Миний ӨВӨРХАНГАЙ “Хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн ном” Арвайхээр 2021 он yyyyyyyyyyyy
ННА* 74.2 ДАА* 373 Ч-63 Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар Зохиогчид: Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хамт олон Хянасан: Аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн ССАЗХ-ийн дарга Э.Батаа Түүх, нийгмийн ухаан газарзүйн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Долгорсүрэн Өвөрхангай аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ Гэрэл зургийг: С.Чинбат © Дизайнер: Э.Цэрэнбаяр Хэмжээ: 250х176мм Хэвлэлийн хуудас: 10,37 х.х Зөвшөөрөлгүйгээр хэвлэх, хувилан олшруулах, цахим орчинд байршуулахыг хориглоно. yyyyyyyyyyISBN: 978-9919-9813-1-0
МЭНДЧИЛГЭЭ Өвөрхангай аймаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд аймгийнхаа түүхэн замнал, өв соёл, үзэсгэлэнт байгаль, уламжлал, бахархлыг олон түмнээ сурталчлан таниулах ажлын хүрээнд “Миний Өвөрхангай” танин мэдэхүйн номыг хүүхэд багачууддаа зориулан гаргаж байна. Өнө эртний түүхт төрөлх нутгийнхаа түүх өв соёл, хөгжил цэцэглэлтээр бахархах, эх нутгаа эрхэмлэн дээдлэхийн утга учрыг ухааран, хүйн холбоот хүн-байгалийн шүтэлцээг ирээдүйн эзэд болох үр хойч, хүүхэд залуустаа танин мэдүүлж ойлгуулах нь бидний үүрэг билээ. Энэхүү ном хэвлэгдэн гарч, өврийн сайхан хангай нутгийн онцлог, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт болон дурсгалт газрууд, өв соёл, ан амьтад, зан заншил, бахархалт хүмүүс, бахдам амжилтын тухай цогц мэдээллээр сурагчдад оюуны хөрөнгө оруулалт хийж байгаадаа баяртай байна. Өвөрхангай аймаг нь энэ нутаг дэвсгэр дээр хэдэн зуун сая жилийн өмнөх амьд биетийн оршин байсан ул мөрөөс эхлэн, Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний дурсгал, XIII зуунд дэлхийн талыг нэгтгэн байгуулсан эзэн Чингис хааны Их Монгол Улсын нийслэл Хархорум хот, Монголчуудын буддын соёлын гайхамшигт өв Эрдэнэ Зуу хийд, дэлхийд гайхагдсан бүтээлийн эзэн Өндөр гэгээн Занабазарын туурвилын орон Төвхөн хийд зэрэг Монголын төдийгүй соёлт хүн төрөлхтний түүхэнд чухал байр суурийг эзлэх өв соёлын өлгий нутгаараа бид бахархах учиртай. Түүх гэдэг өнгөрсөндөө үлдэх бус, ирээдүйг бүтээх үнэт сургамж болдог учраас аймаг, орон нутгийнхаа арвин баялаг өвөөс судалж, амжилт бүтээлээс нь суралцсан, эх орныхоо алхам газар, атга шорооны үнэ цэнийг мэдэрч ухаарсан зөв хүмүүжил төлөвшилтэй, эрдэм боловсролтой, орон нутгийнхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй иргэд болохыг хүүхэд багачууд та бүхэндээ хүсэн ерөөе. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ yyyyyyyyyyy 3
ӨМНӨХ ҮГ Оюун билэгт эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, төрийн зүтгэлтэн, авьяастнуудын өлгий нутаг, хангай, тал хээр, говь хосолсон үзэсгэлэнт сайхан Өвөрхангай нутгийн зон олон бид оюуны их өв, соёл, бахдам замналтай гайхамшигтай сайхан ард түмэн билээ. Бид өөрчлөлт, шинэчлэлийн эрин зуунд амьдарч байна. Боловсрол гэдэг бол чухамдаа “өөрчлөгдөж буй ертөнцөд дасан зохицохуйн” тухай асуудал юм. Үүнтэй холбоотойгоор боловсролын системийн зорилго цоо шинээр тавигдаж байна. Боловсролын чанараас төрж өссөн нутаг усны төдийгүй улс орны хөгжил шууд хамаарна. Ерөнхий боловсролын гол зорилго нь бутны бүх навчийг танин мэдэх биш, харин гарт атгасан цөөн навч шиг үндсэн, гол мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг ашиглан амьдралд тохиолдох түмэн бэрхшээлийг түүртэлгүй шийдвэрлэх чадвартай болгохын зэрэгцээ хүүхэд, багачуудыг төрөлх нутгийнхаа түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудыг танин мэдэж, нутаг усаа хайрлан хамгаалах, ахмад настнаа ачлан хүндлэх, тэднээс суралцах, уламжлалт ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх эрхэм үйлсэд сэтгэлийн өргөл болгон унаган нутаг Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90, Монгол Улсад шинэ цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд “Миний Өвөрхангай” танин мэдэхүйн номыг өргөн барьж байна. yyyyyyyyyy 4
Энэхүү ном нь Өвөрхангай нутгийн түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудын агуулга бүхий 4 бүлэг, бүлэг тус бүрээр мэдлэг, чадвараа сорих бүтээлч дасгал, даалгавартай, аймгийн ИТХ-аас баталсан “Миний Өвөрхангай” хөтөлбөр, аль ч анги, ямар ч судлагдахуун болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хэрэглэгдэхүүн төдийгүй, эцэг эх, иргэдэд зориулсан танин мэдэхүйн гарын авлага болно. Номыг хамтран бүтээх бидний саналыг хүлээн авч хамтран ажилласан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уншигч танд буян хурж, жавхлан цогцлох болтугай. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ПҮРЭВСҮРЭН yyyyyyyyyyy 5
ГАРЧИГ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛТЭЙ ТАНИЛЦЪЯ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ • Өвөрхангай аймаг нь эртний түүх, соёлын өлгий нутаг болох нь 10 • Сайн ноён хан аймаг 10 • Цэцэрлэг мандал уулын аймаг 11 • Өвөрхангай аймаг байгуулагдсан нь 12 ӨНӨӨГИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМАГ • Аймгийн нийгэм, эдийн засаг 14 • Хангай, тал хээр, говийн бүсийн сумдын газар зүйн байршил, онцлог 23 33 БҮЛГИЙН ДАСГАЛ АЖИЛ ХОЁРДУГААР БҮЛЭГ: 40 45 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, 54 НӨӨЦИЙГ СУДАЛЪЯ 61 75 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН • Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 104 • Томоохон уул нуруу, орон нутгийн тахилгат уулс 108 • Гол мөрөн, нуур, рашаан булаг • Аялал жуулчлалын чиглэл АМЬТАН УРГАМАЛ • Ан амьтад • Ургамал • Нэн ховор ургамал, амьтад АШИГТ МАЛТМАЛ, БАЯЛАГ БҮЛГИЙН ДАСГАЛ АЖИЛ yyyyyyyyyy 6
ГУРАВДУГААР БҮЛЭГ: 116 117 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨВ СОЁЛОО СУДАЛЪЯ 121 124 • Өв соёлын тухай ойлголт 129 • Соёлын үл хөдлөх өв 132 • Барилга, архитектурын дурсгал, сүм хийд • Биет бус өв 138 • Хөдлөх өв БҮЛГИЙН ДАСГАЛ АЖИЛ 163 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН ХҮМҮҮСЭЭРЭЭ БАХАРХЪЯ Өвөрхангай аймгийн түүхэн бахархалт хүмүүс • Монгол Улсын баатрууд • Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд • Монгол Улсын гавьяатууд • Аймгаас төрсөн эрдэмтэд • Цэргийн алдартан • Аймгаас төрсөн бөхчүүд • Аймгаас төрсөн уяачид • Аймгаас төрсөн мэргэн харваачид • Улсын сайн малчид, саальчид, тариаланчид БҮЛГИЙН ДАСГАЛ АЖИЛ yyyyyyyyyyy 7
