч байсан лав нь урд талд, газрын уруугаа урссан шинжтэй бүтэц үүсгэсэн байдаг нь нэн сонирхолтой. Хүйс толгойны тогтоц бүтэц нь зургаан талтай хар өнгийн чулуунуудаас тогтсон. Уулын оройд 6 метр орчим хонхорхой тогтоцтой байдаг бөгөөд Ноён хайрханы оройгоос нэгэн аварга могой гарч баруун өмнө зүг чиглэн Баруун хайрхан уулын зүг чиглэн явж хүрэхийн даваан дээр нэгэн хүчирхэг баатар эр Ноён хайрхан уулын оройг тас цавчин авч дарсан гэдэг. Тэр могойн явсан зам мөрөөр нь Хүйсийн гол урссан гэх домог байдаг. ЦОНЖИЙН ОВОО Гучин-Ус сумын төвөөс баруун тийш 35 км Аргалантын 3 дугаар багийн нутаг Аргалант хайрханы орой дээр Цонжийн овоо хэмээх газарт эртний нэгэн харуулын цонжийн үлдэгдэл шивээ байдаг. 52
АЙМГИЙН ГОЛ МӨРӨН, НУУР УСНЫ НӨӨЦӨӨ СУДАЛЦГААЯ Өвºрхангай àéìãèéí ãàäàðãûí óñíû íººö 0.56 øîî êì ¿¿íýýñ àøèãëàх áîëîìæòîé íººö 0.22 øîî êì, ãàçðûí äîîðõ óñíû íººö 0.10 øîî êì àøèãëàõ áîëîìæòîé íººö 0.05 øîî êì, óñ ýçëýõ òàëáàé 63122 êì2 òóñ òóñ áàéãàà íü óëñûí õýìæýýíä óñíû íººö áàãàòàéä òîîöîãääîã. Тус аймагт 2017 оны байдлаар 226 гол горхи, 1029 булаг шанд, 95 нуур тойром, 34 рашаан байдаг судалгаа гарсан. Аймгийн хойд хэсгээр урсан өнгөрөх гол мөрнүүд нь Хойд мөсөн далайн ай савд багтах бөгөөд ихэнх нь Төв азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Хустай, Могойт зэрэг азотат халуун рашааны муж, Хүрэн хад, Хонгил гэх мэт метан, азотат давсархаг рашааны мужуудтай. Хангай-Хэнтийн дэд муж болон талархаг нутгийн нуурын мужид хамаарагдах нууртай Сумдуудын гол, рашаан, булаг, нуур худгийн мэдээлэл № Сумд Гол Булаг Рашаан Нуур Худаг 1 Баян-Өндөр 3 55 2 15 80 2 Бүрд 3 Бат-Өлзий 11 72 - 8 48 4 Баруунбаян-Улаан 35 95 7 6 24 5 Баянгол 6 Богд 8 19 3 4 120 7 Гучин-Ус 8 Есөнзүйл 29 - 9 222 9 Өлзийт 10 Зүүнбаян-улаан 6 88 3 4 195 11 Нарийнтээл 12 Сант 39 - 3 162 13 Тарагт 14 Төгрөг 18 63 1 3 52 15 Уянга 6 55 2 4 101 19 116 3 9 88 13 23 2 0 86 14 - 2 158 19 80 2 3 150 17 1 6 176 33 130 5 7 18 53
16 Хайрхандулаан 11 82 - 3 116 17 Хужирт 14 63 1 6 29 18 Хархорин 23 57 2 3 53 19 Арвайхээр - 2 - - 21 Нийт 226 1029 34 95 1899 ОРХОН ГОЛ /Хамгийн урт гол/ Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хангайн нурууны Суварга Хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрний баруун талаас Сүхбаатар хотын дэргэд нийлдэг хамгийн том цутгал нь юм. Орхон голын эхний хэсгийг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтаасан. Орхон гол эхний хэсэгтээ Улиастай гол, Цагаан Гүүт гол, Тонгорог гол, Цагаан гол, Улаан гол зэрэг олон голуудыг нийлүүлж түүнээс доошлоод зүүн талаасаа Тамир гол, Хавчуу гол, баруун талаасаа Нарийн гол (Хөгшин Орхон), Туул гол, Хараа гол, Ерөө гол, Шарын гол зэрэг олон голыг нийлүүлдэг. Хархорин сумын Эрдэнэ Зуу орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг бөгөөд 8150 га талбайг услах чадалтай, суваг бүхий усан боолтын байгууламж байдаг. Тус гол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдын нутгийг дамжин өнгөрдөг. Голын хөндий нь газар тариаланд үлэмж хэмжээгээр ашиглагддаг. УЛААН ЦУТГАЛАН /Хамгийн том хүрхрээ/ Бат-Өлзий сумын төвөөс баруун хойш орших Улаан голын хүрхрээ нь 24 метр өндрөөс буух Монгол Улсын хамгийн том хүрхрээ юм. 54
Хүрхрээний өргөн нь Улаан голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ хэмээн үздэг. Орхон голд цутгадаг Улаан цутгалангийн хүрхрээ нь Монгол орны аялал жуулчлалын зорин очих гол газруудын нэг юм. ОНГИ ГОЛ Ай сав нь газарзүйн байрлалын хувьд Монгол орны төв хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг. Онги голын дээд бүс нь голын усны хагалбарын хамгийн өндөр цэгүүд болох далайн түвшнээс 1800-2000 метрийн өндөрт урсана. Харин доод бүс нь голын голдирлын дагуу далайн түвшнээс дээш 950-1600 метрийн өндөрт орших Өвөрхангай аймгийн Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдын нутагт харьяалагдах бөгөөд Мандал-Овоо, Булган сумдын заагт орших Улаан нуурт цутгадаг. Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй гол юм. ТААЦЫН ГОЛ Хангайн өвөр хажуугаас усжих голууд дотроос хамгийн бага нь Таацын гол болно. Уянга, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын нутгаар дамжин урсдаг. Түүний урт 200 км, ус цуглуулах талбайн хэмжээ 9190 хавтгай дөрвөлжин км болно. Хангайн өврийн уулсын ам хавцлаас усжих жижиг гол горхиуд нийлэн Таацын цагаан нуурт цутгадаг. ТААЦЫН ЦАГААН НУУР Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд байх үзэсгэлэнт нууруудын нэг Таацын цагаан нуур далайн түвшнээс дээш 1234 метрийн 55
өндөрт оршдог. Тус нууранд хадран, алтайн сугас, нүцгэн жараа зэрэг монгол орны ховордсон загас элбэгтэй, нуурын уснаас ундаалсан адуу мал хавар цагт тарга тэвээрэг сайтай байдаг хэмээн нутгийн хөгшчүүл ярьдаг. ШИРЭЭТ ЦАГААН НУУР Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших нуурын хөвөөнд 1639 онд Шар бүсийн өргөөг байгуулж Өндөр гэгээнийг ширээнд нь залснаар “Ширээт цагаан нуур” хэмээн нэрлэсэн . “Ширээт цагаан нуур” нь Монгол Улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруй км-ын зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манхан, битүү бургасан ойн дунд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой. Энэхүү газар нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, зөвхөн, түүх, соёлын дурсгал төдийгүй байгалийн объектын гео-физикийн шинж чанартай хэмээн үзэж, эх түүх, байгаль газар зүйн нандин учир холбогдол, судлагдахуун болсон хангай, говь завсрын бүсийн бүх шинжийг хадгалсан уул ус, нуур цөөрөм, рашаан булаг, цэцэг ногоо дэлгэрч, арцны үнэр анхилсан монгол нутгийн тансаг бүхнийг агуулсан хосгүй сайхан нутаг юм. Эртний домог түүхтэй их, бага Монгол уул Ширээт цагаан нуурыг ихэд хүндлэн арц үнэртнээр ариутган, тахилга хүндэтгэл үйлдсээр ирсэн. САНГИЙН ДАЛАЙ НУУР Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Сангийн далай нуур нь Улаанбаатар хотоос 370 км, аймгийн төв Арвайхээр сумаас 65 км зайд орших Монгол орны төвийн хэсгээр нүүдэллэх нүүдлийн шувуудын цугладаг томоохон давст нуур юм. 56
РАШААНУУД Уëñûí õýìæýýíä ¿éë àæèëëàãàà ÿâóóëäàã Õóæèðò, Элма хужирт, Хүрэмт рашаан сувиллаас гадна, Ýìò, Ìîãîéò, ¯¿ðòèéí òîõîé, Хÿòðóóí, Õ¿ðýí õàä, Õóñò, Ìîãîéò гэх мэт олон ðàøààíóóäàä íóòãèéí èðãýä áàéíãà èðæ ýì÷èëãýý ñóâèëãàà õèéдэг. Ýäãýýð ðàøààíóóä íü Ìîíãîë îðíû ðàøààíû ìóæëàëûí õóâüä àçîòûí ðàøààíû ìóæèä îðøèõ áºãººä ýì÷èëãýýíèé øàâàð íü øàâàðëàã-ëàãèéí òºðºëä áàãòäàã. Сумдуудын рашааны мэдээлэл Сум Рашаан Байршил Рашааны хэрэглээ Хужирт Хужирт Улсын чанартай рашаан, сувилал Бат-Өлзий “Хужирт рашаан Сумын төв Çóí íàìðûí óëèðàëä Баруунбаян- сувилал” Сумын төв ðàøààí óóж, õàëóóí Улаан ðàøààíä îðж, øàâàð Баян-Өндөр “Элма хужирт” ýì÷èëãýý õèéдэг. Бүрд Богд Орон нутгийн чанартай рашаан Өлзийт Ар Хятруун Сумын төвөөс Хамрын рашаан Могойт баруун хойш 49 км-т Çóí, íàìðûí óëèðàëä ðàøààí óóõ, õàëóóí 2-р баг, Хамрын ðàøààíä îðîõ дунд хэсэг 3-р баг, Могойтын аманд Хуст 4-р баг, Хустын аманд Үүртийн тохой 1-р баг, Үүртийн тохойд Хүрэн хад Хүрэн хадны хөндий Тахь Ханхын хөндий Бэлгэхэд Бэлгэхийн халуун усны рашаан Навчит Навчитад Дотор, ходоодонд Аман булаг 5-р баг Баянтүрүү 3-р баг эмчилгээний журмаар Даяанч 3-р баг хэрэглэдэг. Хонгил 5-р баг Наран Өөшийн зүүн үзүүр Оронг Ар Оронгийн аманд Хайлан 3-р баг, Яргайтын Хүрэн асга сүмийн дэргэд 1-р баг, Баруун хайрханы өвөр 57
Зүүнбаян- Рашаан толгой Хөх сайр Дотор, ходоодонд Улаан Хустай Рашаан дэнж эмчилгээний журмаар Нарийнтээл Мөст Сэдлэхийн ам Тарагт Ганц мод хэрэглэдэг. Таацын халуун Сумын төвөөс хойш Уянга рашаан 25 км-т Çóí íàìðûí óëèðàëä ðàøààí óóж, õàëóóí Хайрхан- Эмтийн халуун Эмтийн талд ðàøààíä îðж, øàâàð дулаан усны рашаан Хархорин Сумын төвийн урд ýì÷èëãýý õèéдэг. Хүрэмтийн халуун талд Дотор, ходоодонд усны рашаан эмчилгээний журмаар Сумын төвөөс Далан түрүү баруун тийш 60 км-т хэрэглэдэг. Сумын төвөөс Çóí íàìðûí óëèðàëä Харзтай баруун тийш 68 км-т ðàøààí óóж, õàëóóí Сумын төвөөс Тайжийн толгой баруун тийш 2 км-т ðàøààíä îðдог Сумын төвөөс хойш Өвөр хятруун 18 км-т Дотор, ходоодонд Сумын төвөөс хойш эмчилгээний журмаар Битүүт 18 км-т Сумын төвөөс хойш хэрэглэдэг. Хангай овоо 18 км-т Сумын төвөөс Хорхой түрүү ургаш 35 км-т Сумын төвөөс Шаам ургаш 12 км-т Орхон баг Бэлчир ХУЖИРТЫН РАШААН Өвөрхангай аймагт анагаах, эдгээх чадалтай том жижиг, халуун, хүйтэн олон рашаан байдгаас хамгийн алдартай нь Хужиртын рашаан юм. Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн 58
түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог. Карбонат- сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед ихэвчлэн хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэдэг бөгөөд эмчилгээг шавар, ус, зүү, бариа засал, физик эмчилгээний аргаар нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авч үйлчилдэг. Анх 1939 онд 40 ортой 1 эмчтэй ”Партизаны сувилал” нэртэйгээр байгуулагдаж байсан. “Хужиртын хөх сувд” халуун рашаан нь 120 метрийн гүнээс ундаргатай, химийн найрлагаараа сулавтар радонт, гидрокарбонат, карбонат натрийн, бага эрдэсжилттэй (0.5г/л), шүлтлэг (РН-8.5) +48+56° халуун ус юм. “Хужиртын хар сувд” хэмээх эмчилгээний шавар нь гидрокарбонат-хлорт-натри- калийн сул хүчиллэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилттэй, хүхэрт устөрөгчийн сулавтар үнэртэй хөрсний ургамлын үлдэгдэл, ургамлын ялзмагийн хольцтой (хүхэрлэг) шавар юм. Зөвлөлт Орос болон Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан экспедици 1920-оод оноос эхлэн тус бүс нутагт судалгаа шинжилгээ хийж Хужиртын рашаан нь эмчилгээний ховор элемент бүхий үр дүнтэй орд болохыг илрүүлж байсан. МОГОЙТЫН РАШААН Орхоны хөндийн байгалийн цогцолбор газар болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд “Могойтын халуун рашаан” сумаас баруун урагш 18 км, Хужирт сумаас 70 км, Арвайхээр хотоос 100 км, Улаанбаатар хотоос баруун тийш 450 км зайд оршино. Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж адисласан гэдэг бөгөөд тус рашаан хүний 16 эрхтний өвчнүүдийг анагаахад ууж хэрэглэдэг 59
байсан тухай ахмад буурлууд хуучлан ярьдаг. Зон олон өвчин эмгэгээ илааршуулахад хэрэглэж байснаас гадна уурын утлага, халуун чулууны жин, рашааны замаг, шавар зэргийг зүй зохистой ашиглаж ирсэн байна. Чулуун дээр тодорсон могойнууд, яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан үлдсэн үнэт зүйлс энд байдгаараа онцлог юм. АР ХЯТРУУНЫ РАШААН Энэхүү рашаан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт оршдог бөгөөд ойн цоорхойн дунд ухаа цайвар өнгөтэй боржин хадан дотроос ундарч Хятрууны голд нийлдэг. Халуун, хүйтэн энэ рашаан хүний бүх дотор эрхтэн төдийгүй нүдний хараа, харшил зэрэгт сайн учраас хол, ойроос хүмүүс зорьж очдог. 174 жилийн тэртээгээс сувилалд ашиглаж байсан энэ рашаанд 1827 онд гүн ухаантан Дамчаадорж 21 дарь эхийн бясалгал бүтээсэн түүхтэй. Мөн Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Т.Намнансүрэн, түүний хатанд зориулж барьсан боржин чулуун суудал, онгоц бүхий хаан, хатны рашаанаас гадна элэг, бөөр, харшил, нялхсын зэрэг олон төрлийн рашаантай. 60
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТЫН ТАНИЛЦУУЛГА Өвөрхангай аймаг нь говь, тал, хээр, хангайн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт, түүх, соёлын дурсгалт газрууд элбэгтэй, улсын тусгай хамгаалалтад 9, аймгийн тусгай хамгаалалтад 26 үл хөдлөх дурсгалт газруудтай. Аймгийн хэмжээнд байгалийн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж байна. Үүнд: 1. ОРХОНЫ ХӨНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТ: Дайран өнгөрөх үзмэрүүд: Элсэн тасархай Их, Бага Монгол уул Ширээт цагаан нуур Монгол орны төв хүйс Х а р х о р и н , Эрдэнэзуу, Шанхын хийд Хужирт сум Үүртийн тохой Т ө в х ө н хийд Улаан цутгалан Хужирт сум Улаанбаатар хот Маршрутын нийт урт - 1500 орчим километр Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 7 шөнө 8 өдөр Аяллын ямар төрөлд орох – Байгаль, түүх, шашин мөргөлийн аяллын төрөлд хамаарна. ИХ МОНГОЛ, БАГА МОНГОЛ УУЛ Эртний домог түүхтэй их, бага Монгол уул Ширээт цагаан нуурыг ихэд хүндлэн арц үнэртнээр ариутган, тахилга хүндэтгэл үйлдсээр ирсэн түүхтэй. МОНГОЛ ОРНЫ ТӨВ ХҮЙС ЦЭГ Монгол улсын газар зүйн төв цэг тус аймгийн Бүрд сумын нутаг дахь ХӨ-46052Iм ЗУ-103050I Өвөр хөшөөтийн булаг юм. Энэхүү газар нь Ширээ цагаан нуураас 29 км зайд, Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай 61
хосолсон тун үзэсгэлэнтэй газар бөгөөд энэ төв цэгийг Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Шаравын Шагдар 1989 оны 4-р сарын 30-нд тодорхойлсон байдаг ЭЛСЭН ТАСАРХАЙ Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Арвайхээр- Улаанбаатар чиглэлийн зам энэ элсэн манхныг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уулууд байдаг. ҮҮРТИЙН ТОХОЙ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн түвшнээс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Рашааны нэрийн талаар олон янзын домог бий. Нэгэн домогт, Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон 62
гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг. ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД Эрдэнэ зуу хийд нь халхын хамгийн эртний бурхны шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг, 1944 онд улсын хамгаалалтад авсан. 1586 онд Автай сайн хан эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн гол зуу сүм юм. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1939 онд Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суваргууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ. 1990 оны ардчилсан хувьсгалаар хийдийг лам нарт нь эргүүлж өгч, Эрдэнэ Зуу ахин мөргөлийн газар болжээ. 2004 онд хийдэд шинээр бурхны шашны сургууль байгуулагдсан. Өнөөдөр Эрдэнэ зуу нь Буддын шашны ажиллагаатай хийд болсны зэрэгцээ жуулчдад нээлттэй музейгээ ажиллуулсаар байна. ШАНХЫН ХИЙД Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд номын хүрээний гол хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбоотой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд 63
үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хүрээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхын хүрээ гэж хожим нэрлэгджээ. Баруун хүрээ нь Чингис хааны алтан ургийн угсааныхан, Түшээт ханы хошууны сүсэг бишрэлийн гол хийд байсан. Үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашны олон зууны түүхтэй салшгүй холбоотой хийд билээ. Арвин баялаг түүхийн өлгий нутаг болсон Орхоны хөндийн савд орших энэ хийд нь энэ цаг үед зорин очих зон олон, мөргөлчид аялагч жуулчид төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэн мэргэдийн сонирхлыг зүй ёсоор татдаг түүхэн дурсгалт газар билээ. ХУЖИРТ СУМ-ШУНХЛАЙ УУЛ Шунхлай уулын домгоос цухас дурдахад, эрт дээр үед энд хүн амьтан цөөнтэй, ой мод, ан амьтан элбэгтэй газар байжээ. Байгалийн цогцолборт энэ сайхан газар цагаан морьтой өвгөн, эмгэн хоёр ан гөрөө хийн амь зуун амьдран суудаг байжээ. Шунхлай өвгөн нэг өдөр анд явж байтал баруун уулнаас нь нэг доголон буга бууж ирээд голын зүүн хөвөөнд хэвтээд өгч гэнэ. Өвгөн түүнийг намнах гэж ойртон очтол буга айсан шинжгүй хэвтээд л байсанд орхиод явжээ. Хэдэн өдрийн дараа нөгөө буга доголохоо болиод босоод явжээ. Шунхлай өвгөн эмгэндээ учир явдлаа хэлж хэвтэж байсан газар нь очиж үзвэл намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Өвгөний хөл байнга өвддөг байж. Тэгээд бугын хөлийг эдгээсэн тул тустай биз гэж хөлөө дүрээд авахад хөл нь эдгэрчээ. Өвгөн эмгэн хоёр баяр хөөр болж усны учрыг нутгийхандаа хэлсэнд өвчин эмгэгтэй улс цугларан өөрсдийн өвчинг эдгээх болжээ. Өвгөн Шунхлай насанд дарагдаж бие барж, цагаан морь нь үхжээ. Ингээд уг рашааны хойд уулыг өвгөний нэрээр нэрлэн тэр уулан дээрээ цагаан морины толгойг нь тавьж тахисан домогтой. 64
ТӨВХӨН ХИЙД Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км-т Орхоны хөндийд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулжээ. Түүнийгээ “Дубхан” буюу бүтээх байр хэмээн нэрлэсэн нь сунжирсаар “Төвхөн” гэгдэх болсон түүхтэй. Занабазар Төвхөн хийдэд сууж байхдаа соёмбо үсгийг зохиосон. Хийд Халх-Ойрадын самуунд өртөж, 1688 онд сүйтгэгдсэн бөгөөд 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан ч 1939 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалджээ. 1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд 1997 онд сэргээн засварласан. 2. ХҮЙСИЙН НАЙМАН НУУР БУЮУ ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛЛЫН МАРШРУТ Дайран өнгөрөх үзмэрүүд - Энэ аялалд зөвхөн мориор болон явганаар явбал илүү тохиромжтой байдаг. Учир нь Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс 2700-3165 м өргөгдсөн галт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Мухар нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой найман нуур байдаг. Мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Эргэн тойрон их тайга бүхий уулстай бөгөөд Хүйсийн найман нуур орчмын 3 хувь буюу 7491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомстсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг бөгөөд өвөрмөц тогтоцтой, байгалийн үзэсгэлэнт нутаг юм. 65
