Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore "Монголын соёл, урлаг судлал" сэтгүүл 45-р боть

"Монголын соёл, урлаг судлал" сэтгүүл 45-р боть

Published by gleaf1109, 2023-01-11 06:35:58

Description: 45-r boti

Search

Read the Text Version

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Хоёр. Хүрээ хошууны ардын дууны онцлог шинж Ардын дуу бол цөм ардын дунд зохиогдож, голдуу амаар дамжиж уламжлагдаж дэлгэрдэг онцлогтой тул зохих хэмжээний аман зохиолын шинжтэй юм. Тэгэхээр “Монгол ардын аман зохиол” бүтээлд “... Аман зохиол бол ардын оюуны соёлын нэгдмэл хэлбэр мөн. Тэр нь нийт хөдөлмөрчин олны амьдрал, нийгэм, түүхийн бүхий л туршлагыг нэгтгэн дүгнэх боломжтой ганц хэлбэр тул ард олны гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, түүх, сурган хүмүүжил, ёс суртахуун, зан заншил, шашин, урлаг зэрэг олон зүйлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байжээ”2 гэсэнтэй адилаар хүрээ ардын дуу агуулга хэлбэр, бүтэц зохион байгуулалт зэрэг олон талаар бусад газар орны монгол ардын дуутай нэлээд адил боловч дээр ярьсан шиг соёл түүхийн үндэс нь адил бусаас болж өөрийн гэх өвөрмөц онцлогтой болсон байна. Тухайлбал : 1) Хүрээ хошууны ардын дуу үнэн бодит чанараар чанга байдаг. Хүрээ хошууны ардын дууны олонх нь Хүрээ хошуунд үүссэн бөгөөд бодит хүний амьдрал тэмцлээр суурь болгож, дуунд гардаг гол баатрын нэр, нас жил, төрсөн нутаг, үйл явдлын болж өрнөсөн газар орон, он сарыг нь хүртэл тов тодорхой өгүүлдэг тул хүнд юуны өмнө үнэн сэтгэгдэл төрүүлж, үнэмшүүлэх, сонирхох хүчтэй болгодог. 2) Хүрээ хошууны ардын дуунд газар усны онцлог шинж олон байдаг. Хүрээ хошууны ардын дууны хамгийн тод харагдах зүйлс гэвэл уул ус, гол мөрөн, манх жалга, айл тосгоны нэр болно. Эдгээр газар усны нэр нь харсан, сонссон бүхэнд халуун дотно сэтгэгдэл төрүүлж, өөрийн нүдээр тэр танил дасал уул усаа харсан шиг санагдуулдаг. 3) Хүрээ хошууны ардын дуу нь өвөрмөц соёлын илрэлтэй байдаг. Хүрээ хошууны өвөрмөц соёлын орчинд оршин амьдарч байсан хүрээчүүдийн амьдрал тэмцлийн тусгал болсон ардын дуу нь мэдээж тэр соёл, тэр амьдралаар голлодог нь болох нь ойлгомжтой. Үүнээс шалтгаалж Хүрээ хошууны ардын дуунд шашны агуулга бүхий олон дуу зохиогдон дуулагдаж иржээ. Хүрээ хошуунд лам шашныг магтан дуулсан дуу “Утайн зам”, “Буян дүүссэн”, “Тансаг лам” зэрэг олон дуу байж, хүрээний өвөрмөц соёлоо өргөнөөр илрүүлж чаджээ. Ардын дуу нь аман зохиолын нэгэн хэлбэр болох учраас Хүрээ хошууны ардын дуун дотор үлгэрт буюу домогт ардын дуу зохих байрыг эзлэх бөгөөд бүрэн бүтэн үлгэр үйл явдлыг дуулан илтгэдэг тул Хүрээ ардын аман зохиолын судлал, нутаг усны уран зохиолын судлалд ч зохих нөлөө үзүүлдэг. “Андайн нутгийн ардын дуунд Хүрээ нутгийн соёл түүхийн хөрстэй, Хүрээ газрын үлгэр домгийн үүсэлтэй ардын дуу олон байхаар үл барам, монгол ардын язгуур дуу, сонгодог дуу, уламжлалт дуу ч уламжлагдан залгамжлагдсан байдаг. Энэ нь нийт монголчуудын бусад орон нутгийн ардын дууны үүсэл, уламжлал, хөгжилтэй адил жам мөртэй 2 Гаадамба Ш. нар. Монгол ардын аман зохиол.- Улаанхад.: Өвөр монголын багачууд хүүхдийн хэвлэлийн хороо, 1991. - X.146. 201

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ байгааг харуулж бий”3 гэдгээс үзвэл Хүрээ хошууны ардын дуу гагцхүү Хүрээ нутагтаа үнэ өртөгтэй биш, харин Хорчин нутаг, Өвөр монгол орон, Дундад улс цаашилбал бүх монголчуудын хувьд ч чухал байр суурь, үнэ цэнэтэй урлагийн сод нь болж, бүх хүн төрөлхтний оюуны боловсролд зохих хувь нэмэр, гавьяа зүтгэлтэй байх нь дамжиггүй. Гурав. “Чойжи – Осор” дууны түүхийн үнэн бодит чанар ба адил бус хувилбар Хүрээ хошууны ардын үлгэрт дуу “Чойжи-осор” нь ард олны хамтын бүтээл болж дуулагдах явцдаа амаар дамжин уламжлагдан дэлгэрч, хувилбар олонтой болж тархжээ. Дууг хүмүүс дуулж уламжлах үедээ энд нь хасаж, тэнд нь нэмж, олон засвар нөхвөр оруулж, тасралтгүй уламжлан зогсолгүй боловсруулж байдаг. Жишээлбэл үлгэрт дуу “Тогтох” мэтийн ардын дуу нь анх эхлэхдээ цөөхөн хэдхэн бадагтай охор дуу байсан бол хүмүүс олон үеэрээ дуулж уламжлах явцдаа тэдний баатарлаг үйл ажиллагааг нь нэмсээр одоогийнх шиг олон зуун мөрт урт дуу болсон байна. Үүнтэй адилаар үлгэрт дуу “Чойжи-Осор” нь анх эхний түүвэрт хэвлэгдэн орохдоо тавхан бадагтай байснаа сүүлд нэмэгдсээр өнөөдрийн 47 бадагтай дуу болж хувирсан байна. Үлгэрт дуу “Чойжи-Осор”-ыг “Чойжи-пайжан” буюу “Чой-пайжан” гэж бас нэрлэх нь бий. Судалгаагаар үлгэрт дуу “Чойжи-Осор”-ыг эмхэтгэж цуглуулсан, хээрийн судалгааны явцад олдсон хувилбар нийт 11 (хээрийн байцаалтаар дамжин олдсон хувилбар нийт 6) байна. Үлгэрт дуу нь хэдий олон удаа ам дамжина, төдий чинээ олон хувилбар үүсэж, дуулагдах явцдаа тал бүрээр хувирч байдаг. Үлгэрт дуунд хамаг эцсийн хянан тогтоосон уг эх гэж байхгүй, харин хувиралтын дунд шилжмэл байдлаар оршдог. Үлгэрт дуу “Чойжи-Осор”-т зарим үйл явдалын талаар ч бас адил бус байдаг. Үүнд Чойжи-Осорын цэргийн албанд мордсон шалтгааныг дуулахдаа ( хувилбар (3)-т): “Аавын үгээр бичиг үзсэн больё даа хөөй Арав таван Панчингийн дээтэй Данжиад биш үү даа хөөй Аа ч үсгийг сурсангүй тул хөөй Алс хол Линдүн шианд мордоно үү дээ хөөй”4 гэж Чойжи-Осорыг үсэг бичиг мэдэхгүйгээс болж цэргийн албанд морджээ гэж дуулдаг. Гэтэл хувилбар (4)-т: “Аа ч үсгийг сурсангүй бол Аавын нутгаа сахихгүй уу даа хөөй Аа үсгийг сурсны гэмээр хөөй Алс Линдүнд очих болжээ хөөй”5 гэж Чойжи-Осорын цэргийн албанд мордох болсон нь бичиг ном мэддэгийн уршгаас болжээ гэж дуулсан байна. 3 Сүх Б. нар. Андайн нутаг Хүрээ хошууны түүх соёлын товчоо.- Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо, 2011. - X.178. 4 Үнэнбуян. Монгол үндэстний ардын дуу.- Тунлиао.: Өвөр Монголын багцууд хүүхдийн хэвлэлийн хороо, 2007.- Х.268. 5 Ринчиндорж., Донровжамсу., Дин Шүү Пүү. Монгол ардын мянган дуу (II боть).- Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо, 2007.- Х.614. 202