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн үг Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт жөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим ӨВӨРХАНГАЙ НУТАГ /Өвөрхангай аймгийн сүлд дуу/ Ñàéõàí õóí æèã¿¿ð àìðààн Ñàíãèéí äàëàéä ÷óóëàõ үеэр Òýíãèñ òàëûí ñ¿ðýã áýë÷èí Òýíãýðèéí çààäàñ øèã òîîñðîí áàéäàã Õºâ÷ íîãîîí óóëûí õàíãàé Õºøèã íîìèí òàëûí õàíãàé Óóäàì öýíõýð ãîâèéí õàíãàé Óíàãàí íóòàã ìèíü ªâºðõàíãàé Íàìðûí õ¿éòýí óóëàí äóíä Íàéìàí íóóð óéäàõ öàãààð Íàðàí õàéëàõ õîíãîð ãîâèéí Íàðèéí òààíà õýíçëýí áàéäàã Õºâ÷ íîãîîí óóëûí õàíãàé Õºøèã íîìèí òàëûí õàíãàé Óóäàì öýíõýð ãîâèéí õàíãàé Óíàãàí íóòàã ìèíü ªâºðõàíãàé Îðõîí ãîëûí óíèàðò õºíäèéä Îäîä îãøèõ õàâðûí ¿¿ðýýð Àëòàí ò¿ð¿¿ õºðñºº ò¿ëõýí Àëñûí îä øèã түгсэн áàéäàã Õºâ÷ íîãîîí óóëûí õàíãàé Õºøèã íîìèí òàëûí õàíãàé Óóдам öýíõýð ãîâèéí õàíãàé Óíàãàí íóòàã ìèíü ªâºðõàíãàé Óóëñûí òîëãîé öàñàíä öàðöàí Óëààí öóòãàëàí òàòàõ öàãààð Àðâàéõýýðèéí øèíý èðãýí Àäóó÷ийн ºð㺺íä ìýíäëýí áàéäàã Õºâ÷ íîãîîí óóëûí õàíãàé Õºøèã íîìèí òàëûí õàíãàé Óóäàì öýíõýð ãîâèéí õàíãàé yyyyyyyyyyÓíàãàí íóòàã ìèíü ªâºðõàíãàé 8
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ y
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НЬ ЭРТНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ӨЛГИЙ НУТАГ БОЛОХ НЬ Өвөрхангай аймгийн Хархорин, Богд зэрэг сумдын нутгаас эрт үед /хуучин чулуун зэвсгийн үед/ хүн амьдарч байсныг нотлох эртний хүмүүсийн чулуун зэвсгийн дурсгалууд олддог. Хүннү, Жужан, Түрэг, Уйгур гэсэн эртний улсуудын томоохон хот суурины туурь нь Орхоны хөндийн сав газраас олдож байгаа ба Хархорум хотод Монголын эзэнт гүрний нийслэл төвлөрч байсан. САЙН НОЁН ХАН АЙМАГ (1725-1911) XVI зуунаас Халхад Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэсэн гурван аймаг байгуулагдсан бөгөөд 1725 онд Батмөнх даян хааны ач Түмэнхэн Сайн ноёны үр удмын албат харьяат нар ихэд өсөж, Халхын 3 аймгийн хүн амаас илүү олон болсон учир Түшээт хан аймгаас 19 хошууг тасалж, Сайн ноён аймгийг байгуулжээ. Энэ үед Сайн ноён аймаг 22 хошуу, 8 хутагтын шавьтай байв. 1761 онд Өөлдийн 2 хошууг тус аймагт хавсарган захируулж байсан. 1911 онд Сайн ноён Т.Намнансүрэнд Богд хааны зарлигаар “хан” цол олгосноор, 1912 оноос эхлэн тус аймгийг “Сайн ноён хан” аймаг гэж нэрлэх болжээ. Сайн ноён хан аймаг 24 хошуу, 31 сумтай, газар нутгийн хувьд одоогийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх нутаг, Өмнөговь аймгийн хойд, Завхан аймгийн зүүн урд, Хөвсгөл аймгийн урд хэсгийн сумдын нутгийг хамарч байлаа. 10
ЦЭЦЭРЛЭГ МАНДАЛ УУЛЫН АЙМАГ (1923-1931) Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг гэж нэрлэж, засаг захиргааны шинэ өөрчлөлтөөр 10 гэр 3610, баг 722, сум 250, 26 хошуутай байгуулагдсан байна. Энэхүү 1923 оны өөрчлөлтөөр аймгийн нэр төдийгүй хошуудын нэр ч өөрчлөгдөн уул усны нэрээр нэрлэгдэх болсныг дараах хүснэгтээс харж болно. 11
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДАХЬ ХОШУУДЫН НЭРШЛИЙН ӨӨРЧЛӨЛТ /1923 оны засаг захиргааны зохион байгуулалтаар/ Халхын Сайн ноён хан, Богд Цэцэрлэг мандал уулын аймгийн д/д хаант МУ-н Сайн ноён хан хошууд /1923-1931 он/ аймгийн хошууд /1725-1923/ 1 Сайн ноён ханы хошуу Хан хөгшин уулын хошуу 2 Үйзэн засгийн хошуу Арвайхээр уулын хошуу 3 Илдэн бэйлийн хошуу Өлзийт уулын хошуу 4 Ахай /Бэйл/ бэйсийн хошуу Дөлгөөн уулын хошуу 5 Мэргэн ноён хутагтын шавь Эрдэнэ мэргэн ноён хутагтын шавь /1928 оноос Гурван сайхан уулын хошуу/ Түшээт хан аймаг /1911-1923/ Богд хан уулын аймаг /1924-1931/ 1 Түшээт ханы хошуу Хангай хайрхан уулын хошуу 2 Далай гүний хошуу Баян-Өндөр уулын хошуу 3 Сэцэн засгийн хошуу Дэлгэрхаан уулын хошуу ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН НЬ БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 13 аймаг байгуулсны нэг нь Өвөрхангай аймаг юм. Уг тогтоолд 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Цэцэрлэг мандал уулын аймгийг татан буулгаж Өвөрхангай аймгийг эмхлэн байгуулах түр хороо (аймгийн захиргааны эхлэл)-г батлан, аймгийн даргаар Г.Ёндонг урьдчилан томилсон байна. Энэхүү өдрийг Өвөрхангай аймаг байгуулагдсан өдөр хэмээн тогтжээ. Тус аймаг одоогийн Өвөрхангай, Баянхонгор хоёр аймгийн дэвсгэр нутагт 31 сум, 913 баг, 76914 хүн ам, 2.3 сая малтай одоогийн Баянхонгор аймгийн нутаг, хуучин Ламын гэгээний хүрээний дэргэд Баянзүрх нэртэй газар 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдаж удалгүй Түйн голын Цагаан эрэгт нүүн төвлөрч байгаад 1934 оны засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 6 дугаар сард Арвайхээрт шилжин суурьшсан. Энэ өөрчлөлтөөр Архангай аймгаас Бат-Өлзий, Хужирт, Баян-Өндөр сумд манай аймагт харьяалагдах болсон. 12
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 1931 ОНД БАЙГУУЛАГДСАН СУМД: д/д 1931 онд байгуулагдсан Тайлбар сумдын нэршил 1 Цахирын олон худаг- Гүн Хайрхандулаан сумын нэг баг нарийн 2 Гучин-Ус Гучин-Ус сум 3 Нарийнтээл Нарийнтээл сум 4 Сант Сант сум 5 Ховд Богд сумын баг 6 Холбоо цагаан Баруунбаян-Улаан сум 7 Зүйл Есөнзүйл сум 8 Өлзийт Зүүн Өлзийт Өлзийт сум 9 Дэлгэрэх булаг-Дэлгэрэх сум Арвайхээр сум 10 Уянга Уянга сум 11 Баян-Улаан Зүүнбаян-Улаан сум 12 Хөөвөр-Өндөр өнц Баянгол сум 13 Дулаанхайрхан Хайрхандулаан сум 14 Баян-Уул Бат-Өлзий суманд нэгдсэн 15 Төгрөг нуур Төгрөг сум 16 Тарагт Тарагт сум 17 Баян-Өндөр Нарийнтээл суманд нэгдсэн 18 Заг гол-Байдраг Баянхонгор аймгийн Заг сум 13
19 Баянзүрх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баянхонгор сумд нийлсэн байсан 20 Хүрээ марал Баянхонгор аймгийн Хүрээ марал 21 Нарийн хар сум 22 Бөмбөгөр 23 Буянтцагаан гол Баянхонгор аймгийн Жинст сум 24 Мандал Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум Баянхонгор 25 Баянхонгор аймгийн Бууцагаан сум 26 Баянбулаг Баянхонгор аймгийн Гурванбулаг 27 Цагаан гол сум аймгийн Баянхонгор, 28 Эрдэнэцогт 29 Гурванбулаг Баянхонгор Галуут сум 30 Дулаан уул-Дөлгөөн сум 31 Холбоож Баянхонгор аймгийн Баянбулаг сум Баянхонгор аймгийн Баацагаан сум Баянхонгор аймгийн Эрдэнцогт сум Баянхонгор аймгийн Гурванбулаг сум Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн баг Баянхонгор аймгийн Богд сум БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор гурван аймаг нэмж байгуулсны нэг нь Баянхонгор аймаг бөгөөд Өвөрхангай аймгаас Богд (баруун), Баянзүрх, Өлзийт (баруун), Эрдэнэцогт, Жинст сумд шилжсэн. Энэ өөрчлөлтөөр Өвөрхангай аймагт Архангай аймгаас Бүрд, Шанх, Төв аймгаас Дэлгэрхаан сумд шилжин ирсэн ба Дэлгэрхаан сум нь 2 жилийн дараа буюу 1944 онд Төв аймагтаа буцан шилжсэнээр манай аймгийн нутаг дэвсгэр 63.5 мянган хавтгай дөрвөлжин километр болж одоогийн хилээр тогтоогджээ. ӨНӨӨГИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ГАЗАР ЗҮЙН БАЙРШИЛ • Өвөрхангай аймаг нь д.т.д 1913 м, ХӨ 43050I-47025I ЗУ 1010-104030I- д оршдог. • Хамгийн өндөр цэг нь Зүүн Богд д.т.д 3590 м, хамгийн нам цэг нь Богд сумын нутаг Молцогийн хоолой д.т.д 976 м. • Хилийн урт нь 1250 км, нутгийн өмнөд цэгээс хойд цэг хүртэл 420 км, баруунаас зүүн тийш 310 км. Улсын нийслэл Улаанбаатар 14
