Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж байгууллагаас зохиож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож авьяас чадвараа хөгжүүлнэ. 2.10Өдөр бүр бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ. 2.11Сургууль, багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг зөв, шуурхай танилцуулна. 2.12Эцэг эх, ах эгч, ахмад хүмүүсийн үг сургамжийг дагаж мөрдөх ба найз нөхөд, дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлнэ. 2.13Гудамж талбайд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зөв зорчино. 2.14Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэт ёс заншил, соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаална. 2.15Гудамж талбай, сургууль олон нийтийн газарт бусадтай зөв боловсон харьцаж нийгмийн хэв журмыг сахин биелүүлнэ. 2.16Хүрээлэн буй орчин, түүний баялаг, гэр орны болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, арвижуулахын төлөө чармайна. 2.17 Шалгалтын үед шалгалтын дэгийг дагаж мөрдөнө. Гурав. Суралцагчийн эрх, үүрэг 3.1 Суралцагчийн эрх 3.1.1 Суралцах нөхцөл бололцоогоо хангуулах 3.1.2 Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх 3.1.3 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дадлагаа хуваарьт газарт хийх, байгууллагын зардлаар сурдаг бол тухайн байгууллагадаа хийх 3.1.4 Суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох 3.1.5 Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах 3.2 Суралцагчийн үүрэг 3.2.1 Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхээс гадна сургуулийн дотоод журам, оюутан суралцагчийн дүрэм, холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх 3.2.2 Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг, ур чадвар, хандлагыг бүрэн эзэмших 3.2.3 Хичээлд тогтмол сууж, сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ сахилга, дэг журмыг хатуу чанд сахин, сургуулийн удирдлага багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх 3.2.4 Суралцах хугацаандаа бие даан мэдлэг эзэмших, дадал чадвар олохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан сургуулиас зохиогддог олон нийтийн болон хөгжил төлөвшлийн ажилд идэвхтэй оролцох 3.2.5 Мэргэжлийн зэрэг хамгаалах ажлыг үйлдвэрлэлд үр ашгаа өгөхөөр бүтээлч сэдвээр хийж гүйцэтгэх, хийсэн ажлаа сургуульдаа үлдээх 3.2.6 Үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлэх 3.2.7 Сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх Дөрөв. Хүлээх хариуцлага 4.1 Суралцагч нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргавал оюутан сурагчдын дүрэм, сургалтын гэрээ, суралцагчийн ёс зүйн дүрэм зэрэг дүрэм журамд заасан хариуцлагыг хүлээнэ. -ооОоо- 101
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3.4 Оюутан, сурагчдын зөвлөлийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Оюутан сурагчдын сурч боловсрох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, урлаг, спортоор хичээллэх, ахуй нөхцөлөө сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзлэх зэрэг аливаа үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр суралцагчдын өөрөө удирдах ёсыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий суралцагчдын анхан шатны байгууллагыг “Оюутан сурагчдын зөвлөл” гэнэ. 1.2. Энэхүү дүрмийн зорилго нь Оюутан сурагчдын зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж зохицуулахад оршино. 1.3. Монгол улсын Үндсэн хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, сургуулийн дүрэм журмууд, болон энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. 1.4. Оюутны зөвлөл нь сургуулийн хичээлийн байранд ажиллана. Хоёр. Оюутан сурагчдын зөвлөлийн зорилт 2.1. Суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллах. 2.2. Оюутан, сурагч өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх. 2.3. Багш суралцагчдын эвсэг харьцааг бүрдүүлж сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх . 2.4. Оюутан сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд санал санаачилгыг гаргаж урлаг, спорт олон нийтийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хөгжүүлэн ажиллахад идэвхтэй оролцох. Гурав. Үйл ажиллагааны зарчим, үндсэн үүрэг 3.1. Оюутан, сурагчдын зөвлөл нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, өөрөө удирдах ёс, үйл ажиллагаа нь ил тод, тасралтгүй байх, үндсэн зарчмуудыг удирдлага болгож оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад нас, хүйс, шашин шүтлэгийг үл харгалзан ажиллана. 3.2. Суралцагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад холбогдох материалаар хангах, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй зүйлд зарцуулахад чиглүүлэх 3.3. Оюутан, суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор мэргэжлийн болон сонирхлын дагуу клубуудыг ажиллуулах 3.4. Оюутан, суралцагчдад өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажил төрлийн нягт уялдаатай ажиллах. 3.5. Сургуулийн захиргаанаас явуулж буй олон нийт, сургалт сурталчилгааны ажилд идэвх санаачилгатай оролцож оюутнуудын эрх ашгийг хамгаалан ажиллах. 102
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Дөрөв. Оюутан, сурагчдын зөвлөлийн бүтэц зохион байгуулалт 4.1. Оюутан, сурагчдын зөвлөлийг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллана. 4.2. Хичээлийн жилийн эхний сард багтаан мэргэжил тус бүрээс идэвх санаачилгатай, сайн дурын гишүүнчлэлээр оюутан сурагчдын зөвлөлийг бүрдүүлнэ. 4.3. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүд болон идэвхтэн гишүүд нь зөвлөлийн даргыг сонгох эрхтэй. 4.4. Ангийн дарга нар идэвхтэн гишүүдээр ажиллана. 4.5. Оюутан, сурагчдын зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилд чиглүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, биеийн тамир спорт, соёл урлаг хүмүүжил гэсэн чиглэлээр хэсэгчлэн ажиллана. 4.6. Оюутан, сурагчдын зөвлөл нь оюутан сурагчаас бүрдсэн 15-20 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тав. Чуулган 5.1. Оюутан, сурагчдын зөвлөлийн чуулган нь жилд нэг удаа хуралдах бөгөөд ээлжит бус чуулганыг зөвлөлийн дарга санаачилсан тохиолдолд зарлан хуралдуулна. 5.2. Оюутан сурагчдын зөвлөл нь бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, нийт орлого зарлагын тайланг чуулганд тайлагнана. 5.3. Чуулган нь дараах бүрэн эрхтэй байна. а/ Оюутан, сурагчдын зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах; б/ Оюутан, сурагчдын зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж батлах; в/ Оюутан, сурагчдын зөвлөлийн дүрмийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх; г/ Оюутан, сурагчдын зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх; Чуулганы товыг оюутан, сурагчдын зөвлөлийн дарга тогтоож 14 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, чуулганы дэг зэргийг гаргах ба чуулганы бэлтгэл үйл ажиллагааг нарийн бичгийн дарга хариуцна. 5.4. Оюутны Зөвлөлийн нарийн бичгийн дарга чуулганаар хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг оюутны хөгжил, үйлчилгээний менежерт танилцуулна. 5.5 Чуулганд сургуулийн удирдлагаас оролцож болно. Зургаа. Зөвлөлийн дарга 6.1. Оюутан, сурагчдын зөвлөлийн дарга /цаашид дарга гэх/-ийг чуулганаас сонгож оюутны хөгжил, үйлчилгээний менежерт танилцуулж захирал баталгаажуулснаар бүрэн эрх нь хэрэгжинэ. 6.2. Дарга нь хамт олны дунд нэр хүндтэй, сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сургууль болон оюутнуудын нэр төрийг нийгэм, олон нийтэд өргөж чадах ёс зүйн доголдолгүй манлайлал бүхий оюутан байна. 6.3. Дарга нь оюутны зөвлөлийг дотоод, гадаадад төлөөлөх, дүрэмд нийцсэн шийдвэр, зөвлөмж гаргаж биелэлтэд хяналт тавих, ажлын тайланг чуулганд мэдээлэх үүрэгтэй. 6.4. Дарга нь төр засаг, бүс нутгийн оюутан, суралцагчдын хөдөлгөөнд сургуулийн оюутан, сурагчдын холбоог төлөөлөх эрхтэй. 6.5. Дарга нь сонгогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор нарийн бичгийн даргыг томилно. 103
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 6.6. Даргын бүрэн эрхийн хугацаа 1 жил байх бөгөөд улиран сонгогдож болно. 6.7. Дарга нь оюутны үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллаж сургуулийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. 6.8. Дарга нь ажил үүргийн чиглэл, биелэлтийг цаг тухай бүр оюутны үйлчилгээний хэлтэст танилцуулан чиглэл авч, мэдээллийн самбарт мэдээллийг байршуулж нийт суралцагчдад тайлагнана. 6.9. Дарга нь дараагийн оюутны зөвлөлийн дарга сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно. 6.10. Оюутан, сурагчдын зөвлөлийн жилийн ажлын тайланг сургуулийн удирдлагын түвшинд сонсон хэлэлцэж, улмаар тухайн жилийн үйл ажиллагаа хангалтгүй гэж үнэлэгдвэл Оюутны зөвлөлийн даргыг өөрчилж болно. Долоо. Нарийн бичгийн дарга 7.1. Оюутан, сурагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга цаашид чуулган болон өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж Оюутан сурагчдын зөвлөлийн даргыг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд бүрэн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэг бүхий оюутан байна. 7.2. Оюутны Зөвлөлийн нарийн бичгийн даргыг гишүүдийн олонх нь санал болгосноор оюутан, сурагчдын зөвлөлийн дарга батална. 7.3. Нарийн бичгийн дарга нь үйл ажиллагааны тайланг оюутан, сурагчдын зөвлөлийн даргад танилцуулна. 7.4. Оюутан сурагчдын зөвлөлийн даргаас мэдээлэл авч ангийн дарга нарт цаг алдалгүй хүргэж байх үүрэгтэй. 7.5. Оюутан, сурагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараагийн нарийн бичгийн дарга сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно. Найм. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүнчлэл, гишүүний эрх үүрэг 8.1. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүн оюутан сурагчдын зөвлөлийн ажлын төлөвлөгөө, тайланг гаргахад санал санаачилга гаргаж биелэлтэд хяналт тавьж ажиллана. 8.2. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүн нь нийт суралцагч, оюутнуудын эрх ашиг, дуу хоолойг төлөөлөх оюутан байна. 8.3. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүнээр сурлагын амжилттай суралцаж буй, нийгмийн идэвхтэй, харилцааны чадвартай оюутныг сонгоно. 8.4. Гишүүн нь зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зөвлөлийн нэр хүндийг эрхэмлэн хүндэтгэж, өндөрт өргөн явах үүрэгтэй. 8.5. Гишүүн нь дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь дуусгавар болно. Ес. Оюутан, сурагчдын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох 9.1. Оюутан, сурагчдын зөвлөлд идэвх санаачилгатай ажилласан суралцагчийг “ТТПК- ийн оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журам”-ын дагуу урамшуулна. Арав. Оюутан, сурагчдын зөвлөлийн санхүүжилт, зарцуулалт 10.1. Оюутан, сурагчдын зөвлөлийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. 10.1.1 Оюутан, сурагчдын зөвлөлийн үндсэн санхүүжилт нь сургалтын төлбөрт багтсан суралцагчдын үйлчилгээний хураамжаас бүрдэнэ. 10.1.2 Үндсэн санхүүжилтийг судалгаа болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаан, оюутан, сурагчдын зөвлөлөөс зохиогдох хөгжил, төлөвшлийн ажилд зарцуулна. 104
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 10.1.3 Гадаад, дотоодын байгууллага, иргэдээс оруулах хандив. 10.1.4 Өөрийн үйл ажиллагаанаас олох орлого. 10.1.5 Оюутан, сурагчдын зөвлөлийн ажлын төсвийг хичээлийн жилээр гаргаж Оюутны 10.1.6 хөгжил, үйлчилгээний менежер хянан захирал батална. 10.1.7 Оюутан, сурагчдын зөвлөлийн дарга сургуулийн сургалтын алба, санхүүтэй зөвшилцөн төсвийг зарцуулна. Оюутан, сурагчдын зөвлөлийн санхүүжилтийн зарцуулалтыг хичээлийн жилийн эцсээр оюутан, сурагчдын Зөвлөлийн дарга, санхүүгийн ажилтантай хамтран Техник Технологийн Политехник Коллежийн нийт оюутан суралцагчдад тайлагнана. Арван нэг. Хориглох зүйлс 11.1. Оюутны Зөвлөл нь аливаа нам, улс төр, шашны үйл ажиллагаанд оюутнуудыг уриалан оролцохыг хориглоно. -ооОоо- 3.5 Суралцагчийн ёс зүйн дүрэм Нэг. Ерөнхий зүйл 1.1 Техник технологийн политехник коллежид суралцаж байгаа бүх оюутан, сурагчдын /цаашид суралцагч гэх/ ёс зүйтэй холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулах бөгөөд ТТПК-ийн үндсэн дүрэм журам, дотоод журмын салшгүй хэсэг болно. 1.2 Суралцагч нь сурах үүргээ ухамсарлан энэхүү дүрэмд заагдсан ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон баримтална. 1.3 Хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч, сурах, хөдөлмөрлөх үүргээ ухамсарласан, ёс зүйн болон харилцааны хэм хэмжээг баримталдаг, соёлтой, даяаршлын эринд дасан зохицож ажиллах мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд дүрмийн зорилго оршино. Хоёр. Суралцагчдад хэвшүүлэх ёс зүйн хэм хэмжээ 2.1 ТТПК-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, дотоод журам, шийдвэрийг хүндэтгэн сахих 2.2 Сургалтын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх 2.3 Суралцагч нь сургалтын хөтөлбөр агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшин цагийн гарздалгүй суралцах 2.4 Эрдэм шинжилгээ, судалгааны болон, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж бие даан суралцах бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэдлэгт тэмүүлэх 2.5 Сургууль, хамт олны нэр хүндийг өндөрт өргөх 2.6 Сургуулийн эзэмшил газар, орчиндоо хүндэтгэлтэй зохистой хандах 2.7 Багш, ажилтан, найз нөхдөөс тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авч зөв боловсон харилцах 2.8 Хүнлэг, энэрэнгүй байж бусдын үзэл бодлыг хүндэтгэх 2.9 Аливаа шударга бус үйлдлээс зайлсхийх, үл эвлэрэх 2.10 Цэвэрч нямбай, соёлтой, зөв боловсон хувцаслах 2.11 Архидан согтуурах, тамхи, мансууруулах бодис хэрэглэх зэрэг зүй бус авир гаргахгүй байх 2.12 Сургуулийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зөв гамтай эдлэх, анги танхимд цэвэр соёлтой суралцах 2.13 Байгаль орчиндоо ээлтэй хандах 105