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Үлгэрт дуу нь хүмүүсийн ой цээжинд түшиглэн амаар дамжин дэлгэрэх тул, дуулж буй хүний мартаж орхих, буруу цээжилснээс болж хувирч л байдаг. Дууг сонсож, сонирхож байгаа хүмүүс ч, хүн яаж дуулсан яг тэр ёсоор нь давтах биш, харин өөрийн оюун тархиараа сэтгэн, уран санаа, холбон бодолтоороо ойлгон ухаж, өөрийн үзэл зорилтоо оруулан дуулдаг. Тэгэхдээ сонсож байгаа хүний нийгмийн байр суурь, амьдрахуйн орчин, хүртсэн хүмүүжил болон урлагийн авьяас чадвар зэрэг олон талын нөхцөл шалтгаанаас болж, дуулагдаж уламжлагдах явцдаа мөн хувиран өөрчлөгддөг. Үлгэрт дуу “Чойжи-Осор” нь бодит хүн, үнэн үйл явдалд суурилагдан бүтээгдсэн үлгэрт дуу болсны хувьд, цэрэг эрийн нутаг усаа санан мөрөөдсөн явдлаар сэдэвлэж, дуулагдан уламжлагдах явцдаа хүний нэр, газар орны нэр ба үйл явдал нь хувиралт гарч, үлгэрт дууны хувирамтгай шинжийг ийнхүү гүнзгий тусгасан байна. Дөрөв. “Чойжи–Осор”-ын зохиомжийн онцлог Үлгэрт дуу “Чойжи–осор”-ын нийт 10 гаруй хувилбарын зарим нь зөвхөн хэдхэн мөртэй уянга дууны хэлбэрээр оршиж байхад зарим нь уянга хүүрнэлийг хавсаргасан харилцаа дууны хэлбэртэй, голдуу дөрвөн мөрийн бадгаар толгой холбохоор голлон, зөвхөн нэг л аялгуу үг “хөөй”-р мөрийн төгсгөл болгосон байдаг. Дууны шүлгийн онцлогийг үзвэл үлгэрт дуу “Чойжи–Осор” нь дөрвөн мөрийн өгүүлбэрээр нэг бадаг болгосон хэмжээт шүлэг гэхэд болно. Тэгэхдээ түүний үг нь ерөнхийдөө жигд хэмжээ бүхий мөр бадгаар зохион байгуулагдсан бөгөөд түүний бадаг бүрийн мөр, мөр бүрийн үг нь зохих хэмжээ журамтай байдаг. Үлгэрт дуу “Чойжи–Осор”-д толгой холбоцоор голлосон байдаг. Өсөж төрсөн өлгий нутаг, эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүү төрөл садангаа мөрөөдөн, энэрэл хайрыг эрхлэн нандигнасан агуулгатай Хүрээ хошууны ардын үлгэрт дуу “Чойжи–осор”-ын ая хөгжим нь уяруун нэмүүн, уярангуй аяс хөгтэй болсон байна. Ая хөгжмийн онцлогийг шинжвэл, хөг аялгуу нь товч дөхөм, бүтэц нь жигд тэгш, цохилго нь тогтсон журамтай, айзам /таслага/ нь тохиромжтой байдаг. Тус дууны ая нь ялгам эгшиглэн мөртөө яруу уянгалаг, уяхан зөөлөн, уяруун шинжтэй байж, хүмүүсийн сэтгэлийн хөвчийг амархан уясгаж, хүмүүсийн өрц зүрхийг нь туйлын идлэгээр уяруулж догдлуулдаг. Тус дууны ая нь бусад үлгэрт дуунаас өвөрмөц онцлогтой байдаг. Жишээлбэл: Хорчин ардын үлгэрт дуу “Гаадаа мээрэн” эхэлж буй болохдоо Хорчин ардын дуу “Тианхүү”-гийн ая дээр суурилан зохиогдсон бол Хорчин ардын үлгэрт дуу “Шишүү мээрэн”-ий ая дээр “Намсрай”, “Да лооцон” зэрэг үлгэрт дууг зохиосон. Харин хүрээ хошууны ардын үлгэрт дуу “Чойжи–осор”-ын ая нь өвөрмөц байж, түүний ая дээр зохиогдсон дуу одоо болтол гарч ирээгүй, бусад дуутай хутгалдахгүй байж, өөрийн тогтсон ая хөгжимтэй үлгэрт дуу болно. 203

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Зураг 1. “ Чойжи–Осор” дууны аялгууны нэгэн хувилбар Үлгэрт дуу “Чойжи–Осор”-ын нийт хувилбаруудыг ажиглавал, хөгжмийн айзам нь тодорхой, дуу хөгжмийн бүтэц нь жигд, цохилго нь тогтсон журамтай байдаг. “Хөгжмийн айзам /таслага/ бол хөгжмийн сэтгэлгээний нэлээд ялгам тодорхой аялгууны хэсэг нь байж, тогтсон хэмжээний сэтгэлгээ болон цог золыг харуулдаг”. Тус дууны хөгжмийн айзам нь ялгам тодорхой, дууны үзэл сэтгэлийг хурц тодорхой илтгэж чаддаг. Үүнд ардын дууны айзмын бүтцийг үндэслэж дөрвөн айзам, зургаан айзам, найман айзам гэж хувааж болно. Үлгэрт дуу “Чойжи–Осор”- ын хөгжмийн айзмын ноотыг илтгэвэл доорх зураг мэт : Зураг 2. “ Чойжи–Осор” дууны аялгууны өөр нэгэн хувилбар Тус дуу нь хоёр өгүүлбэрийн бүтэцтэй, найман хөгжмийн айзмаар бүрэлджээ. Тухайлбал: нэгдүгээр айзам нь: төрөөд, хоёрдугаар айзам нь: тэгсэн, гуравдугаар айзам нь: газар минээ, дөрөвдүгээр айзам нь: хөөй, тавдугаар айзам нь: түмэн ганганий, зургаадугаар айзам нь: дундах, долоодугаар айзам нь: хүрээн зээл, 204

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË наймдугаар айзам нь: хөөй. Иймэрхүү айзмын тэгш бүтэц нь үлгэрт дуу “Чойжи– Осор”-ын ая хөгжмийн сэтгэлийн илрүүлэлтийг нэн хурц тодруун болгон, дууны дан үгийг сунжруулан дуулахаар дамжин тус дууны уянгатай бөгөөд уярангуй шинжийг нэмэгдүүлж, дуун дахь хүрээ нутгийн хэл ярианы онцлогийг ч маш сайхан илрүүлжээ. Үлгэрт дуу “Чойжи–Осор”-ын ая хөгжмийн бүтэц нь жигд тэгш байдаг. Энэ нь голдуу дууны мөр бадгийн хэлбэрээр илэрдэг. Ердөө ая хөгжмийн бүтэц нь хоёр буюу дөрвөн хөгжмийн өгүүлбэрээр бүрэлдэн, айзмын дахин давталтыг аятай сайхан хэрэглэж, гол утга сэдвээ улам гүнзгийрүүлж, хүчээ чангатгадаг юм. Тус дуу нь яг иймэрхүү зохицолтой байж, хоёр өгүүлбэрийн бүтэцтэй байна. Жишээлбэл : “Төрөөд тэгсэн газрыг чинь хэлбэл Хүрээ хошуу хатуу улам хөөй Төвөгдөөд сургууль хийсэн газрыг чинь хэлбэл Түмэн гайн доорх Гуан хээ диан хөөй “ гэж дуулахдаа эхний хөгжмийн өгүүлбэртээ “төрөөд тэгсэн газрыг чинь хэлбэл” хэмээн дууны шижмийг гаргаж, хоёрдугаар өгүүлбэрт “Хүрээ хошууны хатуу улам хөөй” гэж шууд төрсөн орон нутгаа тусгажээ. Энэ бол Хорчин ардын үлгэрт дууны бусад газар орны ардын дуунаас ялгагдах нэг онцлог болно. Дахин дараачийн өгүүлбэрийг тусгаж, түрүү хоёр өгүүлбэрийг тэр янзаар нь давтан, ажил алба хийсэн газрыг нь өгүүлжээ. Үлгэрт дуу “Чойжи–Осор”-ын хэм цохилго нь жигд, тогтсон журамтай бөгөөд гүн сэтгэлгээ бүхий агуулгыг онцгой сайхан үзүүлжээ. Ая хөгжмийн цохилго нь бол чанга, сулын солилцооны жам ёс мөн. Адил бус цохилгоос адил бус төрлийн чанга сулын харьцаа үүсэж, тэдгээр нь хөг аялгуундаа жам ёстойгоор илрээд эл зүйлийн сэтгэлийг илтгэж, дууны хөгжил, дүрслэлийг бүтээхэд чухал үйлдэл үзүүлдэг. Үүнд үлгэрт дууны цохилго нь голдуу (2/4) эсвэл (4/4) байж, огцом буюу удаавтар цохилгоор дууны яруу эгшиглэн чанарыг нэмэгдүүлж, гол үзэл санааг нэн тодорхой илтгэн үзүүлдэг. Үлгэрт дуу “Чойжи–Осор” нь 2/4 цохилгоор илрэх ба энэ нь жишээлбэл доорх зураг мэт дөрөвтөөр нэг цохилго болгож, айзам бүрд хоёр цохилго багтаж байхыг заана. Зураг 3. “ Чойжи–осор” дууны аялгууны хэм, хэмнэлийн зураглал Дээрхийг хураангуйлбал, үлгэрт дуу “Чойжи–осор”-ын ая хөгжмийн ялгам эгшиглэн, яруу уянгалаг, уяхан зөөлөн, уярангуй шинжтэй байх нь түүний аяын таслага, бүтэц, цохилготой нягт харьцаатай гэдгийг мэдэж болно. Санал мөрөөдлийн агуулгад тус дууны ая хөгжим нь онцгой тохирч, хүмүүсийн элэг 205

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ зүрхийг сийрүүлж, эрүүл харааг услуулмаар хачин гайхалтайгаар илэрч, тус дууг улам их нөлөөлөх хүчтэй болгожээ. ДҮГНЭЛТ Хүрээ хошууны ардын дуу бол бүх хүрээчүүдийн өнө удаан түүхийн явцад өөрийн амьдрал тэмцлээ урлагаар илтгэн харуулж, Хүрээ нутгийн өнгөрсний толь, ирээдүйн цамхаг болохоор барахгүй хошуу нутгийн соёл түүхийн үнэт эрдэнэ, хорчин нутаг, бүх монгол угсаатнаа өвлөж хайрласан соёл түүхийн нандин өв болно. Бид ийм ажилч борогжуун, оюун ухаантай хүн ардтайдаа баярлаж, иймэрхүү өнөр баялаг өв соёлтойдоо омогших ёстой билээ. “Чойжи–Осор” нь санал мөрөөдлийн агуулгатай, үлгэрт дууны төрөлд багтахдаа үйл явдлаар онцгой, хамарсан хэмжээгээр бусад Хүрээ ардын дуунаас өвөрмөц онцлогтой болжээ. Тэр нь санал мөрөөдлийн дуу болсны хувьд ганц нутаг ус, аав ээжээ ч санасан биш, харин өсч төрсөн өлгий нутгийнхаа уул хайрхан, гол мөрөн, хад чулуу, ширхэг өвснөөс эхлээд, хүрсэн газар үзсэн уул ус, ялангуяа өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, амьдрал босгосон эхнэр хүүхэд ба наадаж тоглож өссөн ах дүү, төрөл саднаа элэг зүрхээ энсэртлээ санаж мөрөөдсөн үлгэрт дуу болсон байна. Яг иймээс тус дуу нь Хүрээ хошууны ардын нийгэм зүй, түүх соёл, үндэстэн ястан, газар зүй, зан үйл зэргийг судлахад үнэ цэнтэй, уудлаад баршгүй материал болж үлджээ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Гаадамба Ш. нар. Монгол ардын аман зохиол. - Улаанхад.: Өвөр монголын багачууд хүүхдийн хэвлэлийн хороо. 1991. 2. Начиншонхор, Түргэнбаяр. Хүрээ ардын дууны түүвэр. – Хөх хот.: Өвөр монголын ардын хэвлэлийн хороо.1990. 3. Ринчиндорж., Донровжамсу., Дин Шүү Пүү. Монгол ардын мянган дуу /II боть/.- Тунлиао.: Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 2007. 4. Сүх Б. нар. Андайн нутаг Хүрээ хошууны түүх соёлын товчоо.-Хөлөн буйр.: Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо. 2011. 5. Үнэнбуян. Монгол үндэстний ардын дуу. - Тунлиао.: Өвөр Монголын багачууд хүүхдийн хэвлэлийн хороо. 2007. 206