хотоос 430 км зайд оршдог. • Монгол Улсын газар зүйн төв буюу хүйс цэг тус аймгийн Бүрд сумын нутагт байдаг. • Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд 23 хувь нь ойт хээр, 28.2 хувийг тал хээр, 48.8 хувийг говь хээрийн бүс эзэлнэ. • Өвөрхангай аймаг нь хойд талаараа Архангай, Зүүн хойд талаараа Булган, Зүүн талаараа Төв аймаг, Зүүн өмнөд хэсгээрээ Дундговь, урд хэсгээрээ Өмнөговь, баруун талаараа Баянхонгор аймагтай тус тус хиллэдэг. • Уур амьсгалын хувьд нутгийн хойноос урагшлах тутам дулаарч хур тунадас багасдаг. Жилийн агаарын дундаж температур хангайд -2.1 хэм, тал хээрт +1.0 хэм, говьд +3.7 хэм ба агаарын үнэмлэхүй их дулаан +44.8 хэм, үнэмлэхүй бага температур 47.5 хэмд хүрдэг. Жилд дунджаар хангайд 306.1 мм, тал хээрт 277.3 мм, говьд 117.2 мм тунадас унадаг • Нутгийн хойт хэсэгт хангайн нурууны уулс, төв хэсгээр элсэрхэг тал нутагтай бөгөөд нутгийн баруун хойд хэсгээр Хангайн нурууны уулс орших бөгөөд эртний мөстлөг, мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, морены толгод, далан, голын хөндийн ёроолоор оршдог. Харин нутгийн өмнөд хэсгээр Говь-Алтайн уулсын үргэлжлэл, говь цөлийн нөлөөгөөр физик өгөршил эрчимтэй явагдан элэгдэж эвдэрсэн, уулсын орой, шовх, нураг, хурдас ихтэй. Мөн түр зуурын урсгал усны үйлдлээр сайр, сархиаг их үүсч, уулс хооронд өргөн хөндий хоолой бие биеэсээ ихээхэн хол зайтай байрладаг. • Нутгийн хойд хэсгээс урагшаа нуга, уулын хар шороон, хар хүрэн, хүрэн, хээрийн болон хуурай хээрийн хөрстэй, хангай, тал хээр, говийн 3 бүсэд хамаардаг онцлогтой. 15
АЙМГИЙН ХҮН АМ Хүн ам Монгол Улсын 2020 оны хүн амын тооллогоор манай аймаг 33062 116732 өрхийн 116732 хүн ам тоологдож, нийт хүн амын 41%-ийг залуучууд 49.8% 50.2% эзэлж, 54% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймгийн 7% 36% суурин хүн амыг бүлэглэвэл 3000 16% хүртэл хүн амтай 6 сум, 3001-5000 36% 7%хүртэл хүн амтай 7 сум, 5001-8000 41% 16%хүртэл хүн амтай 3 сум, 8001-15000 хүртэл хүн амтай 2 сум, 15001 дээш хүн амтай 1 сум байна. Хамгийн их нь Арвайхээр сум бөгөөд 32891, хамгийн цөөн хүн амтай нь Гучин-Ус 41%сум бөгөөд 2194 хүн амтай. 7% 36% Нийт хүн ам Хижээл Хөг 16% Залуу болон идэр нас Хүүхдүүд Залуу болон идэр нас 41% Хижээл Хөгшид Хүүхдүүд Нийт хүн амын 62.4%Хүүхдүүд Залуу болон идэр нас Хижээл Хөгшид ажил эрхэлж байгаагаас ХөдөХөөдаөжө аажхуайхуй 44%% 111%1% 55%% нБиолйогнБмвиослйирогймовнсилрхй,оанэлмрх,үгаэаүмрлаүглаүмлаалэлмнаэлдн,д, Уул уурхай 77%% 54% 54% Уул уурхай 8% 8% Худалдаа эрхлэлт Худалдаа эрхлэлт 11% 11% Төр, батлан хамгаалах Төр, батлан хамгаалах Барилга Барилга Бусад Бусад 16
ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ ЗАГВАР ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ : гшид Манай аймгийн Орхон, Таац, Онгийн голын сав газраар бэлчээр болон хадлангийн уудам талбайтай нь эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар үүн дотроо мал аж ахуйн салбар гол байр эзэлж, мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. 0% 32% Аймгийн нийт 43% Хөдөө аж ахуй дотоодын Үйлдвэрлэл Худалдаа үйлчилгээ бүтээгдэхүүн Бусад 25% 17
Нийт мал сүргийн тоогоор улсдаа сүүлийн 10 жилд 3 удаа 1-р байр, 2 удаа 3-р байрт жагсаж байна. Мал аж ахуйг өсгөхөд төдийгүй иргэдийг малжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан 76 улсын аварга малчин, 4 улсын хошой аварга малчин, 3 улсын аварга саальчдаараа бид бахархдаг. 2020 он Үхэр Тэмээ Адуу Хонь Ямаа 251.8 26.5 280.1 2114.9 1805.6 мян.тол мян.тол мян.тол мян.тол мян.тол Малын тоо толгойг сумдаар харуулбал /2020 оны мал тооллогоор/: д/д Сум/дүүрэг Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа 1 Баян-Өндөр сум 315 732 319 20 045 12 367 178 757 104 244 2 Богд сум 314 156 9 493 8 929 3 992 80 890 210 852 3 Баянгол сум 311 441 2 974 13 123 5 618 169 807 119 919 4 Бүрд сум 297 447 361 17 806 8 578 178 523 92 179 5 Уянга сум 296 502 15 25 297 55 338 112 445 103 407 6 Хархорин сум 296 223 305 23 674 21 542 154 843 95 859 7 Бат-Өлзий сум 263 432 0 29 847 46 670 109 053 77 862 8 Арвайхээр сум 247 285 272 14 920 10 520 117 231 104 342 9 Хужирт сум 246 625 21 25 809 16 353 127 874 76 568 10 Сант сум 240 191 835 9 587 7 181 112 929 109 659 11 Хайрхандулаан сум 233 181 211 11 075 8 113 99 193 114 589 12 Зүүнбаян-Улаан сум 222 337 1 18 303 17 899 108 253 77 881 13 Тарагт сум 206 591 86 12 805 6 952 105 510 81 238 14 Өлзийт сум 182 146 237 14 351 7 541 103 543 56 474 15 Нарийнтээл сум 180 408 53 8 368 9 598 66 386 96 003 16 Төгрөг сум 174 338 3 912 6 425 1 976 79 837 82 188 17 Есөнзүйл сум 169 613 241 10 883 6 310 93 757 58 422 18 Гучин-Ус сум 156 214 4 597 5 531 2 517 69 739 73 830 19 Баруунбаян-Улаан сум 125 196 2 637 3 329 2 751 46 383 70 096 Төрөл тус бүрээр аймагтаа тэргүүлдэг сумдыг өнгөөр ялгав. Тус аймаг нь МАА-н салбарын материаллаг баазыг бэхжүүлж зарим төрлийн малын үүлдэр угсааг сайжруулахад анхааран 3 бүсчлэлээр хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эрт дээр үеэс Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны нутаг Зэгст, Боржигтын орчим нутаглаж байсан малчин ардууд олон арван жилийн малч ажиллагааныхаа үр дүнд бие томтой, шилмэл хонин сүргийг 18
бий болгон үеэс үед дамжин өсч үржүүлж ирсэн түүхэн улбаатай. 2017 онд Омгийн хонины цөм сүргийн малчдыг түшиглэн “Нарт боржигтын омог” үржлийн хоршоо байгуулж, Баянгол омгийн хонийг үүлдэр болгох зорилт тавин, жил бүр 100-200 өсвөр хээлтүүлэгчийг бойжуулан, омгийн хонины тоо толгой 50 орчим мянгад хүрч, аймгийн бүх сумдын хонин сүрэгт сайжруулагчаар ашиглаж малчдад захиалгаар нийлүүлж байна. БАЯНГОЛ ОМГИЙН ХОНИНЫ ОНЦЛОГ ШИНЖҮҮД 1. Баянгол омгийн хонь нь монгол орны төв хэсэгт орших Баянгол сумын цөлөрхөг хээрийн бүсэд өсгөн үржүүлж байгаа мах-өөхний чиглэлийн бүдүүн ноост хонь бөгөөд Баяд, Сартуул, Дархад, Байдраг, Говь-Алтай омог, үүлдрийн хоньтой харьцуулахад ноосны гарц, чанарын хувьд ойролцоо боловч амьдын жингээр 9.2-18%-иар илүү, зүүн аймгуудад өсгөж үржүүлж байгаа Барга, Үзэмчин, Буриад омог, үүлдрийн хоньтой харьцуулахад амьдын жингийн хувьд ойролцоо боловч ноосны гарц, чанараар 27-30%-иар илүү байдаг онцлогтой. 2. Нутгийн байгаль цаг уур экологийн нөхцөлд гойд зохицсон, тэсвэр хатуужил сайтай, чийрэг биетэй, зун, намар тарга хүчээ сайн авч, өвөл, хавар тарга хүчээ сайтар хадгалж онд ордог, жилийн дөрвөн улиралд бэлчээрээр малладаг. 3. Ашиг шимийн түвшингээр нутгийн монгол хониноос 15-25 орчим хувиар илүү, 100 хонь тутмын 20 орчим хувь нь илүү нугаламтай, эм хонины 15-20 хувь нь ихэрлэдэг, зүсний хувьд нэлээд тогтвортой, харандан, борондон, хар халзан, бор халзан, шар халзан зүс зонхилдог, биеийн үндсэн хэсгүүд нь цагаан. 19
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨГЖИЛ Манай аймгийн газар тариалангийн салбар нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа эдийн засаг нийгмийн чухал салбар билээ. Хангай ба хээрийн бүсэд газар тариалан эрхэлж, ургацын ихэнх хэсгийг Хархорины аж ахуй эзэлдэг бөгөөд гурилын үйлдвэр болон тэжээлийн цогц үйлдвэрлэл явуулж байна. Хархорин сум үр тариа, Төгрөг сум төмс, хүнсний ногоо, Нарийнтээл сум байцай, Баруунбаян-Улаан сум халтар арвай, ил талбайн тарвас, Арвайхээр сум лууван, сонгино, саримсаар аймагтаа хамгийн өндөр ургац авдаг. Аймгийн хэмжээнд 2020 онд 9.9 мянган га талбайд тариалалт хийж, үр тариа 4.4 мянган тонн, төмс 4.2 мянган тонн, хүнсний ногоо 2.5 мянган тонн, гурилын хэрэгцээний 56.1 хувийг хангахуйц улаан буудай тус тус хураан авч, хүн амынхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээний 55 хувийг хангаж байна. ЗАГВАР Төгрөг сумын тариалангийн талбай 20
АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, барилга, барилгын материал, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзэлж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өргөжин тэлж байна. 2020 оны байдлаар аймгийн хэмжээнд 597 жижиг дунд үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Ноос ирээдүй”, “Өв эко мийт”, “Дэлхийн хүнс”, “Дээжийн өргөө”, “Дэлгэрэх хүнс”, “Өв санаа”, “Топ зүү” зэрэг томоохон үйлдвэр цехүүд байна. Ихэнх үйлдвэрүүд нь үндсэн түүхий эддээ ойр байрласан давуу талтай бөгөөд бүх сумдад мал аж ахуй, Уянга, Хужирт, Бат-Өлзий сумдад гэрийн мод, модон эдлэлийн үйлдвэрлэл, Хархорин сум газар тариалан, Арвайхээр хотод хөнгөн хүнс, мах, ноос, барилгын материал, модон эдлэлийн олон үйлдвэр ажилладаг ба үйлдвэрийн аргаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд байнгын тогтмол үйл ажиллагаагаар хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг. Тухайлбал: “Дэлхийн хүнс” ХХК нь жилдээ 2000 тн махыг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд 20 хувь нь дотоодын хэрэгцээг 80 хувь нь экспортын хэрэгцээг хангадаг бөгөөд 40 гаруй ажилтан байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна. Орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компани ЗАГВАР 1962 онд 40 гаруй хүнтэй, 10 гаруй машин трактортой Баянтээгийн уурхай байгуулагдан нүүрс олборлож эхэлсэн түүхтэй Баянтээгийн нүүрсний уурхай нь өөрийн аймаг болон баруун бүсийн аймгуудын хэрэгцээг нүүрсээр бүрэн хангадаг. Улаанбаатараас баруун чиглэлийн улсын чанартай төв засмал зам дагуу оршдог нь эдийн засаг, газар зүйн байрлалын давуу талтай юм. Баянтээгийн нүүрсний уурхай 2019 онд 600 мян.м3 хөрс хуулж, 210 мян.тн нүүрс борлуулан 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг анх удаa хуваарилж, улсын хэмжээнд уул уурхайн салбарын шилдгийн шилдэг байгууллагаар шалгарсан. 21
“Ноос ирээдүй” ХХК Хонь, тэмээний ноос боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гарган жилд 3000 тн ноос боловсруулах хүчин чадалтай “Ноос ирээдүй” ХХК нь 2013 онд байгуулагдсан. Ноос угаах, самнах, эсгий, оёдлын үйлдвэр гэсэн 4 хэсэгтэй тус үйлдвэр нь аймгийнхаа төдийгүй дотоодын зах зээлийг боловсруулсан болон эцсийн бүтээгдхүүнээрээ ханган 80 гаруй ажилтантай тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хархорин сумын сангийн аж ахуй БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй байгуулагдсан түүхэн эхлэлтэй Хархорин сангийн аж ахуй нь байгуулагдсанаасаа хойш 183 сая пүү үр тариа хурааж, жилд дунджаар 5.1 сая пүү үр тариаг улсад тушаадаг бөгөөд газар тариалан, мал аж ахуйн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж дотоодын хэрэгцээг хангаж байна. Гэрийн мод үйлдвэрлэл Өвөрхангай аймаг нь монгол гэрийн мод үйлдвэрлэлээрээ улсдаа алдартай бөгөөд энэхүү үйлдвэрлэл нь манай аймгийн бренд бүтээгдэхүүн юм. Уянга, Бат-Өлзий, Хужирт сумд гэрийн модны үйлдвэрлэлийг голлон эрхэлдэг. Эдгээрээс “Уянга хийц” хэмээх гэр нь хэв тохиромж сайтай, монгол хүний гоо сайхны таашаалд нийцсэнээрээ монголдоо төдийгүй дэлхий дахинд алдаршсан бөгөөд модны чанар сайн, цуулбар уньтай, бат бөх байдлаараа ялгардаг. Гэрийн модны Уянга хийц нь монгол гэрийн зохион бүтээлт, урлал чимэглэлийн шилдэг загварын нэг мөн. Уянга хийцийн гэрийг зөвхөн тус суманд төдийгүй Бат-Өлзий, Хужирт суманд үйлдвэрлэж, хөгжүүлж байна. 22
Хүүхдүүдээ сумдуудын түүх, газарзүйн байршил онцлогтой танилцъя Өвөрхангай аймаг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 107 багтай бөгөөд сумдыг хангай, тал хээр, говийн бүсээр ангилан судалцгаая. ХӨВЧ НОГООН УУЛЫН ХАНГАЙ /Хангайн бүсийн сумд/ 1. БАТ-ӨЛЗИЙ СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан он: 1924 он Хүн ам: 7570 Аймгийн төвөөс алслагдсан зай: 70 км Газар зүйн байршил: Хангайн нурууны зүүн өмнөд уулсын төгсгөлийн тойрогт 242800 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Адуун сүргээрээ аймагтаа тэргүүлдэг, аймгийн хамгийн их ойн нөөцтэй, байгалийн үзэсгэлэнт газар нутгаараа улсдаа алдартай сум 2. УЯНГА СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу/ Сайн ноён хан аймгийн засаг захиргааны төв байсан. ЗАГВАР Байгуулагдсан он: 1931 он Хүн ам: 9542 Аймгийн төвөөс алслагдсан зай: 60 км Газар зүйн байршил: Хангайн нурууны зүүн өмнөд уулсын төгсгөлийн 23
тойрогт 313900 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Тус сум нь сарлагаараа улсад тэргүүлдэг сарлагийн сүү тос болон Уянга хийцийн гэрийн эрээн модоороо улсдаа алдартай юм. 3. ХУЖИРТ СУМ /Хуучнаар Илдэн бэйлийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Хүн ам: 6803 Аймгийн төвөөс алслагдсан зай: 84км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн өмнөд бэгэлцгийн тойрогт 171800 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Улсын чанартай Хужирт рашаан сувилалтай, 4. ХАРХОРИН СУМ /Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1956 он Газар зүйн байршил: Хангайн нурууны зүүн төгсгөлд 224100 га нутаг дэвсгэртэй. Хүн ам: 12256 Аймгийн төвөөс алслагдсан зай: 165 км Онцлог: Бурхан шашны анхны төв Эрдэнэ-Зуу хийд, Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот байгуулагдсан түүх, соёлын өлгий нутаг. Чацарганы төрөлжсөн талбайгаараа улсдаа тэргүүлдэг. 24
