Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore "Монголын соёл, урлаг судлал" сэтгүүл 45-р боть

"Монголын соёл, урлаг судлал" сэтгүүл 45-р боть

Published by gleaf1109, 2023-01-11 06:35:58

Description: 45-r boti

Search

Read the Text Version

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË бүтээлийн хальс Үндэсний архивын “Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив” хадгалагдаж байна. Мөн н.Цагааннохой гэдэг хувь хүний гар дээр хадгалагдаж, C1 телевизээр нэвтэрч байна. Харин 1990 оноос хойш бүтээсэн баримтат кинонууд “Өлзий пүүс” гэсэн толгойтойгоор Улаанбаатар телевизэд хадгалагдаж байна. Монголын Үндэсний архивын “Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив”-т 16 мм хальсан дээр 54 нэрийн 120 бүлэг баримтат кино, 35 мм хальс дээр 114 нэрийн 307 бүлэг баримтат кино, 14 нэрийн 44 бүлэг кино концерт, таван нэрийн 13 бүлэг сургалтын кино, таван нэрийн 12 бүлэг уран сайхны кино, нэг нэрийн таван бүлэг теле жүжиг, хоёр нэрийн 24 бүлэг кино дуурь, 11 нэрийн 11 бүлэг хүүхэлдэйн кино, тэдгээртэй холбогдол бүхий баримт материалууд байна. МҮОНРТ-ийн кино архивд гурван уран сайхны, 145 баримтат кино, найман кино концерт, 19 хүүхэлдэйн кино, хоёр кино жүжиг, нэг кино дуурь, дөрвөн шинжлэх ухаан танин мэдэхүйн кино байна. 1971 оноо Телекино үйлдвэр байгуулагдсанаар бүтээлүүдээ 35мм 16мм, хальсан дээр хадгалах, сэргээж эфир явуулах боломж бүрдсэн. Харин 1981 онд Францын ТОМСОН пүүсийн TTY-2530 маркийн 35мм, 16мм кино хальсыг сэргээх өнгөт телекино проекционы төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн байдаг. 1976 оноос зарим нэвтрүүлгүүд өнгөтөөр явж эхэлсэн бөгөөд 1981 онд бүрэн өнгөт хэлбэрт шилжсэн байдаг. Нийт 296 бүтээлийн 104 бүтээл нь хар цагаан, 192 бүтээл нь өнгөтөөр бүтээгдсэн байна. Хүснэгт 4. МҮОНРТ-ийн Кино архивт байгаа Телекино үйлдвэрийн баримтат кинонууд № Хадгалагдаж байгаа Нэрийн Одоо хадгалагдаж Тоон технологид зүйлс бүртгэлд буй /давтагдсан хувиргасан байгаа тоогоор/ 1 35 мм хальс 113 134 69 2 16 мм хальс 158 239 117 Дүрс бичлэг буюу BMZ, 26 Тодорхойгүй 1 3 Betacam, U-matic, VHS, DVCAM Нийт 296 127 128 Одоогоор дүрс бичлэгийн буюу BMZ, Betacam, U-matic, VHS, DVCAM хальсан дээрх баримтат кинонуудыг хараахан бүртгэлжүүлж амжаагүй бөгөөд албан ёсоор тоон технологит шилжүүлээгүй байна. Тиймээс анхны хувилбар нь тухайн хальснууд дээр бүтсэн нийт 1 бүтээл хадгалагдаж байгаа гэж үзвэл, нэрийн бүртгэлд байсан кинонуудаас 51 киноны хадгаламжийн нэгж тодорхойгүй байна. Харин Үндэсний архивын кино гэрэл зураг дуу авианы сан хөмрөгийн бичгэн бүртгэл нэлээд сайн хийгдсэн бөгөөд нэлээд нарийвчилсан байна. Тус хөмрөгт 35мм болон 16мм хальсан дээр бүтээлийг хадгалахдаа эх негатив, позитив, лаванд, контратип гэсэн хальсны хувиуд дээр хадгалдаг байна. 35мм хальс дуу нь хамт хуулагддаг, харин 16мм хальсны ихэнх дүрс дуу нь тусдаа өөр хальсанд хуулах шаардлагатай байдаг тул дууны бүртгэлийг мөн давхар хийх нь чухал юм. Позитив, 151

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ лаванд, контратип хувиар бүтээлийн бүртгэл бүртгэгдээгүй тул эх негатив болон дууны негативын бүртгэлээ. Хүснэгт 5. Үндэсний архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Телекино үйлдвэрийн баримтат кинонууд № Хадгалагдаж байгаа Нэрийн бүртгэлд Эх негатив Дууны негатив хальсны төрөл байгаа хальсаар 1 35 мм хальс 155 127 118 2 16 мм хальс 55 51 42 210 178 160 Нийт Тус архивд 178 баримтат киноныхны хальс бүртгэгдсэн нь дүрс нь бүрэн байгаа ч, 18 баримтат киноны дууны хальс байхгүй буюу дуугүй гэж бүртгэгджээ. Мөн Үндэсний архивын Кино гэрэл зураг, дуу авианы сан хөмрөгт хадгалагдаж байгаа телекино үйлдвэрийн баримтат кинонуудын хэвлэмэл архив буюу зохиолчийн зохиол, найруулагчийн зохиол, бүтээл хийх тухай болон бүтээлийн зохиол, санхүүг баталсан тушаал, тогтоол, эвлүүлгийн үеэрх монтажийн хуудас, бүтээлийг хэлэлцсэн протокол зэрэг баримтууд мөн зарим бүтээлийн 16 мм, 35 мм-ийн харьсан дээрх эх хувь Үндэсний архивын кино гэрэл зураг, дуу авианы сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэдгээрийн бүртгэлжүүлсэн байдлаар дараах хүснэгтээр харуулъя. Хүснэгт 3. Үндэсний архивын Кино гэрэл зураг, дуу авианы архивд байгаа хэвлэмэл материалууд Зохиолчийн Зохиол Найруулагчийн зохиол, төлөвлөгөө Монтажийн хуудас Киноны тайлбар Санхүүтэй холбоотой баримт Тогтоол Тушаал Протокол тайлан Хадгаламжийн нэгж 60 57 54 50 44 56 байгаа 87 баримтат кино, Үндэсний архивын кино, гэрэл зураг, дуу авианы архивд байгаа баримтат кинонд холбогдох дээрх цаасан баримтаас гадна, зарим киноны сэдвийн танилцуулга баг бүрэлдэхүүний тайлан, албан харилцааны бичгүүд, кинонд хэрэглэсэн дууны нот, шүлэг, гэх мэт нэмэлт материалууд мөн хадгалагдаж байна. Дээрх хоёр сан хөмрөг дэх буюу МҮОНРТ-ийн сан хөмрөгт 187, Үндэсний архивын кино, гэрэл зураг, дуу авианы сан хөмрөгт 196 бүтээл жагсаалтыг 152

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË харьцуулахад зарим бүтээлүүд хоёр хадгаламжийн нэгжид давхардаж байгаа ба тэдгээрийг нэгтгэн үзэхэд телекино үйлдвэрийн нийт бүтээлээс 245 бүтээлийн хадгаламжийн нэгж тодорхой, харин 51 бүтээлийн хадгаламжийн нэгж тодорхойгүй байна ДҮГНЭЛТ Монголын зурагт радиогийн “Кино цех”-ийг өргөтгөн 1971 онд Теле кино үйлдвэрийг байгуулсан билээ. Телекино үйлдвэр 1990 онд “Өлзий пүүс” хэмээн нэрээ өөрчилж, 1992 онд үйл ажиллагаагаа зогсоож, түүний материаллаг баазад түшиглэн Улаанбаатар телевиз үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монгол телевизийн телекино үйлдвэр “Өлзий” пүүс болсон үеийг уран бүтээлийн бодлого, уран бүтээлчдийн суурийг харгалзан телекино үйлдвэрийн түүхийн төгсгөл үе хэмээн тооцож судалгаандаа хамруулан авч үзсэн. - 1968 онд Монгол кино үйлдвэрийн техникийн бааз дээр тэдний зарим уран бүтээлчдийн оролцоотойгоор “Монгол уянгаас” хэмээх хоёр бүлэг кино концертыг бүтээсэн нь телекино үйлдвэрийн эхлэл, 1990 онд “Өлзий пүүс” хэмээн нэрээ өөрчилж 1992 онд үйл ажиллагаа бүрэн зогссон. Энэ үеийг уран бүтээлийн бодлого, уран бүтээлчдийн суурийг харгалзан телекино үйлдвэрийн түүхийн төгсгөл үе хэмээн тооцож судалгаандаа хамруулан телекино үйлдвэрийн уран сангийн бүтээлүүдийн судалгааны үечлэлийг 1968-1992 оны хооронд авч үзсэн. - Телекино үйлдвэр телевизийн нэвтрүүлгийн уран сайхны төрөл цөөн, цэнгээнт төрлөөр уран бүтээл огт хийгээгүй, харин баримтат киноны төрлөөр хамгийн олон бүтээл хийжээ. Нийт 296 бүтээл туурвисны 231 нь баримтат кино, 22 кино концерт, 13 уран сайхны кино, 20 хүүхэлдэйн кино, хоёр жүжиг, хоёр дуурь байна. - Эдгээр бүтээлийн бүртгэл МҮОНРТ-ийн кино архивын сан хөмрөгт 187, Үндэсний архивын кино, гэрэл зураг, дуу авианы сан хөмрөгт 196 бүтээл байгааг мөн зарим бүтээлүүд хоёр хадгаламжийн нэгжид давхардаж байгааг нэгтгэн үзэхэд 245 бүтээлийн хадгаламжийн нэгж тодорхой байна. Харин 51 баримтат кино бүтээлийн огт байхгүй буюу хадгаламжийн нэгж тодорхойгүй байна. - Цаашид уран бүтээлийн агуулгын судалгааг нарийвчлан судлах, цахим архив үүсгэн судалгаа шинжилгээнд нээлттэй болгох хэрэгцээ шаардлага байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Дожоодорж Д., Чойжил М., Хишигт Д., Цэдэвсүрэн Д. ба бус Зурагт зулын хойморт заларсан нь /Хян М.Чойжил. -УБ.: Интерпресс,- УБ., 1997- Х.310 2. Ёоко Мурамацу. Баримтат кино. - УБ.: ЖикомПресс,- УБ., 2015- Х.6 3. Жамсран Г. Миний мэдэх теле кино үйлдвэр.- УБ., 2016- Х.33 4. Жаргал Д., Болд Ч., Банзрагч М., Ганбаатар Б. нар. Эргэн дурсах он жил. (1967-1977).- УБ., 2012- Х.67 153

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 5. Жаргал С. Нийтийн соёл ба монголын үндэсний телевиз.- УБ., 2004. 6. Зулькафиль М. Монголын олон нийтийн мэдээлэл: нэг намын үзэл суртлаас олон ургальч үзэл хүртэл.- УБ., 2010- Х.210 7. Мэндхүү Г., Өнөрсайхан Т. Ред. Зулькафиль М. Телевизийн тухай А-Я.- УБ., 2014- Х.111 8. Наваан Ц., Солонго Ж. Монгол баримтат киноны түүхэн товчоон.- УБ., 2005 9. Наранжаргал Х., Ред. Эрдэнэтуяа Ю. Телевизийн сэтгүүл зүйн үндсэн ойлголт, зөвлөмж.- УБ., 2006- Х.66 10. Чимэд Т. Баримтат кино бүтээхүй . -УБ., 2010- Х.150 11. Nichols, Bill. Introduction to Documentary Film. Bloomington: Indiana University Press, 2010 (2001) Бусад эх сурвалж: 1. Архивын ерөнхий газар. Монгол улсын сан архивын сан хөмрөгийн баримтын нэгдсэн ангилал. -УБ.: АЕГ-ийн хэвлэх хэсэг, 2012 2. Золжаргал Г. Киногоо түшиж ярья: Телекино үйлдвэрийн тухай баримтат нийтлэл / эвлүүлгийн найруулагч Ц.Ганхүү, Б.Түвшинжаргал, Ж.Алтантуяа. -УБ.:16 мм төсөл, 2016 3. Монголын үндэсний архив фонт-349. Т-1 хн-224 1. МҮА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын сан хөмрөгч Н.Сугарсүрэнгээс бичиж авав. 2021.03.19 2. МҮОНТ-д инженерээр 1980-2017 онд телекино проекционы аппаратын инженерээр ажиллаж байсан Чулууны Цагаанаас бичүүлж авав. 3. Чулуунбаатар До. UBS телевиз үзүүлж байна. -УБ. Master Page, 2007 RESEARCH ON THE DIFFERENT GENRES OF FILMS BY THE MONGOLIAN TELEKINO STUDIO Altantuya J. Otgonbayar Ch. Abstract: The genre stud. was conducted on 296 titled films created by the Telefilm Studio/the studio/over 25 years. We used historiographic methods to study the studio’s history and structural-genre classification methods to study the content and genres of the documentary film repertoire of the studio. This research is innovative in that it studies in detail the genres and films of the studio, and it is believed that it has gained scientific and practical significance by registering the repertoire of the Telefilm studio of Mongolian television, classifying genres and introducing it into research circulation. In the future, this topic should be deepened, the content of films and the features of the artist’s skill should be studied more. Keywords: Classification, documentary, storage and protection 154

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.15 МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУГ ЗААН СУРГАХ УЛАМЖЛАЛТ АРГА Ц.Бэрцэцэг* Ц.Чулуунцэцэг** Хураангуй: Монгол орон овог аймгуудын дунд үүсэн бий болж, аж амьдрал зан үйл, ахуй орчинд дэлгэрэн хөгжиж, гоо сайхны эрхэмлэгээ болж уламжлагдан дуулагдаж ирсэн аман аялгуу бол ардын уртын дуу билээ. Монгол түмний соёл урлагийн гайхамшигт өв уртын дуу нь олон зууны туршид нүүдэлчин ард түмний дунд уламжлагдан дуулагдахдаа ая аялгууны хувьд баяжин төгөлдөржиж, дуулах дэг сургууль болон төлөвшин тогтож ирсэн юм. Уртын дуу нь ихэвчлэн ген дамжин үе удам дагадаг боловч эцэг эх нь үр хүүхдийнхээ авъяас чадварыг ажиж мэдээд нутгийн сайн дуучдад шавь оруулан сургадаг байжээ. Уламжлалт шавь сургалт нь монголчуудын уламжлалт зан үйл, ахуйтай холбоотой сургалтын хэлбэр юм. Багш нар нь ихэвчлэн ганцаарчлан сургадаг байсан бөгөөд шавь нь бас сурсан эрдмээ цааш уламжлуулан сургаж багш шавийн барилдлагыг таслалгүй авч явсаар ирсэн билээ. Монгол уламжлалаар заан сургах уламжлалт арга барилын хувьд ганцаарчилсан юм уу хэсэг хүүхдэд заан сургадаг хэлбэр болох багш шавийн (шавь) сургалтын хэлбэр голлож багш өөрөөрөө үлгэрлэн дагуулж дуулуулан амьсгаа, хоолой, нугалаа, хугалаа, шуранхай, шигшилт, эгшиг томолт, үг хэллэг (дикц) зэргийг засаж залруулан сургадаг байжээ. Энэ гэрийн шавь сургалт нь зөвхөн уртын дуу сургах сургалт байгаагүй ба хэл бичиг, түүх шастир, тоо бодлого, ёс зүй, хүмүүнлэгийн ухаан, дуу хөгжимд нүүдэлчин монголчуудын үр хүүхдүүдийг сургадаг Монголын амьдралд нэн таатай нийцсэн боловсролын тогтолцоо байжээ. Түлхүүр үг: багш, байгаль, монгол сэтгэлгээ, найр, зан заншил, үгийн эрчим Үндсэн хэсэг. Монгол ардын уртын дуу нь маш эрт дээр үеэс үүсэлтэй, уужим тэнүүн аялгуутай, эрхэмсэг хүндэтгэлтэй хэл найруулгатай, сонгодог яруу найрагтай, байгаль дэлхий болон амьдралын жам ёсыг өгүүлсэн гүн сэтгэмжит өөдрөг бадрангуй агуулгатай, дуулах нарийн дэг жаягтай, түүхэн урт хугацаанд хэлбэр * Ц.Бэрцэцэг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн магистрант ** Ц.Чулуунцэцэг ХУС-ийн багш, доктор,(Ph.D), дэд профессор 155

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ агуулгын хувьд төгс боловсорч үе дамжин хөгжсөөр ирсэн манай ард түмний ур ухааны охь дээж бүтээл билээ. Баримт судалгаа, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтээс үзвэл монгол уртын дуу нь эрт эдүгээгийн нүүдэллэж, суурьшин амьдарч буй монголчуудын өргөн уудам газар нутгаар тархан янз бүрийн шатанд хөгжиж байгаа нь харагдаж байна. Тэдгээрээс одоогийн байдлаар хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрээд буй нь Монгол Улсын төв халх нутгууд болон Өвөрмонголын Шилийнгол аймгийн Цахар, Үзэмчин дуунуудыг нэрлэж болох юм. Энэ талаар эрдэмтэн Ц.Чулуунцэцэг 2016 онд “Монгол улс дахь уртын дуу, дуучдын тархалтын судалгаа” (1962-2014) бүтээлдээ уртын дуу, дуучдын дуун хоолойн төрөл, царааны газар зүйн тархалт, тэдгээрийн харилцан шүтэлцлийг математик статистикийн аргаар нарийвчлан судалжээ. Өнөөдөр их, дээд сургуулиуд болон уртын дууны аль ч шатны сургалтанд эдгээр нутгийн дуунуудыг голчлон зааж сургаж байгаа юм. Миний бие нь 2005 оноос өнөөг хүртэл Өвөрмонголын Өөртөө Засах орны оюутан залуус болон уртын дуу сурах сонирхолтой хүүхэд багачуудад Монгол ардын уртын дуугаа заан сургасаар ирсэн бөгөөд өөрийн сургалтандаа дээрхи нутгийн дуунуудыг түлхүү зааж байна. Уртын дууг эрдэмтэн мэргэд эрт дээр үеэс анхааран цуглуулж, шинжлэн судалж, ихэд үнэлсээр ирсэн төдийгүй Монголын сод уртын дуучид, ардын гоц авъяастнууд уртын дуугаа хойч үедээ уламжлуулан дамжуулах, заан сургах ажлыг хэдэн зуун жил хийж гүйцэтгэн үеэс үед таслалгүй авч иржээ. Эрдэмтэн А.Алимаа 2013 онд “Уртын дууны төрөл зүйл, тархалт, хувилбарын онцлог” сэдэвт бүтээлдээ уртын дууны өв санг монгол туургатны хэмжээнд авч үзэн уртын дууны яруу найраг болон орчин цагт дуулагдаж байгаа уртын дууны тухай нарийвчилсан тоон баримтыг гарган тавьж уртын дууны хадгалалт, хамгаалалт, залгамж чанарын хүрээнд анхаарууштай санааг дэвшүүлсэн байдаг. Тиймээс уртын дууг заан сургаж ирсэн уламжлалт арга ухааныг судлах ажил нэн чухал юм. Уламжлалт заан сургах арга Дуурайн дуулах арга Чагнаж сурах арга Хөдөлмөрийн буюу аж (хуулан дуулах) байдлаас суралцах арга (найранд дуулах дуучдыг чагнаж сурах) Схем 1. Эртнээс дуу сурах болон дуу заах түгээмэл арга нь дуурайж дуулах арга байжээ. Энэ арга нь дуу заах аргын анхны хэлбэр байсан ба үүнийг хуулан дуулах арга гэж хэлнэ. Алдарт уртын дууч УГЖ Ж.Дорждагва өөрийн багш Ц.Чимэдцэрэнгээр Төв халх, Баян бараат аялгуугаар дуулах арга барилд суралцаж 1932-1943 онд Улсын төв театрт дуучнаар ажиллаж, Монгол улсын мэргэжлийн дуулаачдын урлаг үүсэхэд онцгой хувь нэмэр оруулсан судлаач багш М.Дугаржав Хан Хэнтийн 156