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ON THE FOLK SONGS OF KHUREE AND KHOSHUU GENRES /illustrated by the song \"Choiji-Osor\"/ Qiligeer. Ariunaa Kh. Abstract: Although Khuree Khoshun folk songs were compiled in the 80s of the 20th century, Khuree Khoshun folk songs have continued to develop with local characteristics. Khure Khoshou is located in the western part of Khorchin region and has abundant traditional cultural wealth. In this article, the origins, types, and characteristics of Khuree Khoshun folk songs are briefly reviewed. Keywords: folk song, genre, folk song, version 207

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.22 ДАРХАД БӨӨГИЙН ХУУЧ ДОМГИЙН ӨГҮҮЛЭМЖИЙН ОНЦЛОГ А.Мөнхзул* Г.Нандинбилиг** Хураангуй: Энэхүү судалгааныхаа ажилд бид эрдэмтэн С.Дуламын “Дархад бөөгийн уламжлал” бүтээлийг эх хэрэглэгдэхүүн болгон сонгож, дархад бөөгийн хууч домгоос ан ав хийгээд түүн цуглуулах аж ахуйтай холбоотой өгүүлэмжийг авч задлан шинжилж, тайлан тайлбарлав. Эл бүтээл дэх түүх, домгуудын эх сурвалжууд нь жинхэнэ дархад ястнууд байх бөгөөд, профессор С.Дулам 1991 оноос Хөвсгөл аймгийн дархадын нутгаар явж, өв тээгчидтэй биечлэн уулзаж түүх домгуудыг яриулан баталгаажуулж авсан байдаг. Ингэхдээ эдгээр түүх, домгуудыг нутгийн аялгуу, авиа зүйн галигаар буулган авж баримтжуулан үлдээсэн нь дархад бөөгийн зан үйлээр зогсохгүй монгол бөөгийн шашны судлагдахуунд үнэлж баршгүй ховор өв болж байна. Мөн ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатны зүйн салбарын ахмад эрдэмтдийн 1950-1990 оны хооронд Хөвсгөл аймгийн Дархадын сумдаас цуглуулсан хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнүүдийг харьцуулан судлахаас гадна ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг «Аман зохиол судлал» цувралын холбогдох түүх, домгоос эх сурвалж болгон ашиглав. Түлхүүр үг: Түүх домог, өгүүлэмж, бөө мөргөл, дархад, монгол Бидний судалгааны ажлын гол эх хэрэглэгдэхүүн болж буй С.Дулам профессорын 1992 онд хэвлүүлсэн түүвэр нь дараах үндсэн хоёр төрлөөс бүрдэнэ. Үүнд: (1) нэгэн цагт дархад зон олноо алдартай гэгдэж явсан бөө нарын тухай хууч ярианууд, (2) эдгээрээс зарим бөө, удгадын тамлага болно. Нийт 13 тамлага, магтаал, хоёр хэллэг, 20 хууч яриаг хээрийн судалгаагаар бүртгэн товчоолж, 250 гаруй дэлгэрэнгүй тайлбар хийжээ. Эдгээр 20 хууч яриа нь Дархадын есөн хайрхан, Нисдэг долоон бөө болоод мөн зарим алдартай бөө, удганы тухай бөгөөд эдгээр бөө нарт ордог байсан онгодуудын тухай баримтууд бий. Энд бөө удгадын хэрхэн бөө болсон түүх хийгээд нартад байх хугацаандаа ямар ямар үйл хийж яваад * Мөнхзул А., МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн магистрант ** Нандинбилиг Г., МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор 208

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË хэрхэн таалал төгссөн, онгод болсон тухай домог, хуучуудыг он цагийн дарааллаар нь тоймлон хүргэжээ. Эдгээр түүх, домгуудыг судлахын өмнө бид уран зохиолын аль төрөлд хамаарах болон онцлог шинжийг тодруулах. Юуны өмнө энэхүү 20 бичвэр бол аман зохиолын төрөл зүйл болох ерөнхийдөө түүх домогт хамаарах бөгөөд нутгийн иргэдийн дунд амаас ам дамжин яригдаж ирсэн, тодорхой цаг хугацаа болон нийгмийн хүрээг харуулсан үнэн бодит түүхүүд гэдгээрээ онцлог юм. Америкийн антропологич, аман зохиол судлаач Уильям Баском аман хүүрнэлийн гурван гол хэлбэр болох эртний домог, түүх домог, ардын үлгэр гурвын төрөл зүйлийн онцлогийг дараах байдлаар ялган ангилжээ. Үүнийг хүснэгт 1-ээр үзүүлэв. Хэлбэр Итгэл Цаг хугацаа Газар орон Attitude Хүснэгт 1. Домог үнэмшил Нэн эртний Шашны Дүр Өөр Баримтад Эртний (эртний) Шашны Хүмүүн бус суурилсан Хэзээ ч байх ертөнц болон бус Өнөөгийн Шашны бус Хүмүүн Түүх домог Баримтад ертөнц Аль аль нь суурилсан Хаа ч байх боломжтой Ардын үлгэр Зохиосон Тэрээр түүх домог (legend) -ийг тодорхойлохдоо: “Домог нь хэлэгдэж буй тухайн цаг үеийнхээ хувьд эрт цаг үед болоод өнгөрсөн үнэн бодит үйл явдлыг өгүүлдэг аман зохиолын үргэлжилсэн үгийн төрөл зүйл юм. Харин домог (myth) бол байгалийн үзэгдэл, газар усны тогтоц, араатан жигүүртэн зэрэг сав шим ертөнцийн болон хүн ба түүний үхэл, амьдралын үүслийг тайлбарладаг1” гэжээ. Ирландын хэл шинжлэлч, угсаатан зүйч Рут Финнеган“Өнгөрсөн үед түүх домог (legend) нь эртний домог (myth), ардын үлгэр (folktale) хоёрын онцлог чанарыг хамтад нь агуулсан гэж үздэг байсан бөгөөд энэ ойлголт илүү өргөн тархсан байв. Үүнийг Баскомын схемээс ч тодорхой харж болохоор байна. Гэвч энэ тодорхойлолт нь зарим угсаатны зүйн онол, практикт үл нийцэх талтай ажээ. Харин сүүлийн үед энэ нэр томьёог илүү орчин үеийн, контемпрари талаас нь харж, болсон явдал, хууч яриа маягтайгаар тусгайлан авч үзэх болжээ” гэсэн байна2. Цаашилбал “Хууч яриа (аман түүх) гэдэг нь нийгмийн болон хувь хүний амьдралд бодитой тохиолдсон онцлог содон хэрэг явдлыг өгүүлэгч гэрчлэн өгүүлэх юм уу тодорхой нэр устай гэрч этгээдээс сонссон зүйлээ хуучлан дамжуулдаг хүүрнэн өгүүлэх аман зохиолын бие даасан төрөл зүйл юм. Хууч яриа нь түүхэнд болж өнгөрөөд удаагүй байгааа бодит хэрэг явдлын талаарх хувь хүмүүсийн хүүрнэл 1 William Bascom, “The Forms of Folklore: Prose Narratives,” Journal of American Folklore 1965. a:4 2 Ruth Finnegan, Oral traditions and the verbal arts, 1992.- Р.139 209

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ бөгөөд нэг талаас бодит хүний амьдрал, хувь заяатай холбоотой баримт мөн боловч, нөгөө талаас өгүүлэгчийн нэмэр хачир оруулсан байх магадлалтай дурсамж яриа билээ. Гэхдээ хууч ярианы хүүрнэл нь хэрэг явдал болон болсон цагаас төдий л алслагдаагүй байгаа учраас түүх домогтой харьцуулбал уран сэтгэмж, нэмэр хачир орсон нь багахан байдаг”3 Эндээс үзэхэд бидний судлахаар сонгосон эх хэрэглэгдэхүүн дэх түүх домог, хууч ярианууд нь урьд өмнө бөө байсан хүмүүсийн амьдралын түүхтэй холбогдох бөгөөд зарим нь нийгэм, соёлын түүхэн болон цаг хугацааны холбоо хамаарал бүхий намтарчилсан болоод түүхэн хууч ярианаас түүх домогт шилжиж буй шинжтэй юм. С.Дулам, Г.Нандинбилиг нар хууч яриаг хүүрнэл зүйн судалгааны аргаар шинжлэн үзээд а) аман түүх (нэгдүгээр биеэс буюу өөрөө гэрчдэн өгүүлсэн бол), b) хууч домог (гуравдугаар биеэс буюу дам өгүүлж байвал) хэмээн хоёр ангилжээ. Энэ ангиллын дагуу “Дархад бөөгийн уламжлал” ном дахь жишээнүүдийг авч үзвэл “b” буюу “хууч домог” гэх ангилалд дийлэнх нь багтаж байна. Бидний судлан буй жишээнүүдэд ахуйтай холбоотой өгүүлэмж нэлээд буйгаас ан ав, түүх аж ахуйтай холбоотой өгүүлэмж дээр жишээ авч тайлбарлая. Тухайлбал, Дэлдэн Мэнд зайрангийн домогт “...Тэр нуур, балгиас адуу хулгай хийх гээд хойшоо Ибид өгсөж явсан байгаам. Сайхан ногоон зун байсан. Ибид зүрхэний оёорт олон салаа саглагар бөө модны үндсэн дээр нэг гялайсан бөндгөр цагаан юм харагдаад байхаар нь тэрнийг юун цагаан байдаг билээ, энэ модны эзэн савдаг нь байх нь гэж бодоод “За намайг буцаад ирэхэд аюул болбол намайг авраарайт. Хэрэгтэй цагт харж үзэж байгаарайт” гээд мориныхоо дэл сүүлээс хэдэн хялгас авч хойд гишүүнд нь уяж зангидаад явжээ...” хэмээн гардаг. Тэр гялгар цагаан юмыг модны мөөг-мишхэ болов уу хэмээн бодож байтал газарт шингэн алга болсонд “лусын юм” гэж таниад тийнхүү өөрийгөө даатгсан байгаа юм. Ингээд буцах замдаа нэхүүлүүдэд гүйцэгдэж баригдахын даваан дээр их аянга цахилгаан цахиж ухаан балартаад сэргэтэл нэхүүлүүд бүгд үхсэн тэрийж хэвтэж, тэр цагаас хойш бөө болсон гэж домоглодог. “Гомбын эмгэн гэгч арваад настай айлд зарагдаж байхдаа цагаан сараар аав, ээждээ золгож ирээд өдөр хонинд явж байтал уулын хярд цасан дээр цан хяруу болчихсон овгор ногоон арцтай тааралдаад “авъюу, байюу” хэмээн эргэлзэж байснаа “хангай дэлхий ийм сайхан юм хайрлаж байхад авалгүй яахав” хэмээн санаж нөгөө арцыг авч өвөртлөөд хагасыг нь хурганыхаа тааранд хийж харьж ирээд гэрийнхэндээ үзүүлэхэд зуухан дээр цог тавьж байгаад дээрээс нь арцаа үйрүүлж хатаатал хонь хариулж ирсэн охин тэр чигтээ таталдаж унасан байна. Тийм гай зовлон болно гэдгийг мэдээгүй байсан улс “халаг, түлэг” болж Дандийн Дамба зайранд очиход “энэ лусын хорлол болж” гээд “Улаан хадын юмаар ясалж өгсү, юу ч гэсэн Дөш зайранд очиж хэл гэжээ”4. Эл хоёр домогт монголчуудын байгаль шүтэх үзэл тод харагдаж байна. Юу гэвэл, байгаль дээр 3 Нандинбилиг Г., Дулам С. Монгол аман зохиолын онол II, Хүүрнэн өгүүлэх аман зохиол, жүжиг наадмын аман зохиол. -УБ., 2020.- Х.236. 4 Дулам С. Дархад бөөгийн уламжлал. -УБ., 1992.- Х.18 210