5. ЗҮҮНБАЯН-УЛААН СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ахай бэйс, Үйзэн вангийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 3859 Аймгийн төвөөс алслагдсан зай: 47 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн зүүн өмнөд уулсын тойрогт 270000 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Аймгийн анхны Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сум, сүү цагаан идээ боловсруулах арга, технологиороо аймагтаа тэргүүлдэг нутаг юм. ХӨШИГ НОМИН ТАЛЫН ХАНГАЙ /Тал, хээрийн бүсийн сумд/ 6. БҮРД СУМ /Түшээт хан аймгийн Далай гүний хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 2905 Аймгийн төвөөс алслагдсан зай: 136 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн өмнөд бэгэлцгийн тойрогт 258000 га нутаг дэвсгэртэй Онцлог: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шав тавьж, даншиг наадам хийсэн газар, Монгол орны газар нутгийн төв цэг тус сумын “Өвөр хөшөөтийн булаг” гэдэг газар бий. 25
7. БАЯН-ӨНДӨР /Хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 3647 Аймгийн төвөөс алслагдсан зай: 136 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангай өмнөд бэгэлцэгийн тойрогт 324800 га нутаг дэвсгэртэй Онцлог: Монголчуудын өв соёл, зан заншил болсон хөхүүрийн айраг исгэх язгуур өвөөр ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд гол хувь нэмэр оруулсан. 8. ЕСӨНЗҮЙЛ /Хуучнаар Илдэн бэйлийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1932 он Хүн ам: 2857 Аймгийн төвөөс алслагдсан зай: 102 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн өмнөд бэгэлцэгийн тойрогт 221000 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Монголын бурхан шашны тэргүүн, анхдугаар Богд төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг. Есөнзүйл хэмээсэн нь Өндөр гэгээний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургасантай холбон нэрлэсэн ажээ 26
9. ӨЛЗИЙТ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 2389 Аймгийн төвөөс алслагдсан зай: 69км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангай өмнөд бэгэлцэг тойрогт багтаж Хангайн нурууны зүүн урд хэсгийн төгсгөлд 179700 га нутаг дэвсгэртэй Онцлог: Аймгийн сүлд дуунд мөнхөрсөн хунгийн чуулгат “Сангийн далай” нуур тус суманд оршдог, олон алдартнууд төрсөн нутаг. 10. БАЯНГОЛ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь:1924 он Хүн ам: 3825 Аймгийн төвөөс алслагдсан зай: 80 км Газар зүйн байршил: Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт 354200 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Хонин сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг, “Баянгол омог”-ийн хониороо алдартай 27
11. НАРИЙНТЭЭЛ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 3620 Аймгийн төвөөс алслагдсан зай: 157км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн зүүн өмнөд уулсын тойрогт 270000 га нутаг дэвсгэртэй Онцлог: Шарга нутгийн уртын дуугаараа алдартай, эрдэнэ бишрэлт мэргэн бандидын III дүр Цэвэлваанчигдорж зэрэг олон алдартнуудын төрж өссөн нутаг. 12. ХАЙРХАНДУЛААН СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 3504 Аймгийн төвөөс алслагдсан зай: 72 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн нурууны зүүн өмнөд уулсын тойрогт 413700 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Төрийн соёрхолт эрдэмтэд зохиолчид олноороо төрөн гарсан нутаг. Хамгийн алсын хараатай уул “Хан Хөгшин” хайрхан, эртний хотын туурь Хубилай хааны сүрт цэргийн туурь энэ нутагт байдаг. 28
13. ТАРАГТ СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 3216 Аймгийн төвөөс: 35 км Газар зүйн байршил: Алтайн ар говийн мужийн Хангайн өмнөд бэгэлцэгийн тойрогт 339500 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Алдарт Арвайхээрийн тал, аймагтаа хамгийн анх нээгдсэн Хүннү гүрний үед ашиглаж байсан Хүрэмтийн рашаан, Монгол түмний морины их шүтээн цогцолбор тус сумын нутагт байдаг. 14. АРВАЙХЭЭР СУМ, Өвөрхангай аймгийн төв /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид хошуу таслан өгч байгуулж байжээ./ ЗАГВАР 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл тавигдсан гэж үздэг. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог “Хот” гэж нэрлэх болсон. Хүн ам: 33743 Газар зүйн байршил: Хангай нурууны урд хэсэгт байрлаж Хангайн тэгш өндөрлөгийн болон Дундад талын тэгш өндөрлөгийн тойрогт 17300 га нутаг дэвсгэртэй Онцлог: Арвайхээр суманд “Үйзэн вангийн хүрээ буюу “Барт хүрээ” 29
хэмээх алдаршсан хэвлэлийн газар байсан. Тус сум нь аймгийн хамгийн олон хүн амтай сум юм. 15. САНТ СУМ: /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1931 он Хүн ам: 3878 Аймгийн төвөөс алслагдсан зай: 110 км Газар зүйн байршил: Монгол улсын төв, дорнод хээр талын мужид багтаж 256406 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Зээрэнгийн хийд, Олон хөшөө, Цагаан дэлийн дөрвөлжин булш зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай. УУДАМ ЦЭНХЭР ГОВИЙН ХАНГАЙ /Говийн бүсийн сумд/ 16. ТӨГРӨГ СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 2731 Аймгийн төвөөс алслагдсан зай: 100 км Газар зүйн байршил: Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт 546700 га нутаг дэвсгэртэй. Онцлог: 1945 оны чөлөөлөх дайнд хамгийн анх Жанчхүүгийн даваанд хүрч, Чуулалт хаалганы амыг байлдан эзэлж бусдадаа зам гаргасан Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн төрж өссөн нутаг. 30
17. ГУЧИН-УС СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, Үйзэн вангийн хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 2236 Аймгийн төвөөс алслагдсан зай: 106 км Газар зүйн байршил: Аргуйт голын зүүн хөвөө Гурван бургасны уужим толионд, Монгол орны төвийн бүсийн өмнөд хэсэгт оршдог. Онцлог: Цонжийн бэхлэлт хэмээх төмөр зэвсгийн үед төмөр хайлуулах зорилгоор барьж байсан 4 м урттай, 3 м өргөн, 2 м өндөртэй бэхлэлт сумын төвөөс 30 орчим км-т байдаг бөгөөд хожим нь 1650-иад онд Галдан бошигт хаан цэрэг дайны зориулалтаар бэхлэлт болгон ашиглаж байсан тул бэхлэлт хэмээн нэрлэгджээ. Бага эрээн, Монгол, Шинэ ус, Хуазангийн хоолой, Урд Хөөвөр, Гучингийн нуруу зэрэг газрууд нь нэн эрт цагт томоохон усан сан байсан шинжтэй бөгөөд эдгээр газруудад олон сая жилийн тэртээ амьдарч байсан махчин, өвсөн тэжээлт гүрвэл, хөхтөн болон далайн амьтдын чулуужсан яс үлдэгдэл нэн элбэг. 18. БОГД СУМ /Хуучнаар сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, ноён хутагтын шавь/ ЗАГВАР 31
Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 5803 Аймгийн төвөөс алслагдсан зай: 197км Газар зүйн байршил: Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт 1015500 га нутаг дэвсгэртэй. Онцлог: Аймгийн газар нутгийн хамгийн өндөр, хамгийн нам дор цэг оршдог бөгөөд аймагтаа тэмээ, ямаа, улсад ямааны тоо толгойгоороо тэргүүлдэг. 19. БАРУУНБАЯН-УЛААН СУМ /Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу/ ЗАГВАР Байгуулагдсан нь: 1924 он Хүн ам: 2784 Аймгийн төвөөс алслагдсан зай: 170км Газар зүйн байршил: Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт 394100 га нутаг дэвсгэртэй Онцлог: Дэлхийд ховордсон, Монгол орны улаан номонд орсон нэн ховор амьтан цоохор ирвэс энэ нутагт байдаг төдийгүй байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай. Эрт дээр үеэс эрхэлж ирсэн таацын халтар арвай нь Богд хаант Монгол Улсын үед халхын 5 сорын нэгээр шалгарч байсан, сайхан үнэр амтаараа ижил төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгаатайгаараа онцлогтой. 32
НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДАСГАЛ, АЖИЛ 1. Өвөрхангай аймаг 1931 онд хэдэн сумтай байгуулагдаж байсан бэ? А. 18 сумтай Б.31 сумтай В.19 сумтай Г. 20 сумтай 2. Байгалийн бүсүүдийг гүйцээн нөхөж бичнэ үү. Өвөрхангай аймаг хангай, хээр, ..................... гэсэн 3 байгалийн бүсэд хуваагддаг. 3. Цэгийн оронд дараах хариултаас зөвийг сонгоно уу. Халхын сайн ноён хан аймгийн засаг захиргааны зохион байгуулалт нь одоогийн .... аймгийн нутгийг хамарч байсан А. 6 аймаг Б. 5 аймаг В. 4 аймаг Г. 1 аймаг 4. Венийн диаграмм /1 дэх хэсэгт Цэцэрлэг мандал уулын аймгийн өнөөгийн Өвөрхангай аймгаас ялгагдах онцлог, 3 дахь хэсэгт өнөөгийн Өвөрхангай аймгийн Цэцэрлэг мандал уулын аймгаас ялгагдах онцлог 2 дахь хэсэгт энэ 2 аймгийн адил талыг нэгтгэн бичнэ үү./ 1 ................ 2 ......... 3 ............... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ......................... ........................ ........................ ........................ ........................ ........................ ......................... ......................... ......................... ......................... ..................... ..................... .................. .................. .................. 33
5. Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засаг, газар нутгийн хэмжээг тооны хэлээр илэрхийлэн дүгнэлт гаргана уу? 6. Цэцэрлэг мандал уулын аймаг, 1931 он, Сайн ноён хан аймаг, 1923 он гэсэн түлхүүр үгсийг ашиглан аймаг байгуулагдсан түүхийг он тооллын шулуун дээр тэмдэглэнэ үү. 7. Хангайн бүсийн сумдыг байгуулагдсан хугацаагаар дараалуулж байршуулаарай. 1 ............................................................... 2 ............................................................... 3 ............................................................... 4 ............................................................... 5 ............................................................... 34
8. Илүүцийг олно уу. А. Түшээт хан Б. Далай засгийн хошуу В. Сэцэн хан Г. Засагт хан Яагаад илүүц болохыг тайлбарлан бичнэ үү ......................................... ............................................................................................................................ ............................................................................................................................ ............................................................................................................................ 9. Дараах загварт говийн бүсийн сумдыг газар нутгийн хэмжээгээр нь багаас нь том руу нь дараалуулж бичээрэй. .............................................. .............................................. .............................................. .......................................... 10. Үгийн сүлжээ бөглөөрэй. ХӨНДЛӨНГӨӨР: 13. Сангийн далай нуур аль суманд 3. Монгол улсын баатар байдаг вэ? Лувсанцэрэнгийн Аюушийн төрж өссөн нутаг аль суманд байдаг вэ? 14. 3534 хүн амтай сум 5. Аймгийн төвөөс 157 км зайд 15. Хамгийн эхэнд байгуулагдсан оршдог сум. сумын нэр 9. Өөш шахлаг уул аль сумын 17. 1931 онд Халуун-Ус сум нутагт байдаг вэ? нэртэйгээр анх байгуулагдаж байсан 10. Элсний эмчилгээгээрээ сум алдартай сум БОСООГООР: 11. Өвөрхангай аймгийн төвөөс 1. Хуучнаар Сайн ноён хан хамгийн ойр оршдог сум аймгийн Ахай бэйс, Үйзэн вангийн хошуу одоогийн аль сум бэ? 35
2. Хамгийн алсын хараатай уул 8. Гэрийн эрээн мод хийцээрээ аль суманд байдаг вэ? улсдаа тэргүүлдэг сум 4. Монголын хамгийн анхны 9. Хангайн нурууны зүүн өмнөд олимпийн “Хүрэл” медальтны төрөлх уулсын төгсгөлийн тойрогт 242800 га нутаг нутаг дэвсгэртэй ямар сум бэ? 6. Хонин сүргээрээ аймагтаа 10. Хөхүүрийн айраг исгэх язгуур тэргүүлдэг сумын нэр өвөөрөө алдаршсан сум 7. Улаанбаатар хотын анхны шав 12. Чацарганы төрөлжсөн тавигдаж даншиг наадам хийсэн талбайгаараа улсдаа тэргүүлдэг сум газар аль суманд байдаг вэ? 11. Өвөрхангай аймагтай хиллэдэг аймгуудыг нөхөж бичнэ үү. 36
12. Өвөрхангай аймгийн 19 сумын нэрийг олж өнгийн харандаагаар ялган будаарай. 13. Энэ бүлгээс: Хамгийн сонирхолтой нь ............................................... ....................................................................................байлаа. Энэ бүлгээс ............................................................................................... ........................................................................................ талаар гүнзгийрүүлж мэдэж авлаа. Цаашид ............................................................. үүнийг дэлгэрүүлэн мэдэхийг хүсэж байна. 14. Одоогийн сумдын хуучнаар ямар хошуунд хамаарч байсан тоог нөхөж бичнэ үү. Одоогийн 19 сумдаас хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошууны ....... сум, Үйзэн засгийн хошууны ........ сум, Илдэн бэйлийн хошууны ....... сум, Далай гүний хошууны ........ сумд хамаардаг. 15. Танай сум хуучнаар аль хошуунд хамаарч байсан талаар дэлгэрүүлэн судалж тэмдэглэл хөтлөөрэй. 37
16. Бүлгээс нэг сэдэв сонгон дараах загвараар 5 мөрт бүтээгээрэй 17. “Миний төрсөн нутаг” сэдэвт зохион бичлэг бичээрэй. /Нутгийнхаа газар нутаг, хүн ам, аж ахуй, бахархал/ 18. Өөрийн сумын хүн, малын тоогоор тус бүр график хийн дүгнэлт гаргана уу. 19. Аймгийнхаа хүн ам, хөдөө аж ахуйгаар хамгийн хамгийн тодорхойлон нөхөж бичээрэй. а. Хамгийн олон малтай сум .............................................................. б. Манай аймгийн хамгийн олон тоо толгойтой мал сүрэг нь ................... в. Манай аймгийн хамгийн цөөн тоо толгойтой мал сүрэг нь ................... г. Хамгийн олон ямаатай сум ........................................................... д. Тэмээн сүрэг байдаггүй сум ........................................................ е. Хамгийн ......................................................................................... 20. Доорх загварт хангайн бүсийн сумдын хүн амын тоог 5 дугаар дээр, газар нутгийн хэмжээг 10 дээр, байгуулагдсан хугацааг 1 дээр, малын тоог 3 дээр гэх мэт тоон мэдээллүүдийг бичиж харьцуулан дүгнэлт гаргаарай. 38