Маршрутын нийт урт - 1200 орчим километр Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 6 шөнө 7 өдөр Аяллын ямар төрөлд орох – Тусгай сонирхлын аялал. Мориор болон явганаар галт уулсын дунд орших олон нууруудаар аялна. 3. ГОВИЙН БОЛОН БАРУУН БҮСИЙН СУМДЫН АЯЛЛЫН МАРШРУТ Дайран өнгөрөх үзмэрүүд - Улаанбаатар Арвайхээр Монгол түмний морины их шүтээн Мазар хотын туурь Өөш Шахлага Арц богдын нуруу Зүүн богд уул Эмч элс Таацын цагаан нуур Өшгөгийн их залаа Өнц шилүүстэй Шаргын тасархай Шаамын рашаан Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл Ширээт нуур Арвайхээр Улаанбаатар Маршрутын нийт урт - 1780 орчим километр МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 сард шүтээнийг Баян толгой хэмээх газар босгосон бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт “Аравгар хээр” морь хурдан хүлгийн хурдалж байсан нутаг. 1709 онд ламын гэгээнийг 5 настай 2 дугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн түүхтэй. Их шүтээний төв хэсгийн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метрийн өндөртэй. Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар 66
газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгосон. Гадуурх 108 суварга бүрийн сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь товойлгосон байна. Эдгээр бурхдад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ. МАЗАР ХОТЫН ТУУРЬ Эртний Мазар хотын туурь нь Төгрөг сумын 3 дугаар багийн нутагт мазрын багийн төвийн зүүн талд оршдог. Энэхүү тууриас шавар ваар сав, чулуун дурсгал, шаазангийн хагархай зэрэг олдворууд нь Юан гүрний үеийн буюу 1270-1368 оны үеийн хот суурингийн дурсгал байж болно гэж үздэг. ЭМЧ ЭЛС Баруунбаян-Улаан суманд орших Зүүн богд, хангай нуруунаас эх авч түмэн амьтныг ундаалан таанат хөндийгөө туулан Таацын гол цутгадаг Цагаан нуур, гоёо, цулхир халиурсан Монголын их элс, хүрмэн хадат Өшгөг шийр хайрханы нуруу нь хаа ч 67
давтагдашгүй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолбор юм. Монголд ховорхон байдаг бөөрний элсний сувилал, ходоод дотрын хүрэн хадны рашаан нь хүний эрүүл мэндэд нэн сайн эмчилгээ болдгоороо онцлогтой. ӨНЦ ШИЛҮҮСТЭЙ Шилүүстэй хайрхан нь Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутагт байрлах Өшгөгийн нурууны урд үзүүрт сумын төвөөс 68 км зайд оршдог. Шилүүстэй хайрханы урд үзүүр Гучин- Ус, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын хилийн заагуудад оршдог. Шилүүстэй хайрхан нь эртний галт уулын тав хүрэмлэг чулуутай тэгш оройтой хайрхан юм. ШААМЫН РАШААН Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутагт орших Шаамын рашаан нь сумын төвөөс 18 км зайд, 200 литрийн багтаамжтай том байгалийн тогооноос урсаж гардаг өвөрмөц тогтоцтой рашаан юм. Эрт дээр үеэс нутгийн иргэд ходоод цөсөнд сайн гэж эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн. Мөн арц, сонгино, улиас яргай мод гэх мэт ургамал ургадаг чулуун уул бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Зуны цагт аялал зугаалга мөн рашаан уухаар иргэд их ирдэг. Шаамын рашаанаас 2 км зайд Нуудгай нэртэй рашаан байдаг. Сүүлийн жилүүдэд Шамбалын орон гэж эрдэмтэн судлаачид судалж байна. 68
ХУБИЛАЙ ХААНЫ ЦЭРГИЙН ХОТЫН ТУУРЬ “Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Хайрхандулаан сумын нутаг хөгшин тээл гэдэг газар байдаг. 1926 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов хотыг Хубилай, Аригбөх хаадын үед холбогдоно хэмээн он цагийг нь тогтоожээ. Эл хөшөөний бичээст “Хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан вэй, Чжи юаны 15-р оны 4-р сард хойд зүг мордож 10 дугаар сард ирж хашаа хороо барин цайз үүсгэн барив” гэж тэмдэглэжээ. Олон жанжин түшмэдүүд хэлэлцэн энэ цэргийн хотод “Сүрийг бадруулагч цэргийн хот” гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур бариулсан тухай бас энэ бичээсэнд өгүүлжээ. Хөшөөг 1957 онд эрдэмтэн Н.Сэр-Оджав Улаанбаатарт авч ирснийг 1958 онд Улсын төв музейд байрлуулсан байна. Хөшөө нь 91 см өндөр, 62 см өргөн, 18.5 см зузаан бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй ажээ. 1275 онд байгуулсан Хөгшин тээлийн балгасны бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ, Ц.Хандсүрэн, Японы эрдэмтэн Хориё нар судалж нийтлүүлсэн байдаг. АЙМГИЙН НОЁН ОРГИЛ БАГА БОГД УУЛ /Зүүн богд/ Баруунбаян-Улаан сумын нутагт орших Бага Богд уул нь далайн түвшнээс дээш 3590 метр өндөрт оршдог. Тэргүүний орчимд Гурван өндөр, 69
Нарийн дөрвөлжин Уран дөш гэх сарьдгууд байдаг. Бага богдын Гурван өндөр, Цагаан хайрхан уулсыг эртнээс нутгийн иргэд тахин шүтэж ирсэн. Тэргүүний орчимд аргаль, янгир элбэг байдаг бол дундаас нэлээд өндөрт Сэндэрт хөтөл гэдэг /их хэмжээний сэндэр/ төмрийн исэл, ховор ургамал ургадаг. Уулын хөндийгөөр ширүүн урсгалт голууд, зүүн ар хөндийд Хүрэн хадны рашаан, баруун өвөрт нь Нарийны рашаан, зүүн өвөрт нь Хонгилын рашаан зэрэг хүйтэн рашаануудтай. Эрт галавын өвөрмөц тогтоц бүхий “ӨӨШ ШАХЛАГА” УУЛ Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутагт орших энэхүү үзэсгэлэнт газар нь эрт эрин галавын үед далай тэнгисийн сав газар байсныг илтгэх үелсэн, хэрчигдсэн бүтэц бүхий ихээхэн нууцыг өөртөө агуулсан өвөрмөц газар нутаг юм. Жуулчдын очиж үздэг гол газруудын нэг бөгөөд чулуужсан амьтан ургамлын ховор олдвор ихтэй чулуужсан үлэг гүрвэлийн яс, дун, загасны хайрс, мод зэрэг олдворууд байдаг. Өөш шахлаг, Мээм толгойн хооронд Шар хөвийн хоолой гэх газар Илжгэн чихт хааны хэрэм гэх дурсгал нь сумын төвөөс зүүн тийш 50 км-т хойноос урагш үргэлжилнэ. Энд цайзын бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар чулуун хэрэмний үлдэгдэл бий. Хэрмийг Өөш шахлагаас эхлээд нимгэн хавтгай биш хар хүрмэн чулуугаар барьсан барилга архитектурын дурсгалд ангилагддаг. Өөш, Сэрвэн ууланд Монгол улсын улаан номонд орсон Аргаль 60 орчим, янгир 50 орчим, хар сүүлт зээр 130 орчим, мануул, үнэг, хярс, дорго зэрэг ховордсон ан амьтад амьдардгаараа онцлог юм. Өөш уул нь унаган үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн үйлчлэл зохицолдоо бүрдсэн Наран сарангийн рашаантай. Мөн зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи булагтай учраас Арц богд ууланд 70
жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий. ИХ ЗАЛАА УУЛ Хангайн нурууны өмнөх тэгш өндөрлөгийн хамгийн урд хэсэгт буй Өшгөгийн нурууны хамгийн өндөр нь тухайн нурууны урд биед байх Их Залаа уул юм. Өндөр нь 2376м. Баруунбаян-Улаан сумын төвөөс зүүн зүгт 65 км зайд оршдог. Өшгөгийн нурууны дундаж өндөр нь 2000м. ЦАГААН-ОВОО Нарийнтээл сумын төвд оршдог “Цагаан-Овоо”-ны дэргэд жижиг өртөө дуган байдаг байсан ба гол шүтээн нь Лхам бурхан байжээ. Энэхүү өртөө дуганд 3-4 лам сууж нутгийн ард олон болон нааш цааш явсан хүмүүст залбирал үйлдэж засал ном уншуулдаг байсан бөгөөд 1911 онд Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн нар Ховдыг чөлөөлөөд буцаж явах замдаа Цагаан-Овооны өртөө дуганаар дайрч, амраад явсан гэсэн мэдээлэл байдаг. 1990 оны 7 дугаар сарын 11-нд Цагаан-Овоог тахиж урьд 1980-аад онд тахидаг байсан уламжлалыг сэргээснээс хойш сум орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зохион байгуулж тахин шүтэж ирсэн. 71
4. ЗАНАБАЗАРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛААР АЯЛАХ “МӨРГӨЛИЙН ЗАМ” АЯЛАЛ Дайран өнгөрөх үзмэрүүд-Улаанбаатар-Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей-Элсэн тасархай-Их, Бага Монгол уул-Ширээт цагаан нуур-Монгол нутгийн хүйс цэг- Өндөр гэгээний Өвгөн суварга- Сэрүүн булаг-Есөн Зүйл сум- Сангийн далай нуур- Арвайхээр- Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн-Бат-Өлзий сум-Улаан цутгалан-Төвхөн хийд-Баруун хүрээ-Эрдэнэ зуу хийд-Хөгнө тарнын хийд-Улаанбаатар Маршрутын нийт урт - 1650 орчим километр Маршрутаар аялахад зарцуулагдах хугацаа - 8 шөнө 9 өдөр Аяллын ямар төрөлд орох – Түүх, соёл, шашин мөргөлийн аялал ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ Уг музей нь нийслэл Улаанбаатар хотод байрладаг. 1966 оны 7 дугаар сарын 23- ны өдөр нээгдэн, орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг иргэдэд үзүүлэн сурталчилж эхэлсэн. Музей анх 300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр ирсэн юм. 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр бие даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дарь эх, Язгуурын таван бурхны дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг. Тиймээс 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Мөн Өвөрхангай аймгийн төвд аймгийн музейн дэргэд Өндөр гэгээн Занабазарын дурсамж танхимыг 1995 онд Занабазарын мэндэлсний 360 жилд зориулан байгуулсан. ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ӨВГӨН СУВАРГА Түшээт Хан Гомбодоржийн хатан Ханджамцаас 1634 оны намрын адаг сарын 24-ны дагинас чуулах дүйцэн өдөр нэгэн сайхан хүү мэндэлсэн нь Өндөр Гэгээн Занабазар байжээ. Хувилгааны хүй цөглөж, хэдийгээр намар оройн сэрүүн унасан цаг байсан ч үзэсгэлэнт цэцэгс зун мэт урган дэлгэрч байсан домогт буурин дээр нь нэгэн суварга бүтээсэн нь Өндөр Гэгээний “Өвгөн суварга” хэмээн нэрлэгдэн алдаршаад, нэгэн их шүтээний 72
