JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.5 СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТАЛАНТ МЕНЕЖМЕНТЭД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН Г.Маралмаа* Ж.Эрхэмтөгс** Хураангуй: Сүүлийн жилүүдэд байгууллагын хүний нөөц ажилтнуудаасаа хичээл зүтгэлтэй, ур чадвартай байдлыг илүү шаардах болсон бөгөөд энэ нь байгууллагын хөгжилтэй нягт холбоотой хэмээн үзэх болжээ. Ялангуяа олон улсад ихэнх байгууллагууд хүний нөөцийн бодлого, зохион байгуулалтаа өөрчлөн “талант менежмент”-ийг судлан, өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Тийм учраас Талант менежментийн онол арга зүйн үндсийг судалсан. Мөн олон улсын уран бүтээлчдийн талант менежмент хэрэгжүүлдэг туршлагыг судалж улмаар Монгол улсын соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн талант менежментийн төлөвшлийн судалгаа хийсэн. Уран бүтээлчийн талант менежментийн загварыг боловсруулж, соёл, урлагийн салбар дахь талант менежментийн төлөвшлийн үнэлгээг үе шаттайгаар хийж, уран бүтээлчдийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх зөв бодлого, оновчтой тогтолцоо, сайн менежментийг бүрдүүлэхэд түлхэц болох үүднээс судалгаа хийж үзлээ. Түлхүүр үг: Талант, талант менежмент Оршил Талант менежмент нь авьяас чадвартай уран бүтээлчийг нээх илрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, системтэйгээр бэлтгэх, урт хугацааны зорилгод хүрэхийн тулд хадгалах зэрэг системчилсэн үйл явцыг хэлнэ. Манай улсын хувьд талант менежмент нь шинэ ойлголт бөгөөд талант менежментийг системтэйгээр нэвтрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, мэргэжлийн талант агентуудыг шинээр бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Талант менежментийг сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий нийтэд бизнесийн салбар болоод соёл, урлагийн салбарт амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал АНУ, БНСУ урлагийн салбартаа амжилттай хэрэгжүүлж үр ашгаа хүртэж байна. Соёл, урлагийн салбарт талант менежментийг хэрэгжүүлснээр хувь уран бүтээлч, салбар, улсын хэмжээнд томоохон ач холбогдол бүхий зүйл бөгөөд Монгол улсад * Маралмаа Г. СУИС-ийн Соёл судлалын докторант ** Эрхэмтөгс Ж, Доктор (Ph.D), дэд профессор 51
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ болон дэлхий нийтэд Монгол уран бүтээлчид уран бүтээлээ амжилттай туурвих, ашиг орлогоо нэмэгдүүлэх, албан ёсны сувгуудаар дамжуулж уран бүтээлээ зах зээлд гаргах бүрэн боломж олдох юм. Талант менежментийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах үүднээс нэр томьёог судалж үзвэл талант буюу \"Talentum\" үгнээс гарал үүсэлтэй \"Talente\"-г ашигладаг байжээ1. Харин 13-р зууны үеэс “Талант” гэсэн нэр томьёог ямар нэгэн зүйлийг “мэдрэх”, “дур сонирхолтой байх” буюу хувь хүний байгалиас заяагдмал гэсэн агуулгаар тодорхойлох болсон2. Дундад зууны үед талантыг хүний танин мэдэхүйн чанар хэмээн ойлгож хөгжүүлэх явцад бие даасан буюу хувь хүн эсвэл хүний эзэмшсэн чадавх гэсэн үндсэн хоёр хандлагаар тодорхойлж байжээ. Talent- гэдэг үг нь эртний грек, библийн үеэс эхлэлтэй бөгөөд анх жингийн хэмжүүр, дараа нь мөнгөний нэгж болж сүүлд хүний үнэ цэн буюу төрөлхийн чадвар (innateability) гэсэн утгатай болсон. Talent- Ямар нэгэн юмыг сайн хийх байгалийн чадвар (natural ability). Үүнийг сурах боломжгүй юм. Talent- Онцгой байгалийн чадвар (natural ability), ур чадвар (natural skill). Talent - Төрөлхийн чадвар (innate ability), авьяас, авьяас билэг. Үүнээс үзвэл “talent\" гэдэг үг нь байгалийн (төрөлхийн) чадвар-natural ability болон ур чадвар-skill гэсэн үгсээр тайлбарлагдаж байна. Эдгээр хоёр үгсийн ялгаа нь: Ability- Чадвар нь та өөрийн оюун ухаан болон өөрийн биеэр юу хийж чадахыг хэлнэ. Та зарим зүйлийг хийхдээ өөрийн чадварыг алдаж болно. Skill- Ур чадвар нь таны маш сайн хийдэг зүйл. Учир нь та түүнийг сурч мэдсэн ба хэрэгжүүлж байдаг. Дээрх хоёр үгийн тайлбараас харвал “talent” гэдэг үг нь өөрт байгалиас заяасан төрөлхийн чадвараа ашиглан ямарваа нэгэн зүйлийг хийх чадвар бөгөөд төрөлхийн болон сурч мэдсэн чадварын нийлбэр гэж хэлж болох юм. Мөн Rob Silzer, Ben Е Dowell нарын “Strategy-Driven Talent Management” номд “talent” гэдэг үгийг “Бид байгалиас заяасан төрөлхийн чадвартай болон ур чадвар, мэдлэгийг сурч эзэмшсэн хүний хоорондын ялгааг бий болгож болно. Гэсэн хэдий ч хүнд байгалиас заяасан болон өөрөө сурсан ур чадварууд холилдон оршдог. Иймээс бидний хэрэглэдэг “talent” гэдэг нэр томьёо нь байгалийн болон өөрөө ур чадварыг сурч эзэмшсэн хүнийг хэлж болно гэж дурьдсан байдаг. Дэлхий дахинд талантыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, уг асуудлыг улс орон бүр өөрийн нийгэм, эдийн засгийн хөгжил болон соёлын онцлогтой уялдуулан тайлбарлах хандлагатай байна. Тухайлбал Европын орнуудад (англи, орос, польш, франц) талантыг төрөлхийн хүчин зүйл гэж үздэг бол харин япон улсад талантыг хүрэх ёстой зүйл гэж тодорхойлжээ3. АНУ-ын судлаачид тухайн хүний чадварууд болох түүний “төрмөл өгөгдөл, мэдрэмж, мэдлэг, ур чадвар, туршлага,суралцах чадвар, хэрэгжүүлэх чадварын цогц” хэмээн үзээд дараах байдлаар авч үзжээ4. 1 See R.E. Lewis and R.J. Heckman, “Talent Management: A Critical Review,” Human Resource Management Review 16 (2006): 139-154. 2 E.G. Chambers, M. Foulon, H. Handfield-Jones, S.M. Hankin and E.G. Michaels, “The War for Talent,” McKinsey Quarterly 3 (1998): 44-57. 3 P. Evans, V. Pucik and I. Björkman, “The Global Challenge: International Human Resource Management,” 2nd ed. (New York: McGraw-Hill, 2011). 4 W.J. Holstein, “Best Companies for Leaders: P&G’s A.G. Lafley Is No. 1 for 2005,” Chief Executive 52
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Зураг 1. Чадварын ангилал Энэхүү талантын загварт авч үзэж буй нэр томьёо, түүний агуулгыг дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд: o Чадвар: аливаа үйлдлийг ухамсартайгаар гүйцэтгэхэд бэлтгэсэн байдал ба хувь хүн үүнийгээ харуулах үед энэ нь чадал дүй болдог. Чадварыг дараах байдлаар ангилж үздэг. o Чадамж: Үүрэг даалгавар гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх, зорилтуудыг тодорхойлох түүндээ тогтвортойгоор хүрэх хувь хүн, байгууллага, нийгмийн чадвар юм гэж тодорхойлдог (НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөр, 2009). Практикт, “Чадамж” гэдэг үг нь “Чадвар” гэдэг үгтэй төстэй утгатай. Үр дүнтэйгээр хийх чадвар, үр дүнтэйгээр хүргэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх. Учир нь энэ нь ихэвчлэн чадамж буюу биет бус зүйл дээр тулгуурладаг учир чадамж нь мэдрэгдэхүйц бөгөөд хэмжигдэхүйц гүйцэтгэлийн эсрэг далд хүчин зүйлд тооцогддог. Тийм учраас чадамжийг тоолох ба хэмжих хэцүү байдаг. Чадамж нь тодорхой хугацааны туршид хувь хүн, байгууллага эсвэл нийгмийн хувьд өөрчлөгдөх ёстой. Тиймээс, хувь хүний чадамжийн өөрчлөлт нь байгууллагын талант менежментийн чухал хэсгийг бүрдүүлдэг ба ажиллагчдын боломжийг хөгжүүлэх замаар талант менежментийг илүү ашигтай болгодог. • Потенциал: Ирээдүйд хэрэгтэй зүйл болгон хөгжүүлэн амжилтад хүргэх чадварыг харуулсан далд, биет бус чанар юм. Энэ тодорхойлолт нь талант чадварын менежментийн хүрээнд потенциал нь шаардлага гарсан үед байгууллагын зорилгод нийцүүлэн хувь хүн нь хөгжих чадвартай байхыг хэлнэ. Өндөр түвшний потенциалтай гэж үзэгдэж буй ажиллагсад нь янз бүрийн орчин, нөхцөлд сайн ажиллахаас гадна байгууллагын соёл, зорилтын дагуу өсч, амжилтад хүрэх тууштай чадавхыг харуулдаг (Ready, Conger, and Hill, 2010). • Гүйцэтгэл: Олон байдлаар тодорхойлж болно. Урьдчилан тогтсон чанар, тоо, зардлын үр ашиг, үр ашгийн стандартын хувьд хувь хүн, байгууллага, (November 2005): 16-20 53
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ эсвэл бүлгээрээ гүйцэтгэсэн байдал юм. Өөр үгээр хэлбэл гүйцэтгэл бол сайтар тодорхойлсон гарц, бэлэн байдал, найдвартай байдал, гүйцэтгэлийн хугацаа, зардлын үр ашгийн стандартын хувьд ажилтан эсвэл байгууллагын нийт үр ашиг юм. Талант менежмент гэдэг нэр томьёо нь цоо шинээр зохиогдсон зүйл биш бөгөөд Америкийн Менежментийн Холбооны 1957 оны баримт бичигт (Dooher & Marting, 1957) үүнийг ашигласан байна. Талант менежмент гэх ойлголтыг судлаачид дэлхийн II дайны үеэс эхлэн үүссэТналгаэнжт мүезндеэжгмбеөнгтөгөэдх о1й9л9г7олотныдг с“уMдлcаKачinидseдyэл&хиCйнomIIpдaаnйyн”ы бүаейэсгуэухлэлнагүыүснсэзнохгэижон баүйзгдуэгулбаөлгөтөыдн19з9ө7влоөнхд “хMийcKдiэnгseгyру&пCпoиmйpнaуnyл”ирбалйыгнуусллоангиынндзо“хTиhоeнwбаaйrгoууfлtаaлleтыntн”зхөэвмлөэхэх нихйитйлдэгл хгрэувплпэигйднсэнулэиэррлыдэнлхсоинйинндий“тTэhэeр wүaйrлoаfжtиalлeлnаt”гахаэмяэвэухулнжийбтлуэйл бхаэйвглуэгудлслэангэуэруд өөдрэслдхииййннихйатмээгрийүнйлтоажмидлалваугауа тяавлуунльж“бTуaйleбnаtйeгdууeлmлаpгlуoуyдeeө”өргсэддигйинйгхахмүглиэйэннтзоөмвшдаөвуөурч эхтэаллсньээ“рTaуlгenоteйdлгeоmлpтloдyeэeл”хгиэйдгдиайхгихнүдлэтэаннзиөгвдшсөаөнрчюэмх.элснээр уг ойлголт дэлхий дахинд танТиагдлсааннтюмме.нежмент нь байгууллагын зорилгодоо хүрэхэд шаардлагатай хүний нөөциТйалнанхтэмреэнгецжэмэегнттнаьамбайгглуаунллтаүгыүнндзортиолхгиордооох хаүрвэьхяэадсшбааирлдэлгатгэайтайххүүнниийй ннөөөөццийөнөр хахнэграэжгц,эаэгмжтаиалмтагалнадн хтүүрүнэхд пторхоицреосхсаювьмя5а.с билэгтэй хүний нөөцөөр хангаж, амжилтанд хүрСэхудпарлоцгеасаснюым6а.рга зүй СуАдаНлгУа-аынын саурдглаазаүчйМак Кинси нь тухайн хүний чадварууд болох түүний “төрмөл Тчөэсаг.Лчцөвөдгоаиэгвөдглдсацгвөтдрт”аАөлрвоыхл,ааНдэ,нанмомУрм:рэц-эээхыохддхноагнррүрцйүээсумз”смуэужужлрлжхдэсэлэч,аэ,.маамнраСдэмэчмэувдхээднлауМдлэлрвлгзаүаьа,эаэкзачглужхр,рК,үэхМниучэбаинра..арйЖсдСйуивчнуаууоачгрлндндн,ыьслцвотаагнавтоануируйчрхххц,шау:өчтйМлвТганажьдуаг.влрхЖаихааш,үүлрнсуннутлчиргианннаэйгйььслоаэцочов,наасанюивхдуццбьуврчгноя:аааолыраТлд,йус,цваулчабсалдаурүахагд,тдбнлэхвочэтхаэаллаарүорчнчдэнхьгвгэижТаэстойвс.рүүЛюээ,үүлинтнлухсоэтибнтэходйвоырдоачлэо,рн“а,гртх:бджсховөүуохайрдтүүйрмллэсүыуоэөэалрлнллгаэчччх хүэчримнэлззүэлй,лбагйэнсгэыннбхаөйгнжаи.л нь авьяаслаг хүний тодорхойлогч хүчин зүйл гэсэн байна. Уран бүтээлчийн талант менежментийг i) Уран бүтээлчийн карьер хөгжил, ii) Уран Убүртанээблүчтиэйэлнчимйаннтлаалйалнатлм, еiнiеi)жмӨернстөийлгдөхi) чУардавнабрү,тiэvэл) чУирйнанкабрүьетрээхлөгтжуиулр,вiиi)л, v)УрИанннбоүвтаээцлычинйнтүмнаншллайэллалг,эiсiiэ)нӨрүснөлддсөэхнчатдавваарн, ivх) үУчрианн бзүүтэйэллэтэусурхваимл,аvа)рИсаннновдаацрыанах үнтэүлнгшэлээнлийгэзсаэгнваүрнадасрэнсутдаавласнанхү. чин зүйлээс хамаарсан дараах үнэлгээний загвараар судалсан. Инновацын түншлэл Уран бүтээлчийн Уран бүтээлчийн хамтын ажиллагаа карьер хөгжил манлайлал Олон улсад уран УРАН Олон улсад өрсөлдөх бүтээл туурвил БҮТЭЭЛЧИЙН чадвар ТАЛАНТ МЕНЕЖМЕНТ Зураг 2. Уран бүтээлчийн талант менежментийн үнэлгээний арга зүй Энэхүү үнэлгээний загвараар бүжгийн уран бүтээлчийн талант менежментийн 5 төлPөвetшerиCл,apтpүaүeнllдi 2н0ө0л8ө,7ө2лөх хүчин зүйлсийг үнэлэх зорилгоор түүвэр судалгааны аргаар мэдээлэл цуглуулж, үр дүнд шинжилгээ хийсэн. 54 № Үнэлгээ Хүснэгт 1. Чанарын үнэлгээ тооцсон аргачлал Ач холбогдлын түвшин 1 7.00 - 10.0 Маш чухал Маш хүндрэлтэй 2 4.00 - 6.99 Чухал Хүндрэлтэй
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Энэхүү үнэлгээний загвараар бүжгийн уран бүтээлчийн талант менежментийн төлөвшил, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх зорилгоор түүвэр судалгааны аргаар мэдээлэл цуглуулж, үр дүнд шинжилгээ хийсэн. Хүснэгт 1. Чанарын үнэлгээ тооцсон аргачлал № Үнэлгээ Ач холбогдлын түвшин Судалг1аанСыудааслугуал7аг.н0ы0ын- 1а0нс.а0уйудлвгаырнтайнайбдайвадрлтыМагйаштбчуаурйхшадлилылтг стуудрашлигМалаатшгасхауүрнддашрлэгалалтаэггйаахаард шачалгахад ЭхонлэбхоүгүдослухЭдонанлльэ23бгхаоөүагнүнддыосөлурдгнуагрльавгр04ааөс..ана00нн00ндыө--өгт36рөу..г99глу99гдраөвурлагснатнаусөсугтөуубгллүдгрөыуэлгнэртадуснасугЧаууйубЧлухдүугаврхылсааэбунлрэудртсаадлйнаггааубйауаднйвысдаулрдыөтаагнлйөггХшХадбаүүлаинннийнддыйджррлгээиллыөглтцгнүэгөуййэггшэдллуихиунилйжйсгхиаэнлцдг.уэгэлухуилй Кронбах аКлрьофнСабуадкхаолэгафалфаьнифыцаиасекуноутэлфгныфьницн0аи.й8ед6нв7та,рнтсьауйд0аб.ла8йг6ад7ал,ныыгсутдутраүшлүгвиаэлартнсынудьатлүэгүхаваэгоралаорнншьлоаэлгхогаохоалтдоөанлчлөоөглоөох төлөө чадварыг шчхаоадллвбгаоаргхдыаодгл нКшьМаөлнОгдаөхкраогдэафрКфсМаинцОтиуелкноутэгфансфьуиу0цл.ги7ы8енн0тдбанугуьюуу0с.у7ад8ча0лхгобаулаюнбыоугөдагочөлгхдтлооийлйбггоацгрудсгоаллунтуолнйсьагнэа.нрэсхаүнү нь эн стөулдаөлөглажанчытсаЭтхөдуөиналдалйэсхөаөххулуөөэүуйдгллүлаөцжКагхсрнбауччодаыаоаанйддлйбнаавглаасхаахг.уруаоуыайнмллыцгьжгшфабгтауааоорйлйкйвгно,аалаэнхтгф.аоүфөдүмгивКжөцргМитидоеөйОнйлнт,ктнотхуьэүэсфмү0фбв.ж8үри6эриц7ээйи,эенхрснүутхндраэаэнлмйльгдцжав0эаэа.э7нэрты8тэх0айтүйб,үруүбтэювалүэйуцүрдвэалнээчыьтрэнхэйнохшл,ьобитлоэүногхүжндвлооиоэлллргтгоооэннойэльогэохоолонл См10оу2нд4гаолхлүгыананинйСм1тгаддг0үраоург2рүнхдаоасв4агамСрааэмолрхнроыулрүгдлннхныуанацььиуанлиуйоээлнгйржхгндсадглчэ,ааорхадхнлнамоүгаыо.мдроүмнбноынлсорголоунроулмцдголуоаоуоэлыллнордгцснглчэтоаахэөаддгнаөлглчрын.гөэаыджбнөлмыолма:ынлжсминЭуоэйчумнндуланэээргддххэлаасэөүлахаэоггүуэллйжйлбэлбсцмл:агоур:оилбЭдмыоайЭанжнйннлнэнтгэххасамохөү.аайүэгүлг,үжрбтгсмтүасэуүүируждүдвйыаиаврннллэилггрсйтаамаэнааслнэггухбр,эдагттумраэүүрыжлжүүагнвэивнаэээлармрхтбнэүэүсырсрнутгуэд,ээадлажэурцаллиргглэчлааэагиттанаадээрнанйыбнб,,хүыоитлйэаоэжрлхг,чаиадр хи бо уран бүтээлчид болох 1024 хүнийг хамруулсан. Зураг 3. Судалгаанд оролцогчдын мэргэжил ба ажилласан жил СуЗдуарлаггаа3н. дСундиЗайулртгаа1га03н2.д4Сопурдооалдлцюгоасгаечнрдд,ымонрэморлгэцэржогэгичжлдтиыэлннб,мауэраражгнэжиблүилталэсэбаланчаижждиихлаллмарсуаунлсжнаиалс нь драСм,удн3с3(ахь2а8лөл64ггбдажнаранрьинаьтмСмддарх,у-жнаөд5и3мига0л2й,жл%л6т3гиа,а2см1дан6ар0,ньнан2д3мжь4х8ниө-х4п2илгөр7ийжгн.ожйт5иьдн%им1юмх,0б,ус,б2үве33ү4жьр88жд,г44пиисмргнуйноэдь-нрь5даб2глюсэү.гб2сажжаү%елаигжрбн)ил,,гдайтирмон4эйтр3нэнсо.р,2аалг%лужцсэброажианагллринчьбтллда3абтыар-дэү1жнтна0тиг2,элаж8эулжл.биар9члиад%айиланхнгдлнүаабрьбх.дтүа3ааэтйТмлгжэнуэр(аихлхбу.лөачауТйгхйилужүнндсхрианатмх.сайэааанл-Тмлсубр3хау8ару4йтлнснсааалс ажилласана2жж9.ии5лл%ли,айдснраанхмужв-3ьи9дл.2ис%йунд, бахүлужгваиьагдн-д2с9уо.д8ра%олл)г,цахоаангрчдидноыхрнүойл2сц8ио.й9гн%чхдуынвььнд32д8жр.а9им%лыхннү6ьр5т3.7эл%жи,(хлөхгжүжрмитимэйлн- (5х0ө%гж, им - 5 драм -27.5д%4р6,а.0мб%ү-,ж2б7иү.гж5%-г5и,2й.бн2ү%5ж5)и%, г 4н-53ь.22т.у2%с%тн)у,ьс 34э-3м1.э20г%тжэйинчльүүх3дү-1рб0таэйжлгаи(алхөнхгьүжмритэмдэлээ-л(2хэл9ө.г5цжу%иглм,ууд-лра2ал9мт.5н-3ь%9,.2д%р,ам -39 бүжиг -29.б8жү%ежн)ди, егхра-ир2йи9н.н8м%хэүд)йр, сэхмиайжрнитэнхйухбвүоьйлдсжидэйрэн.амхыувнь6д5д.7р%ам,ыхөнг6ж5м.7и%йн, х4ө6г.ж0%ми, йбүнж4г6и.0й%н ,5б5ү%жнгиьйтнус55% нь тус эмэгтэйт№уч№с1үүэдмБэбагагтайэагйХрачүаачжүниүиньдлХлзмбаүүхаэчййдичлэгансХдэаүзвлаүчаэйнрилХлньсүцзмсуүнэгйэдллгэустэулл3эа.ХллУүтцрснуанэгньДгл8тбр.жуД9үау3р0етм.ланэУмаХдэлрлүеатчХсрнниинө8бйэгйьг.үнж5ХтнтжД4аиөэ3мрмгмеэ.жанлжэУмчиддриимрейалБрэннтм8иүаб.жй5жмүбХ6интажтгөБээхмгиэйүүжллэжнтчидбииимробДййгэлану8хмжнхаө.6жүдмэг7нажэжтиж.БэйДиийүлулхжтөнбигдобжгалажижхлүэнэи.йДухөн № 1 Багаар а1ж2иллБХаахгуавчаьардхавүжанриилйлзаоххичаоднвбаарйгуулалт 9.286.90 8.7088..9504 8.03 88.5.546 8.66 8.85.667 8. 2 Хувь хү2н3ий зХоЦухавигьоинхйүнбнамиййегнузеуожлхамилоетннтбайгуулалт 8.990.26 8.7298..2760 8.01 88.7.003 8.54 8.80.366 8. 3 Цагийн3менеЦжамгеинйтн менежмент 8.90 88..9702 88.7.021 8.80.154 8. 4 Шинийг4 эрэлШхиийнлиэйхг, эбрүэтлэхэилйчлбэахй,дбаүлтээлч байдал 8.66 88..6660 88.6.009 8.80.945 8. 5 Туушта5й, хөТдөулумшөтрачй,бхаөйддөаллмөрч байдал 8.82 88..8226 88.2.067 8.60.738 6. 6 Харилц6ааныХуаррчиалдцвааарны ур чадвар 88..5513 88.5.031 558.80.135 8. 8.51 7 Мэргэж7лийнМёсэрзгүэйжлийн ёс зүй 8.70 88..7404 87.4.848 7.88.834 8. 8 Олон ни8йтийОнлсоүнлнжиэйэтнииййнзөсүвлхжээрээнглиэйэзөв хэрэглээ 8.31 88..3016 87.0.868 7.88.808 8.