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ургаж буй мөөг, арц зэргийг хангай дэлхийн хишиг гэж хүндэтгэн үзэж байна. Хэрэв ийм үзэлгүйсэн бол тэр модон дээрх гялгар цагаан юмыг онцолж харахгүй, итгэж сүсэглэхгүй, тээр тэр цасан дээр хэвтэх арцыг түүж авахгүй, улмаар лусын юманд өртөж бөө болохгүй бизээ. Зэлэг бөө буюу удмын бус бөө нарын бөө болсон түүх ерөнхийдөө л иймэрхүү үүтгэлтэй, ямар нэг амьтан ургамал эсвэл байгалийн үзэгдлээс гэмтсэн, цочсон, өртсөн шинжтэй байдаг. С.Бадамхатаны 1961 оны Дархадын судлалын тайланд “Эр нөхрөө анд явсан хойно эхнэр нь үргэлж эргэн тойрон харж харуулдаж байна. Ингэж байгаад ирж яваагий нь хармагц хүүхдүүддээ “Аав нь аргар саргар юм бариад ирж явнуут” гэхэв “Ээ тийм байна” гэж хариулахад эхнэр морины цуцагт очиж, малгайгаа авч газар тавин дотор хормойгоо дэвсэн, гадар хормойгоо тосон сөхрөн сууж хүлээнэ. Нөхөр нь ирээд бугынхаа эврийг эхнэртээ өхөд хормойгоороо тосон аваад Аа! Алтан хангай минь Хайнаг шар юм билүү Монгол шар юм билүү Нэг шараа хайрлажээ гээд гурав мөргөөд гэртээ орон, гэрийн баруун талаар өгсөн хоймрын авдран дээр тавьдаг байна. Энэ ёсонд эртний газар ус, ан амьтдыг тахин шүтэх үеийн сүсэг бишрэлийн уламжлал илт харагдаж байна. Энэ сүсэг бол бөө мөргөлөөс өмнөх үеийн сүсэг бөгөөд эрт үед овог аймгаараа үйлддэг байжээ. Ийнхүү амьтан алсны дараа анч хүн өөрөө ёс гүйцэтгэх, мөн гэртээ ирсэн хойно бөө хүний оролцолгүйгээр эхнэр нь мөргөж тахих явдал энэхүү ёсны нэн эртний болохыг улам бататтгаж байна”5 Бөөгийн ёсонд мэдээч, уналга, хувилгаан нь дошгин араатан амьтад болж байдаг бол тайж тахих шүтээн нь халуун хошуутай сэтэрлэсэн мал болдог байна. Озуурайн юм буюу Ноё Зөнөг бөөгийн дуудлагад: Хэй...Бух хар гөрөөс унаш минь Хэй...Хажир хар баавгай хөлбөргө минь Хэй...Хар эрээн могой лоо зангиралт минь Хэй...Хотой хар бүргэд дэвлэгэ минь Хэй...Хонин шар шувуун нөхцөлгө минь Хэй...Хонин цоохор шилүүс хандлага минь6 гэж гарч байгаа нь ихэвчлэн араатан, жигүүртнээр мэдээч, уналгаа хийж басхүү өөрөө араатан амьтанд хувилдгийг харуулж байна. Озуурайн юмны хандлага, мэдээч нь шилүүс байсныг дуудлага, тамлагаас нь ийнхүү таньж болж байна. Айлын малаас шилүүс гоочилсон байвал Озуурайн юм чимээ өгч байна гэлцэн онгодыг тахиж аргаддаг байжээ. Д.Мархаахүү нарын хэвлүүлсэн түүвэрт нэгэн домог буйг сонирхуулбал XIX зууны сүүл үед амьдарч асан Сархийн Чами гэгч жатга хийдэг нэгэн бөө Норжимын Нямгаа гэгчтэй бэлчээр булаалдан муудалцжээ. Гэтэл Нямгаа нь Чамигийнхаа гэрийн тооныг хугачсанд чамайг сарьстай чинь хатаана даа гэж хараажээ. Түүнээс хойш 5 Халх, Дархадын угсаатны зүйн асуудалд, ШУА, 1963.- Х.13-14 6 Дулам С. Дархад бөөгийн уламжлал. -УБ., 1992.- Х.49 211

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Нямгаа хэрмэнд явж байгаа хоёр чонотой тааралдаад нэгийг нь буудаж унагаад нэгийг нь онолгүй алдаад буудсан чоноо авахаар очих гэтэл морь нь ойртож өгөлгүй үргээд байж. Гэтэл Нямгаа гэртээ харьчихаад эргээд иртэл нөгөө буудсан чоно нь байхгүй, мөр ч үгүй алга болсон байсанд эхнэртээ учир явдлыг хэлтэл Чамигийн л хар жатга биз гэж хариулжээ. Сархийн хүүгийн хараадаг гэж юу байсан юм, би буудаад унагана хэмээн бардамнаж байжээ. Гэтэл нэг шөнө хотонд нь чоно орчихсон мал идэж байх чимээ гарахад гэрэл тусган харвал бас л юу ч байсангүйд гэртээ орохоор эргэтэл гарийнх нь үүдэнд нэгэн том чоно зогсож байхтай нь зэрэг буудахаар шагайтал гэр тойроод шогшоод явчихаж. Ингээд гэртээ ороод бие нь чилээрхэж тэр чигтээ хэвтэрт ортлоо доройтжээ. Нэгэн удаа Сархийн Чами гэрээр нь орж цай уучихаад буцаж ирээд эхнэртээ “Норжимын хүү яс, арьс болсон юм байна. Өнөө шөнө бодийг нь хөтлөхөөс биш” гэж хэлээд бөөлж, Нямгаа ч маргааш нь хадан гэртээ очжээ. Чамигийн хандлага нь чоно байж. Энэчлэн онгодууд мэдээч, хандлага болсон амьтдынхаа тусламжтайгаар газар дэлхий, хүн зон руу мэдээ чимээ илгээж, бөө улаачаараа дамжуулан хүмүүстэй харьцаж, үйл хэргээ гүйцээдэг ажээ. Агарын хайрхны дуудлагад: Хажир хар баавгай хүрхрэлт минь Хар эрээн могойн ончролт минь Орви хар бүргэд дэвэлт минь Олон цагаан цоно дагуул минь Халтар зарь унаа минь Халзан зарь хөтөлгөө минь Эрхид дархад яс минь Таннайн таван шар нохой тухиралга минь Есөн хар хэрээ мэдээч минь7 гэж буй. Ихэнх бөөгийн мэдээч нь сайн, муу хэлт шаазгай байдаг. Агарын хайрханд тахилга болгож өргөсөн торго дурдан, хунз цайг Дүүрэгч вангийн хүмүүс ирж тонон авч явахад таван галзуу чоно ирж цөмийнх нь хоолойг хүү татаж хаясан гэх домог өнөөг хүртэл дархад зоны дунд ам дамжин яригддаг. Турхирах гэдэг нь нохойг туу туу хэмээн зориуд тавих үйлдлийг хэлдэг. Монгол ардын аман зохиолд таван амьтны дүрслэл маш их тохиолддог нь тавын тооны тэнцвэр, арга билгийн нэгдлийн хүчийг бэлгэдсэн байдаг бөгөөд таван амьтны хүчин чадал нэн их, ноцож буулгах санаа зорилготой байдаг аж. Ер нь ч монгол бөө мөргөлийн зан үйлд чоно ихээхэн ач холбогдолтой, басчиг олон бэлгэдэл агуулж байдаг амьтан бололтой. Бас нэгэн домогт Ноё Зөнөг бөө нас болохын өмнө шар нохойн сэмжээр нүүрээ бүтээгээд, жирэмсэн эмийн өмдөөр гурав ороолгуулж байж би үхэх учиртай хэмээн ах дүүдээ захидаг. Ингээд хэлсэн ёсоор нь тэндхийн анчид гөрөөчид шар нохой хайсан боловч олдохгүй, Орос руу гарч нэг тэжээвэр нохой олсон гэх хууч бий. Мөн Дархадын есөн хайрхны нэг Баглай удганы хүү Арилдий бүргэд бөө хулгай хийж хушууныханд баригдахад ээжээс нь танай хүүг хэрхэн амь насыг нь хороох вэ гэж 7 Дулам С. Дархад бөөгийн уламжлал.-УБ., 1992.- Х.63 212