орон болжээ. Тэр үед усан зүйл гэж нэрлэдэг байсан тэр нутаг Гэгээн хувилгааны мэндэлсэн эцгийн Өргөөний бууринд ургасан тэр үзэсгэлэнт төгс тансаг үнэрт есөн зүйлийн цэцэгсийг бэлгэдэн биширч хожмоо “Есөн зүйл” хэмээн нэрлэх болжээ. СЭРҮҮН БУЛАГ Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт орших энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь Өндөр Гэгээн Занабазарын хүүхэд ахуй цагтай салшгүй холбоотой түүхэн газар юм. Сэрүүн булагт цээнийн ягаан цэцэг ургадаг бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутаг юм. ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Өндөр Гэгээн Занабазарын 12 метр өндөр хүрэл хөшөө бүхий цогцолборыг XVII жарны “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн 15-ны билэгт сайн цагаан морь өдөр Монголын ард түмнээ зориулан түүний төрөлх нутаг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод бүтээн залсан юм. 73
ХӨГНӨ ТАРНЫН ХИЙД Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө- Тарна байгалийн цогцолбор газар оршдог. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс “Хан” хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашны холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ. Энэ нутгийн гадарга нь Орхон Туулын савын 1500-2000м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Тарнын голын баруун биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн “Их Монголын элс” хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675м) орчимд хамгийн өргөн (9-10км) Тарна, Элстийн голын голдирол даган Чулуутын овоо (1525.9м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5км) байдлаар үргэлжилнэ. Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, Шүлүүтийн гол, Шарлин, Жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг. 74
Амьтан, ургамал ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОЙН БҮСЭД АМЬДАРДАГ ОНЦЛОГ АМЬТАД Халиун буга - Carvus elaphus Монгол оронд: Хэнтий, Хангай, Хөвсгөл, Монгол Алтай, Их Хянганы ойт бүх нутагт тархсан. Манай аймагт: Уянга, Зүүнбаян- Улаан, Хайрхандулаан, Бат-Өлзий, Хужирт зэрэг сумдын нутагт тархсан. Хоол тэжээл: Буурцагтан, үетэн, алаг өвсөөр хооллоно, Ховордлын зэрэг: Ховор Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, бугын овог, бугын төрөл Онцлог шинж: Биеийн урт 237-270 см, жин 250-350 кг. Эрийг нь буга, эмийг нь согоо, үр төлийг нь ил гэнэ. Цул эвэртэй, ясан эвэр нь 4-5 сард унана. Цусан эвэр 3-8 сард ургана. Согоо эвэргүй. Зун улаавтар хүрэн, өвөл цайвар халиун зүстэй. Ороо нийллэгээс бусад үед буга согоо тусдаа сүрэглэнэ. Зэрлэг гахай - Sus scrofa Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангайн нуруу, Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн ойт бүсэд тархсан. Манай аймагт: Уянга, Бат-Өлзий зэрэг сумдын нутгаар тархсан. Хоол тэжээл: Холимог идэштэн, хаг, хөвд, булцуу, ногоон ургамал, сээр нуруугүйтэн, жижиг сээр нуруутан, голдуу үхсэн амьтдын сэгээр хооллоно. Ховордлын зэрэг: Ховор /Улаан номонд орсон/ Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, гахайн овог, гахайн төрөл Онцлог шинж: Биеийн урт 170 см, сэрвээний урт 80 см, жин 200 кг хүрнэ. Толгой урт, хоншоор богино, мөчид богино, чих дэлдгэр, зүс бараан. хивдэггүй, эрийг нь бодон, эмийг нь мэгж, төлийг нь торой гэнэ. Дээд, доод гадагш дорсойн гарч хоорондоо зөрсөн соёотой. Бодонгийн соёо мэгжийнхээс урт, том. 75
Бор гөрөөс - Capreolus pygarus Монгол оронд: Ойтой нутгаар элбэг тархсан. Манай аймагт: Уянга, Бат-Өлзий сумын нутагт амьдардаг. Хоол тэжээл: Яргуй, элдэв өвслөг ургамлаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, бугын овог, бор гөрөөсний төрөл Онцлог шинж: Эрийг нь гур, эмийг нь зүр, үр төлийг нь янзага гэнэ. Гур нь 3-180 га, зүр нь 7-25 га газруудыг тус тус эзлэн байршдаг. Цул эвэртэй, ясан эвэр нь унадаг. Бор гөрөөс орой, үдшийн цагаар идээшлэх боловч өвөл, хавар өдөр бэлчдэг амьтан. Зэвэг загас - Brachymystax lenok (Pallas, 1773) Монгол оронд: Сэлэнгэ, Орхон, Ерөө, зэрэг уулын түргэн урсгалт хүйтэн устай голууд, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий нуур, Дархадын хотгорын нуурууд, Буйр нуурт амьдарна. Манай аймагт: Орхон голд амьдардаг. Хоол тэжээл: жижиг загас, хавч хэлбэртэн Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, загасны анги, цацраг сэлүүртний баг, мөргийн овог, зэвгийн төрөл Онцлог шинж: Жижиг хайрстай, бие нь хар хүрэн өнгөтэй, биеийн хажуугаар цайвар ягаан өнгийн зурвастай, Биеийн хажуу тал, нуруу, сүүлний сэлүүр жижиг хар толботой. Бараан хэрэм - Sciurus vulgaris Монгол оронд: Хэнтий, Хангай, Хөвсгөл, Их Хянган, Монгол Алтайд тархсан. Манай аймагт: Уянга, Зүүнбаян- Улаан, Бат-Өлзий сумын нутагт тархсан Хоол тэжээл: Самар, төрөл бүрийн 76
жимс, мөөгөөр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, мэрэгчдийн баг, хэрэмний овог, төрөл Онцлог шинж: Биеийн урт 180-280 мм, сүүлний урт 220 мм, жин 350 гр хүрнэ. Зүс бараан, өвөл хөх саарал, сүүл сагсгар, чихний үзүүрт бийр хэлбэрийн урт багц үстэй. Төлийг нь хувдай гэнэ. Баданга хүдэр - Moschus moschiferus Linnaeus, 1758 Монгол оронд: Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Монгол Алтайн умард хэсгийн зарим салбар ойгоор тархмал Манай аймагт: Хангайн нурууны хуш - шинэсэн ойд амьдарна. Хоол тэжээл: Ургамал, ихэвчлэн хаг хөвд иднэ. Ховордлын зэрэг: Нэн ховор /Улаан номонд орсон Ангилал: Хөвчтөн хүрээ, сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, бугын овог, хүдрийн төрөл Онцлог шинж: Биеийн урт 93 см, сэрвээний өндөр 69 см, жин 14 кг. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, үр төлийг нь шовшоорой гэнэ. Гирээ, гирэгчин эвэргүй. Гирээ 7см сэлэм хэлбэрт, цагаан соёотой. Урд хөл хойд хөлөөс богино. Хондлой бүдэг шаравтар толботой. Хар тоншуул - Dryocopus martius Монгол оронд: Бүх ой, тайгаар тархсан. Шатсан ойд элбэг тархсан. Манай аймагт: Уянга, Бат-Өлзий сумын нутагт амьдардаг. Хоол тэжээл: Модны холтсон доорх цохын авгалдайгаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөн хүрээ, шувууны анги, тоншуулын баг, тоншуулын овог, тоншуулын төрөл Онцлог шинж: Биеийн нуруун тал гялалзсан хар, хэвлий тал саарал өнгөтэй. Эр шувууны толгойн дээд тал улаан, эм шувууны 77
дагз улаан байдаг. Далавчны урт 225-264 мм, хошууны урт 55-65 мм хэмжээтэй, ангаахайлдаг суурин шувуу. Зарам загас - Coregonus peled Монгол оронд: Баян-Өлгийн Хонгор өлөнгийн нуур, Хөвсгөлийн Улаагчны хар нуур, ОХУ-аас авчирч нутагшуулсан. Манай аймагт: Уянга сумын нутагт орших Найман нуурт 1972-1978 онд доктор А.Дулмаа нар ОХУ-аас авчирч нутагшуулсан. Хоол тэжээл: Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, загасны анги, мөрөг хэлбэртний баг, цагаан загасны овог, төрөл Онцлог шинж: Толгойн хэсэг, заламгайн хавтас дугуй хар толботой. Нуруу нь хар бараан, хажуу тал болон хэвэл нь мөнгөлөг цагаан. Биеийн урт 40-55 см, 2.5-3 кг хүрнэ. Хөхөө - Cuculus canorus Монгол оронд: Ойтой газраар өргөн тархсан. Манай аймагт: Уянга, Зүүнбаян- Улаан, Бат-Өлзий сумын нутагт тархсан. Хоол тэжээл: Шавж, голдуу жаран хөлт иддэг. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, хөхөөний баг, хөхөөний овог, хөхөөний төрөл Онцлог шинж: Нуруу бүхэлдээ саарал, хэвлий цагаан түүн дээрээ хөндлөн судалтай. Далавчны урт 180-246 мм. Өөрөө өндгөө дардаггүй, бусад жижиг шувуудын үүрэнд өндгөө гаргадаг. Өндөгнөөс нүдээ нээгээгүй ангаахай гарч, үүрний эзэн шувууны өндөг ангаахайг үүрнээс түлхэн унагааж өөрөө ганцаараа үлддэг. Үүрний эзэн шувуу хөхөөний ангаахайг тэжээж өсгөдөг. Фэб дэвүүр - Parnassius phoebus Fabricius, 1793 Монголд: Дархадын хотгор, Хангайн нурууны салбар уулсын нугад амьдарна. Манай аймагт: Уянга сумын Ширээт нуур орчмын өндөр уулын нугад 78
тохиолдоно. Хоол тэжээл: Хүрэнцэр сэрдэг, могойн идээ зэрэг ургамлаар хооллоно. Бие гүйцсэн нь цэцгийн балаар хооллоно. Ховордлын зэрэг: Ховор зүйл. / Улаан номонд орсон / Ангилал: Үет хөлтний хүрээ, шавжийн анги, хайрсан далавчтаны баг, дэвүүрийн овог, төрөл Онцлог шинж: Далавчны дэлгэмэл урт 50-60 мм. Далавчны суурь өнгө цагаан, таруу байрласан хар хайрстай. Эр нь өмнөд ба хойд далавчны гадаад хүрээ тунгалаг. Хар-цагаан сахалтай. Урд далавч олон тооны хар толботойгоос гадна хар хүрээ бүхий хоёр улаан толботой. Хойд далавч хар эмжээр бүхий том хоёр улаан толботой. Хойд далавчны зах, урд далавчны уг хар, урт цагаан саарал үстэй. Алтайн хойлог - Tetraogallus altaicus Монгол оронд: Монгол Алтай, Говь-Алтайн уулс Цамбагарав, Хархираа, Түргэн, Асгат, Хөх сэрх, Сөнхсарьдаг, Сутай, Хүрэн хайрхан, Жинст хайрхан, Хонгор хайрхан, Алаг хайрхан, Жаргалант хайрхан, Сагил болон Хангай, Хан Хөхий, Хөвсгөлийн ойт хээрийн бүслүүрт тархана. Манай аймагт: Уянга сумын Найман нуур орчимд байршина. Хоол тэжээл: Үетэн, холтсон цэцэгтэн, тэргүүлэгч цэцэгтэн, буурцагтны овгийн ургамлаар голлон хооллоно. Мөн арвай, улаан буудай, вандуй, шар будаа, овьёос, багсармал тэжээл иддэг Ховордлын зэрэг: Ховор зүйл. /Улаан номонд орсон/ Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, тахианы баг, гургуулийн овог, хойлгийн төрөл Онцлог шинж: Бие том, бахим. Толгой, биеийн дээд хэсэг хүрэн саарал. Биеийн ар нуруу, залуурын бүрхүүл өдүүд жижиг, цагаан судалтай. Бүдүүн хүзүү, гүеэндээ хөндлөн хар, жижиг толботой. Хоолой, хэвэл цагаан. Биеийн хажуу, гуя хар өдтэй. Өдний үзүүр өргөн хар эмжээртэй. Хошуу бүдэг хар. Шилбэ, савар шаргалдуу туяа бүхий хүрэн бор хайрстай. Нүдний доор, ар талд тод шар, шаргал нүцгэн арьстай. Эр нь эмээсээ биеэр том. Монгол орны унаган амьтан, дэгдээхэйлдэг шувуу. 79
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОЙН БҮСЭД УРГАДАГ ОНЦЛОГ УРГАМЛУУД Ягаан мүгэз - Rhodiola rosea Linneus Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Ховд, Монгол Алтай, Дундад халх, Говь Алтайн тойргийн зарим нутагт ховор тохиолдоно. Манай аймагт: Уянга, Бат-Өлзий зэрэг сумдын нутагт тархсан. Ховордлын зэрэг: Нэн ховор зүйл. /Улаан номонд орсон/ Ач холбогдол: Эмийн ба хүнсний ургамал Ангилал: Бүрхүүл үртэн хүрээ, хос талт үрт ургамлын анги, зузаалайтан овог, мүгэзийн төрөл Онцлог шинж: Үндэслэг иш богино бүдүүн, иш шүүслэг бүдүүвтэр, навч зууван өндгөрхүү хэлбэртэй суумал, баг цэцэг ногоовтор шаргал. 15- 30 см өндөр, олон наст ургамал. Давхар шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй, сагс баг цэцэгтэй өвслөг ургамал Сибирь тошлой - Berberis sibirica Pall Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Ховд, Говь Алтайд тархсан. Манай аймагт: Ой ба тагийн бүслүүрт хад асганд ургана. Ховордлын зэрэг: Ховор Ач холбогдол: Хүнсний ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, саргайтан овог Онцлог шинж: Давхар шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй 1 м өндөртэй сөөглөг ургамал. Гуравласан хааяа 5-7 хуваагдсан өвөрт байх салангид шивүүртэй, түүний навчис нь гонзгойвтор тонгоруу өндгөн хэлбэртэй. Цэцэг 1-3 ширхэгтэй. Сибирь хундага - Adonis sibirica Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Хан хөхий, Тарвагатай, Хэнтий, Туулын эх, Дундад халхын өндөрлөгт тархсан. Манай аймагт: Сийрэг шинэсэн ой, нугад тархсан. 80
Ховордлын зэрэг: Ховор Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, холтсон цэцэгтэн овог Онцлог шинж: 20-30 см өндөр, давхар шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй олон наст өвслөг ургамал. Үндэслэг иш бүдүүн, Ишний уг, доод хэсгийн навч хайрсархуу, ишний дунд дээд хэсгийн навч суумал, навчны доод гадаргуу сааралдуу, навчны хэлбэр зууван гурвалжин, 2-3 өдлөг хагалбартай. Навчны үзүүрийн салбан шугаман юлдэрхүү. Цэцэг шар өнгөтэй, үр жимс тахир шонтонтой. Алтан тэрэлж - Rhododendron adamsii Rehd. Монгол оронд: Хөвсгөл, Хангайн тойрогт тархсан. Манай аймагт: Шинэсэн ба хуш - шинэсэн ойд тархсан. Ховордлын зэрэг: Ховор Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үртэн анги, дальтан овог Онцлог шинж: 35-55 см өндөр, маш хурц үнэртэй мөнх ногоон сөөг. 10- 13 мм голчтой ягаан, цайвар ягаан өнгийн жижигхэн цэцгүүд бамбай юмуу тал шүхэр хэлбэртэй баг цэцэг үүсгэнэ, зууван дугуй, юлдэрхүү навчны дээд гадаргуу атриатсан, доод гадаргадаа од хэлбэртэй булчирхайт үсэнцэрүүдтэй. Манж гандигар - Sambucus manshurica Kitag. Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Дорнод монголд тархсан. Манай аймагт: Ойн зах, эргийн сөөгөн ширэнгэ, уулын хярын асга, агсарга, хадан доор ганц нэг цөөн бутаар ургана. Ховордлын зэрэг: Нэн ховор зүйл Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, далан хальстан овог Онцлог шинж: 1-4 м өндөр ургадаг, навчаа гөвдэг сөөг. Мөчрийн гол зөөлөн, хөвсгөр цайвар хүрэн. Залуу мөчир нь ногоон, сийрэг үслэг, өргөн юлдэрхүү навч 2-3 хосоороо байрласан 5-7 навчинцартай, Цэцгийн дэлбээ 81
ногоон шаргал, баг цэцэг бамбай хэлбэртэй, хурц улаан өнгийн бөөрөнхий жимстэй. Дагуур тэрэлж - Rhododendron dahuricum Linneaus Монгол оронд: Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянганы уулсаар тархсан. Манай аймагт: Шинэс, шинэс - хушин ойд, түүний захаар ургана. Ховордлын зэрэг: Нэн ховор зүйл Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, дальтан овог Онцлог шинж: 0.5-2 м хүртэл өндөр мөчир салаа ихтэй сөөг. Навч зуувгар юмуу уртавтар, 1.2-3.3 см урт, 0.8-1.1 см өргөн, хоёр талдаа шигүү шүүсэвчлэг, навч нь дэлгэрэх үедээ цайвар ногоон байснаа зуны адаг сард дээд гадарга нь тод хар ногоон, доод гадарга нь хүрэвтэр болдог. Цэцэг цайвардуу гэгээлэг нил ягаан, 1.4-3 см голчтой, 10 дэлбэнтэй, 10 дохиуртай, мөчрийн оройд 1, 2-оор байрлана. Сибирь хуш - Pinus sibirica Монгол оронд: Хэнтий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Завхан, Баян- Өлгий аймгийн нутагт тархсан. Манай аймагт: Бат-Өлзий, Уянга зэрэг сумдын нутагт тархсан. Ховордлын зэрэг: Элбэг Ач холбогдол: Хүнсний ургамал Ангилал: Нүцгэн үртний хүрээ, нарсны анги, нарсны овог Онцлог шинж: Шилмүүс нь 5-13см урт 2 мм өргөн ногоон өнгөтэй, богиноссон найлзуур дээр 5 ширхэг багц үүсгэн гардаг, 25 м хүртэл өндөр ургадаг мөнх ногоон модлог ургамал. Үр нь том самар 0.8-1.2 см урт бараан хүрэн өнгөтэй, Холтос нь залуудаа цайвар саарал нимгэн ба нас гүйцсэн үедээ зузаарч барзгардуу саарал нимгэн цайвар саарал хүрэн өнгөтэй. Алирс - Vaccinium vitis idea Linneaus Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Төв, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангайн тагийн бүслүүрт тархсан. Манай аймагт: Шинэс - хуш, холимог ойд ургана. Ховордлын зэрэг: Элбэг 82
Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, далийн овог, нэрсний төрөл Онцлог шинж: Давхар шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй, жимсийг нь аньс гэж нэрлэнэ. 25 см өндөр, салаа шулуун иштэй, мөнх ногоон сөөг. Жимсгэнэ өтгөн улаан өнгөтэй, 8 мм голчтой, навчны дээд тал гялгар хар ногоон, доод тал нь хүрэндүү толбо бүхий цайвар ногоон өнгийн урвуу өндгөрхүү хэлбэртэй, 7-30 мм урт, 5-16 мм өргөн. Цэцэг нь хонх маягийн цагаан дэлбээтэй, улаавтар өнгийн гурвалжин хэлбэртэй цоморлогтой, 8 дохиуртай, 4 үүрт үрэвч бүхий үрийн оронтой. Дорнодын гүзээлзгэнэ - Fragaria orintalis Iosinsk Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангайд тархсан. Манай аймагт: Бат-Өлзий сумын нутагт ургана. Ховордлын зэрэг: Элбэг Ач холбогдол: Хүнсний ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, саргайтан овог, гүзээлзгэний төрөл Онцлог шинж: Үрээр болон вегетатив буюу ургал үржлээр үржинэ. Давхар шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй, хуурамч жимстэй, олон наст өвслөг ургамал. Иш нь 10-30 см өндөртэй, навчис нь ромбо хэлбэртэй, тал бүрдээ 6-9 том гурвалжин шүдтэй, доод тал нь шигүү торгомсог үстэй, судал тод ялгарна. Баг цэцэг том, сийрэг өдлөг үсээр бүрхэгдсэн урт бариултай, цэцэг цагаан, 5 дэлбээтэй. Жимс улаавтар, зөөлөн цулцгар, хялбархан унамтгай, үнэргүй. Хонин арц - Juniperus Sabina Linnaeus Монгол оронд: Шилмүүст ба холимог ойд ургана. Манай аймагт: Ойн бүсээс дээш, тагийн бүслүүрт тархана. Ховордлын зэрэг: Элбэг Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Нүцгэн үртний хүрээ, нарсны анги, агруутан овог, арцны төрөл 83
Онцлог шинж: Мөчир дээр чагтлан хучиж, бусад навчныхаа суурийг дарж наалдсан шовгор дөрвөлжиндүү нуруун талдаа хонхортой 1-2 мм урт хайрслаг жигд навчинцартай 1 мм орчим нарийхан залуу найлзууртай. Эр боргоцой олон жижиг дохиуртай, эм боргоцой 6 үрт хайрстай, үр боловсрох үедээ хоорондоо нягт наалдаж хөх цэнхэр өнгийн 5-7 мм голчтой бөөрөнхий шүүслэг жимсгэнэрхүү болдог, дотроо 2-6 (хааяа 1) яслаг үртэй. Одой сараана /Төмсний улаан/ - Lilium pumilum Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянганд тархсан Манай аймагт: Сийрэг шинэсэн ой, ойн нугад ургана. Ховордлын зэрэг: Ховор Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, нэг талт үрт ургамлын анги, сараанатны овог Онцлог шинж: Дан шадар эрхтэнтэй, хос бэлэгтэй, үндэслэг иштэй, 60-80 см өндөр өвслөг ургамал. Цэцгийн шадар эрхтний навчинцар үзүүрээрээ гэдрэг эргэсэн, улаан өнгөтэй, цэцэг гудгар, унжуу. Навч тойруулга үүсгэн ишний үзүүр рүү цувж байрласан, тонгоруу өндгөрхүү юмуу зуувгар хэлбэртэй. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭЭРИЙН БҮСЭД АМЬДАРДАГ ОНЦЛОГ АМЬТАД Шар үнэг - Vulpеs vulpеs Монгол оронд: Тайгын бүсээс, хээр, говь цөлийн бүх бүс, бүслүүрт тархсан. Манай аймагт: Хад асгат уул, бургаст голын хөндийд зонхилон байна. Хоол тэжээл: Үлийн цагаан оготно, дагуур огдойгоор хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, махан идэштний баг, нохойн овог, үнэгний төрөл Онцлог шинж: Биеийн урт 62-75 см, жин 2.5-3 кг. 3 сараас гуужиж, 10- 11 сард үс хөрс нь гүйцнэ. Үр төлийг нь гавар гэнэ. Нэг үнэг өдөрт 10-12 үлийн цагаан оготно барьж иднэ. Бүрэнхий шөнийн амьдралтай боловч 84
хоол тэжээлийн олдцоос шалтгаалан хавар, өвлийн улиралд өдөр ч гөрөөлнө. Õÿðñ үнэг - Vulpus corsac Монгол оронд: Хээр, говийн бүх бүс нутагт тархсан. Манай аймагт: Хээр, цөлөрхөг хээрийн бүсэд тархсан. Хоол тэжээл: Жижиг мэрэгчид, огодой, шувуу, шавжаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, махан идэштэний баг, нохойн овог, үнэгний төрөл Онцлог шинж: Биеийн урт 43-72 см, жин 1.8-2.6 кг, үр төлийг нь гавар гэнэ. Шөнийн амьдралтай, өдөр нүхэнд орж, орой бүрэнхий болмогц идэш тэжээл эрж үүр цайтал гөрөөлнө. Идэш тэжээл ховор үед өдөр ч гөрөөлнө. Гээгдсэн суран чөдөр, ногт, уурганы хуйв зэргийг ч иддэг. Хоол тэжээлийн 70-90%-ийг үлийн цагаан оготно эзэлнэ. Нэг хярс өдөрт 3-8 үлийн цагаан оготно барьж иддэг. Гаврын бор хоолонд орох үетэй үлийн цагаан оготны үржил тохирох ба өдөртөө гаварнууддаа 20 гаруй оготно барьж өгнө. Хээрийн тарвага - Marmota sibirica Монгол оронд: Монгол орны хээр тал, Алтай, Хангайд тархсан. Манай аймагт: Уянга, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян- Улаан, Хужирт, Зүйл, Өлзийт зэрэг сумдын нутагт тархсан. Идэш тэжээл: Ихэвчлэн буурцагтан, элдэв өвсөөр хооллоно. Ховордлын зэрэг: Ховор Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, мэрэгчдийн баг, хэрэмний овог, тарваганы төрөл Онцлог шинж: Улирлын байдлаар өнгө зүсээ шаргал, хүрэн, хөх цайвардуу өнгөтэй болгодог. Эмийг нь нагай, эрийг нь бурхи, үр төлийг нь мөндөл гэнэ. 10 сард ичээнд орох ба хавар ичээнээсээ гарч эмэгчин нь 5-12 мөндөл гаргах ба нийт мөндлийн 25-30% нь онд ордоггүй байна. 85
Урт сүүлт огдой - Citellus undulatus Pallas, 1779 Монгол оронд: Ойт хээр, уулын хээрийн голын хөндий, дэнж, уулын бэл хажуу, уулын нуга зэрэг зөөлөн хөрст нутгаар тархсан. Манай аймагт: Уянга, Бат-Өлзий зэрэг сумдын нутагт тархсан. Идэш тэжээл: Ихэвчлэн буурцагтан, үетэн элдэв өвсөөр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөн хүрээ, сүүгээр бойжигчийн анги, мэрэгчдийн баг, хэрэмний овог, зурамны төрөл Онцлог шинж: Толгой жижиг, хошуу монтгор богино, нүд бүлтгэр, чихний дэлбэ хөгжөөгүй хулгар, хүзүү богиновтор, сэрвээ нам, хойд урд мөч тэнцүү, хөлийн тавхай уртавтар. Өвөл ичдэг. Үр төлийг нь цүрд гэж нэрлэнэ. Талын сар - Buteo rufinus Монгол оронд: Нууруудын хөндий, Завхан гол, Хангайн нуруунд нүүдлийн үедээ тааралдана. Ихэвчлэн говь цөл, хээрийн задгай орчноор уулсын бэл хормойгоор тааралдана. Манай аймагт: Үлийн цагаан оготно элбэг газарт тархсан Идэш тэжээл: Үлийн оготно, мэрэгчид Ховордлын зэрэг: Нүүдлийн элбэг шувуу Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, өдрийн махчин шувуудын баг, шонхорын овог, сарын төрөл Онцлог шинж: Биеийн урт 573-595 мм, далавчны урт эр нь 405-438 мм, эм нь 473 мм. Үлийн цагаан оготно элбэг газарт тархсан сүүлний урт эр нь 224-240 мм, эм нь 240-289 мм. Жин 2000 гр, өнгө зүс эр эм хоёулаа ижил. Биеийн ар хэсэг бор хүрэн, толгой цайвар, Дэвүүр өдний үзүүр хар бараан, уг нь цайвар. Хошуу бор саарал, хумс хар, зэтэр хөл шар. Энэтхэг, Африкийн зүүн хойт хагас хүрч өвөлждөг. Үлийн цагаан оготно - Microtus brandtii Монгол оронд: Тал хээр, уулын хээрийн бүх нутагт хамгийн өргөн тархсан. Манай аймагт: Тачир, намхан өвстэй газар тархсан. 86
Идэш тэжээл: Төрөл бүрийн өвслөг ургамал. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, мэрэгчдийн баг, оготнын овог, үлийн оготны төрөл Онцлог шинж: Жилд 3-4 удаа төллөдөг. Төлөрхөг байдал хийгээд орон зайд тархах чадвар маш сайн учир уудам талхлагдсан бэлчээрийг богино хугацаанд эзлэн авдаг. Үр төлийг нь гөлчгий гэнэ. Өмхий хүрнэ - Mustela eversmanni Монгол оронд: Манай орны тал хээр нутагт хааяагүй элбэг тархсан. Манай аймагт: Жижиг толгод, уулын ам хөндий, гуу жалга, голын эрэг орчимд тархсан. Идэш тэжээл: Зонхилон үлийн цагаан оготно, зурам, дагуур огдой болон мэрэгчид, шувуу зэргээр хооллоно. Нас бие гүйцсэн том өмхий хүрнэ тарваганы мөндлийг ч барьж иддэг. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, махан идэштэний баг, суусрын овог, хүрний төрөл Онцлог шинж: Шөнийн амьдралтай. Зун ихэвчлэн үдшийн бүрэнхийгээр, идэш тэжээл ховордсон өвөл, хавар өдөр ч гөрөөлнө. Үр төлийг нь гөлтрөг гэнэ. Үлийн цагаан оготноор зонхилон хооллоно. Хонин тоодог - Otis tarda Linnaeus, 1758 Монгол оронд: Монголын тал хээрийн нутгаар өргөн тархацтай байсан энэ шувуу Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Увс аймгийн зэлүүд талд маш цөөн тоогоор үзэгдэх болжээ Манай аймагт: Цөөн тоотой үзэгдэх болсон. Хоол тэжээл: Төрөл бүрийн үет ургамлын үр, үндэс, нахиа найлзуур, цох, 87
дэвхрэг, хорхойгоор хооллоно. Ховордлын зэрэг: Ховор зүйл / Улаан номонд орсон / Ангилал: Хөвчтөн хүрээ, шувууны анги,тогоруу хэлбэртний баг, тоодгийн овог, тоодгийн төрөл Онцлог шинж: Биеийн урт 100 см, 16 кг жинтэй том шувуу. Далавч харьцангуй урт, мохоо. Сүүл уртавтар. Эр тоодог эмээсээ биеэр арай том. Нуруу ухаа зээрд, хөндлөн хар бараан бидэртэй, толгой, хүзүү үнсэн саарал, хүзүүний уг, хэнхдэг зээрд, хөндлөн бараан бидэртэй. Хоёр шанааны орчимд сахал маягийн урт нарийн цайвар багц өдтэй. Цээж, суга, хэвэл, далавчны доод өд цагаан. Сүүлний захын хоёр өд үзүүрээсээ хар хашлагатай цагаан, бусад өд үзүүр уруугаа цагаан зээрд оройн хэсэгтээ хөндлөн хар судалтай. Харьцангуй өндөр хөлтэй, гурван хуруутай. Дэгдээхэйлдэг нүүдлийн шувуу. Эр бодгалиуд дэвхцэж, цамнах бөгөөд 2-3 эм цугларч, хамгийн томыг сонгон хос үүсгэнэ. Эр 5-6 насандаа, эм 3-4 насандаа бэлэг боловсорч үржилд орно. Бүл үүссэний дараа эм газарт үүр засаад, 2-3 ногоовтор бор өндөг гарган, 21-28 хоног дарна. Нарийн могой - Coluber spinalis Peters, 1865 Монгол оронд: Говь-Алтайн Захуй, Зарман, Аж Богд, Баянхонгорын Их Богд, Орог нуур, Холбоолж нуур, Өмнөговийн Тост, Ноён, Буурын нуруу, Хоолойн гашуун, Хан Богд, Ноён сумын төв, Дундговийн Талын уул, Уулын худаг, Баяндов, Дорноговийн Сулинхээр, Хөвсгөл сумын нутаг, Сүхбаатарын Дариганга, Өвөрхангайн өмнөд хэсэгт цөөн тааралдана. Манай аймагт: Орхон голын савд болон нутгийн өмнөд хэсгээр тархсан Хоол тэжээл: Ихэвчлэн гүрвэлээр хооллоно. Ховордлын зэрэг: Ховор зүйл. / Улаан номонд орсон / Ангилал: Хөвчтөн мөлхөгчийн анги, хайрстны баг, уж могойн овог, нарийн могойн төрөл Онцлог шинж: Бие нарийхан, 570 мм урт, сүүл түүнээс 3-4 дахин богино. Хоншоор дугуйвтар, дээд талаасаа хавтгай. Цайвардуу бор зүстэй. Духнаас сүүлийн уг хүртэл, нурууны голоор тууш тод цагаан шаргал судалтай байдгаараа бусад могойноос ялгаатай. Цармын бүргэд - Aquila chrysaetos Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Хэнтий, Хянган, Говь Алтайн хойд 88
хагаст тархсан. Манай аймагт: 800-3000 м өндөрт хад цохио бүхий нутагт тархсан. Идэш тэжээл: Мэрэгч амьтад, загасаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, махчин шувуудын баг, шонхорын овог, бүргэдийн төрөл Онцлог шинж: Эр нь эмээс биеэр жижиг. Биеийн урт 840-968 мм. Эр, эм нь ижил хар хүрэн зүстэй. Хэвлий, гуя, сүүлний доод бүрхүүл улбар шар. Хааяа цээж, хэвлий дээр улбар шар толбо бий. Дагз, шилэн хүзүү алтан шар. Хар бараан дэвүүр сааралдуу зураастай. Залуур бор саарал, үзүүртээ хөх хар судалтай. Нүд бор, хошуу хөх саарал, зэтэр хөл шар. Хумс хар. Шилбэ хуруу хүртэл өдөөр бүрхмэл. Нохой тас - Aegypius monachus Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Хэнтий, Алтайд тархсан. Манай аймагт: Хад асгатай нутагт, тэжээл элбэг үед хээрт тархана Идэш тэжээл: Сэг зэмээр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, шонхорын баг, харцагын овог, тасын төрөл Онцлог шинж: Бүдүүн богино хөлтэй, эр эм адил бараан хүрэн зүстэй, Хошуу хумс хар. Хөл хүзүүний нүцгэн хэсэг, нүд тойрсон хүрээ цагаан. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭЭРИЙН БҮСЭД УРГАДАГ ОНЦЛОГ УРГАМЛУУД Долгиотсон гишүүнэ - Rheum undulatum Монгол оронд: Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Ховд, Монгол Алтай, Дундад халх, Дорноговьд тархсан. Манай аймагт: Уулын хажуу, чулуу хадтай энгэр, хормой бэл, эрэг, мөргөцөг, тарваганы дөш гэх мэт газруудаар тархсан. Ач холбогдол: Эмийн ургамал 89
Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, гол гэсэртний овог Онцлог шинж: Иш нь 50-100 см өндөр, олон наст ургамал. Иш нь нүцгэн юмуу жижигхэн хэдэн навчтай, навчис гурвалжиндуу, өндгөрхүү, ихэд долгиотсон захтай. Үрчгэр, дээд доод талдаа илэрхэг ихтэй, баг цэцэг нарийхан, үр жимс хүрэн, 3 далавчтай. Навчны бариул улаан. Яшилдуу чацаргана - Rhamnoides ramas Linneaus Монгол оронд: Увс, Завхан, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт ургадаг. Манай аймагт: Хархорин зэрэг сумдын нутагт тарималжуулсан. Ховордлын зэрэг: Элбэг Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, жигдийн овог Онцлог шинж: Хоёр гэрт, саланги бэлэгт, салхиар тоос хүртдэг, 4-6 м өндөр сөөглөг ургамал. Эр цэцэг жижигхэн, богино түрүүн дээр бөөгнөрсөн, 0.5-1.0 см урт, 0.4-0.6 см өргөн, 4 дохиуртай байдаг. Эм цэцэг хоолой хэлбэртэй, хүрэн өнгийн хайрсаар бүрхэгдсэн, нэг үүрт дээд үрэвчтэй, 2-5-аараа мөчрийн суганд байрлана. Үр жимс шар, улаан шар, улаан болон завсрын олон өнгөтэй. Үр гялалзсан гөлгөр хар өнгөтэй. Том навчит дэгд /үхэр дэгд/- Gentiana macrophylla Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Монгол дагуур, Хянган, Ховдод тархсан. Манай аймагт: Нугат энгэр, амны ёроол, гол горхийн эргээр ургана Ховордлын зэрэг: Нэн ховор зүйл Ач холбогдол: Эмийн ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, дэгдийн овог Онцлог шинж: Бүдүүн үндэслэг иштэй, өргөн юлдэрхүү навчистай, 20-65 см өндөр олон наст өвслөг ургамал. Ишний угийн навчис 3-5 судалтай, бараавтар хөх өнгийн дэлбээтэй бяцхан цэцгүүд ишний оройн тойруулгад байрлана. Цоморлиг нь 1 юмуу 2 талаасаа хагархай, 4-5 жижиг шүдтэй. 90
Ганц навчит салжир - Gueldenstaedtia monophylla Fisch. Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Хянган, Ховдод тархсан. Манай аймагт: Гол горхины эрэг, уулын хавцал, сайр дагаж ургана. Ховордлын зэрэг: Нэн ховор зүйл Ач холбогдол: Эмийн ба хүнсний ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талтан анги, буурцагтан овог Онцлог шинж: Ногоон туяа бүхий хүрэн шаргал мөчиртэй, иш махир цагаан өргөстэй, навч 3-10 см урт, 5-9 хөх ногоон өнгийн навчинцартай. Цайвар ягаан, цагаан дэлбээтэй цэцгүүд ганцаараа юмуу олуулаа нийлж бамбай баг цэцэг үүсгэнэ. Бөөрөнхий тод улаан буурцаг нь хавар хүртэл ишиндээ байдаг. Цахилдаг - Iris lacteal Pallas Монголд: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Монгол Алтай, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Доноговь, Говь Алтай, Алшааны говьд тархалттай. Манай аймагт: Нуур, гол горхины эрэг хайрга, марцлаг нугад тархсан. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, нэг талт үрт ургамлын анги, цахилдгийн овог Онцлог шинж: 30-40 см өндөртэй, өтгөн сахлаг үндэстэй, үндэслэг иштэй ургамал. Навч 4-8 мм өргөн, шугамархуу. Цэцгийн шадар эрхтний хоолой далбангаасаа олон дахин богино, салбан нь нил цэнхэр, гадна талын салбан нь дотор талынхаасаа өргөн мохоо. Дан шадар эрхтэнтэй, Цэнгэлийн шимэрс - Hedysarum sangilense Krasnob. Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангайд тархалттай. Манай аймагт: Уулын хээрийн хад чулуутай тал, хажуу налуугаар, голын хөндий дагуу хайрган дээр ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Нэн ховор ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт 91
үрт ургамлын анги, буурцагтан овог Онцлог шинж: Цэцэг нь улаан ягаан, 11-12 мм урт, цоморлиг 4-5 мм урт, түүний шүдлэг хоолойтойгоо бараг тэнцүү. Буурцаг 2-5 үетэй, 7-10 хос навчинцартай, тэдгээр нь тод ногоон юмуу хар ногоон өнгөтэй нүцгэн, уртавтар, зууван дугуй хэлбэртэй, 10-13 мм урт, 5-8 мм өргөн. Монгол хундгана - Adonis mongolica Sim. Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуурт тархсан. Манай аймагт: Уулын хормой, бэлийн элдэв өвст хээр, жалгын ам, голын хөндий, айлын бууц, жижиг суурин газруудаар ургана. Ач холбогдол: Эмийн ургамал Ховордлын зэрэг: Нэн ховор, унаган, үлдвэр ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, холтсон цэцэгтэн овог Онцлог шинж: 4-7 см урт үндэслэг иштэй, 25 см хүртэл өндөр болж ургадаг олон наст өвслөг ургамал. Хажуу тийш сарвайж байрласан, 5-10 см урт салаатай. Навч нь 2-3 дахин өдлөн цуурч өндгөрхүү юмуу ромборхуу салбан үүсгэнэ. Цоморлог нь нил өнгөтэй. Дэлбээ нь цасан цагаан өнгөтэй, 11-12 илтэстэй. Үр жимс нь өндгөрхүү бөмбөлгөн самранцар. Нэг найлзуурт бүрэн сайн хөгжилтэй самранцар 24 байна. Шарилж навчит хувиланги - Pedicularis abrotanifolia Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Говь Алтай, Зүүнгарын говьд тархсан. Манай аймагт: Уулын чулуурхаг хажуу, хад, нуранги асга, горхийн эрэг, хайрганд ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Нэн ховор ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, иршимбэтэн овог Онцлог шинж: Нэг наст өвслөг ургамал. Иш 5-40 см өндөр, эгц босоо, ганц нэгээрээ юмуу хэд хэдээрээ байдаг. Үндэс орчмын навчны илтэс бариултайгаа тэнцүү, илтэс юлдэн хэлбэртэй, 6-8 см урт, 8-11 мм өргөн, өдлөг цуулбар. Навч бараг суумал, дөрөв дөрвөөрөө тойрч байрладаг. Цэцэг шар өнгөтэй, 15-25 мм урт, түрүү баг цэцэг үүсгэнэ. Үр жимс хонхорцог, уртавтар өндгөрхүү хэлбэртэй, 9-11 мм урт. 92
Бавгар үрт агчаахай - Dictamnus dasycarpus Turcz. Монгол оронд: Хангай, Монгол дагуурт тархсан. Манай аймагт: Уулын хээр бүхий хажуу, сөөгөн дотор, голын нуга - хээртэй хөндийд ургана. Ач холбогдол: Эмийн ургамал Ховордлын зэрэг: Нэн ховор ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, сүлүүтэн овог Онцлог шинж: 35-80 см өндөр олон наст өвслөг ургамал. Дээд хэсэг нь шүүслэг үслэг. Навч сондгой өдлөг, 10-25 см урт, 5-12 см өргөн, 3-6 хос, зуувгар, захаараа хөрөөлөг илтэстэй. Цэцэг ягаан, том, тэгш бус дэлбэтэй, ишний оройд цацаг баг цэцэг үүсгэдэг, үр жимс шүүслэг, 5 үзүүртэй, 1 см орчим урт хонхорцог. Үүр бүрийн оройд хурц шовонтой. Хуурамч таван дохиурт бургас - Salix pseudopentandra Монгол оронд: Хэнтий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Баян-Өлгийд тархсан. Манай аймагт: Нуур, голын чийглэг, намгархаг эрэг дагуу хайргархаг, намгархаг, чийгтэй хөнгөн хөрсөнд ургана. Ач холбогдол: Техникийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг ургамал Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, бургасны овог Онцлог шинж: Иш саарал өнгөтэй, 16 м өндөр модлог ургамал. Навч зууван, юлдэрхүү дээд тал нь ногоон, доод тал нь бүдэг ногоон, зах нь шүдэрхэг, холтос бараан саарал, гүн биш хагаралтай. Цэцгийн дагавар хайрсны суурь цайвар, үзүүр нь бараан хааяа жигд ногоон өнгөтэй. 5 дохиуртай, эр цэцгийн молцог нь 2-7 см урт, эм нь 1-6 см урт. Саланги бэлэгтэй ургамал. 93
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГОВИЙН БҮСЭД АМЬДАРДАГ ОНЦЛОГ АМЬТАД Цоохор ирвэс - Uncia uncia Shreber Монгол оронд: Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн зарим уулс, Хангайн нуруунд тархсан. Манай аймагт: Богд, Баруунбаян -Улаан сумын нутагт тохиолдоно. Идэш тэжээл: Аргаль, янгир, тарвага, огдой, хойлог, хахилаг Ховордлын зэрэг: Нэн ховор / Улаан номонд орсон/ Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, махан идэштний баг, мийн овог, ирвэсийн төрөл Онцлог шинж: Биеийн урт 135 см, сэрвээний өндөр 60 см, сүүлний урт 90 см, жин 45 кг. Эмэгчин нь эрээсээ арай жижиг. Мөч богино, сарвууны алга тавхай өргөн том, нуугдмал урт хумстай, бие сунагар. Нүд том, хүүхэн хараа дугуй. Зүс нь цайвар шаргал дэвсгэр дээр 5-8 см диаметртэй дугуйвтар хар толботой эрээн цоохор. Хэвлий толбогүй. Толгой, духны хэсэгт шигүү жижиг хар толботой. Дэлхийн улаан номонд орсон, үр төлийг нь гүег гэнэ. Аргаль - Ovis ammon Linnaeus Монгол оронд: Монгол Алтай, Говь Алтай, Зүүн гарын говь, Алтай өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Төв халх, Хан хөхийн нуруу, Хангайн нуруу Хорьдол сарьдаг, Хэнтийн нуруунд тархсан. Манай аймагт: Баруунбаян- Улаан сумын Өшгөгийн нуруунд тархсан Идэш тэжээл: Ихэвчлэн үетэн, буурцагтан, элдэв өвс, таана, хөмүүл Ховордлын зэрэг: Ховор /Улаан номонд орсон/ Ангилал: Хөвчтөний хүрээ, Сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, тугалмайтны овог, хонины төрөл Онцлог шинж: Биеийн урт 150 см, сэрвээний өндөр 125 см, жин 180 94
кг. Эрийг нь угалз, эмийг нь аргаль, төлийг нь хурга гэнэ. Угалзын эвэр 25 кг хүрнэ. Аргалийн эвэр угалзынхаас жижиг. Их биеийн зүс хүрэн бор, хүрэвтэр, хэвлий цайвар. Хонины зэрлэг өвөг. Янгир - Capra sibirica Pallas, 1776 Монгол оронд: Монгол Алтай, Говь Алтай, Зүүнгарын ба Алтайн өвөр говь, Хангай, Хан Хэнтий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нурууд, Дундговь, Дорноговь аймгийн нутагт тархсан. Манай аймагт: Богд, Баруунбаян -Улаан зэрэг сумдын нутагт тархсан. Идэш тэжээл: Үетэн, сонгинын төрлийн ургамал, бут сөөгний навч Ховордлын зэрэг: Ховор /Улаан номонд орсон/ Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, туруутны баг, тугалмайтны овог, ямааны төрөл Онцлог шинж: Бие том, хүзүү богино, бүдүүн, сүүл 10-15 см. Эрийг нь тэх, эмийг нь ямаа, үр төлийг нь ишиг гэнэ.Тэхийн бие 128-167 см урт, сэрвээний өндөр 105см, жин 80-110кг, эвэр нь махир сэлэм шиг олон төвгөр үетэй 120-140 см урт. Ямаа нь 120-136 см урт, сэрвээний өндөр 75-90см, жин 90 кг. Малар мануул - Otocolobus manul Монгол оронд: Тал хээр, цөлөрхөг хээр ба уулархаг нутгаар тархсан. Манай аймагт: Говийн нутгаар элбэг тархсан. Идэш тэжээл: Агуй, нүх үлийд амьдардаг жижиг хөхтөн амьтад шувуугаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, махан идэштэний баг, мийн овог, муурын төрөл Онцлог шинж: Бие гонзгой уртавтар. Хөл богино, навтгар, чихний дэлбээ жижиг, богино, дугуй. Биеийн урт 50-62 см, сүүл 23-31 см, сэрвээний өндөр 40-50 см, чихний урт 4-5 см. Жин 2,5-4,5 кг. Шаравтар, боровтор, хөхөвтөр буурал өнгөтэй. Их биеийн зоо нуруунд 6-7 хөндлөн нарийхан 95
бараан судалтай. Сүүлний үзүүр бараан, сүүлэнд 5-6 цагираг бараан судалтай. Өтгөн үстэй, нурууны сор үсний урт 69 мм хүрнэ. Шанааны үс урт. Үр төлийг нь зулзага гэнэ. Хонин гүрвэл - Phrynocephalus versicolor Strauch, 1876 Монгол оронд: Дарьгангаас эхлэн Чойроор дайрч дахин хойш эргэн Хангайн нурууны өмнөд ба баруун талыг ороон Увс нуурын хотгор хүртэлх говь цөлийн бүсийн бүх нутгаар тархсан. Манай аймагт: Говийн нутгаар сайр садарга, хайргат цөл, элсэрхэг зөөлөн хөрстэй хээр зэрэг нутгаар элбэг тархсан. Идэш тэжээл: Зонхилон шоргоолж, элдэв цох болон бусад шавжаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, мөлхөгчийн анги, хайрстны баг, замба гүрвэлийн овог, хонин гүрвэлийн төрөл Онцлог шинж: Биеийн урт 6 см-ээс хэтрэхгүй, хоолой хэвлий нурууны хайрс нь гөлгөр, цээжний хайрс үл мэдэг арзгар. Сүүлний үзүүр нь доод талаасаа хар, дээгүүрээ 9 хүртэл тооны хөндлөн бараан судалтай. Толгой нь дугуйвтар хавтгай, суга нь улаан өнгөтэй. Бамбай хоншоорт могой - Aqkistrodon halys Pall, 1776 Монгол оронд: Бүх нутгаар тархсан хортой могой. Манай аймагт: Асга хад, хайрга, бутат цөл, тал хээр, ойн цоорхой, голын эрэг орчим, нуга намаг зэрэг янз бүрийн нөхцөлд амьдарна. Идэш тэжээл: Ихэвчлэн мэрэгч амьтад, хааяа жижиг шувууд, гүрвэлээр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, мөлхөгчийн анги, хайрстны баг, хоржигнуурт могойн овог, бамбай хоншоорт могойн төрөл Онцлог шинж: Толгойн дээд талаар зөв өнцөгт том бамбай хайрсаар 96
бүрхэгдсэн. Биеийн урт ихэвчлэн 55-75 см, дунд зэргийн хэмжээтэй могой. Биеийн дээд тал нь цайвар бор, хүрэн өнгөтэй. Нуруу, сүүлний дагуу хөндлөн бараан толботой. Энэ толбоны зах нь тод хар, голдоо цайвардуу. Биеийн хоёр хажуугаар тууш эгнээгээр тогтсон жижиг бараан толботой. Нүд, хамрын сүвийн хооронд байрлах гүн сүвээр бусад могойноос ялгагдана. Мэрэгчдийн нүх, мод, хад чулууны хонгил, хөндийд орогноно. Сохор оготно - Ellobius tancrei Монгол оронд: Тал хээр, цөлийн бүс нутгаар элбэг тархсан. Манай аймагт: Цөл, цөлөрхөг хээрт элбэг. Идэш тэжээл: Ургамлын үндсээр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, сүүгээр бойжигчийн анги, мэрэгчдийн баг, сохор оготнын овог, сохор оготнын төрөл Онцлог шинж: Толгой нь хавтгай, хүзүү нь мэдэгдэхгүй, бие могдгор, савар бахим. Нүд нь арьсан доороо гэрэлтэн байна. Чихний омоггүй, үс тачирхан, хөөвөр сайтай. Нүхээ үүдэн шүдээрээ ухан, толгойгоороо түлхэж гаргана. Ногтруу - Syrrhaptes paradoxus Монгол оронд: Говь, цөлийн бүс нутгаар элбэг тархсан. Манай аймагт: Цөл, цөлөрхөг хээрт элбэг. Идэш тэжээл: Ургамлын үрээр хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Хөвчтөний хүрээ, шувууны анги, бүлдрүүгийн баг, ногтрууны овог, ногтрууны төрөл Онцлог шинж: Хөл богино, 3 богинохон хуруутай тэдгээр нь хоорондоо бараг нийлсэн, цөм урагш харсан. Хөлийн шилбийг хучсан өд сөд савраа хүрсэн. Хөлийн тавхай нь торгон сайртай. Үүрээ газар хонхойлон засаж, 2 өндөг гарган эрэгчин эмэгчин хоёулаа дарна. Өндөгнөөс дэгдээхэй гарна. 97
Шоргоолжны арслан - Myrmeleor formicarius Монгол оронд: Говь, цөлийн бүс нутгаар элбэг тархсан. Манай аймагт: Цөл, цөлөрхөг хээрт элбэг. Идэш тэжээл: Ихэвчлэн шоргоолж, бусад шавжаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Үет хөлтний хүрээ, шавжийн анги, торон далавчтаны баг, шоргоолжны арслангийн овог, шоргоолжны арслангийн төрөл Онцлог шинж: Хальсархаг тунгалаг торлог судал бүхий хоёр хос далавчтай, мэрэх амны эрхтэнтэй, бүрэн бус хувиралтай шавж. Авгалдай нь газар хонхойлон ёроолд нь өөрөө байрлаж, энэ хонхортоо унасан шавжийг барьж иднэ. Ихэвчлэн шоргоолж баригддаг учир шоргоолжны арслан гэж нэрлэгдсэн. Говийн улаан сугат царцаа - Bryodema gebleri mongolia Монгол оронд: Говь, цөлийн бүс нутгаар элбэг тархсан. Манай аймагт: Цөл, цөлөрхөг хээрт элбэг. Идэш тэжээл: Хадлан бэлчээр, үр тарианы ургамлаар хооллоно. Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Үет хөлтний хүрээ, шавжийн анги, шулуун далавчтаны баг, царцааны овог, царцааны төрөл Онцлог шинж: Амны эрхтэн мэрэхэд зохилдсон. Өмнөд далавч нь нарийвтар, зузаан арьслаг, тод судалтай. Суух үедээ өмнөд далавчин дороо хойд далавчаа эвхэж далдлан хучна. Хойт хос далавч нь том нимгэн сарьслаг бүтэцтэй. Хойд хөлийн шилбэ урт нарийхан, гуя нь бүдүүн булчинлаг болж үсрэхэд зохицсон. Хадлан, бэлчээр, үр тарианы ургамлын хортон шавж. Бүрэн бус хувиралтай. 98
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГОВИЙН БҮСЭД УРГАДАГ ОНЦЛОГ УРГАМЛУУД Ç¿¿í ãàðûí ãî¸î - Cynomorium songaricum Rupr. Монгол оронд: Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Говь-Алтай, Зүүнгарын говь, Алшаа говь, Дорнод говийн тойрогт тархсан. Манай аймагт: Төгрөг зэрэг говийн сумдаар тархсан. Ач холбогдол: Эм болон хүнсний ургамал Ховордлын зэрэг: Ховор Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, гоёотон овог Онцлог шинж: Бие улбар хүрэн юмуу хар бараан өнгөтэй, 5-30 см урт, 1-3 см голчтой, ээрүүлэрхүү монтгор баг цэцэгтэй, хүрэн ягаан өнгөтэй, 10-20 см урт, 1-2 см голч бүхий махлаг зөөлөн иштэй, шимэгч ургамал. Ишний дагуу цуваа байрласан үлдэгдэл төдий хайрсархуу навчтай, маш жижиг, олон тоотой, дан юмуу хос бэлэгт цэцэгтэй. Эр цэцэг дундаа бүдүүн утаслаг шилбэтэй, нэг дохиуртай, эм цэцэг доор үрэвчтэй. Самранцар хэлбэрийн үр жимстэй. Энгийн шадар эрхтэнтэй. Говийн харгана - Caragana gobica Sancz Монгол оронд: Их богдын нуруу, Ноён, Тостын уулсаар тархсан. Манай аймагт: Богдын уулсаар тархсан. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Ховор Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талтан анги, буурцагтан овог Онцлог шинж: Гялалзсан хүрэн, хүрэн- бор, алтлаг хүрэн шаргал өнгийн холтостой. 0.8 -3.5 м өндөр, эгц босоо, гоолиг турьхан иштэй сөөг. Шугаман юлдэрхүү 10-20 мм урт навчинцартай. Цоморлог хонхорхуу эсвэл гуурсан хонхорхуу, дэлбээ шар. Үрээр үржинэ. 99
Говийн ганга - Thymus gobicus Tschern Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Дундад халх, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Олон нууруудын хөндийд тархсан. Манай аймагт: Уулын чулуурхаг, хайрхаг хажуу нураг байц, эргийн хайрга элсэнд ихэвчлэн ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Элбэг Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, уруул цэцэгтний овог Онцлог шинж: Үл мэдэгдэх дөрвөн талт иштэй, цэцэглэх мөчир өндөр биш, 3 см өндөртэй богинохон үеүдтэй, навчис гонзгойвтор юлдэн юмуу уртавтар. 6-12 см урт, 1-3 см өргөн. Цэцэг нь ягаан юмуу хөхөвтөр ягаан. Сайхан үнэртэй. Ацан ажигана - Stellaria dichotoma Linneaus Монгол оронд: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Дорноговь, Говь Алтайн тойргийн зарим нутагт тохиолдоно. Манай аймагт: Уулс хоорондын хөндийн элсэрхэг хөрсөнд ургана. Ач холбогдол: Эмийн ургамал Ховордлын зэрэг: Ховор Ангилал: Бүрхүүл үртний хүрээ, хос талт үрт ургамлын анги, баширтан овог Онцлог шинж: 5-15 см голчтой, 20 см урт үндэстэй олон наст өвслөг ургамал. Булчирхайт үсэнцэртэй, сууриасаа ацалж салаалсан, 30 см хүртэл өндөр, бөмбөлөг хэлбэрийн бут үүсгэдэг, олон салаа иштэй. Навч гонзгойвтор өндгөрхүү, Цагаан дэлбээтэй цэцэгтэй. Жанз шарилж - Artemisia tomentella Trautv. Монгол оронд: Хөвсгөл, Хангай, Ховд, Их нууруудын хотгор, Зүүн гарын говьд тархсан. Манай аймагт: Цөлөрхөг хээрийн бүсэд элсэнд ургана. Ач холбогдол: Тэжээлийн ургамал Ховордлын зэрэг: Нэн ховор ургамал 100
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168