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Гурав. Ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд А. Сургалтын үйл ажиллагаа, баримт бичигтэй холбоотой ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Сургуулийн эрхэм зорилго, нэр хүндэд халдах, санаатай буруу үйлдэл гаргахыг завдах 2. Сургалтын гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчиж, тэдгээрээс хүлээсэн үүргээ үл биелүүлэх 3. Сургалтын төлөвлөгөө, хичээл, дадлагын үйл ажиллагаанд саад учруулах 4. Сургуулийн захиргаа, сургалтын алба, багш нарт хуурамч материал болон буруу мэдээлэл өгөх, зөвшөөрөлгүйгээр дүн, тайлан, бичиг баримтад засвар хийх, гэмтээх, сургуулиас олгосон биеийн байцаалтыг буруугаар ашиглах 5. Шалгалтын материалтай урьдчилан танилцсан, хуулсан, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн тохиолдол гаргах 6. Интернэтийн үйлчилгээ авахдаа сургалтын бус хэлбэрээр ашиглах 7. Номын сан, болон оюутны байрны журмыг биелүүлээгүй, дагаж мөрдөхгүй байх 8. Багш ажил болон бусад харьяалагдах хүмүүстэй харилцахдаа хуурч мэхлэх, худал ярих, гэр бүл болон бусад хүмүүст мэдээллийг худал ташаа дамжуулах зэрэг шударга бус үйлдэл гаргах Б. Сургуулийн өмч хөрөнгө ашиглах явцад гаргасан ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг бусдад дамжуулах, гэмтээх, бохирдуулах, хохирол учруулах, анги танхимыг зориулалтын бус байдлаар ашиглах 2. Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, кодыг зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад дамжуулах В. Сургуулийн орчинд биеэ авч явахтай холбоотой ёс зүйн зөрчлийн хэлбэрүүд 1. Удирдлага, багш, ажилтны зүй ёсны шаардлагыг хүлээж аваагүй, хүндэтгэлтэй бус харилцах 2. Сургуулийн байр, оюутны байр болон сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргах, хохирол учруулах 3. Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчих, бусдыг доромжлох, заналхийлэх, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдах, амгалан тайван байдлыг алдагдуулах, сургалт, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлэх, тасалдуулах 4. Хичээл сургалтын явц болон коридорт чанга дуугаар ярих, утасныхаа дууг чанга дээр нь тавьж бусдад мэдэгдэхүйц саад төвөг учруулах 5. Зөвшөөрөгдөөгүй газар тамхи татах, тамхины иш хаяж орчныг бохирдуулах 6. Сургуулийн орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис биедээ авч явсан буюу хэрэглэх, бусдыг түүндээ уруу татах 7. Бусдыг дарамтлан эд зүйл, мөнгө төгрөгийг нь дээрэмдэх, дээрэмдэхээр завдах 8. Бусдыг нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, гадаад байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага зэргээр нь ялгаварлан гадуурхах, шоолох, егөөдөх, доромжлох 9. Мөрийтэй тоглох, садар самууныг сурталчилах, түүндээ бусдыг уруу татах болон бусдад бэлгийн дарамт үзүүлэх 10. Бусад нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан аливаа үйлдэл гаргах Дөрөв. Суралцагчдын ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх 4.1 Суралцагчийн ёс зүйн зөрчил гэдэг нь энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн тохиолдлыг хэлнэ. 4.2 Суралцагчийг ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн ёс зүйн зөвлөлд шийдвэрлүүлэхээр хандана. 106
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.3 Ёс зүйн зөрчил гаргасан суралцагчид сургуулийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна. 4.4 Ёс зүйн зөрчил гаргасан суралцагчдад дараах арга хэмжээг авна. Үүнд: a. Сануулах b. Суралцах эрхийг хугацаа өгөн түдгэлзүүлэх c. Сургуулиас чөлөөлөх 4.5 Сургуулийн дотоод журам, ёс зүйн дүрмийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй зөрчлүүдийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. -ооОоо- 3.6 Суралцагчийн сургалтын гэрээ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү гэрээг нэг талаас ТТПК-ийг төлөөлж /цаашид “сургууль” гэх/ тус сургуулийн Оюутан, төгсөгчдийн албаны дарга Жаргалсайханы Эрдэнэцэцэг, нөгөө талаас тус сургуулийн суралцагч /цаашид суралцагч гэх/ .................................овогтой ................................. -ийг төлөөлж, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч .............................................овогтой ...................................... нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 1.2. Сургууль – Суралцагч – Ангийн зөвлөх багш - Суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх үүргийг тодорхойлж тэдгээрийн хоорондын харилцааг Монгол Улсын Иргэний тухай хууль болон Боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомж, тус сургуульд мөрдөж буй дүрэм, дотоод журамд тулгуурлан зохицуулах бөгөөд тэдгээрт заасан үүргийг хоёр тал адил хүлээнэ. Хоёр. Сургуулийн эрх, үүрэг 2.1. Сургууль нь суралцагчийн авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцааны соёл төлөвшүүлэхэд чиглэн сургалтыг зохион байгуулах 2.2. Сургалтын батлагдсан төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг чанд мөрдөн, шаардлага хангасан сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор бүрэн хангах 2.3. Суралцагчдын эрүүл, таатай орчинд сурч боловсроход шаардлагатай хичээлийн өрөө, сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий лаборатори, сургалтын кабинет, дадлагын газраар хангах ба мэдлэг, ур чадвар бүхий багшлах боловсон хүчнээр сургалтыг явуулах 2.4. Оюутны байр, спорт, урлагийн заал, номын сан, цайны газар, эрүүл мэндийн төв болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэргээр үйлчлэх 2.5. Суралцагчийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн хичээлээс гадуурх сургалтыг /секц, дугуйлан, сонгон суралцах / зохион байгуулах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд бүх талаар туслах 107
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.6. Сургуулийн захиргаанаас эцэг эх/хууль ёсны асран хамгаалагч нарт болон суралцагчдад сургуулийн дотоод дүрэм, журам болон гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж шаардах биелэлтэд нь хяналт тавих 2.7. Суралцагч сургалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хичээлд суулгахгүй хүртэл арга хэмжээ авах 2.8. Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэж бүрэн хөтлөх Гурав. Суралцагчийн эрх, үүрэг 3.1. Суралцагч нь чин сэтгэлээсээ хичээнгүйлэн суралцаж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг, чадвар, дадлыг бүрэн эзэмших, батлагдсан төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн, хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлэх 3.2. Хичээлд тогтмол хамрагдана, өгөгдсөн даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлэн сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ сахилга, дэг журмыг сахин, сургуулийн дотоод журам болон холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх, суралцагчийн ёс зүйн дүрмийг сахин биелүүлнэ. 3.3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дадлагыг хуваарьт газарт тогтоосон хугацаанд хийнэ. 3.4. Суралцагч хүндэтгэх шалтгаанаар хичээлдээ ирэх боломжгүй тохиолдолд анги удирдсан багшид болон сургуулийн захиргаанд мэдэгдэж, биечлэн болон эцэг эхээр дамжуулан албан ёсоор чөлөө авах 3.5. Сургуулиас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, секц дугуйланд хамрагдах 3.6. Суралцагч ангидаа цэнхэр эсвэл цагаан цамцаар жигдэрч, цэвэр нямбай байдлыг эрхэмлэх ба сургуулийн байр танхим, орчинг цэвэр цэмцгэр ашиглах 3.7. Сургуулийн эд хөрөнгөнд суралцагчийн зүгээс санаатай болон анхааралгүй байдлаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулах 3.8. Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэх, бусадтай хүндэтгэлтэй харьцаж, дэмжин тусална. Зөрчил гаргасан тохиолдолд дараах арга хэмжээг авах 1. Сануулах 2. Анхааруулах хуудас, мэдэгдэх хуудас өгөх 3. Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх 4. Сургуулиас чөлөөлөх зэрэг болно 3.9. Санал хүсэлтээ багш болон сургуулийн захиргаанд чөлөөтэй илэрхийлж шийдвэрлүүлэх 3.10. Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх 3.11. Суралцагч оюутны байр, спорт заал, номын сан, цайны газар, эрүүл мэндийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв бусад сургалтын газраар үйлчлүүлэх Дөрөв. Багшийн эрх, үүрэг 4.1. Суралцагчийн сурах эрх, үүрэгтэй холбоотой бүх асуудлыг сургуулийн өмнө хүлээх, тэдний дотнын туслагч, зөвлөгч байж, суралцах идэвх, урам зоригийг дэмжин ажиллах 4.2. Суралцагчдын дунд зохиогдох хөгжил, төлөвшлийн ажлыг биечлэн удирдах буюу туслалцаа үзүүлэх 108
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.3. Сургуулийн бодлого шийдвэрийг суралцагчид хүргэж, суралцагчийн нийгмийн асуудал, тэдний санал хүсэлтийг шаардлагатай гэж үзвэл сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжилж шийдвэрлүүлэх 4.4. Сургалтын төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлсөн эсэхэд хяналт тавьж, санаачилга гаргаж, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотойгоор сурлагын үнэлгээ, хичээлийн оролцоо болон хоцрогдолгүй, таслуулахгүй байхад байнгын хяналт тавьж ажиллах. 4.5. Оюутны байранд амьдардаг өөрийн хариуцсан ангийн суралцагчдад байнга анхаарал тавьж ажиллах 4.6. Суралцагчтай холбоотой бүх төрлийн судалгаа тайланг цаг хугацаанд нь хийж холбогдох нэгж албанд хүргүүлэх 4.7. Эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр суралцагчийн сурлагын үнэлгээ, хичээл сургалтаас хоцролт, таслалтгүй байхад байнгын хяналт тавьж ажиллах 4.8. Суралцагчийн нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг танин мэдэж, суралцагчийг ойлгон, дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх 4.9. Сургалтын төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлсөн эсэхэд хяналт тавьж, сурлагын үнэлгээ, хичээлийн оролцоо болон хоцрогдол, таслалт, хоцролтгүй байхад байнгын хяналт тавих, эцэг эх/ асран хамгаалагчтай хүүхдийн хөгжлийн төлөө хамтран ажиллах Тав. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг 5.1. Гэрээний 6.2-т заасан сургалтын төлбөр, сургалт хүмүүжлийн зардлыг гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлөх 5.2. Эцэг, эх/ хууль ёсны асран хамгаалагч нар хүүхдийнхээ сурлага хүмүүжил, эрүүл мэндэд анхаарал тавьж, тэднийг сурч боловсрох нөхцөлөөр хангах 5.3. Сургуулийн захиргаа, багш нартай байнга холбоотой ажиллаж, сургуулиас зохион байгуулж буй эцэг эхийн хурал, гурвалсан уулзалт зэрэг уулзалт цуглаанд тогтмол оролцож шаардлагатай мэдээллүүдийг авах 5.4. Сургуулийн нэр хүнд, үйл ажиллагааг хүндэтгэж, сургуулийн тухай аливаа үндэслэлгүй гүтгэлгийн чанартай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээхгүй байх 5.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүй, анги удирдсан багшид урьдчилан мэдэгдэлгүйгээр хүүхдээ хичээл таслуулах, гадаад улс, хөдөө орон нутаг руу авч явахгүй байх ба зайлшгүй тохиолдолд анги удирдсан багшид урьдчилан мэдэгдэж чөлөөг авах 5.6. Суралцагч, түүний эцэг эх/ хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох утас ба оршин суугаа газар өөрчлөгдсөн тохиолдолд анги удирдсан багшид нэн даруй мэдэгдэх 5.7. Хүүхдийнхээ сурлага, хүмүүжлийн талаар болон сургалтын үйл ажиллагаа, багш нарын талаар сургуулийн захиргаанд санал хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх 5.8. Суралцагчийн шаардлагатай хичээлийн хэрэгсэл холбогдох зүйлээр бүрэн хангах, хоцрогдолгүй суралцахад дэмжлэг үзүүлэх 109
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Зургаа. Төлбөр тооцооны талаар 6.1. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл тогтооно. 6.2. 2021-2022 хичээлийн жилийн төлбөр нь үндэсний мөнгөн тэмдэгтээр ................ төгрөг байна. 6.3. Сургалтын төлбөрийг хичээлийн жилийн эхэнд бүрэн төлж барагдуулна. Хэрвээ хувааж төлөх бол төлбөрийн 30%-ийг I улирлын эхэнд /9 сард/, үлдэгдэл төлбөрийг хуваарьт графикийн дагуу төлөх Төлбөр төлөх дансны мэдээлэл Төлбөр хүлээн авах Дансны дугаар Хүлээн авагч банкны нэр байгууллагын нэр Хас банк 500 198 2257 Техник технологийн ПК Худалдаа хөгжлийн 80 100 1188 Техник технологийн банк политехник коллеж Төлбөр хувааж төлөх график Хугацаа Төлөх хэмжээ Төлөх мөнгөн дүн 09.01 30% 11.01 20% 02.01 30% 04.01 20% 6.4. Сургалтын төлбөрийн асуудлаар холбогдох санхүүгийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авч болно. 6.5. Сургуулийн санхүү төлөвлөлтийн албанаас суралцагч бүрд мэдээллийн сан үүсгэн, хөтөлж улирал бүрээр тооцоо мэдээллийг холбогдох албанд тогтоосон хугацаанд өгөх 6.6. Суралцагч нь сургалтын явцад сурлага, сахилгаар тэнцэхгүй болсон, нэг улирлын турш хэл сураггүй сургуулиа орхисон, мөн өөрийн хүсэлтээр сургуулиас гарах тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй. 6.7. Сургалтын явц дундуур өвчний учир, ар гэрийн гачигдал, өөр сургуульд шилжих зэрэг шалтгаанаар үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон нь холбогдох бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд хүсэлтийг нь үндэслэн тооцоог хийж, сургалтын төлбөрийн зөрүүг буцааж олгоно. Холбогдох бичиг баримтыг бүрдсэн нөхцөлд суралцагчийн гаргасан өргөдөл, хүсэлтийг сургалтын алба хүлээн авч, ажлын 14 хоногийн дотор багтаан шийдвэрлүүлнэ. Долоо. Гэрээ цуцлах, түдгэлзэх нөхцөл 7.1. Сургалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. 7.2. Суралцагч нь Сургуулийн дотоод дүрэм, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд. 7.3. Сургуулийн болон оюутны байрны дотоод журмыг ноцтой зөрчсөн, мөн өөрийн хүсэлтээр гарах өргөдөл өгсөн тохиолдолд түдгэлзүүлэх 110
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 7.4. Сургалтын үйл явцыг хаяж, хүндэтгэх шалтгаангүйгээр нэг улирлын турш хичээлээ орхисон тохиолдолд түдгэлзэх. Найм. Хүлээх хариуцлага 8.1. Суралцагч гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцална. Ес. Хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэг 9.1. Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн холбогдох материалыг үндэслэн сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө. 9.2. Сурлага, урлаг, спортын амжилт үзүүлсэн суралцагчийг “ТТПК-ийн оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журам”-ын дагуу шалгаруулж, урамшуулна. 9.3. Хөдөө орон нутгаас суралцагчдын хувьд дотуур байрны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. 10.1. Арав. Гэрээний хугацаа 10.2. Гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн суралцах хугацаанд хүчинтэй. Суралцагч гэрээний заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд цаашид жил бүрийн хичээлийн эхний долоо хоногт сунгана Гэрээ байгуулсан: ТТПК-ийг төлөөлж: ТТПК-ийн суралцагч : Оюутан, төгсөгчдийн албаны ...................... ангийн суралцагч: дарга: ....................... ........................ // // Ангийн зөвлөх багш: Эцэг, эх, асран хамгаалагч: ....................... ........................ ....................... ........................ // // 111
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Зөвшөөрөн Сургалтын гэрээний сунгалт тохиролцсон гарын № Гэрээтэй танилцсан оюутны Он сар өдөр үсэг овог нэр -ооОоо- 3.7 Багш, ажилтан, оюутан сурагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол улсын ХАБЭА-н тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, ажлын байрны хэвийн нөхцөлийн стандартыг хангах, хөдөлмөр эрхлэгч багш, ажилтан, оюутан, суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2 ТТПК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам /цаашид “журам” гэнэ/ нь ажил олгогчоос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, багш, ажилтан, суралцагчдад сургалт, зааварчилга өгөх болон дотоодын хяналт тавих ажилд энэхүү журмыг мөрдөж ажиллана. Хоер. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг 2.1 Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 2.1.1 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлж үнэлгээг хийлгэх 2.1.2 Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх 2.1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх 2.1.4 Ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр тогтмол цаг хугацаанд нь хангах, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлэх 2.1.5 Холбогдох эрхийн акт, баримтыг үндэслэн үйлдвэр сургалтын онцлогоос хамааруулж /гагнуур, будаг, авто хийн тоног төхөөрөмжтэй ажиллах г.м/ нормын сүү олгож хэвшүүлэх 2.1.6 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах 2.1.7 Сургуулийн эзэмшил газрын баталгаажилт, орчны эко систем, тохижилт зэрэг сургуулийн сургалтын гадаад дотоод орчинг иж бүрнээр нь хангасан байх 2.2 Ажил олгогч нь дараах эрхтэй байна: 2.2.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл байгуулах, ажиллах журмыг баталж мөрдүүлэх 2.2.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв зардлын санг батлах, хэрэгжилтэд хяналт тавих 112
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.2.3 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн ажилтнуудад хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн шаардлага 3.1 Ажил олгогч нь хөдөлмөрийн хууль, ажлын байранд тавигдах стандартыг баримтлан багш, ажилтан, оюутан, суралцагчдын хөдөлмөрийн нөхцөлийг ажлын байр нэг бүрээр стандартын шаардлагад нийцүүлэн хангах арга хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлнэ. 3.2 Сургалтын газрууд нь “Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тавигдах нийтлэг шаардлага”-ыг ханган ажиллах 3.3 Дадлагын газар, лаборатори, дотуур байр, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байрны агаарын бичил цаг уур /агаарын дулаан, харьцангуй чийгшил, агаарын хөдөлгөөний хурд/ нь стандартад заасан хэмжээнд байна. 3.4 Ажлын байрны дуу шуугианы хэмжээ нь стандартад заасан шаардлагыг хангасан байна. 3.5 Ажлын байранд тоосжилт, ууршилтын хэмжээ нь стандартад заасан хэв хэмжээнд байвал зохино. Сургуулийн дотоод орчинд явагдах ажлын үед агаар сэлгэх төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, тоосжилтыг бууруулахад чиглэгдсэн чийглэх цэвэрлэгээг хийж эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл бололцоог хангасан байна. 3.6 Ажиллагсдын ахуйн байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн норм, стандартыг хангасан байна. 3.7 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон материалаар хийгдсэн, хэв загвар нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. 3.8 Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг шаардлагын дагуу угаах, ариутгах, цэвэрлэх, бие бохирдуулах ажил гүйцэтгэдэг ажилчид ажил дууссаны дараа шүршүүрт орж хувцсаа сольж байх нөхцөл боломжийг ажил олгогч хангасан байвал зохино. 3.9 Хариуцсан алба /дадлагын газар, лаборатори, дотуур байр, номын сан, хичээлийн анги, кабинетуудад/ нь цэвэрлэгээний материалыг нормын дагуу тогтмол өгч байна. 3.10 Бие засах газрын цэвэрлэгээнд хэрэглэгдэх шүүр алчуур, бусад хэрэглэл нь бусад өрөөнийхөөс тусдаа ялгах таних тэмдэг тавигдсан байна. 3.11 Хуурай хог цуглуулах савыг тагтай байлгаж түүний орчинг өдөр бүр зориулалтын уусмалаар ариутган цэвэрлэж, хогоо тогтмол ачуулж байна. 3.12 Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм, тариа, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах хэсгийг ажиллуулж, багаж тоног төхөөрөмж, эмнэх боох материалаар ханган, орон тооны эмчтэй байна. 3.13 Ажил олгогч нь галын аюулгүй байдлыг хангах, галын дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлган ажилтнуудаа уг тоног төхөөрөмжийг ашиглаж сургасан байх ба галын аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 3.14 Хүний биед хор нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага, чанарын стандарт, нормыг хангасан материалаар үйлдвэр сургалтын хичээлийг явуулж хяналтыг үйлдвэрлэл сургалтын мастер, аж ахуй дарга, тэнхимийн эрхлэгч нар тогтмол тавьж ажиллана. 3.15 Сургуулийн гадна орчны орц, гарц чөлөөтэй байх, сургуулийн эзэмшил газрын 50% -иас доошгүйг зүлэгжүүлэх, хогийн цэгтэй байна. 3.16 Байгууллагын машин механизм, сургалтын тоног төхөөрөмжийн паспортыг бүрэн хөтөлж, аюулгүй ажиллагааг ханган ажиллах 3.17 Тухайн ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам, зааварчилгааг мөрдөн ажиллах Дөрөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт 113
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.1 Үйлдвэрлэлийн сургалт, дадлага, лаборатори, сургалтын гадна, дотор орчин, үйлчилгээний онцлогоос хамаарч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдал, хяналтыг орон тооны бус зөвлөл үе шаттайгаар зохион байгуулна. 4.2 Хяналтын дүнг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, хэм хэмжээг зөрчсөн ажилтан, нэгж салбаруудад хариуцлага тооцож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлно. 4.3 Хөдөлмөр хамгааллын иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан, шаардагдах хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаад сургуулийн санхүү хяналт тавина. -ооОоо- 3.8 Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү дүрмээр мэргэжлийн боловсрол сургалт2ын хөтөлбөрт суралцагч (цаашид дадлагажигч гэх)-ийн үйлдвэрлэлийн дадлагын сургалт (цаашид дадлага гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Дүрмийн зорилго нь сургууль, мэргэжлийн тэнхим, дадлага удирдах/хянах багш, дадлагажигч, дадлагын түшиц байгууллага аж ахуйн нэгж, дадлага удирдах инженер/мэргэжилтэн (цаашид оролцогч талууд гэх)-ий үүрэг хариуцлагыг өндөржүүлж, дадлагын чанар, үр дүнг дээшлүүлэхэд оршино. 1.3. Үйлдвэрлэлийн дадлага сургалт нь сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх зэрэг хэлбэрээр зохион байгуулагдана. 1.4. Дадлагыг мэргэжлийн чиглэл, захиалга, гэрээг үндэслэн шаардлага хангасан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийх ба аж ахуйн нэгж, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулж ажлын байранд зохион байгуулна. 1.5. Сургууль өөрийн сургалтын дадлагын газруудыг түшиглэн үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж болно. 1.6. Сургууль, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гэрээний дагуу суралцагч үйлдвэрлэлийн дадлагыг гадаадын аль нэг оронд хийж болно. 1.7. Дадлага эхлэхээс өмнө дадлагын гэрээг сургууль, аж ахуйн нэгж байгууллагын хооронд хийж бэлтгэл хангана. (гурвалсан /суралцагч, сургууль, аж ахуйн нэгж байгууллага/ гэрээг маягтаар хамтын ажиллагаа эрхэлсэн алба хариуцан байгуулах) 1.8. Дадлагын удирдамжийг хөтөлбөрийн дэд хорооны хурлаар хэлэлцэж тэнхимийн эрхлэгчээр батлуулах ба суралцагч бүрт танилцуулж өгнө. 2 “Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалт”, “Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт”, “Мэргэжлийн болон ур чадвар олгох сургалт” 114
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 1.9. Тусгай хэрэгцээт суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн дадлагын 1.10. хөтөлбөр, удирдамжийг тусгайлан боловсруулна. Үйлдвэрлэлийн дадлагыг сургалтын нэгдсэн графикийн дагуу зохион байгуулах 1.11. бөгөөд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дадлагын хугацааг өөрчлөх, 1.12. хойшлуулах, урагшлуулах талаар шийдвэр гаргаж болно. Үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, удирдамж, гэрээнд тусгагдаагүй ажил, 1.13. үйлчилгээг суралцагчаар хийлгэхийг хориглоно. 1.14. Аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас болж суралцагч осолд орвол учирсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу буруутай тал хариуцлага хүлээнэ. Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах үйл явцыг хавсралт-1-д харуулав. Дүрмийн нэр томьёо 1.14.1. Дадлага: Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдээр суралцагчдын эзэмшсэн онолын мэдлэгийг ажлын байранд бататган гүнзгийрүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад тусгайлсан удирдамжийн дагуу зохион байгуулах суралцах дадлагажих үйл ажиллагаа 1.14.2. Танилцах дадлага: Мэргэжлийн суурь хичээлээр судалсан онолын мэдлэгийг практик дээр баталгаажуулах, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж ажлын байрны талаар ойлголттой болох дадлагын төрөл 1.14.3. Үйлдвэрлэл дээр мэргэших дадлага: Эзэмшиж буй мэргэжлээр онолоор олж авсан мэдлэгээ үйлдвэрлэлтэй холбон батжуулах, хэрэглээ болгоход чиглэгдсэн дагалдан суралцах дадлагын төрөл 1.14.4. Дадлагын оролцогч талууд: Суралцагчдын дадлага хийх үйл явцад оролцож буй тодорхой эрх, үүрэг хүлээсэн сургууль, дадлага удирдах/хянах багш, дадлага зохион байгуулах мэргэжлийн тэнхим, зохицуулах сургалтын алба, дадлага хийж буй суралцагч, дадлага удирдагч: суралцагчийг хүлээн авч дадлага хийлгэх дадлагын түшиц байгууллага аж ахуйн нэгж, тэндээс томилогдсон дадлага удирдах инженер/мэргэжилтэнг хэлнэ. 1.14.5. Дадлагын удирдамж: Сургалтын хөтөлбөрт тусгагдсан тухайн дадлага ажлын зорилго, зохион байгуулалт, дадлагажигч суралцагчид тавигдах шаардлага, анхаарах зааварчилгаа, дадлагаар хийж гүйцэтгэх ажлын агуулга, дадлагын хугацаанд сурч мэдсэн мэдлэг ур, чадвар, авсан үнэлгээ, дадлагын тайлан бичих, хамгаалах зөвлөмж зэрэг мэдээллийг агуулсан баримт бичиг Хоёр. Сургуулийн эрх, үүрэг 2.1. Сургууль дараах эрхтэй: 2.1.1. Дадлагажигчийн дадлагын явцтай танилцах, санал хүсэлтээ аж ахуйн нэгжийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх; 2.1.2. Шалтгаангүйгээр сургуулийн нэр хүндэд халдах, гэрээнд тусгагдаагүй болон ажлын талбар дээр дадлагын чиглэлд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх зэрэг тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах. 2.2 Сургууль дараах үүрэгтэй: 2.2.1. Дадлага хийх суралцагчдад сургалтын төлөвлөгөөний дагуу дадлагын удирдамжийг анги курсийн онцлогт тохируулан боловсруулж өгөх; 115
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.2.2. Суралцагчдад дадлага хийх явцад баримтлах дүрэм, хамтран ажиллах гэрээг танилцуулж, дадлагыг тогтоосон хугацаанд зохион байгуулан, удирдлагаар хангах; 2.2.3. Мэргэжлийн тэнхимээс дадлага удирдах/хянах багшийг ажлын ачааллыг харгалзан санал болгож захирлын тушаалаар томилох; 2.2.4. Дадлага удирдах/хянах багш дадлагын явц, биелэлт, чанар, үр дүнд мэргэжлийн тэнхимээс гаргасан графикийн дагуу хяналт тавьж эргэх холбоог хэрэгжүүлэх; 2.2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон дадлага удирдах/хянах багш нь суралцагчдад өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх. Гурав. Аж ахуйн нэгжийн эрх, хүлээх үүрэг 3.1. Аж ахуйн нэгж дараах эрхтэй: 3.1.1. Үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах гэрээнд саналаа оруулах; 3.1.2. Дадлагажигчид байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, мөрдөж ажиллахыг шаардах; 3.1.3. Дадлагажигчийг дараагийн удаа дахин дадлагажуулах, үндсэн ажилтнаар авах хүсэлтээ тэргүүн ээлжинд шийдвэрлүүлэх, сургуулийн вэб сайтад хамтран ажиллагч байгууллагаар лого байршуулах. 3.2 Аж ахуйн нэгж дараах үүрэгтэй: 3.2.1 Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 20.2.4 –т заасны дагуу дадлагажигчийг хүлээн авч дадлага хийлгэх нөхцөлөөр хангах; 3.2.2 Дадлагажигчийг хүлээн авч, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм журам, үйл ажиллагаатай танилцуулж, түүний анхаарвал зохих зүйлсийн талаар зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг нь хариуцан ажиллах; 3.2.3 Үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд дадлагажигчийг ХАБЭА –н нөхцөлөөр бүрэн хангах; 3.2.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн байранд дадлага удирдах мэдлэг, туршлагатай үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш болох инженер/мэргэжилтэнг томилох; 3.2.5 Гэрээнд тусгасан ажлын байрнаас өөр газар дадлагажигчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд сургуульд зайлшгүй бичгээр мэдээлж байх, дадлагажигчийн дадлагын удирдамжид зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; 3.2.6 Дадлагажигчийн үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд тэдний нас, сэтгэхүйг харгалзан үзэх бөгөөд “Хөдөлмөрийн тухай хуулийн” 5-р бүлгийн 71.1. “Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна” гэсэн заалтыг мөрдөн хэрэгжүүлэх; 3.2.7 Суралцагчийн төгсөлтийн ажилд шаардлагатай материал цуглуулах, судалгаа хийхэд туслах; 3.2.8 Үйлдвэрлэлийн дадлагын үед дадлагажигчтай холбоотой гарсан зөрчил дутагдлын талаар сургуульд асуудал тавьж танилцуулж шийдвэрлүүлэх; 3.2.9 Дадлагажигчийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулах ба зардлыг хариуцах. 116
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Дөрөв. Дадлага удирдагчийн эрх, үүрэг 4.1 Дадлага удирдагч дараах эрхтэй: 4.1.1 Дадлагын хөтөлбөрийг биелүүлэхгүй байгаа, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам хангаагүй суралцагчдын талаар тодорхойлолт гаргаж өгөх; 4.1.2 Дадлагын хөтөлбөрийн биелэлт, гэрээний биелэлтийн талаар сургууль, аж ахуйн нэгжийн захиргаа, дадлагажигч суралцагчдад шаардлага тавих; 4.1.3 Тайлан хамгаалалтыг бүтээлч хэлбэрээр хамгаалахад туслах, хамтран ажиллах, дадлагажигчийн дадлага ажлын талаар тодорхойлолт гаргах, үнэлгээ өгөх. 4.2 Дадлага удирдагч дараах үүрэгтэй: 4.2.1 Дадлагажигчийг дадлага ажлын удирдамжид заагдсан мэдлэг, чадвар дадлыг эзэмшихэд туслах; 4.2.2 Дадлагад гарахаас өмнө дадлагажигчид дадлагын зорилго, гүйцэтгэх ажлын хэмжээ, дадлагын үед баримтлах дэг журам, өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулах; 4.2.3 Дадлага хийх суралцагчдыг аж ахуйн нэгж, байгууллагын цех, тасаг, ажлын байртай танилцуулах боломжоор хангахуйц графикийг боловсруулж, үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагаар батлуулж мөрдүүлэх; 4.2.4 Дадлагыг аж ахуйн нэгж байгууллагын дотоод журам, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын түвшинд зохион байгуулах. Тав. Суралцагчийн хүлээх эрх, үүрэг 5.1 Суралцагч дараах эрхтэй: 5.1.1 Сургууль, аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний заалтыг биелүүлэх талаар талуудад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх; 5.1.2 Үйлдвэр, аж ахуйн газрын зохион байгуулалт, техник технологийн процесс, эдийн засгийн үзүүлэлт, ажлын арга барил зэрэг асуудлаар материал цуглуулах, зураг схемтэй танилцан судалгаа хийх; 5.1.3 Дадлагын удирдамж, ХАБЭА болон гэрээний зүйл заалт зөрчигдсөн тохиолдолд сургууль болон аж ахуйн нэгж байгууллагад нэн даруй мэдэгдэн (амаар эсвэл бичгээр байж болно) зөрчлийг арилгуулахыг шаардах. 5.2 Суралцагч дараах үүрэгтэй: 5.2.1 Дадлага хийж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийн дотоод дүрэм, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж дадлагын удирдамжид заагдсан ажил үүргийг тухайн байгууллагаас томилсон инженер/мэргэжилтний шууд удирдлага дор гүйцэтгэх; 5.2.2 Дадлагажигч нь удирдамжид заагдсан ажил үүргээс өөр ажил дур мэдэн гүйцэтгэхийг хориглох ба түүнтэй холбогдон гарах хариуцлагыг өөрөө бүрэн хариуцах; 5.2.3 Дадлагын хугацаанд ажлын байрны зааварчилгаа тогтмол авч, осол, зөрчилгүй ажиллах, хөдөлмөр хамгаалал, ариун цэврийн шаардлага хангасан ажлын хувцсыг бүрэн хэрэглэх, олгосон багаж хэрэгсэл, техник технологийн 117
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.2.4 баримт бичгийг нямбай эзэмшин ажиллана. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 5.2.5 төлбөрийг барагдуулах; Дадлага хийж байгаа суралцагч тухайн газартаа сургуулиа сурталчлах, эрдэм дэлгэрүүлэн соёл түгээж, үлгэр жишээч байх; Дадлагад гарах суралцагч гэнэтийн ослын даатгалд бүрэн хамрагдах; Зургаа. Үйлдвэрлэлийн дадлагыг дүгнэх 6.1 Суралцагчдад дадлагын тайланг хуваарьт хугацаанд нь харьяалагдах тэнхимд мэргэжлийн ур чадварын өсөлтийг бүтээлч хэлбэрээр болон шалгуур үзүүлэлтийн дагуу шалгуулан дүгнүүлнэ. 6.2 Үйлдвэрлэлийн дадлагын үнэлгээний шалгуур - Ажлын арга барил эзэмшилт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байдал - Үйлдвэрлэлийн дадлагад тавигдах технологийн шаардлагын мөрдөлт - Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын хугацааны цаг ашиглалтын биелэлт 6.3 Дадлагын тайланг дүгнэхэд дадлага хийсэн газрын тодорхойлолтыг харгалзана. 6.4 Дадлагын ажлын тайланд дадлага хийсэн байгууллагын удирдагчийн тодорхойлолт, дадлагын ажлын төлөвлөгөө, бусад нотлох материалууд хавсаргасан байна. 6.5 Суралцагч хүндэтгэх шалтгааны /нотлох баримтыг үндэслэн/ дадлагын нийт хугацааны 1/3-ээс бага хоногоор дадлагад гарч чадаагүй тохиолдолд тухайн дадлагыг нөхөн хийхийг зөвшөөрнө. -ооОоо- 3.9 Оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журам Нэг. Нийтлэл үндэслэл 1.1 Оюутан сурагчдын сурах хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх идэвх, санаачилгыг дэмжих, тэдний бүтээсэн ололт амжилтыг урамшуулах, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино. 1.2 Энэ журам нь тус сургуулийн хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журмуудтай нийцэх бөгөөд сургуультай сургалтын гэрээ байгуулсан нийт суралцагчдад үйлчилнэ. 1.3 Сургуулийн дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвх, санаачилгатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутан сурагчдыг энэхүү журмын дагуу урамшуулах болно. Хоёр. ТТПК-ийн оюутан, сурагчдад үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал 2.1 Оюутан, сурагчдад дараах хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ. 2.1.1 Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын холбогдох материалыг үндэслэн, төлбөрийг 50% хөнгөлнө. /21 хүртэлх насны/ 118
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.1.2 Оюутны байранд амьдрах суралцагчдын хөнгөлөлтийг тухайн жилийн “Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт урамшуулал олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ. 2.1.3 Шатлан суралцвал эхний жил сургалтын төлбөр 10% хөнгөлнө. 2.1.4 Оюутны зөвлөлд 2-оос дээш улирал идэвх санаачилгатай ажиллаж буй суралцагчдад сургалтын төлбөрийн 25% хүртэл 1 удаа хөнгөлнө. /төгстлөө идэвхтэй ажиллах/ 2.2 Засгийн газар, бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг суралцагчдад түгээх ажлыг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хариуцан гүйцэтгэнэ. Гурав. ТТПК-ийн суралцагчдад үзүүлэх урамшуулал, түүний төрөл 3.1 Оюутан сурагчдыг урамшуулах шагнал нь дараах төрөлтэй байна. Үүнд: А. Сургуулийн дээд Мэргэжлийн боловсрол Техникийн боловсрол Шагналын хэмжээ шагнал /Мөнгөн ба мөнгөн Оны “Шилдэг сурагч” Оны “Шилдэг оюутан” /Төлбөрийн 20%/ /Төлбөрийн 10%/ бус/ Тухайн жилийн Б. Захирлын “Захирлын нэрэмжит “Захирлын нэрэмжит нэрэмжит шагнал шагналтан” сурагч шагналтан” оюутан сургалтын /Төлбөрийн 10%/ төлбөрийн В. Авьяасыг /Төлбөрийн 5%/ хөнгөлөлт дэмжсэн тэтгэлэг Тухайн жилийн Шагналын төрөл 1. Урлаг, спорт Багаараа сургалтын 2. Мэргэжлийн 1-р байр төлбөрийн чиглэлийн уралдаан 2-р байр хөнгөлөлт тэмцээн 3. Ерөнхий эрдмийн 3-р байр 150000 хичээлүүдийн 100000 олимпиад, Ганцаарчилсан уралдаан, тэмцээн 50000 1-р байр Г.Бусад шагнал 30000 2-р байр 25000 20000 3-р байр 80.000 “Тэргүүний анги хамт “Тэргүүний анги хамт 30.000 олон” олон” 30.000 “Урлагийн авьяастан “Урлагийн авьяастан 30.000 сурагч” оюутан” 30.000 “Шилдэг тамирчин “Шилдэг тамирчин” 50.000 сурагч” оюутан 50.000 “Алтан цагийн эзэн” “Алтан цагийн эзэн” сурагч оюутан “Олимпиадын аварга” “Олимпиадын аварга” сурагч оюутан “Шилдэг зохион бүтээгч” “Шилдэг зохион сурагч бүтээгч” оюутан “Мэргэжлийн аварга” “Мэргэжлийн аварга” сурагч оюутан 119
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Дөрөв. Шалгаруулах үзүүлэлт, тавигдах шаардлага 4.1 Оны “Шилдэг оюутан”, “Шилдэг сурагч” 4.1.1 Олон улс, улс, хот, дүүрэг, сургуулийн хэмжээнд зохиогдсон мэргэжлийн болон урлаг, спортын тэмцээнд тодорхой амжилт үзүүлсэн, зохион байгуулах авьяастай, анги хамт олны дунд нэр хүндтэй өндөр амжилт гаргасан, сургуулийн дүрэм журам, болон сургалтын гэрээ зөрчөөгүй суралцагчдыг шалгаруулна. 4.1.2 ТБ-ын оюутан нь өмнөх улиралд сургалтын төлөвлөгөөгөөр судлах багц цагийг хуримтлуулж 3,5-аас дээш голч дүнтэй суралцсан, МБ-ын сурагч нь 95 /А/-ээс дээш дүнтэй суралцсан суралцагчдыг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн ба комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 4.2 “Захирлын нэрэмжит шагналтан” оюутан, “Захирлын нэрэмжит шагналтан” сурагч 4.2.1 ТБ-ын оюутнуудын хувьд суралцах хугацаандаа 2 улирал дараалан “А” үнэлгээтэй буюу 3.2-оос дээш голч дүнтэй, МБ-ын сурагчдын хувьд 2 улирал дараалан 93 /А/-ээс дээш дүнтэй суралцсан, анги хамт олны дунд нэр хүндтэй өндөр амжилт гаргасан, сургуулийн дүрэм журам, болон сургалтын гэрээ зөрчөөгүй суралцагчдыг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн ба комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 4.2.2 Болзлын дагуу амжилттай суралцаж буй суралцагчдыг шинэ жилийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.3 “Урлагийн авьяастан”, “Шилдэг тамирчин”, “Алтан цагийн эзэн” сурагч а, б Урлаг-Спорт Улс ба хот, дүүргийн мэргэжлийн сургуулиудын дундах спорт, урлагийн уралдаан тэмцээнд сургуулийнхаа нэрийг гаргахаар хувийн амжилт үзүүлсэн суралцагчийг тус бүр шалгаруулж, “Урлагийн авьяастан”, “Шилдэг тамирчин”-аар тодруулж, төгсөлтийн баяраар шагнана. в. Алтан цагийн эзэн Суралцах хугацаандаа шалтгаангүй нэг ч цагийн гарздалгүй суралцсан суралцагчийг “Алтан цагийн эзэн”–ээр шалгаруулан шагнана. Дээрх 3 номинацийн болзлыг хангасан төгсөх ангийн суралцагчийг ангийн багшийн тодорхойлолт, комиссын саналыг үндэслэн шалгаруулж, өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар төгсөлтийн баяраар шагнана. 4.4 “Олимпиадын аварга” сурагч Улс ба хот, дүүргийн мэргэжлийн сургуулиудын дунд зохиогддог олимпиадад 1-ээс 3-р байр эзэлсэн суралцагчийг ангийн зөвлөх багш тодорхойлж, тэнхимийн болон комиссын хурлаар хэлэлцэн, “Олимпиадын аварга” сурагчаар шалгаруулж, төгсөлтийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.5 “Тэргүүний анги хамт олон” Сурагчдын суралцах хугацаандаа сурлага, хүмүүжил, цаг ашиглалт, олон нийтийн ажил, улс, хот, дүүргийн спортын болон урлагийн уралдаан, тэмцээнд хувийн болон хамт олны үзүүлсэн амжилт, бусдад үлгэр дууриал болохуйц бүтээлч шинэлэг ажил хийсэн, сургалтын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн, нэг ч суралцагчийн хорогдолгүй зэрэг үзүүлэлтийг харгалзан, тэнхимээс шалгарсан ТБ, МБ-ын нэг ангийг комиссын хурлаар хэлэлцэж, төгсөлтийн баяраар 3.1-д заасан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 4.6 “Шилдэг зохион бүтээгч” оюутан, сурагч Дүүрэг, хот, улсын чанартай уралдаан тэмцээн, уран бүтээлийн үзэсгэлэнд эхний байрт шалгарч, сургуулийнхаа нэрийг гаргасан суралцагчийг ангийн зөвлөх багш 120
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж тодорхойлж, тэнхимийн хурлаар хэлэлцэн төгсөлтийн баяраар өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар шагнана. 4.7 “Мэргэжлийн аварга” сурагч Дүүрэг, хот, улсын чанартай мэргэжлийн уралдаанд оролцож, эхний байр эзэлж, сургуулийнхаа нэрийг гаргасан суралцагчийг тэнхим болон комиссын хурлаар хэлэлцэн тодорхойлж, “Мэргэжлийн аварга сурагч”-аар өргөмжилж, төгсөлтийн баяраар өргөмжлөл, 3.1-д заасан мөнгөн шагналаар урамшуулна. 3.10 Техник технологийн политехник коллежид суралцагч элсүүлэх журам /2021-2022 оны хичээлийн жил/ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 Техник Технологийн Политехник Коллеж /ТТПК/ -д суралцагч элсүүлэхдээ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/187 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтална. 1.2 Элсэн суралцахаар хүсэлт гаргагч, тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн элсэлтийн ажлыг зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. 1.3 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын баталсан мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтаан суралцагч элсүүлнэ. 1.4 ТТПК-д суралцагч элсүүлэх, бүртгэх, баталгаажуулах, мэргэжил сонголт хийлгэх, сургалтын гэрээ байгуулах үйл явц ил тод, шударга, шуурхай байна. ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ 2.1 Элсэгчдэд тавигдах шаардлага 2.1.1 Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад суурь боловсрол 2.1.2 эзэмшсэн иргэн; 2.1.3 Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтад насанд хүрэгч иргэн; Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад тухайн мэргэжлээр 2.1.4 мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтад сурч мэргэжил эзэмшсэн 2.1.5 иргэн; Техникийн боловсролын 3 жилийн сургалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн; Мэргэжлийн сургалт болон мэргэшүүлэх сургалтад тухайн ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөрөөс хамааран тодорхой чадамжийг эзэмших хүсэлтэй иргэн; 2.2 Элсэлтийн бүртгэл 121
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.2.1 Элсэлтийн бүртгэлийг сургуулийн www.ietpolytech.edu.mn/elselt - элсэлтийн 2.2.2 вэб хуудсаар дамжуулан хийх бөгөөд элсэхийг хүсэгч өөрийн биеэр 2.2.3 хичээлийн байранд ирж бүртгүүлж болно. Элсэхийг хүсэгч нь элсэлтийн вэб хуудсанд нэвтэрч, шаардлагатай 2.2.4 мэдээллийг үнэн зөв оруулан, бүртгэлийн хураамжийг цахимаар төлж 2.2.5 баталгаажуулна. 2.2.6 Намрын улиралд мэргэжлийн боловсролын 2.5 жилийн болон техникийн боловсролын 3 жилийн сургалтад элсэхийг хүсэгчид 2021 оны 05-р сарын 10-ний өдрөөс 2021 оны 08-р сарын 20-ны өдрийн хооронд, хаврын улиралд техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад элсэхийг хүсэгчид 2022 оны 01-р сарын 03-21 өдрийн хооронд тус тус бүртгүүлнэ. Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтын элсэлтийг мэргэжлийн онцлог, ажил олгогчийн захиалгат хугацааг харгалзан уян хатан зохион байгуулна. Мэргэжлийн сургалтын элсэлтийг хяналтын тоонд тусгахгүй бөгөөд нийгмийн түншлэгчид, ажил олгогчдын эрэлт, захиалгын дагуу сургалтын байгууллагын хүчин чадал, орчинд нийцүүлж элсэлтийн хугацааг уян хатан байдлаар зохицуулан зохион байгуулж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсгийг үндэслэн элсэгчийн үнэмлэх, шийдвэрийг зохих баримт бичгийн бүрдэлд оруулна. 2.3 Мэргэжил сонголт 2.3.1 Мэргэжлийн боловсролын сургалтын өдрийн ангид бүртгүүлэгчийг сонгон шалгаруулахдаа суурь боловсролын гэрчилгээний дундаж оноо, ерөнхий 2.3.2 суурь мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын оноогоор жагсааж хяналтын 2.3.3 тоонд багтаан мэргэжил сонгуулна. 2.3.4 ЕБС-ийн 9-р ангийг тухайн онд “В+”-ээс дээш үнэлгээтэй төгссөн төгсөгчийг 2.3.5 онооны дараалал харгалзахгүй шууд мэргэжил сонгуулж болно. 2.3.6 Ажил олгогчдын гэрээ, захиалгаар болон орон нутгаас зохион 2.3.7 байгуулалттай суралцах боломжийг бүрдүүлсэн бүртгүүлэгчийг онооны дараалал харгалзахгүй шууд элсүүлнэ. Улс, бүс, хот, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээнд эхний таван байрт шалгарсан бүртгүүлэгчийг сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ. Гадаадын иргэн бүрэн дунд боловсролтой дүйцэх боловсролтой, хэлний зохих бэлтгэлтэй бол сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ. Бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах, бүртгэл дууссаны дараа өөр сургууль сонгох, зэрэг элсэх боломжгүй болсон тохиолдолд элсэлтийн хураамжийг буцаан олгохгүй бөгөөд шилжүүлэн тооцохгүй. Элсэгч нь мэргэжлийн чиглэлээр хяналтын тоо дуустал мэргэжил сонголт хийж, ТТПК-д суралцах цахим эрхийн бичиг олгоно. Суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил давхардуулан сонгохыг зөвшөөрөхгүй. 122
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ГУРАВ. СУРАЛЦАХ ГЭРЭЭ 3.1 Цахим суралцах эрхийн бичиг авсан элсэгч 2021 оны 08-р сарын 23-30 -ны өдрүүдэд бичиг баримтын бүрдүүлэлт хийж сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. 3.2 Элсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Техникийн боловсролын Мэргэжлийн Мэргэжлийн сургалт сургалт /1,5-3 жил/ боловсролын сургалт 1.Тусгай загварын өргөдөл 1.Тусгай загварын өргөдөл /1-2,5 жил / 2.Өөрийн иргэний 2.Боловсролын гэрчилгээ, 1.Тусгай загварын үнэмлэхийн хуулбар мэргэжлийн үнэмлэх өргөдөл 3.3х4 хэмжээтэй тухайн 3.Хувийн хэрэг 2.Боловсролын оны фото зураг 1% 4.3х4 хэмжээтэй тухайн оны гэрчилгээ фото зураг 4% 4. Ажил эрхэлдэг бол 3.Хувийн хэрэг ажлын газрын 5.Өөрийн иргэний үнэмлэхийн тодорхойлолт хуулбар 4.3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг 4% 6.Бүртгэлийн хураамж 5.Өөрийн иргэний 7. Ажил эрхэлдэг бол ажлын үнэмлэх /төрсний газрын тодорхойлолт гэрчилгээ/, эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар 6.Бүртгэлийн хураамж 7. Ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт 3.3 Бүрдүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, материал бүрдэлт дутуу зэргээс холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ. 3.4 Элсэгч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа сургалтын гэрээ байгуулж, сургалтын төлбөрөө төлснөөр суралцах эрхээр хангагдана. 3.5 Дээр дурдсан хугацаанд ирээгүй, хүндэтгэх шалтгаанаа урьдчилан мэдэгдээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно. 3.6 Элсэлттэй холбоотой мэдээллийг цахим сан бүрдүүлэн архивлана. 3.7 Суралцагч элсүүлэх үйл ажиллагаатай холбоотой хандив, энэхүү журамд зааснаас бусад төлбөр, хураамж авахыг хориглоно. ДӨРӨВ . БИЧИГ БАРИМТ БУЦААН ОЛГОЛТ, ХАРИУЦЛАГА 5.1 Сургуультай холбоогүй болсон бүртгүүлэгчид 8-р сарын 26-наас 10-р сарын 1-ний дотор бичиг баримтаа буцаан авч болно. 5.2 Элсэн суралцаагүй бүртгүүлэгчдийн бичиг баримтыг оюутан төгсөгчдийн алба сургуулийн архивт 2021 оны 10 сарын 15-ны дотор шилжүүлнэ. 123
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.3 Элсэгч техникийн боловсролын сургалтын суралцах эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд 1 кредиттэй дүйцэх үйлчилгээний төлбөр төлнө. Мэргэжлийн боловсролын сургалтын суралцах эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 10%-тай тэнцэх төлбөр төлнө. 5.4 Энэ журмын 3.7 дахь заалтыг зөрчсөн багш, ажилтанд хариуцлага тооцно. ТАВ. ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ 5.1 Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлгийг дараах хэлбэрээр олгох ба давхцуулж олгохгүй. Давхацсан тохиолдолд элсэгч аль нэгийг сонгоно. № Нөхцөл, шаардлага Хөнгөлөлт, тэтгэлэг Авьяас чадварыг дэмжих тэтгэлэг 1 Суралцах мэргэжлийн чиглэлийн дагуу 1-р байр 100% олон улс, үндэсний, бүсийн болон тус сургуулийн нэрэмжит олимпиад, уралдаан, 2-р байр 50% тэмцээнд оролцсон бол 3 болон тусгай байр 30% Оролцсон-10% Гадаад хэлний чиглэлээр олон улсын 1-р байр 30% 2-3 болон тусгай байр 20% 2 болон улс, бүсийн уралдаан, тэмцээнд Оролцсон-10% оролцсон бол Урлаг, спортын чиглэлээр олон улс, 1-р байр 20% 3 үндэсний, бүсийн уралдаан, тэмцээнд 2-3 болон тусгай байр 15% оролцсон бол Оролцсон-10% Нийгмийн байдлыг харгалзан сургалтын төлбөрийн хөнгөлөлт 4 Нэг айлын 2-с дээш хүүхэд зэрэг 2 бол аль нэг нь 30%, 3 бол аль суралцвал нэг нь 50% /тус сургуульд нэгэн зэрэг сурдаг/ 5 Улаанбаатар хотоос 500 км-ээс зайтай 10% хөдөө орон нутгаас элсвэл Мэргэжлийн боловсролын 2,5 жилийн сургалтад дараах мэргэжлээр эмэгтэй хүүхэд элсэн суралцвал: 6 - Автомашины засварчин 10% - Гагнуурчин - Барилгын өрөг угсрагч - Бетон арматурчин - Барилгын мужаан 7 Хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин 20% элсэгч Хамтын ажиллагааг дэмжих, үнэнч үйлчлүүлэгчийг урамшуулах хөнгөлөлт Хамтын ажиллагааны гэрээтэй аж ахуйн 8 нэгж, байгууллагаас 5 буюу түүнээс дээш тус бүр 10% ажилтан зэрэг элсвэл 9 Сургуулийн төгсөгч шатлан суралцвал 20% /тухайн жилдээ/ 124
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.2 Оюутан төгсөгчдийн албаны хариуцсан мэргэжилтэн суралцагчийн хөнгөлөлт, тэтгэлгийг нотлох баримтад үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулан элсэн орсон дараагийн улирлын эцэст шийдвэрлэнэ. Суралцагч нь сургалтын төлбөрийн 60 хувиас багагүй төлсөн байна. 5.3 Дээрх хөнгөлөлт, тэтгэлэг тухайн хичээлийн жилд хүчинтэй байх ба жилийн чөлөө авсан тохиолдолд дараа жилд шилжүүлэн тооцохгүй. ЗУРГАА. СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ТӨЛӨХ ЗАРЧИМ 6.1 Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн Удирдах зөвлөл тогтооно. 6.2 Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчмыг “Сургалтын гэрээ”-ээр зохицуулна -ооОоо- 3.11 Суралцагчдын шилжилт, хөдөлгөөний журам Нэг. Ерөнхий зүйл 1.1. Техник технологийн политехник коллеж /цаашид ТТПК гэх/-ийн суралцагчид чөлөө олгох, гадаад, дотоодын сургуулиудаас шилжин ирж суралцах, бусад сургуулиудад шилжүүлэн суралцуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Суралцагчид чөлөө олгох 2.1 Хичээлийн түр чөлөө олгох 2.1.1 Хичээлийн 2 цагийн чөлөөг тухайн хичээл орох багш олгож болно. 2-оос дээш цаг болон нэг өдрийн чөлөөг ангийн зөвлөх багш олгоно. 2.1.2 Суралцагчийн өргөдлийг үндэслэж харьяа тэнхимийн эрхлэгч 2-5 хүртэлх өдрийн чөлөөг олгоно. 2.1.3 Дор дурдсан болон хүндэтгэх шалтгаанаар 6-23 өдрийн хичээлээс чөлөө авах хүсэлтэй суралцагч өргөдөл гарган, нотлох баримтыг хавсарган ангийн зөвлөх багш болон чөлөөтэй байх хугацаанд хичээл орох багш нартай уулзаж, явцын шалгалт, дүгнүүлэх бие даалтын ажлын даалгавар мөн хичээлийн агуулгыг нөхөх, шалгуулах хугацааг бичгээр тохирсноор оюутны үйлчилгээний хэлтэс чөлөөний хуудсыг олгоно. • Эрүүл мэнд • Ар гэрийн гачигдал • Улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд бэлтгэх, оролцох 2.1.4 Суралцагч нь хичээлийн жилийн суралцах хугацаанд ажлын талбай дээрх ажил үүргийг зайлшгүй хийх тохиолдолд 3 талт гэрээ, тухайн компанийн албан хүсэлт, суралцагчийн өргөдөл хичээл орж буй багш нарын саналыг үндэслэж 7-14 хоногийн чөлөөг олгоно. 125
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.1.5 Чөлөөг нөхөн олгохгүй. 2.2 Суралцагчид жилийн чөлөө олгох 2.2.1 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон суралцагч нэг хүртэл жилийн хугацаатай чөлөө авч болно. Үүнд: 2.2.1.1 Өвчний учир 2.2.1.2 Хүүхэд төрүүлэх 2.2.1.3 Ар гэрийн гачигдал 2.2.1.4 Төлбөрийн чадваргүй байдал 2.2.1.5 Цэргийн алба хаах 2.2.1.6 Бусад 2.2.2 Чөлөө авах хүсэлтэй суралцагч өргөдөл гаргаж, ангийн зөвлөх багшаар дамжуулан холбогдох тэнхимд хандана. Тэнхим тухайн суралцагчийн шалтгааныг судлан, нотлох баримт бүрдүүлэн тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцүүлж, тэнхимийн хурлын тэмдэглэл, суралцагчийн өргөдлийн хамт оюутны хөгжил, үйлчилгээний менежерт хүргүүлнэ. 2.2.3 Оюутны хөгжил, үйлчилгээний менежер тэнхимийн саналыг нягтлан захирлын тушаал төлөвлөж, мониторингийн менежерээр хянуулсны дараа гаргуулна. 2.2.4 Захирлын тушаалд суралцагчдад чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар өдөр, шалтгаан төдийгүй тухайн суралцагч эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг тодорхой заасан байна. 2.2.5 Чөлөөтэй байсан хугацаа нь суралцах хугацаанд хамаарахгүй. 2.2.6 Жилийн чөлөөг дараах тохиолдолд нэг удаа сунгана. Үүнд: 2.2.6.1 Чөлөөтэй байх үедээ хүүхэд төрүүлсэн 2.2.6.2 Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр удаан хугацаагаар эмчлүүлэх 2.2.6.3 Ар гэрийн гачигдал 2.2.6.4 Төлбөр төлөх чадваргүй 2.2.6.5 Чөлөөтэй байх хугацаандаа цэргийн албанд татагдсан 2.2.7 Жилийн чөлөөнөөс ирж байгаа суралцагч нь эргэн суралцах тухай хүсэлтээ бичгээр гарган оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэст хандана. Оюутны хөгжил, үйлчилгээний менежер өргөдлийг хянан нягталж, төлбөрийн тооцоог барагдуулсны дараа, сургалтын төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн суралцах ангийг сургалтын менежертэй зөвлөлдөн хуваарилж, захирлын тушаал гаргуулна. Гурав. Шилжилт хөдөлгөөн 3.1 Шилжин ирж суралцах 3.1.1 Гадаад болон дотоодын сургуулиас ТТПК-д шилжин ирэх, шатлан суралцах хүсэлтэй суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлж сургуулийн бичиг хэрэгт өгнө. Үүнд: ➢ Хувийн өргөдөл ➢ Суралцаж байсан тухай сургуулийн тодорхойлолт ➢ Сурагчийн хувийн хэрэг ➢ Бүрэн дунд /мэргэжлийн боловсролын үнэмлэх/ боловсролын болон суурь боловсролын үнэмлэх /эх хувь/ ➢ Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/-ний хуулбар ➢ Анх элсэн орсон сургуулийн томилолт /эх хувь/ 126
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ➢ Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт 3.1.2 Оюутны хөгжил, үйлчилгээний менежер тухайн суралцагчийн өргөдөл, баримт бичгийг нягтлан сургалтын менежерт танилцуулна. Сургалтын менежер танилцаж, зохих саналаа гаргана. 3.1.3 Сургалт эрхэлсэн захирал суралцагчийн өргөдөл, бичиг баримт, сургалтын болон оюутны үйлчилгээний менежерийн саналыг үндэслэн суралцуулах эсэх шийдвэр гаргана. 3.1.4 Суралцагчийг шилжин суралцуулах тухай шийдвэр гарсан тохиолдолд суралцах анги бүлгийг оюутны хөгжил, үйлчилгээний менежер сургалтын менежертэй зөвлөлдөн хуваарилж, “Сургалтын гэрээ” байгуулж, захирлын тушаал гаргуулна. Сургалтын төлбөрийн 10%-20% төлснөөр суралцах эрх нээгдэнэ. 3.1.5 Техникийн боловсролд шилжин суралцагчийг тухайн сургуульд суралцахад үзэж судалсан хичээлийн кредитийг сургалтын менежер дүйцүүлэн анги хуваарилалт хийнэ. 3.2 Анги хооронд шилжих 3.2.1 Суралцагчийн өөрийн хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн анги хооронд шилжүүлэн суралцуулж болно. 3.2.2 Анги хооронд шилжин суралцах тушаалыг оюутны хөгжил, үйлчилгээний менежер төлөвлөнө. 3.2.3 Суралцагчийг зөвхөн нэг удаа анги хооронд шилжин суралцахыг зөвшөөрнө. 3.2.4 Суралцагч сургалтын төлбөрийн зөрүүг төлнө. Дөрөв. Сургуулиас чөлөөлөх 4.1 Сургуулийн захиргаа дараах тохиолдолд суралцагчидтай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж сургуулиас чөлөөлнө. Үүнд: 4.1.1 Суралцагчийн ёс зүйн дүрэм, оюутан сурагчдын дүрэм, сургуулийн дотоод журмыг зөрчсөн 4.1.2 Сургалтын гэрээ зөрчсөн 4.1.3 Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид суралцах боломжгүй болсон 4.1.4 Дутагдлаа засалгүйгээр сахилгын зөрчил дахин гаргасан 4.1.5 Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан 4.1.6 Суралцаж байх хугацаандаа 1 улирлын турш хэл сураггүй болсон 4.1.7 Суралцагч өөрөө сургуулиас гарах хүсэлт гаргасан 4.1.8 Өөр сургуульд шилжсэн 4.2 Сургуулиас чөлөөлөгдсөн суралцагчийн эргэн суралцах асуудлыг суралцагчийн өөрийн өргөдөл хүсэлтийг харгалзан шийдвэрлэнэ. Тав. Бусад 5.1 Суралцагчийн шилжилт хөдөлгөөний өргөдөл, тэнхимийн хурлын тэмдэглэлийг сар бүрийн 25-ны дотор оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хүлээн авна. 5.2 Суралцагч өөрийн хүсэлтээр тус сургуулиас шилжин суралцах хүсэлт гаргасан тохиолдолд оюутны хөгжил, үйлчилгээний менежер холбогдох материалтай танилцаж сургалт эрхэлсэн захирлын цохолтыг үндэслэн шилжүүлнэ. 127
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.3 Шилжих болон гарч байгаа суралцагч тойрох хуудас зуруулж, төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг буцаан олгоно. 5.4 Суралцагчийн шилжилт хөдөлгөөний тушаалыг тухай бүр санхүүгийн албанд хүргүүлнэ. 5.5 Жилийн чөлөө болон сургуулиас гарч байгаа суралцагчийн материалыг оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс хүлээн авна. Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс материалыг нэгтгэн, хичээлийн жилийн эцэст архивт шилжүүлнэ. -ооОоо- 3.12 Номын сангийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Номын сан нь Монгол улсын хууль тогтоомжууд, БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415 дугаар тушаал, Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406 дугаар тушаал, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгон ажиллана. 1.2 Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж “Стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавьж ажиллана. 1.3 Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлсэн мэдлэгийн нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар мөн. 1.4 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 2.1 Номын сан нь эрхэлсэн захирлын харьяалалд үйл ажиллагаагаа явуулах ба ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байна. 2.2 Номын сангийн эрхлэгчийг захирлын тушаалаар томилно. 2.3 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж холбогдох асуудлаар тушаал шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгах хариуцлага хүлээнэ. 2.4 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно. 2.5 Номын сангийн ажиллах цагийн хуваарь, төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг эрхэлсэн захирал баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. 2.6 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм, дотоод журамтай байна. 2.7 Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна. 2.8 Номын сан нь ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн захиалгын жагсаалтыг холбогдох тэнхим нэгжүүдээс гаргуулан тэнхимийн эрхлэгчээр хянуулан 128
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж хичээлийн жилийн эхэнд авч холбогдох нэгж албадтай тохиролцож номын сангийн төсвийг боловсруулан улмаар батлагдсан ном товхимол, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалтыг үндэслэн номын сангийн төсвийн дагуу номын фондыг байнга баяжуулж байна. 2.9 Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ISO 17799:2003 “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна. 2.10 Номын сан нь номын фонд, уншлагын танхим, ойрын фонд, ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй байна. 2.11 Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсэн, танин мэдэхүйн болон уран зохиол, аудио, видео, медиа г.м нийгэм соёлын хэвлэлээр бүрдүүлсэн норматив стандартыг хангасан байвал зохино. 2.12 Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжил ба онцлог, багш, оюутны судалгаа-шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 2.13 Номын сан нь уншигчдын тав тухтай орчинг бүрдүүлж байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг, дотоод орчны дулаан, чийгшил зэрэг, номын сангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангасан байна. 2.14 Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана. Гурав. Номын сангийн фонд бүрдүүлэлт 3.1. Номын сангийн фондын бүрдүүлэлт нь: багш, ажилтан, оюутан суралцагчийн эрэлт хэрэгцээг хангахуйц, мэргэжлийн болон танин мэдэхүйн ном сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүл, цахим /аудио, видео / материалуудаар фонд бүрдүүлэлтийг хийж, зохих стандартыг хангасан байх. 3.2. Тэнхим нэгжүүдээс сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчдын бие даан суралцахад зайлшгүй шаардлагатай ном сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргуулан эрхэлсэн захирлаар хянуулж, батлагдсан төсвийн дагуу фондын бүрдүүлэлтийг хийнэ. 3.3. Хичээлийн жилд тэнхимийн эрхлэгч нар багш нарын гаргасан эрдэм шинжилгээний бүтээлүүд, ном сурах бичиг, гарын авлагууд, сургалтын заах аргын баримт материалыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр номын санд хүлээлгэн өгөх, тэдгээрийг зохих журмын дагуу хүлээн авч номын санд байршуулах. 3.4. Төгсөгчдийн төгсөлтийн А, Б үнэлгээтэй онцлох ажлуудыг тогтоогдсон стандартын дагуу хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. 3.5. Шинээр ирсэн ном сурах бичгийн мэдээ мэдээллийг сургуулийн вэб сайт болон фэйсбүүк хуудсуудаар, номын үзэсгэлэнгээр тогтмол сурталчлан уншигчдын хүртээл болгоно. Дөрөв. Номын сангийн эрх, үүрэг 4.1. Номын сан дор дурдсан эрх эдэлнэ 129