ХОЁРДУГААР БҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦ ЗАГВАР 39
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШИХ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГУУД Газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалах нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцөлийг хангах сонгодог хэлбэр болохын хамт хүн төрөлхтний байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж, улмаар улс орнууд байгаль орчиндоо зохицон хөгжих үзэл санааг баталгаажуулах үндсэн аргуудын нэг билээ. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-ийг зориулалтаар нь • Дархан цаазат газар • Байгалийн цогцолборт газар • Байгалийн нөөц газар • Дурсгалт газар гэж 4 үндсэн төрөлд хуваадаг ба эдгээр нь ховор амьтан, ургамлын өлгий нөхөн сэргэх, үржих, түгэн тархах голомт нутаг болж байдаг. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухаан болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ. Манай аймагт • Хангайн нуруу • Орхоны хөндий • Хөгнө тарна гэсэн байгалийн цогцолборт газрууд байдагтай танилцацгаая. ЗАГВАР 40
ХАНГАЙН НУРУУ: /Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар/ Хангай нурууны Байгалийн Цогцолборт газар нь Архангай аймгийн Чулуут, Булган, Цэнхэр, Хотонт, Их тамир, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумдын нутаг дэвсгэрийн хилийн заагт орших Хангайн нурууны төв хэсгийн 646.287 га газрыг хамарна. Шинэс голлосон ой хөвчит олон уул, салбар нуруутай бөгөөд 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна. Өвөрхангай аймаг нь хойд талаараа Хангай нурууны өвөр хэсгийн салбар уулсаар хүрээлэгдэнэ. Хангайн нуруу бол Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэрийг хадгалж улмаар ой тайга, говь цөлийн тархалтын хүрээг хязгаарлаж байдаг байгалийн бие даасан их мужийг үүсгэнэ. Хангайн нуруу нь түүнийг тал бүрээс нь хүрээлэх Өвөр Байгалийн уулт тайга, Төв Азийн цөл, Алтай Соёны уулс, Дагуур Монголын хээр, Их Хянганы уулс зэрэг байгалийн их мужуудын уулзвар заагт байрлах өвөрмөц нутаг юм. ОРХОНЫ ХӨНДИЙ: /Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар нутаг/ УИХ-ын 2006 оны 26 дугаар тогтоолоор Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийн 353036 га талбайг хамарсан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрыг баталсан бөгөөд Хангай нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамардаг. Дэлхийн өвийн соёлын дурсгалт газрын өвөөр 2004 онд урьдчилсан жагсаалтад орсон, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад 2006 онд авсан. 41
БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ. Байгалийн нөөц газар нь дараах төрөлд хуваагдана. Үүнд: 1. Иж бүрдлийн нөөц газар. Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилготой. 2. Биологийн нөөц газар. Ховор, ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 3. Түүхэн олдворын нөөц газар. Эртний амьтан ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилготой. 4. Геологийн нөөц газар. Газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилготой. 5. Усны нөөц газар. Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилготой. Байгалийн нөөц газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бөгөөд барилга байгууламж барих, тэсэлгээ хийх, ан амьтан агнах, мод, зэгс, шагшуурга бэлтгэхийг хориглодог. Манай аймагт • Батхаан • Дулаан хайрхан гэсэн нөөц газрууд байдагтай танилцацгаая. ЗАГВАР БАТХААН УУЛ /Улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар/ Батхаан уул нь Улаанбаатараас баруун урагш 250 километр, Төв аймгийн Эрдэнэсант сумын төвөөс 33 километр зайтай Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн 30 орчим километр үргэлжилдэг нуруу бөгөөд оргил нь Батхаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2178 метр өндөр. Батхаан уул нь Хангайн Хэнтийн уулархаг мужид багтах ба Орхон Туул 42
голын савын 1500-2000 метр өргөгдсөн бэсрэг өндөр уулсын нэг бөгөөд Монгол орны хамгийн өмнөд захын ой бүхий уул юм. УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгосон. ДУЛААН ХАЙРХАН /Улсын тусгай хамгаалалттай нөөц газар/ Дулаан хайрхан уулыг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Байгалийн нөөц газар болгосон. Өвөрхангай аймгийн Хархорин Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан оршдог 39035 га талбайтай Монгол орны шилмүүст ойн хамгийн урд зах буюу хамгийн урд өргөрөгт оршдог. Байрлалын хувьд Хангайн гол нуруунаас саланги тусгаар орших хэдий ч экосистемийн хувьд бас ихээхэн өвөрмөц, гол өндөрлөг хэсгийн ар хажуу нь уулын ойн, өвөр хажуу болон ойн доод хэсэг уулын хээрийн төрхтэй, боржин чулуулгаас тогтсон элдэв сонин тогтоц бүхий онцгой орчин юм. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн дурсгалт газар гэнэ. Байгалийн дурсгалт газар нь дараах 2 төрөлтэй. 1. Байгалийн дурсгалт газар. Өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамруулна. 43
2. Түүх, соёлын дурсгалт газар. Эртний хүний оромж, отог бууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш, бунхан, эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул, овоо, тахилга бүхий болон чухал үйл явдал болсон газар зэргийг хамруулна. Дурсгалт газар дахь байгалийн болон түүхийн дурсгалт зүйлүүдээс 0,1-3,0 км-ийн ойр орчимд сүр бараа, өнгө үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, дурсгалт зүйлсийг эвдэх, буулгах, хөндөх, тэдгээрт хохирол учруулахыг хориглоно. Улсын хэмжээнд 8 дурсгалт газар байх бөгөөд тэдгээр нь нийт нутаг дэвсгэрийн 0.06 хувийг эзэлдэг. Манай аймгийн “Хүйсийн найман нуур”-нь байгалийн дурсгалт газар юм. НАЙМАН НУУР: /Улсын тусгай хамгаалалттай дурсгалт газар / ЗАГВАР Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших энэхүү дурсгалт газар нь Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165 м өргөгдсөн галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дүнд үүссэн, цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанаа, Дөрөө, Мухар нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 11149 га газрыг хамруулсан. 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. 44
Өвөрхангай аймагт орших аймгийн тахилгат уулс болон үзэсгэлэнт газруудтай танилцъя Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа, зорилгыг агуулдаг тайлга тахилгын ёслолыг үйлддэг. д/д Сумын нэр Газрын нэр Тусгай хамгаалалтад авсан Талбайн үндэслэл хэмжээ / 1 Богд Арц Богдын Гол мөрний урсац бүрэлдэх га/ нуруу эх, байгалийн унаган төрхийг 171,477.2 хадгалах, ховор ан амьтдыг хамгаалах 590,46.1 2 Баруунбаян- Зүүн Богд Гол мөрний урсац бүрэлдэх 120,159 Улаан, Богд уул эх, байгалийн унаган төрхийг хадгалах, ховор ан амьтдыг 126,179.8 хамгаалах 14,031.1 53,463.4 3 Богд, Төгрөг Өөш Байгалийн унаган төрхийг 71,120.4 шахлага, хадгалах 505.9 Шаа хайрхан 34,029.6 4 Гучин-Ус, Төгрөг, Хонгорын тал Байгалийн унаган төрхийг 1,171.2 2,212.1 Баянгол хадгалах 6,560.2 659,955.6 5 Сант Домбонгийн Байгалийн унаган төрхийг нуур хадгалах 6 Баруунбаян- Өшгөгийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, байгалийн унаган төрхийг Улаан, нуруу хадгалах, ховор ан амьтдыг хамгаалах Нарийнтээл, Хайрхандулаан 7 Өлзийт, Дөлгөөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, байгалийн унаган төрхийг Есөнзүйл, Баян- Хайрхан хадгалах, ховор ан амьтдыг хамгаалах Өндөр 8 Бүрд Монгол Байгалийн унаган төрхийг Улсын төв хадгалах цэг 9 Тарагт, Баянгол Хүйсийн тал Байгалийн унаган төрхийг хадгалах 10 Есөнзүйл Өвгөн Байгалийн унаган төрхийг суварга хадгалах 11 Есөнзүйл Өвтийн сахиа Байгалийн унаган төрхийг хадгалах 12 Өлзийт Сангийн Байгалийн унаган төрхийг далай нуур хадгалах Нийт 13 сум 12 газар 45
ЗҮҮН ХАЙРХАН УУЛ /Аймгийн тахилгат/ Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дахь Зүүн хайрхан нь Өндөр гэгээний төрсөн нутаг. Далайн түвшнээс дээш 2407 метрийн өндөрт оршдог газар зүйн байршлаараа Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант, Хужирт, Баян-Өндөр сумдын уулзварт байрладаг амьтан, ургамлын арвин төрөл зүйл, сан хөмрөгтэй, ус ургамал нь тэгширсэн, байгалийн үзэсгэлэнт сайхан хайрхан юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор аймгийн тахилгат хайрхан болгохоор шийдвэрлэж, тахилгын анхны төрийн ёслол 2015 оны 06-р сарын 02-ны өдөр болсон бөгөөд цаашид 4 жил тутамд тахиж байхаар шийдвэрлэсэн. Хамгийн алсын хараатай “ХАНХӨГШИН УУЛ” /Аймгийн тахилгат/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор XIII дугаар зуунаас эхлэн тахиж ирсэн Хайрхандулаан сумын нутагт орших “Ханхөгшин хайрхан”-ыг дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байна. Хан хөгшин хайрханы орой дээрээс хошууны нутаг бүхлээрээ харагддаг хэмээн хэлэлцдэг. Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутагт орших Хан уултай эн тэнцүү хүндэтгэл хүлээдэг эртний шүтлэгт нэгэн овоо Гүн овоог тахиснаар Ханхөгшин уулын тахилга эхэлдэг гэж үздэг. Ханхөгшин хайрханы мөнхийн толь хэмээн ярилцдаг Гүн нуур нь 46
далайн түвшнээс дээш 1753 метрийн өндөрт орших бөгөөд XVIII зууны дунд үед энэ нуур, овоо хоёрт “ГҮН” цол өргөмжилсөн, ямар ч гантай цагаар ширгэж дундардаггүй, хөлгүй нуур хэмээн нутгийн иргэд хуучилдаг байна. Хамгийн алдартай “ХАНГАЙ ОВОО” /Аймгийн тахилгат/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойш 2 км зайд Хангайн нурууны төгсгөлд далайн түвшнээс дээш 1964.3м өндөрт өргөгдсөн эртнээс тахиж ирсэн Хангайн овоо оршдог. Хан овоог 1776 онд Номч Цорж Лувсандагвадаржаа “Хангайн овоо” хэмээн нэрлэснээс хойш өнөөг хүртэл шүтэж, Эрдэнэ зуу, Дамбаравжаалин хийдийн лам нар, нутгийн зон олонтойгоо хамт жил бүрийн зуны эхэн сард тахидаг уламжлалтай. Хангай овоон дээрээс ажиглавал: Хөгнө хаан, Батхаан, Их, Бага Монгол, Номгон, Шилүүстэй, Онгон, Сант зэрэг сүрлэг уулсын ой хөвч бүрхсэн үзэсгэлэнт сайхан Баян зүрх, Их Арцат уулууд ил харагддаг. ОРОН НУТГИЙН ТАХИЛГАТ УУЛСААС АРЦ БОГДЫН НУРУУ Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил болох “Их баян уул” нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөр юм. 47
Уулын өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц Богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм олон гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг хайрхан юм. ЦАГААН ОВООТ ТОЛГОЙ Баруунбаян-Улаан сумын төвөөс зүүн хойш 40 км зайд оршдог бөгөөд жижиг 27 овоотой Баянтөхөмийн хөндийн баруун цээжинд оршдог хайрхан. “Миний багад манай нутгийнхан зуны эхээр өөдөө буюу хангай тийшээ нүүнэ. Намрын эхээр Баян-Аарагийн хөндийд Таацын голын сав дагуу бууна. Тэгээд л намрын эхэн сарын сайн өдөр Таацын цагаан овоот толгойгоо тахина. Лам нар ном уншиж, бөх барилдаж, морь уралдуулан малчид цагаан идээгээ өргөснөөр бороо орж ногоо хэнзлэн ургадаг гэж” Төмөрийн Дэжидмаа гуай 1995 онд хуучилж байснаас харахад эртнээс шүтэж ирсэн хайрхан болох нь харагдаж байна. БАЯН БОРХ ХАЙРХАН Зүүнбаян-Улаан сумын орон нутгийн тахилгат “Баян Борх” хайрхныг эртнээс шүтэж ирсэн бөгөөд сумын төвөөс 25 км-ын зайд оршдог юм. Дөрвөн талдаа 4 нууртай, хойно, өмнөө булаг, шандтай, алсаас харагдах сүр бараатай, өвөр бэлдээ мод ан амьтантай уул ус нь тэгш сайхан хайрхан билээ. 48
ХАН БАЯН ХАЙРХАН Хан баян хайрхан Бат- Өлзий сумын Улиастай багийн нутагт Хангай нурууны салбар уулс, Орхон голын урд биед далайн түвшнээс дээш 2900 м өндөрт сумын төвөөс 70 км зайд оршдог. Нутгийн иргэд Тогоо хайрхан хэмээн нэрлэдэг энэхүү уулын оройгоор мод ургаж битүүрэх цагт халх даяараа баяжих домогтой гэж нутгийнхан ярилцдаг. 2002 онд нутгийн шүтээн уул болгож хоёр жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн. ТААЦЫН ЦАГААН ОВОО Нарийнтээл сумын төвийн ойролцоо буюу зүүн талд нь оршдог. Овоо нь дан цагаан чулуунаас тогтсон. Цагаан овооны харалдаа доор байсан Цагаан сүм хэмээх сүмээс тахилгыг хийдэг байжээ. ХАНГАЙН ХАЙРХАН УУЛ Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Хангай хайрхан уул нь бүхэлдээ Хангайн гол нурууны Орхон гол руу буусан зүүн шувтарга уул юм. Нутгийн зон олон бүхэлдээ сүслэн мөргөж, тахин шүтэж, цай 49
сүүнийхээ дээжийг өргөж ирсэн тус хайрхан өөрийн гэсэн шүтээн хөрөг, тахилга, сан, магтаал дуутай болсон байх бөгөөд хүн анх үүссэн цагаас өгсүүлээд үе үеийн хүчирхэг төрт улсууд оршин тогтож байсан хот өргөөний бууц суурингууд хаяа дэрлэн оршиж байгаа нь түүний хэр элбэг баян, эрхэм нандин орон болохыг илтгэнэ. 1996 онд байгалийн цогцолбор газрын ангиллаар төрийн тусгай хамгаалалтанд орсон бөгөөд 2006 онд UNESCO Дэлхийн өв дурсгалаар бүртгэсэн байдаг. /652700 га/ Хангай хайрханы ноёлох оргил Хангай овоо, далайн түвшнээс дээш 1954,3 м. Хархорин сумын Хангай овоог ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 25 ны өдрийн 21-р тогтоолоор орон нутгийн тахилгат уул болгосон. ДУЛААНЫ ХАНГИ ХАЙРХАН Хужирт сумын төвөөс зүүн өмнөд хэсэгт далайн түвшнээс дээш 2369 метрт өргөгдсөн 400 га талбай эзэлдэг хайрхан юм. ИХ БАГА МОНГОЛ УУЛ Бүрд сумын төвөөс зүүн хойшоо 25 км орчим зайд оршдог. Хангай нурууны салбар уулсын төгсгөл далайн түвшнээс дээш 1675 метр өргөгдсөн, баруун, зүүн, өмнөд талаар нь элсэн манхнууд тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Их Монгол ууланд улиас, бургас, хайлаас, улиангар, манхан 50
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168