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË дуучин Лувсангомпил, Засагт ханы Хөвчин Жонон вангийн хошууны дуучин Самын Гомбо нараас халх даяарын уртын дуу дуулах олон янзын дэгийг эзэмшсэн байна. Мөн хуучин Сайн Ноён хан аймаг, одоогийн Баянхонгор аймгийн Галуутын нутагт төрж өссөн Лувсанноровшарав гэгээнтэн нь “Гүр дуу” хэмээх уртын дууны өвөрмөц төрлийг бий болгосон ба энэ үедээ найрал дууны “Дөчин дуутын дугуйлан” сургуулийг байгуулсан байна. 300 гаруй жилийн тэртээ ийм цэгцтэй сургуулийг байгуулан дуу хуурын сургалтанд онолын болон үйл ажиллагааны талаас дэвшил гаргасан нь түүний гавъяа бөгөөд тэрээр дуу хуурын авиа эгшиг, дүрслэл, эгшгийн эрэмбэ, хөг хэмнэл, дууны өндөр нам зэрэг онолыг шинэ сэргэгээр баяжуулан онол зүйн сэтгэлгээнд чухал хувь нэмэр оруулсан байна. Уртын дуу сургах бас нэг түгээмэл арга бол найранд дуулах дуучдыг чагнаж сурах арга юм. Найр наадам бол уртын дуу уламжлагдах таатай орчин нөхцөл болж өгдөг. Настан буурлууд найр наадамдаа уртын дуугаа дуулж бага нялхас нь түүнийг сонсон дагаж аялсаар уртын дууг сурдаг байсан ба эндээс л сайн дууч, хуурчид төрөн гардаг байсан байна. Энэ нь нутаг нутгийн дууны ая дан, дуулах арга барилыг бий болгодог байна. Монгол найр нь хатуу дэг жаягтай, дуугаа заавал бүрэн дуулдаг, нэг ёсны сургууль байжээ. Ихэнхи найранд айзам уртын дуу голдуу дуулдаг байсан нь хүүхдийг багаас нь суулгаж сургах бас нэгэн том сургааль юм. Сууж сурсан хүүхэд анхаарал төвлөрөл сайтайн дээр тайван дөлгөөн болж хүмүүжих нь зүй ёсны хэрэг билээ. Уламжлалт сургалтын нэг хэсэг нь багш нь шавь нараа найранд дагуулан очдог ба шавь нь багшийн зөвшөөрлөөр ахмадын дууг түрэх юм уу өөрөө дуулдаг байжээ. “Халх найранд уртын дууг түрэхдээ заавал 7 эгшгээр түрдэг. (Зураг 1) Энэ нь биеийн 7 хүрдээ сайжруулж байгаагийн нэг тод жишээ гэж хэлж болох байх” хэмээн СУИС-ийн ХУС-ийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) С.Соронзонболд хэлсэн юм. Багш бүр өөр өөрийн заах арга зүйн онцлогтой. Уртын дууг сурахдаа багшаар өөрөөр нь дуулуулж хаана, хэзээ амьсгаа авах, гаргах, нөөцлөх, хуваарилалтыг хэрхэн хийх, хоолойн олон төрлийн хөдөлгөөнийг хэрхэн хослуулах техник, дууны агуулга зэргийг тайлбарлуулан сонсож сурдаг байжээ. Шавь сургалтын үед кассет, CD, хуурцаг байгаагүй учир уртын дууг хүссэн үедээ сонсох боломжгүй байсан. Иймээс сурагчид болон багш нараас ихээхэн хичээл зүтгэл шаардагдаж байсан нь гарцаагүй ээ. Үүнээс харахад уртын дуу бол монголчуудын бүтээсэн соёлын гайхамшиг төдийгүй биеийн эд эс, эрчимийг эрүүл байлгах маш том ухаан байжээ. Мөн монгол ардын уртын дууны үг нь ч бас эрчимтэй, эрчтэй, энерги түгээж байдаг учир хүмүүний заяаг тэгшилдэг хэмээн үзэж бас болох талтай. Тийм ч учраас уртын дууны үгийг зөв цэгцтэй, тод сайхан дуулдаг байх ёстой гэж үздэг байснаас үр хүүхдийнхээ үг хэллэгт маш их анхаарч ухаан орох цагаас нь ардын аман зохиолоор (түргэн хэллэг, жороо үг, зүйр цэцэн үг, ерөөл магтаал, ертөнцийн гурав, үлгэр домог гэх мэт) сурган хүмүүжүүлж ирсэн билээ. Ахмад үеийн уртын дуучид өөрсдийн залгамж халаагаа бэлтгэхийн тулд хүүхдийн авъяас билгийг багаас нь танин мэдэж өвлүүлэн суралцуулахаар сонгож 157

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ авсан хүүхдээ 5 орчим наснаас нь эхлээд түргэн хэллэгт сургах дасгал сургуулийг хийлгэдэг байсан ажээ. Түргэн хэллэг нь хүүхдийн хэл зүгшрүүлэх төдийгүй амьсгааг тэлэхэд чухал нөлөөтэй юм. Түргэн хэллэгийн дунд нь аль болох амьсгаа авахуулалгүй нэгэн амьсгаагаар урсган хэлэхийг шаарддаг байсан нь гүн амьсгаанд суралцах өвөрмөц дасгал байжээ гэж ойлгогдож байна. Лувсангомпил гуай 1 хичээлийн явцад нэг дууг 20-30 удаа дуулж өгдөг байсан ба дууны үгийг маш тод цэвэрхэн хэлж дуулдаг бөгөөд шавь нараасаа ч үүнийг шаарддаг байжээ. М.Дугаржав нь уртын дуу заахдаа эхлээд үгийг уншина, дараа нь утгыг нь ярина, тиймэрхүү ая гэж ерөнхий байдлыг чихний сонорт хүрч эндээс ой тогтоолтонд түшиглэсэн сургалт буюу цээжлүүлэн чихэнд хоногшуулан сургах аргад үндэслэн явагддаг байсан байна. Зураг 1. Уртын дууны түрлэг (Смирнов Б. 1971.37) 158

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Уртын дууны түрлэг, гийнгоон аяыг нотоор үзүүлбэл: Үүнээс гадна хонь тойглох, зээ татах, гийнгоолох (Зураг 2), ингэ хөөслөх, гучин хоёр цагаан лонх тоолох, сур шагайн уухай гэх мэт ахуйн үйлүүд нь хүүхдийн дуу хоолойг задлах анхны дасгалууд болдог байна. Зураг 2. Хурдан морины гийнгоо (Жанцанноров Н. 2009.109.дам эшлэл) ... Би хургаа голсон хонийг эхэд нь тойглон байж авахуулах гойд авъяастай, бас их дуртай байж билээ. Сайхан дуу аялгуунд адгуус мал хүртэл уярч, түвшин сайхан болдог юм. Хонь тойглож сурсан минь миний дуу дуулж сурахын хамгийн анхны дасгал болсон билээ... хэмээн алдарт дуучин, уртын дууны хатан хаан Н.Норовбанзад багш нэгэнтээ дурссан байдаг.1 Эрдэмтэн Гэрэлтү “Хонь тойглох, ингэ хөөслөх, гийнгоолох, бөхийн цол дуудах, сур шагайг уухайлах зэргийг хөдөлмөрийн буюу аж байдлын уртын дуу” хэмээн уртын дууны нэгэн төрөл зүйл болгон авч үзжээ.2 Үүнээс үзвэл уртын дуу нүүдэлчин амьдралын суурин дээр бий болж түүгээрээ тэжээгдэн амьдарч байдаг бөгөөд байгаль, хүн амьтны амьдрах үлгэр болсоор өдий хүрчээ. Ийнхүү хөдөө нутагт монгол зан заншил, айраг найрын соёл дээр үеийнхтэй харьцуулбал харьцангуй бүдгэрсэн ч одоо хэр нь уртын дуугаа сурах гол талбар нь болсоор байна. Ингэж нутгийн хөгшчүүл, ардын сод авъяастнууд уртын дууны багш нь болж дуучид удам дамжиж өвлөгдөн төрсөөр байгаа нь үнэхээр бахархууштай. 1 Норовбанзад Н. Уртын дууны хатан хаан. - УБ., 2016. - Х.17 2 Гэрэлтү. Монгол уртын дуу, жич дуулахуй. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо., 2003. - Х.26 159

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ ДҮГНЭЛТ Эрт үедээ уртын дуугаа бүрэн эхээр нь үгийг тод хэлж дуулан, үгийн утгыг тайлбарлан ойлгуулж үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг байсан тэр сайхан дэг ёсон өнөөгийн соёлд ховордож залуу үеийнхэн орчин цагийн дуу хөгжим сонирхох болж мөн гадаад хэл дээр дуулах сонирхолтой болсоны зэрэгцээ дууны үг хэллэг дээр огт анхаарахгүй, цэвэр тод дуудлагатай болох талын асуудлыг үл хамаарч байгаагийн үр дүнд бөөрөнхий хэллэгтэй (дикц үгүй) дуучид бага бус гарч ирж байгааг хараад сэтгэл зовних асуудал болсон байна хэмээн сэтгэж сууна. Ийм учир мэргэжлийн дуучид бэлтгэж байгаа мэргэжлийн сургуулиуд төдийгүй сургалтын төвүүдийн багш нар дуулаачийн ангид элсэн орсон тэр л үеэс эхлэн шавь нарынхаа үг хэллэг дээр ихээхэн анхаарах нь зүйтэй болов уу! Хөдөө мал маллан аж төрж суугаа хүмүүс хэдий монгол аж ахуй, соёл, ёс заншил, уламжлалаа авч үлдэн хойч үедээ өвлүүлж байгаа боловч энэ нь туйлын бага хувьтай байгаа билээ. Энэхүү том өв соёлоо аль болох эртний уламжлалт дэгээр нь өвлүүлэн уламжлуулах нь мэргэжлийн урлагийн сургуулиуд болон мэргэжлийн багш бидний маш том үүрэг хариуцлага юмаа. Жамцын Бадраа гуай нэгэн цагт “Монгол уламжлалт язгуур урлагаа цэцэрлэг сургуулийн хүүхэд залуустаа эзэмшүүлж, ардын урлагийн үнэ цэнэ, хүмүүжүүлэх ач тусыг ард түмнийхээ уламжлалаар хар багаас нь гүнзгий ойлгуулахыг бодох цаг нэгэнт боллоо” гэсэн нь юутай үнэн үг вэ? Уламжлалт гэрийн буюу шавь сургалт нь хэдийгээр өнөөгийн техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, заах аргаас зөрүүтэй боловч жинхэнэ монгол амьдрал, монгол сэтгэлгээ, малчин ахуй, уртын дууны урган гарсан хөрс шороон дээр байснаараа юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй, амь амьдралтай. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Алимаа А. Уртын дууны төрөл зүйл, тархалт, хувилбарын онцлог. -УБ., 2013 2. Гэрэлтү. Монгол уртын дуу, жич дуулахуй. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо., 2003 3. Норовбанзад Н. Уртын дууны хатан хаан -УБ., 2016 4. Чулуунцэцэг Ц. Монгол улс дахь уртын дуу, дуучдын газарзүйн тархалтын судалгаа” /докторын дисертаци/ -УБ., 2016 160

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË TRADITIONAL TRAINING METHODS TO TEACH MONGOLIAN FOLK LONG-SONG Bertsetseg Ts. Chuluuntsetseg Ts. Abstract: A folk melody which appeared among the Mongolian tribes and has been spread and developed in their life and customs and has been sang as an ethnical preperence is the long-song. When the long-song, a wonderful cultural and art heritage at the Mongolian people has been sang among the nodamic people for centuries, for its melody it has been enriched and improved and its school was established. Although the long-song has mostly been passed on from generation to generation through genes, parents trained their children to the long-song through their best local singers, observing their children`s talent. The traditional student training is a training form, connected to the Mongolian traditional customs and life. The teachers mostly carried out their training of their students in individual and their students passed their learned knowledge on the next students. So the tie between the teachers and students has continued. For the Mongolian traditional training method, a teacher-student training form which carried out training of the students in individual or group was dominant and making their example, the teachers instructed their students in breath, voice, melisma, falsetto, selection, diction and so on. This family training was an education system which trained the children of the nomadic Mongols to not only the long-song, but also language, history, arithmetic, ethnics, humanity and music and was more suitable to the Mongolian life. Keywords: Teacher, nature, Mongolian traditional thinking, Mongolian feast, Mongolian custom, word intensity 161

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.16 УЙГУРЫН АЯГАТАЙ БҮЖГИЙН ХЭВ МАЯГ, ОНЦЛОГ С.Гоёхон* Н.Содном** Хураангуй: Уйгур бүжиг нь эртний хятадын баруун бүсийн хөгжим, бүжгийн мөн чанарыг шингээж, Шинжаны бүх үндэстний ард түмний уран бүтээл, урт хугацааны хөгжил, хувьслын дараа төгс төгөлдөр байдлыг байнга эрэлхийлэх, төрөл бүрийн хэлбэр, өвөрмөц хэв маяг бүхий алдартай ардын бүжгийн урлаг бий болсон.  Уйгур охидын баяр наадамд дуулж бүжиглэж буйг харуулсан зочдыг угтах, баяр ёслолын дүр зураг,  амьдралд хайртай, зочломтгой байдлыг дотоод сэтгэлийн мэдрэмжээр харуулж чаддаг. Уйгур ардын бүжгийн нэгэн төрөлд “Уйгур аяган бүжиг” багтдаг бөгөөд үндэстний, зан чанар, ур чадвар, үнэлэмжийг нэгтгэсэн эмэгтэйчүүдийн хамтлаг бүжиг юм. Түлхүүр үг: Аяга, уйгур, ёс зүй, хөдөлгөөн Үндсэн хэсэг Уйгур дуу, хөгжмийн хэмнэлийн онцлог: Уйгур ардын бүжгийн дагалдах хөгжим маш баялаг, олон төрлийн цохилт байдаг. Нийтлэг сул аялгуутай бөгөөд 2/4, 4/4, 3/4, 3/8, 6/8 хэмнэлээс гадна 5/8, 7/8 гэх мэт холимог цохилтууд байдаг. Хөгжмөөр хөгжилтэй байдлыг илэрхийлж бас дуулж байдаг.  Хэмнэлүүд нь хөгжмийн нот дээр цэгтэй болон синкоп хэмнэлийг илүү их ашиглагсан байдлаар тэмдэглэгддэг.  Түр зогсолт нь хөгжмийн хэмнэлтэй хөдөлгөөн ба нам гүм байдлын хоорондох илэрхий байдлыг бий болгож бүжгийн хөдөлгөөний хөгжимгүй байдал, бүжгийн хөдөлгөөнгүй дан хөгжмийн ялгаатай байдлыг бий болгож өгдөг. Хөгжмийн аялгуу нь маш боловсронгуй.  Дууны аялгууг хөгжүүлэхийн тулд гоцлолоос хамтлагт шилжих болон өөр хэмнэлийн горимд аажимаар ихэвчлэн шилжих зэрэг аргуудыг ашигладаг.  Хэнгэрэг хөгжмийн хэмнэлийг дагалдан явахад зайлшгүй шаардлагатай байдаг.  Энэ нь хурдыг тогтоож бүжгийн уур амьсгалыг сэргээж, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үүрэг гүйцэтгэдэг.  * С.Гоёхон, СУИС-ийн магистрант ** Н.Содном, БУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга 162

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Гол хэмнэлийн төрлүүд нь амьдралын аз жаргалтай сэтгэл хөдлөлийг харуулж даруухан уянгын байдлыг илэрхийлж өгдөг байна. Бүжгийн хувцасны онцлог: Эмэгтэйчүүд ихэвчлэн даашинз өмсдөг. Давхардсан хантааз эсвэл дээд хувцас. Дээд биеийн V хүзүүтэй. Мөнгөн гялтганасан чимэглэл, өвдөг хүртэл банзал нимгэн өмд, алтан өсгийтэй нээлттэй гутал өмсдөг.1 Уйгурчууд эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй “Габа” өмсөх дуртай.  Төрөл бүрийн угсаатны хэв маягийг хатгамал болгохын тулд хар цагаан эсвэл өнгөт торгон утсыг ашиглана. Хувцасны онцлог Уйгур үндэстний эрэгтэй хүний уламжлалт дээлийг “Бөмбөлөг” гэж нэрлэдэг. Өвдөгний урт, өргөн ханцуйтай, захгүй, товчгүй, зүүсэн бол бүсэлхийгээр нь урт бүстэй. Ёс заншилийн онцлог: Уйгурууд зам дээр ахмадууд эсвэл найз нөхөдтэйгээ уулзахдаа баруун гараа цээжин дээрээ тавиад,  Эрчүүд гар барихаар уулзаж, Бүсгүйчүүд бие биетэйгээ уулзахдаа тэврэлдэж, баруун хацартаа хүрч, эцэст нь гараа өвдөг дээрээ тавин бөхийж салах ёс гүйцэтгэх ёстой.  Тэгээд эмэгтэйчүүд : “Салам” (“ерөөл” гэсэн утгатай) гэж хэлээрэй.  Ахмад нь залуу үеэ хараад, залуу үе эхлээд мэндлэх ёстой;  Хөгшин хүн хүүхэд харахаараа түрүүлж өвгөнийг дуудаж, хөгшин нь хүүхдийн нүүр духан дээр үнсэх ёстой.  Одоо олон хөгшин хүмүүс энэ уламжлалт ёс зүйг хадгалсаар байна.  Гэвч хэдий ч залуучууд уулзахдаа ихэнх нь орчин үеийн маягаар гар барин: “Якексимузези” гэж хэлдэг (сайн уу). Тайлбар: Ханьчууд, Уйгурууд уулзахдаа Зүгээр л гар барь.  Уйгур хоолны онцлог: Уйгурчуудын уламжлалт хоолны дэглэм нь голдуу гоймон, хонь, үхрийн мах идэх дуртай, хүнсний ногоо харьцангуй бага иддэг. Олон төрлийн гол хоол байдаг бөгөөд хамгийн их иддэг нь наан, пилаф, уурын чихмэл, рамен гэх мэт.2 1 Лю Вэньин. -Уйгур. Орчин үеийн хэвлэлийн газар. 2014. -Х.16 2 Мөн тэнд. -Х.27 163