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.1.1. Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан харьяалах албаар дамжуулан захиргааны 4.1.2. зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх. 4.1.3. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих 4.1.4. журмын дагуу төлүүлэх. 4.1.5. Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. 4.1.6. Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад эд зүйлсийг худалдан авах зэргээр хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах. 4.1.7. Номын сангийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх 4.1.8. арга хэмжээ авахыг шаардах, хэвийн нөхцөлийг хангуулах. Номын санд мөрдөж буй хууль, дүрэм журмын дагуу он болон утга, агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг акталж фондын эргэлтийг сайжруулах. Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн болон коллежийн номын сан, олон улсын байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах, төсөлд оролцох. Төлбөрт үйлчилгээнээс олсон орлогыг номын сангийн дотоод тохижилтод, бичиг хэрэгсэл, гэмтсэн ном, хэвлэлийг сэлбэж засахад, зарцуулах ба зарцуулалтыг улирал, жилийн ажлын тайланд тайлагнана. 4.2. Номын сан дор дурдсан үүрэг хүлээнэ 4.2.1. Номын сан нь өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн 4.2.2. ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулна. 4.2.3. Уншигч хэрэглэгчдэд ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх 4.2.4. номзүйн мэдлэгтэй болгон ном хэвлэлээр шуурхай үйлчилнэ. 4.2.5. Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, 4.2.6. үр дүнг тайлагнана. 4.2.7. Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн тогтмол гаргаж, үйлчилгээний дэвшилтэт 4.2.8. хэлбэрүүдийг нэвтрүүлнэ. 4.2.9. Ном, мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн мэдээг хөтөлж дүн шинжилгээ хийн шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлнэ. 4.2.10. Номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулан, үйл ажиллагаандаа орчин 4.2.11. үеийн техник технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн санг бий болгоно. 4.2.12. Фонд бүрдүүлэлт, каталогийг зөв зохион байгуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангаж үйлчилнэ. Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг холбогдох стандартын дагуу хангаж ажиллана. Номын сангийн бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг боловсруулан хамтын ажиллагаа, маркетингийн албаар дамжуулан захиргааны зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн гэмтээсэн ном хэвлэл материалыг зохих журмын дагуу төлүүлэх. Ажлаас гарч байгаа багш ажилтан, төгсөгч оюутнууд болон номын тооцоог дуусгаж тойрох хуудас зурах Номын сангийн холбогдолтой дүрэм журам боловсруулж батлуулах. 130
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Тав. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг 5.1. Номын сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй 5.1.1. Тав тухтай орчинд цагийн хуваарийн дагуу түргэн шуурхай үйлчлүүлэх. 5.1.2. Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх. 5.1.3. Номын сангийн фондоос ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, мэдээллийг тодорхой хугацаагаар авч ашиглах. 5.1.4. Утасгүй интернэт, зөөврийн компьютер, аудио, видео материал ашиглах. 5.1.5. Номын сангийн үйл ажиллагааны талаар өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх 5.2. Номын сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй 5.2.1. Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үйлчилгээний карт, 1 хувь зураг авчирч уншигчийн цахим карт нээлгэнэ. 5.2.2. Уншигч номын сангийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх 5.2.3. Номын сангаас авсан номоо цаг тухайд нь эргүүлж тушаах. 5.2.4. Уншигч нь өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа электрон ба цаасан каталогоос хайлт хийх. 5.2.5. Бусдад саад болохгүйгээр үйлчлүүлэх. 5.2.6. Уншигч нь номын сангаас авсан ном, сурах бичиг хэвлэлийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцах. 5.2.7. Уншигч нь ном, хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, нугалах, урж таслах, зураг зурахгүй байх. 5.2.8. Уншигч нь ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх зохих журам“-ын дагуу номын санг хохиролгүй болгох. 5.2.9. Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх. 5.2.10. Сургууль төгсөх болон сургуулиас гарах, улирлын шалгалт дуусахад номын сантай тойрох хуудсаар тооцоо хийж дуусгах. -ооОоо- 3.13 Номын сангийн үйлчилгээний дотоод журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Тус сургуулийн багш ажилтан оюутан сурагчдын номын сангаас ном хэвлэл, мэдээллийг авч ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална. 1.2. Номын сангийн дотоод журам нь тус сургуулийн номын сангийн дүрэм болон холбогдох журамд нийцэж байна. 1.3. Дотоод журмын хэрэгжилтийг номын сангийн эрхлэгч хариуцах бөгөөд эрхэлсэн захиралд тайлагнан шийдвэрлэж байна. 1.4. Журмын зорилго нь номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулж, сайжруулахад оршино. 131
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 1.5. Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна. Хоёр. Номын сангийн үйлчилгээ 2.1. ТТПК-ийн номын сан нь тус сургуулийн эрдэмтэн багш, оюутан сурагч, ажилтан нарт үйлчилнэ. 2.2. Уншигчид өөрт шаардлагатай ном, хэвлэлээ цаасан каталогоос болон электрон каталогийн /lib.iet.mn/ хаягаар орж хайлт хийнэ. 2.3. Номын сангийн ажилтан электрон каталог ашиглах заавар, уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ. 2.4. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ. 2.5. Чөлөөт сонголттой уншлагын танхимаар авч ашиглаж байгаа ном, сурах бичиг, бусад материалыг номын санчийн зөвшөөрөлгүйгээр номын сангаас гадагш авч гарахыг хориглоно. 2.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, идэж уух зүйл авч орох, бохирдуулахыг хатуу хориглоно. 2.7. Багш, суралцагчид номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигчийн карт нээлгэнэ. 2.8. Уншигч нь 1 удаад 1-3 номыг 3 хоног, уран зохиолын номыг 7 хоног хүртэл хугацаагаар авч болох ба авсан номын тооцоог бүрэн дуусгаж дараагийн номыг авна. Ашиглах хугацааг дахин 1 удаа сунгуулж болно. 2.9. Гэрээр олгосон номыг заасан хугацаанаас хэтрүүлэн ашиглавал хэтэрсэн хоног тутамд батлагдсан тарифын дагуу торгууль ноогдуулна. 2.10. Журамд заасан зөрчлүүдийг удаа дараа зөрчвөл уншигчийн үйлчлүүлэх эрхийг 1-3 сарын хугацаагаар үйлчилгээний эрхийг хаана. 2.11. 1 хувьтай номыг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын танхимаар олгоно. 2.12. Чөлөөт сонголттой уншлагын танхим нь орос болон англи хэл дээрх ном хэвлэл, цахим e-ном, тогтмол хэвлэл, сэтгүүлийг чөлөөт сонголтоор үйлчилгээ үзүүлдэг ба зөвхөн танхимаар үйлчилнэ. 2.13. Уншигч танхимаар үйлчлүүлэхдээ өөрийн цүнх болон бусад эд зүйлсээ тусгай шүүгээнд хийж зөвхөн, бичиж тэмдэглэх дэвтэр авч орно. 2.14. Цахим е-номыг хуулбарлаж олшруулахыг хориглоно. Гурав. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх 3.1. Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаал “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”–ыг мөрдөнө. 3.2. Номын фондын ном, хэвлэл, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж номын санг хохиролгүй болгоно. 3.3. Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номыг ижил хувьтай номоор төлүүлэх, хэвлэгдсэн он, зохиогч нь тохирсон буюу дараагийн онуудад хэвлэгдсэн номуудыг авч төлүүлнэ. 3.4. Номын ижил хувь олдоогүй, хэрэглэгчийн авчирсан ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэд шаардлагатай төлбөрт авах номын жагсаалтыг үндэслэн нэг номыг 2 ширхэг номоор нөхөн төлж болно. 132
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3.5. Номын төлбөрт хуулбарласан ном, хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй CD, хэвлэмэл материалыг авахгүй. 3.6. Уншигч үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ/ ном үрэгдүүлсэн уншигч сургуулийн захиргаа, санхүүд өргөдөл бичиж төлбөрийн мөнгийг санхүүд тушаана/ 3.7. Уншигчийн үрэгдүүлсэн ном, материалд зах зээлийн үнэлгээ тогтоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохирлыг уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ. -ооОоо- 3.14 Оюутны байрын дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Хөдөө орон нутгаас тус сургуульд ирж суралцаж байгаа оюутан сурагчдын амжилттай суралцах, амьдралын ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд туслах зорилгоор тэдэнд оюутны байраар үйлчилнэ. 1.2 Байранд амьдрах оюутан, сурагчид анги удирдсан багш, сургалтын албаар уламжлан өөрсдийн хүсэлтээ бичгээр гаргаж, тогтоосон байрын төлбөр болон барьцааны мөнгийг урьдчилан төлж, сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авснаар байранд амьдрах эрх нь нээгдэнэ. Байрын эд хөрөнгө ашиглалтын баталгааны барьцаанд тухайн хичээлийн жилд удирдах зөвлөлөөс тогтоосон төлбөрийг төлнө. 1.3 Энэхүү дүрэм нь тус сургуулийн байранд амьдарч байгаа бусад сургуулийн оюутан сурагчдад нэгэн адил хүчинтэй мөрдөгдөнө. 1.4 Байранд амьдрах оюутан сурагчид нь оюутны болон иргэний бичиг баримтын зөрчилгүй байна. Хоёр. Оюутан сурагчдын эрх 2.1 Оюутан сурагчид нь оюутны байранд амьдрахад шаардагдах хэвийн нөхцөлөөр хангагдах 2.2 Дулаан хангамж, цахилгаан сантехникийн үйлчилгээг хэвийн байлгах талаар санал хүсэлт тавих, шийдвэрлүүлэх, засвар үйлчилгээг нь үнэ төлбөргүй хийлгэх 2.3 Байранд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх, амралтын өрөө, уншлагын өрөөгөөр үйлчлүүлэх 2.4 Байранд оюутны зөвлөл зохион байгуулж, оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохион байгуулах 2.5 Өөрсдийн амьдрал ахуйн талаарх санал хүсэлтээ байрны зохион байгуулагч, оюутны зөвлөлөөр уламжлуулан мөн өөрсдөө сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх 2.6 Байранд үлгэр жишээч амьдарч буй оюутан сурагчид нь сургуулийн захиргаанаас зарласан болзлын дагуу шагнал урамшуулал авах 2.7 Байранд ямар нэг зөрчилгүй амьдарч байсан оюутан сурагчид хувийн хүсэлтээрээ байрнаас гэрээт хугацаанаасаа 3 сарын өмнө гарч байгаа бол байрын төлбөрийн болон барьцааны мөнгөний үлдэгдлийг зохих ёсоор тооцоо хийж, зөрүүг буцааж авах 133
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.8 Оюутан сурагчид хичээлийн жилийн эцэст хөрөнгийн ноцтой зөрчил гаргаагүй тохиолдолд барьцааны мөнгөний тооцоо хийх тухай өргөдлөө сургуулийн захиргаанд байрын багшийн тодорхойлолтын хамтаар ирүүлэх бөгөөд барьцааны мөнгөний үлдэгдлийг зөвхөн тухайн хичээлийн жилдээ багтааж буцааж авах эсвэл бусад төлбөрт шилжүүлэхээ шийдвэрлэх 2.9 ТТПК -ийн оюутан сурагчдын хувьд байрны төлбөрийн зохих хөнгөлөлт эдлэх Гурав. Оюутан сурагчдын үүрэг 3.1 Байранд амьдрах эрх авч гэрээ байгуулсан оюутан сурагчид байрын үнэмлэх авах бөгөөд түүнийг биедээ байнга авч явж, орохдоо байнга шалгуулна. 3.2 Оюутан сурагчид нь ТТПК-ийн оюутан сурагчдын дүрэм, байрын дүрэм, байрын дотоод журам, тогтсон зохион байгуулалт гэрээний заалт бүрийг хатуу мөрдөж амьдарна. 3.3 Оюутан сурагчид нь байрандаа цэвэр нямбай, өөриймсөг амьдарч, хатуу эдлэл, гэрэл цахилгаан, ус болон сантехникийн хэрэгслийг хайр гамтай ашиглаж, тэдгээрийг эвдэж гэмтээхгүйн төлөө хичээхийн хамтаар эвдэрсэн тохиолдолд бүрэн засварлаж, засварлах боломжгүй бол дансных нь үнийг 3 нугалж төлөн сургуулийг хохиролгүй болгох 3.4 Оюутан сурагчид нь байрын зохион байгуулагч, багш нар, оюутны зөвлөл, жижүүр оюутан, үйлчлэгч, харуулын тавьсан шаардлагыг биелүүлж, өөр хоорондоо зөв боловсон соёлч харилцааг төлөвшүүлэхийг эрхэмлэнэ. 3.5 Оюутан сурагчид нь оюутны байрны соёл хүмүүжлийн ажлын цагийн хуваарийг нарийн чанд мөрдөж байранд зохион байгуулагдаж байгаа мэдээлэл, нийтийг хамарсан ажилд идэвх санаачилгатай оролцоно. 3.6 Оюутан сурагчид нь өрөөндөө буй цахилгаан хэрэгслээ байнга салгаж, усны крантыг тогтмол хааж, байранд гал түймрийн аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байх 3.7 Оюутан сурагчид нь байрын дүрэм, дотоод зохион байгуулалтын дагуу байранд зохиогдох нийтийг хамарсан ажилд идэвх санаачилгатай зохион байгуулалттай оролцохын хамтаар нийтийн болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс хариуцлагатай жижүүр, дуудлагын жижүүрийг шаардлагатай цагт нь шаардлагатай газруудад (обьектуудад) тусгай хуваарийн дагуу ажиллуулахад санаачилгатай, хариуцлагатай оролцох үүрэгтэй. 3.8 Байранд амьдрах оюутан сурагчид нь хувийн хүсэлтээр байранд орж буй тул явц дунд гэрээт хугацаа дуусахаас өмнө гарах бол дараагийн оюутан орох хүртэл төлбөрийг өөрөө хариуцна. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Хариуцуулж өгсөн өрөө, эд зүйлсийг дур мэдэн солих бусдад шилжүүлэх, хүлээлгэн өгөлгүйгээр эзэнгүй орхих 4.2 Цахилгаан, сантехникийн шугам сүлжээ, эд ангийг эвдэж гэмтээх, зориулалтыг өөрчлөх тэдгээрт хог хоолны үлдэгдэл хийж бөглөх 4.3 Оюутан сурагчид нь оюутны байранд болон байрын гадна архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглох, хулгай дээрэм хийх гэмт үйлдэлд холбогдохыг 134
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.4 Байранд гадны хүнийг зөвшөөрөлгүй оруулах, чөлөө зөвшөөрөлгүй гадуур хонох, байранд 23:00 цагаас хойш орж гарах 4.5 Байр, тасаг хооронд дэмий сэлгүүцэх, орилж хашгирах, бүдүүлэг үг хараал хэлэх, хэрүүл маргаан гаргах 4.6 Байрын бүх орчинд тамхи татах, хогийг зориулалтын бус газар хаяхыг 4.7 Бусдын дарамт, шахалт, хүчирхийлэл, нөлөөнд автагдсанаа нуун дарагдуулах 4.8 Байранд муур, нохой, шувуу зэрэг амьтан тэжээхийг 4.9 Байранд халдварт өвчин гарснаа нуун дарагдуулах, халдваргүйжүүлэлт ариутгалаас зайлсхийх Тав. Хүлээх хариуцлага Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн оюутан сурагчдад дараах хариуцлага хүлээлгэнэ. 5.1 Байрандаа архидан согтуурсан, танхайрч гэмт хэрэг зөрчил гаргасан, хулгай хийсэн, өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн тохиолдолд байрнаас шууд гаргаж гэрээг цуцална. 5.2 Энэхүү дүрмийн 4.3-р заалтыг зөрчвөл байрнаас шууд гаргах ба бусад заалтыг 3 удаа зөрчсөн оюутан, сурагчдад сахилгын карт нээх бөгөөд тэдгээрийн гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах талаар байрын багшаас сургалтын алба, холбогдох тэнхим, оюутны зөвлөл, болон сургуулийн захиргаанд албан бичгээр уламжилсны дагуу уг оюутан сурагчдад шат дараалсан арга хэмжээг авна. 5.3 Дээрх шалтгаанаар байрнаас гарсан оюутан сурагчдын байрын төлбөрийн үлдэгдэл мөнгө болон барьцааны мөнгийг буцаан олгохгүй. -ооОоо- 3.15 Оюутны байрын дотоод журам Нэг. Ерөнхий үндэслэл 1. Оюутан сурагчид байранд бүрэн хамрагдсан нөхцөлд ажил амьдралын зайлшгүй шаардлагын улмаас гэрээ байгуулан байранд түр хугацаагаар амьдарч буй иргэдийг оршин суугч гэнэ. Байранд оршин суугч нь сургуулийн болон байрын дотоод журам, энэхүү журам, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж амьдарна. Гэрээг жил бүр дүгнэж сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Хоёр. Оюутан болон оршин суугчийн эрх 2.1. Оршин суугчид нь иргэний бичиг баримт бүрэн нөхцөлд сургуулийн захиргаанд өргөдөл бичиж, байрны төлбөрөө урьдчилан төлж байрын зохион байгуулагчтай гэрээ байгуулан өрөө эзэмших эрх нээгдэнэ. 2.2. Оршин суугч нь гэрэл цахилгаан, сантехникийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэх хэрэгтэй. 2.3. Байрын зүгээс үзүүлж буй үйлчилгээний талаарх санал хүсэлт гомдлоо байрын зохион байгуулагч, сургуулийн захиргаанд уламжлах, хариу авах. 135
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 2.4. Байраас гэрээт хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээрээ гарч байгаа бол дотоод журмын ямар нэг зөрчилгүй тохиолдолд, төлбөрийн үлдэгдэл мөнгийг буцааж авах. Гурав. Оюутан болон оршин суугчийн үүрэг 3.1 Оршин суугч нь иргэний бичиг баримт болон, оршин суугчийн үнэмлэхээ тухай бүр жижүүрт шалгуулж, байрын зохион байгуулагч, харуул жижүүрээс тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх. 3.2 Өрөөнийхөө хаалга, цонх, хана, шал, тааз болон, гэрэл цахилгааны хэрэгслийг гоожуур бие засах газрын бүх сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцахын хамт тэдгээрийн ашиглалттай холбогдон гарсан урсгал засварын зардлыг бүрэн хариуцна. 3.3 Оршин суугчид нь олон нийтийн амгалан тайван байдлыг хүндэтгэж байрын зохион байгуулагч, үйлчлэгч нараас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээгээр галын аюул гарах, ус алдаж өмч хөрөнгийн хохирол учруулбал гарсан хохирлыг бүрэн хариуцна. 3.4 Байраас гарах болон тухайгаа байрын зохион байгуулагчид уламжлан сургуулийн захиргаанд 7 хоногийн өмнө мэдэгдэх. 3.5 Өрөө тасалгаагаа болон хаалга, цонх, сантехник цахилгааны хэрэгслийг зөвхөн зориулалтаар нь ашиглах. 3.6 Байрын зөвлөл удирдлагын гаргасан хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийх 3.7 Зохион байгуулалттай ажил, цэвэрлэгээнд хуваарийн дагуу оролцоно. 3.8 Байрын төлбөр төлөхдөө байр ашиглалтын барьцаанд тогтоосон төлбөрийг тушаана. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Архидан согтуурах, хэрүүл, зодоон хийх зэргээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хориглоно. 4.2 Хог хаягдлаа коридор, шат, вестибюльд тавихыг хориглоно. 4.3 Нохой адгуусан амьтан тэжээх 4.4 Байр өрөөгөө дур мэдэн орхиж явах, байрны эд зүйлсийг эвдэж үрэгдүүлэх бусдад шилжүүлэх 4.5 Хүүхэд болон өөрсдөө үдэш оройн цагаар коридор шатаар сэлгүүцэх, элдэв зүйл бичиж зурахыг хориглоно. 4.6 Машин тэргээ заасан цэгээс өөр газар дур мэдэн тавих 4.7 Байрын багш болон харуул хамгаалалтын ажилтны зөвшөөрөлгүй өрөөндөө гадны хүн байранд оруулах, хонуулах 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 4.8 Байрын өрөөний цоож түлхүүрийг дур мэдэн солих, өрөө хаалга цонхыг зориулалтын бусаар ашиглах 4.9 Байрын удирдлага, харуул хамгаалалтын ажилтан багш ажилчидтай ёс зүйгүй харьцах, тэдний тавьсан шаардлагыг үл хүндэтгэх 4.10 Байранд их хэмжээний мөнгө үнэт зүйлс хадгалах Тав. Хариуцлага тооцох 5.1 Энэхүү журмын 4.1-р зүйлийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй бол оршин суугчтай байгуулсан гэрээг цуцлан байраас гаргаж төлбөрийн зөрүүг нөхөн олгохгүй. 136
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 5.2 Энэхүү журмын 3 ба 4-р зүйлд заасан зөрчлийг гурван удаа давтан гаргасан тохиолдолд сануулга өгч дөрөв дэх удаагаа зөрчвөл гэрээг цуцлан байраас гаргана. 5.3 Байр өрөөгөө дур мэдэн эзэнгүй орхиж нэг сараас дээш хугацаагаар алс газар явсан тохиолдолд байрыг албадан чөлөөлж, төлбөрийн зөрүүг оршин суугчаар нөхөн төлүүлнэ. 5.4 Тус сургуульд ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халагдсан тохиолдолд байр эзэмших гэрээ нь нэгэн адил хүчингүй болно. 137
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ДӨРӨВ. ОЮУТАН СУРАЛЦАГЧИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭ Оюутны үйлчилгээний хөтөлбөр Оюутан суралцагч танд ямар нэгэн асуудал гарвал оюутантай харилцах үндсэн нэгжид хэрхэн хандах талаар зөвлөгөө өгье. Сургалтын алба • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах • Дүнгийн тодорхойлолт авах • Дахин, нөхөн судлах хичээлийн хуудас авах • Шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл авах • Цахим хичээлд хэрхэн холбогдох зөвлөгөө авах Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс • Оюутны үнэмлэх авах, дахин авах • Нийтийн тээврийн автобусны карт захиалах, дахин авах • Хөнгөлөлт, урамшууллын хүсэлт гаргах • Сургуулийн тодорхойлолт авах • Сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа авах • Хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхлэх талаарх мэдээлэл авах • Төрөл бүрийн клуб, сонгон, секцэд хамрагдах талаарх мэдээлэл авах • Хичээл, олон нийтийн ажлаас чөлөө авах • Эрүүл мэндийн даатгалд хамруулах • Төрөл бүрийн сургалтын зээл, тусламж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар 138
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж • Оюутны байранд амьдрах бол хүсэлт гаргах Санхүүгийн хэлтэс • Оюутны сургалтын төлбөр, төлбөр төлөлттэй холбоотой хүсэлт ОЮУТАН СУРАЛЦАГЧ ТА ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАХАД • Оюутны бүртгэл мэдээлэлд (Гэрийн хаяг, гар утасны дугаар, овог г.м) ямар нэг өөрчлөлт гарахад нийгмийн ажилтанд өгч байх • Намар, хавар шалгалт дууссаны дараа улирлын дүнгээ ангийн зөвлөх багшаас авч байх, цаашид суралцах арга барилаа төлөвлөх шаардлагатай. 4.1 Оюутныг дэмжих сургалтын тэтгэлэг, зээлийн мэдээлэл ТТПК-ийн оюутан нь дараах шагнал, урамшуулал, хөнгөлөлт болон тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой. Шагнал урамшуулал ✓ ТТПК-ийн оюутан, сурагчдад хөнгөлөлт, урамшуулал олгох журамд заасан сургуулийн дээд шагнал “Оны шилдэг оюутан”, “Оны шилдэг сурагч” мөн Захирлын нэрэмжит шагнал болон сургуулийн дотоод дүрэм, журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвх, санаачилгатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутан сурагчдыг энэхүү журмын дагуу урамшуулах болно. Тэтгэлэг ✓ Авьяасыг дэмжсэн тэтгэлэг ✓ Оюутны зөвлөлийн идэвхтэн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт ✓ Элсэгчдэд зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт ✓ Гадаадын болон дотоодын, олон нийтийн байгууллага сангуудаас зарлагдсан тэтгэлэгт хамрагдах боломжтой. ✓ ЗГ-ын 2019 оны 12-р тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын дагуу сар бүр 100000₮-ийн тэтгэлэг авна. Тэтгэлэг авахын тулд суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. o 2.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх; o 2.2.2. мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх; o 2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх; o 2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагаар тодорхойлогдсон байх. 4.2 Оюутны хөгжлийн хөтөлбөр 139
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж “Барилгын мэргэжлийн жишиг сургууль” болох ТТПК-ийг сонгон суралцаж оюутны амьдралд хөл тавьсан эрхэм хүндэт оюутан залуучууддаа: Дэлхийн улс орнуудын хурдацтай хөгжил, технологийн хувьсгал бүхий эрин зуунд амьдарч байгаа та биднийг нийгмийн тасралтгүй өөрчлөлтөд маш хурдан хөрвөх, дасан зохицох, бие даах, чадамжтай байхыг шаардаж байна. “Оюутны амьдрал”-ын хугацаанд та бүхэнд олон асуудал тулгарах бөгөөд түүнийг даван туулах, хүмүүстэй харилцах, өөрийгөө нээх, бусдад үлгэрлэх улмаар чадварлаг мэргэжилтэн болоход тань туслах зорилгоор “Оюутны хөгжил” хөтөлбөрийг боловсруулан өргөн барьж байна. Та бүхний бидэнтэй хамтран санаачилж боловсруулсан “Оюутны хөгжил” хөтөлбөр бол оюутан таны хөгжлийн хөтөлбөр байх болно. Та бүхнийг эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож хамтдаа хөгжин, улс орныхоо ирээдүйд жинтэй хувь нэмэр оруулах боловсон хүчин болж бусдыг бүтээлчээр үлгэрлэн ажиллана гэдэгт найдаж байна. ТТПК нь оюутны хөгжлийн үйл ажиллагааг дараах 4 түвшинд явуулж байна. 1. Бие махбодын хөгжил • Спортын төрөл бүрийн тэмцээн • Урлагийн арга хэмжээ • Аялал 2. Танин мэдэхүйн хөгжил • Ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлийн олимпиад • Эрдэм шинжилгээний хурал илтгэлүүд • Мэргэжлийн төрөл бүрийн дугуйлан, клуб 3. Хувь хүний хөгжил • Хувь хүний хөгжлийн лекц, семинарууд • Эрүүл мэндийн сургалт зөвлөгөө • Мэргэжлийн чиг баримжааны сургалт зөвлөгөө • Оюутны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө 4. Нийгмийн хөгжил • Нийгмийн сайн дурын үйл ажиллагаа • Тэтгэлэгт хөтөлбөрүүд ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХѲТѲЛБѲРИЙН ТОДОРХОЙЛОЛТ Тус сургуулийн “Оюутны хѳгжил хѳтѳлбѳр” нь харилцааны соёл, ёс суртахуунтай, мэргэжлийн болон салбар дундын ѳргѳн хүрээний мэдлэгтэй, сургалт-судалгааны олон талт, шинэлэг арга зүйг эзэмшсэн, мэдлэгийг баялаг болгох чадвартай бүтээлч оюутныг үе шаттайгаар хѳгжүүлнэ. ОЮУТНЫ ХѲГЖИЛ ХѲТѲЛБѲРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ҮР ДҮН Тус сургууль нь “Техник, технологийн салбарын тэргүүлэгч мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэн гаргах” зорилгын хүрээнд: • Суралцагч бүр судлаач бүтээлч байх 140
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж • Багш бүр мэдлэгийн менежер байх • Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох • Чанартай боловсролын үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх • Эрдэм шинжилгээ, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх • Оюутны үйлчилгээг хөгжүүлэх • Хамтын ажиллагаа нийгмийн түншлэлийг өргөжүүлэх • Хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах • Барилга байгууламж, сургалтын орчин, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх • Санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох Оюутан сурагчдын зөвлөлийн зорилт • Суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэн ажиллах • Оюутан, сурагч өөрөө сурч боловсроход дэмжлэг үзүүлж, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх • Багш сурагчдын эвсэг харьцааг бүрдүүлж сургуулиа хөгжүүлэх үйлсэд тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх • Оюутан сурагчдын бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд санал санаачилгыг гаргаж, урлаг спорт олон нийтийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хөгжүүлэн ажиллахад идэвхтэй оролцох Сургуулийн уриа: БИДНИЙ СУРГАЛТ-ТАНЫ ИРЭЭДҮЙ Оюутны уриа: • Бүтээлч, санаачлагч байх • Тасралтгүй суралцагч байх • Хүнлэг ёс зүйтэй байх • Амьдралд бэлэн Оюутны хөгжил хөтѳлбөрийн зорилго: Оюутан, суралцагч бүрийг амьдралын зөв хэв маягтай, эх оронч, бие даасан, бүтээлч, сэтгэлгээтэй, аливаа зүйлийг системтэйгээр бодож асуудлыг шийдвэрлэдэг, мэдрэмжтэй, хариуцлагатай, ирээдүйд мэргэжлийн хувьд өрсөлдөх чадвар бүхий бие хүнийг төлөвшүүлэх, үндэсний ѳв соёл уламжлалаа дээдэлж ёс суртахуун, зѳв хандлагаараа манлайлагч мэргэжилтнийг үе шаттайгаар бэлдэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хѳтѳлбѳрийн зорилгын хүрээнд тавьж буй зорилтууд нь тус сургуулийн оюутан, суралцагч бүрийн зорилт байх болно. Хѳтѳлбѳрийн зорилт, үндсэн чиглэл Зорилт 1: Бүтээлчээр санаачлагч шинийг санаачлагч оюутан байх: 141
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Энэ зорилтын хүрээнд оюутан бүрийн зорилго мөрөөдөлтэй, бүтээлчээр сэтгэдэг, асуудалд дүн шинжилгээ хийж чаддаг, мэдлэгээ баялаг болгох өндөр ур чадвартай бие хүнийг бий болгохыг дэмжсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах. Зорилт 2: Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: Оюутнуудад гэр бүл, иргэн, ёс суртахуун төлөвшил, гоо зүй болон амьдрах ухааны боловсролыг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах. Зорилт 3: Харилцаа хамтын ажиллагааны чадамжтай оюутан байх: Харилцаа хамтын ажиллагааны чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн клубуудыг зохион байгуулах тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжлэг үзүүлэх ба оюутны эрүүл мэнд бие бялдрын зөв төлөвшил олгоход чиглэгдсэн “Эрүүл оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зорилт 4: Иргэнлэг, хүмүүнлэг амьдралд бэлэн иргэн оюутан байх: Нүүдэлчдийн соёл уламжлал, зан үйл, үнэт зүйлс дээр тулгуурлан үндэсний болон олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөтөлбөрийн хүрэх үр дүн, эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага Хөтөлбөрийн зорилго зорилтын хүрээнд суралцагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх замаар оюутны хувь хүний хөгжлийн түвшинг дараах үр дүнд хүргэхээр хөтөлбөрт тусгасан болно. Үүнд: (А) Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэн санаачлагч оюутан байх • Хичээлээр эзэмшсэн шинжлэх ухааны онолын мэдлэг, чадварыг асуудлыг шийдвэрлэхэд ашигладаг, бусдад тусалдаг байх • Салбар дундын мэдлэгтэй байж үйлдвэрлэл, бизнесийн салбарт орших дутагдалтай талыг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, ирээдүйн хөгжлийн зураглал гаргах, системчлэх чадваруудыг эзэмшсэн байх. (Б) Насан туршийн боловсролыг эрхэмлэгч оюутан байх: • Сургалт судалгааны ажилдаа зорилго тэмүүлэлттэй, суралцахуйд суралцах эрмэлзэлтэй, тасралтгүй хөгжих чадвартай байх; • Хувь хүний үнэ цэнэ эерэг хандлагын талаар мэдлэгтэй, цагийг үр бүтээлтэй ашиглах чадвартай, манлайлагч хувийн зохион байгуулалттай байх; • Хувь хүний болоод мэргэжлийн карьерын хөгжлийг төлөвлөдөг, төлөвлөлтийн дагуу өөрийгөө хянаж сайжруулдаг байх; • Эрүүл мэнд, гоо зүйн өргөн мэдлэгтэй, эрүүл зөв хооллолт, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх талаар бусдад мэдлэг өгөх чадвартай байна. (В) Багийн идэвхтэй гишүүн оюутан байх • Хамт олны дунд нэр хүндтэй, бусдыг ойлгох сонсох чадвартай байх; 142
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж • Аливаа багийн амжилтад бүтээлчээр дэм болж ажилладаг, зөвлөн тусалдаг, бусдаас суралцах, сургах чадвартай эрх тэгш байдлыг эрхэмлэсэн, багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн байх; (Г) Иргэнлэг, хүмүүнлэг дэлхийн иргэн оюутан байх • Уламжлалт ёс заншил, соёлыг эрхэмлэн дээдэлдэг, түгээн дэлгэрүүлэх чадвартай байх; • Нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан, бусдыг нийгмийн сайн сайхны төлөөх сэтгэл гаргаж ажиллах талаар уриалан манлайлах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч ур чадварыг эзэмшсэн байх; • Гадаад орны ёс заншил, ахуй соёлыг хүндэтгэдэг, олон орны хүмүүстэй хамтран ажиллах чадвартай, улс орныхоо нэр төрөө эрхэмлэсэн зөв иргэн байх; Сургуулийн оюутны чадамжийн хүрээ Оюутны хөгжлийн хөтөлбөрийг сэтгэл зүйн онол (psychosocial theories), танин мэдэхүйн бүтцийн онол (congnitive-structural theories), хүн-хүрээлэн буй орчны харилцааны онол (Person-environment interactive theories), хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол (Humanistic-existenial theories) гэсэн дөрвөн онолд тулгуурлан оюутны чадамжийн хүрээг боловсруулан чадамжид суурилсан хөгжлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Тус сургуулийн оюутан нь хувь хүний хөгжлийн 5 чадамж бүхий 20 дэд чадварыг эзэмшсэн дээд болон мэргэжлийн боловсролтой, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй судлаач, бүтээлч оюутан байна. Үүнд : 1. Мэдлэг оюуны чадамж 2. Хувь хүний хөгжлийн чадамж 3. Нийгмийн оролцооны чадамж 4. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж гэсэн таван чадамжтай оюунлаг, тогтвортой хөгжлийг жолоодогч ногоон хөгжлийн боловсрол, мэдлэг, ур чадвартай иргэн болгож төлөвшүүлнэ гэж тодорхойлсон. ➢ Мэдлэг, оюуны чадамж: Шинжлэх ухааны онолын мэдлэг оюунаа ашиглан амьдралд хэрэглэх аливаа асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг байх чадвар эзэмшинэ. ➢ Ногоон хөгжлийн чадамж: Суралцагч нь байгалийн нөөц баялгийг хамгаалах, үр ашигтай, зохистойгоор ашиглах талаар мэдлэг чадвар эзэмшинэ. ➢ Хувь хүний хөгжлийн чадамж: Насан туршдаа тасралтгүй хөгжих тэмүүлэлтэй, хувь хүний нарийн төлөвлөлт, цагийн менежменттэй, бусдыг манлайлагч байх чадвар эзэмшинэ. ➢ Нийгмийн оролцооны чадамж: Олон орны соёл, ёс заншлыг хүндэтгэдэг, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээсээ ажиллах хариуцлагатай иргэн байх чадвар эзэмшинэ. ➢ Харилцаа, хамтын ажиллагааны чадамж: Бусдыг ойлгох багаар ажиллах эрх тэгш байдлыг эрхэмлэсэн бичгийн болон харилцааны өндөр ур чадварыг эзэмшинэ. Оюутны хөгжлийн шатлал, үнэлэх арга зүй 143
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшин нь шинэ оюутан, оюутан, төгсөх оюутан гэсэн шатлалтай байх ба шат болгонд хөндлөнгийн чадамжийн шалгалтанд орох үүрэгтэй. Үнэлгээний арга 1-Хичээлийн материалаар авсан онолын шалгалт 2-Идэвхжүүлэх үйл ажиллагааны дүн 3-Практик туршлагад хийсэн судалгаа 4-Тэмдэглэл 5-Симуляци 6-Оролцоог үнэлэх 7-Бие даалтын ажлууд 8-Кейс суралцсан байдал 9- Өргөн хүрээний хариулттай асуулт 10- Мэргэжлийн хэлэлцүүлэг 11- Аман илтгэл 12-Ярилцлагын арга “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Оюутны хөгжлийн төлөвлөгөө “Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг нь оюутан хөгжлийн төлөвлөгөө юм. Оюутны хөгжлийн сургалтын төлөвлөгөөг оюутны хувь хүний хөгжлийн чадамжийн түвшинд тулгуурлан хийнэ. Оюутан бүр хөгжлийн чадамжийн түвшингээ тогтоолгож, явцын үнэлгээнд хамрагдах үүрэгтэй. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн зорилгын хүрээнд оюутны чадамжийг дээшлүүлэх зорилго бүхий хичээл (сургалт)-ийн стандарт хөтөлбөрийг “Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс” гаргана. Оюутны хөгжил хөтөлбөрт хамрагдаж буй оюутан нь “Хүснэгт 3”-т заасан хичээлүүдээс сонгон суралцахаас гадна чадамжаа дээшлүүлэх чиглэлээр зайн сургалт болон бусад байгууллагын сургалтад хамрагдаж болно. Оюутны хөгжил хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан агуулгыг хөтөлбөрийн ерөнхий суурь хичээлүүд болох хүний хөгжил, харилцааны ёс зүй, монголын түүх, сэтгэлгээний түүх, биеийн тамир эрүүл мэнд, монгол хэл найруулга зүй зэрэг хичээлүүдээс авахаас гадна мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын сургалтаар авах боломжтой. /Хүснэгт 3/ 4.2 Сургалтын арга зүй 4.2.1 Сургалтын арга, хэлбэр Оюутны хувь хүний цогц чадамжийг олгох сургалтын онол арга зүй болон онол, практик хослуулсан үзэл баримтлалтай идэвхтэй сургалтын аргад суурилан зохион байгуулна. Идэвхтэй сургалтын арга нь онолын мэдлэгээ ашиглах-хэрэглэх-үр дүн гаргах гэсэн дараалал бүхий сургах үйл ажиллагааны нэгдэл юм. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш нар нь сургалтын үр дүн, сургах арга, хэлбэр, үнэлгээний хэмжүүрийг тухайн хичээлийн онцлог, суралцагчдын сонирхолд тулгуурлан гаргана. Сургалтын заах арга зүйн хувьд дараах идэвхитэй сургалтын аргуудыг ашиглаж болно. 144
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 1. Кейст суурилсан сургалтын арга (Case-Based Learning) Бодит амьдрал дээрх нөхцөлд тулгуурлан суралцагчийг тодорхой хугацаанд асуудлыг шийдвэрлэх арга зүйд сургана. 2. Асуудалд суурилсан сургалтын арга (Problem-Based Learning) Суралцагчид ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд нь энэхүү сургалтын арга тусална. Тухайн судалж байгаа чиглэлээр ирээдүйд гарч ирэх асуудлыг кейс болгон авч, хамтдаа зөв шийдвэр гаргах зарчмыг баримталсан сургалт юм. ХҮСНЭГТ 1. ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ЧАДАМЖИЙН ТҮВШИН (шатлалаар) Оюутны зэрэглэл Шинэ оюутан Оюутан Төгсөх оюутан Оюутны хөгжлийн чадамж, Мэдэх чадвар Ойлгох Хэрэглээ болгох Дүн шинжилгээ хийх Харьцуулах Үнэлгээ хийх А. Мэдлэг оюуны чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А1. Асуудлыг шийдвэрлэх 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 А2. Системтэй бодох чадвар А3. Бүтээлчээр суралцах 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар А4. Шинэ санааг хэрэглээ 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 болгох чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б. Хувь хүний хөгжлийн 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б1. Төлөвлөлт хийх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б2. Хувь хүний ёс зүйн чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б3. Бие бялдраа хөгжүүлэх чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б4. Манлайлах чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 Б5. Тасралтгүй хөгжих чадвар В. Нийгмийн оролцооны 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадамж 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В1. Уламжлалт ёс заншил, 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 соёлыг түгээн дэлгэрүүлэх 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 чадвар 1-5 1-5 1-5 1-5 1-5 1-5 В2. Мэргэжлийн ёс зүйн чадвар В3. Бусдыг ойлгох чадвар В4. Олон хэл, соёлыг хүлээж авах чадвар Г. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж Г1. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцох чадвар Г2. Багаар ажиллах чадвар Г3. Хариуцлагатай байх чадвар Г4. Эрх тэгш байдлыг эрхэмлэх чадвар Авбал зохих нийт оноо 145
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ТАЙЛБАР: Оюутан хөгжлийн түвшин, чансааг илэрхийлэх оноо нь дараах утгатай байна. (1)–Хөгжих боломжтой; (2)–Хөгжиж байгаа; (3)–Хөгжсөн; (4)–Сайн хөгжсөн; (5)–Үлгэр жишээ хөгжсөн ХҮСНЭГТ 2 “ОЮУТНЫ ХӨГЖИЛ” СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ Хичээлийн Кредит Харьяалагдах № Чиглэл сургууль тэнхим 10 Нэг. Онолын мэдлэгээ хэрэглээ болгох чадамж 2 Мэргэжлийн 1 Судалгааны арга зүй 2 тэнхим, клуб 2 Системтэй бодох стратеги 3 3 Харилцаа ба инноваци 3 ОХҮХ, клуб 4 Төсөл бичих арга зүй 8 2 Мэргэжлийн Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 2 тэнхим, клуб 1 Хувь хүний хөгжил 2 2 Карьер төлөвлөлт 2 Мэргэжлийн 3 Эрүүл мэндийн боловсрол 9 тэнхим, клуб 4 Стрессийн менежмент 3 1 Гурав. Нийгмийн оролцооны чадамж 2 1 Уламжлалт соёл, ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 7 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 3 4 Гадаад хэл 2 2 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 40 1 Харилцааны соёл, ёс зүй 2 Багийн менежмент, хамтын ажиллагаа 3 Жендэр ба эрх тэгш байдал Нийт 1.Зориулагдсан орчинд суурилсан сургалтын арга (Studio-Based Learning) Энэ сургалт нь тухайн орчинд багшийн заасан зүйлийг шууд харж, хийх замаар суралцах арга юм. 2.Туршилтад суурилсан сургалтын арга (Experiental Learning) Энэ сургалт нь туршилтаар хийж сурах сургалтын арга юм. Энэ арга нь “хийж байхдаа тусгаж аваад суралцах” гэсэн зарчмаар хэрэгжинэ. 146
ХҮСНЭГТ 3. СУРГАЛТЫН ЗААХ АРГА ЗҮЙ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДАА Хичээлийн Үнэлгээ С № Нэр Цаг у р г Мэдлэг а л т Чадвар ы н а Хандлага р г а б а р и Нэг. Мэдлэг, оюунаа хэрэглээ болгох чадамж 10 1 Судалгааны арга зүй 2 2 Системтэй бодох стратеги 3 Харилцаа ба инноваци 2 PBL 9 8 2 4 Төсөл бичих арга зүй 3 3 Хоёр. Хувь хүний хөгжлийн чадамж 8 1 Хувь хүний хөгжил 2 2 Карьер төлөвлөлт 2 G&S 12 3.6 11 3 Эрүүл мэндийн боловсрол 2 4 Стрессийн менежмент 2 Гурав. Нийгмийн оролцооны чадамж 9 1 Уламжлалт соёл ёс заншил 3 2 Нийгмийн харилцаа ба ёс зүй 3 Даяарчлал ба дэлхийн иргэн 1 SBL 4.5 7 6.9 4 Гадаад хэл 2 3 Дөрөв. Харилцаа, хамтын ажиллагааны чадамж 7 1 Харилцааны сэтгэл судлал 3 2 Баг бүрдүүлэлт ба хамтын ажиллагаа 2 3 Жендэр ба эрх тэгш байдал 2 SSBL 8.9 9 12,14 Нийт 34 ТАЙЛБАР: Сургалтын арга: PBL- асуудалд суурилсан сургалтын арга; KBL- кейст суурилсан сургалтын арга; G&S- Тоглох ба симуляци хийх сургалтын арга; SBL- Зориулагдсан орчинд суурилсан сургалт арга, SSBL- Зохиол / түүхэн явдалд суурилсан сургалтын арга ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭЛБЭР, МЕХАНИЗМ Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе, шат, арга хэрэгсэл Тус сургуулийн оюутан суралцагч нь ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн байхын тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Оюутны хөгжил хөтөлбөрийг 2018-2022 онуудад 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. I үе шат нь 2018-2019 оны хичээлийн жил II үе шат нь 2020-2022 оны хичээлийн жил Хөтөлбөрийн хамрах хүрээ Энэхүү хөтөлбөр нь ТТДС, ТТПК, МКТК-ийн оюутан, сурагчид болон шинээр элсэхийг хүссэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамарна.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга механизм Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулийн оюутны холбоо, оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс, сургалтын алба, харьяа сургууль, тэнхим бүр оюутны хөгжил хөтөлбөрийн зорилго, зорилтод нийцүүлэн жил бүрийн менежерийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд зорилтот ажлуудыг тусган ажиллана. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтан, оюутан нь сурах, сургах, хөдөлмөртөө хандах хандлага, хариуцлагыг чанарын өндөр түвшинд тавьж хөтөлбөрийг дэмжин ажиллана. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үйл ажиллагаа нь сургалт, хүмүүжлийн ажлыг бүхэлд нь хамардаг өргөн хүрээтэй ажил бөгөөд оюутанд олгох цогц чадамжийг танхимын хичээлээс гадна танхимын бус сургалт, үйлчилгээгээр олгоно. Оюутныг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаа нь дараах алхам, үе шаттай байна. 1. Оюутны хөгжлийн суурь чадамжийг тодорхойлох 2. Оюутан бүр хөгжлийн төлөвлөгөөг гаргах 3. Танхимын болон танхимын бус сургалтын хөтөлбөрт хамрагдах 4. Оюутны хөгжлийн чадамжийн шалгалт өгөх 5. Ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлэх цогц чадамжийг давтан сургалтад хамрагдах замаар тасралтгүй хөгжинө. Хөгжлийн түвшинг тодорхойлох Хөгжлийн Оюутан дахин хөгжлийг төлөвлөх төлөвлөлт, сайжруулалт хийх Хөгжлийн Сургалт ахиц зохион байгуулах дэвшлийг үнэлэх 1-р алхам: Оюутан суурь чадамжаа тодорхойлох; – Шинээр элсэн суралцагч нь оюутны чадамжийн шалгалтад орно. – Сургалтын албанаас оюутны чадамжийн үнэлгээний дүн бүхий зөвлөмжийг тухайн сургуулийн алба, зөвлөх багш нарт хүргүүлнэ 2-р алхам: Суралцагчийн хөгжлийн төлөвлөлтийг хийх; – Суралцагч нь шалгалтын үнэлгээний дагуу суралцах хугацааны хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, зөвлөх багшаар батлуулна. 148
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 3-р алхам: Хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдах; – Оюутан танхимын үндсэн сургалтаас гадна оюутны хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдах ба эдгээрт мэргэжлийн тэнхим, оюутны холбоо, клубын санаачлан хэрэгжүүлж буй сургалтууд байж болно. – Суралцагч нь оюутан хөгжлийн программ (SDP-1.0)-аас суралцах чиглэл, хичээл, багш, клубыг сонгож баталгаажуулна. – Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан чиглэлийн дагуу сургалтад заавал хамрагдсан байна. – “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлийн дүнг холбогдох дипломын тусгайлсан хавсралт болгон олгоно. 4-р алхам: Оюутан чадамжийн шалгалтыг өгөх Оюутан суралцах хугацаандаа “Оюутны хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд эзэмших чадамжийн чиглэлээр тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан байна. 5-р алхам: Хөгжлийн дахин төлөвлөлт, сайжруулалт хийх – Оюутан хөгжлийн түвшин бүрт тавигдах шалгуур, шаардлага, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, жил бүр хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулан суралцах хугацаандаа тасралтгүй хөгжлийг хангаж ажиллана. Оюутны хөгжил, чадамжийг үнэлэх Оюутны хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт 1”-д тусгасан үзүүлэлтээр гурван шатлалд тавигдах шаардлагын чанарыг илэрхийлэх “1.5” гэсэн оноогоор хэмжиж рубрикийн аргаар үнэлнэ. Үнэлгээ нь оюутны хөгжлийн мэдлэг, ур чадварын үзүүлэлтийг багтаасан “Мэдлэг, оюуны чадамж”, “Ногоон хөгжлийн чадамж”, “Хувь хүний хөгжлийн чадамж”, “Нийгмийн оролцооны чадамж”, “Харилцаа, хамтын ажиллагааны чадамж” гэсэн үндсэн чиглэлээр хувь хүний хөгжлийн түвшинг оноогоор илэрхийлж гаргана. Оюутан хөгжил, чадамжийн түвшинг “Хүснэгт-2“-д тусгасан бүтцийн дагуу (1) томъёоллоор тооцоолно. CL=K+S+A (1) Томъёоны тайлбар: CL- Оюутны чадамжийн түвшин К- Мэдлэгийн түвшин S- Ур чадварын түвшин А- Хандлагын түвшин Оюутны чадамжийн түвшинг тогтоохдоо дараах хэлбэрээр үнэлгээ өгнө. Үүнд: • Оюутны хувь хүний чадамжийн мэдлэгийн үнэлгээ (E1) Сургалтыг хөтлөн явуулах мэргэжлийн тэнхим, клубын багш нараас тухайн эзэмших чадамжид хамаарах мэдлэг, ур чадвар, хандлагыг үнэлж дүгнэнэ. • Ур чадварын үнэлгээ (E2) Оюутны ур чадварын үнэлгээг дараах 2 хэлбэрээр зохион байгуулна. Явцын үнэлгээ нь хичээлийн үр дүнд үндэслэн сургагч багшаар үнэлэгдэнэ. Хөндлөнгийн үнэлгээ нь Оюутны хөгжлийн төвөөс оюутны чадамжийн шаардлага, шалгуурыг үнэлнэ. • Хандлага төлөвшлийн үнэлгээ Тус сургуулийн оюутны хөгжлийн чадамжийн хүрээнд хувь хүний хандлага төлөвшил нь хэрхэн дээшилсэн талаар үнэлнэ. Үнэлгээг оюутны шатлалд харъяалагдах түвшинд суурилан тогтооно. 149
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТ 6.1 Хөтөлбөрийг удирдлагаар хангах, бүтэц зохион байгуулалт 1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүргийг Сургалтын албаны дэргэдэх оюутны хөгжил, үйлчилгээний хэлтэс гүйцэтгэнэ. 2. “Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг ОХҮХ-ийн менежер удирдана. 3. Оюутны хөгжил үйлчилгээний хэлтэс нь харьяа сургуулийн менежер, багш, ажилтан, оюутны холбоо, оюутны зөвлөл, сонирхлын клубүүдтэй хамтран оюутны хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь хариуцаж зохион байгуулна. 6.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг сургуулийн стратеги төлөвлөгөө, жил бүрийн төсөвт оруулан, оюутны холбоо, харъяа сургууль, тэнхимийн түвшинд зарцуулах зардлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталгаажуулна. Хөтөлбөрийг дор дурдсан эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Үүнд: ➢ Сургуулийн оюутан сурагчдын зөвлөл, оюутны хөгжилд хуваарилах төсөв; ➢ Сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн оюутны хөгжилд хуваарилах төсөв, санхүүжилт; ➢ Орлоготой оюутан, Оюутны хөгжлийн зээл, Дээд боловсролын шинэчлэл төсөл зэрэг бодлогын дэмжлэг бүхий байгууллагын санхүүжилт; ➢ Хөтөлбөрийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагаас үзүүлэх тусламж, санхүүжилт Сургалтын төлбөрийн хувьд “Оюутны хөгжил” сургалтын төлөвлөгөөнөөс сонгосон хичээлүүдэд харгалзан кредит, тухайн жилийн батлагдсан 1 кредитийн үнэлгээний үржвэрээр тооцно. -ооОоо- 4.3 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий нэгж байна. Уг төв нь хичээлийн байрын 1 давхарт С11 тоотод байрлана. Уг төвийн зорилго нь Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, хичээлийн бус цагаараа ажил хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчныг таниулах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: • Оюутныг ажлын байранд бэлтгэх, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гарын авлага, зөвлөмж бэлтгэх • Оюутныг хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны мэдээлэл арга зүйгээр хангах • Оюутныг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах 150
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158