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË асуухад Баглай удган “Хүүхэд гаргаагүй хүний өмдөөр тархийг нь гурав ороолгоод сэлмээр цавчихтий, тэгэхгүй бол шар жингэр нохойн сэмжээр толгойг нь ороогоод цавчвал миний хүү амь эндэж болох доо”8 хэмээн өчсөн гэдэг. Ингэж Арилдий бүргэд бөө тэнгэрт дэвшжээ. Сэтэр ариулах ёслол нь бөөгийн ёсонд томоохон зан үйл юм. Тухайн айлыг хүн малын гарзгүй байлгахын тулд бөө хүн “ясны онгодоо” дуудан бөөлж, заншил үйлдэнэ. Энэ тухайд Дархад бөөгийн уламжлал номд “Мөн гаднаа хар, цагаан зүсмийн хонь, ямааг зэллүүлэн учсан байх бөгөөд гэрт бөөлсний дараа гэрийн улсыг дагуулан гадаа гарч унгасгасан арц агаруугаар тэр зэллэсэн малыг ариутган, шинэ сэтрийг нь утаа сан дээгүүр бариад сүү таргаар мялаагаад хөлөөс нь цагаан бөс уяж нар луу харуулан гурав сөгтгөж мөргүүлээд ижил сүрэгт нь нийлүүлэн тавьдаг зан датхалтай”9 гэсэн байна. Мөн тэнд “Бидний уулзсан Т.Балжир удганд сэтэртэй хар морь, халзан ирэг, тэмээ тэргүүтэн тус бүр нэжгээд байсан хийгээд эдгээр малыг эдлэх ёс заншил нь дэвсгэр хучлага, хөөтэй тогоо, чоно нохой идсэн малын түүхий мах зэрэг ариун бусыг ачиж ганзагалахгүй, цэвэр авдар хайрцаг, онгодын хэц, бурхан шүтээнийг бол ачиж болдог байна. Бас сэтэртэй морь, тэмээг эрэгтэй хүн унаж болохоос биш эмэгтэй хүн унаж болдоггүй.”10 гэснээс үзвэл сэтэрлэсэн мал бол бөө хүний хувьд ариун дагшин амьтан болдог аж. Халуун хошуут мал хувилгаан, хандлага болох үзэгдэл ч бас байна. Тухайлбал, Хармайн аавын тамлагад: ... Долоон халзан тайлаг хувьсгаатай Хадир хар бууран зарцтай Хад Хашгилдайг бууцалсан Хадир бартаатайг түшиглүүлсэн Хан Асар Дайчин тэнгэр11 гэж байгаагаас үзвэл Хармайн хайрхан Хаж бөөгийн уналга, мэдээч нь тэмээ буур байсан бөгөөд онгодыг нь хар халзан тайлаг юм уу бууран тэмээгээр бэлгэддэг байжээ. Хармайн хайрхан Амбаажийн тээхэнд хар бууран тайлаг болж үзэгдсэн гэх буюу 1920-иод оны үед Шинэн гэлэнгийн гэрийн гадаа бууран хар тайлаг шүдээ хавираад үзүгсож байсан гэлцдэг.12 Ноё зөнөгч бөөгийн дуудлага буюу Алмас хар тэнгэрийн тамлагад: ... Энэ сүү шиг цагаан морийг Эцсийн бүлэгт цаглируулагтуй хайрхан13... гэж байгаа бол Хогоргын Бурианы аавын дуудлагад мөн л ... Сүүн цагаан морийг хайрлагтуй Сүжигтэй буурал аав минь14... хэмээж байна. 8 Дулам С. Дархад бөөгийн уламжлал, УБ., 1992.- Х.106 9 Мөн тэнд. - Х.36-37. 10 Мөн тэнд. - Х.37-38 11 Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан, УБ., 1965.- Х.217 12 Дулам С. Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, I боть, УБ., 2018.- Х. 260-261 13 Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан, УБ., 1965.- Х.218 14 Мөн тэнд. - Х.219 213

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Цагаан зүсэм нь мал сүргийн ах дээж, эх түрүүг тэмдэглэх нэгэн зүйл бэлгэдэл утгатай15... Цагаан зүсэм зарим мал сүргийн өсөх үржихүйн бэлгэдэл болдог өөр нэгэн тэмдэглэхүүний учир буй... цагаан зүсэм тайван тогтуун, аз жаргалант амьдралыг зөгнөх нэгэн санаа бас буй16 гэснээс үзэхүл цагаан зүсмийн морь бол хамаг сайн сайхны бэлгэдэл оршсон, тэнгэрийн амьтан гэсэн далд санааг үзэж болох байна. Дархад бөөгийн онгодын уналга нь зоргол буга, тэмээ, морь байхаас гадна цаа буга байх тохиол ч бий. Тухайлбал, Агарын хайрхны дуудлага дахь “Халтар зарь унаа минь, Халзан зарь хөтөлгөө минь17, Ибэдэйн жамсын юмын дуудлага дахь “Хар халзан зарь уналга минь, хөх халзан зарь хаталга минь” гэх мөрүүд нь зарь буюу эр цааг онгодууд уналга болгодог байсан гэх баримт болж байна. Бөө, удганы өөрийнх нь амьддаа хийж байсан үйлдлүүд, сэтгэл санааны байдал хийгээд амьдралын хэмнэл, зуршлууд нь хүртэл тэнгэрт дэвшиж онгод сахиус болсных нь ар дээр уриа, дуудлага, тамлагад нь орж, байнга дуурьсагдаж явах учиртай аж. Жишээ хэлэхэд, Дэлдэн Мэнд зайран адуу мал хулуулдаг шилийн сайн эр байсан гэдэг. Тиймээс түүний уриа дуудлаганд: Дааган шүүсэнд (хөлсөнд) түлсэн (Хандгайн хавирга бугуйл минь Адууны хөлсөнд түлсэн) Найман шар ганзага минь Төлөгний шүүсэнд түлсэн18 гэж шүлэглэдэг. “Мал амьтны адуу мал бугуйлдсаар “нарийн шар бугуйл минь дааганы хөлсөнд түлсэн” гэж дууддаг, хонь хурга хулгайлан ганзагалсаар ганзага нь цусанд түлэгдэж “найман шар ганзага минь төлөгний шүүсэнд түлсэн” гэж дуулдаг ажээ”19 XVII зууны үед шилийн сайн эр гэх хүмүүс байсан, тэр нь бүр алдартай бөө хүн байжээ гэсэн сонирхолтой баримт харагдаж байна. Дэлдэн Мэнд зайран ер хүний юмыг авчих гээд байдаг талтай, гэрт нь орж ирсэн хүний олом жирмийг ч зүгээр өнгөрөөхгүй хэцүүхэн хүн байсан гэдэг. Нэг удаа Мангаа зайран гэгч яггүй бөө хүний тарган сувай үнээг хулгайлж авчраад идчихэж. Үүнийг мэдсэн Мангай зайран онгодоо тэднийх рүү явуулж жатга хийсэнд Мэнд зайран өвдчихөөд Мангай зайранг гуйхаар хонь дүүрээд хөтөлгөө морьтой ирсэн байна. Тэгтэл Мангаа зайран чадлыг нь баахан шалгаж шалгаж “За би ганц үхрээр дутахгүй, чамайг яахыг чинь л үзэх гэсэн юм” гээд тоохгүй орхисонд Мэнд дүүрч ирсэн хонь, хөтөлж ирсэн морь хоёроо орхиод буцсан гэдэг. Мангаа зайран гэж Мэнд зайрантай хүч үзэхүйц, магад түүнээс хүч чадлаар илүү ч бөө байсан бололтой. “Дэлдэн Мэндийг бөө нарын дунд онцгой болгодог нэг зүйл нь хууль бус үйл хийдэг байсан явдал нь юм. Түүний амьдралын сүүл үеийн хэрэг явдлууд “Робин Хүүд” буюу Монголчуудын хувьд бол “Торой банди” шиг үйл хэрэгтэй хүн байсныг гэрчилдэг. Тэрээр манжийн эрхшээлд байсан нийгмийн доод давхаргын 15 Дулам С. Монгол бэлгэдэл зүй боть II, УБ., 2007.- Х.67 16 Мөн тэнд. - Х.68 17 Дулам С. Дархад бөөгийн уламжлал, УБ., 1992.- Х.63 18 Мөн тэнд. - Х.125 19 Мөн тэнд. - Х.138 214

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ядууст үргэлж тусалж, ээлтэй ханддаг байсан ажээ”20 Мэнд зайран Дориг хиа гэгчтэй үргэлж үзэлцэж байдаг, өс хонзон санасаар удсан байж. Нэг удаа Дориг хиагийн шавь гэх 18 настай залуу ангаас эргэж ирсэнтэй Мэнд таараад нэг гурны гуя руу жатгын зүйл хийгээд Дориг хиад аваачиж өг гээд явуулжээ. Дориг хиа өнөөх гуяыг аваад баярлан, галд шарж идэх юм болжээ. Гуяныхаа дунд чөмгийг сүүжтэй нь авч тавчихаад хоёр ац шорны үзүүрт дэлгэж хавтгайлж шараад хутгаар өөлж идсээр шорны үзүүрт үлдсэн өчүүхэн махыг идэлгүй охисон байна. Гуянд нуусан жатгын юм нь галнаас айж дээш өгссөөр шорны үзүүрт тогтоод үлдчихсан байж л дээ. Дориг хиа шорны үзүүрийн махыг нохойд шидэж өгчихөөд шорыг бүтэн үлдээдэггүй юм гэсэн гээд хугачаад гал руу шидчихэж. Тэр чөтгөр нь галаас л айдаг чөтгөр байж л дээ. Дориг хиа ингэж нэг удаа Мэндийн явуулгад оролгүй амьд мэнд үлдсэн гэх домог хоёр өөр хувилбараар ам дамжин яригдсаар байдаг аж. Энд монголчуудын ангийн хишиг хүртэх соёл, цээр, дэг жаяг илхэн харагдаж байна. Мөн нэг удаа Дориг хиа адуучин барлагтайгаа хамт явж байгаад захын ганц модны сүүдэр доогуур гардаггүй юм наагуураа битгий яв гээд бөө модыг тойрч гарснаар Мэндийн жатганаас мултарч байсан гэдэг. Учир нь тэр модон дээр Мэндийн жатга байсан юмсанж. Монголчууд хэзээнээс нааш өнчин модны сүүдэрт сууж амарч болохгүй, холуур тойрч яв гэх цээртэй байдаг. Өнчин ганц модны ойр байхаас цэрвэдэг учир нь аянга ниргэнэ, өнчин дэрснээс тойрдог учир нь муу юм шүглэсэн гэж үздэг, ганц модны сүүдэрт суух, тэврэх, түших, огтлох цээртэй гэх мэт ганц модтой холбоотой хорио цээрүүд их бий. “Сэтэртэй шургаагийн сайр” гэх домогт дараах хэсэг бий.“Ерөөлт зайран гэдэг хүн арван наймтай охин дүүгээ дагуулаад, арван есөн тэмээ ачаатай Богдын хүрээ ороод панз наймаа хийгээд буцаж ирж явсан юм билээ. Жанжин гүний хошуунд явж байхад нь тэр Ерөөлт зайран хамрын тамхи татдаг хүн тамхи нь дууссан байсан Сэлэнгийн бургас руу орж тамхи хийлгэж аваад эргээд ирсэн охин дүүг нь алаад арван есөн ачаатай тэмээ нь алга болсон байжээ”21 Энд Ерөөлт зайран Богдын хүрээ рүү жинд явж байгаа тухай гарч байна. Ингээд цааш Мөн тэнд “Мөрөөр нь хөөгөөд байтал нэг айл авсан болох нь мэдэгдсэнд Жанжин гүнд бараалхаж айлтгасанд: “Чи миний албатыг алаач, хулгайч гэж байгаа юм уу чи” гээд Ерөөлт зайранг барьж авч, зодож занчиж алах дөхсөн юм. Ерөөлт зайран буцаж ирээд эндээс нутгаасаа бөөлөөд тэр Жанжин гүний хошууг сүйдэлсэн байгаа юм” гэж гарч байна. XIX зууны сүүл XX зууны эхэн болж ирэхэд ахуйн үүд өөрчлөгдөж, жин туувар, Богдод бараалхах, арилжаа наймаа хийх, алба татвар төлөх гэхчлэнгийн өгүүлэмжүүд илт нэмэгдэж байгаа нь сонирхол татаж байлаа. 20 Birtalan Agnes, Mongolica Pragensia’16 Ethnolinguistics, Sociolinguistics, Religion and Culture, Volume 9, No. 2:18, 2016, Prague.- Р.15-35 21 Дулам С. Дархад бөөгийн уламжлал, УБ., 1992.- Х.188 215