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Уйгурууд гахай, илжиг, нохой, луус, нядлаагүй мал, шувуу идэхийг цээрлэдэг. Уураар жигнэсэн боов, рамен гэх мэт. Уйгур бүжгийн төрөл: Уйгур үндэстэн нь БНХАУ-ын баруун хэсэгт өндөр уулын бүсэд тархан суурьшидаг учир газар нутгийн онцлогоос шалтгаалан бүжгийн нэлээд олон төрөлтэй бөгөөд өөр өөрийн ахуйн онцлогийг шингээн харуулсан байдаг. Үүнд: - Аяган бүжиг - Тавган бүжиг - Гар бөмбөр бүжиг - Синем бүжиг - Доланг бүжиг - Сама бүжгүүдээс товч өгүүлж байна. Тавган бүжиг. Эртний Кукад үүсэн Өрөмч, Или, Кашгар болон бусад хотуудад дэлгэрчээ. Тавган бүжиг нь аяга, жижиг таваг гэсэн жижиг хэрэглэлтэй бүжиг хийх нийтлэг нэр юм. Тоглолтын үеэр бүжигчид гартаа жижиг таваг барьдаг. Бүжгийн элемэнтүүдыг нэмэгдүүлэхийн тулд хулсан савх барьж, хөгжим тоглож, бүжиглэж, толгой дээр нь аяга ус барихыг хэлнэ.  Ерөнхийдөө савхаар цохихоос гадна тавган бүжиг нь ихэвчлэн цагираг ашиглан цохидог. (Зураг 1) Зураг 1. Тавган бүжиг Гар бөмбөр бүжиг. Шинжан Уйгурын өөртөө засах оронд алдартай Уйгур ардын бүжгийн нэг төрөл юм.3 Ихэнхдээ эмэгтэйчүүд гоцлолоор бүжиглэдэг. Гар бөмбөрийн хамтлаг бүжигчид нь бөмбөрийн цохилтын хэмнэлийг өөрчилснөөр төрөл бүрийн байрлалд бүжиглэх боломжтой. Энэ нь ахуй, амьдралын үйл явцыг шингээж хөгжилтэй сэтгэл хөдлөлийг голчлон Зураг 2. Гар бөмбөр бүжиг илэрхийлэн бүжиглэдэг. (Зураг 2) Синем бүжиг. Сай Найм бүжиг нь Шинжан-Уйгурын өөртөө засах орны 3 Би Яньжэ, Жоу Лян. Уйгур ардын бүжиг. -Майксилайфу. Нийгмийн шинжлэх ухааны уран зохиолын хэвлэлийн газар., 2014. -Х.131 164

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Ютянь хошуунд тархсан үндэсний биет бус соёлын өвийн нэг юм. Бүжигчид нэг тойрогт, хөгжмийн хамтлаг захад байрлаж хөгжим тоглох бөгөөд гоцлол, хоёрол, хамтлаг гэсэн төрлөөр бүжиглэдэг. 4 Дагалдан цугласан хүмүүс алга ташиж, эв найртай дуулдаг.  Харин бүжигчид дуулахгүй. Шинэ зохиосон дуу, хуучны дуунуудыг сэргээн дуулах бөгөөд бэлэн дуунууд байна. Мөн хуучин дуунуудыг шинэ үгээр сольж гэнэт дуулах, эсвэл тухайн дүр зургийг дүрсэлж баяр баясгаланг илэрхийлэн дуулна. (Зураг 3) Доланг бүжиг: Доланг нь МЭ XVI зуунд үүссэн. Долангийн хүмүүсийн амьдрал нь Зураг 3.Синем бүжиг тэсвэр тэвчээрийг харуулан тэнгэр газрын араншинтай уялдан амьдрах эр зоригтой ард түмний хэв маягийг харуулж байдаг.5  Уйгурчуудын өнө удаан түүхтэй, бүрэн хэлбэр дүрстэй, ширүүн, эрч хүчтэй хөдөлгөөнтэй ардын зан үйл юм. Түүхэн шалтгааны улмаас Долангийнхан ихэвчлэн элсэн цөлийн захад байдаг хөдөө тосгонд амьдардаг байсан ба эрт дээр үед тэдгээр газрууд голдуу хүрч очих боломжгүй, зэрлэг амьтад байсан. Гэвч Долангчууд давсжилт, элсэн шуурга, ган гачиг, үер усны аюул, зэрлэг амьтдын нэвчилт зэрэг байгалийн гамшгийг даван туулж тариалангийн талбайг бий болгон суурьшжээ. Зураг 4. Доланг бүжиг 4 Лю Вэньин. -Уйгур. Орчин үеийн хэвлэлийн газар. 2014. -Х.96 5 Мөн тэнд 165

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Дуоланг гэж бичвэл уйгур галиг, Даоланг, Долан, Дулан, Дуолан гэсэн тэмдэглэгээ нь Хятад хэл дээрх галиг юм. (Зураг 4) Сама бүжиг. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны уламжлалт бүжиг, үндэсний биет бус соёлын өвийн нэг юм. Орчин үеийн түүхэн баримтаар Сама бүжиг нь Суй, Тан гүрний үеэс л бусад ахан дүүс6 угсаатны сонирхлыг ихэд татаж байв. “Сама” гэдэг үг нь араб хэлээр “огторгуй”, “тэнгэрлэг гол”, “өндөр тэнгэр” гэсэн утгатай. Энэ бүжиг нь Шүфу, Шуле, Жиаши, Инжиша болон Зураг 5. Сама бүжиг Кашгарт төвлөрч бусад хошуу, хотуудад нэлээд тархжээ. Ялангуяа Кашгар дахь Этигар сүмийн өмнөх талбайд болдог том хэмжээний сама бүжгийн цуглаанд илүү онцлогтой оролцдог байна. (Зураг 5) Аяган бүжгийн хөдөлгөөний онцлог: Хатуу ч хөшүүн биш ч үргэлжилсэн ганхашгүй найдвартай техник ур чадвар энэ онцлог нь бусад үндэсний бүжгүүдээс эрс ялгаатай. Биеийн байрлал нь эгц босоо зогсож нуруу хүзүүний байрлалын онцлог шинжийг тод харуулж өгдөг.  Уян хатан хатан байдал дээр тэнцвэрийн мэдрэмжийг хөгжүүлж байдаг. Зориг тэвчээрээс гадна угсаатны язгуур шинжиг маш тод харуулж байдаг. Бүжигчний дүр төрөх нь эрүүгээ өргөх, инээмсэглэж хөгжилтэй байхаас гадна хөдөлгөөн намба, гүйцэтгэх ур чадварын байдлууд хослон төгс мэдрэмжийг үзэгчдэд тайзнаас дамжуулан хүргэж байдаг. Уйгур бүжгийн сонгодог хөдөлгөөн нь эргэлт, хүзүүгээ урагш, хойш, тойрог хэлбэрээр хөдөлгөж, гараа хуруу, бугуйгаа эргүүлж, өвдгөөр чичрэх гэх мэт хөдөлгөөнүүд байдаг.     Том, жижиг хөдөлгөөн, хүзүүний хөдөлгөөн, бугуйгаа эргүүлэх, гарт зүүсэн гоёл чимэглэлийг харьцуулагдах боломжтойгоор  гайхуулан харуулж үзэгчдийн сэтгэл татам байдлыг бий болгодог.  Эргэлт нь хурдтай бөгөөд тогтвортой, үзэмжтэй төхөл /поза/ барьж гэнэт зогсоход толгой дээр байгаа аяга болон бүжигчин өөрийн тэнцвэрт байдлыг алдахгүй байх нь гол шаардлага юм. Эргэлт тасралтгүй урсах үед цээж, бэлхүүс, нурууны бүсэлхийгээр уян налархай байдлыг харуулахаас гадна нарийхан олон сүлжсэн урт сүлжмэлийг үсээ дэлгэнэ харуулдаг.  Үсний задарч байгаа энэ сэнс мэт дэлгэгдэн харагдах байдал 6 Лю Вэньин. -Уйгур. Орчин үеийн хэвлэлийн газар. 2014. -Х.97 166

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË нь тойргоос гадагш тэмүүлэх динамикийн хуулийг ашигласан гоо зүйн мэдрэмж төрүүлэх арга техникийн хослол болдог. Хүзүүгээ хөдөлгөөнд нүд, нүүрний хувирал, инээмсэглэл маш чухал үүрэгтэй.  Хөмсөг өргөх буулгах, нүдийг эргэлдүүлэх, инээмсэглэх гэх мэт донж, маягийг харуулсан дүр нь хөдөлгөөнтэй хослуулсан бүжигчний шаргуу ажиллагааны үр дүнд харагддаг бүжигчний ур чадварын илэрхийлэл болж байдаг.  Үндсэн алхам:  дэвсгэр алхам  цэг  гишгэх алхам  урагшлах ухрах  алхам  нэг алхам, нэг цэг  гурван алхам нэг өргөлт  гулсах алхам  цэгийн алхам тогтмол цэгийн эргэлт  эргэж  бие  сэгсрэх  өвдөг сөгдөн эргэх Уйгурын аяган бүжгийн уран сайхны онцлог нь Уйгур үндэстний урлагт илүү чухал байр суурь эзэлдэг. Хамгийн чухал агуулга нь дээд биеийн буюу толгой хүзүүний хөдөлгөөнийг зөв удирдах техник, мөн толгой дээр аяга суурилуулсан техникийг зөв эзэмшсэнээр бүжгийн байрлал, хэмнэл нь бүжигчний ур чадвараас ихээхэн хамаардаг.  Тоглолтын үеэр аяга хэзээ ч хазайж болохгүй, унагаж бүр ч болохгүй.  Үүний тулд жүжигчдэд тэнцвэрийн техникийг эзэмшихийг шаарддаг.  Аяга ба толгойг хүзүүний хөдөлгөөн нь төгс тохирно.  Тоглолтын үеэр аяганы эсрэг ээрэх ур чадвар бий болно.  Бүжиглэхдээ тогтвортой, хурдан, нямбай, дэгжин байх шаардлагатай.  Энэ нь бүжиглэх хүндрэлийг нэмэгдүүлэх нь дамжиггүй.  Бүжгийн гол хэсэг буюу оргил хэсэгт үзэгчдийн алга ташилтыг хүртсэн өвдөгний чичрэх хөдөлгөөн бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмнэлийн нэг юм.  Энэ хөдөлгөөнөөр бүжгийг илүү амьд, идэвхтэй болгож харагдуулдаг байна.  Энэ хөдөлгөөний хэмнэлийг зөв харуулахын тулд биеийн байрлал, бүжигчин өөрийн ур чадварыг ашиглан гаргадаг.  Энэ нь голчлон толгойгоо өндөр барьж, бэлхүүсээр цэх зогсоож, нуруугаа тэгш байлгах мэдрэмжийг онцолж өгдөг.  Энэ байрлал нь ихэмсэг, дэгжин байдлыг харагдуулж гоо сайхны тансаг бөгөөд бүжигчний чадварлаг мэдрэмжийг үзэгчдэд өгдөг байна.  ДҮГНЭЛТ Энэхүү өгүүлэлд Уйгур үндэстний бүжгийн төрөл, аяган бүжгийг шинжлэн судалсан болно. Аяган бүжгийн үүсэл хөгжлийг Уйгур үндэстний ахуй байдалтай холбон аяган бүжгийн гүйцэтгэлийн хэлбэр, уран сайхны онцлогийг танилцуулж үндсэн хөдөлгөөнийг задлан шинжилж суралцах арга техникийн онцлогоос тайлбарлан бичсэн. Хятад улсад үндэсний соёлын өв тээгчид цөөрснөөр угсаатны бүжиг устаж үгүй болж магадгүй байгаа учир Уйгур аяган бүжгийн хөгжилд тулгарч буй хямрал, бэрхшээлийн судалгааг харьцуулан судлахыг чухалчлан үзэж байна. 167

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Лю Вэньин. -Уйгур. Орчин үеийн хэвлэлийн газар. 2014 2. Би Яньжэ, Жоу Лян. Уйгур ардын бүжиг. -Майксилайфу. Нийгмийн шинжлэх ухааны уран зохиолын хэвлэлийн газар., 2014 STYLES AND CHARACTERISTICS OF UIGHUR TRADITIONAL DANCE WITH BOWLS Gui Hanna. Sodnom N. Summary: Uyghur dance incorporates the essence of music and dance from the western region of ancient China, after the creativity and long-term development and evolution of the people of all ethnic groups in Xinjiang, the constant pursuit of perfection, A popular folk dance art with various forms and unique styles was created. Uyghur girls singing and dancing at the festival can show the welcoming of guests, festive scene, love of life and hospitality with inner feelings. A type of Uyghur folk dance includes “Uyghur bowl dance”, which is a women’s group dance that combines ethnicity, character, skills and values. Keyword: Bowl, Uyghur, ethos, movement 168

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.17 “ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙД БҮЖИГ НӨЛӨӨЛӨХ НЬ” /6-12 НАС/ Б.Одончимэг* М.Мөнгөнцэцэг** Хураангуй: Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон бие, сэтгэхүйн болон нийгмийн хөгжлийн онцлогууд байдаг бөгөөд тэдгээр онцлогийг таньж мэдэх нь хүүхдэд бага наснаас нь эхлэн аливаа нэг ур чадварыг эзэмшүүлж хөгжүүлэх, нийгмийн амьдралд бэлтгэх бат бөх суурийг тавьж өгдөг. Бүжгийн олон төрлийн хөдөлгөөнийг тогтоож дэс дараалалтайгаар хийхэд тархины бүх хэсгийг идэвхтэй ажиллуулдаг нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж байдаг. Тус илтгэл нь бүжгээр дамжуулан хүүхдийн сэтгэхүйн чадамж хэрхэн нэмэгдэж байгааг харуулахыг зорьсон. Эцэг эхчүүдэд бүжгийн нөлөөллийг танин мэдүүлэх, цаашлаад бүжгийн боловсрол эзэмшсэн багш нарт гарын авлага болох ач холбогдолтой. Түлхүүр үг: Хүүхэд, хөгжил, сэтгэхүй, бүжиг, хөдөлгөөн, тархи Оршил Хүүхдийн хөгжил нь тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн ахиц дэвшлийг хамарсан тасралтгүй үргэлжлэх цогц үйл явц байдаг. Хүүхэд аливаа зүйлд өөрийнхөөрөө, сэтгэлээсээ хандаж байдаг учраас төсөөлөн бодох чадвар нь бага насанд илүү хөгжсөн байдаг. Орчин үед техник технологи хөгжин хүүхэд чөлөөт цагаа компьютер, гар утас, зурагтын ард өнгөрөөснөөр хөдөлгөөн нь хязгаарлагдмал болсоор байгаа. ДЭМБ-аас хөдөлгөөн гэх зүйлийг хүний бие физиологи, эрүүл мэнд, сэтгэхүйд ямар чухал болохыг олон талаас харуулсан судалгааг гаргасан байдаг. Гагцхүү хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг ихэнх хүмүүс спорт, фитнесээр хичээллэх гэж ойлгодог, урлаг талаасаа бол бүжгээр хичээллэх нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд зогсохгүй, бие болоод тархины фитнес болдог. Бүжгээр хичээллэснээр гоо зүй талаасаа биеэ зөв авч явах, дасгал хөдөлгөөн талаасаа тэсвэр тэвчээр, ой тогтоол сайжрах мөн бүжиглэснээр хүний * Одончимэг Б., СУИС-ийн БУС-ийн магистрант ** Мөнгөнцэцэг М., БУС-ийн багш, доктор 169

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ тархины эсүүд нэмэгдэж , суралцах чадвар дээшилдэг. Бүжгийн хичээлийн үр дүнд гоо зүй, бие бялдар яаж өөрчлөгдөж хүүхдийн сэтгэхүй хэрхэн сайжирч байгааг дэлгэн таниулахын үүднээс энэхүү судалгааны ажлыг хийсэн. Иймд хүүхдийн биеийн хөгжил, сэтгэхүйн хөгжил, тархины хөгжил зэргийн судлагдсан байдлыг шүүн үзэхэд сэтгэл судлаачид болон орчин үеийн тархи судлаачдын онол, үзэл баримтлал нь “бага насны хүүхдийн цогц хөгжил”-ийг тайлбарлах онол, арга зүйн үндэс болж байна. Сэтгэл судлаачид хүний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийн өөрчлөлт, онцлогийг судлахын тулд насны үечлэлийг тодорхойлсон байдаг. Үүнийг хүний хөгжлийн үе шат хэмээн тодруулж тодорхой насыг хамааруулан авч үздэг.1 Үндсэн хэсэг: Хүүхдийн биеийн цогц хөгжил /6-12нас/ 6-12 насны хүүхдийн цогц хөгжлийн онцлог: Хүүхэд өсөж том болох тусмаа бие бялдар, сэтгэц, оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцаа хандлагад эрчимтэй өөрчлөлт явагддаг болохыг шинжлэх ухаанд нотолжээ. Энэ насны хүүхдийн хөгжлийн онцлог, сурах үйл ажиллагаа нь хүүхдэд сургуулийн өмнөх насны тоглох үйл ажиллагаанаас- зорилго агуулга шаардлага аль алиных нь хувьд эрс ялгаатай, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, өөрийгөө эзэмдэх дадал бий болж эхэлдэг онцлогтой. Тэд хөдөлгөөнтэй тоглох, гүйх, харайх, дуулах, бүжиглэх, дуртай дуураймтгай шинж чанартай. Тэдэнд ёс зүйн ойлголтууд төлөвшиж эхэлнэ. Сонирхсон зүйлээ хэдэн цагаар ч хийдэг. Өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшдөг учраас сонирхол хэрэгцээнд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Сургуулийн бага насны хүүхдийн бие бялдар, өсөлт хөгжилд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлнө. Дотоод хүчин зүйлд даавар орно. Төрсний дараа өсөлт хөгжил нь эрчимтэй байдаг нь бэлгийн болон бамбай булчирхайн идэвхтэй үйл ажиллагаатай холбоотой. Гадаад хүчин зүйлд орчин, хооллолт хорт зуршил, дэглэм, нийгэм ахуйн байдал зэрэг нөлөөлдөг. Тэдний сурах үйл ажиллагаанд хэрэглэгддэг бичих, унших, ярих, тайлбарлах, зурах, хөгжимдөх, дуулах, бүжиглэх, дүрслэх, төлөвлөх, бодох, мөрөөдөх, зохион бүтээх зэрэг үйлүүд нь оюуны арга барил болж шинэчлэгдэн, төлөвших боломж нэмэгдэж байдаг. Энэ нь сурах чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг (НҮБ, 2020). Бие бялдрын хөгжлийн нийтлэг онцлог /6-7 нас/: Идэвхтэй тоглодог хэдий ч амархан ядардаг. Ухаан суугаагүй учир аюул ослыг ойлгохгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам ухаан сууж өөрийгөө хянах чадвартай болж бөмбөгөөр тоглох зэрэг спортын зарим төрлийг сурч эхэлдэг. Хөдөлгөөнөө удирдан зохицуулах чадвартай байна. Хөлийнхөө өлмий дээр төвөггүй үсэрнэ, гүйнэ нарийхан зураас дээгүүр явна. Хөгжмийн ая ритмийн дагуу бүжгийн хөдөлгөөн хийнэ гэх мэт. 1 UNICEF НҮБ-ын сан. Бага насны хүүхдийн цогц хөгжил.- УБ.,2020.-Х.10 170

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Бие бялдрын хөгжлийн нийтлэг онцлог /8-9/ нас: Жижиг булчингууд илүү хөгжиж хяналттай болдог. Тиймээс илүү чадвартай болох өсөлт, өндөр, жингийн талаар санаа зовох мэдрэмж илэрнэ. Хязгааргүй эрч хүч ундарч байдаг. Хувцас хунар гадаад төрхдөө анхаарах хандлага өөр болно. Бие бялдрын хөгжлийн нийтлэг онцлог /10-12/ нас: Булчингийн зохицуулалт илүү их, өндөрт үсрэх зэрэг спортыг илүү идэвхтэй сонирхоно. Спорт, амралт, чөлөөт цагийн ур чадвар амжилтыг хүсэж байдаг. Бэлгийн бойжилтын хувьд огцом өсөж мэдрэмжээ нуун дарагдуулах хандлагатай. Өөрийгөө болон бусдын шүүмжлэлд хэт мэдрэмтгий, эсрэг хүйстнээ сайн мэднэ. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил /6-12 нас / Швейцарын сэтгэл судлаач Ж.Пиажегийн2 онол хүүхдүүдийн ертөнцийг ойлгох гэсэн идэвхтэй үйл ажиллагаа ба танин мэдэхүйн хөгжлийн дөрвөн шатанд авч үздэг нь насны үечлэлтэй холбоотой ба сэтгэх арга барил нь салангид бүрдэл хэсгүүд байдаг. Ертөнцийг ойлгох арга барил нь нэг нь нөгөө үе шатаасаа ахисан түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл их мэдээллийг хүртэх нь сэтгэлгээний түвшин ахиулдаггүй гэдэгт Пиаже итгэдэг юм. “Нэг үе шатанд нөгөө үе шатанд байх хүүхдүүдийн танин мэдэхүйн чанарын ялгаа маш их” Ж. Пиаже (Видаль, 2000)3 Хөдөлгөөний мэдрэхүйн үе шат. Энэ үе шат төрснөөс 2 нас хүртэл үргэлжилнэ. Дөнгөж төрсөн хүүхдүүд рефлекслэг үйлдэлт загвараас үл ялиг илүү хөгжсөн байдаг. Энэ үе шатын төгсгөлд 2 настай хүүхдүүдийн хөдөлгөөний мэдрэхүйн загвар цогц хөгжиж, энгийн бөгөөд болхи үйлдэл хийнэ. Үйлдлийн өмнөх шат. Энэ үе шат ойролцоогоор 2-7 насанд үргэлжилнэ. Хүүхдүүд ертөнцийг үг, дүрс, зургаар илэрхийлж эхэлнэ. Тэдний үйлдлээ гүйцэтгэх чадвар нь дутагдалтай байсаар байдаг. Тодорхой үйлдлийн үе шат. Энэ үе шат нь 7-11 насанд үргэлжилнэ. Хүүхдүүд үйлдэл гүйцэтгэх чадвартай байна. Мөн логик учир шалтгааныг зөн совингийн бодлоор, практик онцлогоор, бодит жишээ зэргээр орлуулан сэтгэх чадвартай болдог. Хийсвэр үйлдлийн үе шат. 11-15 насанд үргэлжилдэг. Бодгалиуд олон логик нэр томьёо, хийсвэрлэл дэх бодол санаа, бодит туршлагаас давсан байдаг. Илүү их хийсвэрлэх сэтгэлгээний нэг хэсэг бол өсвөр насны хүүхдүүдийн уран сэтгэмжийн дүр зураг хөгжих явдал юм. Тэд эцэг эхээ өөрсдийн идеал эцэг эхтэйгээ стандарчлан харьцуулах магадлалтай болж ирдэг. Хүүхдүүд ирээдүйд зугаацаж болох талаар, сонирхол төрүүлэхийн тулд юу хийж чадах талаар бодож эхэлдэг. Асуудлыг 2 Жан Уилям Фриц Пиаже бол хүүхдийн сэтгэл зүйг судлах чиглэлээр ажилладаг, танин мэдэхүйн хөгжлийн онолыг бүтээгч гэдгээрээ алдартай. Швейцарын сэтгэл судлаач, гүн ухаантан. 3 “There is a great difference in the cognitive quality of children from one stage to another” J. Piaget (Vidal,2000) 171

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ шийдвэрлэхэд үйлдлийн хийсвэрлэл илүү системчлэгдэж, яагаад зарим зүйл энэ арга замд тохиолдоно гэж хэмээн таамаглал нь хөгждөг. Дараа нь таамаглалаа дедуктив дүгнэлтээр ашигладаг (W.Santrock, 2005).4 Хүүхдийн бие хүний шинж төрөх болон сэтгэл зүйн онцлог чанаруудыг төлөвшүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх голлох үйл ажиллагаа нь бага балчир насны хүүхдэд сэтгэл хөдөлсөн харилцаа эд юмстай гараар үйлдэл хийх үйл ажиллагаа байдаг. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил /6-12 нас/ Нийгэмшихүй нь хүүхэд өөрийн амьдарч буй хүрээлэл нийгмийн орчны үнэт зүйлс уламжлал ёс заншил, соёл, үүрэг хүлээлтийг эзэмших үйл явц билээ. Тэгвэл сургуулийн бага насны хүүхэд буюу 6-12 насны хүүхэд нь харилцааны шинэ орчинд найз нөхөд, анги хамт олон, багш нар гээд олон хүмүүстэй харилцаж сурдаг. Энэ насанд хүүхдийн ёс суртахууны чанарууд бүрэлдэн тогтож, зан төлөв болон зоригийн чанарууд төлөвшдөг. Мөн хүүхдийн авьяас билэг тодорч, сонирхлын хүрээ тэлдэг байна. Хүүхдийн энэхүү нийгэмшихүйн хөгжлийн талаар Э.Эриксон5 өөрийн нийгэм сэтгэл зүйн хөгжлийн онолдоо авч үзсэн байдаг. Түүнийхээр 6-12 настай хүүхэд нь өөртөө үл итгэхийн эсрэг хичээл зүтгэл гаргах үе дээрээ байдаг байна. Хүүхдийн сэтгэл зүйн онцлог /6-12нас/ 6-7 насны хүүхэд ганцаараа байхаас айдаг. Мөн бусдаас сөрөг үнэлгээ авах, итгэлийг нь алдахаас эмээдэг. Хүүхдийн анх сургуульд орохдоо авсан мэдрэмж, туршлага, цаашдын суралцах үйлд нөлөөлдөг тул энэ дээр анхаарах ёстой. Энэ насны хүүхэд цовоо сэргэлэн, баяр баясгалантай, биеийн болон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, танин мэдэх сонирхол хүсэл эрмэлзэлтэй, гэнэн цайлган, итгэмтгий зантай. Амархан баярладаг, амархан гомддог. 6-12 насыг Германы эрдэмтэн З. Фрейд6 үзэхдээ Латент үе шат7 гэж үзсэн. Энэ үед хүүхдийн энерги нийгмийн харилцаа руу түлхүү чиглэдэг. Сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил хүүхэд өөрийнхөө ижил хүйсийн хүүхдүүдтэй голдуу тоглодог байна. Энэ үеийн хүүхдийн туршлага нь үе тэнгийнхэнтэйгээ тогтоосон нийгмийн холбоогоо өргөтгөх юм. 6-12 настай хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн ихэнхдээ өөдрөг сэтгэлтэй,эерэг, сониуч уриалагхан байна. Энэ нь тухайн хүүхдийн нийгэмшихүйн хөгжил хандлага төлөвшихөд чухал үүрэгтэй байдаг. Хариуцлагаар дамжуулан өөртөө итгэх итгэлийг олж авч, ажил хэрэгч хандлага төлөвшдөг байна. Сул зан чанарууд нь өөрийгөө удирдах чадвар муутай, зориг тэвчээр багатай, тогтворгүй, хувьсамтгай байдаг (Мишээл, 2015). 4 https://psychology-mn.blogspot.com/2011/03/blog-post_26.html (Children, John W. Santrock, 2005) 5 Эрик Хомбургер Эриксон (1902-1994)Хөгжлийн сэтгэл зүйч 6 Зигмунд Фрейд(1856- 1939) Герман- Сэтгэл судлал, мэдрэл судлал, психоанализ 7 Латент гэдэг нь далд нуугдмал гэсэн утгатай. 172

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË 6-12 настай хүүхдийн тархины хөгжил. Хүүхдийн тархи бол гайхамшиг. 6-12 насны хүүхдүүд харсан, үзсэн, хүрсэн бүх зүйлийг маш сайн ойлгож мэдэрч, хурдан сурах авьяастай байдаг. Хүүхдийн мэдрэлийн эсүүдийн хоорондын синапс8 бэхжин, мэдээллийг хурдан дамжуулдаг учир хүүхэд аливаа зүйлийг маш хурдан сурдаг. Энэ үед сурсан зүйл нь ой санамжид нь маш сайн хоногшин үлддэг. Яг цоо шинэ компьютер шиг хүүхдийн тархи ажиллана гэж та ойлгож болно. Бүжгийн хөдөлгөөнүүд тархинд нөлөөлөх нь Хүний уураг тархины баруун тал бөмбөлөг нь хүний биеийн зүүн хэсгийг, зүүн нь баруун хэсгийг удирддаг. Тархины хоёр тал бөмбөлөг ямар ямар үйл ажиллагааг удирддаг болохыг жагсаавал: - Зүүн тал бөмбөлөг: - Тоо, хэл бичиг, логик зэрэг академик үйл ажиллагааг - Баруун тал бөмбөлөг: - Хөгжим, бүжиг, дүрслэл, зөн совин зэрэг бүтээлч үйл ажиллагааг Хүн сэтгэлгээгээ хурдтай хөгжүүлье, IQ оноогоо эрчимтэй нэмэгдүүлье гэвэл тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Учир нь тархины эсийн тоогоор бус тархины эдийн хооронд үүссэн холбоос хэр олон байгаагаар хүний оюун ухааны чадвар тодорхойлогддог байна. Тиймээс хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах дасгалыг хэр сайн хийнэ, тэр чинээгээр тархины эдийн холбоос нэмэгдэж, хоёр тал бөмбөлөг бие биенээ дэмжин эрчимтэй хөгждөг байна. Мэдээж дан тоо бодоод ч юм уу, зураг зураад байхад сэтгэлгээ тодорхой хэмжээнд хөгжинө л дөө. Гэтэл хүн хөгжим сонсонгоо тоо бодох ч юм уу, зураг зурангаа логикийн бодлого бодоход хэцүү тул тархины хоёр тал бөмбөлгөө зэрэг ажиллуулах арга нь дасгал хөдөлгөөн байдаг гэнэ. Ялангуяа баруун, зүүн талын гар хөлөө солбиж хөдөлгөх, гар болон хөлөөрөө өөр өөр хөдөлгөөн хийх нь маш сайн. Эрдэмтэд сүүлийн үед ийм дасгал, тоглоом зохиож туршиж байгаа гэнэ. Бүжиглэхэд дөрвөн мөч, толгой төдийгүй бие тэр чигээрээ хөдөлнө, хөдөлгөөнөө тархиндаа бодно, хөгжим хэмнэлээ сонсоно гэхчлэн тархины баруун, зүүн тал бөмбөлөг зэрэг ажилладаг. Францийн нейробиологич Люси Винсент /Lucy Vincent/9 - Faites Danser Votre Cerveau!10 - “Тархиа бүжиглүүлээрэй” Тархины уян хатан чанарын тухай ойлголт нь “Тархиа бүжиглүүлээрэй” номын гол сэдэв бөгөөд бие болон тархины хоорондын харилцааны замыг судалж, тархинд 8 Синапс- Мэдрэлийн эсүүдийн өвөрмөц холбоо 9 Lucy Vincent 1958 онд төрсөн. Британи- Мэдрэлийн биологич, тархины уян хатан байдлын тухай ном зохиогч, бие махбодь болон тархинд ашиг тусаа өгөх биеийн хөдөлгөөнийг ашигладаг аргыг зохион бүтээгч. 10 Lucy Vincent “ Faites Danser Votre Cerveau” /Esse, Odile Jacob, 2018/ 173

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ нийлмэл хөдөлгөөний үр нөлөө, эрүүл мэнд, суралцах зэрэгт үзүүлэх нөлөөг таниулжээ. Бүжиглэх нь таны биеийг төдийгүй таны тархийг хөгжүүлдэг үйл ажиллагаа юм. Люси Винсент уг номондоо сүүлийн хорин жилийн хугацаанд гарсан нейробиологийн ололт амжилтууд нь хөгжмийн хэмнэлтэй нийлмэл хөдөлгөөн бидний эрүүл мэндийг хамгаалж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бэхжүүлэхийн зэрэгцээ бидний тархины холболтыг хэрхэн идэвхжүүлж буйг тайлбарласан. Стресстэй амьдрал, сэтгэцийн ядаргаа, сэтгэлийн хямрал, харилцааны бэрхшээл, илүүдэл жин зэрэг асуудлуудыг бүжгийн хөдөлгөөнөөр шууд шийдвэрлэх боломжтой. Би бүжиглэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа төгс бүжигчин болно гэж бодсон. Мэдээжийн хэрэг тийм биш байсан ч бүжгийн хичээлд нухацтай хандсан цагаасаа эхлээд бие болон тархиндаа үндсэн өөрчлөлтүүдийг анзаарах болсон. Тиймээс би амьдралыг шинэ өнцгөөс харж эхэлсэн. Би нейробиологич хүний хувьд бие, тархины нэгдмэл байдлын талаар үргэлж номлодог байсан ч бүжгийн дасгал хийснээр миний дотор байгаа хүн бусадтай адил байсныг мэдэрч шинээр хувирч өөрчлөгдөж эхэлсэн. (Vincent, 2018).11 Миний хувьд тархи нь бусад эрхтнүүдээс давуу гэдэгт туйлын итгэлтэй байсан. Харин бүжиглэж эхэлснээр тархийг- биеийн хөдөлгөөн бүжигтэй холбон тайлбарлах нь зайлшгүй чухал юмаа гэж ойлгон шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн. Би энэ номоороо бие болон тархины нэгдмэл үйл ажиллагаа нь бүжгийн дасгалын нөлөөгөөр сайжран шинэ үр дагаврыг харуулж буйг та бүгдтэй хуваалцахыг зорьсон юм. Бүжиг бол эрэл хайгуул, харилцан ойлголцол, оюун ухаан, үзэл бодлоо илэрхийлэх гайхалтай дасгал юм. Бүжгийн алхам бүр нь бидний ухамсаргүй тархинд ер бусын нээлт холбоосыг бий болгодог. Түүний үр нөлөөгөөр бидний булчингууд бие махбодод шаардлагатай бодисуудыг ялгаруулдаг. Энэ нь стрессээс ангижрахаас гадна бүх биеийг жигд, хэвийн ажиллах боломжийг олгодог. Нялх балчир, тэр ч байтугай том хүмүүс бүжиглэснээр бидний бие махбод, уураг тархи эргэн тойрны ертөнцийг танин мэдэх, өөрийн байр суурийг илэрхийлэхэд голлох үр нөлөөтэй юм. Тархи нь хөдөлгөөнийг танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн үйл явцтай холбодог уулзвар юм. Тиймээс бүжиглэх нь бидний дотор байгаа зүйлээ илэрхийлэх төдийгүй сэтгэл гутралыг өөрчлөх боломжийг олгодог. Бүжиг нь хүн төрөлхтний түүхийн бүхий л хугацаанд хэдэн арван мянган жилийн туршид сайжран төгөлдөржиж ирсэн. 11 Lucy Vincent “Faites Danser Votre Cervearu” Esse, Odile, Jacob 2018.- Х11 174

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË “Бүжиглэдэггүй хүн бодит байдлаас тасардаг” гэж Фридрих Ницще үзсэн бол “Бүжиглэхгүйгээр хүн юу ч хийж чадахгүй, тэр тусмаа эрчүүд. Хүмүүсийн бүх асуудал, алдаа, стресс, бүжгийн тухай ямар ч ойлголтгүйн улмаас гарч ирсэн” гэж Мольер хэлсэн бол, “Хүн болгон дотроо бүжиглэх чин хүсэл тээж явдаг” гэж Рудолф Лабан тэмдэглэснийг Lucy Vincent (Vincent, 2018)12 алдарт Faites Danser Votre Cerveau номдоо тэмдэглэсэн байна. Зураг 1. Бүжигчин тархи Бүжиг нь бүх төрлийн ур чадварыг дайчилдгаараа онцлогтой. Ер нь цөөхөн спорт ийм олон ур чадварыг шаарддаг. Бүжиглэснээр тэнцвэрт байдал, бүх булчингийн хөгжил, зохицуулалт, илэрхийлэлт, хамтрагчтайгаа харилцах, хэмнэлийг мэдрэх зэргийг бодоход бие махбод, тархины үйл ажиллагаа ихээхэн шаардаж байна. “Таны тархи маш ихээр догдолж, бие тань серотонин, эндорфин болон аз жаргалын гормоныг ялгаруулж амьд мэдрэмж төрүүлдэг”. Хүүхдийн сэтгэхүйд бүжиг хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрэв таны хүүхдүүд энэ урлагаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй байвал дээрх онолын мэдлэгтэй танилцан бүжгийн олон давуу талыг олж мэдсэний дараа шийдвэр гаргах нь зүйтэй. Үүнд: 1. Бүтээлч байдал: Бүжиг хийснээр бүтээлч байдал, уран сэтгэмжийн хөгжилд түлхэц өгдөг төдийгүй хүүхдүүд тэндээс цоо шинэ мэдрэмжийг олж авдаг. 2. Физик түвшинд: Багаасаа бүжгээр хичээллэж эхлэх нь хувийн зохион байгуулалт, биеийн хяналтыг сайжруулах, төгс төгөлдөр орон зайн мэдрэмж, тэнцвэрийн тухай ойлголтыг олж авна. Бүжиг нь хүүхдийг булчингаа хөгжүүлэх, биеийн галбираа сайжруулах, бие бялдар, тэсвэр тэвчээрийг хөгжүүлэхэд тусалдаг маш сайн дасгал гэдгийг мартаж болохгүй. 3. Нийгмийн ур чадварыг хөгжүүлэх: Багаараа бүжиглэх нь нийгмийн ур чадвар, харилцан ойлголцол, цаг хугацаа, орон зайн мэдрэмжийг хөгжүүлэх давуу талтай. Хамгийн чухал зүйл нь багаар ажиллах чадварыг 12 Lucy Vincent “Faites Danser Votre Cervearu” Esse, Odile, Jacob 2018.- Х.17 175