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 4 Шинийг эрэлхийлэх, бүтээлч байдал 8.66 8.60 8.09 8.45 8.82 8.26 8.07 6.38 5 Тууштай, хөдөлмөрч байдал 8.51 8.53 8.01 8.35 8.70 8.44 7.88 8.34 6 Харилцааны ур чадвар 8.31 8.06 7.88 8.08 7 Мэргэжлийн ёс зүй 8.16 7.86 8.02 8.01 8 Олон нийтийн сүлжээний зөв 8.16 7.48 7.92 7.85 хэрэглээ 7.45 7.40 8.44 7.76 7.14 7.14 7.91 7.40 9 Сэтгэл хөдлөлийг удирдах чадвар 6.94 7.16 7.91 7.34 10 Ажлын оновчтой төлөвлөлт 11 Гадаад хэлний мэдлэг 12 Нийгмийн манлайлал 13 Гэр бүл төлөвлөлт Дээрх хүснэгтээс харвал, уран бүтээлчийн амжилтад хүний хөгжлийн үзүүлэх нөлөөг судалгаанд оролцогчид I) Багаар ажиллах чадвар - 8.67, ii) Хувь хүний зохион байгуулалт - 8.66, iii) Цагийн менежмент - 8.54 зэргийг хамгийн чухал гэж хариулснаас: • Драмын хувьд: Хувь хүний зохион байгуулалт (9.26), Багаар ажиллах чадвар (8.90), Цагийн менежмент (8.90), • Хөгжмийн хувьд: Цагийн менежмент (8.72), Хувь хүний зохион байгуулалт (8.70), Шинийг эрэлхийлэх, бүтээлч байдал (8.60), • Бүжгийн хувьд: Багаар ажиллах чадвар (8.56), Шинийг эрэлхийлэх, бүтээлч байдал (8.09), Тууштай, хөдөлмөрч байдал (8.07) зэргийг чухалчилжээ. Хүснэгт 4. Хамтын ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүд, хувиар № Хүчин зүйлс Драм Хөгжим Бүжиг Дундаж 1 Санхүүгийн төлөвлөлт 7.33 7.39 8.19 7.64 2 Хууль, эрх зүйн мэдлэг 6.74 7.32 8.08 7.38 3 Хариуцлагаа ухамсарлах байдал 6.93 6.83 7.97 7.24 Хувь хүний талаас 7.00 7.20 8.08 7.43 4 Ажил олгогчийн хэт давамгайлал 7.10 7.06 8.42 7.53 5 Гэрээний биелэлтэд хүрэхгүй байдал 6.90 6.87 8.34 7.37 6 Оюуны өмчийн зөрчил шийдвэрлэлт 6.98 6.69 8.42 7.36 7 Хэт өмчирхөх байдал 6.96 6.81 8.25 7.34 Студи, продакшны талаас 7.00 6.90 8.36 7.42 Нэгдсэн үнэлгээ 7.00 7.10 8.22 7.435 Дээрх хүснэгтээс харвал, хамтын ажиллагаанд тулгардаг хүндрэлтэй асуудлыг судалгаанд оролцогчид i) хувь хүний талаас санхүүгийн төлөвлөлт (7.64), студи, продакшны талаас ажил олгогчийн хэт давамгайлал (7.53) гэж хариулсан нь драм, хөгжим, бүжгийн урлагийн хувьд нийтлэг байна. 56
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Хүснэгт 5. Уран бүтээл туурвихад тулгардаг бэрхшээлүүд № Хүчин зүйлс Драм Хөгжим Бүжиг Дундаж 1 Санхүүжилт 9.21 8.53 9.03 8.92 2 Техник, технологийн шийдэл 8.32 7.29 8.51 8.04 3 Оюуны өмчийн өмчлөл 8.10 7.35 8.48 7.98 4 Бэлтгэлийн тайз 7.73 7.43 8.40 7.85 5 Бэлтгэлийн байр 7.55 7.31 8.30 7.72 Орчин нөхцөл 8.20 7.6 8.54 8.11 6 Менежерийн ур чадвар 8.08 7.90 8.54 8.17 7 PR багийн ажиллагаа 7.80 7.59 8.35 7.91 8 Продюсер, найруулагч, бүжиг 8.02 7.08 8.52 7.87 дэглэгчийн ур чадвар 9 Имиж бүрдүүлэлтийн багийн 7.68 7.39 8.27 7.78 ажиллагаа 10 Хуулийн зөвлөхтэй хамтарч 7.84 7.21 7.69 7.58 ажиллах Багийн ажиллагаа 7.89 7.4 8.27 7.85 Нэгдсэн үнэлгээ 8.0 7.5 8.41 7.97 Дээрх хүснэгтээс харвал, судалгаанд оролцогчид уран бүтээл туурвихад тулгардаг хүндрэлтэй асуудлыг i) орчин нөхцөл талаас нь Санхүүжилт (8.92), Техник, технологийн шийдэл (8.04) Зохиогчийн эрхийн өмчлөл (7.98), багийн ажиллагаа талаас нь Менежерийн ур чадвар (8.17), PR багийн ажиллагаа (7.91), Продюсер, найруулагч, бүжиг дэглэгчийн ур чадвар (7.87) гэсэн бол: • Драмын хувьд: санхүүжилт (9.21), техник, технологийн шийдэл (8.32), оюуны өмчийн өмчлөл (8.10), • Хөгжмийн хувьд: санхүүжилт (8.53), менежерийн ур чадвар (7.90), PR багийн ажиллагаа (7.59), • Бүжгийн хувьд: санхүүжилт (9.03), менежерийн ур чадвар (8.54), продюсер, найруулагч, бүжиг дэглэгчийн ур чадвар (8.07) зэргийг чухалчилжээ. Хүснэгт 6. Уран бүтээлчийн амжилтад нөлөөлөх асуудлууд № Хүчин зүйлс Драм Хөгжим Бүжиг Дундаж 1 Уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн 9.26 8.46 8.23 8.65 бодлого 9.25 8.41 8.21 8.62 8.83 8.28 8.14 8.42 2 Соёл хоорондын хамтын ажиллагаа 8.47 8.54 8.15 8.39 8.32 8.35 8.16 8.28 3 Салбарын инновацын чадавхыг 7.92 8.21 8.21 8.11 дээшлүүлэлт 8.43 7.24 8.21 7.96 4 Уран бүтээлчийн маркетинг 5 Зохиогчийн эрхийн хамгаалал 6 Салбарын хүний нөөцийн сургалт, хөгжлийн тогтолцоо 7 Салбарт өндөр технологи нутагшуулалт 57
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 8 Студи, продакшны менежментийн 8.40 7.28 8.15 7.94 чадавхыг бэхжүүлэлт 7.37 7.98 8.21 7.85 9 Мэргэжлийн менежер, продюсер 8.47 8.08 8.20 8.25 дэмжлэг Нийт Дээрх хүснэгтээс харвал, судалгаанд оролцогчид олон улсад уран бүтээлчид амжилт гаргахад i) Уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого (8.65), ii) Соёл хоорондын хамтын ажиллагаа (8.62), iii) Салбарын инновацын чадавхыг дээшлүүлэлт (8.42) зэрэг асуудлууд хамгийн чухал гэж хариулсан байна. Зураг 4. Уран бүтээлчийн төлөвшлийн загвар ДҮГНЭЛТ Манай улсын хувьд уран бүтээлчийн талант менежментийн талаарх ойлголт харьцангуй шинэлэг ойлголт юм. Иймээс уран бүтээлчийн талант менежментийн төлөвшлийн асуудлуудыг судалж дараах үнэлгээний загварыг 5 үе шаттайгаар гаргасан i) Уран бүтээлчийн карьер хөгжил, ii) Уран бүтээлчийн манлайлал, iii) Өрсөлдөх чадвар, iv) Уран бүтээл туурвил, v) Инновацын түншлэл гэсэн хүчин зүйлээс хамаарсан байдлаар боловсруулсан. Энэхүү үнэлгээний загварыг ашиглан бүжгийн урлагийн салбар дахь талант менежментийн төлөвшил, өнөөгийн байдлыг судалж, нэгдсэн үнэлгээний үр дүнг дор харуулав. 58
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Соёл урлагийн салбарын уран бүтээлчийн талант менежментийн судалгааг дүгнэвэл: Манай улсад уран бүтээлчийн талант менежментийн талаарх ойлголт харьцангуй шинэлэг ойлголт боловч дэлхий дахинд уран бүтээлчдийг амжилт гаргах үйл явцыг тухайн зорилтот зах зээл, хэрэглэгч рүү чиглэгдсэн нарийн төлөвлөгдөж, системчлэгдсэн байдлаар талант менежментийн зарчимд тулгуурласан артист менежмент хэлбэрээр хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд соёлыг салбарыг бүтээлч үйлдвэрлэлийн чиг баримжаатай хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай салбар болгоход хүний нөөцийн хөгжлийг соёлын бодлогын цөм болгох нь чухал юм. Улмаар соёлын салбарт менежментийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд мэргэжлийн менежер, судлаачдын оролцоог хангахад анхаарах нь чухал юм. Соёл, урлагийн салбарыг бүтээлч үйлдвэрлэлийн чиг баримжаатай хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай салбар болгоход хүний нөөцийн хөгжлийг соёлын бодлогын цөм болгох нь чухал юм. 1. Соёл, урлагийн салбарын менежментийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулж, зөв арга механизмаар хэрэгжүүлэхэд мэргэжлийн менежер, судлаачдын оролцоог хангах, энэ утгаараа соёл, урлагийн салбарын өрсөлдөх стратеги, соёлын бодлого боловсруулахад олон улсын жишигт нийцүүлэх, туршлага судлах шаардлагатай байна. 2. Соёл, урлагийн хүний нөөцийн сургалтын модуль боловсруулж, хэрэгжүүлэх: “Соёл, урлагийн хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” төслийн үр дүн болон “Соёл, урлагийн салбарын ажил мэргэжлийн хүрээ”-д тулгуурлан уран бүтээлчид, соёлын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын модулийг боловсруулж, боловсролын байгууллагыг түшиглэн цуврал байдлаар зохион байгуулах; 3. Соёл, урлагийн судлаач, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, семинарт хамруулах: “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого”- ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн чиглэлээр соёл, урлагийн судлаач, мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд сургалтад хамруулж, мэргэшүүлэх; Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчдийг бэлтгэх соёлын бодлогын үндэслэл нь талант менежментийн зарчимыг хэрэгжүүлэх нь чухал байна. 59
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. See R.E. Lewis and R.J. Heckman, “Talent Management: A Critical Review,” Human Resource Management Review 16 (2006) 2. E.G. Chambers, M. Foulon, H. Handfield-Jones, S.M. Hankin and E.G. Michaels, “The War for Talent,” McKinsey Quarterly 3 (1998) 3. P. Evans, V. Pucik and I. Björkman, “The Global Challenge: International Human Resource Management,” 2nd ed. (New York: McGraw-Hill, 2011). 4. W.J. Holstein, “Best Companies for Leaders: P&G’s A.G. Lafley Is No. 1 for 2005,” Chief Executive (November 2005) RESEARCH RESULTS ON THE TALENT MANAGEMENT OF ARTISTS IN CULTURE AND ARTS FIELD Maralmaa G. Erkhemtugs J. Summary: In recent years, the human resources of the organization have demanded more diligence and skill from employees, and this is considered to be closely related to the development of the organization. In particular, most international organizations are changing their human resource policy and introducing talent management onto their operations. That’s why we studied the theoretical and methodological basis of talent management. Also, after studying the talent management experience of international artists, a study was conducted on the development of talent management of artists in cultural and arts sector of Mongolia.Artist’s talent management model has been developed, the assessment of talent management maturity in the culture and art sector has been done step by step, and research has been conducted in order to encourage the formation of the right policy, rational system and good management and to be implemented in order to increase the competitiveness of artists in the international market. Key words: Talent, talent management 60
JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.6 ТЕАТРЫН ТЭМДЭГ ЗҮЙН ОНОЛЫН ЗАРИМ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТОЙМ Д.Мөнхтуул* Ж.Долгорсүрэн** Хураангуй. Энэхүү өгүүлэлд театр судлалын салбар бие даасан ухаан болохын хувьд шинжлэх ухааны судалгааны ерөнхий болон тусгай аргазүйг хэрэглэх болсон тухай хийгээд үүн дотроо театрыг тэмдгийн тогтолцоо хэмээн үзэж судалж ирсэн барууны театрын онолын зарим үзэл баримтлалын асуудлуудыг тоймлон судлав. Түлхүүр үгс: театр судлал, тэмдгийн тогтолцоо, тэмдэг, дохио, бэлгэ тэмдэг, утга Удиртгал Театрын онол гэж юу вэ? Бусад судлагдахуунтай харьцуулахад театрын тухай өгүүлсэн тодорхой баримт болон өгүүлэмжийг “онолын” болгодог зүйл юу вэ? “Театр” ба “онол” хоёр нь гарал үүслийн хувьд хоорондоо нягт холбоотой гэдгийг олонтоо тэмдэглэсэн байдаг. Аль аль нь Грекийн theôría (θεωρια) гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь ажиглах, шалгах, үзэх, харах болон фестиваль ба театрын үзүүлбэрийн үзэгч байх гэсэн хоёр өөр утга илэрхийлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, энэ грек нэр томьёо нь хийсвэр онолын эргэцүүлэл, театрын шууд ажиглалт хоёрыг холбосон утга бүхий талбарыг бий болгосон1. Тиймээс театрын онол нь өнгөрсөн, одоо эсвэл ирээдүй гэсэн гурван цаг хугацааны хүрээг агуулдаг байна. Хүрээ тус бүр өөр өөр үүрэг бүхий хэрэглээний талбарыг илэрхийлдэг. Марвин Карлсоны2 хэлснээр “театрын онол” хэмээх нэр томьёог “энэхүү урлагийн онцгой хэлбэрийн арга, зорилго, чиг үүрэг, шинж чанаруудын талаарх ерөнхий зарчмуудын тайлбар” гэж тодорхойлж болно3. Эдгээр нь Карлсоны * Д.Мөнхтуул, СУИС-ийн ТУС-ийн докторант ** Ж.Долгорсүрэн, доктор(Ph.D), профессор 1 Balme, Christopher B. The Cambridge Introduction to Theatre Studies (Cambridge Introductions to Literature). Cambridge University Press 2008. Kindle Edition, location 1370 2 Marvin Carlson - Aмерикийн театр судлаач, театрын онол, түүхийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн 3 Balme, Christopher B. The Cambridge Introduction to Theatre Studies (Cambridge Introductions to Literature). Cambridge University Press 2008. Kindle Edition, location 1376 61
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ тайлбарласнаар заримдаа өргөн хүрээтэй боловч сонгомол шинж чанартай байдаг, өөрөөр хэлбэл театрын тодорхой нэг талыг авч үздэг бөгөөд гүн ухаан, шашин судлал, илтгэх урлаг, уран зураг, яруу найраг гэх мэт маш их ялгаатай салбаруудыг төлөөлдөг зохиолчид энэ талаар бичсэн байдаг. Ийм онолын тайлбарууд нь “театр гэж юу вэ, ямар байсан, ямар байх ёстой вэ” гэдэг үүднээс огт өөр зорилго, стратегийг баримталсаар иржээ. Өнөөгийн театрыг тодорхойлж, системчилж буй онолууд нь ихэвчлэн гоо зүйн салбарт хамгийн өргөн утгаараа хамаарах бөгөөд театрыг бусад урлагийн төрлүүдтэй холбон авч үздэг. Театрын тухай судалдаг шинжлэх ухааны салбар XIX-XX зууны үед Европт бие даан хөгжих болжээ. Тухайлбал Германд 1890-ээд онд театр судлалын хүрээлэнгүүд байгуулагдаж (Киль, Кёльн), их сургуулиудад театр судлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна (Бонн, Лейпциг). 1902 оноос Берлинд театрын түүхийн судалгааны нийгэмлэг ажиллаж эхэлжээ. Энэ үеэс “Театр судлал” “Theaterwissenschaft” “Театроведение” гэсэн нэр томьёо гарч иржээ4. Орос-д театрыг системтэй судалдаг судлаачдын бүлэг 1920 онд Петроградын Урлагийн түүхийн институтэд анх байгуулагдсан байна. Чухам энэ үед театрын тухай өргөн хүрээтэй мэдлэг хуримтлагдан түүнийг судлах тусгай арга, хандлагууд бий болж театрын шинжлэх ухааны судлах зүйлүүдийг тодорхойлсон олон арван ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичигдсэн байдаг. Гэвч бүгд тус тусдаа, онцгой, салангид үзэгдлүүд мэт байв. Харин XX зуунд театрын тухай мэдлэгийг нэгтгэх, системчлэх, энэ шинжлэх ухааны нэгдсэн зарчмыг бий болгох эхлэлийг тавьсан юм. Олон зууны туршид хуримтлагдсан байсан театрын тухай мэдлэг шинжлэх ухааны бие даасан салбар болон өөрчлөгдөж өөрийн гэсэн орчин үеийн судалгааны аргазүйг шаардах болсноор XX зууны хоёрдугаар хагаст шинэ философийн үзэл баримтлалын хамтаар соёл судлал, харилцааны онол, психоанализ, антропологитой холбоотой хүмүүнлэгийн шинжлэх ухааны ерөнхий аргууд нэвтэрч эхэлсэн нь структурализм, постструктурализм байв. 1960-1970-аад онд театр судлал бие даасан шинжлэх ухаан болж хөгжихийн хэрээр уг сэдвийг уламжлалт сэдвээс давж онолчлох шаардлага гарч ирсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, XX зуунд найруулагч бие даасан театрын уран бүтээлч болж гарч ирснээр тайзны бүтээл туурвих нь өөрөө уран зохиолын шүүмжлэлийн боломжит хэрэглүүрийг ашиглан задлан шинжих боломжгүй нарийн төвөгтэй уран сайхны бүтээл гэдгийг тодорхой харуулах болсон. Хоёрдугаарт, театр судлал нь цэвэр түүхэн шинжлэх ухаан төдий бус харин орчин үеийн урлагийн практикийг ойлгох зорилгоор өөрийгөө дахин тодорхойлж эхэлсэн. Гуравдугаарт, XX зууны хоёрдугаар хагаст хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүх салбарууд хожим онолын хувьсгал гэж нэрлэгдэх болсон цуврал “парадигмууд”-аар баяжин судалгааны түүхчлэх загварыг шүүмжлэх болсноор шинэ арга хандлагууд олноороо бий болсон. Үүний нэг нь аливаа юмс үзэгдлийг тэмдгийн тогтолцооны үүднээс судлах онолын хандлага болно. Энэхүү онолын судалгааны хандлагыг бид театр судлалд театрын тэмдэгзүйн онол (theatre semiotics) хэмээн нэрлэх болсон. 4 Введение в театроведение /под ред. Ю.М. Барбой/. Санкт-Петербург 2011, C. 84-88 62
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Үндсэн хэсэг. Театрын тэмдэгзүйн онол нь тэмдгүүдийн тусламжтайгаар тайзан дээр утгыг хэрхэн бий болгодог талаар судалдаг. Энэ нь XX зуунд Фердинанд де Соссюрийн (1857–1913) хэлний онолын дагуу үүссэн тэмдэг зүйн ерөнхий онолын дэд салбар юм. Соссюрын хэлний бүтцийн талаарх ойлголтыг мөрдлөг болгон, тэмдгийн онолыг соёлын илэрхийллийн бусад салбарт хурдан ашиглаж эхэлсэн. Олон салбар дундын шинжлэх ухаан болохын хувьд тэмдэгзүйн онол нь тэмдэг, дохиог хэрэглэх хүний (болон амьтны) бүх хэлбэрийг судалдаг байна. Тэмдэг гэж гэж юу вэ? Соссюр болон түүнээс өмнөх философичдын үзэж байгаагаар үг бүр нь тэмдэг болно. Замын гэрлэн дохио дээрх ногоон гэрэл ч тэмдэг мөн. Утаа харагдах нь гал гарч буй тэмдэг дохио болно. Гэсэн хэдий ч, эдгээр гурван жишээ нь тэмдгийн өөр өөр ангилалд хамаарах бөгөөд тэмдэг дохио нь хоёр буюу гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ5. Соссюр хэл шинжлэлийн тэмдгийг хоёр хэсэгт хуваан диадик загвар (a dyadic model)6 гэж үздэг бол Америкийн гүн ухаантан Чарльз Сандерс Пиерс (1839- 1914) гурван хэсэг хуваан триад буюу гурвалсан системийг ашигладаг. Театрын тэмдэгзүйн онол нь судалгааны объектоос хамааран дээрх хоёр системийг хослуулан ашигладаг7. Соссюрийн хэлснээр хэл шинжлэлийн тэмдэг нь түүний “тэмдэг, дохио” гэж нэрлэсэн материаллаг бүрэлдэхүүн хэсэг (үгийн бодит дуу авиа) ба утгат хэсэг (сонсогчид төрүүлсэн утга) гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Харин Пиерсийн тэмдгийн онол нь хэл шинжлэлийн шинж чанартай биш боловч хүний амхьодёррахлэысгнээбсүбхүирйдэнлэ.сХалабраирнтПхиэеррэсгилйэнгтдээмхдбгиойлномонжотлонйь. хТээлмшдигнижйлнэлтиайлнаашриПнжиечрансаирйтнай дабриашахбтоолдоовчрххоүйнлиойлатмхьадмраглиыйнн баүлхдиайртласйанлбьаюртмх.эТрээрглэээгрдэ“хТбэмолдоэмгжгтэодйэ.гТнэьмхдэгинйннэтгаэлнадар яПминПаеэирргеэснрнсэдтигэйэяммннадбдргааинрййэадгналэхануатбтроагдйяаодмрлихааолрайэрнлрэяохмглитазйрүлхйнаэлмхэгигийэзйүгннйэилалиүлэййдрглахриитляйаэвйрлцхдыниэьйгглюзддүэмайг.рлзаТүаюэйхрлмээг”юрумгр\"э\"вТжагээлмтжждоэдитгоонрдгохэбдроаэхййголдйжнлльаэжэаэх8рээ.9н. дүПрисеэрлссэтнэмбдагйидйанг.утга илэрхийлэх энэ үйл явцыг дараах гурвалжин байдлаар дүрсэлсэн байдаг. Утга буюу тайлбар Тэмдэг буюу төлөөлөл Объект буюу тусагдахуун ЗуЗруаргаг1.1.ППииееррссииййнн ттээммддггииййннгугрувравлажлжинизнагзваагрвар ЭЭхх ссууррввааллжж: :KKeieriEr lEamla.mT.hTe hseemsieomticiostoicf sthoefattrheeaantdredaranmdad.rRaomuatl.edRgoeu1t9le8d7g, epp191487, pp 14 Хэдийгээр эдгээр нэр томьёог орчин үеийн театрын тэмдэгзүйн тогтолцоонд 5 барWагinfаrшiedигNлoаtдhа.гHгaүnйdbчooдkээoрfхseгmуiрoвtiаcлs.сIаnнdiүanйaлUяnвiцveыrsгitнyиPйreтsэsэр19х90ү.лKээinнdlзeөeвdшitөioөnр.дPөpг1. 1199-19281онд 6 теаХторёырнхэтсэгмээдсэгбзүүрйднсэнонгоэслэыннутагнахтадйагтчэмдыдэнг ннээрг. hФttрpаsн://цwыwнwс.dуiдcлtiаoаnчaryП.cаoтmри/bсroПwаseв/иd1y0adПicиерсийн 7 энэBзaаlmгвeа, рChнrьisнtoаpрhиeйr нB.төTвhөeгCтэaйmbбrаidйgдeлаInаtсrаoаduбcоtiлoжn tтoеаTтhрeaсtrуeдлSаtuлdдieгsа(дCуaуmрbхrаiгdдgсeаIнntхroэdвuэcэtрioбnsайtoна 8 хгээжсFLPэeriгмterensэrнsaдaьn1tэud9гтro9дeе5ж)аd.,тeэCpрэpaTы.mo7Пнr3boиrт.iеdэTрмgсheдиeUэaйгtnнrзeiүvдйSeэrнeэsmрitохyiнoPзtоiаrcлeгsыsвsTан2рe0xхы0tаг8рa.бnиKdүлхiцnSэаdtлaаlдegнiдEnнgdьөitрiэinoргөnгM,энлlooзхdcээeaжrрtniэoхгTnлүh1элeг6эaд5эt9дrжeэ.гаU.всnЭаiдvнeгrэчsэiтрtyүэүэoснfихTйаoмrзoагnриtиoймн чухал нь дээрх гурвалжны \"объект\" хэсэг юм. Пиерсийн хэлснээр объектыг \"таних тэмдэг буюу icon\", \"заалт буюу index\" болон \"бэлгэ тэмдэг буюу symbol\" гэсэн гурван төрлийн тэмдэгт хувааж, дараах байдлаар тодорхойлдог. 63 Таних тэмдэг нь тэмдэг ба объектын ижил төстэй байдал дээр тулгуурлана. Жишээлбэл, \"нохойноос болгоомжил\" гэсэн тэмдэг дээрх нохойны зураг. Индекс нь
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Хэдийгээр эдгээр нэр томьёог орчин үеийн театрын тэмдэгзүйн тогтолцоонд бараг ашигладаггүй ч дээрх гурвалсан үйл явцыг нийтээр хүлээн зөвшөөрдөг. 1998 онд театрын тэмдэгзүйн онолын анхдагчдын нэг Францын судлаач Патрис Пави9 Пиерсийн энэ загвар нь нарийн төвөгтэй байдлаасаа болж театр судлалд гадуурхагдсан хэвээр байна гэж мэдэгджээ. Пиерсийн дээрх загварыг бүхэлд нь эргэлзэж хүлээж авсан ч түүний зарим хэсэг нь театрын тэмдэгзүйн онолын харилцаанд өргөн хэрэглэгддэг. Эдгээрээс хамгийн чухал нь дээрх гурвалжны “объект” хэсэг юм. Пиерсийн хэлснээр объектыг “таних тэмдэг буюу icon”, “заалт буюу index” болон “бэлгэ тэмдэг буюу symbol” гэсэн гурван төрлийн тэмдэгт хувааж, дараах байдлаар тодорхойлдог. Таних тэмдэг нь тэмдэг ба объектын ижил төстэй байдал дээр тулгуурлана. Жишээлбэл, “нохойноос болгоомжил” гэсэн тэмдэг дээрх нохойны зураг. Индекс нь тэмдэг ба объектын хоорондын орон зайн болон цаг хугацааны хоорондын холбоон дээр үндэслэсэн тэмдэг юм. Жишээ нь, галын шинж тэмдэг болох утаа эсвэл хүнийг тэмдэглэсэн тэмдэг болох хурууны хээ гэх мэт. Бэлгэ тэмдэг нь уламжлалт заншил, ёс заншлаар тогтоогдсон тэмдгүүдийг бэлгэ тэмдэг гэнэ. Тухайлбал, Пиерсийнхээр бүх үгс бэлгэдэл буюу утга илэрхийлнэ. Яг л замын уулзвар дээрх улаан, ногоон гэрэлтэй адил10. Энэ ялгаа нь тэмдэгзүйн судалгаанд чухал ач холбогдолтой бөгөөд тодорхой бүтээл, тодорхой түүхэн үе, театрын соёлын илрэл дэх тэмдгийн янз бүрийн хэлбэрийг илүү сайн ойлгох боломжийг олгодог байна. Театрын бүх хэлбэрүүд дээрх гурван тэмдгийг бүгдийг нь ашигладаг. Учир нь хүн төрөлхтөн харилцаандаа эдгээрийг байнга ашиглаж байдаг. Бүр тодруулбал, таних тэмдгүүд нь танигдахуйц ижил төстэй байдлын харилцаанд тулгуурладаг тул “мимесис” гэсэн ойлголттой ерөнхийдөө төстэй болохыг бид харж болно. Жүжгийн зохиолд хувь хүний төлөөний үг, “тэнд” эсвэл “дараа нь” гэх мэт цаг хугацаа, орон зайн, жүжигчдийн дохио зангаа зэрэгт индекс тэмдгүүд элбэг тааралддаг. Театр нь бэлгэдлийн тэмдгүүдийг Пиерсийн тодорхойлсон утгаар нь өргөн хүрээнд ашигладаг. Хэл ярианаас гадна бид театрын бүх хэлбэрт бэлгэ тэмдгийг олж харах бөгөөд театрын тэмдэг нь уян хатан, олон үйлдэлтэй болохыг тодорхойлж болно11. Театрын тэмдэгзүйн онолд тэмдэгзүйн онолын бие даасан сургуулиуд, сүүлийн үед янз бүрийн арга хандлагын үүднээс тухайн онолд олон ургалч үзэл санаагаар хандах оролдлого хийсэн судлаачид хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. Үүний анхдагч нь 1930-40-аад онд Прагийн хэл шинжлэлийн сургуулийн дунд театрын тэмдэг зүйн онолын судалгаанууд гарч эхэлсэн явдал байв. Тухайлбал: 9 Patris Pavis - Патрис Пави (1947 онд төрсөн) Английн Кентербери (Их Британи) дахь Кентийн их сургуулийн театр судлалын профессор байсан бөгөөд театрын тэмдэгзүйн онол, театр дахь соёл хоорондын харилцааны талаар голчлон судалсан эрдэмтэн юм. 10 Keir Elam. The semiotics of theatre and drama. Routledge 1987, pp 15-17 11 Balme, Christopher B. The Cambridge Introduction to Theatre Studies (Cambridge Introductions to Literature). Cambridge University Press 2008. Kindle Edition, location 1659 64
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Богатырев, Вельтруски нарын ерөнхий судалгаануудыг дурдаж болох юм. Эдгээр эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн Польшийн эрдэмтэн Тадеуш Ковзан (1968) театрын тэмдэгтүүдийг системчлэх оролдлого хийсэн. Түүний загварыг хожмын эрдэмтэд (Elam 1980; Fischer-Lichte 1992) өөрчилж, сайжруулсан боловч үндсэндээ өөрчлөгдөөгүй. Хүснэгт 1. Ковзаны 1968 онд боловсруулсан тэмдгийн тогтолцоо Жүжигчинтэй холбоотой Орон зайтай холбоотой Харагдах • Нүүрний тэмдэг дохионууд • Жижиг хэрэглэл (visual) • Дохио, зангаа • Тайзны дизайн • Проксемик12 тэмдэг дохионууд • Гэрэлтүүлэг Сонсогдох • Нүүр хувиргалт (Auditive) • Үс • Хувцас • Хэл яриа • Дуу чимээний эффект • Дуу чимээний эффест • Хөгжим • Хөгжим • Хэл яриа Эх сурвалж: Balme, Christopher B.. The Cambridge Introduction to Theatre Studies (Cambridge Introductions to Literature). Cambridge University Press 2008. Kindle Edition, location 1723 Ковзаны боловсруулсан дээрх тогтолцоог харахад театрын тэмдгүүд нь жүжигчин эсвэл орон зайтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, жүжигчний биеэс (илүү нарийн яривал түүний дуу хоолой) гарч ирдэг, эсвэл тайз өөрөө бий болдог: орчин, гэрэлтүүлгийн эффект,, харааны болон сонсголын тусгай эффектүүд гэх мэт. Ковзан орон зайн тэмдгүүдийг театрын харагдах тэмдэгтүүдийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж байсан ч дээрх хүснэгтэд үзүүлснээр орон зайг ихэвчлэн хэл яриа эсвэл дууны эффектээр төлөөлдөг тул сонсох тэмдгүүдэд мөн хамааруулж үзсэн нь харагдаж байна. Театрын тэмдгүүд нь мөн цаг хугацааны шинж чанартай, цаг хугацаагаар ялгаатай байдаг. Театрын тэмдэгзүйн судалгаануудыг харахад Францын онолч Роланд Бартийн зохиолууд хэд хэдэн хүрээнд хэлэлцэх боломжтой өргөн хүрээтэй байдаг. Гэсэн хэдий ч орчин үед Бартийн тодорхой соёлын үйл ажиллагаанд тэмдэгзүйн үүднээс дүгнэлт хийх болон аман бус болон аман утгад тэмдэгзүйн аргыг хэрэглэж дүн шинжилгээ хийж байсан нь чухал ач холбогдолтойд тооцогдож байна13. Түүний Бертольт Брехтийн бүтээлүүдийг тэмдэгзүйн онолын үүднээс задлан шинжлэх оролдлого нь театр судлалын сонирхолтой судалгаануудын нэгт тооцогддог байна. 12 Proxemics бол бидний эргэн тойрон дахь хүрээлэн буй орчинтой хэрхэн харьцаж байгааг хамарсан аман бус харилцааны нэг төрөл юм. Проксемик гэдэг нь хувь хүмүүсийн орон зайн тусгаарлалтын шинж чанар, зэрэг, үр нөлөөг (нийгмийн болон хувь хүн хоорондын янз бүрийн нөхцөл байдлын адил) болон энэ тусгаарлалт нь хүрээлэн буй орчин, соёлын хүчин зүйлүүдтэй хэрхэн холбогдож байгааг илэрхийлнэ (Мерриам-Вэбстер) 13 Ellis Shookman Barthes's Semiological Myth of Brecht's Epic Theater, Monatshefte Vol. 81, No. 4 (Winter, 1989), pp. 459-475 (17 pages) https://www.jstor.org/stable/30166263 65
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Хэдийгээр Брехтийн онолд тэмдэгзүйн онол шууд нөлөөлөөгүй боловч Брехтийн театр нь утга ба ойлголтыг чухалчилдаг байв. Өөрийн онолын бүтээлүүддээ Брехт энэ асуудалд ач холбогдол өгч философийн, шинжлэх ухааны, оюун санааны, заах аргазүйн гэх мэт хэд хэдэн аргаар онцлон гаргаж тавьдаг байсан нь Бартын судалгааны объект болж байжээ14. Театрын тэмдэгзүйн онолын судалгааг хийсэн онолын судлаачдын дотроос Кейр Эламын “Театрын ба драмын тэмдэгзүйн бүтээл” системтэй бөгөөд өвөрмөц судалгаа хийснээрээ чухал байр эзэлнэ. Тэрээр инээмсэглэл, дохио зангаа, дуу хоолойны өнгө, хөгжим, гэрэл, дүрийн хөгжил гэх мэт театрын болон драмын жүжгийн бүхий л чухал үйл ажиллагааг тэмдэгзүйн онолын үүднээс хатуу тогтсон бүтцийн хүрээнд тайлбарлаж байжээ. Тэрээр Жири Вельтрускигийн15 “Тайзан дээрх бүх зүйл тэмдэг дохио мөн” гэдэг үгийг иш баримтаа болгож байв. Италийн судлаач Умберто Эко театр нь нэг зүйлийг нөгөөгөөр төлөөлөн үзүүлдгээрээ тэмдэгзүйн шинж чанартай байдаг, харин театрын тэмдэг нь гоо зүйн харилцааны үйл явцад оролцдог хэмээн үзэж байв16. Мөн Германы театр судлаач Эрика Фишер-Лихте театр судлалын бүтээлдээ театрын бүхий л тэмдгүүдийг танилцуулж, нэгтгэж, контекстоор нь эрс өөр арга замаар тайлбарлаж болно. Театрт утгыг бий болгох хязгааргүй боломжууд байдаг гээд театрын kодуудыг тэмдгийн тогтолцоо хэмээн үзэж дараах загварыг дэвшүүлэн тавьсан байна. Хүснэгт 2. Театрын код тэмдгийн тогтолцоо болох нь. Эрика Фишер-Лихтегийн загвар 1992 он Дуу чимээ Акустик Хөгжим Хэлний тэмдгүүд Түргэн Паралингвистик тэмдэг өөрчлөгддөг дохионууд Нүүрний тэмдгүүд Харагдах Орон зай ба Дохио зангаа жүжигчинтэй Проксемик тэмдгүүд Гэрэлтүүлэг холбоотой Баг Үс Тогтвортой Хувцас Тайзны концепци Тайзны чимэглэл Жижиг хэрэглэл Эх сурвалж: Erika Fischer-Lichte. The Routledge Introduction to Theatre and 14 Mark Fortier. Theory/Theatre An Introduction. Routledge 2002. рp. 23 15 Jií Veltruský (1919–1994) театрын тэмдэгзүйн талаар олон судалгаа нийтлүүлсэн Чехийн эрдэмтэн 16 Umberto Eco. Semiotics and Philosophy of Language. Macmillan 1984, pp.16 66
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Performance Studies. Routledge 2014, pp 57 Үүнээс харахад театр бол тэмдэгзүйн олон хүрээг өөртөө агуулдаг салбар юм. Барт үүнийг “мэдээллийн полифони” гэж тодорхойлж, театрын тоглолтыг “тэмдгийн нягтрал” хэмээн тодорхойлж байв. Театрын тэмдэгзүйн онолын хөгжлийн чиг хандлагыг тоймлон үзэхэд 1930-1940-өөд оны үеэс эхлэн Прагын хэл шинжлэлийн сургуулийн нөлөөгөөр анхны үзэл баримтлалууд гарс ирснээс хойш мэдээллийн онол, математик, хэл шинжлэлийн загвараар баяжин 1980-аад он гэхэд Франц, Бельги, Канад, Итали, Испани, Герман, Англи, ЗХУ-ын судлаачдын онол, үзэл баримтлалд тусгалаа олж театрын тэмдэгзүй гэсэн бие даасан судлагдахуун болон хөгжжээ. Монголын театр судлалын түүхийг харвал 1930-аад оноос эх суурь нь тавигдсан бөгөөд Ш.Аюуш, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн Д.Намдаг зэрэг зохиолчид театрын уран сайханчид, жүжигчдийн ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх тухай жүжгийн чанарын асуудлыг хөндөж бичсэн бөгөөд театрын түүхийг үечлэн тогтоож, жүжигчдийн уран чадварын асуудалд гол анхаарлаа хандуулж байжээ17. Түүнчлэн үндэсний театр судлалд томоохон байр суурь эзлэх судлаачид бол эрдэмтэн, зохиолч Б.Ринчен, судлаач С.Дашдондог нар юм. Эдгээр хүмүүс театр судлалд ихээхэн ач холбогдол шүүмжүүдийг бичиж үлдээсэн нь өнөө ч үнэ цэнтэй судалгааны эх сурвалж хэвээр байна. Судлаач С.Дашдондог “Жаран жилийн шастир” хоёр боть бүтээл туурвиж ардын хувьсгалаас хойших үндэсний театр хэрхэн хөгжиж ирсэн түүхийг судалж тайзны бүтээлийн зохиогч, найруулагч, жүжигчний тоглолт, тайз заслын уран сайхны онцлогийн талаар судалсан нь энэ салбарын чухал хэрэглэгдэхүүний нэг болсон юм. Театр судлаач С.Цэрэндорж театрын урын сангийн зохист бүтцэд судалгаа хийж “Монголын жүжгийн зохиол, театр дахь орчин үеийн хүний дүр” (1974), судлаач С.Майжаргал “Орчин цагийн Монголын драмын үүсэл хөгжил” (1990), судлаач С.Зориг “Монголын театрын жүжигчний урлагийн хөгжлийн зарим асуудал” (1994), cудлаач Н.Ганхуяг “Монголын орчин цагийн драмын урлагт жүжиглэх, найруулах аргазүй” (2001), судлаач С.Сугар “Сангижавын Гэндэнгийн жүжиглэх, найруулах ур чадварын онцлог” (2007), судлаач Ш.Бадамханд “Монгол бөөгийн бөөлөхүйн драмлаг шинж” (2009), судлаач Д.Батсайхан “Ардчилсан үеийн монголын театрын гоозүйн болон бодлогын шинэчлэлийн зарим асуудал (1990-2005)” (2013), судлаач С.Болормаа “Монгол дахь абсурд театрын хэв шинж” (2021) зэрэг нэг сэдэвт судалгааны бүтээлүүдийг бичиж театр судлалын олон талт асуудлуудыг хөндөн судалсан байна. Эдгээр судалгаануудад цаг хугацаа, орон зай, тайз декораци, хувцасны бэлгэдэл, хэл ярианы утга зэрэг театрын тэмдгүүдийг жүжиглэх, найруулах ур чадвартай холбон тодорхой түвшинд судалсаар иржээ. Гэсэн хэдий ч театрын тэмдэгзүйн онолын аргазүйгээр тайз, дэлгэцийн бүтээлийг судлан шинжилсэн нэг сэдэвт судалгааны ажил энэ салбарт хийгдээгүй байна. 17 СУИС, Театрын урлагийн сургууль. Монголын театрын түүх. – УБ.,2015. -Х.350. 67
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ ДҮГНЭЛТ Тэмдэгзүйн онол нь зөвхөн хэл шинжлэл биш нийгэм, хүмүүнлэгийн олон салбарын судалгаанд түгээмэл ашигладаг судалгааны аргазүй болон хөгжиж иржээ. Харин соёл, урлаг судлал, тэр дундаа театр судлалд тэмдэгзүйн онолын аргыг хандлагыг хэрэглэх босноор энэ онол нь салбарын судалгааны тусгай арга болсон хэмээн үзэж болох бөгөөд энэ нь театрын зөвхөн нэг юмуу хоёр талыг бус бүх талыг хамруулан судлах гэж оролдсон анхны онол юм. Драмын жүжгийн талаарх онол гаргах гэж тоо томшгүй олон оролдлого хийж байсан бөгөөд үүнээс театрын тэмдэгзүйн онол нь ядаж л 1970-аад он ба түүнээс хойших үеийн жүжигт гарч буй олон янзын тэмдгүүдийн харилцан үйлчлэлийг судлан үзэхийг хичээж байв. Театрын тэмдэгзүйн онол нь хэт системчлэх, хэл шинжлэлийн нэр томьёоноос аажмаар шилжсэн зүйрлэсэн үгийн санг бий болгох хандлагатай байсныг бас онцлох хэрэгтэй юм. Энэ нь хэл шинжлэлээс олж авсан ойлголт, онолыг театрт ганц нэгээр нь ашиглах боломжгүй гэдгийг харуулж байна. Театр бол тэмдэгзүйн хувьд онцгой тохиолдол юм. Тиймээс тэмдэгзүйн онол нь театрын онолд бүтээлчээр хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд одоо ч энэ онол театр судлалд хэрэглэгдсэн хэвээр л байна. 1930-аад онд үндэс суурь нь тавигдсан Монголын театр судлал нь өнөөг хүртэл хөгжихдөө театрын онол, түүх, театрын уран сайхны тухай онолын өгүүлэл, судалгааны бүтээлүүд, театрын тайзны тавигдсан жүжгүүдийн тавилт, уран сайхны онцлог, найруулагч жүжигчдийн найруулах, жүжиглэх арга барил, ур чадвар, жүжгийн зохиолын чанар, бүтэц, хэл хэллэг зэргийн талаарх шүүмж, судалгааны чанартай дүгнэлтээр арвин баялаг болжээ. Гэсэн хэдий ч театр судлалын судалгааны аргазүйн тоймыг дүгнэн түгээмэл хэрэглэгддэг урлаг, хүмүүнлэгийн шинжлэх ухааны судалгааны арга, аргачлалын онцлогийг жишээ баримтаар тайлбарлан таниулсан бүтээл хомс байгаа нь залуу судлаачдад жишиг болгон хэрэглэж судалгааны чанар, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байна. Цаашид урлаг судлалын чиглэлээр суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний оюутан судлаачдад энэ чиглэлээр судалгаа явуулахдаа тухайн салбарт хэрэглэгддэг судалгааны арга, аргачлалыг ашиглан практик ач холбогдолтой судалгааны бүтээл туурвих тал дээр анхаарах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. 68
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: Монгол хэлээр. 1. СУИС, Театрын урлагийн сургууль. Монголын театрын түүх. Ерөнхий редактор Ж.Долгорсүрэн. – УБ.,2015 2. Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр” УБ 1988 Англи хэлээр. 1. Christopher B.Balme. The Cambridge Introduction to Theatre Studies (Cambridge Introductions to Literature). Cambridge University Press 2008. Kindle Edition 2. Erika Fischer-Lichte. The Routledge Introduction to Theatre and Performance Studies. Routledge 2014 3. Fernando de Toro. Theatre Semiotics Text and Staging in Modern Theatre. University of Toronto Press 1995 4. Keir Elam. The semiotics of theatre and drama. Routledge 1987 5. Mark Fortier. Theory/Theatre An Introduction. Routledge 2002. 6. Umberto Eco. Semiotics and Philosophy of Language. Macmillan 1984 7. Winfried Noth. Handbook of semiotics. Indiana University Press 1990. Kindle edition. Орос хэлээр. 1. Введение в театроведение /под ред. Ю.М. Барбой/. Санкт-Петербург 2011 Эрдэм шинжилгээний өгүүлэл. 1. Ellis Shookman Barthes’s Semiological Myth of Brecht’s Epic Theater, Monatshefte Vol. 81,No. 4 (Winter, 1989), pp. 459-475 (17 pages) https://www. jstor.org/stable/30166263 REVIEW OF KEY CONCEPTS IN THEATRE SEMIOTICS Munkhtuul D. Dolgorsuren J. Abstract. In this article, the field of theater studies has been reviewed as an independent science, which uses general and special methods of scientific research, and some issues of Western theater theory, those consider the theater as a system of signs, have been studied. Keywords: theatre studies, system of signs, sign, symbol, semantics 69
JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.7 БАЙГАЛЬТАЙ ХАРЬЦАХ СОЁЛЫН УЛАМЖЛАЛ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙД ТУССАН НЬ Ц.Наранханд* С.Дулам, Б.Мөнхбадрал** Хураангуй: Монголчуудын соёлын биет бус өвийн нэгэн ай сав болох Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл нь эртнээс өнөөг хүртэл өөрийн үнэ цэнийг хадгалсан чухал өв юм. Тухайн ай сав дахь байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл нь орчин үед нэн чухал мэдлэгийн нэг болоод байна. Учир нь өнөө үед дэлхий дахинаараа байгальтайгаа зохицон амьдарч, байгалийн унаган төрхийг сэргээхийг эрмэлзэж байна. Энэ бүхнээс үүдээд Монголчуудын байгаль хамгаалах ёс уламжлал хийгээд хууль эрх зүйдээ тусгасан зарим байдлыг авч үзэн үнэ цэнийг тодруулах нь чухал байна. Түлхүүр үг: Байгальтай харьцах соёл, соёл уламжлал, хууль цааз, хамгаалах сэтгэлгээ Оршил Байгаль гэдэг сав шимийн ертөнцийн хязгааргүй олон үзэгдэл юм юмсын нийлбэр, хүний амьдарч оршихуйн мөнхийн нөхцөл, төрөлх өлгий байдаг. Байгалиас заяасан хүний ертөнц байгаль дэлхийтэйгээ цаг мөч тутам амин холбоотой байж, түүнд захируулж түүнийг захирахыг оролдож бас түүнтэй зохицон амьдарч түүхийг элээсээр явна.1 Монголчууд хүмүүний амьдралын жам ёс, байгалийн жам ёс, тэр байтугай гараг ертөнцийн жамыг хүртэл таньж чадсан ард түмэн билээ. Монголчууд зөвхөн хүнтэй харьцах бус, байгаль эх дэлхийтэйгээ харьцаж, хайрлаж хамгаалж, орчинтойгоо зохицон аж төрөх талаар өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан хэрэглэж чадсан төдийгүй хууль эрхзүйдээ тусган хэрэгжүүлж ирсэн байдаг. Орчин цагийн хурдацтай хөгжил, байгалийн баялгийг хурдацтайгаар дахин нөхөн сэргээх боломжгүй хэт их ашигласнаас үүдэлтэйгээр хүрээлэн буй орчинд * Ц.Наранханд, Соёлын сургуулийн докторант ** С.Дулам, Доктор (Sc.D), профессор, Б.Мөнхбадрал, Доктор (Ph.D) 1 Рэгзэндорж.Р, Ганзориг.Р. Монгол ёс заншил. -УБ., 2008.- Х.122 70
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË их хэмжээний хор хохирол учирсаар байна. Тиймээс Монгол улсын хувьд ч тухайн асуудалд анхаарал хандуулж, уламжлалт байгаль хамгаалах арга мэдлэгээ сэргээх, орчин цагийн онцлогт тохирсон байгальтай харьцах соёлыг ард иргэдэд, хүүхэд залуучуудад төлөвшүүлэх олон арга замуудыг нэвтрүүлэх шаардлага бий болж байна. Үндэсний соёл өөрийгөө хадгалж, оршин амьдрахын тулд нэгдүгээрт, эрин цагийнхаа түүхэн хандлага, өөрчлөгдөж байгаа гадаад орчиндоо зохицон, зохих хэмжээ хязгаарын дотор шинэчлэгдэж байх, хоёрдугаарт, өөрийг нь бусад соёлоос ялгаруулж байгаа язгуур ба уламжлалт чанараа хадгалж хамгаалах зайлшгүй шаардлагатай2 хэмээх онолд үндэслэн монголчуудын байгаль хамгаалах уламжлалт мэдлэг ба хууль эрхзүйн асуудлуудыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд авч үзэхийг чухалчилж байна. Үндсэн хэсэг: Монголчуудын байгаль хамгаалах уламжлалаас Хүн төрөлхтөн оршин амьдрах эх үндэс болсон байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, түүний зохистой харьцааг алдагдуулахгүй байлгах асуудалд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулах боллоо. 20 дугаар зуунаас шинжлэх ухаан, техник технологи хөгжиж, хэт хэрэглээ бий болсноор түүнийг хангахын тулд байгалийн нөөц баялгийг их хэмжээгээр олборлон ашиглах болов. Ингэснээр, байгалийн унаган төрх, зүй тогтол алдагдахад хүрч, дулаарал, озоны давхаргын цоорлоос эхлээд усны нөөцийн хомсдол, цөлжилт зэрэг олон асуудал үүссэн. Эл нөхцөл байдалд дэлхий дахинаараа санаа тавьж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг зорин олон талт арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Үүнийг зохицуулахад Нэгдсэн Үндэсний байгууллага үлэмж үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, 1972 оны 6-р сард НҮБ- аас хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэх, хүрээлэн буй орчны талаар үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага байгуулав3. Монголчууд байгаль хамгаалах соёл уламжлалын хувьд эртнээс тогтсон, нэгэнт төлөвшсөн мэдлэг ухаантай байсан бөгөөд “Байгаль орчныг хамгаалах гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гаднын хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх аргыг сүвэгчлэхийн нэр ч бус, харин тэрхүү болзошгүй аюул доройтлоос урьдчилан сэргийлэх, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг нинжин сэтгэлээр хандах, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.”4 Тиймээс ч Бразил улсын Рио-де-Жанейро хотноо 1992 оны 6 сард “Хүрээлэн буй орчин ба хөгжил”-ийн асуудлаар болсон НҮБ-ын Бага Хурлаас гаргасан “Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Рио-де-Жанейрогийн тунхаглал”- ыг батлах үеэр “Дорно дахины байгаль хамгаалах уламжлалт соёлоос бид одоо 2 Сумъяа Б. Монголын нүүдэлчдийн соёл: Оршихуй, эс оршихуй.- УБ.,1998, - Х.27 3 Майсүлд Д. Япончуудын байгаль хамгаалах уламжлал, шинэчлэл. -УБ., 2016, - Х.2 4 Эрдэнэтуяа У. Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан. -УБ., 2014, -Х. 204 71
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ суралцах цаг болсон” хэмээн дурдсан5 талаар судлаачид өгүүлж байна. Дэлхий даяар байгальтай харьцах, түүнийг хамгаалах мэдлэг, арга ухааныг соёлын биет бус өв хэмээн үзэж 2003 онд ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ыг 5 ай савтайгаар баталсны нэг нь Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, арга бөгөөд Монгол улсын БСШУС-ын сайдын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/759 тоот “Бүртгэл шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралт, Монгол Улсын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэл дэх 7 ай савын нэгээр мөн авч үзсэн. Тус ай савын 4.1 т “Байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл хэмээх нэрээр соёлын биет бус өвөөр бүртгэсэн. Монголчуудын байгальтай харьцах соёлын уламжлал, үнэ цэнийг нийтэд түгээх нь чухал байна. Улс, үндэстнүүд байгальтай харьцах өөр өөрийн өвөрмөц соёлыг бүтээж ирсний дотор дорно дахин, ялангуяа монголчууд нэн арвин туршлагатай байжээ. Судлаачид Монголчуудын байгаль орчинтой харьцах зан заншил, уламжлал, байгалийг хамгаалах арга хэлбэрүүдийг өөрсдийн өнцгөөс тодруулсан байна. Жишээ нь: Судлаач О.Амархүү “Уламжлан ирсэн ёс заншлын цаг хугацаа, арга хэлбэр, дэг жаяг тун олон янз байжээ. Энэ нь хэвшмэл болсон нэг загварт баригдаж байгаагүй, нутаг ус, үндэстэн, ястны өвөрмөц онцлогуудад зохицсон хэлбэрийн хувьд ялгаатай мэт боловч агуулгаараа байгалийг хайрлан хүндэтгэж хамгаалах нэг зорилгод зангидагдаж байсан нь нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон ололтын нэг мөн”6 хэмээгээд дараах байдлаар ангилжээ. • Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлал • Хорио цээрлэлийн уламжлал • Сургаал номлолын уламжлал • Сүсэг бишрэлийн уламжлал • Ажиглалт танин мэдэхүйн уламжлал7 Мөн судлаач У.Эрдэнэтуяа “Tэдний ертөнцийг үзэх үзэл, шүтлэг бишрэл, зан үйл нь байгалийг хамгаалах, ашиглах арга ухаанд гүн шингэсэн байдаг. Тиймээс ертөнцийг үзэх үзэл хийгээд, амь зуулгынх нь үндэс болсон мал аж ахуйтай зайлшгүй холбон авч үзэх шаардлагатай болдог.8” гээд монголчуудын байгаль хамгаалах соёлыг дараах байдлаар ангилжээ. • Тэнгэр шүтэх ёс ба байгаль хамгаалал • Тэнгэр эрхсийн шүтлэг ба байгаль хамгаалал • Газар, бэлчээр хамгаалал • Ус хамгаалах арга ухаан • Ургамал хамгаалал • Ан амьтан хамгаалал Мөн тэрээр монголчуудын дунд байгаль хамгаалах хэд хэдэн гол арга хэлбэр бүрэлдэн бий болсон гэдгийг доорх байдлаар авч үзсэн. Үүнд: 5 Профессор С.Дуламтай хийсэн ярилцлагаас. -УБ., 2022 6 Амархүү О. Байгаль орчныг хамгаалах монгол зан заншил, хууль цааз. -УБ., 2000.-Х.9-15 7 Мөн тэнд, -Х.28 8 Эрдэнэтуяа У. Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан. -УБ., 2014. -Х.11 72
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË 1. Шүтлэг бишрэл, шашны үзэл санаа, тахилга тайлгын зан үйлээр дамжуулан байгалийг хамгаалах хэлбэр 2. Хорио цээрийн ёсыг дагаж мөрдөх замаар байгалиа хамгаалах 3. Газар нутгийг дархлан, тусгай хамгаалалтад авч хамгаалах хэлбэр 4. Уран зохиол, аман яриаг ашиглан ард олон хойч үедээ байгалиа хайрлах хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх арга 5. Нүүдэлчдийн оршин тогтнох зайлшгүй шаардлагаас үүдэлтэй байгаль орчинтойгоо зохицон амьдрах дадал хэвшил 6. Төрийн хууль цаазад байгаль хамгаалах асуудлыг тусгайлан тусгаж байгалиа хамгаалах зэрэг арга хэлбэрүүд9 байгалийг хамгаалж үеэс үед онгон дагшин цэвэр цэмцгэрээр өвлүүлэн иржээ. Судалгааны хэсэг: Монголчуудын байгаль хамгаалах уламжлал хууль эрх зүйд туссан нь Герман улсын судлаач, эрдэмтэн Р.Самьяа “Өнөөдөр шинжлэх ухааны үндэстэй, тогтсон нэр томьёо хэрэглэн байж зөвхөн судлаач эрдэмтдийн хүрээнд ойлгогдох болсон байгалийн тухай мэдлэг нүүдэлчдийн хувьд шинэ зүйл биш10” хэмээн дурдсан байдаг. Үнэхээр монголчуудын хувьд тус асуудал нь шинэ зүйл биш бөгөөд эртнээс нааш төрийн бодлогодоо тодорхой тусгаж ирсэн олон хууль эрхзүйн эх сурвалжууд бий. Судлаач Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар нар “Монгол орны тансаг сайхан байгаль, олон зуун жилийн турш нандигнан хадгалж ирсэн Монгол сайхан газар, үе улиран оршин амьдарч ирсэн бидний өвөг дээдсийн байгальтай харьцдаг элэгсэг үйл ажиллагаа, уламжлалт ёс зэрэг нь байгаль шим ертөнцийг хамгаалах эрх зүйн ойлголтуудтай нягт холбоотой юм” гэж бичсэн бөгөөд “МЭӨ IV зуунд Сүмбэ гэдэг уулынхаа нэрээр төр улсаа нэрлээд хулан тахь аргалыг хамгаалж, байгалийн үнэт баялгаа гадагш гаргахыг хориглосон байна. Нирун улсын (330-555) үед тэнгэрийг шүтэж, агаар орчноо хүндэтгэн хайрлаж 398 онд газар хамгаалах үүднээс зам засаж хууль, цааз, ёслол журмыг өөрчлөн зохиосон. Түрэгийн үед (888-745) дэлхийн усыг ариун гэж шүтэж хөшөө дурсгал босгон үлдээсэн бол Уйгарын (745-840) булга, шилүүсийг хямгадаж байсан11 гэжээ. Үүнээс гадна монголчуудын хувьд дэлхийд анхдагч байгалийн хууль цаазуудыг гаргаж байгалийг сахин хамгаалах олон журмыг сахиж олон зууны туршид хэрэгжүүлж иржээ. Үүнээс дурдвал: • Их засаг хууль. 1206-1260 • Их юанийн нэвтэрхий толь 1260-1294 он • Алтан хааны цаазын бичиг 1507-1582 • Дөчин дөрвөн хоёрын цааз 1639 он • Халх журам 1709-1795 он • Үйсэн дээр бичсэн цааз бичиг, Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг12 9 Мөн тэнд, -Х.251 10 Самьяа Р. Мюленберг М. Монгол орны байгаль хамгаалал. -УБ., 2006. -Х.312 11 Өлзийсайхан Ж, БолдбаатарН. Экологи байгаль хамгаалал. -УБ., 2006. -Х.113 12 Пэрлээ Х. Монголчууд байгаль хамгаалах заншилтай. -УБ., 1973 73
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ • Хутагт сэцэн хунтайжийн шашны цааз XVI зууны • Халх зургаа ба долоон хошууны их-цааз. XVI-XVII зууны • Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг 1911 он • БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль, байгаль хамгаалах хууль тогтоомж 1924- 1940 • БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль, байгаль хамгаалах хууль тогтоомж 1940-1960он • БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль, байгаль хамгаалах хууль тогтоомж 1960-1990он13 зэрэг голлох хууль, цаазын бичгүүддээ уг асуудлыг нарийн тодорхой тусгаж, ард нийтээр хэрэгжүүлж ирсэн уламжлалтай. “Их засаг хууль”-д байгаль хамгаалах талаар тусгагдсан заалтуудын гол үзэл санааг хураангуйлан илэрхийлбэл: - Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах - Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах - Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах - Усыг бүх талаар хамгаалах цэвэр ариун байлгах - Газар нутаг, ой модыг гал түймрээс хамгаалах - Газар шороо, хад, уулыг элдвээр сүйтгэхгүй байх - Ан амьтныг хайрлаж хамгаалах, үл егүүтгэх - Ан авыг тодорхой зорилго зориулалтаар дэг журамтай агнаж байх14 зэргээр байгаль хамгаалах асуудлын гол үндсийг илэрхийлжээ. “Их Юаны нэвтэрхий хууль “ -энэ хууль Юань улсын гол хууль байсан бөгөөд байгаль хамгаалах талаар “Их засаг” хуульд тусгагдсан бүх үзэл санаа, заалтыг уламжлан дагасан уг хуульд байгаль хамгаалах асуудлаар шинээр орсон гол асуудлууд нь хот хүрээ газрын нутаг дэвсгэр, өртөө замын дагуу, гол мөрөн, нуур цөөрмийн зах хөвөө зэрэгт мод тарьж ойжуулах асуудал байжээ. Үүнээс гадна газар тариалан эрхлэх, ногоо тариаг хамгаалахтай холбогдсон заалт шинээр орсон байна. Ан амьтан хамгаалах тухайд ан ав хийх цаг хугацааг үлэмж нарийвчлан зааснаар онцлог юм15. “Дөчин дөрвөн хоёрын цааз” -Энэ цааз хуулийг 1640 онд халх ойрадын бүх ноёдыг төлөөлсөн чуулган чуулж баталсан агаад мөнхүү хуулийг “Монгол ойрадын хууль” хэмээн нэрлэх нь буй ажээ. Энэ цааз хуулийн онцлог нь газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахад ихээхэн анхаарал хандуулснаар өмнөх цааз хуулиудаас ялгаатай гэж судлаачид үзсэн байна. Бас түүнчлэн байгалийн гамшиг, ган зуд тохиолдсоны улмаас байгаль орчинд учирсан элдэв бохирдлыг арилгах, тухайлбал үхсэн мал амьтны сэг зэмийг ямар хугацаанд хэрхэн арилгаж газар нутгийг цэвэрлэх тухай тодорхой зааснаар онцлог16 аж. “Халх журам” -Монгол улсын энэ нэрд гарсан хууль цаазыг 1709-1795 оны хооронд халх хаад ноёд, шашны зүтгэлтнүүд олон удаа нэгдэн чуулж нягтлан хэлэлцэж тогтоосон байна. Халх монголын энэхүү хууль цаазыг манай нэртэй хуульч 13 Амархүү О. Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, хууль цааз. -УБ., 2000. -Х.47-98 14 Минжин Ц. Их засаг: Түүх эрхзүйн шинжилгээ.- УБ., 2009. -Х.242 15 Амархүү О. Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, хууль цааз. -УБ., 2000. -Х.32-35 16 Монголын төр, эрхзүйн түүх (дээж бичиг) I дэвтэр /эмхэтгэсэн/ Б.Баярсайхан.- УБ., 2006. -Х.51 74
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË эрдэмтэн нийгэм улс төрийн ахмад ажилтан С.Жалан-Аажав олон жил сурвалжлан судалж арван дөрвөн бүлэг, гурван зуун нэгэн зүйл болгон ангилж 1995 онд үндсэн эх “халх журам” нэрээр нь нийтэлжээ.17 Энэхүү хууль цаазын долоодугаар бүлэг Таван зүйл анги, байгаль орчин, ан амьтныг хамгаалахад зориулагдсан байна. “Үйсэн дээр бичсэн цааз бичиг” -Энэ цааз бичгийг нэрт түүхч, археологич Х.Пэрлээ агсан 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын балгаснаас олж нарийвчлан судлаад 1973 онд “Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг” гэсэн нэртэй бүтээл хэвлүүлжээ. Энэ цааз бичигт байгаль хамгаалах талаарх тусгагдсан асуудал гэвэл газар нутгийг зүй зохистой ашиглах талаар үлэмж анхаарахын зэрэгцээ ан амьтныг егүүтгэлт арга хэрэгсэл ашиглан агнах зэрэг явдлыг хатуу хоригложээ.18 “Алтан хааны цаазын бичиг”-Энэ цааз бичиг нь монгол гүрний нийгэм, улс төрийн бутралын үед гарсан боловч байгаль хамгаалах талаар урьд удаагийн хууль цаазуудын үзэл санааг өргөн тусгасан төдийгүй газар нутаг, ой мод, ан амьтныг хамгаалах талаарх хууль цаазыг зөрчиж хор хохирол учруулсан хэн боловч түүнд хүлээлгэх ял зэмлэлийг улам чангатгаснаараа онцлог аж. “Халх зургаа ба долоон хошууны их-цааз” -Энэ цааз хууль XVI-XVII зууны үед мөрдөгдөж байсан агаад уг цааз хуульд гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар урьд өмнөх хуульд байгаагүй шинэчлэл заалт агуулагдсанаараа онцлог юм. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль цаазын бичиг” -Энэ нь 1911 оны үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн зурвас үед гарсан хууль цааз юм. Уг цааз бичигт байгаль хамгаалах асуудлаар нутгийн захиргааны эрх баригчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, байгалийн баялаг, ашигт малтмалыг хамгаалах, уул усыг онголон тахих дархлах, тухай асуудлыг нэлээд дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Энэ мэтчилэн монголчууд тухайн нийгэм, улс төрийн нөхцөл байдалд өөрсдийн байгаль хамгаалах соёл, уламжлал, арга хэлбэрүүдээ тодорхой хэмжээнд хууль цаазад суулган, төрийн бодлогын түвшинд авч явснаас гадна бичигдээгүй хууль, ёс заншил, зан үйл, гэрийн хүмүүжил, аман уламжлал, шавь сургалтаар өвлүүлэн, хадгалсаар XX зуунтай золгожээ. БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль, байгаль хамгаалах хууль тогтоомж 1924-1990 он хүртэл мөрдөгдсөн бөгөөд энэ үеийг Д.Санжид дүгнэн бичихдээ “Коммунист, социалист тогтолцооны үед байгаль хамгаалах ёс заншлыг гутаан доромжилж, байгалиас бүхнийг булааж авах улайрсан бодлого явуулж байсан билээ”19 хэмээн бичсэн нь суурин иргэншлийн байгальтай харьцах соёл нэвтэрч эхэлснийг илтгэнэ. Харин 1990- ээд оноос Монгол улсад ардчилал ялж, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш ахархан хугацаанд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хууль зүйн үндэслэл тогтсон байна.20 Мөн Байгаль орчны тогтвортой хөгжил гэсэн дэлхий дахины хандлагыг 17 Жалан-Аажав.С. Халх журам.- УБ., 1995. -Х.25 18 Пэрлээ.Х Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг. -УБ.,1973 19 Санжид Д. Гаднаас гал гуйдаггүй. -УБ., 1998. -Х.4 20 Өлзийсайхан Ж, Болдбаатар Н. Экологи байгаль хамгаалал. -УБ., 2006. -Х.81 75
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ чиг баримжаа болгон байгалийн баялгийг ашиглах, байгалийг бохирдуулах нь төлбөртэй байх гэсэн үндэслэлийг одоог хүртэл мөрдлөг болгож байна. Монгол улсын үндсэн хуульд “хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”21 эрхтэй хэмээжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох”22, “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”23 зэргээр олон зүйл заалтууд тусган, зөвхөн байгаль орчинд зориулсан иж бүрэн хууль хэрэгжиж байна. Шинэ орчинд, өөрөөр хэлбэл суурин соёл иргэншилд өсөж бойжиж байгаа залуу үеийнхэнд байгаль, хүрээлэн буй орчоо хамгаалах хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэсэн асуудал хурцаар тавигдах болов. Экологийн боловсрол олгох ажил бүх нийтэд хамаатай бөгөөд хэрэгжүүлэх арга зам нь албан ба албан бус сургалт, ухуулга,сурталчилгаа, итгэл үнэмшил төрүүлэх, тэргүүний туршлагыг дэлгэрүүлэх зэрэг олон арга хэлбэрээр явагдана24 Монголчуудын байгальтай харьцах ёс уламжлал, ахуй амьдралын хэв маяг нь тэр чигтээ өнөөгийн дэлхий нийтийн амьдралын чиг хандлага болоод байгаа “Минимал” амьдралын хэв маяг юм. Нүүдэлчин ахуйд хог үйлдвэрлэдэггүй бөгөөд элээх хэдхэн хувцастай, амьдрах орон гэр нь ч амьдралын хэв маягтайгаа зохицсон байдаг бөгөөд харин суурин соёлын нөлөөгөөр нэлээдгүй олон асуудлууд тулгараад байна. Жишээ нь: Нийгмийн экологийн тулгамдсан асуудалд: • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл • Цөлжилт • Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид • Хүний үйл ажиллагааны нөлөөлөл • Эдийн засгийн бодлого • Хүн амын өсөлт • Зам тээвэр • Газар тариалан • Ой хээрийн түймэр • Орчны бохирдол • Агаарын бохирдол • Усны бохирдол25 зэрэг хүчин зүйлс байгааг судлаачид тэмдэглэж байна. Эдгээр асуудлыг байгаль хамгаалах уламжлалт мэдлэгээр болон хууль 21 Монгол Улсын үндсэн хууль. 16.2. Монгол Улсын Их Хурал, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 22 Байгаль орчныг хамгаалах тухай. Монгол Улсын хууль.,4.2.2, Монгол Улсын Их Хурал, 1995 оны 03 сарын 30 23 Байгаль орчныг хамгаалах тухай. Монгол Улсын хууль.,5.1.1, Монгол Улсын Их Хурал, 1995 оны 03 сарын 30 24 Самьяа Р, Мюленберг М. Монгол орны байгаль хамгаалал. -УБ., 2006. -Х.308 25 Ѳлзийсайхан Ж, Болдбаатар Н. Экологи, байгаль хамгаалал. -УБ.,2006. -Х.31-36 76
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË хэрэгжүүлэх зарчмаар даван туулах бүрэн боломжтой. Сүүлийн үед ялангуяа залуучуудын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал, байгалийг хайрлан энэрэх сэтгэлгээ ихээр ажиглагдаж байгаа бөгөөд эртнээс нааш уламжилж ирсэн мэдлэг арга ухааны зэрэгцээ хууль эрхзүйн агуулгуудыг таниулан ойлгуулах нь чухал байна. “Монголчууд соёл ахуй амьдралын хөгжлийнхөө өнөөг хүртэлх бүхий л үеийн туршид уламжлуулан хадгалж ирсэн нэгэн зүйл бол байгаль орчинтойгоо зөв харьцаж, ухаалгаар зохицон аж төрөх зан заншил, ухаарал, хууль цааз, үзэл бодол юм. Эдгээр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн шинж төлөвийг дэлхийн улс орнуудад, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад сонгомол загвар болж болох ач холбогдолтой өвөрмөц онцлогтой юм.26” гэсэн нь монголчуудын байгалийг хайрлаж хамгаалж ирсэн олон мянган жилийн туршлага, соёл нь энэ цагийн монголчууд, цаашлаад дэлхий нийтэд үлгэрлэх боломжтойг сануулж байна. ДҮГНЭЛТ Монголчууд байгалиа хайрлан хамгаалж, орчинтойгоо зохицон аж төрөх талаар өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, бөгөөд тэдгээрийг ард нийтээрээ өөрсдийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан хэрэглэж чадсан ард түмэн билээ. Монголчуудын байгаль орчинтой харьцах уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томьёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болохоор байна. Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь Хүннүгээс эхтэй гэж үзэх болох талтай бөгөөд МЭӨ-209 онд Модунь Шаньюй “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байсан бол дараа дараагийн гарч ирсэн улсууд нь байгаль хамгаалах тал дээр анхаарч тахилга тайлга үйлдэж, хууль эрх зүйдээ тусгаж байсан нь монголчууд уг асуудалд эртнээс нухацтай хандаж ирснийг илтгэж байна. Төр засаг нь байгаль хамгаалахтай холбогдсон хууль, эрхзүйн хэрэгжилтийг сайжруулах, ард иргэд нь байгаль экологид ээлтэй амьдрах, уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжүүлж, байгаль хамгаалах мэдлэг ухааны үнэ цэнийг ойлгон ухамсарлах цаг болсон байна. Суурин соёл иргэншил, хотжилт болон нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтүүдээс үүдсэн байгаль экологид сөрөг нөлөөтэй олон асуудлуудыг шийдэж болох арга зам нь нүүдэлчдийн уламжлалт байгаль хамгаалах соёл, арга ухааныг эргэн сэргээх, мөн чанарыг нь нийгэмд түгээх зэрэг байж болох юм. Байгаль хамгаалах уламжлалт соёлыг нийтэд түгээх чиглэлд нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх олон үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал төдийгүй нарийвчилсан судалгааг цаашид хийх нь зүйтэй гэж үзлээ. 26 Амархүү О. Байгаль орчныг хамгаалах монгол зан заншил, хууль цааз. -УБ., 2000. -Х.4 77
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ АШИГЛАСАН МАТЕРИАЛ Ном: 1. Амархүү О. Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал. -УБ., 2000 2. Жалан-аажав С. Халх журам. - УБ., 1995 3. Минжин Ц. Их засаг: Түүх эрхзүйн шинжилгээ. - УБ., 2009 4. Майсүлд Д. Япончуудын байгаль хамгаалах уламжлал, шинэчлэл. - УБ., 2016 5. Өлзийсайхан Ж, Болдбаатар Н. Экологи, Байгаль хамгаалал. - УБ., 2006 6. Пэрлээ Х. Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг. -УБ., 1973 7. Рэгзэндорж Р., Ганзориг Р. Монгол ёс заншил. -УБ., 2008 8. Санжид Ж. Гаднаас гал гуйдаггүй. -УБ., 1988 9. Самьяа Р., Мюленберг М. Монгол орны байгаль хамгаалал. - УБ., 2006 10. Эрдэнэтуяа У. Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан. - УБ., 2014 Цахим эх сурвалж: 1. URL: https://issuu.com/128571/docs/ 2. URL: http://www.ord.mn/index.php?newsid=17157 3. URL: https://legalinfo.mn/mn/detail/367 4. URL: https://legalinfo.mn/mn/detail/8935 HOW CULTURE AND TRADITION REGARDING NATURE ARE REFLECTED IN MODERN LAW Narankhand Ts. Dulam S. Munkhbadral B. Abstract: One of the tangible cultural heritages of Mongolians consists of knowledge and customs of the natural and living world, which have preserved their value from ancient times to the present. Nature conservation practices and traditional knowledge are among the most important pieces of environmental knowledge in that area. Currently, people all over the world are trying to restore nature’s original appearance by living in harmony with it. The importance of Mongolian nature protection customs and laws needs to be clarified because of all this. Keywords: Сulture of interaction with nature, culture, and tradition, law and order, protection mentality 78
JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.8 ХӨГЖИМЧНИЙ ТАЙЛБАРЛАЛД БОЛОВСРУУЛГЫН ҮҮРГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Б.Номуунаа* Б.Оюунбадрах** Хураангуй: Хөгжимчний сэтгэлгээ нь хувь хүний мөн чанар, эргэцүүлэл, мэдрэхүй, дотоод мэдрэмж, оюун санаа, мэдлэг зэргээс бүрдэнэ. Хөгжимчин ямар нэг зохиолыг хөгжимдөх үед эгшиглээнүүдээр дамжин хүний сэтгэлд хүрч, мэдрэгдэж буй тэрхүү мэдрэмж нь угтаа боловсруулгын аргаар дамжин хөгжимчний тайлбарлалаар илэрхийлэгдэж байгаа үйл явц билээ. Хөгжмийн зохиолыг хөгжимдөхийн тулд түүнд боловсруулга, тайлбарлал хийх хэрэгцээ нь хөгжимчдөд зайлшгүй тохиолддог. Боловсруулгыг мэргэжлийн хөгжимчин, боловсруулагч хийх бөгөөд хөгжмийн илэрхийллийн аргууд буюу хуваарилал, хэллэг, хурд, хүчдэл зэргээр илэрхийлдэг. Хөгжимчний тайлбарлал хийх гол үндэс нь сэтгэлгээтэй нягт уялдаа холбоотой. Тиймээс энэ хүү судалгаанд хөгжимчний сэтгэлгээ ба тайлбарлал, түүнийг боловсруулгын аргаар хэрхэн илэрхийлэх талаар Н.Жанцанноров, Л.Дашням, Ж.Баянсан, Б.Оюунбадрах, Ц.Цэвэгсүрэн, Д.Ариунаа, И.Форкел, Д.Б.Поверс, П.Том, В.Л.Бойко ба С.Г.Чайкин, Х.Б.Хорбенко, К.Анастасия зэрэг судлаачдын докторын зэрэг горилсон диссертацийн ажил болон өгүүллийг харьцуулан судаллаа. Түлхүүр үг: сэтгэлгээ, тайлбарлал, бүтээлч үйл ажиллагаа, хөгжимчин, боловсруулга. Хөгжмийн зохиолыг эгшиглүүлэхийн тулд тухайн зохиол, зохиолчийг судлан үндсэн утга санааг илэрхийлэх, ур чадвартаа тохируулан хөгжмийн илэрхийллийн аргуудаар боловсруулга хийн өөрийн тайлбарлалаар баяжуулан бүтэн цогц бүтээл болгох чухал үүргийг хөгжимчин гүйцэтгэж байдаг. Ерөнхийдөө хөгжмийн зохиолыг хөгжимчний сэтгэлгээ буюу тайлбарлалаар дамжуулан сонсогчдод хүргэх ба энэ нь хийсвэр хөгжмийн тэмдэгтүүдээс утга санааг бий болгох үйлдэл буюу амьгүй нот бичвэрийг бодитой, өөрийн гэсэн утга санаатай, амьтай болгон илэрхийлж байгаа гэсэн үг юм. Хөгжимчний тайлбарлал хийх гол үндэс нь сэтгэлгээтэй нягт уялдаа холбоотой. * Б.Номуунаа, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн докторант ** Б.Оюунбадрах, СУИС-ийн ХУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Рh.D, дэд профессор 79
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ “Интерпретация, Interpretation” – тайлбар, тайлбарлал гэсэн утгатай үг юм. Ямар нэг юмны тухай тайлбарлаж бичсэн, хэлсэн ярьсан зүйл, зохиолын үйл явдал, тухайн нөхцөл, төрх байдал, хэл ярианы маяг, зан чанар зэргийг тодорхойлсон тодорхойлолт. Монголын хөгжим судлалд Н.Жанцанноров “утгажуулаг” – хөгжмийн зохиолыг дуулж хөгжимдөх явцад агуулга, үзэл санаа, дүр, дүрслэлийг удирдаач, дуучин, хөгжимчний уран сайхнаар гаргах илэрхийлэмж гэж оноожээ. Бид судалгаандаа интерпретация-г энэ нэр томьёогоор (тайлбарлал) авч судлах болно. Хөгжмийн зохиолыг боловсруулах тухайд, “Redactus”- эмхлэх, хэв журамд оруулах гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд “Редактор, Editor”-боловсруулагч, “Редактирование, Editing”- боловсруулах, “Редакция, Edition”-боловсруулга буюу хувилбар, хэвлэл гэсэн тайлбарууд байгаа юм. Хөгжмийн сэтгэлгээ, тайлбарлалын талаар судлаачдын бүтээлээс тодорхойлж үзвэл судлаач Д.Ариунаа “Мышление, Thinking,-сэтгэлгээ, сэтгэлэг1, судлаач Н.Жанцанноров “Музыкальное мышление, Musical thinking”-хөгжмийн сэтгэлгээ2, судлаач Б.Оюунбадрах “Интерпретация, Interpretation” – тайлбарлал3 гэж тус тус судалсан байна. Судлаач Н.Жанцанноров докторын диссертацын ажилдаа “Хөгжим хүний оюун тархины онцгой чадамжаар илэрхийлэгддэг бодит байдлын тусгал болох урлаг бөгөөд эгшгүүдээр дамжин гарах сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд хэлний адил оносон тогтсон “ойлголтууд”-аар шууд ойлголтод хүрэх бололцоогүй. Сэтгэлгээ бол баймж, сэтгэх бол тунгаан бодох явц мөн. Хөгжмийн “амин сүнс” нь “аялга” бөгөөд аялга ямар байна хөгжмийн сэтгэлгээ тийм байна. “Аялга” ахуй амьдрал, цаг агаар, нутаг ус, түүхэн бодит байдлын эгшигжсэн тусгал буюу эгшгээр илрэх хүмүүсийн ухаан бодол, хүсэл мөрөөдөл, уйтгар гуниг, уй гашуу, баяр хөөр мөн4” гэжээ. “Хөгжмийн хэл” гэх ухагдахууныг судлаач Н.Жанцанноров Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал” докторын диссертацийн ажилдаа “Үндэстэн бүрийн хөгжимд тухайн үндэстний газар зүйн байршил, цаг уур, шашин шүтлэг, аж ахуй эрхлэх хэлбэр зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан түүхэн тодорхой үеүүдэд эгшгийн холбоосын тогтолцоо бий болдог. Ийм тогтолцоог тухайн үндэстний тухайн үеийн “хөгжмийн хэл” гэж нэрлэхэд буруудахгүй гэж үзжээ. Харин Философич И.Форкел Einleitung нэртэй Allgemeine Geschichte der Musik нэгдүгээр боть (1788) -д хэвлэгдсэн эсээндээ “Хөгжмийн хэл гэдэг нь санаа бодлын хэлтэй харилцах харьцаа юм. Хүний хөгжмийн илэрхийлэл нь түүний оюун ухаан, мэдрэхүйн чадавхын өсөлттэй зэрэгцэн оршдог. Хөгжмийн зохиолыг зөвхөн мэдрэмжийг илэрхийлэхээс гадна амьдралд тохиолдсонтой төстэй мэдрэмжийн 1 Ариунаа Д. Нацагийн Жанцанноровын хөгжмийн бүтээл дэх үндэсний сэтгэлгээний илэрхийллийн асуудал. ̶ УБ., 2021. ̶ Х.13 2 Жанцанноров Н. Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал. – УБ., 2009. – Х.17 3 Оюунбадрах Б. Төгөлдөр хуурын зохиолыг боловсруулах асуудал. – УБ., 2016. – Х.12 4 Жанцанноров Н. Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал. ̶ УБ., 2008. ̶ Х.13 80
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË урсгалыг дүрсэлсэн”5 хэмээжээ. Судлаач Л.Дашням “Хөгжмийн сэтгэлгээ нь нэг талаас ертөнцийн “анирыг” тархи оюундаа “элдүүрдэж” буй үйл явц, нөгөө талаас аялгуу эгшгийн найрал зохицол, ухаарлын урлагийн илэрхийлэл болон цогцолсон хэлбэр – үр дүн юм гэж тодорхойлж болно6” гэжээ. Судлаач Ж.Баянсан “Нэг тодорхой үндэстэн угсаатны уламжлалт оюуны соёлын мөн чанар нь тэдний сэтгэлгээний тогтвортой хэв шинж юм. Сэтгэлгээний тогтвортой хэв шинж нь юмс үзэгдэл, үйл явдал, шинж чанарын тухай үнэлэмж юм7” гэж үзсэн. Судлаач Д.Ариунаа докторын диссертацийн ажилдаа “Хүний оюун санааны хөдлөнгө зүйлийн уг сурвалж нь сэтгэлгээ бол хөгжмийн сэтгэлгээ нь утгажуулсан эгшиг буюу эгшиг хэмнэл юм. Эгшиг хэмнэлийг утгажуулахыг хөгжмийн сэтгэлгээ гэх бөгөөд утгажуулсан эгшиг хэмнэл бол хөгжмийн сэтгэлгээний үр дүн мөн. Эгшиг хэмнэлийг утгажуулах үйл явц нь хөгжмийн сэтгэлгээний илэрхийлэл бөгөөд утгажна гэдгийн цаана юу байгаа вэ гэвэл хүн – байгаль, үндэстэн – ёс заншил, эрдэм мэдлэг – ухаан санаа, авьяас билэг бүгд оролцож байж л үр дүнд нь утгажна гэсэн үг болно8” гэж үзсэн байна. Дээрх судлаачдын санааг нэгтгэн дүгнэвэл хөгжим хүний оюун санаагаар илрэх бодит байдлын тусгал бөгөөд эгшгийг утгажуулах үйл явцаар дамжин гарах сэтгэлгээний илэрхийлэл юм. Сэтгэлгээ нь эгшгээр илрэх хүмүүсийн мэдрэмж, ухаан бодол, хүсэл мөрөөдөл гэх мэтээр үзэж болохоор байна. Хөгжмийн зохиол нь хөгжмийн зохиолчийн сэтгэл, сэтгэлгээнээс бүтсэн байдаг тул үүнийг ойлгон хөгжимдөхөд хөгжимчний ур чадвараас гадна сэтгэлгээгээр дамжин илрэх хөгжимчний тайлбарлал, түүнийг илэрхийлж буй боловсруулгын аргууд нь гол үндэс суурь болдог. Хөгжимчний сэтгэлгээ нь хувь хүний мөн чанар, эргэцүүлэл, мэдрэхүй, дотоод мэдрэмж, оюун санаа, мэдлэг зэргээс бүрдэх бөгөөд бүтээлч үйл ажиллагаагаар нь дамжин илэрхийлэгдэнэ. Хөгжимчин нь хөгжимдөх арга болон ур чадвар, мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд байнга шинийг эрэлхийлж өөрийгөө хөгжүүлэх, дадлага сургуулилт хийхийг бүтээлч үйл ажиллагаа гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хөгжмийн илэрхийллийн аргаар нот бичвэрт бичигдсэн хийсвэр хөгжмийн тэмдэгтүүдээс утга санааг бий болгох үйлдэл нь хөгжимчний бүтээлч үйл ажиллагаа юм. Бүтээлч үйл ажиллагаагаар дамжин утгажиж, биеллээ олж, бодит байдлаар сонсогчдод хүрч буй энэ үйл явцыг хөгжимчний тайлбарлал гэнэ. Хөгжимчний тайлбарлалын талаар ойлголтын өмнө юун түрүүнд түүнийг бүтээлч үйл ажиллагааны хүрээнд илэрхийлж буй боловсруулга, түүнийг хэрхэн хөгжмийн илэрхийллийн аргуудаар боловсруулдаг талаар цухас дурдвал зохилтой. Бид “Хийлийн зохиолыг боловсруулан хөгжимдөх асуудалд9” өгүүлэлдээ хийлийн 5 Doris Bosworth Powers. Johann Nikolaus Forkel's philosophy of music in the \"Einleitung\" to volume one of his \"Allgemeine Geschichte der Musik\" - Chapel Hill., 1995. – Р.7 6 Дашням Л. Язгуураа танихуйд өчүүхэн дусал. – УБ.,2020. ̶ Х.351 7 Баянсан Ж. Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. – УБ., 2016. ̶ Х.371 8 Ариунаа Д. Нацагийн Жанцанноровын хөгжмийн бүтээл дэх үндэсний сэтгэлгээний илэрхийллийн асуудал ̶ УБ., 2021. ̶ Х.38 9 Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиолыг боловсруулан хөгжимдөх асуудалд // Гурван 81
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ зохиолыг боловсруулан хөгжимдөхөд хөгжмийн боловсруулга, хөгжмийн илэрхийллийн аргууд мөн хөгжимдөх ур зүй салшгүй холбоотой талаар хөгжимдөх аргачлал, боловсруулгыг харьцуулан судалсан. Хөгжмийн зохиолын боловсруулга гэдэг нь эх бичвэрт хөгжмийн илэрхийллийн аргууд буюу хуваарилал10, хэллэг11, хурд12, хүчдэл13 гэх мэтээр дамжуулан хөгжимчинд илүү хялбар, эсвэл ур чадвараа харуулахын тулд хэцүү болгох үүднээс тэмдэглэсэн нэмэлт тэмдэглэгээнүүдийн үр дүн юм. Боловсруулгыг боловсруулагч буюу мэргэжлийн хөгжимчин хийх бөгөөд алдаа дутагдалтай гэж үзсэн эгшиглээс14 болон тэмдэглэгээг хөгжмийн утга санаанд нөлөөлөхгүйгээр өөрчилж боловсруулах боломжтой байдаг. Аливаа зохиолыг эгшиглүүлэхийн өмнө боловсруулга юуны түрүүнд хийгдэх бөгөөд хэрхэн хөгжимдөн сонсогчдод хүргэх нь бүтээлч үйл явцын хүрээнд хөгжимчний тайлбарлалыг бий болгож байдаг. Боловсруулгыг хөгжмийн илэрхийллийн аргуудаар хийх тул үүнээс хуваарилал болон хэллэгийн талаар дурдъя. Бидний хийлийн хуваарилал15 болон хэллэгийн16 тухай өгүүллэгүүдээс боловсруулах, хөгжимдөх аргыг илүү дэлгэрүүлэн үзэх боломжтой. Хийлийн зохиол дахь хуваарилал нь хөгжмийн зохиол, зохиолчийн утга санааны илэрхийлэлд тулгуурлан зүүн гарын хөгжимдөх аргуудыг гарын бүтэц, хурууны даралтын хүч, хөгжимдөх арга барил, ур чадварт харгалзуулан оноохыг хэлнэ. Хуваарилалын гол асуудал нь хөгжмийн эгшиглэгээ болон хөгжимдөх аргыг хооронд нь уялдуулах юм. Эдгээрийг уялдуулж чадаагүй тохиолдолд хөгжмийн утга санааг өөрчлөх сөрөг нөлөөтэй. Судлаач Ю.Ли докторын диссертацын ажилдаа И.Брамсын хийлийн концертын 1-р ангид 8 хүний боловсруулсан хуваарилалыг судалсан бөгөөд энэ судалгаанаас хөгжимчдийн гар хурууны бүтэц, даралтын хүч, хөгжимдөх арга, ур чадвар нь хоорондоо харилцан адилгүй өөр байдаг гэдгийг харж болох юм. 8 өөр хөгжимчин нэг зохиол дээр хуваарилалыг хэрхэн боловсруулсан талаар жишээ дурдвал: а. – З.Франческатти (нот дээр өгөгдсөн хуваарилал) б. – Е.А.Цимбалист (боловсруулагчийн уянгын чиг баримжаа давамгайлсан) в. − И.Менухин (байнгын төвөгтэй хуваарилал) г. – Л.Ауэр (боловсруулагчийн сурагчдад зориулсан хуваарилал) д. – Й.Иоахим (нарийн боловсруулагдсан нэмэлт хуваарилал) е. – А.Буш (сурагч нарт зориулсан хуваарилал) ж.–К.Клинглер (хөгжимдөхөд эвгүй хуваарилал, өөртөө зориулсан боловсруулга) цагийн хэлхээс, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. ̶ УБ., 2021. 10 аппликатур 11 артикуляци 12 темп 13 динамика 14 нота 15 Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хуваариллын асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVI. - УБ., 2020. - Х.246 16 Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хэллэгийн асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVII. - УБ., 2020. - Х.303 82
в. − И.Менухин (байнгын төвөгтэй хуваарилал) г. – Л.Ауэр (боловсруулагчийн сурагчдад зориулсан хуваарилал) д. – Й.Иоахим (нарийн боловсруулагдсан нэмэлт хуваарилал) е. – А.Буш (сурагч нарт зориулсан хуваарилал) ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ж ̶ К.Клинглер (хөгжимдөхөд эвгүй хуваарилал, өөртөө зориулсан боловсруулга) з. – К.Флеш (хуваарилалыг маш цөөн оноосон)18 нар юм. б. 1 34 1 2 4 4(II) 04 4 0 133 41 в. 1 1(I) 1 1 2 3(II) 2 1 (4,0) 1 00 0 (4,0) 1 г. 11 1 2 4 4(II) 0 д. 13 4(II)4………… 1 Зураг 1. И.Брамсын хийлийн концерт 1-р анги, хөгжимчдийн хуваарилалын 15 нота боловсруулга17 16 Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хуваариллын асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVI. - хУ21у70БрН2.0,до.Х2м,-0у2иХну0н.йу.3а-л0ма3ХиБ.йб.24Оон6юлхуонэнблалдурэтагхансБ.ьхХноиуйолмриойбннодзолыхоиннолбшдааүхрьругхуээлнллцэггэаихйрныхансаурухдиөаллдцө//алМагоөнхөгоонлл,ыбдноасоорёабллөутрглыөаөнг дсхудүэлгчалш,.нXиугXмлXэыVэIнIс. - УБ., д1э8 эLрeeхY.тAэnмAдnэaгlyлsэisлofбthүeрVиioйliгn CхoэnрceхrtэoнofхJoөhгaжnnиesмBдraөhхmөs.ө-Wс aхshаiмngаtoаnр., н20а0.1.Х- Рэ.л1л25эг нь нумын олон аргуудаар дамжуулан өөр хоорондоо ялгаатай өнгийг үүсгэж байдаг. Хийлийн утсан дээр нумаар татаж дуугаргах өнгө бүр хэллэгээр дамжин эгшиглэдэг. Хэллэгийн талаарх зарим жишээг дурдвал: Деташе Хүснэгт 1. Хийлийн хэллэгийн аргуудын тэмдэглэгээ, нэр томьёо, хөгжимдөх аргачлалууд: Хамгийн түгээмэл нумын таталт. Ихэвчлэн нумын дунд хэсэгт, таталт бүрд нэг эгшиглээс хөгжимдөнө. Эгшиглээс бүрийн солигдох чиглэлийг үүсгэдэг. Барокко үед эгшиглээсүүдийг тусдаа нумын таталтаар хөгжимддөг байсан ч XVIII зууны сүүлчээр нумыг тэгш татах болсон. Легато Нумын таталтын үндсэн суурь. Хоёр болон түүнээс их эгшиглээсийг нэг нумын таталтаар холбож хөгжимдөнө. Нум ба утас хооронд тасралтгүй холбоо тогтоохыг хоёр гараас шаарддаг. Хэллэгийг зөв, тод эгшиглүүлэх нь нумтай салшгүй холбоотой бөгөөд нумыг барих баруун гарын барил, сул чөлөөтэй хөдөлгөөн, гарын жин болон даралт гэх мэт нарийн хөдөлгөөнүүдийн тусламжтайгаар хийгддэг. Баруун гарын хэллэгийг эгшиглүүлж буй олон янзын аргууд нь зүүн гараас хамаагүй өргөн ойлголт бөгөөд олон хувьсах хөдөлгөөний хоорондох боломжит хослолуудын үр дүн юм. Хөгжмийн боловсруулгын талаар, хөгжмийн илэрхийллийн аргаар хэрхэн хийлийн боловсруулга хийдэг талаар дээр дурдсан бол одоо хөгжмийн зохиолыг боловсруулсны дараа түүнд хэрхэн хөгжимчний тайлбарлал хийдэг талаар судлаачдын бүтээлүүдээс тодруулъя. 17 Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хуваарилалын асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVI. - УБ., 2020. - Х.249 83
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ Судлаач Ц.Цэвэгсүрэн өгүүлэлдээ “Хөгжимдөхийн утгыг тайлбарлахад ямар нэг санааг мэдээлэл болгож томьёолсон обьективчлогдсон тэмдгийн цогц буюу хөгжмийн эгшиг тэмдэглээг ухаарах боломж, мөн танин мэдэгч субъект болохынх нь хувьд тэрхүү хөгжмийн бүтээлийн санаа, утга, учир холбогдол, эгшиг тэмдэглээний тогтолцоо, бүтцийг ухаарах ёстой. Хөгжмийн бүтээлд тэмдэглэгдсэн тэмдэглээ, арга барил, чимэглэл, түүнийг хэрхэн илэрхийлж буйг тухайн хөгжимчний урлах эрдэм, ур чадвартай холбохоос гадна, түүний төрж өссөн ахуй, ахуйгаас олсон мэдлэг мэдээлэл, түүн дээр суурилсан хувь хүний болон үндэстний төвшинд бүрэлдэн бий болсон үнэт зүйлтэй холбон судлах нь чухал болно”18 хэмээжээ. Судлаач П.Том өгүүлэлдээ “Аливаа тайлбарлал нь объекттой байдаг ба энэ нь бүтээлч сэтгэлгээтэй холбоотой. Тайлбарлал нь объектыг тэр чигээр нь хуулбарлаж болохгүйн зэрэгцээ түүнийг илэрхийлж байх ёстой. Үүнийг дүрсэлбэл тухайн объект нь тодорхой утгатай байх, эсвэл тухайн объектыг тодорхой утгатай гэж харуулсан тохиолдолд л тайлбарлал болох юм. Тайлбарлал нь илэрхийллийн аргаар бий болох ба үүний үр дүнд объектын зарим шинж чанарыг товойлгон үзүүлэх боломжтой19” гэж үзжээ. Судлаач Х.Б.Хорбенко “Уран сайхны тайлбарлал нь хувь хүний шинж чанарыг (сэтгэл хөдлөл ба уран сэтгэмжийн сэтгэлгээ, хувь хүний өвөрмөц байдал, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, харилцан яриа өрнүүлэх болон аялгууг дүрслэх чадвар) агуулдаг. Уран сайхны тайлбарлал нь уран бүтээлч (хөгжимчин, дуучин, удирдаач) хөгжмийн найруулгын мөн чанар, аялгууны илэрхийллийг ойлгох үйл явц юм20” хэмээн тайлбарлалын талаарх ойлголтыг оновчтой бөгөөд тодорхой өгүүлжээ. Судлаач В.Л.Бойка ба С.Г.Чайкин нар өгүүлэлдээ “Хөгжмийн бүтээлч байдалд утга агуулгыг илэрхийлэх, сонсогчдод тайлбарлал хийх үүргийг хөгжимчин гүйцэтгэдэг бөгөөд өөрийн мэдрэмжийг дамжуулсны ачаар бид тэрхүү хөгжмийн бүтээлийг хүлээн авдаг. Тайлбарлал нь бүтээлч үйл явцын хүрээнд зохиолч, хөгжимчний аль алиных нь ур чадварын түвшингээс хамаарна. Амжилтгүй хөгжимдлөгөөс болж гайхамшигт зохиол “муу” болох, эсвэл эсрэгээрээ зохиогч нь үл мэдэгдэх зохиолыг авьяаслаг хөгжимчин хөгжимдөн ил гаргаж нийтэд хүргэх тохиолдлууд байдаг21” гэжээ. Судлаач П.Том судалгаандаа хөгжмийн тайлбарлалын талаар: 1. Шүүмжлэлт тайлбарлал: Зохиолын илэрхийлэл буюу хөгжимдөх аргыг баталгаажуулах. Боловсруулагчид, хөгжмийн зохиолч эсвэл хөгжимчин 18 Цэвэгсүрэн Ц. Хөгжимчний сэтгэхүй болон урлахуйн асуудал (Лимбэдэх жишээн дээр) // Хөгжим судлал II /илтгэл өгүүллийн эмхэтгэл/. – УБ., 2020.– Х.9 19 Paul Thom. Toward a Broad Understanding of Musical Interpretation ̶ De Boeck Supérieur | « Revue internationale de philosophie »., 2006/4 n° 238 | pages 437 à 452., ̶ Р.438-440 20 Horbenko Helen Borysivna. Artistic interpretation as the basic of creative and performing acivity of the future teacher-musician. – Наукови записки, Серия: Педагогични науки, Випуск 161, UDK 378:78 (07)., 2017. 21 Valentina L. Boiko and Sergey G. Chaikin. Communicative Space “Composer-Perfomer” as an Important Factor of Creating a Modern Musical Interpretation ̶ Krasnoyarsk State Academy of Music and Theatre 22 Lenin Str., Krasnoyarsk, 660049, Russia., Journal of Siberian Federal University. Humanities & Social Sciences 3 (2014 7) 462-466., ̶ Р.1-2 84
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË тайлбарлалыг хийдэг. Тайлбарлал хийхийн тулд бүтээлийн хоёрдмол утгатай байдлыг хүлээн зөвшөөрч, тухайн бүтээлийн илэрхийлэл, хөгжимдөх аргыг харгалзан нэг бүхэл болгон нэгтгэх хэрэгтэй. Нэг бүтээл дээрх хөгжимдөх аргын тайлбарлал нь олон байх боломжтой. 2. Хөрвүүлэг: Урьд өмнө нь байсан хөгжмийн зохиолыг авч, түүний агуулгыг тодорхой хэмжээгээр хадгалан өөр хөгжмийн зэмсэгт найруулахыг хэлнэ. Хөрвүүлэг нь устгах, нэмэх гэх мэт аргыг ашиглах бөгөөд эх бүтээлийн тэмдэглэгээний заримыг нь устган тухайн хөгжмийн зэмсэгт тохирсон чимэглэл гэх мэтийг хөгжмийн илэрхийллийн аргаар нэмж болно. Жишээ нь: хийлд зориулсан бүтээлийг эрдүү хийлд, балетын зохиолын найрал хөгжмийн нотыг төгөлдөр хуурт хөрвүүлэх. 3. Хувилбарууд: Хөгжмийн зохиолын тайлбарлал гэдэг нь хоорондоо адилхан эсвэл эрс тэс ялгаатай хувилбарууд юм. Хувилбарууд нь зөвхөн хөгжмийг тодорхой үндсэн утга санаатай түүний агуулгыг илэрхийлж байгаа гэсэн үг биш бөгөөд эсрэгээрээ түүнийг өөрчлөх зорилготой байж болдог. 4. Ухамсарлал: үүнийг илэрхийлэхийн тулд боловсруулагч нь тухайн объектын утга санааг харуулсан, бүтээлч үйл ажиллагааны дагуу түүнд тохирсон тайлбарлалыг хийх шаардлагатай. Амьдралын талаарх тодорхой хэлбэрийг зохиолд илэрхийлж байгаа мэт ухамсарлалын эдгээр зүйрлэл нь хөгжмийн утга санааг өөртөө агуулсан байдаг бөгөөд тэр хэрээр хөгжимчид тайлбарлалыг хийдэг22 гэж үзсэн юм. Тайлбарлалын талаар ихэнх судлаачид сэтгэлгээ, мэдрэмж, мэдлэг, оюун бодол, эргэцүүлэл, мэдлэг, ур чадвар гэх мэт бүтээлч үйл ажиллагааны хүрээнд бий болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин судлаач П.Том дээрх дээр нэмээд тухайн хөгжмийн зохиолыг хөрвүүлэн өөр хөгжмийн зохиолд найруулах, боловсруулагчдын боловсруулсан олон янзын хувилбарууд, амьдралд тохиолдох ухамсарлал, бодит байдлыг мэдрэмжээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьж буй нь ч мөн адил тайлбарлал хийх үйл явц гэж үзжээ. Мөн судлаач П.Том “тайлбарлал нь өргөн хүрээнд хэрэглэгдэх ойлголтын хувьд: - Хэл бичгийн эрдэмтэн хэсэгчилсэн бичвэрийг хийж дуусгах замаар тайлбарлал хийх үед тухайн сэргээн бий болгосон хэсэг нь бүхэл бүтэн хувьсагчийг төлөөлж, түүний утга учрыг харуулахад бүрэн нөлөөлдөг. - Театрын найруулагч хуучин жүжгийн шинэчилсэн найруулга эсвэл шинэ хувцас ба тайз засалт хийхэд эх зохиолыг төлөөлж буй ахиад нэг утга санааг илэрхийлж түүнийг харуулах тайлбарлал бий болж байдаг” гэх мэт хэд хэдэн жишээг дурдсан. Судлаач И.Т.Абрахам докторын зэрэг горилсон диссертацийн ажилдаа “Тайлбарлал гэдэг нь уран бүтээлчийн хөгжимдөж буй бүтээлийн гоо зүйн шийдвэрийн нийлбэр юм. Гоцлол, симфони, концерт гэх мэт тухайн хөгжмийн бүтээлийн төрлөөс үл хамааран уран бүтээлч бүр өөр өөрөөр тайлбарлал хийх 22 Paul Thom. Toward a Broad Understanding of Musical Interpretation ̶ De Boeck Supérieur | « Revue internationale de philosophie »., 2006/4 n° 238 | pages 437 à 452., ̶ Р.437-447 85
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ болно. Зохиолын эх бичвэрт нэмэлт тэмдэглэгээг хийх буюу хөгжмийн зэмсэг болон хөгжмийн давталтыг ажиглах, хүчдэл, хэллэг, хурдыг боловсруулснаар тайлбарлалыг ихээхэн өөрчилдөг”23 гэжээ. Судлаач Ш.С.Рахман, К.Кристенсен /болон бусад/ нар өгүүлэлдээ “Хөгжмийн бүтээлч байдлын хоёр үндсэн төрөл нь импровизаци24 ба тайлбарлал юм. Импровизацын тусламжтайгаар тухайн бүтээлийн аялгуу, хам эгшиг25, хэмнэл26, хурдын үндсэн бүтцийг өөрчлөх боломжтой бол тайлбарлалын хувьд сэтгэл хөдлөлийн хүчдэлийг анхаарч үздэг. Импровизаци нь уран бүтээлчийн хөгжмийн хэллэгийн бүтцийг өөрчлөх чадвар буюу хөгжмийн уянгалаг хэлбэр, нот, хэмнэл, тэмдэглэгээг өөрчлөхийг хэлнэ. Тайлбарлал нь хөгжмийн зохиолчийн тэмдэглэсэн бүтээлийн нот бичвэрийг өөрчлөхгүйгээр хүчдэл, хэмнэл зэргээр сэтгэл хөдлөлийн шинж чанарыг тайлбарлах чадвар юм. Энэ нь хөгжмийн бүтэц, тэмдэглэгээг өөрчлөхгүйгээр уянгалаг хэлбэр, эгшиглээс, хэмнэл, хэллэгийг илэрхийлэх бүтээлч үйл ажиллагаа юм. Энэ ур чадвар нь барууны сонгодог хөгжимд ихэвчлэн харагддаг бөгөөд хөгжимчид хөгжмийн илэрхийлэл, хувийн тайлбарлалыг бий болгоход ихээхэн анхаарал хандуулдаг”27 гэж үзсэн байна. Судлаач И.Герукс өгүүлэлдээ “Сүүлийн үеийн хөгжмийн тайлбарлалыг бий болгох талаарх судалгаанд бүтээлч байдлыг судалж байна. Гэсэн хэдий ч эдгээр судалгаануудын аль нь ч дараах асуултуудад хариулдаггүй: - Яагаад мэргэжлийн хөгжимчид нэг адил зохиолын эх бичвэрээс хөгжимдөхдөө өөр өөр хөгжмийн тайлбарлалыг бий болгодог вэ? - Бие даасан дасгал сургуулилтын үеэр хөгжимчин бүр өөр өөр тайлбарлалыг бий болгоход юу нөлөөлдөг вэ? 28” гэсэн асуултыг тавьсан. Эдгээр асуултад хариулахын тулд мэргэжлийн 9 хөгжимчдийн бие даасан дасгал сургуулилтын үеийн видео бичлэг хийж, тэдний үйлдэл болон бодлыг үгээр илэрхийлэх, хувийн эргэцүүллийн талаар судалсан. Тэрээр судалгаанд оролцогчид эргэцүүлэл, сэтгэл хөдлөл, биеийн хариу үйлдэл, зөн совин болон хөгжмийн илэрхийллийн аргуудыг ашиглан хөгжмийн шинэ санаа, тайлбарлалыг хийж байна гэж дүгнэсэн. Дээрх судлаачдын бүтээлээс бид тайлбарлалын онцлогийг тодрууллаа. Хөгжимчний тайлбарлал гэдэг нь хөгжмийн зохиолын утга санааг ойлгон үүнийг боловсруулгын аргаар дамжуулан илэрхийлэх юм. Хөгжмийн илэрхийллийн аргуудаар боловсруулсан тухайн зохиолыг сонсогчдод хүргэх үед хөгжимчнөөс зайлшгүй шаардагддаг зүйл нь сэтгэлгээ, мэдрэмж, мэдрэхүй, ур чадвар, туршлага, 23 I.T.Abraham. J.S.Bach’s Chaconne for Solo Violin: A Performer-Composer’s Approach to Interpretation –The University of Arizona., 2019., – Р.9 24 авад зохиомж – тодорхой журам хэлбэрт баригдалгүй чөлөөтэй, тэгэхдээ утга зүй, уран сайхны нарийн холбоотой зохиомжоор дуулж, хөгжимдөх. 25 аккорд 26 ритм 27 S.S.Rahman. Neural markers for Musical Creativity in Jazz Improvisation and Classical Interpretation., a Imperial College London, Centre for Complexity Science, South Kensington Campus, London SW7 2A., 2021., – Р.4 28 Isabelle Héroux. Creative Processes in the Shaping of a Musical Interpretation: A Study of Nine Professional Musicians., (2018) Front. Psychol. 9:665. doi: 10.3389/fpsyg.2018.00665., – Р.1 86
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË бүтээлч байдал бөгөөд эдгээр нь тайлбарлалыг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эх бичвэрт тэмдэглэгдсэн боловсруулгыг амь оруулж буй үйл явц юм. Тайлбарлалыг хэрхэн илэрхийлж, гүйцэтгэж байгааг гаднаас ажиглах, судлах нь хэцүү төвөгтэй байдаг. Тайлбарлал нь бүтээлч үйл ажиллагаа юм бол хөгжимчний боловсруулга нь мөн адил бүтээлч үйл ажиллагаа юм. Учир нь хөгжимчин хөгжмийн зохиолыг боловсруулахдаа түүнд дүн шинжилгээ хийж, хэрхэн хөгжимдөхөд эвтэй болон сайхан эгшиглүүлэх зэрэгт хөгжмийн илэрхийллийн аргуудаар боловсруулга хийн үүнийгээ хөгжимчний сэтгэлгээ, мэдрэмжээр дамжуулан тайлбарлалыг бий болгож байдаг юм. Тиймээс хөгжимчний тайлбарлал нь боловсруулгын аргаар илэрхийлэгддэг гэж үзэж болохоор байна. Хөгжимчин тухайн бүтээлийг хөгжимдөн сонсогчдод хүргэхэд дараах үе шатыг дамждаг. Үүнд: 1. Тухайн зохиолын эх бичвэр дээрх тэмдэглэгээ, эгшиглэгээнүүдийг эгшиглүүлэн сонсогчдод хүргэхийн тулд эхлээд тухайн зохиолтой танилцах, судлах. 2. Хөгжмийн илэрхийллийн аргууд буюу хуваарилал, хэллэг, хурд, хүчдэл зэргийг өөрийн ур чадвар, зохиолын утга санаанд нийцүүлэн боловсруулга хийх. 3. Бүтээлч үйл ажиллагааны хүрээнд өөрийн илэрхийлэх гэсэн санаа, сэтгэлгээ, мэдрэмжид тулгуурлан тайлбарлалаар дамжуулан илэрхийлэх. Хөгжимчний тайлбарлал нь боловсруулгын аргуудаар дамжуулан өөрийн сэтгэлгээ, мэдрэмжийг илэрхийлж буй үйл явц гэж хэлж болно. Хөгжимчин тухайн зохиолыг уншиж танилцсаны дараа түүнд хөгжмийн илэрхийллийн аргууд буюу хуваарилал, хэллэг, хурд, хүчдэл гэх мэтээр боловсруулга хийдэг. Үүнийг сонсогчдод хүргэх, өөрийн ур чадвар, мэдрэмж, сэтгэлгээг харуулах хөгжимчний тайлбарлалыг хамгийн сүүлд хийдэг. ДҮГНЭЛТ Хөгжимчний тайлбарлалыг боловсруулгын аргаар илэрхийлнэ. Боловсруулга нь хөгжмийн илэрхийллийн аргуудаар эх бичвэрт тэмдэглэгдэн үлдэх бол тайлбарлал нь боловсруулгыг хөгжимчний тухайн цаг үед төрж буй мэдрэмж, бодол, сэтгэл хөдлөл буюу сэтгэлгээгээр дамжуулан эгшиглүүлж буй үйл явц юм. Хөгжмийн зохиолыг сонсогчдод хүргэхийн тулд хөгжимчин өөрийн мэдрэмж, сэтгэлгээнд тулгуурлан тухайн зохиолын утга санааг илэрхийлэхийн тулд хөгжимдөх аргын боловсруулгаар дамжуулан тайлбарлал хийж байдаг. Хөгжимчний тайлбарлал нь хувь хүний сэтгэлгээ, оюун бодол, мэдрэхүй, мэдлэг зэргийг хөгжмийн илэрхийллээр буюу хуваарилал, хэллэг, хурд, хүчдэл зэрэг боловсруулгын аргаар баяжуулан сонсогчдод хүргэж байдаг. Хөгжмийн хэлэнд буй эдгээр илэрхийллийн аргууд нь боловсруулгаар дамжин хөгжимчний сэтгэлгээгээр баяжин тайлбарлалыг бүрдүүлж байдаг. Боловсруулагчийн тухайн зохиол дээр тэмдэглэсэн боловсруулгыг хөгжимчин өөрийн тайлбарлалаар дамжуулан амьдруулж, өөрийн ур чадварыг харуулах, 87
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ дотоод мэдрэмж, сэтгэлгээгээрээ баяжуулан илэрхийлэх бүрэн боломжтой. Хөгжмийн зохиолч, боловсруулагчийн тухайн эх бичвэрт тэмдэглэн үлдээсэн тэмдэглэгээг хөгжимчний тайлбарлалаар дамжуулан эгшиглүүлж буй бүтээлч үйл ажиллагаа юм. Хөгжимчин ямар нэг зохиолыг хөгжимдөх үед эгшиглээнүүдээр дамжин хүний сэтгэлд хүрч, мэдрэгдэж буй тэрхүү мэдрэмж нь угтаа боловсруулгын аргаар дамжин хөгжимчний тайлбарлалаар илэрхийлэгдэж байгаа үйл явц билээ. Тиймээс хөгжимчний тайлбарлалыг илэрхийлэхийн тулд боловсруулга юуны түрүүнд хийгдэх бөгөөд боловсруулгыг хөгжмийн илэрхийллийн аргуудаар хийнэ. Тэрхүү боловсруулгыг сонсогчдод хүргэж байгаа эцсийн үр дүн нь хөгжимчний тайлбарлалаар бий болно гэж үзэж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Монгол хэлээр: 1. Ариунаа Д. Н.Жанцанноровын хөгжмийн бүтээл дэх үндэсний сэтгэлгээний илэрхийллийн асуудалд. – УБ., 2021. 2. Баянсан Ж. Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. – УБ., 2016. 3. Дашням Л. Язгуураа танихуйд өчүүхэн дусал. – УБ., 2020. 4. Жанцанноров Н. Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй толь. – УБ., 1996. 5. Жанцанноров Н. Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал. -УБ., 2008. 6. Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хуваарилалын асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVI. – УБ., 2020. 7. Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиол дахь хэллэгийн асуудал // Монголын соёл урлаг судлал. XXXVII. – УБ., 2020. 8. Номуунаа Б. Оюунбадрах Б. Хийлийн зохиолыг боловсруулан хөгжимдөх асуудалд // Гурван цагийн хэлхээс, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. -УБ., 2021. 9. Номуунаа Б. Оюунбадрах Б. Хөгжимчний тайлбарлал, түүний илэрхийллийн асуудалд // Монголын соёл урлаг судлал. XXXVIII. –УБ., 2022. 10. Оюунбадрах Б. Төгөлдөр хуурын зохиолыг боловсруулах асуудал. – УБ., 2016. 11. Цэвэгсүрэн Ц. Хөгжимчний сэтгэхүй болон урлахуйн асуудал (Лимбэдэх жишээн дээр) // Хөгжим судлал II /илтгэл өгүүллийн эмхтгэл/. – УБ., 2020. Гадаад хэлээр: 1. Анна Благая. Ауэр Л. Моя школа игры на скрипке, глава шестая, техника левой руки., 2010. 2. Л.В.Булгакова. Нотная редакция и вариантность существования музыкального произведения. - Томского государственного университета., 2006. 88
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË 3. Akira Maezawa…et al. Automated violin fingering transcription through analysis of an audio recording –Massachusetts Institute of Technology., 2012. 4. Anna Iosifovna Shcherbakova. Philosophical understanding of music as a methodological basis of research in the field of musical art and education. – Moscow., Life Science Journal 2014;11(11). 5. Blagoev B. Sonata No.1 for Violin and Piano, Op. 80,by Sergei Prokofiev: A Guide to Interpretation., 2010., LSU Doctoral Dissertations. 2587. 6. Chad Peiper. David Warden. Guy Garnett. An Interface for Real-time Classification of Articulations Produced by Violin Bowing. –Montreal, Canada., 2003. 7. Diana Young. A Methodology for Investigation of Bowed String Performance Through Measurement of Violin Bowing Technique. –Massachusetts, USA., 2007. 8. Doris Bosworth Powers. Johann Nikolaus Forkel’s philosophy of music in the “Einleitung” to volume one of his “Allgemeine Geschichte der Musik”. – Chapel Hill., 1995. 9. Frans Wiering. Tim Crawford. David Lewis. Digital Critical Editions of Music: A Multidimensional Model. - Utrecht University; Goldsmiths, University of London., 2009. 10. Gamze Elif Taninmis. Cognitive levels regarding articulation marks among violin students in Department of Music Education in Gazi University. –Ankara, Turkey., 2016. 11. Horbenko Helen Borysivna. Artistic interpretation as the basic of creative and performing acivity of the future teacher-musician. – Наукови записки, Серия: Педагогични науки, Випуск 161, UDK 378:78 (07)., 2017. 12. Immanuel Tzemach Abraham. J.S.Bach’s Chaconne for Solo Violin: A Performer-Composer’s Approach to Interpretation. – The University of Arizona., ProQuest Dissertations Publishing, 2018. 13426371. 13. Isabelle Héroux. Creative Processes in the Shaping of a Musical Interpretation: A Study of Nine Professional Musicians., (2018) Front. Psychol. 9:665. doi: 10.3389/fpsyg.2018.00665. 14. James Joseph Barber. Practical edition of the first six violin sonatas of opus 4 by Francesco Geminiani. - Eastman School of Music of the University of Rochester., 1964. 15. Kelley M.Arney. A comparison of the violin pedagogy of Auer, Flesch, and Galamian: improving accessibility and use through characterization and indexing. - The University of Texas at Arlington., 2006. 16. Koval Anastasiia. Interpretation as intutive comprehension of content of a musical composition. – Borys Grinchenko Kyiv University Kyiv, Ukraine., 2017. 17. Lawrence E. Albright. A comparison of nine selected modern editions of the Schubert Mass in G. - San Jose State University., 1995. 18. Lee Y. An Analysis of the Violin Concerto of Johannes Brahms. -Washington., 2001. 89
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 19. Mariana Krewer. Extended Techniques for Intermediate Violin Students. - Louisiana State University., 2018. 20. Mary Helen Tung, B.M., M.M. The pedagogical contributions of Rode’s caprices to violin mastery. - The university of Texas at Austin., 2001. 21. Paul Thom. Toward a Broad Understanding of Musical Interpretation- De Boeck Supérieur | « Revue internationale de philosophie »., 2006/4 n° 238 | pages 437 à 452. 22. Pepina Dell’Olio. Violin Bow Construction and Its Influence on Bowing Technique in the Eighteenth and nineteenth Centuries. - Florida, USA., 2009. 23. Peter.T.Myers. Giuldelines for violin fingerings based on editions of Ivan Galamian and Carl Flesch. - Norman, Oklahoma., 2011. 24. Revelle Team. Dos and don’ts of violin fingering. −Connolly, String ovation., 2016. 25. Shama Sarwat Rahman. Neural markers for Musical Creativity in Jazz Improvisation and Classical Interpretation. – a Imperial College London, Centre for Complexity Science, South Kensington Cam pus, London SW7 2A., 2021. 26. Steffany Shock. Violin Pedagogy Through Time: The Treatises of Leopold Mozart, Carl Flesch, and Ivan Galamian. - James Madison University., 2014. 27. Tilo Hahnel and Axel Berndt. Expressive Artivulation for Synthetic Music Performances. -Sydney, Australia., 2010. 28. Valentina L. Boiko and Sergey G. Chaikin. Communicative Space “Composer- Perfomer” as an Important Factor of Creating a Modern Musical Interpretation- Krasnoyarsk State Academy of Music and Theatre 22 Lenin Str., Krasnoyarsk, 660049, Russia., Journal of Siberian Federal University. Humanities & Social Sciences 3 (2014 7) 462-466. URL: 1. RIP_238_0437.pdf 2. https://elib.sfu-kras.ru/handle/2311/10255 3. Редакция, обработка и т.д. — Анна Благая (blagaya.ru) 90
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË DEFINING THE ROLE OF EDITING IN A MUSICIAN’S INTERPRETATION Nomuunaa B. Oyunbadrakh B. Abstract: The mind of a musician is made up of personality, reflection, perception, intuition, spirit, and knowledge. When a musician plays a piece of music, the feeling that reaches the human heart through the sounds is generally a process that is expressed by the musician’s interpretation through the preprocessing method. In order to play a musical composition, musicians need to process and interpret it. Processing is performed by a professional musician or arranger and expressed through musical expression techniques such as distribution, phrasing, tempo and tension. The basis of a musician’s interpretation is closely related to thinking. Therefore, in this study on the thinking and interpretation of a musician and on the way of their expressions using the processing method, doctoral dissertations and scientific articles of researchers such as N.Dzhantsannorov, L.Dashnyam, J.Bayansan, B.Oyunbadrakh, Ts.Tsevegsuren, D.Ariunaa, I. Forkel, D.B.Powers, P.Tom, V.L.Boyko, S.G.Chaikin, H.B.Khorbenko and K.Anastasia were used for comparative research. Key words: thinking, interpretation, creative activity, musician, editing 91
JOURNAL OF ARTS AND CULTURAL STUDIES IN MONGOLIA Mongolian National University of Arts and Culture Research Institute of Culture and Arts Tom.45 2022 Fasc.9 ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН СЭДЭВТ МОНГОЛ МАРКИЙН ТОЙМ СУДАЛГАА С.Өлзийцэрэн* Б.Мөнхцэцэг** Хураангуй: Марк нь тухайн улсын түүх, нийгэм-эдийн засгийн шууд тусгал болж байдаг. Олон талт сэдвээр гардаг энэхүү үнэт цаас дээр дэлхийн шим ертөнцийн түүхийн төлөөлөл үлэг гүрвэлийг дэлхийн улс орнууд 1958 оноос эхлэн түгээмлээр дүрслэн үзүүлж иржээ. Манай улс 1967-2022 онд хамаарах 14 цуврал марк дээр үлэг гүрвэл дүрслэн үзүүлсэн байна. Эдгээр марк дээр дүрсэлсэн байдалд шинжилгээ хийж, олон улсын маркийн түүхтэй харьцуулж үзэхэд Монгол улс маркийн олон жилийн түүхэн соёл, уламжлалтай болох нь харагдаж байна. Үүнийг маркийн үүсэл, хөгжлийн түүхийн үүднээс авч үзвэл чамлахааргүй, сонирхолтой сайн амжилтын үзүүлэлт гэж үзэж болно. Тиймээс энэ хүрсэн амжилтыг уран бүтээлч, судлаачид хамтран хөгжүүлж, үнэ цэнтэй, гүнзгий агуулгатай олон төрлийн бүтээл туурвин дотоодын болон гадаад зах зээл дээр гаргах бүрэн боломжтой хэмээн үзэж энэхүү судалгааг эхлүүлж байна. Энэ удаагийн судалгааны ажлаар шуудангийн марк дээр, тэр дундаа Монгол шуудангийн марк дээр үлэг гүрвэлийг дүрсэлсэн үзүүлж ирсэн байдалд харьцуулсан шинжилгээ хийж цаашид хэрхэн илүү шинжлэх ухаанчаар дүрслэх боломжийг тодруулах зорилготой. Үүний тулд марк гарсан он дарааллаар нийгэм, эдийн засгийн орчинтой нь уялдуулан судлах, тухайн үеийн палеонтологийн судалгааны түвшинтэй харьцуулах зэргээр хувьсал, хөгжлийг нь судлан тогтоох, түүнчлэн 2022 онд хэвлэгдсэн “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” маркийн цуглуулгын үлэг гүрвэлийн дүрслэлийн утгыг тайлан тайлбарлах зэрэг зорилтууд тавин шийдвэрлэхийг хичээв. Судалгаандаа Монгол шуудангийн 2022 оны “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” 4 нэр болон 1 блок маркийг бодит эх сурвалжаар сонгож, Англи улсын нэг, БНХАУ-ын нэг, Монгол улсын 13 цуврал маркийг харьцуулах хэрэглэгдэхүүн болгон ашиглав. Түлхүүр үг. Үлэг гүрвэл, шуудангийн марк, биометрик, утга тайлал * С.Өлзийцэрэн, СУИС-ийн докторант, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч ** Б. Мөнхцэцэг, доктор (Ph. D), дэд профессор, Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын дарга 92
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË ООрршшиилл XIXXIXзуузунуыныдуднудндүе үхеүрхтүэрлтэхлархиалрцилацаахаолхбоолбооноыныууугуагнанхэрхээргэсглсилйинйннэнгэгбоблоолхох Шсб1шзхбзшмаоаг8үоэааууйру4рхурйрууижу0уиэидкддулдйгауиааолгаллгрбнзсннныэ.асгоуаэдггалиХнрлнинаитйаоСйардхйыгднннрэутнбунтривганцтзөнтьйдтөэаРлауднөулавбхой1салбтгөөуиг8.төбэрлбрд4уррсөиагуа0асйнрйюөлтнэдигжөддоуанйлднэли1ХмгзсээдннлбоиратихоррдлСтүнилйкилээүэагйлулнрхбоаАлхжньтасхсиниРроэ,,сагйийнойхнэлнтму.дээинэнлвэтрдйэьваиШллрунбнйэсэагобхдаутсгзтлэйууэаэутглХшусндэойеэглрангинахиүгналныйнмзгбсглоноэднөаэилранлнбйАхгоижгэаүаннугуөнзлхвгилуөаьиаллртрбнмдлймөтигоьтөлөүайзлышнсарбйунгнгргаөлуроөөйгуарзсхджөэждгаэоуэртиасргинтнхнгтэцөригггуинслатилүйййьааэсйэйснлсаэнднэлсжнрээибггарэд,мйауэбйрхзиэаюаншаэррнйэбувркхсаавналтэаиатмарэбнхэгйшх.аиор,дбсрлмсатунаэкоэежтйэуэннхрдндр2нлаауьбзоэгтлнаиослс.үхмгрлэХэоүиисгндагхадйиэоаэтрүанннврэилннйндьэ. ЗураЗгур1а.г З1ү. үЗнүүганргатратлаалаасадсэдлэхлихйинйнааннххнныыммаарркк болонн ммооннггооллыыннаанхннхынымамракр3к2 АрАдрыднынзасзагсигйинйнгазгразырнынШШууудуаднанбибчичг,игц,ахциалхгиалагананмэдмээднээинйийерөернөхнихйийхохроорооноыны дарггаааарражажилиллалжажбайбсаайнсМананМдаалынднаБлаытн-ОчБиарты-ОнчсиарнаыанчислаганаарачМиолнггаоалрУМлсоыннгошлууУдласныгинйн ашнухундыанмгаирйкинйагнМхноынгомларУклисйыгнМАорндгыонлЗУалсгсиыйнн Агарздрыынн 1З9а2с3гиойнны г1а1зрдыүгнээ1р92са3рыоны231-1ны өддүргиээйрн с4а4рыднүг2ээ3р-нытогөтдороилыйн 4д4агдуүугэ“эЭрлдтэовг-тОочоилры”н сдэадгвуээур“Э7лднээрви-Ойнчимра”рксэдгварэгэарха7ар шнэирйидйвнэрмлэажрк19г2а4ргоанхыаарнашймидйудгваэарлсэажрд19х2э4влоэныганрагайжмэдэу. гМааарксиайрнд зхуэрвглиэйнг гнаьр“гмаажрэзэа.н” хМэмарээкхиБй.нШзуарагвийзугрнсьа н“мбайрнзан(з”ухрэамг э1э).х“БЭ.лШдэавр-аОвч изурр”сбаунюбуа“йНнац(азгудроаргж1“).н“ьЭзлөдрэүвү-лОсэчнихро”ёр обчуиюрубө“гНөаөцдамгудуормжу“ухнаьй,зхөоррүоүнлссаэннаахтоаёнрбүохчниирйгбөнгяөцөддармаунусөмнуөуөхдөагй,хэхдоирйонч өсөарнөаөатхаэнзээ чбүүхлнсиөйнгөөнгядцөгчд,абраатнбсөөх,нцөаөгдхөуггахцэадаигйдачваөнөтруөуөлахгэчзэрэччхүүчл, тсөөгнсөчөагддлөыгнч,б эблагтэ тбэөмхд, эцгаггэж үхзудгэагц.аМагандайваунлтсуулүангдчэсэнричй хмүөчн,гөтөнгстэчмаддэлгтынхабрэалагхэантэгмардгэагаггүэйж бүазйдсэагн. Мтуалнамйаруклисйн нүэнрдлээсснэний үмнөинйггөндтоэлмладрэоготрхаирлаэарххаинйглаэрнгагаагрүгйасбаанйсбаанйтнуал. мЭадргкээирйнмнаэррклиэйсгэнхүэнвилйэсгэн тдеохлнлоалроогоирйнилтүэвршхиийнлэтанаргуаургбаасйасннабаасйзнаар.имЭдгмэаэрркимйнарөкнигйөг бхоэлволнэсшэнивтээесхнниойлохгэимйжнээ ятлүгвашатианй тгаарасрауну ббааййдсангааажс. зЭанрэиммамракирйкнийзнурөанг,гөдүбросллэолн гшадинвыэнэсмнаирйкахаэсможгэтэдяултагхаааатрагйүй хгааррасгаднажбабйадйанга. аж. Энэ маркийн зураг, дүрслэл гаднын маркаас огт дутахааргүй харагдаж байна. Судалгааны тойм Судалгааны тойм Монгол шуудангийн маркийн талаар “Монгол марк: 1924 - 1965 он” [Г.Чулуунгомбо 1965М], “оБнНгоМлАУшхуаурдиалнцгааихйонлбомоа5р0кжийинлд”т[аНл.Цааэрдэн“1М97о1н]г, о“БлНМмАарУк-:ын1ш9у2у4д-а1н9”6[5Н.Цоэнд”эн [Г.Чулуунгомбо 1965], “БНМАУ харилцаа холбоо 50 жилд” [Н.Цэдэн 1971], 2“БMНuiМr, DАoУug-lыasнNш. Pуoуsдtaаl нR”efo[Нrm.Цanэdдtэhнe P1e9nn8y1]B,la“cМk: оa нNгeоwлAмppаrрecкiaцtioуnг.лLуoуnлdаonг:чNдaыtioнnaтlоPвoчstaлlаMвuлsаeхum. 11999204. --Р1.9492.1” [Д.Дашжав 1993], ”Их эзэн хааны мөнгөн мод: Шуудангийн маркийн 3тЭахйлсубравралжтhоtлtpьs,://pнoэstгaдlmүuгsэeэuрm.siд.eэdвuт/eэxрh”ibiti[oГn./Лthоe-вqоueрe,n%ДE.2Д%а8ш0%ж9а9sв-ow1n9-9ra8ri]ti,es/“sМpecоiaнlг-rоarлitieУs-лpaсgыe-нone , “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн архив. 1 Muir, Douglas N. Postal Reform and the Penny Black: a New Appreciation. London: National Postal Museum. 1990. -Р. 42. 2 Эх сурвалж https://postalmuseum.si.edu/exhibition/the-queen%E2%80%99s-own-rarities/special- rarities-page-one , “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн архив. 93
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 1981], “Монгол марк цуглуулагчдын товч лавлах 1924-1991” [Д.Дашжав 1993], ”Их эзэн шхуауаднаынгмиөйннгөтүнүхмэонд:тоШвчуоуод”ан[Нги.Тйнөммөрахрүкүи,йнН.Нтааймлсбраарй т2о0л1ь1,] нзээгрдэүггэцэөрөндгэүвйтэнро”м[Г.Ловор, хДэв.Длэагшджэнавга1р9с9а8н], б“аМйноан.гоЭлдгУэлэсрыт нмшарукуидйаннгтиайлнаатрүхүхеэрнөнтхоивчйооо”йл[гНо.лТтө, мсөарлхбүаүр,ыНн.Намсрай т2ү0ү1х1эн] ззэармэгнцалө,өндгуүрйсанможм,хэзвалрэигмдэмнагракрисйанн бтааййнлаб.аЭрдзгээрэгрэтэмс агракдинйанитхаэлвачалрэхнерзөунрахгитй ойлголт, аслаьлббоамрыхэнлбтүэрүэхэрн хзэавмлнэаглд,сэднурцсөаөмнжб,үзтаэрэилмүүмдабракйинйан. тайлбар зэргээс гадна ихэвчлэн зурагт альбом хэлбэрээр хэвлэгдсэн цөөн бүтээлүүд байна. Гадаад хэл дээрх эх сурвалж ихээхэн хомс байгаа нь хэвлэгдсэн бүтээлүүд нь цахим хэГлабдэаратдшхэиллждээээргхүйэтхэсйухровлабложотиохйээбхаэйнххмоамгсадблаайлгтаайн.ьХхаэрвилнэгпдаслэенонбтүотлээолгүиүйдн нь цахим схэдэлэвбтэрмт аршкиилйжнээоглүойнтэуйлсыхонлбцоаохтиомй лбаавйлхах мhаttгpа:д//лwалwтwай.p.alХeoаpрhиiнlateпliаeл.еeоuнстоайлтогинйьн сэдэвт ммэадрэкэлилйинйонлоарнвуилнсысаннтцаайх,имэдглэаэврламхэдhэttэpл:л//иwйwгwү.нpэalтeөoлpбhөilрaгteүlйie.аeшu исгалйатхнбьомлоэмдэжэтлолйийн арвин усчаинртасйу,дэадлггэаэарнымэмдэаэтлелриийалг үцнуэглтуөуллбаөхрагдүйихаэшэихэглнахтубсолноэммжэртобйолучлиоор. сЭуднаэлгцааахниым материал мцэудгэлэулуллиайхнадсаинхэнэьхдэнэлтхуисйннэ2м0э0р оброчлилмооу.лЭснадэ цхэавхлиэмгдмээндгээалрлсианйн10с0а0н гнаьрудйэлэхритйнний200 орчим гтгшуоүүааилнлздшмасэнциргаааецдггүгрүэх,хлтхрэуэөэвврлгнмлээсцгэлэгүиотгилрйрдэй1вгнгэн0эднодлэоогүг,хрлаарпүдррснаүусвэльнайоленарсбонстэо1нэгнл0тдгиоо0амвлвзл0эсаа.оэнргрргакаираугхчэсууах,дйгйүыалмэлдтгрээнттгхханэиг1иүвүй0лйлрхээгвшггаэбдрилгосүумилэрййоневмнрсэожэтлондө,лтвнцпдоэцаавйэглиор,нерйуоьх,глнаүсдбтйлүиоолэрдлргтснонгэхигоүлиийорсйчрэвсх,нэнуүлдбьмлиаоэаайллгрннгокггамүуоиауржллндвдстдэынволоагйгираохйтслнэньвлобэлигдддвнсоиэрнй, судалгаанд гол түшиц хэрэглэгдэхүүн болов. Үлэг гүрвэлийн сэдэвт марк Монголд Үлэг гүрвэлийн сэдэвт марк Монголд Бид энэ судалгаагаар үлэг гүрвэлийн дүрслэлтэй маркийг судалж үзлээ. Үлэг гБүривдэлэниэйнсусдэадлэгватаэгйааранүхлнэыг гшүрувудэлаинйгнийднүрмсалрэклитйэгй м19а5р8киойнгдсуБдНалХжАУүз-лдээг.аҮрглаэсгангүрвэлийн бсаэйддэавгт.эЭйнаэнхмнаыркшдуэуэдранХгяитйандымнаркниуйтгга1ас95о8лоднсдонБНЮХрАийУн-дггаалрагватсаанмьбдаайрдчагб.аЭйнсаэнмарк дээр ЛХуяфтеандгыознанвуртг(LааuсfeоnлgдoсsоaнurЮusр)3ийүнлэггалгаүвртвэалмиьйдгардчүбрасйэлссанэнЛбуафйеннаго(ззауврраг(L2u)f.enХgаoрsиaнurus)4 үлэг Мгүорнвгэоллийулгсдаүдрсхээлвслээнгдбсаэйннаа(нзхунрыаг 2ү)л.эХг агрүирнвМэлоинйгнолсэудлэсватд хмэаврлкэг1д9с6э7н аоннхдныгаүрлсэагнг.үрвэлийн Мсэоднэгвотл мшаурукда1н9г6и7йонндмагракрисйан. тМалоанагролбишдунуидйансгуидйанлгмаарндкихйанмтаалраахр хбэивдлнэгидйсэснудалгаанд эххамсауаррваахлж ххаэвнлгаэглдтсгэүнй баэйхсан сурвалж ухчаинргал“тМгүойнголбаШйсуаундан”учХирХК- “Монгол биүсбШоузайчадвйнйиуаэггужллуудүгууаманллнаэласл”нтануаыгадгХыцйыаанлХнауагКжласаасрн-алиныхрай1ыиха9нвиг6ава7ахаүзас-аинаж2сршйэ0лттв2үа.2аүшцожчаүоТаиүүнухсжжздсинвйыэвл.гмаазТнааруйст хуалмсаа1р9а6х7-123022цуоврнадл хмамаракарадхээр13 цуврал үмлаэргк гдүэрэврэлүлэдгүргсүлрэвнэл үдзүүрүсллсээнн үзүүлсэн Зураг 2. 1958 онд БНХАУ-д гаргасан үлэг ббааййннаа.. ЭЭддггээээррииййггхэхвэлвэлгэдгсдэснэнонон цагаар гүрвэлийн сэдэвт дэлхийн анхны марк цдааграааарлдуаурлабаалу: улбал: • • 1911699776о77нооынныы“Э““рЭЭтрргтталггааавллыааввныыаннмааьммтаььдтт”ааддс””эдс7ээнвдтээрв8,тн(8хэарнв,эср(рх,аа(лвхтсарвзасулрртаалгзту2рз)аугра1г) 1) • • • 1917979о0ноыны“Э“рҮтлгэаглагвүырвнэалмүүьдта”д7” н7энрэбро, л(хоанв1србаллоткз,у(рхаагвс2р)алт зураг 3) • • 1919909о1ноыны“Ү“лФэлгигнүтрсвтэолнүыүхдо”н7Мнэорнгбооллдо”н91нбэлробко,л(охнав2србаллотк,з(ухраавгср3а)лт зураг 4) • • 1919919о3ноыны“Ф“АлилнттмстөоннгөынхофнолМьгооннгомладр”к”92ннэрэрббооллоонн22ббллоокк,,((ххааввссррааллттззууррагг 45) • • 1919939о4ноыны“А“лЭтрмтөгнаглөанвыфнолаьмгьотнадм”ар5кн”э2р нбэорлобнол1обнл2окб,л(охка,в(схраавлстразулртазгур6а)г 5) • • 1929040о0ноыны“Э“рМт яганлгаавныыннаэмэльттүадү”д”5хнээлрхэбэо,л(охнав1сбраллотк,з(ухраавгс7р)алт зураг 6) • 2001 онд “Япон: ЭКСПО-2001” хэлхээ, (хавсралт зураг 8) • 2001 оны “Скаут ба байгаль” хэлхээ, (хавсралт зураг 9) 4 David D. & Norell, Mark A. The Age of Dinosaurs. Publications International, LTD. -Р. 38. 3 David D. & Norell, Mark A. The Age of Dinosaurs. Publications International, LTD. -Р. 38. 94
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË • 2000 оны “Мянганы нээлтүүд” хэлхээ, (хавсралт зураг 7) • •2 00120о0н3д \"оЯнпыон“:МЭоКнСгПолОд-2з0о0ч1л\"оххэлжхиэлэ,”(хаэвлсхрэаэл,т(хзуарвасгр8а)лт зураг 10) • •2 00120о0н6ы о“Сныка“утЕвбра обпайыгналхьо”лхбэолох”ээх, э(лхахвэсэр(ахлатвзсурраалгт9)зураг 11) • •2 00320о1н4ы о“Мныон“гТоалрдбзоозчалворх бжаитла”ахрэ”л2хэнээ, р(хбавослроанлт1зхуэрлагхэ1э0,)(хавсралт зураг 12) • •2 00620о2н1ы о“Енывро“пОырнчихнолцбаого”ийхнэлшхэиэн(жхалвэсхраулхтазаунрыаг11010) жил” блок марк, (хавсралт ү•••Эхеэдчсгиээлг••Э•э2(22ртж дх000гүа122бмвэе412о21м1засэчулр990роораиоорка926ннрлнхамил712ыыкыжготйа-оо(1г““орз1хбрТОну9нк3ауо“раы9брои)влМлраа0чйоссгбойигоср“оохн1нноаМзнуо4аорглацл.)оондвоБтасҮрдлрыонгНэзыүооигббуэнМнргйонарардннлтийаАү:хүаыыйнгшлалүУганэрэ1рэин.г-г”м4тнииүҮг2)э-жйлйгүэлүүдгэнлнрднргэээвэиМвдүхмэрэйгэлре:-нүоублиэхрнбоиүдйзаулгвйлигааооэюнэснйдлнлггыунүиис1груоййсз1үсхрлнон0арээсц0слвлоысбсгиэхжлоаэинлаэдйрнийлэивдл,нүийбооа”(есагрллхбйбтуд,аадбдлуввйбтүуоадсодүүгркюр”рүатсаамуухлэ4лэжуэаэ,лтэнрданнтсэзкр”үээу.бх,дрнүр4ө(ачхахгйббигнэажгоалнвэ1уллйсар2өохудрл)өнлөбаа,рлаггочт1лжланөтзолжьбылунөлрэөнө2оэа1өркг.үтхб1енэмлз3,сьоаа)эр2кхгкт • 1967з-э1э9л9и0йоннүБеН. МАУ-ийн үе буюу социалист бүтээн байгуулалтын үе, • У1ч9и91р онньошосуоуддоаонггхиүйрнтэмлаМркоинйгонлсуэлдсэыв,наүгеубулуюгау, ахрэдвчлиэлгадлэ,хчдөалвөтөатмзжахтзуэхэлаиййннуүлес.ын Уничйигрэнмь-эшдиууйдназнагисйгниймнабракйидйанлсшэдуэувд, хагаумуалагра,алхтэвалйэбгдаэйхгадаанвтьаамжжигтулхаагйднсаунл.сМынаннаиййуглэмс- э1д9и6й7н- 1за9с9г0ийонндбабйудюалуш23ууждихладм3аацруавлртаайлбмаайргкааднэьэражүлиэгглаггүдрсваэнл. иМйагндаүйрусллсэ1н9ү6з7ү-ү1л9э9х0доэнэд бмуэюдэуг2д3эхжүийлцд 3өөцручврлаөллтмагракрдааээгрүйүглэдгогоүррвхэзлуирйггадаүсрсхлаэрнжүзбүоүллнэохд(эзэумраэдгэ3гд).эхЭүнйэцдөүөррсчллөэллт гзаөрвахаөгнүйМг одногорохлдзубругсаадсэлххаиржй ббуосландо у(лзусраадгн3и)й. тЭлнээг дбүарйсслнэыл гзөзувхрөангтМүзоүнүголлсдэнб4усулдсэлыхни,й бөуөсрадцауглүсаедд хнэивйлтэлсэгэнбамйасрнкыагасзухрааргьтцүузуүлүалнсэхнар4ахуалдсытно,доөрөрхоцйабг аүйенда.хМэвлөэнсэтнүүмначрлкэанас хавараьрцгуаулмаанхахнараихдаэдшттодүолрхэгойгбүарйвнэал.иМйгөндүтүрүснлчэлхэднээавиархгэаэхмэанхатнөситдээйштзуүрлжэг, гбүаргвэалхиайнг дөүөррсчллэөхлдтээтиөхдэиэйхэхнитйөссэтнэйбазуйргжаа, бнаьгатхуахнайөөнрүчлеөдлзтотхөидоигйчихйинйсээрнхбиаййнгахаанмьгатаулхаалйтнгүүйед збоахйисоагнчтиаййн хэорлхбиойонтхоаймбгааайлхалгтэгжүйтабаамйсаагнлтаажй бхаойлбноао(тзоуйрабгай4х).гэж таамаглаж байна (зураг 4). ЗуЗруаргаг3.3.АА-1-1996677 оонныы ммаарркк,,ВВ--11999900оноынымамракр5к4 Марк дээр дүрслэх сэдвийг БНМАУ-ийн үед тухайн үеийн улс төрийн товчоо хэлэлцэн баталдаг байсан нь нам, улс төрийн утга агуулга голчилсон, цөөн сэдэвтэй, зарим сэдвийг бүүр хорих нөхцөл байсан тухай жишээ байдаг. Тухайлбал Чингис хааны 800 жилийн ойд зориулан зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар дөрвөн 5нЭэрхисуйрнванлжэ:г“Мцуовнгроаллшмууадранк” БХНК-УийАнУМ-адркх,эүвнлэтүцүаласжны, 1х9эл6т2сиойннаырхзиув.ргаадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн гүйлгээнд гаргажээ. Гэтэл ердөө гуравхан хоногийн дараа уг маркийг хүчингүй болгох СНЗ (сайд нарын зөвлөл)-ийн нууц захирамжаар гүйлгээнээс татан авч байсан түүх байдаг. 4 Эх сурвалж: “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн архив. 95
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ ЗурагЗ4у.раCг- 4П.оCль-шП1о9л6ь5шон1,9D65- Соанн, -DМ-ааСрриианнноо-М1199а66р55иононно,,1EE9--6ВВ5ььеоеттнн,наEамм- 1В19ь97е79т9ононна,,мFF-1-К9К7ууб9баао1н19,98855оонн66.. F- Куба 1985 он5. Марк дээр дүрслэх сэдвийг БНММААУУ--ииййнн үүеедд ттууххааййнн үүееииййнн ууллсс ттөөррииййнн ттооввччоооо хэлэлМцэаннабйатауллдсагчбөалйөсаөнт нзьанхамз,эуэллситйөнриихййаннруиуттлггцааааааггнуудууллгшгааиггололжлччсииэллнссэооэннр,,ццгөөаөөдннасасээдддээхввтатэрэййи,,лззцаарариаимм нсээдэвлитйтгэйбүбүорлжхо, рниихйгнмөхицйөнл хбаарйисалнцатаухааарййдчжжииилшшсаэээнэ ббтааоййгддтааоггл..цТТоуоуххнаадййллшббаиалллжЧЧсииэнннггтииэссйххауааяанлныдыа8ж80000 мжаилрикйинйнойсдэдзоэрвиуөлрагнөнзурхаүарчээҮт.эЯйдабмослүсроэннггиибййаннйнээахх.ззуХуррэггдааиаарйргддэөөэрррввөөсннэдннээврриинййьнн нөнэрэггөццнуувврхраүаллрмэмэаагрркк хБаНмУаАрчУ-чдөхлэөвлөүтүлсжон, г1о9л6т2тоонйыбзоурлгсаоандучгаанаррэгссаасррэыыдннвэ00э22р--нныоылөөодднррөөдөөассхээиххнллээнгнаггрүүгййаллхгг,эээоэнннддцггаачрруггхаажажлээээ.. сГээдтэвлийегрдоөрөхиггудраувухлаанхгхүойногбиаййнхдзаэррааэгуугоглммоанаррккшиийайглгтхгхүаүчачининынггүүуййлмббоаолалсггоохмх аССрННкЗиЗй(н(ссаасййэдддвнниаайрргыынн узөрвьлдөчли)-лиайнн нтуөулцөвзалхөижр,амжуагартгөүлйөлвглэөэнгөээөэссгттаазттааасннгаиаввйччнббагайайсзсаранын тнтүүүүхххубрбааййлддааагга..наар баталдаг болсонМбаанйанйау. лМс ачрөклиөйөтн зиаххэнзэхэлниьйМн охнаргриоиллцыцаанааннсддоёшшлии, ллтжжүсүсэхэннэээнээррсэггдааэддваатаадэдйхххааририйилглцдцаэаажа нниээрээлслтэттнтээйй нбоьлждү, нрисйлэгмлүиүйднэхэасрихлацрааагадрддачги. лИсахнэвточглтэоонллццтооүооүннхддэшшниитллэжжмссдээнэнтгтэлэйэйлуутяяллоддйааж,жтммүааүррхкктииййхннүссмээдүдэүэввсөиөрйрггнөөнн ххүөррэөэгт,эйсобёолл,соснпбоарйтн, а.бХайэгдаилйьг,ээармсьэтдэавн,ннььуөрөргргагөөмннахлхүүррбээаээгггтххсаааммнааррбччачйчөдөлалөгөө.өттМссооонннгггооолллттттошоййуббуодоллассноонн Бч НнМэгАсУэд-виэйэнр үоелдонждиалхибнүргадругнахд,жоанацр ч5у0уххаоаллрчссиээмддввицийуйгвгрооаррлххиимггаддруукууллгаааххргггүүаййдагббаабййаххйсззэнэрарэаэггс оо1лл0оонн жшиаллтигйаанндыавутламмаажстмайаргкаиарйн3 суэддаваиүйлгэугргьүдрччвииэлллаанинйттнөөллсөөэвдвллэөөвжжт,,муаугргкттөгөлалөрөвгвлалөжөггөбөөөаггйзсзааасснггибийойнлн г1гаа9зз9рр0ыынн оноос хойш шуудангийн марк өргөн сэдвээр, олон сери марк гаргах болж зарим 66жЭихлсу2р0в0алгжаhрtуtpй://wцуwвwр.pаaлleoмpаhiрlaкteгliаe.рeuгасан байна. 1991 оноос өнөөг хүртэл 30 жилд үлэг гүрвэл дүрсэлсэн марк 10 сери гарсан нь үлэг гүрвэл дүрсэлсэн маркийн хэрэглээ өсөн нэмэгдсэнийг харуулж байгаагийн нэг тод жишээ юм. 5 Эх сурвалж http://www.paleophilatelie.eu 96
ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Марк нь шуудангийн төлбөрийн хэрэгслээс гадна цуглуулгын маш том соёл, зах зээл болон хөгжсөн. Иймд улс бүр зөвхөн өөрийн улсад хамаарах түүх соёл, юмс үзэгдлийг дүрслэхээс гадна дэлхий нийтийн түгээмэл мэдлэгт хамаарах сэдвээр марк гаргадаг. Энэ сэдвээс дэлхийн шим ертөнцийн түүхийн онцгой сонирхол татдаг сэдэв нь үлэг гүрвэл. Үлэг гүрвэлийн олдворгүй, судалгаа хийгдэж байгаагүй улс орнууд хүртэл энэ сэдвээр марк гаргаад байгаа нь танин мэдэхүйн ач холбогдолтойн зэрэгцээ түүнийг дагалдаад эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой байдаг. Үлэг гүрвэлийг марк дээр дүрсэлсэн байдлаар авч үзэхдээ зурах техник, хэвлэлийн чанараас гадна утга агуулга талаас судалж үзэх нь манай судалгааны зорилт байлаа. Утга агуулгаар нь 2 хэсэгт хувааж болохоор байна. Үүнд: • 1967-2021 он Физик шинжийг дүрслэх үе. • 2022 оноос Биометрик мэдээлэл агуулсан, мэдлэг шингээн дүрслэх үе, Дэлхийд үлэг гүрвэлийн сэдэвт анхны марк гарснаас хойш тун удалгүй 9 жилийн дараа манай улс 1967 онд “Эрт галавын амьтад” сэдэвт 8 нэрийн марк гаргахдаа Тарбозавр, Таларус, Протоцератопс, Завролоф зэрэг 4 төрлийн үлэг гүрвэл, 4 төрлийн эртний мөхсөн хөхтөн амьтан дүрсэлсэн байна (хавсралт зураг 1). 1958 оны Хятадын марк хар цагаан өнгөтэй байсан бол Монгол марк хурц тод өнгөтэй болсон, хэвлэл илүү сайжирсан зэрэг ахиц харагдаж байна. Үлэг гүрвэлийн гадаад байдал, биеийн хөдөлгөөн зэргийг болхи дүрсэлсэн нь зөвхөн манай улсад бус дэлхийн бүх улсад түгээмэл, нэг түвшинд байсан ажээ. Жишээ нь: Тарбозавр, Завролоф зэрэг үлэмж биет үлэг гүрвэлүүдийг сүүлээ чирч, хойд мөчөөрөө явдаг байдлаар дүрсэлсэн нь бүх орны маркуудад 1990 он хүртэл түгээмэл байлаа (зураг 3, 4). Орчин цагт сүүл болон цээж, толгой тэнцвэртэйгээр өргөгдөн явдаг, Завролоф үлэг гүрвэл нь 4 хөлөөр явдаг байсан гэдгийг тогтоосон. Таларус хэмээх хуяг үлэг гүрвэл уг зургаас ихээхэн өөр хүнд нүсэр амьтан байсан, Протоцератопс үлэг гүрвэл хатуу хальстай өндөг гаргадаг бус зөөлөн хальст өндөг гаргадаг байсан зэрэг бараг бүх мэдээлэл шинэчлэгдсэн. 1967 оны “Эрт галавын амьтад” цувралаас хойш гарсан 12 цуврал марк дээр палеонтологийн судалгааны үе үеийн үр дүнг тусгаж байсан боловч анатоми, динамик зэрэг физик шинжүүд дээр тулгуурлан гадаад байдал, хөдөлгөөн зэргийг л дүрслэн үзүүлсээр ирсэн. “Монгол Шуудан” ХХК-ийн үнэт цаасны газар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд санал тавьсны дагуу 2021 оны 9-р сараас “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” сэдэвт маркийг Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалууд, шинжлэх ухаан-танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой олдворуудаас сонгон бүтээх ажлыг эхлүүлсэн. Энэ бүтээлд ховор байдал, соёлын өвийн зэрэглэл, шинжлэх ухааны үнэ цэнийг урьдал болгохоос гадна өөрийн гэсэн онцгой өвөрмөц шинжтэй, судалгаагаар нээн илрүүлсэн нээлтийн түвшний мэдээлэл агуулсан олдворуудыг сонгохыг зорьсон. Монгол Улсын палеонтологийн шинжлэх ухааны байгууллага 60 орчим жилийн судалгааны үр дүнд Монгол нутгаас одоогоор 50 орчим төрөл, 80 орчим зүйлийн үлэг гүрвэл тодорхойлоод байгаа. Эдгээрээс: 1. Өндгөө дарж буй Ситипати үлэг гүрвэл- Incubating Citipati on the eggnest 2. Дейнохейрус мирифкус- Deinocheirus mirificus 3. Үлэг гүрвэлийн үр хөврөл- Embryo in fossil egg 97
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ 4. Говихадрос монголиенсис- Gobihadros mongoliensis 5. Ноцолдож буй үлэг гүрвэлүүд- Fighting dinosaurs зэргийг сонгон марк гаргахаар шийдвэрлэсэн (хавсралт зураг 14). Судалгаанд суурилсан шинэ бүтээлүүд Шинээр гарсан “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” 4 нэр болон 1 блок маркт зөвхөн монголоос олддог, дэлхийд танигдсан үлэг гүрвэлийн сор олдворын ясан бие ба түүн дээр хийгдсэн судалгаа, шинжлэх ухааны мэдлэг дээр үндэслэн сэргээсэн зургийг хамтад нь дүрслэх ажил хагас жил зарцуулсан билээ. Зургийн ажил эхлэхээс өмнө зураач болон холбогдох мэргэжилтэнд эх олдворуудыг бодитоор үзүүлж дагалдах мэдээллийг өгч сургалт зохион байгуулсан нь тухайн төсөл амжилттай хэрэгжих үндэс болсон гэж үзэж байгаа. Олонх маркийн зургийг 7 хоногоос 1 сарын дотор хийдэг бол энэ марк дээр оролцогч талууд адил тэнцүү хичээл зүтгэл гаргаж идэвх санаачилгатай, няхуур ажилласан. Зураг гаргахдаа зайлшгүй тусгах шаардлагатай физик шинжүүд болох биеийн хэлбэр, бүтэц, хөдөлгөөн зэрэгт анхааран ажилласан. Үлэг гүрвэлийн биеийн өнгө, хөдөлгөөний эрчим зэргээр нь ааш авир, түгээмэл болон онцгой шинж, амьдралын хэв маягийг илэрхийлэхийг зорьсон байна. Биометрик тодорхойлолт: Нэр: Citipati osmolskae Геологийн нас: Хожуу цэрдийн галав, Жодохтийн цаг үе, одоогоос 80 орчим сая жил Экологи: Говирхог хуурай Биеийн жин: 80-90 кг Биеийн урт: 2.5-3.0 м Хоол тэжээл: Махан идэшт Амьдралын хэвшил: Анчин Хөдөлгөөний идэвх: Түргэн шуурхай, хурдан хөдөлгөөнтэй Зан ааш: Догшин Хавсаргасан зураг: 30 орчим Эдгээр маркаас хамгийн сонирхолтой, ховор олдвор болох “Өндгөө дарж буй Ситипати үлэг гүрвэл”-ийг төлөөлөл болгон сонгон тайлбарлая. 1922 онд Баянзагаас олдсон нэг төрлийн махан идэшт үлэг гүрвэлийн олдворын эргэн тойронд өндөгний хальс ихээр олдож байсан учраас Овираптор буюу өндөг хулгайлагч гэж нэрлэж. Гэтэл 1994 онд Монголын говиос үлэг гүрвэл үүрэндээ өндгөө дарж буй байдлаар 80 орчим сая жил хадгалагдсан тун ховор олдвор олдсон нь дэлхий дахинд шуугиан тарьсан. Энэ олдворыг сайтар судлаад зарим төрлийн үлэг гүрвэлүүд бүлээн цустай, эхийн халамж бүрэлдэж эхэлсэн байж болох, өндөг иддэг бус харин өөрийн өндгийг дарж хамгаалдаг амьтан байсан зэрэг нээлтийн түвшний олон шинэ мэдлэгийг шинжлэх ухаанд шинээр оруулсан. Ситипати Осмолске (Citipati osmolskae) гэх олдворын биологийн төрөл, зүйлийн нэршил нь Ситипати = Буддын шашны “Хүүрийн газрын эзэн” хэмээн бурхны нэр, Осмолске = Польшийн Палеонтологич Х.Осмольска (Halszka Osmólska) эрдэмтний нэрийг шинжлэх ухаан мөнхжүүлэн нэрлэсэн байна. 98
гаргахдаа зайлшгүй тусгах шаардлагатай физик шинжүүд болох биеийн хэлбэр, бүтэц, хөдөлгөөн зэрэгт анхааран ажилласан. Үлэг гүрвэлийн биеийн өнгө, хөдөлгөөний эрчим зэргээр нь ааш авир, түгээмэл болон онцгой шинж, амьдралын хэв маягийг илэрхийлэхийг зорьсон байна. ÌÎÍÃÎËÛÍ ÑΨË, ÓÐËÀà ÑÓÄËÀË Зураг 5. Өндөгөө дарж байгаа үлэг гүрвэлийн марк, эх олдвор, Зураг 5. Өндөгөө дарж ба“йХгаүаүрүилэйгнггүарзврэлыинйнэзмэанр”к,хээхмоэлэднвобру,р“хХанүү. рийн газрын эзэн” хэмээн бурхан. Энэ олдворыг Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 4 дүгээр сарын 28- нЭидйгэөэрдрмиарйкнаа№с х1а0м3гитойонтсотноигртхоооллтооойр, хМовоонргооллдУвлорсыбонлотхүү“Өх,нсдогёөлөыданржхобсугйүСйиүтниэптат№и 5үл8э0г дгүургваэалр”-диуйргстгөаллөөблоөллгбоонлгзоэнрэсголнэглонттоагйтлобоанрлбааят. а1л9с2а2но. нМд аБракяндзэаэграаөснодлөдсгоднанрэжг тбөарйлгиайан үмлаэхгангүирдэвшэлтиүйлнэгбгоүдривэтлиойлндвоолрдывонрызунрэгригйэнг тсоуйдраолнгдааөннддөсгунуирйихлаалньссиэхрэгээрэсоэлндозжурбгайисйанн хуачмратасдүОрвсиэрласпэтно.рСбэурюгуээөнндзөуграххулдгааайлөамгнчөгэнжь нзэуррлаэгжд.ажГэтбэалй1с9а9н4моанрдкМтаойнгхоалрыьнцугуолваихо,с шүлиэнг жгүлрэвхэл уүхүарэанндыээ өснуддгаөлөгадаанржы бумйэдбаэйэдлллаиайрг80шоричнигмээсжая ждиүлрсхлаэдхгалдагэдэсран атнухнахаорваолр хоалднвдоурулосладнс.онМнаьхаднэлихидйэшдатхиүнлдэгшгуүургвиэалнитйанрьтсүанг.ээЭмнээлошлдивноржыгбослайотхархусруддаланадтүзрагрэинм хтөөрдлөилйгнөөүнлэигйггүрбвүэрлүдүүдүлбэүхлээхнарцьуцстаанйг,уэйхибйонгхианлоамбжоблүорвэчлдхэүжчэихрэхлэсэгндбуанйжд бчоөлмоөх,г,өнудрөтг шидидлэбгэб,уусрхтатраивнхөаөйрнияйсннөындхгаирйьгцдааарнжд ахнамхагааарлсдаанг.аЭмльстэанрхбэагйосарнчизэнрдэгамньээдлатридйангтаүмвьштнниый иовлоэнэлшөиннгэө мнэьдлшэгаирйггалшдиунужблаэхйхуахаарантдоошционоэлэжр өорнугуөлстаанв.ьсСаинтибпөагтөиөОд сбмоодлисктео(лCдitвipоaрti нosьmөoнlsдkгaөeө) гдэахрожлдбвоарйыганаббиоалйодгаилйтнатйөруөчли,рзүсйэлригйэнэснээнршзуирлангьтСэинтэипүайтли =явБдулдыдынндшөнагшөнжы ө“Хмүнүөрхибйанйдгалзыргыхнарэузэунл”аххыэгмэзэонрьбсуорнхнныь оннэцрг,ойОшсмионлжск,еам=ьдПроалльышнихйэнв Пмааляегоинйтголиолгүиүч тодосгож өгснөөрөө шинэлэг болж чадсан гэж үзэж буй билээ. ДҮГНЭЛТ Шуудангийн марк нь төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас бөгөөд улс үндэсний түүх, соёл, үнэт зүйлсийг харуулж дэлхийн марк цуглуулагчдын анхаарлыг татаж хөгжүүлсээр урлагийн бүтээл болж байна. Нэг цуврал марк хэчнээн ховордсон ч зөвхөн нэг удаа хэвлэгдэх учир жилээс жилд үнэ цэнэ нь өсөж байдаг зүй тогтолцоонд нэгэнт шилжсэн онцлогтой. Марк дээр аливаа амьтныг дүрслэн 99
ÑÎ¨Ë ÓÐËÀÃÈÉÍ ÈÕ ÑÓÐÃÓÓËÜ, ÑÎ¨Ë ÓÐËÀà ÑÓÄËÀËÛÍ Õ¯ÐÝÝËÝÍ үзүүлэх уламжлалт арга улам хөгжиж биометрийн олон шинж чанарыг харуулахыг зорьдог болсон нь энэ удаагийн судалгаагаар харагдаж байна. Биометрик шинжид физик шинжүүд орохоос гадна тухайн бодгалийн түгээмэл болон өвөрмөц шинжүүд ордог. Тэгэхээр үлэг гүрвэлийн биометрийн тодорхойлолт гаргах, улмаар түүнийгээ дүрслэх арга нь зөвхөн марк дээр төдийгүй палеоарт чиглэлийн судалгаа, уран бүтээлд өргөн хэрэглэх нь онол, практикийн өндөр ач холбогдолтой учир цаашид палеобиометрик судалгааг илүү нарийвчлан хийх болно. Барилга барихад ажлын даалгавар боловсруулдаг шиг дүрслэх уран бүтээлд үлэг гүрвэлийн биометрийн тодорхойлолт гаргах, агуулга болон хүрээлэн буй орчныг судалгаанд үндэслэн үзүүлэх нь ихээхэн чухал болох нь тодорхой боллоо. Эцэст нь хэлэхэд уран бүтээлчийн бүтээл туурвихдаа чөлөөтэй сэтгэх эрх нь нээлттэй боловч судалгаанд суурилсан бүтээлийн үнэ цэн илүү өндөр байх магадлалтай байна. Үлэг гүрвэлийн тухай сэдэв нь орчин үед их сонирхогдож байгаа тул зөвхөн марк төдийгүй өөр бусад олон төрлийн соёлын бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээг санал болгох бололцоотой сэдэв гэдийг бид анхаарч ажиллах нь олон талын ач холбогдолтой. Энэхүү судалгааг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, зураач Б.Баярхүү нарт талархсанаа илэрхийлж байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Монгол хэлээр: 1. Дашжав Д. Монгол марк цуглуулагчдын товч лавлах 1924-1991.- УБ., 1993.- Х.108. 2. Ловор Г., Дашжав Д. Их эзэн хааны мөнгөн мод: Шуудангийн маркийн тайлбар толь нэгдүгээр дэвтэр.- УБ., 1998.- Х.97 3. Төмөрхүү Н., Намсрай Н. Монгол Улсын шуудангийн түүхэн товчоо.- УБ., 2011.- Х.624 4. Цэдэн Н. БНМАУ харилцаа холбоо 50 жилд. -УБ., 1971. -Х.127 5. Цэдэн Н. БНМАУ-ын шуудан. -УБ., 1981. -Х.300 6. Чулуунгомбо Г. Монгол марк: 1924 – 1965.- УБ., 1965. -Х.127 Гадаад хэлээр: 1. David D. & Norell, Mark A. The Age of Dinosaurs. Publications International, LTD. 2021. 2. Muir, Douglas N. Postal Reform and the Penny Black: a New Appreciation. London: National Postal Museum. 1990. Бусад эх сурвалж: 1. http://www.paleophilatelie.eu 2. https://postalmuseum.si.edu 100
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226