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Бөө мөргөлийн зан үйл тухайн үеийн дархад зоны ахуй амьдралд хэрхэн нөлөөлж байв гэдгийг бага ч атугай тандан мэдэх үүднээс ан гөрөө, түүврийн, мал аж ахуй, элементүүдийг шүүж үзэхэд ийм байна. Монголчуудын язгуур соёл болох нүүдэлчин ахуй арайхан устаж алга болоогүй, хадгалагдсаар буй энэ цаг үед бид энэ мэт олон хууч, түх домог цуглуулж, соёлын судалгаанд оруулж, хойч үедээ өвлүүлэх нь чухал болоод байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Дулам С. Дархад бөөгийн уламжлал, УБ., 1992 2. Дулам С. Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, I боть, УБ., 2018 3. Дулам С. Монгол бэлгэдэл зүй, I боть, УБ., 2007 4. Дулам С. Монгол бэлгэдэл зүй, II боть, УБ., 2007 5. Нандинбилиг Г., С.Дулам С. Монгол аман зохиолын онол, II боть, УБ., 2007 6. Пүрэв О. Монгол бөөгийн шашин, УБ., 2019 7. Пүрэв О. Монгол бөөгийн шашны нэр томьёоны тайлбар толь, УБ., 1986 8. Бадамхатан С. Хөвсгөлийн дархад ястан, УБ., 1965 9. Бадамхатан С. Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм, УБ., 1962 10. ШУА. Халх, дархадын угсаатны зүйн асуудалд, УБ., 1963 11. ШУА. Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, I, V боть, УБ.2011 12. Ruth Finnegan (1992) Oral traditions and verbal arts, 11 New Fetter Lane, London EC4P 4EE 13. William Bascom, “The Forms of Folklore: Prose Narratives,” Journal of American Folklore 1965a:4 14. Agnes Birtalan, “Delden Mend–The Darkhad Shaman and Outlaw”, Mongolica Pragensia’16, Ethnolinguistics, Sociolinguistics, Religion and Culture, Volume 9, No.2, Prague 2016, p.15-35 Цахим эх сурвалж: • https://www.academia.edu/ • https://www.wikipedia.org/ 216

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË MOTIFS OF LEGENDARY STORIES OF DARKHAT SHAMANS Munkhzul A. Nandinbilig G. Abstract: In this research, we have chosen S. Dulam’s work “Tradition of Shaman in Darkhats” as a source material. The sources of the stories and legends in the works are the real Darkhats, Professor S. Dulam visited the Darkhats’ land of Khuvsgul province in 1991 and personally met with the inheritors and documented their stories and legends. In doing so, these stories and legends were captured and documented in local dialects and phonetic transcription, becoming a rare and invaluable heritage not only for Darkhat shaman rituals, but also for the study of Mongolian shamanism. In the examples, there are many of narratives related to hunting and gathering, so we are analyzing and inter- preting them. Keywords: Folklore, oral history, legendary story, shamanism 217

JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.23 ЛУВСАНЧОЙНЗИНГИЙН НАМТАР, ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ТОВЧ О.Мөнхжаргал* Г.Мөнхзаяа ** Хураангуй: Их хүрээний Аграмба Лувсанчойнзин Цоржийг судлах, судалгааны эргэлтэд оруулах, алдаршуулах зорилгоор Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж мяндагтай эгэл хувраг бөгөөд их хүрээний долоон цоржийн нэг. Бага насандаа хүрээнд ирж бурхны номд шамдан суралцаж VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямтай хамт гавжийн дамжаа барьж байсан ойрын шадар лам юм. Улмаар VIII богд болон тухайн үеийн хамба номун хан Пунцаг нараас хүрээний Цорж хэмээх мяндагийг хүлээж Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж хэмээх мяндагийг хүлээж номд үлэмж мэргэн болсон их эрдэмтэн юм. Тэр бээр 4 боть зохиол бүтээл туурвиж бурхны шашинд болон лам хуврагуудад буддын шашныг судалж буй судлаач нарт их хувь нэмэр оруулж үлдээсэн байна. 1930-аад онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаг үе ирж Монгол орны хүн амын оюуны хэрэгцээг хэдэн мянган жил тэжээж ирсэн, Буддизм ба дорно дахины шинжлэх ухааны салбарт ард түмний бүтээсэн соёл, боловсролын өв, зан заншлыг нухчин дарсан билээ. Хэлмэгдэлд нийт арван мянга гаруй лам хувирга, эрдэмтэн мэргэд байсан бөгөөд энэхүү хэлмэгдүүлэлт өртөж амь насаа алдсан гунигт намтартай эгэл даруухан хувирга бол Лувсанчойнзин юм. Энэхүү ламын намтар бөгөөд зохиол бүтээл нь ихэд сонирхолтой санагдаж судалгаа хийж байгаа болно. Түлхүүр үг: Намтар, бүрэн зохиол, хэлмэгдэл, шинжилгээ Оршил Намтар судлал нь сүүлийн үед монголын төдийгүй бусад улс оронд анхаарлын гол болон судлагдаж, шинжлэх ухааны нэг салбар болон хөгжиж байгаа бие даасан салбар ухаан юм. Намтар нь (rnam thar) гэх төвөд үг бөгөөд дээд төрөлхтөн шастир зохиолтой, өөрийн үзэл баримтлалтай нэгний цадиг түүхийг хэлнэ. Намтар болон намтрын ном зүйн бие даасан гарын авлага ном товхимол хэвлэгдсэн. Тухайлбал * Мөнхжаргал О., Монголын бурхан шашны дээд сургуулийн магистрант ** Мөнхзаяа Г., Дотоод хэргийн их сургуулийн багш 218

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Бурхан будда, Богд Зонхова, төрөл дараалсан Далай лам, Жавзандамба хутагтуудын намтар болон зохиол бүтээлүүд буддын шашинд болон судлаач нарын дунд томоохон байр суурь эзэлнэ. Мөн зохиол бүтээлийн хувьд монгол бичиг соёлын үнэт дурсгалд «Монгол Гаанжуур», «Монгол Даанжуур» болон монгол эрдэмтдийн төвөдөөр бичсэн ном зохиол үлэмж их бөгөөд эдгээр зохиол бүтээлүүдэд түүх, гүн ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан гэх мэт хүн төрөлхтний мэдлэгийн өргөн цар хүрээг багтаасан төрөл бүрийн ном зохиол бүтээлүүд ордог. Тэдгээр зохиолууд нь Энэтхэгийн Наландарын их сургуулийн1 уламжлал Төвөдөөр дамжин ирсэн их тав, бага таван ухаанд тулгуурлан туурвисан байдаг. Төвөд хэлээр ном зохиолоо туурвисан монгол эрдэмтэн бол Лувсанчойнзин цорж мөн юм. Гандантэгчэнлин хийдийн шавь гэвш Ш.Иштавхай болон Гандантэгчэнлин хийдийн хамба Номч мэргэн гавж агсан С.Гомбожав нар энэхүү ламын талаар цухас дурдсан байхаас гадна Р.Бямбаа Монголчуудын төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүргэл цувралын хүрээндээ хийсэн “Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж Аграмба Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой» (2013 он) гэснээс өөр одоогоор судлагдаагүй байна. Дээрх Р.Бямбаагийн номыг гол эх сурвалж болгон ашигласан. Мөн тухайн ламын зохиол бүтээлийн эмхэтгэлийг бүртгэж, шинжилж эх гарчигтай таарч байгаа эсэхийг тулган харьцуулж үзсэн болно. Арван наймдугаар зууны сүүл үе арван есдүгээр зууны эхэн үед ном эрдмээрээ үлэмж гайхагдаж байсан хүн бол Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж, Аграмба2 Лувсанчойнзин юм. Миний бие тус ламын талаар судалгаа хийх явцдаа Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал (Ph.D) гавж Ш.Сонинбаяр (агсан) багшдаа бараалхахад «...чи чадвал Лувсанчойнзин цоржийн намтар, бүтээлийг эмхэтгээрэй гэж захисан...»3. Мөн “Монголчуудын төвөд хэлт бүтээлийг судлах Монгол билиг цуврал”-аас «Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой» хэмээх 2013 онд бичигдсэн номыг олж авсан юм. Энэхүү номд Лувсанчойнзин цоржийн намтрыг архив болон лам нарын ам дамжсан хууч яриа, сүнбүм зохиолыг эх болгож товч намтар бичсэн ба дөрвөн боть сүнбүм зохиолын гарчиг болон одоогоор олдоод байгаа сүнбүм зохиолыг хэвлүүлэн гаргасан байна. Эгэл даруухан атлаа эрдэмт мэдлэг төгс тэр байтугай хэд хэдэн боть зохиол бүтээл туурвисан хүний намтар нь товч байх нь учир дутагдалтай цаашид дэлгэрүүлэн, лавшруулан судалж судалгааны эргэлтэд оруулах, зохиол бүтээлийг 1 Эртний энэтхэгт байсан дэлхийн хамгийн анхны их сургууль гэж нэрлэгддэг (одоо нэг туурь, балгас байгаа) 2 Бямбаа.Р Монголчууд төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл наймдугаар богдын долоон цоржийн нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой. -УБ., 2013.-Х.29 3 Доктор (Ph.D), гавж Сонинбаяр.Ш багштай УБ хот V хороололд байрлах гэрт нь 219

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ нь судалж залуу хойч үедээ танин мэдүүлэх хэрэгтэй гэж зориг шулуудан энэ хүрээндээ бага ч болов судалгаа хийхийг зорилоо. Р.Бямбаа ламын хөтлөн явуулдаг Монгол БИЛИГ facebook page хуудсанд 2014 онд Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж аграмба Лувсанчойнзингийн сүнбүмийн гарчиг4 гэсэн нийтлэлдээ Гандантэгчэнлин хийдийн шавь гэвш Ш.Иштавхай (1901- 1972) 1958 онд хэвлэгдсэн «Ном зохиолоо туурвисан халхын лам нарын бүртгэл оршвой” хэмээх товхимолд «Лувсанчойнзин таван боть зохиолтой, арван есөөс хорьдугаар зууны, Да хүрээ Цорж, Хувилгааны лам гэсэн ба Гандантэгчэнлин хийдийн хамба Номч мэргэн гавж агсан С.Гомбожав (1903-1980) 1959 онд Олон улсын Монголч эрдэмтдийн хуралд тавьсан илтгэлдээ «Чойнзин, Их Хүрээний аграмба арван есдүгээр зууны үеийн хүн зохиол нь гурван боть, судар тарнийн тайлбар ба элдэв зан үйл, Их Хүрээний бартай” хэмээн өгүүлсэн гэж бичжээ. Дээрх эрдэмт хуврагуудын бичсэнээс үзэхэд Лувсанчойнзин нь 3-5 боть зохиолтой үүнээс одоогоор 4 боть зохиол нь олдоод байгаагаас ботиос хорин нэгэн зохиол дутуу, II боть бүрэн, III ботиос нэг зохиол дутуу, IV ботиос арван зохиол дутуу олдсон бусад эх зохиол нь одоогоор олдоогүй байна. XVIII-XIX зууны үеийн хүн гэж5 Р.Бямбаа тэмдэглэжээ. Ламтны намтрыг үүнээс өөр Төвөд, Монгол хэлээр бичсэн зүйл одоогоор олдохгүй байгаа тул намтар бичигдээгүй эсвэл огт олдохгүй болсон болов уу гэж бодогдоно. Мөн ламтны олдсон зохиол бүтээлийг лам нар, эрдэмтэн судлаач нарт болон одоо цагт хэлмэгдсэн лам, эрдэмт хүмүүсийг алдаршуулах зорилгоор хэвлүүлжээ. Наймдугаар богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямын долоон цоржийн нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Аграмба Цорж Лувсанчойнзин нь 1875 (1976) онд Сэцэн хан аймгийн Их шавийн отог болох Хэрээ хөхөлийн нутаг буюу одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт эцэг Цогбадрах (Бадрах)-ын хүү болон мэндэлсэн6. Бага насандаа хүрээнд ирж есөн насандаа дээдийн номыг Шүтээний аймгийн7 лам Шаравдаш гэдгээр заалгаж арван хоёр нас хүрээд цанидад орж улмаар Гандантэгчэнлин хийдийн баруун дацан буюу Гунгаачойлин дацанд хурдаг болоод тэр үед цанидын номыг Шүтээний аймгийн аграмба мяндагтай Ёндон гэдгээр заалгаж хорь гаруй нас хүрээд мөн Өрлөгүүдийн аймгийн гавж Шарав, Тойсамлингийн аймгийн аграмба Самдан, Эрхэмийн аймгийн аграмба Минжүүр, Номчийн аймгийн гавж Жамсранжав нарт тус тус шавь орж цанидын ном заалгаж байгаад хорин насандаа Шүтээний аймгийн лхаарамба болоод дэд хамба байсан Чойжинсамбуу гэгээнээс гэлэн сахил хүртээд чанагш улмаар цанидын ном үзсээр 4 Монгол БИЛИГ facebook page хуудас 5 Мөн тэнд 6 Хатанбаатар Л., Уугансайхан Т., Батгэрэл Б. Хэлмэгдэстийн цагаан ном-1.-УБ., 2010.-Х.1205 7 Их хүрээ гучин аймгийн нэг (1937 оноос өмнө Гандантэгчэнлин хийдийн лам нарыг аймаг хошуу суралцаж буй дацан, хийдээс нь хамааран харьяалж байсан нэгжийн нэр) 220

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË яваад гучин гурван настайдаа Гунгаачойлин дацанд гавжийн мяндаг хийж, дараагаар гучин дөрвөн нас хүрээд хүрээний цоржийн тушаалыг хүлээсэн бөлгөө8. Ийнхүү цоржийн тушаалыг хүлээхдээ Наймдугаар богдын зарлигаар ба тэр үеийн хамба лам, хамба Номун хан Пунцагийн тушаалаар болжээ. Миний бие гучин гурван настай гавжийн мяндаг хийхдээ Наймдугаар богдын хамт дамжаа барьсан болой. Дараагаар наймдугаар богдыг хаан ширээнд суусны дараа жил аграмбын мяндгийг хийсэн амой9. Угаас миний бие наймдугаар богд лугаа онц дотно шадар байгаагүй болов ч хааяа түүнийг өөрийн жинхэнэ найр цэнгэл дээр орж дэргэд нь бараалж явсан зүйл байх амой. Иймийн учир шадаргүй хэмээн хараахан болохгүй бөгөөд ерөөс уулаас шавийн харьяат байсан ба доод зиндаанаас татагдаж богдын хамтаар гавж болсон зэрэг учраас шадар ойрын хүн байсан нь үнэнтэй болой10. Хэмээн хэдэн насандаа ямар ямар ном үзсэн хэн хэн гэдэг багшид шавь орсон тухайгаа тодорхой хэлж мэдүүлж үүгээр үл барам тухайн үеийн алдартай эрдэмтэн лам «Цэцэн тойны Жамсран гавж зиндаа нэгтэй Эрхэмийн аймгийн гавж Шарав, Дондүвлин аймгийн аграмба бөгөөд Майдрийн лам Лувсанцэрэн, Амда аймгийн аграмба Дэмбэрэл гавж, Дондүмлин аймгийн Чүлтэм, эдгээр 5 хүн миний нэг зиндаа, Гунгаачойлин дацангийн шунлайв Түвдэн, мөн дацангийн гэсгүй гавж Сүрэнхор Шадарын Дамчой аграмба, Тойсомлингийн Дагдан аграмба, Хувилгааны аймгийн гавж Лувсансүрэн, мөн аймгийн Пэрэнлэй аграмба лам Лувсандоо, гаарамбын зиндааны Вангайн аймгийн гавж Даш, Дандарлингийн Цогтданзан цоржтой нэгэн ламын шавь, Намдоллингийн аймгийн Дугаржав цорж, дэд хамба лам Дамдин Баргийн аймгийн бөгөөд Идгаа дацангийн гэсгүй Жанцан, Вангайн аймгийн Жанцан цорж, Бизъяагийн Дамдинсүрэн миний багш, Наваан лам лүн (иш), жинан (даган соёрхол) талбидаг Сүнгийн аймгийн Чогжав аграмба, мөн аймгийн Дашдондог аграмба, Намдоллингийн аймгийн Лувсанчүлтэм аграмба, Сүнгийн аймгийн Лувсанцэрэн аграмба»11нар миний багш мөн. Гандан дахь хувилгааны аймгийн 28 тоот хашаанд суудаг, бага наснаас хурал номыг даган явсан, төвөд ном мэднэ. Язгуур ард, ял шийтгэлгүй байсан. Хөрөнгө бод 50 орчим хашаа байшинтай үнэ 575 төгрөг. Мөн 500 гаруй шавьтай12 гэх мэт багш шавийн, ном эрдмийн холбоотой байсан хаана амьдарч, хөрөнгө чинээ, юу бодож явдгаа болон намтар ч болчихоор зүйлсийг хэлж мэдүүлснийг харахад үнэн ч шударга зантай, сахил санваараа чандлан сахидаг эгэл хувраг байсан бөгөөд нөгөө талаас их дарамт шахалт тулган 8 Бямбаа Р. Монголчууд төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл наймдугаар богдын долоон цоржын нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнүмийн гарчиг оршвой.-УБ.,2013.-Х.30 9 Мөн тэнд.- Х.31 10 Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт. 1595 (2) 11 Бямбаа Р. Монголчууд төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл наймдугаар богдын долоо цоржын нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой. -УБ.,2013.-Х.30 12 Эрдэнэсайхан А. Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон. -УБ.,2013.-Х.186-187 221

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ шаардалтын дор мэдүүлж байсан ном үзэж эрдэмд шамдан суралцсан бурхны номд чин сүсэгтэй байсан нь тодорхой харагдаж байна. “Тухайлбал ламтны түүх, намтар одоогоор мэдэгдэхгүй байгаа болов ч архивын баримт болон эрдэмт багш нар ам дамжин ирсэн хууч яриаг сонсоход хүрээ гучин аймгийн хувилгааны аймагт харьяалагдаж байсан ба Гунгаачойлин дацанд 1908 онд наймдугаар богд Жавзандамба хутагтай хамт гавжийн дамжаа барьж байсан гэдэг “...богдын дамжаа барих өдөр Чойнзин цорж өмнөөс нь дамжааг нь барьсан богдын жанч нь суудал дээр нь байсан гэнэ лээ...”, “...зохиол бүтээлийг нь харж байхад үнэхээрийн номын эрдэмд гарамгай мэргэн болсон лам шүү...”13 гэж багш айлдаж байсан. Дөрвөн боть сүнбүм зохиолтой бурхны шашны их таван ухаан, бага таван ухаанд мэргэшсэн ном эрдэмд үлэмж нэвтэрсэн мөн богдод их сүжигтэй байсан нь зохиол бүтээлийг нь харахад тодорхой байна. Мөн ламтны хамаатан садны хүмүүст эдэлж хэрэглэж байсан хонх, дамар, хилэн малгай, өөрийн зураг мөн сүүлд бурханчлан бүтээлгэсэн хөрөг тэргүүтэн байгааг судалгааны ажлынхаа хүрээнд олж зураг авсан. Лувсанчойнзин цорж нь 1930-аад оны үед Монгол оронд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн гунигт намтартай хүн юм. Тухайн үеийн хэлмэгдүүлэлт нь хутагт хувилгаад болон дээд зиндааны лам нар, эрдэм мэдлэг төгөлдөр хуврагуудыг хомроглон устгаж алж хядан туйлын буруу бусармаг хэрцгий үйл хэрэг байсныг сүүлд манай улс ухааран ойлгож цагаатгасан үйл хэрэг юм. Цорж ламыг 1930 онд баривчилж “38 эсэргүү хэрэг» шалгаж арван жил хорих ял оноогоод биеэр ялыг хоёр жил гаруй эдлүүлж байгаад сулласан боловч дахин 1936 онд баривчилж 8-р богд Жавзандамба хутагтын багш ёнзон хамба Лувсанхаймчогийн хувьсгалын эсэргүү “Төв байгууллага” гэгчээр шалгаж улмаар буудан хороох ял шийтгэсэн14 байх юм. Тухайн мэдүүлгээс уншиж үзэхэд өөрийн зохиосон зарим нэг зохиол бүтээлээ хэзээ, хэдэн онд, хаана, юунд зориулан, хэний дурдсанаар зохиосон тухай тодорхой мэдүүлгүүд өгсөн ба тухайн үеийн харгис бурангуй нийгмийн дарамт шахалт дор хилс хэрэгт гүтгүүлэн шийтгэгдэж өөрөө өөрийнхөө зохиол бүтээлийнхээ эсрэг мэдүүлэг өгч байна. Энэ нь тухайн үед их эрдэмтнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гунигт байсан боловч их эрдэмтэн маань тухайн зохиолуудын талаар номын төгсгөлд байхгүй маш чухал мэдээ мэдээллүүдийг үлдээсэн нь өнөөдөр өөрийнх нь зохиол бүтээлүүдийг судалгаа шинжилгээний хүрээнд оруулахад эх сурвалж материал болж байгаа төдийгүй бас нөгөө талаас өөрийг нь хилс хэрэгт хэлмэгдүүлж байсныг нь нотлох баримт болж байна. 13 Гавж Гантөмөр.С багштай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Гандан хийдийн лам нарын байрны багшийн өргөөнд. 14 Бямбаа Р. Монголчууд төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл наймдугаар богдын долоон Цоржын нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой 222

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Үүнээс гадна IV боть зохиол болон гарчгийг харахад энэ сүнбүмийн гарчгийг хэн бичсэн нь тодорхойгүй уг гарчиг тусдаа нэргүй бөгөөд сүнбүм нь шаргал цаасан дээр хэвлэсэн гаргац сайтай, алдаагүй гарчгийн эхэнд нь «Цорж Лувсанчойнзинбалсанбуугийн зарлиг төдий Ka боть (Chos rje Blo bzang chos dzin dpal dpal bzang po I gsung rtzom pu sti po ti ka dang por) гээд ботийн дугаарыг бичсэн зэргээс үзвэл тухайн нэг хийдийн зүгээс сүнбүмд зориулан хийсэн болов уу гэж ажиглагдаж байна. Надад олдсон энэ сүнбүмийн барын гарчгийн Ka ботийн гарчиг нь Цорж Лувсанчойнзинбалсанбуугийн зарлиг туурвил анхдугаар боть (Chos rje Blo bzang chos dzin dpal bzang po I gsung rtzom pu sti [po ti] ka dang por).гэсэн нэртэй бөгөөд Ka ботийн гарчигт нийт хэдэн номын нэр байгааг тогтоовол Ka ботид 107 ном зохиол байна. Үүнээс одоогоор 86 зохиол нь олдоод байна үлдсэн 21 зохиол хараахан олдоогүй. Анхдугаар ботид ихэнхдээ бурхадууд ба ламын бясалгалууд, залбирал ерөөл Нагаржуна Аръяандэв болон Энэтхэгийн зургаан чимэг хоёр ажнайн магтаал, Гүнчэн Жамъяншадүв тэргүүтэй төвөдийн ихэс дээдэс лам нарын магтаал, залбирал, ерөөл, багшийг шүтэх, тарни урих, балин өргөх тэргүүтэй зохиол бүтээл ихэнхдээ багтсан байна. Хоёрдугаар ботийн гарчиг нь Цорж Лувсанчойнзинбалсанбуугийн зарлиг туурвил хоёрдугаар Kha боть (Chos rje Blo bzang chos dzin dpal bzang po I gsung rtzom pu sti[po ti] Kha dang por) гэсэн нэртэй. Энэ ботид 22 зохиолтой бөгөөд эх зохиолууд бүгд бүрэн, Бурхан багшийн зарлиг болох Гаанжуурын зарим нэг зохиолын тайлбарууд, Энэтхэгийн эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэл, Даанжуур дахь зарим нэг бүтээлийн тайлбар тэргүүтэн хорь орчим бүтээл багтжээ. Гуравдугаар ботийн гарчиг нь Цорж Лувсанчойнзинбалсанбуугийн зарлиг туурвил гутгаар Ga боть (Chos rje Blo bzang chos dzin dpal bzang po I gsung rtzom pu sti[po ti] Ga dang por) гэсэн нэртэй. Энэ гарчигт нийт 21 зохиол бүртгэгдсэн байгаагаас одоогоор 20 зохиол нь олдсон 1 зохиол олдоогүй байна. Мөн эл зохиолуудад Дуйнхорын хураангуй үндэсний хураангуй, Дуйнхорын газрын чого, хот мандал хийх дараалал, Дуйнхорын дэлгэр галын мандал, Шамбалын хаан Рэгдэндагвын магтаал, ерөөл тэргүүтэн ихэнхдээ Дуйнхорын холбогдолтой ном багтжээ. Дөрөвдүгээр ботийн гарчиг нь Цорж Лувсанчойнзинбалсанбуугийн зарлиг дөтгөөр Nga боть (Chos rje Blo bzang chos dzin dpal bzang po I gsung rtzom pu sti [po ti] Nga dang por) гэсэн нэртэй. Энэ ботид 28 зохиол бүтээл багтсан ба 18 нь олдсон 10 зохиол нь одоогоор олдоогүй байна мөн энэ зохиолд итгэл, Дуйнхорын үндсийг унших арга, Дуйнхорын тэнгэрийн чуулганы магтаал, Банчин богд, Нароба, их шидэт Марав, Мял богд, Богд Зонхова нарын магтаал, залбирал шашны зан үйл болон магтаал ерөөлүүд орсон байна. 223

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ ДҮГНЭЛТ Бага насандаа хүрээнд ирж бурхны номд шамдан суралцаж VIII богдтой хамт гавжийн дамжаа барьж улмаар VIII болон тухайн хамба номун хан Дамдин нараас хүрээний Цорж хэмээх мяндагийг хүлээж Номч Билигт Эрдэнэ Мэргэн Цорж хэмээх мяндагийг хүлээж үлэмж мэргэн болсон энэ хугацаандаа дөрвөн ботийн гарчиг болон сүнбүм дахь эх судруудтай харьцуулан үзэхэд Лувсанчойнзин цорж нэг зуун далан найман зохиолоос бүрдсэн дөрвөн боть бүтээлээ Их Хүрээний Ганданшаддүвлин хийд, Идгаачойнзинлин дацанд туурвисан байх ба тэдгээр бүтээлийн ихэнийг нь Их Хүрээний Идгаачойнзинлин дацангийн модон бараар хэвлэн гаргасан байна. Дээрх дөрвөн боть 178 номыг чиглэлээр нь ангилан үзэхэд Ламримын, чого чаглан буюу зан үйл, намтар түүх, нууц тарнийн, цанид, ерөөл, магтаал, солдэв буюу соёрхол холбогдолтой ном байх бөгөөд бурхан буддагийн зарлигийн цоморлог буюу Гаанжуурын зарим эх зохиолд тайлбар хийсэн байна. Тэр эх судраа оруулж өөрийн хийсэн тайлбараа араас нь оруулж өгсөн байх жишээний тэгэхээр дээрх 178 зохиол дотор өөрийн зохиосон номоос гадна бурхан багшийн аман зарлиг болон өөр хүний зохиол ч багтсан байж болзошгүй байгааг харахад өөр хүний зохиолд тайлбар сэлт хийсэн эх зохиол нь орсон юм байх гэж таамаг дэвшүүлэв. Цаашид энэ сэдвээр олон талт судалгааны ажил хийж судалгааны ажлаа өргөжүүлж эрдэмтэн, судлаач, багш нараас заавар чиглэл авч ажиллах хэрэгтэй байна гэж дүгнэв. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Бямбаа Р. “Монголчууд төвөд хэлээр туурвисан монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл наймдугаар богдын долоон цоржын нэг Номч Билигт Эрдэнэ Мэргэн Лувсанчойнзингийн намтар, хэлмэгдэлт хийгээд сүнбүмийн гарчиг оршвой» УБ., 2013. 2. Эрдэнэсайхан А. “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтарын товчоон» УБ хот 2013 он 3. Хатанбаатар Л., Уугансайхан Т., Батгэрэл Б. “Хэлмэгдэстийн цагаан ном- 1» УБ.,. 2010. 4. Наранцэцэг Д. «Монгол намтар зохиолын судалгаа» УБ., 2013 5. Чулуунбаатар Г., Мөнхцэцэг Б. «Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй” УБ., 2017 Ярилцлага: 1. Түүхийн ухааны доктор (Ph.D), гавж Ш.Сонинбаяр багштай УБ хот V хороололд байрлах гэрт нь 2. Гавж С.Гантөмөр багштай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Гандан хийдийн лам нарын байрны багшийн өргөөнд Цахим эх сурвалж 1. Монгол БИЛИГ facebook page хуудас 224

ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË BIOGRAPHY AND WORK SUMMARY OF LUVSANCHOINZIN Munkhjargal O. Munkhzaya G. Abstract: We study the Agramba Luvsanchoinzin Tsorj to give limelight and popularization, who was of the Nomch Biligt Erdene Mergen Tsorj /wise abbot/ and one of the seven Tsorjs of the Ikh Khuree as well. He was one of the close associate monk who came to the circle at a young age and studied the Buddha’s scriptures and took gawj exam with the Javzandamba Agwaanluvsanchoijinyam Khutagt Bog. Subsequently, he received the title Nomch Biligt Erdene Mergen Tsorj from VIII Bogd and Khamba Nomun Khan Puntsag at that time and was a great scholar who studied a lot. Consequently, he wrote volume VI and left a great contribution to the Buddhist religion and to the researchers studying Buddhism during this period. Throughout the period of political repression, the cultural and educational heritage and traditional customs created by the people in the field of Buddhism and Oriental science, which had nourished the intellectual needs of the population of Mongolia for thousands of years, were suppressed, especially in the 1930s. There were more than ten thousand monks and scholars affected by the persecution, and Luvsanchoinzin was one of the humble monks with a sad biography, who lost his life due to the repression. Keywords: Biography, full text, commentary, analysis 225

ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 226


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook