ӨВӨРХАНГАЙ НУТГААС ТӨРӨН ГАРСАН БӨХЧҮҮД Ард олондоо Их Монгол хэмээн алдаршсан даншгийн арслан Хасын Шаравжамц, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар, Улсын арслан Ономжавын Аюур, Цэдэвийн Банди, Сүнрэвийн Самданжигмэд, Гялдангийн Цоодол, Бандийн Ганбаатар, Доржпаламын Ганхуяг зэрэг бөхчүүдийг нэрлэж болно. Аймгийн бөхчүүд сумын харьяаллаар 1921-2022 он № Сумд Аварга Арслан Гарьд Заан Харцага Начин Нийт 1 Баруунбаян-Улаан 0 2 Бат-Өлзий 0 3 Баян-Өндөр 11 13 4 Баянгол 12 14 5 Богд 0 6 Бүрд 99 7 Гучин-Ус 1 34 8 Есөнзүйл 22 9 Зүүнбаян-Уул 1 34 10 Нарийнтээл 1 1 13 11 Сант 11 24 12 Тарагт 11 46 13 Төгрөг 22 14 Уянга 11 15 Хайрхандулаан 11 16 Хархорин 3 25 17 Хужирт 1 2 69 18 Өлзийт 55 19 Арвайхээр (төв) 0 20 Сум тодорхойгүй 1 12 Нийт 26 11 2 43 64 151
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ДАЯАР ДУУРСАГДАХ, ДАЛАЙ ДАЯН, ДАРХАН АВАРГА ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХ Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1949 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга гэдэг газар төржээ. 1972 онд Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд анх удаа барилдан “Өсөх идэр” чимэгтэй начин болжээ. Монгол бөхийн түүхэнд нэгэн үеийг өөрийн нэрээр дархалсан Д.Цэрэнтогтох 1978 онд анх удаа улсын наадамд түрүүлсэн. Улсын их баяр наадамдаа 4 түрүүлж, 5 удаа үзүүрлэсэн юм. Мөн үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд Москва хотод болсон зуны Олимпын их наадмын шагналт дөрөвдүгээр байр, дэлхийн цомын мөнгөн медаль, Ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар болсон домогт их аваргын тухай товчхон бичихэд ийм байна. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавьяат тамирчин цолоор шагнуулжээ. УДАМ ДАМЖСАН БӨХЧҮҮД ДОНРОВЫН ДОЛГОРСҮРЭН 1946 онд төрсөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, үндэсний бөхийн Монгол Улсын Манлай заан цолтой. Тэрээр 4 хүүтэй. Том хүү Д.Сумьяабазар нь үндэсний бөхийн улсын аварга, Д.Сэржбүдээ нь мөн үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Дагвадорж нь мэргэжлийн сумо бөхийн Ёкозүна цолтой бөхчүүд юм. 1968 онд 5 давж улсын начин, 1970 онд 5 давж “Улам өрнөх” чимэг, 1975 онд 6 давж “Тод гарамгай” чимэг нэмжээ, 1976 онд 7 давж улсын заан цол, 1977 онд 6 давж “Үнэн хүчит” чимэг, 1978 онд 6 давж “Цогт идэр” чимэг, 1979 онд 6 давж “Өрнөн дэлгэрэх” чимэг, 1980 онд 6 давж “Үнэн итгэлт” чимэг, 1981 онд 5 давж “Үлэмж бадрах” чимэг, 1982 онд 7 давж “Бат суурьт” чимэг, 1983 онд 5 давж “Тун ч гарамгай” чимэг хүртсэн байна. 152
ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЬЯАБАЗАР Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул 1974 онд төрсөн Монгол улсын үндэсний бөхийн улсын аварга. Улсын наадамд 2006 онд 10 даван түрүүлж (аварга цол), 1998, 1999, 2003, 2005 онд 4 удаа үзүүрлэж, 1994, 1995, 1996, 2000, 2001, 2002, 2004, 2007, 2008 онуудад 9 удаа шөвгөрч цагаан сарын барилдаанд 2002, 2003 онд түрүүлж, 2001, 2005-2007 онд үзүүрлэсэн. ДОЛГОРСҮРЭНГИЙН СЭРЖБҮДЭЭ Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул 1976 онд төрсөн. Монголын үндэсний бөхийн Улсын начин цолтой Монголоос анхны мэргэжлийн бөхийн тамирчин болж мэргэжлийн бөхийн ринг дээр 4 жилийн турш зодоглож явсан 1992 оны Үндэсний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж байсан. 1999 оны улсын наадамд зодоглож 5 даван, улсын начин цол хүртсэн. ДОЛГОРСҮРЭНГИЙН ДАГВАДОРЖ Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул 1980 онд төрсөн. Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь аварга. 2002 оныг Сэкивакэ цолтойгоор эхэлсэн ба амжилттай барилдсаар Озэки цол хүртжээ. Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд нийт 25 удаа түрүүлж, 669 ялалт байгуулснаар 2003 онд буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болсон. Монголын спортод гэр бүл, ах дүүсээрээ хүчин зүтгэж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгаж яваа олон тамирчин бий. Тэдний тэргүүн эгнээнд бичигдэх олон түүхэн амжилтын эзэд бол Өвөрхангай аймгаас төрөн гарсан ах дүү Ардын багш, Гавьяат тамирчин, Чимэдбазарын Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавъяат 153
дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан Зэвэгийн Дүвчин нар билээ. АХ ДҮҮ ХОЁР АРДЫН БАГШ Ах ЧИМЭДБАЗАРЫН ДАМДИНШАРАВ /Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин/ нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1945 онд төрсөн. 1968 онд Мексик улсын нийслэл Мехико хотноо зохион байгуулагдсан зуны XIX олимпын их наадмын 52 кг- ын жинд хүрэл медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпын тэнгэрт анх удаагаа мандуулсан юм. Дүү ЧИМЭДБАЗАРЫН НАСАНТОГТОХ /Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч/ нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1949 онд төрсөн. “Бээжин-2008” олимпын наадмаас Олимпын анхны аваргыг төрүүлсэн гавьяатан билээ. АХ ДҮҮ ХОЁР ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ах ЗЭВЭГИЙН ОЙДОВ нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1949 онд төрсөн. XX зууны манлай тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга Азийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга билээ. 1974 оны УАШТ-д толгой уургалсан байдлаас суйлж унагах мэх хийсэн нь хожим “Ойдов мэх” хэмээн олон улсад алдаршиж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохиогчийн эрхийг нь албан ёсоор 2005 онд баталгаажуулж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анхны Монгол мэх болсон түүхтэй. Дүү ЗЭВЭГИЙН ДҮВЧИН нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1954 онд төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын гавьяат 154
дасгалжуулагч, Монгол Улсын заан цолтой. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Азийн наадмын аварга. Ах дүү хоёр хамтдаа олимп болон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан юм. ИХ МАСТЕР БАЯРСАЙХАНЫ ГҮНДАВАА Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат 1989 онд төрсөн. Шатрын Их мастер Чансаа 2503 Оргил чансаа 2530 (2012 он) Түргэн тоглолтын чансаагаараа (2656) Дэлхийн шилдэг 100 шатарчны 91 дүгээрт эрэмбэлэгдэж байсан. “Цодгор хүү” өсвөрийн тэмцээний 4 удаагийн аварга, өсвөрийн улсын аваргын 3 удаагийн аварга Монгол Улсын 4 удаагийн аварга, түргэн тоглолтын улсын 5 удаагийн аварга, Азийн заалны наадмын хүрэл медаль /Макао 2007/, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл (Багийн) /ОХУ, Новокузнецк 2008/, Оюутны дэлхийн аварга (Багийн) /Швецарь 2010/, Мальта опен-2014, 2015 тэмцээний аварга, Цюрих опен-2015 тэмцээний 2-6 байр, Монголиа опен- 2015 тэмцээний аварга, Этна-опен 2015 тэмцээний 3 дугаар байр, Прага опен-2015 тэмцээний 2-6 байр, Бад Звишеннан-2015 тэмцээний 4-7 байр тус тус эзэлсэн. ИХ МАСТЕР ГОМБОСҮРЭНГИЙН МӨНХГАЛ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат шатрын олон улсын их мастер Г.Мөнхгал нь 1988 онд төрсөн. Тэрээр 5 наснаасаа эхэлж шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Дэлхийн Шатрын Холбооны чансаа нь 2502. 2016 оны Улсын аварга, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аваргаар шалгарч байсан. Дэлхийн олимпиадад 4 удаа амжилттай оролцож 2018 онд багаараа Мөнгөн медаль хүртсэн амжилттай төдийгүй 2019 оны 11 дүгээр сард Серби улсад зохион байгуулагдсан “Third Saturday 120” олон улсын тэмцээнд түрүүлж гадаад чансаа 2500 давсан амжилтаараа шатрын спортын ноён оргил болох Их Мастер цол хүртсэн. 155
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН Монгол үндэсний эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаанд зургаан насны морь уралдана. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 18-20 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулдаг. МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЭРДЭНЭБАТЫН ЭРДЭНЭЧУЛУУН Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1962 онд төрсөн. Тод манлай уяач цолтой. Түүний уясан морьд улс, бүсийн наадмуудаас олон удаа түрүү, айраг авч байжээ. 2001 онд Алдарт уяач, 2005 онд Манлай уяач, 2007 онд Тод манлай уяач цол хүртсэн. МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ БАТ-ӨЛЗИЙН ОТГОННАСАН Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1973 онд төрсөн. Мал маллах, уяачийн эрдэмд суралцан 33 жил хурдан морь уяхдаа 2003 онд “Аймгийн Алдарт уяач” цол, 2013 онд “Манлай уяaч” цол, 2011 онд “Монгол Улсын Алдарт уяaч” цол, 2017 онд Монгол Улсын “Тод манлай уяaч“ цолыг тус тус хүртсэн. Түүний уясан олон сайн хүлгүүд нь улсын чанартай уралдаанд 42, аймаг, бүс, орон нутгийн уралдаануудад 800 гаруй айраг, түрүү авсан төдийгүй 2017 онд улсын аварга малчнаар шалгарсан. Шаргуу хөдөлмөрч, малч, гярхай, тууштай хичээл зүтгэлээрээ үлгэрлэн манлайлж хурдан морь уях соёл, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй сум орон нутгийнхаа нэрийг дуурсгаж байгаа Монгол Улсын Тод манлай уяачаараа бид бахархах ёстой. СУР ХАРВАА Сур харваа нь өнөө үеийн Үндэсний их баяр наадмын дөрвөн төрлийн нэг бөгөөд буриад, халх, урианхай сур харваа гэсэн 3 төрөл байна. Харвах зай: Эрэгтэй 75 метр, эмэгтэй 65 метрээс, хүүхдүүд өөрийн нас хүйсээс хамаарч тогтоосон зайнаас харвана. 156
Улсын баяр наадамд нэг түрүүлбэл Улсын мэргэн, хоёр түрүүлбэл Даян мэргэн, гурав түрүүлбэл Даяар дуурсах мэргэн, дөрөв түрүүлбэл Дархан мэргэн цол олгодог. Улсын наадамд 2 дугаар байр эзэлсэн харваач Гарамгай харваач цол, 3 дугаар байр эзэлсэн харваач Гоц харваач цол авдаг. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ГАЛСАНГИЙН БЯМБАА Монгол Улсын гавьяат тамирчин, байт сурын ОУХМ Г.Бямбаа нь 1938 онд Өвөрхангай Зүүнбаян- Улаан сумын нутагт төрсөн. Дунд сургуульд суралцаж улмаар Улсын багшийн дээд сургуулийг биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр төгсжээ. Улсын багшийн дээд сургуульд багш, байт сурын улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын байгууллагад ахлах дасгалжуулагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж үндэсний сур, хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Улсын шигшээ багийн тамирчин байхдаа тив, дэлхийн ба улсын чанартай уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, байт сурын Олон улсын хэмжээний мастер болжээ. 1968 оны байт сурын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1100 оноо авч олон улсын байт сурын холбооны Алтан-од шагналаар шагнагджээ. Г.Бямбаа багшийн спортын амжилт, олон жилийн хөдөлмөрийг үнэлж, Спортын гавьяат тамирчин цол хүртээжээ. МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН БАДАМ-ОЧИРЫН ПУНСАЛДУЛАМ Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1992 онд төрсөн. 1999 онд Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буухиагаа эхэлсэн. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлэн аймгийн мэргэн цол хүртсэн. 2003- 2018 оны хугацаанд улс, аймаг, бүсийн наадам, нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. 157
Шагайн харваа нь Монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой (ойролцоогоор 4,72 метр) зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон. Шагайн харваан төрөлд “Даяар дуурсах дархан мэргэн”, ”Үлэмж дархан мэргэн”, “Дархан мэргэн”, ”Гарамгай мэргэн”, “Хошой мэргэн”, “Мэргэн”, “Харьшгүй Мэргэн”, “Хүндэт харваач”, “Өсөх Идэр мэргэн” гэсэн улсын цол олгодог. МОНГОЛ УЛСЫН ДАЯАР ДУУРСАХ ДАРХАН МЭРГЭН БАДАРЧИНГИЙН ШИНЭБАЯР Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул. Монгол улсын спортын мастер Даяар дуурсах дархан мэргэн. Гэр бvлээрээ шагай харвадаг айл олон. Гэхдээ нэг гэрээс гурван vлэмж дархан мэргэн төрсөн нь хуруу дарам цөөн. Үлэмж дархан мэргэн Л.Бадарчины дөрвөн хvv бvгдээрээ шагай харвадаг. Б.Шинэнбат, Б.Шинэбаяр нар аав шигээ шагайн харвааны өндөр цолд хvрсэн. Харин Шинэнбаяр 1992 оноос харваачдын эгнээнд багтсан аж. Б.Шинэнбаярын баг нь Улсын баяр наадам, УАШТ-д удаа дараа амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлжээ. Улсын цол хүртсэн шагайн харваачид Д/д Овог нэр Цол Харьяалал 1 Бадарчин Шинэнбаяр МУДДД мэргэн Гучин - Ус 2 Бадарчин Шинэнбат МУҮД мэргэн Гучин - Ус 3 Лувсандагва Довчинбазар МУҮД мэргэн Нарийнтээл 4 Батбаатар МУҮД мэргэн Хужирт 5 Гантулга Бүддорж МУҮД мэргэн Уянга 6 Лодойн Бадарчин МУД мэргэн Гучин - Ус 7 Бамба Пүрэв МУД мэргэн Есөн зүйл 8 Лхагва Санжаасүрэн МУД мэргэн Есөн зүйл 9 Дондовцэрэн Мягмарсүрэн МУД мэргэн Хайрхандулаан 158
10 Бямба Таравчамба МУ Харьшгүй Хархорин мэргэн 11 Камаров Дамбийням 12 Ганбат Самдан МУ Хошой мэргэн Зүүнбаян-Улаан 13 Энхболд Жамбалсүрэн 14 Баяраа Очирцэнд МУ Хошой мэргэн Төгрөг 15 Бямба Цэрэнтогтох 16 Нарантөмөр Мягмардорж МУ Хошой мэргэн Өлзийт 17 Төмөр Баярбат 18 Гомбо Батгэрэл МУ Хошой мэргэн Есөн зүйл 19 Лхагва Түвшинжаргал 20 Банзрагч Мөнхнасан МУ Хошой мэргэн Есөн зүйл 21 Бүрэнтэгш Энхбаяр 22 Бэхбат Борчулуун МУ Хошой мэргэн Өлзийт 23 Лувсандорж Ганбат 24 Осор Бүрэнжаргал МУ мэргэн Есөн зүйл 25 Догоо Гансүх 26 Жумдаан Лхагвасүрэн МУ мэргэн Есөн зүйл 27 Баярхүү Норовренчин МУ мэргэн Есөн зүйл 28 Эрдэнэбат Ган-Эрдэнэ МУ мэргэн Есөн зүйл МУ мэргэн Есөн зүйл МУ мэргэн Төгрөг МУ мэргэн Төгрөг МУ мэргэн Төгрөг МУ мэргэн Өлзийт МУ мэргэн Өлзийт МУ мэргэн Өлзийт МУ мэргэн Өлзийт УЛСЫН АВАРГА МАЛЧИД УЛСЫН ХОШОЙ АВАРГА, ГАВЬЯАТ МАЛЧИН Гянын Дамдиндорж 1939 онд Хайрхандулаан сумын нутагт төрсөн. Ардчилсан үндсэн хуулийг батлалцаж явсан түүхэн гавьяатай энэ хүн ”Мал сүргийг төрийн хамгаалтанд байлгана” гэсэн заалтыг оруулах гэж мөн ч олон удаа босч үг хэлсэн гэдэг. Гавьяат маань 1958 онд “Шинэ ялалт” нэгдэлд элсэн орж адуучин, үхэрчнээр ажиллажээ. Таван жилд 14 жилийн ажил гүйцэтгэсэн хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж сумын 5 удаагийн, аймгийн 2 удаагийн, 1988 онд улсын аварга 159
малчин, 1991 онд улсын хошой аварга малчин болж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. 2001 онд Монгол Улсын “Гавьяат малчин” цол хүртжээ. Нутгийн зон олон минь надад итгэл хүлээлгэж 1990 онд АИХурлын депутатаар сонгож ардчилсан үндсэн хуулийг батлалцах их хувь заяа надад заяасан юм. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИД Аймгийн хэмжээнд 1935-2020 оны хооронд 210 улсын аварга болон сайн малчид төрөн гарчээ. Сумдаар нь авч үзвэл: д/д Сумын нэр Улсын аварга Улсын сайн Нийт малчин малчин 1 Баян-Өндөр 8 3 11 2 Бүрд 12 8 20 3 Бат-Өлзий 17 2 19 4 Баруунбаян-Улаан 7 18 5 Баянгол 11 3 14 6 Гучин-Ус 9 -9 7 Есөнзүйл 7 18 8 Өлзийт 6 -6 9 Зүүнбаян-Улаан 11 - 11 10 Богд 9 1 10 11 Нарийнтээл 8 19 12 Сант 19 - 19 13 Тарагт 6 -6 14 Төгрөг 8 -8 15 Уянга 19 - 19 16 Хайрхандулаан 10 3 13 17 Хужирт 7 -7 18 Хархорин 11 1 12 19 Арвайхээр 1 -1 Дүн 210 160
ÓËÑÛÍ ÒÝÐÃҮҮÍÈÉ ÒÀÐÈÀËÀÍЧÈÄ /НОГООЧИД/ Ä/ä Îâîã íýð Ñóì Òýðã¿¿íèé òàðèàëàí÷ áîëñîí îí 1. Ã. Çàãäñ¿ðýí Àðâàéõýýð 2002 2 Ñ. Öîîäîë Àðâàéõýýð 2003 3 Â. Ãîìáî Àðâàéõýýð 2004 4 Ð. ªëçèéáàò Íàðèéíòýýë 2004 5 Ñ. Ãîìáî Àðâàéõýýð 2005 6 Î. Ò¿ìýí -ªëçèé Íàðèéíòýýë 2006 7 Ï. Ñàðàí Àðâàéõýýð 2007 8 Ä. Áàòöýíãýë Íàðèéíòýýë 2008 9 Ø. Òîãòîõæàðãàë Áàò-ªëçèé 2008 10 Д. Эрдэнэсүрэн Нарийнтээл 2011 11 Д. Батзориг Нарийнтээл 2012 12 Ц. Алтансүх Төгрөг 2013 13 С. Жамьянсүрэн Хархорин 2016 14 Д. Энхбаатар Төгрөг 2017 15 З.Угтахбаяр Арвайхээр 2018 16 Ц.Зундуй Нарийнтээл 2019 17 Н.Бадамханд Арвайхээр 2020 УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Г.ЗАГДСҮРЭН Манай аймгаас төрсөн анхны “Улсын аварга тариаланч Боржигон овогт Гунгаагийн Загдсүрэн нь 1943 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Баруун толгой хэмээх газар төрсөн. Уянга сумын дунд сургуульд 1950-1957 онд суралцаж төгссөн нь 7 жилийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг болж байсан. Улмаар Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн факультетад суралцаж төгсөөд Баруунбаян-Улаан сумын мал эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажлын анхны гараагаа эхлүүлж Төгрөг, Гучин-Ус суманд мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч, ХААУГазарт мал түүврийн экспедицийн дарга, боловсон хүчний хэлтсийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагч паразитологич их эмч, хувийн мал эмнэлэгт их эмчээр тус тус ажиллаж байсан бөгөөд одоогоор гэр бүлээрээ Дайрганы голд газар тариалан эрхэлж аймаг орон нутгийнхаа газар тариалангийн салбарт хувь нэмрээ оруулсаар байна. 161
“Газар тариалан эрхлэхэд олон жилийн нөр их туршлагатай Дайвий гэдэг тариаланч их зөвлөж тусладаг байлаа. Хөдөлмөрч буурлуудынхаа ач тусыг үүрд санаж явдаг төдийгүй тэргүүний тариаланчдын арга барил, гарын авлагыг их судлан уншиж үр хүүхдүүдээ ч энэ туршлагыг өвлүүлж ирлээ” хэмээн өгүүлэх буурал тариаланч маань 2002 онд улсын аварга тариаланчаар шалгарсан төдийгүй өөрийн хүүдээ мэргэжлээ өвлүүлэн дунд хүү З.Угтахбаяр нь 2018 онд “Улсын аварга тариаланч” болж аавынхаа амжилтыг давтсан. УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ НЯМДОРЖИЙН БАДАМХАНД 2009 оноос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дайргын гол”-ын хөндийд 1,3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн. 2020 онд 1,8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, нэгжээс төмс 332 цн/га, шар лууван 433 цн/га, шар манжин 210 цн/га, бусад хүнсний ногоо 172 цн/га ургац авч нийт 59,6 тн ургац авсан байна. Н.Бадамханд нь ногооны талбайн түүхийн дэвтэр хөтөлж талбайгаа малын бууцаар бордож талбайныхаа хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулж чадсаны зэрэгцээ шар лууванг хавтгай хайрцагт тариалж нэгжээс өндөр ургац авч гаршсан, хөрсний эвдрэлээс хамгаалах арга барилд сайн суралцсан хүн юм. Таримал ургамлыг ургуулах технологийг сайн мөрдөж хөрс боловсруулалт, тариалалт болон ургац хураалтын ихэнх ажлыг механикжуулж арчилгаа тордолгоог хугацаанд нь чанартай хийдэг зэргээс ургац жилээс жилд нэмэгдэж байна Н.Бадамханд нь 2017 онд шинээр Япон үрийн сонгино туршилтаар тарьж амжилттай сайн ургуулж 1 ширхэг сонгины жин 350-450 грамм хүрч төслийг хэрэгжүүлсэн Япон болон Монгол мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг жил бүр авч байгаа билээ. 2021 онд Улсын Аварга тариаланч цол тэмдгээр шагнагдсан. 162
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛГИЙН ДАСГАЛ, АЖИЛ 1. Хүснэгтийг нөхөж бичнэ үү. д/д Бахархалт хүмүүсийн Байгуулсан гавьяа Төрсөн газар овог нэр ...................................... Өвөрхангай Төгрөг 1. Лувсанцэрэн Аюуш сум Монгол улсын гавьяат 2. ...................................... багш Өвөрхангай Хайрхандулаан сум 3. Гомбодорж Занабазар ...................................... Өвөрхангай Есөнзүйл сум 4. Цэрэндулам Дамба ...................................... Өвөрхангай Уянга сум 5. ..................................... Улсын хошой аварга Өвөрхангай Баянгол 6. ..................................... малчин сум Монгол улсын гавьяат ............................... тамирчин, Хөдөлмөрийн баатар 2. Өөрийн сургуулиас төрсөн 1-2 алдартны тухай мэдээлэл цуглуулж, бяцхан ном/мэдээллийн самбар/ бүтээнэ үү. Бүтээсэн номоороо ангийн номын сангаа баяжуулаарай 3. Өвөрхангай нутгаас төрсөн алдартнуудынхаа байгуулсан гавьяагаар нь зохион бичлэг, зургийн уралдаан зохион байгуулж, шалгаруулан сургуульдаа үзэсгэлэн гаргаарай. 4. Нэр төр алдар хүндтэй холбоотой хэлц үг олж бичиж, зохиож уралдаарай. /Хүн нэрээ тогос өдөө, Нэр хугарахаар яс хугар, Ажил хийвэл ам тосдоно, Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа г.мэт/ 5. Аймгийнхаа удам залгамжилсан алдартны тухай гар утсаа ашиглан богино хэмжээний видеог сонирхолтой хэлбэрээр бэлтгэн найзууддаа тайлагнаарай. 163
6. Дараах хүснэгтээс хөдөлмөрийн баатар, гавьяат цолтны нэрийг олж будаарай. Ф УЖЦ Э Г ШҮ З К ЦЫБ ЭӨА Х РОД ЯЧ Ё РСЦМИ Т Ь ЮВ Ь Э Т ОИМС Ё Ё Ч Я Н ЙОЫБ Ө А А Х Р ТОД Л ДП К Р АШОНО Л Т Ү З ШГ Н Г Э ЛЖУ ЦЬ ЩЕ И ТЮЯ Й Ф Ц Т ЙЫБОӨА Х РОЛ НЯМХ Ү Ү Э УӨР Э Н Х А Р Г УЖЯ Х 7. Дараах асуултыг баяжуулан АХА тэмцээн зохиож өөрсдийгөө сориорой. • Өвөрхангай аймгаас төрсөн Монгол улсын баатар хэн бэ. • Монгол улсын гавьяат багш цолыг анх хэдэн оноос өгч эхэлсэн бэ. • Монгол улсын баатар цолыг ямар гавьяа байгуулсан хүнд өгөх вэ. • Багш, эмч мэргэжлийг хоёуланг эзэмшсэн хүний нэр. • Өвөрхангай аймгийн анхны гавьяат багшийн нэр. 8. Дараах нэрсийг цэргийн, урлагийн, мал аж ахуй, газар тариалангийн, эрдэмтэн, багш, эмч гэсэн салбар салбараар нь ангилж бичээрэй. ● Жаргал ● Жанчив ● Раш-Онолт ● Тогоо ● Бадамханд ● Банзар ● Пүрэвдорж ● Сэнгэцохио ● Дашзэвэг ● Отгонбаатар ● Цоодол ● Жанцанноров ● Дамба 164
9. Дараах нэрсээс түүхэн зүтгэлтнийг ялган бичнэ үү. ● Занабазар ● Бямбаа ● Давгадорж ● Гэндэн ● Дамдиншарав ● Пунсалдулам ● Намнансүрэн ● Долгорсүрэн 10. Монгол улсын баатар гэж ямар хүнийг хэлэх вэ? 11. Алдартан, түүхэн зүтгэлтэн 2-ын ялгааг нэрлэнэ үү. 12. Үгийн сүлжээг бөглөөрэй. Хөндлөнгөөрөө 3. 1999 онд улсын начин цол хүртсэн бөх 5. Монголын уламжлалт тоглоомын нэг төрөл 6. 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд анхны хүрэл медаль хүртсэн тамирчин 8. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга 165
9. Монгол улсын даяар дуурсах дархан мэргэн 13. Хурдан морины уралдаанд хэдэн насны морь уралддаг вэ? 14. Дархан аварга Д.Цэрэнтогтох аль сумын хүн бэ? 15. 2007 онд тод манлай уяач цол хүртсэн уяач 16. Дэлхийн хошой аварга З.Ойдов аль сумын хүн бэ? 17. Монгол улсын гавьяат тамирчин байт сурын ОУХМ Босоогоороо 1. Б.Гүндаваа шатрын ямар цолтой вэ? 2. Чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга болсон анхны тамирчин 3. 2006 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлсэн бөх 4. Үндэсний сурын харваанд 4 түрүүлбэл ямар цол олгох вэ? 7. Нарийнтээл сумын Улсын мэргэн харваач 10. Донровын Долгорсүрэн ямар цолтой бөх вэ? 11. Хурдан морины уралдааны дүрэмд 12-14 км-т ямар насны морь уралддаг вэ? 12. Сурын харвааны нэг төрөл 166
Ашигласан ном зүй 1. Ч.Алтангэрэл “Өвөрхангай аймгийн хамгийн хамгийн” Улаанбаатар 2011 он 2. Бат-Эрдэнэ Б. “Өвөрхангай аймгийн өв соёл” Арвайхээр 2011 он 3. Л.Дашням, А.Очир, Н.Уртнасан Д.Цэвээндорж “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” Улаанбаатар 1999 он 4. “Монгол орны нэн ховор ургамлын зурагт толь” Улаанбаатар 2008 он 5. “Монгол орны зонхилох мод сөөг” Улаанбаатар 2010 он 6. “Монгол Улсын улаан ном” 7. “Монголын түүхийн тайлбар толь” 8. Д.Мягмарсүрэн, А.Намхай “Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд” Улаанбаатар 2012 он 9. Отгондулам. З. “Баягалийн аялал жуулчлалын нэрийн тайлбар толь” 10. Ч.Өлзийваа “Өвөрхангай аймгийн товч түүх” Улаанбаатар 2011 он 11. /Ред/ “Өвөрхангай аймгийн атлас” Улаанбаатар 1989 он 12. “Өвөрхангайд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний каталоги, Арвайхээр сум 2020 он 13. Д.Сүхбаатар, Т.Хасбаатар “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хуваарилалтын түүхэн уламжлал” Улаанбаатар 2011 он 14. “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Өвөрхангай аймгийн нэгдсэн дүн” Арвайхээр хот 2020 он 15. Мөнхжаргал.Б, Алтангэрэл.Ч. “Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагын анхдагч... хамгийн...” Улаанбаатар. 2012 он Аймаг орон нутгийнхаа түүх, соёл, байгаль, бахархлын талаар доорх холбоосоор нэвтэрч гүнзгийрүүлэн судлах боломжтой. www.uvurkhangai.mn https://ar- www.uv6edu.mn https://www.eic.mn/spa/ http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=22 vaikheer.uv.gov.mn 167
https://uvurkhangai.burtgel.gov.mn https://uvurkhangai.cd.gov.mn Topographic Map of Uvurkhangai, Mongolia - Worldwide ... https://elevation.maplogs.com › poi › uvurkhangai Anudari.M - Montsame News Agency https://www.montsame.mn 168
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168