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ нэмэгдүүлдгээрээ нийгэмшихэд чухал үр нөлөөтэй. Үүгээрээ бүжиг нь хүүхдийн хөгжил болон сэтгэхүйд маш их тустайг энэ судалгаа харуулж байна. 13 Бүжгийн хичээлийн үеэр хүүхдүүд дараах зүйлийг хүлээн авдаг. Бие махбодын хөгжил. Бүжгээр хичээллэснээр биеийн чадамж, биеийн галбир болон аарцаг, нурууны зөв хэлбэрийг бүрдүүлдэг. тэр ч байтугай багахан хэмжээний бэртэл гэмтлийн үед эмчилгээ болох эерэг талтай. Тогтмол дасгал хөдөлгөөн нь булчинг зөв ажиллуулж, уян хатан чанарыг дэмжинэ. Бүжиг нь тэсвэр тэвчээр, хүч чадлыг бий болгоно. Оюун ухаан, сэтгэхүйн хөгжил. Хүүхэд хөгжмийн хэмнэлийг ойлгосноор сонсгол сайжрах, өөрийн сэтгэл хөдлөлөө хөгжим бүжгээр дамжуулан илэрхийлэх чадвартай болно. Мөн бүжгийн олон талт хөдөлгөөн, гар хөлийн зөрсөн хөдөлгөөнүүдийг хийснээр сэтгэн бодох чадвар болон орон зайн мэдрэмж, ой тогтоолт сайжирч, тархины мэдрэлийн эсүүд нэмэгдэж байдаг. Нийгэмшил. Бүжиглэж эхэлснээр хүүхдүүд бүрэг ичимхий зангаа халж, хэнээс ч эмээлгүйгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурдаг. Хөдөлмөрийн сахилга бат. Бүжиг нь зорилгодоо хүрэхийн тулд хүчин чармайлт гаргах, хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг хүүхдэд сургадаг. Бүжгийн хичээлийн үеэр хүүхдүүд хэрхэн биеэ авч явах, багш, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн харилцах талаар суралцдаг. Дээр дурдсан зүйлээс гадна бүжгийн үеэр бүх эрхтнүүдийн цусны урсгал нэмэгдэж, хүүхдийн сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийн эерэг үзүүлэлт эрс нэмэгддэг. Бүжгийн хөдөлгөөн нь бие бялдар, сэтгэл хөдлөл, гоо зүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлдгээс гадна баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлэх онцгой дасгал болно. ДҮГНЭЛТ Энэхүү судалгааны явцад хүүхдийн биеийн цогц хөгжил, бие бялдар, нийгэмшихүй, тархины хөгжил, сэтгэхүй тус бүрийг насны онцлогоор гаргаж, бүжгээр хичээллэснээр хүүхдийн оюун ухаан, гоо зүйн мэдрэмж, сэтгэн бодох чадамж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон билээ. Эрдэмтэн судлаачдын хүүхдийн хөгжлийн талаар хийсэн олон сонирхолтой баримтад тулгуурлан шинжлэх ухааны танин мэдэхүйн логик арга, ажиглалтын арга, эх сурвалжийг ашиглан судалгаагаа хийлээ. Иймд хүүхдэд бүжгийн хичээлтийг бага наснаас эхэлж заах нь бие эрхтний талаасаа баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх, бие махбодын зөв хэлбэр галбиртай болох, сэтгэхүй талаасаа хүнээс хараат бус байх өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, нээлттэй байх зэрэг олон эерэг нөлөөтэй нь харагдаж байна. Өнөөгийн нөхцөлд цахим орчин, сошиал медиа их хөгжсөнөөр хүүхдийн бие болон сэтгэхүйд сөрөг нөлөө ихээр үзүүлж байна. Тухайлбал: гар утас, компьютер их харснаар хараа муудах, буруу сууж хэвтсэнээр аарцаг нурууны 13 https://madreshoy.com/mn/los-beneficios-de-la-danza-para-el-desarrollo-de-los-ninos/ 176

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË гажилт үүсэх, хэт их донтсоноос орчинтойгоо харьцах болон зан чанар өөрчлөгдөх зэрэг сөрөг үзүүлэлтүүд давамгайлж байна. Бүжгээр хичээллэх нь бага насны хүүхдийн зан байдлын төлөвшилт, бие эрхтний зөв хөгжил, нийгмийн харилцаанд чухал нөлөөтэй гэдгийг энэхүү судалгаагаар таниулахыг зорилоо. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: Монгол хэлээр: 1. Мишээл А. Сургуулийн бага насны хүүхдийн хөгжил 6-12 насны онцлог. Бага насны хүүхдийн хөгжил.- УБ., 2015 2. Нэгдсэн Үндэсний Байгуулга. Бага насны хүүхдийн цогц хөгжил.- УБ., 2020 3. Дэлгэрмэнд Ц. Бага насны хүүхдийн тархины хөгжил 2.- УБ., 2021 Гадаад хэлээр: 4. L Vincent. Faites Danser Votre Cerveau.- French: Odile Jacob.- 2018 5. J.Piaget,. “There is a great difference in the cognitive quality of children from one stage to another.- French: Vidal.- 2000 6. W.Santrock. Children. McGraw-Hiil education.- England., 2005 Цахим интернэт: - URL: HYPERLINK “https://psychology-mn.blogspot.com/2011/03/blog- post_26.html” https://psychology-mn. - URL: HYPERLINK “https://madreshoy.com/mn/los-beneficios-de-la-danza- para-el-desarrollo-de-los-ninos/” https://madreshoy.com/mn/ IMPACTS OF DANCING ON CHILDREN’S THOUGHT PROCESSES (6-12 years old) Odonchimeg B. Munguntsetseg M. Abstract: We know various features of children’s physical development, cognitive development, thinking skills, and social development that suit the age characteristics of children. Identifying these specific features helps us to lay a solid foundation for preparing children for community life and promoting one type of skills and development in their early childhood years. Memorizing a series of dance movements and performing the art form consisting of a sequence of dance elements & movements help the children promote their brain development, triggering every part of the brain, leading to improved thinking skills in a child. Through this presentation, I aimed to demonstrate how the child can improve their thinking skills and intellectual capacity through dancing. In addition, this presentation will be of great significance for helping parents identify dance benefits, besides being used by the dance teachers as a good source of dance education. Keywords: child, development, thinking, dance, movement, brain 177

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.18 ЁО ҮНДЭСТНИЙ БҮЖГИЙН СОЁЛ, ЗААХ АРГА ЗҮЙ Э.Содоо* Г.Барбаатар** Хураангуй. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эртний үндэстний нэг нь Ёочууд билээ. Тэд Гуанси, Хунань, Гуандун, Юнань, Гуйжоу, Жянши зэрэг зургаан мужийн 130 гаруй хот сууринд оршин суудаг ба 2010 оны хүн амын тооллогоор 2,796,003 гэсэн баримт гарчээ. Ёо үндэстэн нь өнөөдөр Гуанси мужид олноор амьдардаг бөгөөд 1,471,946 хүнтэй хятадын хүн амын 55.8 хувийг эзэлдэг байна. Ёо үндэстэн нь эртний уламжлалт соёлын өвтэй. Уламжлалт бүжиг нь олон төрлийн бөмбөртэй хамтран бүжиглэдгээрээ онцлог юм. Мөн бүжгийн хөдөлгөөнөөс шашны тахилгын үйл, соёлын өвийг харж болно. Голлох хөдөлгөөн нь өвдөгний үе дээр ачаалал өгч хийдэг, биеийн жингээ сайн мэдрэх нь чухал байдаг. Мөн утга санаа цоглог, хөгжилтэй, дуутай хамтарч бүжиглэдэг. Түлхүүр үг: Бүжгийн төрөл, урт бөмбөр, дуу хөгжим, хамтран бүжиглэх Үндсэн хэсэг Ёо үндэстэн нь Ляннэний Гуандан мужийн баруун хойд хэсэгтэй, зүүн хойд хэсгээрээ Лянжев хоттой, зүүн өмнөд хэсэг нь Яншин шианы уулзварын өмнө тал болох Хуай жий шианы баруун талд оршин суудаг Ланшны Зуван үндэстэнтэй хил залгадаг. Ёо үндэстэн бол эртний дорно дахины “Жюли» үндэстний нэг билээ. Домогт өгүүлснээр “Ёочууд нь зүүн зүгийн эртний “Жюли” – эс гаралтай ба дараа нь Хубэй, Хунань руу нүүдэллэн ирсэн байна. Үүний дараа Цинь болон Хань гүрний үед Ёо үндэстний өвөг дээдэс Чанша, Вулинг, Вуси зэрэг хотод амьдарч”1 байж. Сүй, Тан гүрний үед одоогийн Хунань муж, Гуансигийн зүүн хойд хэсэг, Гуандуны хойд хэсгийн уулархаг нутагт тархсан байна. Хятадын “Уулгүй, Яогүй Нанлин” хэмээх зохиолд тухайн үеийн Ёо үндэстний уулын байшингийн * Содоо Э., СУИС-ийн БУС-ийн магистрант. ** Барбаатар Г., БУС-ийн багш 1 Ши Шаоканг, Ма Шаокун, Жоу Жиажин, Гуанси. Ёо үндэстний ардын уламжлалт спортын бүжиг. 2020. - Х.41 178

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË онцлогийг тодруулсан бичсэн байдаг. Учир нь тэд Хятадын өмнөд нутагт хамгийн өргөн тархсан, хамгийн өндөр настай үндэстэн юм. Тус үндэстний оршин сууж буй газрын 80% нь үргэлжилсэн цагаан өндөр уул, хад асга эзэлдэг. Ёо үндэстний ардын уран зохиол баялаг ба голчлон амнаас ам дамжсан үлгэр домог, оньсого яриа байдаг. Эдгээрээс хамгийн алдартай домог бол орчлон ертөнц, хүн төрөлхтний үүслийг тухай “Пангу”, “Милуоту”, “Фуси ах эгч нар” юм. Мөн “Урт бөмбөрийн домог”, “Үсэрч буй тогоо хааны гарал үүсэл”, “Жүжгийн баярын домог” зэргийг өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн бүтээжээ. Харин “Далайг гатлах домог”, “Чяньжядунгийн домог” зэрэг нь Ёо үндэстний амьдралын зовлон бэрхшээл, тасралтгүй нүүдэллэн ирсэн түүхийг өгүүлсэн байдаг. Ардын үлгэрүүдийн үйл явдал нь ихэвчлэн Мин, Чин гүрний үед болсон хайрын, ид шидийн, сэргэлэн баатруудын сэдэвтэй байдаг. Дуу дуулах нь энэ үндэстний хамгийн дуртай соёлын нэг билээ. Тэд ардын дууг шууд зохион дуулдаг. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хослон дуулдаг байна. “Бүтээлийн дуу”, “Ли Чуан дуу”, “Түүхэн нүүдлийн дуу” болон “Хайрын”, “Үйлдвэрлэлийн”, “Түүхэн тэмцлийн”, уламжлалт зан заншлыг тухай “Захиалгат”, “Пан дуунууд” нь бие биеэсээ асууж хариулт өгч дуулдаг. Мин, Чин гүрний үед Ёо үндэстэн нь ноёд, түшмэлийн дарангуйлалд байсан ба тэд “Түшмэлүүд арван мянган цэрэгтэй, би арван мянган уултай”, “Том нүхнээс алтан луу гарч ирж, мөн далайн морь цөөрөмд буцаж ирдэг” зэрэг дууг дуулж эсэргүүцлээ илэрхийлдэг байжээ. Ёо үндэстний бүжгийн нэг төрөл бол “Том урт бөмбөрт” бүжиг юм. Энэхүү бүжиг нь Гуаншыний Ёо шин уулны Лиу Шиан оронд уламжлан иржээ. Том урт бөмбөрт бүжгийг олон нийтийн бөмбөрт бүжиг, эрэгтэй бөмбөрт гэж хоёр хуваана. Эрэгтэйчүүд нурууны ардаа бөмбөрөө тогтоож бүжиглэдэг. Зураг 1. “Том урт бөмбөрт” бүжиг 179

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Дунд урт бөмбөрт бүжиг нь Гуандангийн Лиан Нон ба Пай оронд тархсан байна. Энэхүү бүжгийг бүжиглэхдээ бөмбөрөө цээжнийхээ өмнө зүүнэ. Ингэхдээ бөмбөрийн зүүн үзүүрийг өндөр, баруун үзүүрийг дороо жишүүдээ байрлуулна. Зураг 2. “Дунд урт бөмбөрт” бүжиг Жижиг бөмбөрт бүжгийн хөдөлгөөн нь баялаг, хөлийн хөдөлгөөн нь хөнгөн дуулж бүжиглэдэг. Мөн дээрх гурван төрлийн бөмбөрт бүжгийг заахдаа бүжгийн багш нь тусдаа багшийн бөмбөр гэж барьж заадаг байна. Эдгээр бөмбөрт бүжгээс гадна зэс бөмбөрт бүжиг гэж хийдэг байна. Зэс бөмбөрт бүжигт хүний тоо заагаагүй бөгөөд хүссэн хүн бүхэн бүжиглэж болно. Ингэхдээ зарим хүмүүс зэс бөмбөрөөс гадна гуулин хэнгэрэг дэлдэж бүжиглэдэг байна. Зураг 3. “Жижиг бөмбөрт” бүжиг Ёо үндэстний дийлэнх нь том урт бөмбөр, бага урт бөмбөр, бага цэцгийн бөмбөр зэрэг бүжгийг бүжиглэдэг. Учир нь эдгээр бүжиг тэдний урт хугацааны турш зоригжуулан, шашин шүтлэг, эр зориг эртний соёлыг нь хадгалан үлдсэн гэж үздэг. Бөмбөрийн цохилт сонсмогцоо л бүгд бүжиглэж баясдаг үндэстэн юм. Зураг 4. Бүжгийн багшийн ашигладаг бөмбөр 180

Бөмбөрийн цохилт сонсмогцоо л бүгд бүжиглэж баясдаг үЁнодэүснтдэнэсютнми. й дийлэнх нь том урт бөмбөр, бага урт бөмбөр, бага цэцгийн бөмбөр зэрэг бүжгийг бүжиглэдэг. Учир нь эдгээр бүжиг тэдний урт хугацааны турш зоригжууÌлаÎнÍ, ÃшÎаËшÛиÍн ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË бЁүшБүонөүждмт-бэглбүсиэөтжгйЁрЁэ,ининооэгйрхүбтюнөнүзмхдждоө.өцэрилслоигтгихтгнөийЁхэиөлнөорйнтлтхиүинбөнййүсидгдонжйөэнбгхлсссиаөгтомядйөнёожөнөлиглуныцхйгуөөогнлблөонаьнүиньжйгнлнххоьгаилигүбдлйойнүгодлндагхлэдслогхэаү.хнөнүблүбрүүүиаэжлрййгдэитрнгсгэлтэлйүэанэйнлжбгдбаэсажбэднаоүяобзсдрадэхйаггр.алрбавЗаалугнршаихгбйо4өнё.марБбшүөбжирагглйиарйдлнааг лд доорх арван хоёр байрлалд бүжгийн хөдөлгөөнийг баяжуулан хийдэг. Зураг 4. Бүжгийн Ёо үндэстний бүжгийн хөлийн үндсэн байрлал багшийн ашигладаг - Ёо бүжигт хөлийн хөдөлгөөн нь голлох үүрэгтэй ба бөмбөр Зурагд4о. орх арвЗаунрахго5ё.р байрлЗаулрдагб6ү.жгийн хЗөурдаөгл7г.өөнийг бЗауяржагу8у.лан хийдЗэугр. аг 9. I байрлал II байрлал III байрлал IV байрлал V байрлал VI байрлал ЗЗууррааг г104.. ЗуЗруарга1г15. . ЗурЗаугр1а2г.6. ЗураЗгур13а.г 7. ЗураЗгур1а4.г 8. Зураг З1у5р. аXгII9. VIIIббааййррллаалл VIIIII ббааййррллаалл IXIбIаI йбралйарллал X байIVрлбаалйрлал XI баVйбралайлрлал байVрIлаблайрлал Ёо бүжгийн хөлийн үндсэн хөдөлгөөн Ёо үндэстнүүдийнЁоүбсүэжргчийснуухөхлиийгйннүэнгдсэтнөрхлөидйөлнгөхөүнний дотоод сэтгэлийг сэргээдэг гэж үздэг байна. Иймд Том урт бөмбөрт бүжгийг уламжлалт баярын өдөр бөмбөрөө дэлдэн бүжиглэдэг. Бүжгийг гоцлол, хослол, олуул хэлбэрээр хийдэг ба ухлүаЗнмуирйацгот1го0ло.оггхцяозгвЗаоуаорралбгао1дл1аж.ггүхйөгбжЗаиуйрлнатагэ.1йБ2г.өүөжргибйүЗнжуридагуглн1эдд3.эүг.еэИснхгүэхмЗдуүрэүаэсгих1й4он.ёрууөрвдаөЗмгурьадсгэгэа1р5л. XII хаVгIIасбасйурулжалбөмVбIөIрI ибйагйрхлэамл нэлдIXхбуарйдралналшалXамбагйарйлхалөдөлгөөнXиIйбгайхрилйадлэг. Хөгжбамйирйланл 2/4 хэмжээд голчлон бүжиглэдэг. Зураг 16. ХоёЁроөЗвубдрүгажигйг1ги7н.йугнлахнөлийнЗүүүннЗдухсрөэалнгт1ху8лө.гдуөурлгөөн Зураг 19. Хоёр хөлийн өсгий Баруун хөл урдаа нийлж өлмий гадагш хагас сууна. баруун хөл өвдөг шулуун цэх V дэлгэнэ. нугалж өлмийг байрлалд зогсоно. дэлгэж хагас сууна. -3- Зураг 16. Зураг 17. Зураг 18. Зураг 19. Хоёр хөлийн өсгий Хоёр өвдгийг нуглан Зүүн хөл тулгуур Баруун хөл урдаа нийлж өлмий гадагш баруун хөл өвдөг хагас сууна. нугалж өлмийг шулуун цэх V дэлгэнэ. дэлгэж хагас сууна. байрлалд зогсоно. -3- 181

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Зураг 20. Зураг 21. Зураг 22. Зураг 23. Баруун хөл дээр хагас Зүүн хөл бүтэн улаар Зүүн хөл тулгуур Зүүн хөл тулгуур суултаар сууж зүүн тулгуур баруун хөл баруун хөлийг баруун хөл хөлийг хажуудаа хажууд шулуун ээтийлгэж өвдөг ээтийлгэж өвдөг өлмийгөөр нь өсгийг өргөж нугалж барина. тавина. нугалж хөлийг зогсоно. гадагш байрлалд барина. Зураг 24. Зураг 25. Зүүн хөл тулгуур баруун хөл өвдөг нугалж Зүүн хөл тулгуур баруун хөл хажууд 6-р ээтийлгэж зүүн хөлийн арын эрээн булчинд байрлалд өсгийг өргөж өвдөг нугалж барина. барина. Ёо үндэстнүүдийн үсэрч суухийг нэг төрлийн хүний дотоод сэтгэлийг сэргээдэг гэж үздэг байна. Иймд Том урт бөмДбҮөрГтНбЭүЛжТгийг уламжлалт баярын өдөр бөмбөрөө дэлдЁэно бүүнждиэгслтээднэг.ньБүжБУгиХйАг Уго-ыцлнолэ,ртхонсилйолү, нодлэусутлнихйэлбнээргээюр мх.ийГдуэагнсбиа, хХүнуинйантьо,ог Гсхояуёзаглнаодаоурнлха,аддЮаггагнлүаайнньб,үайлГднусай.эжнБоүубж,иглЖиэйэян.ншЭднуинэхдзүэүрүеээүгснмдхүэусмжтүиэүднсинойьрншауируднрысанумуүьжлсггаэөлрөрудлиоайммногц,уологалнмоьгжсолцгаоолв,оо хбуоулчж яхрөигажихлитйэтйгэөйө. рТубхүжайилгблаэдлэгд. эИлхнигэйхдеэрэтөхноцёр, хөүвндөгтөдрэөэлрхтхнаигйас үсүусулжийбгөмтубхөарйийг “хПэманнэглуд”, х“уМрдиалнуоштуа”л,а“мФгауйсихөадхөэлгчөөннаирй”г бхоилйоднэг“.УрХтөгбжөммибйөнри2й/н4 дхоэмможгэ”э,д“Үгослэрччлон бдбууүйржситггоалглэоыдоэггх.хаүанныдэгтагрэналөүөүрссэдлө”ө, “Жүжгийн баярын домог” зэргийг өвөг дээдсийнхээ зохион өнөөдрийг хүртэл уламжлан үлдээсэн байн. Ёо үндэстний амьдралын зовлон бэрхшээл, тасралтгүй нүүдэллэн ирсэн түүхийг өгүүлсэн ардын үлгэрүүд ч олон байдаДг.ҮИГхНэЭнЛх Түлгэр домог нь Мин, Чин гүрний үеэс үүсЁэлотүэнйдгээсжтэүнзндьэгБ. УХАУ-ын эртний үндэстний нэг юм. Гуанси, Хунань, Гуандун, ЮнаТнэьд, Гаурйджыону,дуЖуягншшуиудзэрзэогхимоунждиудулодрашгибнасуулуажмжөөлраилйтнзаулназмажнлшаллысгоётлуохоайха“дПгаанлан үдүнулуддснээсунтуэдбн”илннэььэ.бниоЭеёндэб,хиүтеүүэшсүэмнэдээласситуйэуннжднахьраараниргдуулыйтнлөаүгллчдгэдбруаудйлосдмааног.гб,Маоинтньэс,доЧг“оиТ,нүхшгуүмурчэнлияүрйүидаүеахдривйЁатонэй. мТяунхгайалнбцаэлрдээглтэхйи,йбеиртаөрнвца,нхмүяннгтөарнөулухлттнаийй”,ү“үТслоимйнгүтхунхэаэйс“аПлатнагнул”,уу“Мгаирлчуоитруж”,, м“Фөнуси дахалэагйчн нмаорр”ьбцоөлөорнөм“Удрбтубцөамжбөирридйэнг”дзоэмроэг”,ду“уҮгсэдручулбжуйэстэорггоүоүцхлааэнэыилгэаррхаилйүлүдсээгл”, б“Жайүжжэгэи.йн баярын домог” зэргийг өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн өөрсдөө зохиЁоно үөнндөөэсдртинйийг хаүррдтыэнл буүлжамижг лнаьноүллоднээтсөэрнлибаййннб. өЁмобөүрнидйэсгтнгиолй хаэмрьэдгрлаэллыбнолзгоовнлон ббүэржхишгэлээлд,гэтаэсррэаэлтогнүцйлноүгүтдоэйллбэанйниар.сэУнчтиүрүхнийьгбөөгмүүблөсрэннаьрдтыомн үжлигэжриүгү,дучртолбоногбианйод,аг. Ихэнх үлгэр домог нь Мин, Чин гүрний үеэс үүсэлтэй гэж үздэг. 182 -4-

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË бүжгийн багшийн барих бөмбөр зэрэг олон төрөлтэй ба бөмбөр тус бүрд зориулсан бүжгүүд байдаг. Мөн бүжгийн хөдөлгөөнөөс шашны тахилгын үйл, соёлын өвийг харж болно. Голлох хөдөлгөөн нь өвдөгний үе дээр ачаалал өгч хийдэг, биеийн жингээ сайн мэдрэх нь чухал. Мөн утга санаа нь цоглог, хөгжилтэй, дуутай хамтарч бүжиглэдэг. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Гуансигийн Ёо үндэстний нийгмийн түүхэн судалгаа /Үндэстний хэвлэл, 2009. – 100x. 2. Жэн Дэхун. Хунаний Ёо үндэстний хэв маяг /Рэн Тао, Жэн Яньчюн, Юэлү номын хэвлэх үйлдвэр, 2009. – 88x. 3. Ли Шиангун хянан. Зянхуагийн Ёо үндэстэн /Үндэстний хэвлэл,2010. – 200x. /ISBN: 9787105111961/ 4. Ма Живэй. Ёо үндэстний урлаг /Үндэстний хэвлэл, 2018. – 59x. /ISBN: 9787105154135/ 5. Фан Шиуян. Ёо үндэстэн (Гуандуны Ёо үндэстний музей /Линнань дүрслэх урлагийн хэвлэл, 2017. – 240x. /ISBN: 9787536261761/ 6. Хунаний. Хунаний Ёо үндэстэн /Хэвлэлийн газар - Үндэстний хэвлэл, 2011. – 210x. YO PEOPLES’ NATIONAL DANCE CULTURE AND TEACHING METHODS Su Du. Barbaatar G. Abstract. Yo peoples are one of the ancient ethnic groups of the People’s Republic of China. They live in more than 130 cities in six provinces, such as Guangxi, Hunan, Guangdong, Yunnan, Guizhou, and Jiangxi, and according to the 2010 census, there were 2,796,003 people. Today, the Yi people live in large numbers in Guangxi Province, accounting for 55.8 percent of China’s population of 1,471,946. The Yi people have an ancient traditional cultural heritage. Traditional dances are characterized by the accompaniment of various types of drums, also you can also see the religious ritual and cultural heritage in the dance moves. The main movement is done by stressing the knees, and it is important to feel the weight of the body well. Also, the meaning is bright, fun, and dances along with the song. Keyword. Dance genre, long drum, music, dance together 183

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.19 ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО НЭВТРҮҮЛГИЙН СУДАЛГАА Д.Ханд* Г.Болор** Хураангуй: Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радиогийн үүсэл, нэвтрүүлгийн өнөөгийн байдлыг судлах зорилготой энэхүү ажлыг сэтгүүл зүйн онолын концепцээр судалж, орчин үеийн сонсогчдын радио сонсож буй хэв маягт судалгаа хийлээ. Судалгаанаас ажиглахад дэлхий хүн ам радиогоос мэдээ мэдээлэл хүлээн авдаг хандлага буураагүй байгаа нь ажиглагдав. Манай сонсогчид уламжлалт аргаар радио сонсохоос гадна орон зай, цаг хугацааг харгалзахгүйгээр цахим орчинд радио сонсдог болох нь харагдав. Сонсогчдын 68% нь машиндаа радио сонсдог бөгөөд цаашид хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийн хөтөлбөрийг бодлогод хяналт тавьж, гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй хэмээн дүгнэв. Түлхүүр үг. Өргөн нэвтрүүлэг, төрөл, сонсогчид, радио сонсох боломжууд Оршил Радио гэдгийг 1. Тусгай станцаас явуулах цахилгаан соронзон долгионоор дуу ба тэмдэгтийг илгээх хүлээн авах арга; 2. Ийм аргаар дууг хүлээн авах хэрэгсэл; 3. Ийм аргаар дамжуулж байгаа дуу аялгуу1 хэмээн эрдэмтэн Я.Цэвэл тайлбарлажээ. 1893 онд Австри гаралтай физикч, инженер, шинийг санаачлагч, зохион бүтээгч Никола Тесла (Nikola Tesla, 1856-1943) мэдээллийг алсын зайд утасгүйгээр дамжуулах системийг санал болгож байсан бол 1895.5 .07-нд Оросын эрдэмтэн Александр Степановия Попов (1859-1906) алс зайд утасгүй дамжуулах төхөөрөмжөө танилцуулж байжээ2. Түүнчлэн 1896.9.02-ны өдөр Италийн физикч, радио техникч Гульельмо Маркони (Guglielmo Giovanni Maria Marconi, 1874-1934) өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжийг олон нийтэд танилцуулсан3 ба түүхэнд радиог нээсэн гэх хоёр хүний нэр бичигдсэн байдаг. Радио техник анх үүсэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээсээ илүү холбооны хэрэгслийн зориулалттай * Ханд Д., СУИС-ийн РТМУС-ийн магистрант ** Болор Г., СУИС-ийн РТМУС-ийн ДТТТ-ийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд проф 1 Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ.: 1966. Х.454 2 История радио. URL: https://rostec.ru/ 3 Biography Guglielmo Marconi. URL: https://www.biography.com/ 184

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË байсан. Радиогийн үндсэн техник нь хүлээн авагч бөгөөд радио нэвтрүүлгийн хөгжлийг судлаачид арван жилийн давтамжаар нь ангилсан байдаг4. Үндсэн хэсэг 1931.5.01-ний өдөр Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клубийн үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг дамжуулсан нь Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болсон. 1934.9.01- ний өдөр Монгол улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ5 хэмээн түүхийн номд тэмдэглэжээ. Монголын Радиод 1994.12.15-нд байгуулагдсан “Хөх тэнгэр” радио станц анхныхаа нэвтрүүлгийг хоёр цагийн хугацаатай явуулсан хэт богино долгионы анхдагч радио станц байлаа. “Хөх тэнгэр” радио Улаанбаатар хотод FM 100.9 МГц-ийн хэт богино долгионоор нэвтрүүлгээ цацаж эхэлсэн6. Хоёр дахь ФМ радио станц нь 1998 оны судалгаагаар хамгийн олон сонсогчтой “Радио Улаанбаатар- 102.5” байжээ. Үүний дараагаар радио станцууд тус бүрдээ “Жааг”, “Дөрвөн Уул”, “Шинэ долгион”, “Тунгалаг буянт” гэх мэтчилэн долгионууд хуваариар нь 104, 100.9, 107.5, 106.7 гэх радионууд үүсгэн байгуулагджээ 7. 1996 оноос богино долгионы радио (ФМ) өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээс хойших 26 жилийн хугацаанд 130 гаран ФМ радио станц болон студиүд ажиллаж байна. Радио өргөн нэвтрүүлгийн үндсэн агуулга нь нэвтрүүлгийн төрөл бөгөөд тэдгээрийг эрдэмтэн судлаачид янз бүрээр ангилан үзэж байна. Тодруулбал: Доктор (ScD), профессор М.Зулькафиль - мэдээллийн төрлүүд (Радио мэдээ, Радио сурвалжилга, Радио сурвалжилсан тэмдэглэл, Радио ярилцлага); шинжлэлт төрлүүд (тойм, хэвлэлийн тойм, сурвалжилсан тэмдэглэл, өгүүлэл, шүүмж); баримтат уран сайхны төрлүүд (жүжиг, найруулал, шог найруулал, зохиомж)8 хэмээн гурван төрөл, 13 зүйлд ангилжээ. Доктор (PhD), профессор Ж.Батбаатар - мэдээллийн төрөл (мэдээ, сурвалжилга); хөрөглөл бичлэгийн төрөл (ярилцлага, сэтгүүл зүйн өгүүлэл); шинжлэлт бичлэгийн төрөл (тойм, редакцын өгүүлэл, шүүмж, эсээ)9 гэсэн үндсэн гурван төрөл, найман зүйлд хуваан ангилсан байна. Доктор (PhD) Д.Дагиймаа - ганцаарчилсан төрөл (мэдээ, тайлан, хэвлэлийн тойм, захидал, шүүмж, яриа, зохиомж, зарлал, тодруулга); харилцан ярианы төрөл (сурвалжилга, ярилцлага, мэтгэлцээн); задлан шинжилгээний төрөл (тайлан, зохиомж сурвалжилга, шүүмж, тойм, найруулал, өгүүллэг, шог найруулал)10 хэмээн гурван төрөл, 20 зүйлээр ангилжээ. Доктор (PhD) Г.Мэндхүү - мэдээллийн төрөл (мэдээ, сурвалжилга, ярилцлага, тайлан, ток-шоу); шинжлэлт төрөл (нэвтрүүлэг, 4 Eugene M. History of Radio, Television and Internet. URL: https://lynn-library.libguides.com/ 5 Шаравдорж Н., Сүхбаатар Ш. Монголын радио түүхэн замналын товч хуанли.- УБ., 1994.- Х.5 6 Хөх тэнгэрийн радио. Ер. ред. Б.Баярсайхан.- УБ., 2014.- Х.213 7 Норовсүрэн Л. Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм (дэд боть).- УБ., 2001 8 Зулькафиль М. Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд.- УБ.,- 2019. -Х.5 9 Батбаатар Ж. Суурь сэтгүүл зүй.- УБ.,2010.- Х.38 10 Дагиймаа Д. Радио сэтгүүл зүйн үндэс.- УБ., 2009.- Х.77 185

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ тойм, эсээ, сурвалжилсан тэмдэглэл, нийтлэл, шүүмж, тайлбар); нийтлэл уран сайхны төрөл (найруулал, шог найруулал, зураглал, хөрөг, тэмдэглэл, уралдаант цэнгээнт, зохиомж, уран зохиолын нэвтрүүлэг, жүжиг)11 гэж гурван төрөл, 18 зүйлд хуваан ангилсан байна. Судлаач, сэтгүүлч Д.Батжаргал - мэдээллийн төрлүүд (мэдээ, ярилцлага, сурвалжилга, хөрөг, нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөр); уран сайхны төрлүүд (жүжиг, харилцан яриа, хөгжим, өгүүлэмж (хүүрнэл), дуу авианы үр нөлөө)12 хэмээн хоёр төрөл, 11 зүйлд хуваан үзжээ. Гадаадын эрдэмтдээс ОХУ-ын судлаач, доктор (ScD), дэд профессор Л.П.Шестеркина радио сэтгүүл зүйг төрлөөр бус зүйлээр 11 ангилсан байна. Үүнд: мэдээлэл; мэдээллийн тэмдэглэл; радио захидал харилцаа; радио сурвалжилга; тайлбар; радио ярилцлага; яриа; радио эсээ; радио өгүүллэг; радио найруулга; баримтат киноны радио нэвтрүүлэг; шууд13 болно. Радио нэвтрүүлгийг төрлөөр ангилах нь нэг талаас тусгай нэвтрүүлгүүдийн харьцангуй бүтэц байгууламжтай болохыг хүлээн зөвшөөрөх, нөгөө талаас төрлүүдийн онцлог, шинжлэх ухааны түвшнийг тодорхойлох шалгуур болох ач холбогдолтой юм14. Судалгааны хэсэг. Радиогийн үйлчилгээний хүртээмж сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа бөгөөд өндөр хөгжилтэй улс орны хувьд нийт хүн амын 85% нь долоо хоногт хамгийн багадаа нэг удаа радио сонсдог ба дэлхийн 3 тэрбум орчим хүн долоо хоногт дор хаяж нэг удаа радио сонсдог гэсэн статистик байна. Дэлойт Глобал (Deloitte Global) судалгааны байгууллагын судалгаагаар дэлхийн нийт хүн амын 82% нь цахимаар мэдээ, мэдээллийг хүлээн авдаг бол радио өргөн нэвтрүүлгийг дэлхийн хүн амын 26% нь сонсдог ажээ. Зураг 1. Дэлхийн хүн амын мэдээлэл хүлээн авдаг эх сурвалж 11 Мэндхүү Г. Радиогийн тухай А-Я хүртэл.- УБ., 2015.- Х.96 12 Батжаргал Д. Радио сэтгүүл зүйн удиртгал.- УБ., 2005.- Х.7 13 Шестеркина Л.П. Основы радиожурналистики.- Челябинск., 2003.- Х.6 14 Зулькафиль М. Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд.- УБ., 2013.- Х.20 186

Зураг 1. Дэлхийн хүн амын мэдээлэл хүлээн авдаг эх сурвалж Хэвлэлийн хүрээлэнгийн 2021 онд тогтвортой үйл ажиллагаа явуулсан ра далгаа хийсэн дүнг ажиглавал орон нутагÌтÎÍнÃэÎвËтÛрÍүÑүÎл¨Ëг,эÓэÐËцÀÃацÑÓдÄаËгÀËгурван р аагаа зогсоожХэ,влхэолиёйрн рхаүдрэиэолэннгиэйвнтр2ү0ү21лгоэнэд дтаогхтивонртоцйацүайхл абжоиллслаогнаа. Ряваудулисоангийн тоо радиогийн дунд судалгаа хийсэн дүнг ажиглавал орон нутагт нэвтрүүлгээ цацдаг жилд харьгцуравнангурйадтиоогүтйлвоаржтилолйагабаагйаанзао1г5с.оож, хоёр радио нэвтрүүлгээ дахин цацах болсон. Радиогийн тоо сүүлийн дөрвөн жилд харьцангуй тогтвортой байна15. Зураг 2. Радиогийн тоон үзүүлэлт Зураг 2. Радиогийн тоон үзүүлэлт Үндэсний хэмжээний болон хилийн чанадад нэвтрүүлэг цацдаг радиогийн Үндэсний хтоэомнджөэөэрнчлиөйлтбоорлооогнүйхбиөлгөиөйднрачдиаонгаидйнад7 хноэнвогтирйүнүнлээвтгрүцүалцгидйангдрунаддаижоцгаигйн тоонд Улаанбаатарт 126 болж өмнөх жилээс 22 цагаар, орон нутагт 96 цаг болж өмнөх бөгөөд ржаидлиээосг2и0 йцангаа7р тухсотнусобгаигйаснсаннбэайвнтар16ү. үлгийн дундаж цаг Улаанбаатарт 1 жилээс 22Хцүсангэагтар1., Үондрэосннийнхуэмтжагэтэнд9б6олцонагхилбиойнлжчанөадманд өнэхвтжрүиүллээгэцсац2да0г рцаадигоаар тус тус Радиогийн 7 хоногийн № нэвтрүүлгийн цаг нэр байгуулагдсан он харьяалал 2020 2021 1 МҮОНР 1934 Олон нийтийн 119 119 112 112 ын хэвлэл мм2ээддээЛээаллвээайллнөөэннгшөөиөөгддөөрр,, ээммххээтт2гг0ээ0лл8..-- УБ., Г2а0н2д2ан.-тэХгч.и2н1лэн ын хэвлэл МҮОНР-ийн III УБ., х2и0й2д2и.й-нХдэ.2рг1эдэх 112 112 суваг, Р3 радио 343 343 3 2009 Олон нийтийн Нийт цаг 4 2020 онтой харьцуулахад цахимаар шууд сонсох боломжтой радиогийн тоо хоёроор багассан бол Фэйсбүүк болон нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглан агуулгаа түгээх байдал нь өмнөх онтой харьцуулахад төдийлөн өөрчлөгдөөгүй 15 Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр, эмхэтгэл.- УБ., 2022.- Х.21 16 Мөн тэнд 187

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ судалгаа гарчээ. Албан ёсны Фэйсбүүкт ямар нэг хаяггүй 17 радио байгаагийн 14 нь орон нутгийнх байна. Орон нутгийн радиогийн Фэйсбүүк хуудасны дагагчийн тоо дунджаар 3000 байгаа бол Улаанбаатар болон үндэсний хэмжээний радиогийнх дунджаар 50000, тэдгээрээс “Эм Жи Эл радио 88.3” нийт 750616 дагагчтайгаар тэргүүлж байна. 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй Монголын маркетингийн зөвлөх компани (Mongolian Marketing Consalting Group) 2021 онд Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн 17 аймаг, 26 сум суурингийн 2500 өрхийг хамруулж, Монгол улсын хэмжээнд телевиз, интернэт, сошиал медиа, сонин сэтгүүл, ФМ радио, самбарын сурталчилгаа зэрэг 9 төрлийн 300 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн рейтинг тогтоох, Монголчуудын амьдралын хэв маягийг гаргах зорилготой үндэсний синдикат судалгаа хийжээ17. Тэдний гаргасан судалгаагаар сонсогчид радиог машиндаа сонсох нь түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд радио сонсох боломжууд өргөжиж байгаа нь харагдаж байна. Хүснэгт 2. Сонсогчдын радио сонсдог газар /7 жилээр/ № Радио сонсох байршил 2015 2016 2017 2018 2019 2020 2021 1 Машин 50% 59% 50% 55% 57% 71% 68% 2 Нийтийн тээвэр 43% 20% 10% 2% 9% 10% 10% 3 Гэрийн хөгжим 10% 29% 23% 28% 11% 10% 9% 4 Интернэт, онлайн 5% 4% 3% 4% 8% 8% 5 Гар утасны апп  - 10% 10% 6% 8% 12% 18% 6 Энгийн гар утас  - 5% 7% 7 ДДИШ /зурагт/  -  - -  -    9% 13%  -  - -   - 7% 2021 оны байдлаар 9 радиог онлайнаар шууд сонсох боломжтой бол ухаалаг утасны апплекейшн ашиглан 8 радиог сонсох боломжтой байна. Хүснэгт 3. Радио сонсох боломжууд № Радиогийн нэр Долгионы Цахим холбоос Ухаалаг утасны хувиар апплекейшний нэр 1 МҮОНР 2 P3 радио 106.0 www.mnb.mn Монголын радио 3 Бизнес радио 100.9 - 4 Гэр бүлийн радио 98.9 www.business-radio.mn Гэр Бүл Радио 5 Бест 104.5 www.1045.mn 6 Монголын дуу хоолой 98.5 www.bestfm.mn - 7 Эм Жи Эл радио 2-р суваг www.vom.mn MGL radio 88.3 www.mglradio.com 17 Монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааны тайлан. Mongolian Marketing Consalting Group.- УБ., 2022 188

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË 8 Vibe 105.5 www.vibe.mn - 9 Шинэ долгион радио 107.5 www.shinedolgion1075. net - 10 Их монгол 99.7 11 Хамаг Монгол 95.1 - Их Монгол Радио 12 Лавайн эгшиг радио 97.5 Khamag Mongol FM 13 Улаанбаатар 102.5 - 95.1 Лавайн эгшиг - УБ радио 102.5 - MMCG -ийн гаргасан “Монголчуудын медиа хэрэглээ маяг -2022” судалгааны тайланд сүүлийн долоон жилийн хугацаан дахь үндэсний хэмжээний хэт богино долгионы радиогийн рейтинг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Гэр бүлийн радио 104.5 нь 2015-2018 онуудад тэргүүлж байсан бол 2019 оноос Эм Жи Эл радио 88.3 тэргүүлэх болжээ18. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6, 30.1.8-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан “Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлага”, “Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д арилжааны радиогийн 7 хоногийн хөтөлбөрийн 50%-иас доошгүй хувь нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг байх бол 30%-иас доошгүй нь өөрийн бүтээл байх ёстой. Мөн 25%-иас багагүй монгол дуу, 15%-иас багагүй хөтлөлтэй шууд нэвтрүүлгүүд цацагдах зохицуулалттай байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 31 арилжааны радиогоос түүврийн аргаар 2022 оны 1, 2 дугаар сард 20 радиогийн хөтөлбөрт мониторинг хийхэд Эм Жи Эл 88.3 болон Eaglenews 91.1 радио л шаардлагыг 100% хангаж байв. Хүснэгт 4. Мониторингийн дүн /2022 оны 1, 2 дугаар сарын байдлаар/ Арилжааны радиогийн  Үндэсний Өөрийн Монгол Хөтлөлттэй дуу шууд № бүтээл бүтээл (25%- иас (15%-иас Долгионы Байгуу- (50% (30% багагүй) хуваар лагдсан багагүй) Нэр байх) байх) он 1 Эм Жи Эл 88.3 2009 80% 59.11% 98.79% 76.17% 2 Мэдээ МН 88.8 2015 83% 12.55% 80.41% 24.14% 3 Аялгуу 89.3 2018 86% 18.93% 90.54% 38.95% 4 Зохист аялгуу 89.7 2016 100% 2.69% 99.37% 5.06% 5 VIP радио 90.5 2014 99.86% 0% 99.71% 0% 6 Eaglenews 91.1 2021 89.61% 50.69% 94.85% 78.89% 7 Тойм 92.1 2014 98% 2.04% 98.05% 28.57% 8 Хамаг Монгол 95.1 2010 95.49% 18.21% 99.47% 29.77% 9 Авто радио 96.3 2012 85.21% 9.87% 80.99% 11.94% 18 “Монголчуудын медиа хэрэглээ маяг -2022” судалгааны тайлан.- УБ., 2022.- Х.30 189

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 10 Элгэн нутаг 96.9 2003 96.16% 10.92% 97.08% 19.72% 98.9 2016 74% 13.72% 12.23% 33.96% 11 Бизнес радио 99.3 2004 0.11% 0.35% 99.7 2007 82.19% 27.43% 72% 45.84% 12 Инээмсэглэл 100.1 2001 79% 1.35% 50.36% 8.58% 100.5 2016 12.94% 95.79% 21.74% 13 Их Монгол 101.7 2002 96.16% 4.52% 100% 9.66% 102.1 2009 94% 91.63% 2.18% 14 Kiss 102.5 1995 95.69% 34.14% 15 Гийнгоо радио 103.6 2008 95% 1.28% 16 Тэргүүлэгч 107.5 1998 66.35% 17 Монголчуудын 0.31% 91.33% радио 18 Улаанбаатар 73.11% 17.37% 45.66% радио 19 Тэнгэрлэг 98.85% 0.32% 98.94% радио 20 Шинэ долгион 94% 20.91% 85.87% радио Мониторингийн дүнгээс харахад: VIP радио (0%) өөрийн бүтээл огт цацаагүй бол Инээмсэглэл (0.11%), Монголчуудын радио (0.31%), Тэнгэрлэг радио (0.32%)- ууд нь ганц хувьд ч хүрэхгүй байгаа нь өөрийн нэвтрүүлэггүй байгааг илтгэж байна. Өргөн нэвтрүүлгийн радиогийн эфирээр цацагдах монгол дуу Харилцаа холбооноос гаргасан шаардлагад Бест радио (12.23%)-оос бусад нь хангалттай дүн үзүүлсэн байна. Eaglenews (78.89%), Эм Жи Эл (76.16%) радионууд хөтлөлттэй шууд нэвтрүүлгийг хамгийн сайн дамжуулж байгаа бол VIP радио (0%)-д хөтлөлттэй ганц ч нэвтрүүлэг байхгүй байгаа судалгаа гарчээ. Мөн Инээмсэглэл (0.35%), Тэнгэрлэг радио (1.28%), Монголчуудын радио (2.18%) зэрэг 8 радиогийн эфирт хөтлөлттэй шууд нэвтрүүлгийн эзлэх хувь тун бага байгаа нь судалгаагаар харагдаж байна. ДҮГНЭЛТ Хэт богино долгионы радио нэвтрүүлгийн өнөөгийн байдалд судалгаа хийж дараах дүгнэлтэд хүрэв. Үүнд: 1. Монголд 1934 онд орон даяар радио өргөн нэвтрүүлэг цацагдах болсон ба Нийслэл хотод 1994 хэт богино долгионы радио үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр өргөжиж 51 аж ахуйн нэгж өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлж байна. 2. Дэлхийн хүн амын 26% нь радиогоос мэдээ, мэдээллийг хүлээн авч байгаа ба цахим хөгжлийг даган радиог уламжлалт аргаар сонсохоос гадна сошиал орчин, фейсбүүк, юүтүүб, гар утасны аппликэйшн зэрэг ашиглан радио өргөн нэвтрүүлгийг хүлээн авах боломжууд нэмэгдсээр байна. 3. Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийн агуулгад байнга мониторинг хийдэг ба 2022.01 ба 02 дугаар сарын байдлаар санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийсэн 190

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË 20 радиогийн 2 нь л шаардлагыг хангаж байгаа нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт анхаарах шаардлагатайг харууллаа. 4. Цаашид хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийн хөтөлбөрийн бодлогод хяналт тавьж, гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй хэмээн дүгнэв. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Батбаатар Ж. Суурь сэтгүүл зүй. УБ.: 2010. 2. Батжаргал Д. Радио сэтгүүл зүйн удиртгал. УБ.:2005. 3. Дагиймаа Д. Радио сэтгүүл зүйн үндэс. УБ.: 2009. 4. Зулькафиль М. Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд. УБ.: 2013. 5. Зулькафиль М. Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд. УБ.: 2019. 6. Мэндхүү Г. Радиогийн тухай А-Я хүртэл. УБ.:2015. 7. Норовсүрэн Л. Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм (дэд боть) УБ.: 2001 8. Хөх тэнгэрийн радио. Ер. ред. Б.Баярсайхан. -УБ.: 2014. 9. Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. УБ.: 1966. 10. Шаравдорж Н., Сүхбаатар Ш. Монголын радио түүхэн замналын товч хуанли. УБ.: 1994. 11. Шестеркина Л.П. Основы радиожурналистики. Челябинск.: 2003. 12. История радио. URL: https://rostec.ru/ 13. Монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааны тайлан. Mongolian Marketing Consalting Group. -УБ.: 2022 14. Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр, эмхэтгэл. -УБ.: 2022. 15. Biography Guglielmo Marconi. URL: https://www.biography.com/ 16. Eugene M. History of Radio, Television and Internet. URL: https://lynn-library. libguides.com/ STUDY OF FM RADIO BROADCASTING Khand D. Bolor G. Abstract: This paper, which aims to investigate the origin and current state of broadcasting of ultra-shortwave radio operating in the capital city, has been studied with the theoretical concept of journalism, and research has been conducted on the radio listening style of modern listeners. According to the research, it was observed that the tendency of the world’s population to receive news from the radio has not decreased. It was seen that our listeners not only listen to radio in the traditional way, but also listen to radio online regardless of space and time. 68% of listeners listen to the radio in their cars, and it is concluded that further monitoring and in-depth study of the programs of FM radio broadcasters is necessary. Keywords: Broadcasting, genres, listeners, radio listening opportunities 191

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.20 “ХҮЛГИЙН ШИНЖ” УРТЫН ДУУНЫ СУДАЛГАА У.Хөхмөчир* Ц.Чулуунцэцэг** Хураангуй: Дээд монголчууд нь дуулах арга барилын хувьд өөрийн өвөрмөц дэг жаягтай ард түмэн билээ. Хүлгийн шинж дуу нь хүрэн зээрд зүстэй хүлгийн сайхан шинж бүрдсэн хүлэг морио магтан дуулсан дуу юм. Монголчууд эрт дээр үеэсээ хүлэг морио магтан дуулж шинждэг уламжлалтай билээ. Уг дууг магистрант Хөхмөчир миний дуулснаар докторант Ц.Туяацэцэг эгшиг тэмдэглэгээнд буулгасан. Ля бага хөгт дуулагдсан. Цараа нэг наймц дөрөвцийн багтаамжтай. Үсрэлт багатай дуулахад эвтэйхэн дуу бэсрэг хэмжээний дуу юм. Амьсгаа нэлээд шаарддаг. Цохилгын хувьд төвөнхийн хөдөлгөөн нэлээд ихтэй дуулагддаг дээд монголчуудын дунд түгэн тархсан дуу юм. Мөн хөгжмийн онолын багш Т.Жандал уг дууны ноотыг хэмжээнд оруулан эгшиг тэмдэглэгээнд буулгаж дараах задлан шинжлэл хийсэн юм. Түлхүүр үг: Дээд монгол, зүс, хээр, хул, зээрд, оргил, аяг Үндсэн хэсэг Хөх нуур муж нь БНХАУ-ын урд хэсэгт буюу Төвдийн нутгийн хойд хэсэгт байрладаг. Дээд монголчууд гэж Хөх нуур мужид амьдардаг монголчуудыг хэлдэг. Дээд монгол хэмээх нэрийн учир нь шашин шүтлэгийн нөлөөнөөс болж, “Дээд бурханы орон Төвдөд ойрхон учраас Хөх нуур дахь монголчуудыг Дээд бурханы орны монголчууд гэсэн утгыг товчлоод Дээд монгол гэсэн нэрийг бий болгосон байна1 гэж үздэг ажээ. Дээд монголчуудын зан заншил ахуй соёл нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой2. Шашин шүтлэг ихтэй хүмүүс байдаг. Тийм учраас дуу хуур нь ч өөрийн өнгө аястай, байгал цаг уур, ахуй байдалтайгаа холбоотой дуунууд зонхилдог байна. Монголчууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл * Хөхмөчир У., СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн магистрант ** Чулуунцэцэг Ц., ХУС-ийн багш, Ph.D, дэд профессор 1 Цэрэнбал. Дээд монгол судлал. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.,2018 2 Сарангэрэл. Дээд монголын зан ааль. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.,2012 192

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË сургуулийг бий болгожээ. Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх, морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ. Эрт дээр үед монгол адуу унаган ганц л зүстэй байдаг байжээ. Тэр нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор зүстэй байдаг. Бор зүстэй адууг ямар учраас \"хээр\" гэж нэрлэдэг билээ гээд судлахаар анх зэрлэг адууг хээр талаас барьж ирэн гаршуулсан болохоор бэлэгшээгээд хээр адуу гэж нэрлэсэн юм3 байна. Ингээд амьдрал ахуйдаа ашиглан тэжээгээд ирэхээр олон янзын зүстэй болсон. Заримыг нь зүсээр нь нэрлэдэг. Хар бол хар морь, цагаан бол цагаан морь гэх мэт. Мөн зүйрлэж нэрлэдэг. Зээртэй адилхан зүстэй адууг зээрд адуу, хулантай адилхан адууг хул адуу гэх мэтээр зүсэлжээ. Хүлгийн шинж дуу нь дээд монголчуудын дунд дуулагддаг бэсрэг хэлбэрийн уртын дуу юм. “Хүлгийн шинж” дууг задлан шинжлэхийн тулд ноот бичлэгт буулгах шаардлага бидэнд буй болжээ. Орчин цагт Монгол улсад уртын дууг ноотоор буулгахдаа хэм хэмжээгүйгээр тэмдэглэх болжээ. Энэ тохиолдол уртын дууг “хэмгүй” гэх ойлголтонд хүргэж байна. Мөн ийм тэмдэглэлд мэргэжлийн хөгжмийн хүрээнд уртын дууг хөгжимдөх үед найрал хөгжмийн /мөн найрал дуучид/ хөгжимчид зөвхөн өөрсдийн хэмнэлийн мэдрэмжээр хөгжимдөж дуулахад хүрнэ. Монголын найр хуриманд уртын дуу энэ л янзаар дуулагддаг билээ. Харин “Хүлгийн шинж” дуу тодорхой хэмтэй дуу тул бид ноотоор буулгахдаа хэмжээг тэмдэглэсэн болно (зураг 1). Ардын дууг сурч дуулахад аялгууг цээжээр дамжуулан сурдаг билээ. Зураг 1. “Хүлгийн шинж” дууны ноот. Гэвч тухайн дууны нутгийн аялга суралцагчдад үлдэж хадгалагдах нь зайлшгүй юм. Энэ аялгын онцлог суралцагчийн багшаас өвлөж үлдэхийн зэрэгцээ өсөхөөс сонсож хоногшсон ая аялгуунд шингэж үлдэх магадлал өндөр юм. 3 Үсрэнгүй. Дээд монголын ардын аман зохиолын чуулган. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.,2013 193

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ “Хүлгийн шинж” дууг бид ноотонд буулгахдаа тус бичвэрийн ажил бичигч Хөхмөчирийн өөрийн сурсан ая аялгыг барьж бичлээ. Хүлгийн шинж Хүлгийн шинж бадарсан хүрэн зээрд морь бий Хас болор туруутай гал мөрөн нүдтэй Хаад ноёдын хаад хаадуудын адуунд хазаартай нь байгуулжээ Хазаарласан хиа нарууд нь гайхан гайхан байгуулжээ Ноёдуудын адуунд ногттой нь байгуулжээ Ногтолсон хиа нарууд нь гайхан гайхан байгуулжээ Уралдах юугаа мэдэж чих юугаа солбиод Уудам шар талдаа улаан тоос бургиулжээ4. Бид тус дууг задлан шинжлэхдээ дараах хүчин зүйлсийг тодруулж тайлбарлалаа. 1. Дууны хэлбэр бүтцийг тодорхойлох. 2. Аялгууны хөдөлгөөн болон цараа, хэв шинжийг тодруулах. 3. Аялгуу болон үгийн агуулгын харьцааг тодруулах. 4. Дууны эгшиглэгээ зохирлыг тодруулах. 5. Дээрх хүчин зүйлсийг харгалзан дээд Монголын уртын дуны онцлог хэв шинжийг тодруулах зэрэг ажлуудыг хийсэн болно. Ингэж дээд Монголчуудын ардын дуу, тухайлбал уртын дууны аялгыг /интонация/ илрүүлэх зорилтоо биелүүлэхийг хичээсэн болно. • “Хүлгийн шинж” дуу хоёр өгүүлбэрт мөчлөгийн бүтэцтэй дуу юм. Дууны шүлгийн бадаг дөрвөн мөртэй бөгөөд аялгууны нэг бадаг буюу нэг мөчлөгт шүлгийн хоёр мөр дуулагддаг. Монгол ардын уртын дуу дийлэнх нь ийм хэлбэртэй буюу шүлгийн дөрвөн мөр бүр хос хосоороо нэг мөчлөгийн хэлбэрт дуулагддаг билээ. Хоёр дахь хос мөрт аялгууг давтах үед дууны үгийн агуулга, мөн үе, үгийн тоо, тэдгээрийн тухайлбар бүр дэх оноолтын зөрүүгээс аялгууны хувирал байж болох юм. “Хүлгийн шинж” дуу мөн ийм хэлбэртэй бөгөөд хоёр дахь хос мөрийн үгийн бүтэц /үе/ эхний хосоос өөр бүтэцтэй тул эхний мөчлөгийн давталтанд, эхнийхээс аялгууны хөдөлгөөн зарим өөрчлөлтүүдтэй дуулагддаг. Иймд аялгуу дараалан давтагдахдаа хувилбарт өөрчлөлтүүдтэй тул дууны нэг бадаг бүхэлдээ нийлмэл мөчлөгийн /а+а1/ хэлбэртэй болж байна. Өгүүлбэр бүр хос тухайлбартай /фраз/ байна. Тухайлбар бүрийн аялгууг томьёоллоор илэрхийлбэл ( a + b )+( c + d ) хэлбэртэй юм. Тухайлбар бүр шинэ аялгуутай байдаг ийм хэлбэр Монгол ардын дуунд хамгийн түгээмэл хэлбэр юм. Дуу угтвар айзмаар эхэлсэн ¾ хэмтэй бөгөөд эхний өгүүлбэрийн төгсгөлд хэм солигдож 4/4 болж байна. Тухайлбаруудын айзмын тоог илэрхийлбэл ( 4 + 3) + ( 3 +2) юм. Өгүүлбэр бүрийн айзам өөр бөгөөд хоёр дахь өгүүлбэрийн айзам эхнийхээс цөөн болох учир тус мөчлөгийг 4 Цэрэнбал, Гүнрэгмаа. Дээд монголын ардын дуу. - Өвөр монголын ардын хэвлэлийн хороо,. 2000 194

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË тэгш хэмгүй товчилсон мөчлөг гэж тодорхойлж болно. Мөн тухайлбаруудыг хуваагдлын үүднээс задлаж болох бөгөөд энэ задлал аялгууны хамгийн жижиг хэсэг болох аягийн5 /мотив/ хуваагдал юм. “Хүлгийн шинж” дууны аягуудын хуваагдал [(2+2)+(1+2)]+[(2+1)+2] гэж задарч байна. Хоёр айзмаас тогтох аягуудын дунд байгаа хүчтэй хувиудын өргөлт тод илрэхгүй, хуваагдлын шинж тэмдэг (удаан барилт, зогсоц, давтагдал г.м.) үл мэдрэгдэм тул бүхэлдээ нэг аягийг илэрхийлж байна. Аягуудыг томьёолбол [(a+b)+(c+d)]+[(e+f)+g] бөгөөд аяг бүр хөдөлгөөн, хэмнэлийн ялгарамжтай юм. Энэ ялгарамж өмнөх тухайлбаруудын тодорхойлолтуудтай адил Монгол ардын дуунд маш түгээмэл тааралддаг билээ. Дууны цараа g – c2 хүртэл наймц давсан дөрөвц (зураг 2). Зураг 2. “Хүлгийн шинж” дууны цараа. Ихэнх дундаж цараатай дуунуудын адил юм. Бид хүний хоолойн дундаж царааг хоёр наймц гэж үздэг бөгөөд Монгол ардын уртын дуунуудын төрөлд айзам уртын дуу үүнээс өргөн байх нь элбэг бөгөөд бэсрэг дуунуудын дундаж цараатай “Хүлгийн шинж” дууны цараа тохирч байна. Дууны эхлэл болон хоёр дахь, мөн төгсгөлийн тухайлбарууд доод чалхнаас /регистр/ эхлэж мөн тэнд дуусчээ. Аялгууны дунд чалх дахь хөгжил хоёрдугаар өгүүлбэрийн эхэнд дээд оргил эгшигт “хас болор” үгтэйгээр (зураг 3) хүрэх бөгөөд оргил эгшиг дууны турш нэг удаа л дуурьсаж байна. Оргил эгшгийн энэ байршил ардын болон мэргэжлийн дуу хөгжимд хамгийн түгээмэл тааралддаг байршил билээ. Энэ нь дууны өрнөл, бууралтыг тодорхойлж байгаа буюу дууны агуулгатай холбогдож байна. Харин доод оргил эгшиг эхний болон төгсгөлийн тухайлбарт “бадарсан”, -гал мөрөн” зэрэг үгэн байна. Ингэж доод оргил хоёр удаа таарах бөгөөд өгүүлбэлбэр бүрд байгаа нь дууны аядуу зөөлөн, тайван хэв шинжийг илэрхийлэх нэгэн үзүүлэлт болж байна. Зураг 3. “Хүлгийн шинж дууны дээд оргил. Аялгууны хөдөлгөөнд хоёрдугаар өгүүлбэрийн эхэнд завсрын эгшгээр дамжин өгссөн холын үсрэлт болох зургаацаар оргил эгшигт хүрч буйг өмнө өгүүлсэн билээ. Оргил эгшигт удаан баригдалгүй шууд доош буцаад зургаацаар үсэрсэн нь дууны дээрх араншинг мөн илэрхийлж байна гэж бид тодорхойлж байна. Эхний 5 Жанцанноров Н. Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь. - УБ.,- 1996. -Х.52. 195

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ тухайлбарын төгсгөл дэх уруудсан долооц хамгийн хол үсрэлт болно (зураг 4). Зураг 4. “Хүлгийн шинж” дууны уруудах холын үсрэлт. Мөн оргил эгшгээс зургаацаар доош үсрэх, төгсгөлд тавцаар доош үсэрсэн зэрэг нь тухайлбар бүрийн эхэн дэх аажмаар өгсөх хөдөлгөөн огцом доошилж “санаа алдах” мэт сэтгэгдэлийг төрүүлж байна. Ийм байдлаар аялгууны хөдөлгөөний тогтворжилтыг уруудах үсрэлтүүдээр хангажээ. • Үгийн эхний мөрүүд адуугаан магтсан үгс ба аялгууны хөдөлгөөн тухайлбар бүрд өгссөн байгаа нь үүнтэй давхар холбогдоно гэж бид үзэж байна. Дууны эхэн дэх “хүлгийн шинжээ” үг угтвар айзамд дөрөвцөөр өгсөн барьсхийн дуулагдаж буй нь бидэнд “уриа дуудлагын” сэтгэгдэл төрүүлнэ. Адуугаан магтсан үгстэй боловч аялгуу тухайлбар бүрд уруудах хөдөлгөөнөөр шувтрах нь “хөнгөн гуниг”-н сэдлийг төрүүлнэ. Энэ байдал үгийн үргэлжлэлд “Хаад ноёдын хаад хаадуудын адуунд хазаартай нь байгуулжээ” гэх маягаар илэрч байна. • Аялгуу цэвэр таван эгшигт бөгөөд “as, ces, des, es, ges” (ля, до, ре, ми, соль) эгшгийн цуваатай (зураг 5). Зураг 5. “Хүлгийн шинж” дууны эгшгийн цуваа. Энэ цуваа Монгол таван эгшигтийн хоёрдугаар төрөл билээ. Хоёрдугаар төрлийг Монголын хөгжим судлаач нар өрний бага хөгийн /минорын/ хэв шинжтэй төрөл гэж тодорхойлжээ. Эхний тухайлбарын эхлэл төгсгөл суурь эгшиг болох “as“ тул дууны эхнээс л таван эгшигтийн энэ төрөл тодорхойлогдно. Эхний өгүүлбэр “des” эгшигт дуусаж харин бадаг суурь эгшигтээ дуусчээ. Энэ байдлаас хоёр өгүүлбэрийг “асуулт, хариултын хэв шинжит харьцаатай өгүүлбэрүүд юм” гэж тодорхойлж болно. • Дээрх хүчин зүйлс “Хүлгийн шинж” дуу Монгол ардын бэсрэг урт дууны тод жишээ болохыг батлаж байна. Энэ нь дууны цараа (арван нэгц), дууны хэлбэр бүтэц (товчилсон тэгш хэмгүй мөчлөг), дууны агуулга (аж байдлын сэдэвтэй) зэргээр илэрч байна. 196

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ДҮГНЭЛТ Дээд монголчууд нь дуулах арга барилын хувьд өөрийн өвөрмөц дэг жаягтай ард түмэн билээ. Хүлгийн шинж дуу нь хүрэн зээрд зүстэй хүлгийн сайхан шинж бүрдсэн хүлэг морио магтан дуулсан дуу юм. Аялгууны хөдөлгөөнд уран нарийн хугалаа, шудраа, гулсаа элбэг бөгөөд уртын дууны бүхий л онцлог, яруу тансаг байдал нэвт шингээстэй юм. Таван эгшигтийн хоёрдугаар төрөл нь өрнийн бага хөгийн хэв шинжтэй боловч Монгол таван эгшигтэд /долоон эгшигтээс ялгаатай/ өрнийн энэ эгшиглээний төлөв шууд буудаггүй билээ. “Хүлгийн шинж” дууны илэрхийлэл аялгууны хөдөлгөөнд / тухайлбал доошлох хол үсрэлт/ илүү тод тусчээ. Ийм байдлаар дээд монголчуудын уртын дуу нь Монгол уртын дууны бүхий л хэв шинжийг хадгалсан байна. Дээд монголчуудын уртын дууг дуулахад дуучны дуулах хэв шинж буюу аялгууны чимэглэн, хоолойн цохилого зэрэг хэв намбанд л илүү тод нутгийн аялгын онцлог илэрхийлэгдэж байна. Харин энэхүү онцлогийг ноотонд буулгаж тэмдэглэх нь бараг боломжгүй тул бид нутгийн онцлог болсон аялгыг дуу хуураараа дуулж хөгжимдөн өвлүүлэн үлдээх нь илүү чухал болж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Жанцанноров Н. Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь. - УБ., 1996. 2. Сарангэрэл. Дээд Монголын зан ааль. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 2012 3. Үсрэнгүй. Дээд монголын ардын аман зохиолын чуулган. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2013 4. Цэрэнбал, Гүнрэгмаа. Дээд монголын ардын дуу. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 2000 5. Цэрэнбал. Дээд монгол судлал. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 2018 197

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ RESEARCH ON THE FOLK LONG-SONG “CHARACTERISTICS OF A STEED” Huhemuqier. Chuluuntsetseg Ts. Absract: The Upper Mongolians are a people with their own unique style of singing. The horse’s characteristic song is a song in praise of a horse with the beautiful characteristics of a brown gazelle. Mongolians have a tradition of singing praises to their horses since ancient times. The song was sung by master student Khukhmachir and doctoral student Ts. Tuyatsetsek has been mapped to vowels. Lya was sung a little. It has a capacity of eight to four. It’s a small volume that’s comfortable to sing with less bounce. Breathing is quite demanding. It is a popular song among the Upper Mongolians, which is sung with a lot of larynx movement in terms of percussion. Also, the music theory teacher T. Jandal made the following analysis by putting the notes of the song into scale and recording them into vowels. Keywords: Deed mongol, colour, yellow, bay piece. chestnut peak, culmination, motiff 198

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.21 ХҮРЭЭ ХОШУУНЫ АРДЫН ДУУНЫ ТУХАЙ /“ЧОЙЖИ-ОСОР” дууны жишээн дээр/ Х.Цэлгэр* Х.Ариунаа** Хураангуй: Хүрээ хошууны ардын дууг хэдийгээр XX зууны 80-аад оноос эмхэтгэж эхэлсэн боловч Хүрээ хошууны ардын дуу нь орон нутгийн онцлог шинжээрээ хөгжсөөр ирсэн юм. Хүрээ хошуу нь Хорчин нутгийн баруун өмнө байрлаж, уламжлалт соёлын баялгийг элбэг дэлбэг хадгалж байгаа бөгөөд миний бие хүрээ хошууны ардын дуу хөгжмийн талаар нэн гүнзгий, нарийн хянамгай судлан, үндэстэн ястны содон соёлын уламжлалаа төгс бадруулан, залгамжлан хөгжүүлэхийн төлөө тус сэдвийг сонгосон. Энэ өгүүлэлдээ Хүрээ хошууны ардын дууны гарал үүсэл, төрөл зүйл, онцлогийн талаар товч тоймлож, жишээ болгон “Чойжи-Осор” үлгэрт дууны өгүүлэмж, хувилбаруудын тухай тусгасан болно. Түлхүүр үг : Ардын дуу, төрөл зүйл, үлгэрт дуу, хувилбар Оршил Хүрээ хошуу нь өвөр дөчин есөн хошуунаас харьяат ардыг цуглуулж ирсэн тайжаар бүрэлдсэн “Цугларлын хошуу” болно. Хүрээд нүүдэллэн суурьшсан Цахар, Урианхай, Харчин, Түмд, Хорчин, Найман, Тангад, Халх, Чхор Халх зэрэг монголын уламжлалт овог аймгийн соёл гурван зуун хагасын түүхэн цаг үед ижилсэн нийлж, уусан шингээд хүрээгийн орон нутгийн соёлыг бүрэлдүүлжээ. Хүрээ хошууны ардын дууны судлалд хувь нэмрээ оруулсан судлаачид эрдэмтдийн бүтээлүүдээс дурдвал: 1990 онд Начиншонхор, Түргэнбаяр нар хүрээ ардын дууны анхны түүврийг эмхэтгэн хэвлүүлсэн бол Уянга 2011 онд “Хүрээ Хошууны монгол ардын дууны судлал” номыг гаргажээ. Мөн Хүрэлшаа, Б·Цогжилт нарын эмхэтгэн найруулсан “Хүрээ ардын дууны цоморлиг”-г 2013 онд Өвөр Монгол хэвлэлийн бүлэглэл, Өвөр Монгол соёлын хэвлэлийн хороо, Өвөр Монгол уурхайн хэвлэх үйлдвэр хамтран хэвлүүлэн тархаасны дээр мөн онд Чин лан “Хүрээ ардын үлгэрт дуу “Чойжи–осор”-ын судлал” хэмээх судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. * Цэлгэр Х., СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн магистрант ** Ариунаа Х., СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн ХОТ-ийн эрхлэгч 199

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 2016 онд Үнэнч “Хүрээ монгол ардын дууны уран дүрийн гоо таашаахуй шинж” өгүүллийг Өвөр Монгол үндэстэний багшийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 2022 онд Өвөр Монгол Урлагийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлээс Хай шаны “Нүүдэл малжлын соёл хийгээд байгалийн амь ахуйн давхар найрал - Өвөр Монгол Түнляо хотын хүрээ хошууны ардын дууны хээрийн шинжлэл ба судлал” судалгааны өгүүллийг хэвлүүлэн тархаасан байна. Үндсэн хэсэг Хүрээ монголчууд ажил хөдөлмөрийнхөө дунд олон сайхан ардын дуу зохиож уламжилсан байна. Хүрээ ардын дуу нь хүрээ монголчуудын аж амьдралыг гүн тусгасан, зан үйлийн уламжлалтай, нэн ялангуяа ураг хуримын зан үйл ил тодорхой байж, Хүрээ хошууны ардын дууны нэгэн онцлог болж бүрэлдсэн байна. Ойрын жилд эрдэмтдийн судалж шинжилснийг үзвэл Хүрээ хошууны ардын дууг : - Хүрээ хошуунд үүссэн ардын дуу - Хүрээ хошуунд дэлгэрсэн ардын дуу гэж хуваан үзэж болохоор байна. Хүрээ хошуунд үүссэн ардын дуунд “Чойжи–осор”, “Намсрай” гэх мэт олон дуунууд багтдаг. Эдгээр Хүрээ хошуунд үүссэн ардын дуунууд гэхийн учир нь Хүрээ хошууны түүхт хүмүүн Оюудай, Намсрай, Хүрээ хошууны газрын нэр / Яншив, Гахай уул, Дөрвөн байшинт г.м/, хүрээний зан заншил дахь лам шашны дуу зэрэг олон талд үндэслэгдэж байгаатай холбоотой. Харин Хүрээ хошуунд дэлгэрсэн ардын дуунд “Гаадаа мээрэн”, “Нуунзаяа”гэх мэт бусад газар нутгаас уламжлагдан дэлгэрсэн дуунуудыг нэрлэж болно. Нэг. Хүрээ хошууны ардын дууны өнөөгийн байдал Хүрээ хошууны ардын дуу бол хөдөлмөрчин хүрээчүүдийн авьяас билигт урлагийн бүтээл болно. “Ардын дуу нь хуучин хүрээчүүдийн урт удаан түүхэн хугацааны амьдрал тэмцлийнх нь гэрч, хүсэл эрмэлзлийнх нь дуун шингээлт байгаа нь гарцаагүй. Гэхдээ агуулга баялаг, уянга гойд, уламжлан тархаасан хэмжээ өргөн бөгөөд амьдралын нас урт байдгаараа бүхий л монгол ардын дууны хүрээлэнд нэлээдгүй байр суурийг эзэлсээр иржээ”1 гэж үнэнхүү хэлж болох бөгөөд агуулга, хэлбэр, утгаар туйлын баялаг байдаг. ХХ зууны тавь жараад оноос эхлэн Хүрээ хошууны соёл урлагийн ажилтнууд ихээхэн хэмжээний хүч хөдөлмөрийг зарцуулж одоогийн Хүрээ хошууны хэмжээнд дуулагдан тархаж байсан дууг эмхэтгэн цуглуулж байсны суурин дээр наяад оны эхээр Хүрээ хошууны соёлын гэрээс бүх хошууны ардын дуучдыг цуглуулж, дуулуулж, хуурцагт шингээн бүрэн бүтэн ноот ба үгтэй болгож авчээ. Харин 1990 онд Начиншонхор, Түргэнбаяр нар олон дуунд нарийн нягт эмхэтгэл хийн Хүрээ хошууг өөрийн гэх ардын дууны түүвэртэй болгожээ. 1 Начиншонхор, Түргэнбаяр. Хүрээ ардын дууны түүвэр.- Хөх хот.: Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1990. - X.272. 200


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook