Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж • Бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл хүргэх • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх • Зөвлөгөө мэдээллийн үзүүлэн танилцуулга, сорил судалгааны сан бүрдүүлэх • Оюутны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ зэрэг холбогдох судалгаа хийх • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг, яармаг зохион байгуулах • Харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах 4.4 Сургуулийн дотуур байр ТТДС-ийн оюутны байр нь 1984 онд ЗХУ-ын тусламжаар Барилгын 5-р Техник Мэргэжлийн сургуулийн оюутны байрны зориулалтаар, стандартыг хангаж баригдсан бөгөөд 4 давхар, эргэн тойрондоо 1,5 га талбай бүхий зүлэгжүүлэлт, мод бүхий чөлөөт амралтын болон автомашины зориулалтын талбайтай байр юм. Оюутны байрны зорилго нь: Оюутан суралцагчдад үйлчлэх, бие даан сурч амьдрах, төлөвших ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 1. Өөрийн сургуулийн оюутан сурагчдыг 100 хувь байраар хангана. 2. Оюутны байрны багш ажилладаг. 3. Оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах, гадны халдлагаас найдвартай хамгаалахын тулд 24 цагийн 3 ээлжийн харуул ажилладаг. 4. Байрны гадна эргэн тойрон ба дотор давхар болгонд камер суурилуулсан. 5. Оюутны байрны давхар бүрт соронзон цоожтой. 6. 24 цагаар гэрэл цахилгаанаар хангана. 7. Хоол хийх өрөө 8. Халуун хүйтэн усаар тогтмол үйлчилнэ, жил бүрийн 10-р сарын 01-ээс 5-р сарын 01- ний хооронд халаалтын системтэй. 9. Эрэгтэй эмэгтэй тус, тусдаа жигүүртэй, жигүүр тус бүрт хүнсний хөргөгч, хөлдөөгч тавьж өгдөг. 10. Оршин суугчид “Оюутны байрын дотоод журам”-ыг баримтална. 4.5 Номын сангийн үйлчилгээ Эрхэм зорилго: Уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, чадварлаг боловсон хүчин, орчин үеийн техник технологи бүхий Мэдээллийн Нээлттэй Төв болоход оршино. Номын сан нь нийт 472,5м2 талбай, 150 уншигчийн суудалтай уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын үндсэн болон ойрын фонд, ажлын өрөө гэсэн зориулалтын танхимаар тус сургуулийн багш, оюутан сурагчдад цагийн хуваарийн дагуу мэргэжлийн 2 номын санч үйлчилж байна. Номын сан нь мэдээллийн нээлттэй орчинг бүрдүүлж ажиллаж байна. 2016 онд Монголын номын сангуудын консорциумд гишүүнээр элссэн ба нээлттэй онлайн мэдээллийн бүтээлүүд, сэтгүүл, мэдээллийн EBSCO, DOAJ, BookRix болон бусад вэб сайтууд, програм хангамжуудыг э-номын сангийн үйлчилгээнд хэрэгжүүлж номын сангийн iet.lib4u.net вэб хаяг болон интернетийн сүлжээнд холбогдсон 20 ширхэг компьютер бүхий цахим уншлагын танхимаар дамжуулан багш, оюутан сурагчдад үйлчилж байна. Сургалтын удирдлага мэдээллийн системд заавал судлах хичээлийн үндсэн ном, сурах бичгийг цахим хэлбэрээр байршуулан Цахим сургалтын үед суралцагчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 151
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж Номын фондод нийт монгол, англи, орос, цахим е-ном, мэргэжлийн холбогдолтой тогтмол хэвлэл ба өдөр тутмын хэвлэл, оюутны дипломын ажил, багш нарын гаргасан хичээлийн холбогдолтой гарын авлага бүгд 28000 гаруй ном хэвлэл байдаг бөгөөд өдөрт 200-300 гаруй багш, ажилчид, оюутан сурагчдад 400-500 ширхэг ном олгож үйлчилж байна. Фондын бүх ном сурах бичиг, төсөл дипломын ажлуудыг номын сангийн Lib4U Net version 1.9.7 программд бүрэн оруулсан бөгөөд энэ программ нь онлайн нөхцөлд бусад их дээд сургуулийн номын сангийн фондын номноос өөрт шаардлагатай номын хайлт хийх боломжтой. Үнэгүй ашиглах ашиглах онлайн мэдээллийн эх сурвалжуудыг нээлттэй болгох, ном сэтгүүлийн цахим хаягууд: ✓ http://www.ted.com – Дэлхийд өндөр амжилтад хүрсэн, чадварлаг хүмүүсийн бүхий л төрлийн сэдвээрх ярилцлага, тэдгээрийн хамгийн шилдэг лекц, илтгэлүүдийг үзэх боломжтой. ✓ https://www.coursera.org/- Дэлхийн 108 их, дээд сургуулийн 167 үнэ төлбөргүй курс хичээлүүд байдаг. ✓ http://www.instructables.com/index- Радио, хоол, нэхмэл гэх мэтчилэн бүхий л төрлийн зүйлсийг яаж хялбар аргаар хийх вэ, энгийн юмнаас үүссэн технологийн талаар хэрэгтэй мэдээллүүд байдаг. Зохион бүтээх сонирхолтой оюутан залууст санаа өгөхүйц, сонирхолтой вэб сайт. ✓ https://www.khanacademy.org/- Математик, хими, физик, биологийн хичээлүүдийн 2100 гаруй видео хичээлүүд, томьёо, тестүүд байдаг. ✓ https://www.quora.com/- Хамгийн сайн, мэргэжлийн түвшний асуулт, хариулт, санал солилцдог вэб сайт юм. Учир нь томоохон бизнесмен хүмүүс, гүйцэтгэх захирлууд, эрдэмтэд таны асуултанд хариулж зөвлөгөө өгдөг. ✓ http://www.webmd.com/ -Эрүүл амьдрахуй, танин мэдэхүйн өргөн агуулгатай. ✓ http://projectgutenberg.com - 36,000 гаруй номнуудыг компьютерт үнэгүй татаж авч, унших боломжтой. ✓ https://encarta.msn.com – 4,500 гаруй Microsoft Encarta-н өгүүлэлүүд байна. ✓ http://www.howstuffworks.com/ – Компьютер, электроник, автомашин, шинжлэх ухаан, технологийн мэдээллүүд байдаг. ✓ http://www.refdesk.com -Толь бичгүүд, нэвтэрхий толь, цахим тооцоолуур, газрын зураг шинэ мэдээ мэдээллүүд болон хайлтын системүүд ашиглах боломжтой. 4.6. Лаборатори, дадлагын газар Лаборатори, дадлагын газарт дараах журмыг мөрдөнө. 1.Ажлын хувцсыг бүрэн өмсөнө. 2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар авсны дараа дадлагаа эхэлнэ. 3.Лаборатори болон дадлагын газрын эд хогшилд гамтай хандана. 4.Хэрэглэсэн багажаа унтрааж байранд нь буцааж тавина. 5.Хичээл дууссаны дараа ширээ, сандлын эгнээг засаж, эргэн тойрноо эмхэлж цэгцлээд, ангийн хаалга цонхыг хааж, гэрлээ унтрааж гарна. 6.Хичээлийн бус цагаар лаборатори болон дадлагын газрыг ашиглах тохиолдолд хариуцсан багшийн зөвшөөрлийг урьдчилан авч, хэрэглэсэн багаж хэрэгслээ тоо ёсоор, бүрэн хүлээлгэж өгнө. 7.Дадлагын газар нь хичээлийн байрны 1 давхарт байрлана. 4.7 Оюутны программ ашиглах танилцуулга CLOUD UNIVERSITY программыг ТТПК-ийн техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд хэрэглэдэг бөгөөд сургуулийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, 152
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж хяналттай болгох зорилготой. Багш, ажилтан, оюутан болон удирдлагууд хэрэглэнэ. Нэвтрэх хэсэгт дараах алхамыг хийнэ үү. 1. Оюутны код хэсэгт: Мэргэжлийн нэрийн товчлолыг англиар бичнэ. Тухайн нэвтрэх кодыг мэдээллийн системийн ажилтан болон ангийн зөвлөх багшаас авч болно. 2. И-мэйл хаяг хэсэгт: Өөрийн нэр түүний ард овгийн эхний үсэг бичээд @iet.mn домайн хаягийг бичнэ. 3. Нууц үг хэсэгт: өөрийн регистрийн дугаарын тоог хийж нэвтэрч орно. Дэлгэрэнгүйг программын гарын авлагаас уншина уу. 4.8 Цахим хичээлийн программ Тус сургуулийн суралцагчид цахим хичээлд MS Teams програмыг ашиглана. Холбогдох заавар, зөвлөмжийг ангийн групп, ангийн зөвлөх багш, сургалтын албанаас авах боломжтой. 1.Өөрийн гар утас, компьютер дээр MS Teams програмыг татаж суулгана. 2. Сургуулиас өгөгдсөн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орно. 4.9 Оюутны зөвлөл Сургуулийн оюутны зөвлөлд анги бүрээс сонгогдсон төлөөлөл оюутан орно. Оюутны зөвлөл даргаа дотроосоо сонгоно. Оюутан суралцаж байх хугацаандаа хэдэн ч удаа зөвлөлийн гишүүн ба даргаар сонгогдох боломжтой. Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүн жил бүр өөрчлөгдөх ба оюутны зөвлөлийн гишүүд болон шийдвэртэй холбоотой мэдээллийг тухай бүр Оюутан төгсөгчдийн албанд бичгээр мэдээлнэ. Оюутны зөвлөл дүрэм, дотоод журамтай байна. 153
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж ТТПК-ийн оюутан сурагчдын зөвлөлийн бүтэц 154
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.10 Эмнэлгийн үйлчилгээ Сургуульд эмч ажиллана. Эмч сургуулийн багш, ажилтан, оюутанд үзлэг хийнэ. Оюутан бие, сэтгэхүйд нь ямар нэг таагүй өөрчлөлт гарсан гэж үзвэл юуны түрүүнд сургуулийн эмчид хандаж заавар, зөвлөгөө авна. Шаардлагатай тохиолдолд сургуулийн эмч магадлагаа үйлдэж, ангийн зөвлөх багшид хүргүүлэн оюутныг хичээлээс чөлөөлж болно. Өөр эмчийн үйлдсэн магадлагаанд сургуулийн эмч хяналт тавьж, оюутныг хичээлээс чөлөөлөх эсэхийг шийднэ. Эмч сургуулийн хичээлийн байрны В101 тоот өрөөнд байрлана. 4.11 Бусад үйлчилгээ 4.11.1 Оюутны цахим үнэмлэх Оюутан та оюутны үйлчилгээний ажилтанд хувийн болон элсэлтийн мэдээлэл, цээж зургаа өгснөөр таны мэдээлэл, зургийг системд бүртгэж код олгох ба оюутны үнэмлэхийг захиална. 4.11.2 Хэвлэх үйлчилгээ Оюутны төгсөлтийн ажлаар хийж гүйцэтгэх зургийг Плоттроор хэвлэх үйлчилгээг Барилга архитектурын тэнхимээс үзүүлж байна. Үнэ, төлбөрийг тухайн хичээлийн жилд захирлаар батлуулан мөрдөнө. 4.11.3 Интернэтийн үйлчилгээ Сургуулийн орчинд WIFI байх боловч хичээлийн цагаар гар утас, цахим төхөөрөмж, интернэт ашиглахыг хориглоно. Хичээлийн бус цагаар сургалтын зориулалтаар номын санд интернэтийг ашиглана. Интернэт ашиглахад дараах зүйлийг анхаарна уу. 1. Интернэтэд мэдээллийн нууцлал задрах магадлал өндөр байдаг тул хувийн нууцаа задруулах үйлдэл хийвэл хувь хүн өөрөө хариуцах. 2. Хувь хүн болон байгууллагын нэр хүнд, орон зайд халдахгүй байх. 3. Интернэтэд их хэмжээний ачаалал үзүүлэхгүй байх. Зүй бусаар интернэт ашигласан нөхцөлд интернэтийн хэрэглээг хязгаарлана. 4.11.4 Цайны газар Оюутан болон багш ажилтны цайны газар IET café хичээлийн байрны 1-р давхарт байрлана. Цайны газар ажлын өдрүүдэд өглөө 10:00 цагаас өдөр 16:00 цаг хүртэл ажиллана. Цайны газарт орохдоо гадуур хувцсаа өлгүүлсэн байх, мөн хооллож дуусаад аяга тавгаа хурааж хэвшээрэй. 4.11.5 Ариун цэврийн өрөө Ариун цэврийн газраар үйлчлүүлэхдээ дараах журмыг дагана. 1. Эрэгтэй, эмэгтэй бие засах газар тусдаа байна. 2. Бие засах газраар цэвэр, соёлтой, боловсон үйлчлүүлнэ 3. Бие засах газраас ариун цэврийн цаас авч гарахыг хориглоно. 4.11.6 Хог хаях цэг Сургуулийн байранд 4 хогийн сав байх бөгөөд хогоо ялгаж хаяна. • Цаас • Шил лааз • Хуванцар сав • Бусад Батарей хаях сав тусдаа байх бөгөөд байгаль орчиндоо ээлтэй хандах хэрэгтэй. 155
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 156
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 4.12 Онцгой байдлын үеийн сургуулийн үйл ажиллагаа Жил бүр улсын онцгой байдлын газраас гамшгийн үеийн, газар хөдлөлтийн үеийн дохио, сургуулилт хийж гамшиг эрсдэлээс хэрхэн биеэ хамгаалах талаар зааварчилгаа өгөх бөгөөд түүнийг бүх оюутан, багш, ажилтан дагаж мөрдөнө. Бэлтгэл ажил • Сургуулийн аваарын хаалга, хоргодох газрыг мэдэж авах • Галын хорыг ашиглах аргыг сурах • Аюул, гамшгийн үед холбоо барих утасны дугаарыг мэдэгдэх 1. Сургуульд ирэх болон гарах үед гамшиг үүссэн тохиолдолд ойролцоох аюулгүй газар хоргодно. 2. Сургууль дээр байх үед гамшиг үүссэн тохиолдолд • Өөрийн биеэ өөрөө хамгаалах, аюулгүй байдлыг хангах • Хэрэглэж буй гал гарах зүйлсээ унтраах • Цахилгаан хэрэгслээ унтрааж, залгуурыг салгах. • Багш ажилтны зааврын дагуу барилга байгууламжаас хол талбайд хорогдох • Хоргодсоны дараа анги ангиар жагсааж багш бүртгэх • Багш зааварчилгаа өгөх хүртэл тэр газраасаа холдохгүй байх Оюутан гэртээ харих • Гэр бүлээс хүн ирсэн бол • Гэр бүлийнхэнтэй нь холбоо барьсан бол • Тээврийн хэрэгсэл хэвийн болсон 3.Covid-19 цар тахлын улмаас МУ-ын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хэлбэрт шилжүүлнэ. Гамшгаас хамгаалах хууль 10 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах 10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна: • 10.1.1.өдөр тутмын бэлэн байдал; • 10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал; • 10.1.3.бүх нийтийн бэлэн байдал. Оюутан суралцагчид та бүхэн улсын хэмжээнд тогтоосон онцгой нөхцөл байдлын үед иргэний үүргээ биелүүлээрэй. Гамшгийн тухай хуулийг дэлгэрүүлэн уншиж танилцаарай. Холбогдох линк / https://www.legalinfo.mn/law/details/12458/ 157
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Оюутны гарын авлага Техник технологийн политехник коллеж 158
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158