Зураг 32. Судалгаанд оролцсон завьчдын хөдөлмөр эрхлэлт хувь хүнэ , кемп-т давхар 57% ажилладаг , 43% Судалгаанд оролцсон завьчдын 18.9 хувь нь банкнаас зээл авсан. Зээлийн зориулалтын 80 хувь нь завь худалдан авахад зарцуулагджээ. Судалгааны дүнгээс харахад, усан замын тээврийн хэрэгслүүд нь 100 хувь аялал жуулчлалын зориулалттай хүн тээвэрт ашиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахгүй байна. Судалгаанд оролцсон завьчид ачаа тээвэр хийхэд зардал өндөр, дунд болон том оворын онгоцоор тээвэрлэлт хийх нь зохимжтой байдаг гэж хариулсан байна. Иймд өндөр хүүтэй зээлээр завь авч байгаа завьчдын хувьд усан замаар ачаа тээвэр хийх боломжгүй байгааг судалгааны дүнгээс харагдсан болно. Бага оворын завины зах зээлийн дундаж үнэ 50 гаруй сая төгрөгийн үнэтэй байна. Завины шатахуун зарцуулалт нь нийт зардлын 50 гаруй хувийн эзэлдэг. Харин засвар үйлчилгээний зардал жилдээ 1-2 сая төгрөг зарцуулдаг байна. Завины засвар, үйлчилгээнд зарцуулах зардлыг нарийвчлан судалбал, завины мотор 20-30 сая төгрөгний үнэтэй байдаг. Сүүлийн үеийн 4 тагттай завинууд АИ95 төрлийн шатахуун хэрэглэдэг нь шатахууны зардлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан юм. 100
Зураг 33. Завьчдын зардал \\дунджаар, хувиар\\ 60% 50% 50% 40% 30% 30% ашиг 20% 5% бусад 10% 10% 5% 0% шатахуун засвар үйлчилгээ татвар, хураамж Усан замын тээврийг хөгжүүлэхэд орон нутгаас төрөл бүрийн эвент, арга хэмжээ зохион байгуулах, ажиллах шинэ менежментийг бий болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, жуулчдад үзүүлэх тэдний сонирхолыг татах, дахин ирэх сэдлийг өдөөхүйц арга хэмжээ дутмаг байгааг судалгаанд оролцогчид илэрхийлж байв. 3.2. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ Усан замын тээврийн салбарын хувьд олон улсад Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцээр баталсан “Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглал”, МУ-ын “Далай ашиглах тухай” хуулийг мөрдөн ажиллаж байна. Ази-Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-ны худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын чиглэлээр Монгол Улс өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол Улс ДХБ-ын Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээрийн хүрээнд авсан үүрэг амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр банк, санхүү, харилцаа холбоо, зам тээврийн салбарыг шинэчлэх, үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагаа”-г явуулахаар тусгасан байна. Засгийн газрын 2018 оны 201 тоот тогтоолоор “Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталсан. Уг ажлын төлөвлөгөөнд хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухайн конвенц, түүний нэмэлт өөрчлөлт, далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай конвенц, түүний нэмэлт 101
өөрчлөлт, далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухайн конвенц, түүний нэмэлт өөрчлөлт, далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмын тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт, хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай конвенц, даацын тэмдэглэгээний тухай конвенц, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт, Олон улсын далайн байгууллагын зөвлөмжийн хүрээнд хийгдэх ажлуудыг 2018-2020 оноор төлөвлөснөөс гадна хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 8 дүрэм, журмыг боловсруулахаар заажээ. Засгийн газрын 2015 оны 180 дугаар тогтоолоор БНСУ-ын компанитай далайн тээврийн хамтарсан компани байгуулсан байна. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 02 сарын 27-ны 32 тоот тушаалаар Монгол-Солонгосын хамтарсан “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилжээ. Уг тушаалаар Монголын талын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын эдийн засаг, тариф хариуцсан мэргэжилтэн, Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн, Далайн захиргааны Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн нарыг багтаасан байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын Стратегийн зорилт 1-д “Зам, тээврийн салбарын хөгжлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоно” гэж заасан ба стратегийн зорилтын хүрээнд “авто замын барилга угсралт, засвар, арчлалтын норм болон дүрэм, стандартыг боловсронгуй болгох; авто зам, тээвэр, иргэний нисэх, төмөр зам, усан замын тээврийн тухай хуулиуд, холбогдох стандартууд, дүрэм журмуудад өөрчлөлт оруулахын зэрэгцээ зарим хуулийг шинээр баталж мөрдүүлэх; олон улсын конвенц, стандарт, шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тээврийн гэрээ, хэлэлцээрүүдийг шинэчилж, олон улсад нийтээр дагаж мөрдөх гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох” гэж заажээ. Уг бодлогын баримт бичгийн 2007 – 2015 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан 5.3.1. Зам, тээврийн хөгжлийн бодлогын Стратегийн зорилт 6-д “Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө”, “усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих; Монгол Улс далайн боомт түрээсэлж, далайд гарцтай болж, хөлөг онгоцны бүртгэлийг бие дааж хийдэг болох” гэж заасан. 102
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын стратегийн зорилтуудыг хангах үүднээс Усан замын тээврийн тухай” хууль нь анх 2003 онд батлагдсан бөгөөд “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ-аар батлуулсан. Усан замын тээврийн тухай хуулийн зорилго нь усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа болон усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, усан замын тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Уг хуулийн хүрээнд усан замын тээвэрт оролцогч талуудын эрх үүрэг, тээврийн хэрэгслийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалт, тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага талаарх зохицуулалтууд багтжээ. МУ-ын Автотээврийн тухай хуульд мөсөн замын тээврийн талаар 7.1.6. заалтанд “орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох” гэсэн заалт тусгагджээ. Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж зам, тээврийн салбарын хөгжлийн холбоотой дараах заалтууд багтжээ. Үүнд: 2.3.6.Гадаад хамтын ажиллагааны хүрээнд: тус орны тээвэр-газар зүйн байрлалын дагуу бүс нутгуудыг олон улсын худалдаа-эдийн засгийн сүлжээнд зохистой холбож, орон нутгийн болон үндэсний хөгжлийг түргэтгэх гадаад харилцааны боломжийг бүрэн дүүрэн ашиглах нөхцлийг хангах. 4.7.6.а. Монгол Улсын нутаг дэвсгэрийг зүүн бүсэд: Чойбалсан-Эрээнцав, Чойбалсан-Сүмбэр-Рашаантын чиглэлээр Азийн орнуудын авто болон төмөр замын сүлжээнд холбож улмаар Зүүн хойт Азийн хамтын ажиллагааны \"Түмэн гол\" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, Ази Номхон далайн орнуудтай харилцах гарц нээх; төвийн бүсэд: Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар-Сайншанд-Замын үүдийн чиглэлээр Азийн авто болон төмөр замын олон улсын сүлжээнд холбож Ази-Европыг дамжсан улс хоорондын худалдаа-тээврийн харилцааны гол талбар болгох; баруун бүсэд: Цагаан нуур, Хандгайт, Арц суурь, Булган, Бургастайн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын худалдаа-эдийн засгийн сүлжээнд холбох зорилтыг үе шаттай хэрэгжүүлэх, цаашид Таван богдын шилийн чиглэлээр улсын хөндлөн гол тэнхлэгийг Дундад Ази, Ойрхи Дорнодын орнуудтай холбох боломжийг судлах; хангайн бүсэд: Бага -Илэнх, Ханх, 103
Тэшиг, Шивээ хүрэнгийн чиглэлээр ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн сүлжээнд холбогдох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх; 4.7.6.б. эхний ээлжинд ОХУ-тай хил залгаа \"Алтанбулаг\" /Сэлэнгэ аймаг/, \"Цагааннуур\" /Баян-Өлгий аймаг/, БНХАУ-тай хил залгаа \"Замын-Үүд\" /Дорноговь аймаг/ боомтод түшиглэн худалдаа, гаалийн тусгай /чөлөөт/ бүсүүд байгуулж, олон улсын жишгийн дагуу уг бүсүүдийн хүрээнд дотоод, гадаадын худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчид харилцан ашигтай, хамтран ажиллах бизнесийн орчныг бүрдүүлэх, зохих туршлага бүрдмэгц Монгол Улсын нутаг дэвсгэрийн гүнд тусгай /чөлөөт/ бүсийг зохистой төрөл, чиглэлээр байгуулах ажлыг өргөжүүлэх; “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д “эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлнэ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ” гэж зам, тээврийн салбарын хөгжлийн зорилтыг тодорхойлсон. АЛСЫН ХАРАА 2050: Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Үндэсний тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр 4.2.36-д “Холимог тээврийн салбарт инноваци, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана”, 4.2.38-д “Олон улсын чанартай тээвэр, логистикийн төвүүдийг байгуулж, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан байгаа ба үүнд усан замын тээврийн логистикийн төвүүдийг олон улсын болон үндэсний логистикийн төвийн хүрээнд байгуулах боломжтой байна. Мөн уг бодлогын баримт бичгийн 6.3.8-д “Хөх морь төслийн хүрээнд өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсацын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулах ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлнэ” гэсэн нь эдгээр гол мөрнүүдийн талаарх нарийвчилсан судалгаа хийгдэж улмаар усан замын тээвэрт хэрхэн ашиглаж болох талаар суурь судалгааны материал бэлэн болох боломжтой. Алсын хараа 20:50 бодлогын баримт бичгийн 8.4.4-д “ОХУ-ын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх, хоёр талын худалдааг өргөжүүлэх зорилгоор Цагааннуурын чөлөөт бүсийг дэмжин хөгжүүлнэ”. “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж тээвэр логистикийн төвүүдийг эдийн засгийн мезо, микро бүсийн төвүүдэд байгуулна” гэж заажээ. Тээвэр логистикийн төвүүд байгуулах аймгууд нь Өмнөговь, Завхан, Дорнод, Дархан-Уул, Бичигт боомт, Замын үүд, Овоот, Орхон, Өвөрхангай, Өлгий хот, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл 104
байна. Иймд цаашид усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхдээ дээрх аймаг, аймгийн төвүүдэд түшиглэх нь зүйтэй юм. Засгийн газрын 2018 оны 321 дүгээр тогтоолоор Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого (2018-2026)-ыг баталсан. Уг бодлогын баримт бичигт: 2.3.4. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын эрэлтэд тулгуурласан, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, өргөн хэрэглээний барааны дотоодын тээврийн сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь дэд зорилтыг хэрэгжүүлнэ: 2.3.4.1. дотоодын ачаа тээврийн үйлчилгээг нэгдсэн зохицуулалттай гүйцэтгэх, тээвэрлэгчдийг бүртгэх, тэдний үйл ажиллагааг хянах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх; 2.3.4.3. газар тариаланд түшиглэсэн орон нутгийн тээвэр, логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, хөгжүүлэх; гэх мэт дэвшүүлсэн зорилтуудаас зарим ачааллыг усан замын тээврээр гүйцэтгэх боломжтой юм. Тухайлбал, орон нутагт 2021 онд 4, 2026 онд 6 логистикийн төв байгуулахаар төлөвлөсөн ба эдгээр төвийн хариуцах чиг үүргийн хүрээнд усан замын тээврийн асуудлыг хамруулах асуудлыг судлах хэрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Тэргүүлэх зорилт №2.6.-д Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлнэ” хэмээн заажээ. Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралт 2.117-д “Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ” гэж заажээ. Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартад нийцүүлэх Далбааны эзэн улсын үүрэг, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, Монголын хөлөг онгоцны бүртгэлийн чанарыг сайжруулах, өргөжүүлэх Байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг хөгжүүлэхэд анхаарч төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэд хоорондын уялдаа холбоог сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх 105
Хөвсгөл нуурт усан замын төв зогсоол, дэд бүтцийг хөгжүүлж, аюулгүй, байгаль орчинд ээлтэй усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулах. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 4,250.0 сая төгрөг төсөвлөж Концессын гэрээгээр 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Хэдийгээр усан замын салбар нь тээврийн салбар гэсэн нэгэн том малгай дор явж байгаа ч аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц салбар болох нь дээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт тусгагдсан байдлаас харагдаж байна. Харин өөрийн хөлөг онгоцыг гадаад далайд явуулахаас өөр “дотоодод усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх” талаар онцгойлж тусгайлсан заалтууд Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдаагүй байна. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалуудад усан замын тээврийн салбарын талаар орсон заалтуудыг доор хураангуйлан бичив. 3ам, тээврийн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд “хөвөлтийн улирлыг зогсоох шийдвэрийг биелүүлэх зорилгоор усан замын тээврийн хэрэгслүүдийг уснаас гаргах, Усан замын тээврийн хяналтын зориулалттай катер болон завинуудыг өвлийн зогсоолд байршуулж, техник ашиглалтын зохих шаардлагын дагуу өвлийн зогсоолд байршуулах, 0 зогсолтын үеийн засвар үйлчилгээг хийх, мөсөн замаар тээвэр хийх хуваарийг хийж батлуулах, хяналт тавих, хяналтын байрны цахилгаан, дулаан, сантехникийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах ажиллуулах” гэсэн ажлуудыг Далайн захиргаанд хариуцуулсан байна. Засгийн газраас 2019 онд “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг батлах тухай” 248 дугаар тогтоолыг баталж усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийг дараах байдлаар баталжээ. 106
Хүснэгт 24. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг Тээврийн хэрэгслийн Тээврийн хэрэгслийн их биеийн урт Нэг удаагийн төлбөрийн жишиг ангилал (метр), суудлын тоо (төгрөгөөр) Усны мотоцикль 3 м хүртэл урттай, 2-оос ихгүй хүний 20000 суудалтай Жижиг 5 м хүртэл урттай, 4-өөс ихгүй хүний 25000 суудалтай Дунд 5-20 м хүртэл урттай, 12-оос ихгүй хүний 50000 суудалтай Бага 20-50 м хүртэл урттай, 60-аас ихгүй 100000 хүний суудалтай Том 50 м болон түүнээс илүү урттай, 60-аас 150000 дээш хүний суудалтай Эх үүсвэр: https://monmarad.gov.mn/ Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийг тогтоож мөрдүүлснээр техникийн хэвийн ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Мөн техникүүдийг хяналтын үзлэгт оруулснаар статистик тоо мэдээллийг зөв гаргах, цаашид тухайн салбарт баримтлах бодлогыг боловсруулахад суурь мэдээлэл болох юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 4 сарын 1-ны 104 тоот тушаалаар “Төрөөс тээвэр логистикийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 1 сарын 18-ны 16 тоот “Зам, тээврийн салбарын аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг өндөржүүлэх тухай” тушаалын 3 дугаар заалтанд “Автотээвэр, мөсөн замын тээврийн чиглэл”-ээр гол мөрөн, нуурын мөсөн замын тээвэрлэлт эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тогтоох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг зөвшөөрөгдөөгүй мөсөн замаар зорчих, тээвэр хийхээс урьдчилан сэргийлэх таалаар тусгажээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 10 сарын 19-ны 230 тоот тушаалаар “Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах” ажлын хэсгийг томилсон. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 сарын 16-ны 252 тоот тушаалаар “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөр” боловсруулах ажлын удирдамжийг баталжээ. Уг ажлын хүрээнд усан замын 107
тээврийн хэрэгслийн жолооч, холбогдох хүмүүсийн оролцоотой ажил, мэргэжлийн дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 10 сарын 29-ны 235 тоот тушаалын “2.5 заалтанд: Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц болон усан замын тээвэрлэлттэй холбоотой осол, зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад нэн даруй мэдэгдэж, шуурхай дамжуулж ажиллахыг Далайн захиргаанд үүрэг болгожээ”. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 04 сарын 04-ны 67 тоот тушаалаар, Далайн захиргааны 2018 оны үйл ажиллагааны орлого, зарлагын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан байна. Уг тушаалаар Далайн захиргааны 2018 оны орлого, зарлагыг 1.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Нийт орлогын 99.8 хувийг хөлөг онгоцны бүртгэлийн хураамжаас, үлдсэн 0.2 хувийг бусад орлогоос төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн жагсаалтаас харвал, аврах 2 ш завины өвлийн битүү зогсоол, оношлогооны зөөврийн багаж хэрэгсэл, гадна ба дотно тохижилтын зардлуудыг төлөвлөжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 сарын 23-ны 157 тоот тушаалаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 04 сарын 02-ны 64 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг Зам, тээврийн салбар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажлын төлөвлөгөөг гаргасан бөгөөд төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарыг хамарсан боловч усан замын тээврийн талаар тусгайлан хийх ажлын төлөвлөгөө тусгагдаагүй юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 сарын 05-ны 119 тоот тушаалаар “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар”, “Усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэглээ, хэмжээ”, “Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны бүртгэлийн маягт”-ыг тус тус шинэчлэн баталжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 8 сарын 15-ны 161 тоот тушаалаар, Далайн захиргааны 2017 оны үйл ажиллагааны орлого, зарлагын төлөвлөгөөнд тодотгол оруулж хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан байна. Уг тушаалаар Далайн захиргааны 2017 оны орлого, зарлагыг 1.7 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Нийт 108
орлогын 71.9 хувийг хөлөг онгоцны бүртгэлийн хураамжаас, үлдсэн 29.1 хувийг бусад орлогоос төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 9 сарын 19-ны 185 тоот тушаалаар Зам, тээврийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 сарын 21-ны 263 тоот тушаалаар, “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм”- ийг баталжээ. Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хамтарч 2014 оны 06 дугаар сард 138/А-208 тоот тушаалыг баталсан бөгөөд уг тушаалаар Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг баталсан байна. Усан замын тээврийн салбарт дараах стандартууд мөрдөгдөж байна. Үүнд: Усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэрэглэх дохио тэмдэг, төрөл, загвар, нэр томьёо, тодорхойлолт, суурилуулах ба байрлуулах. MNS 6314: 2012 Хувийн хөвөгч хэрэгсэл. 9 дүгээр хэсэг: Турших шалгах арга. MNS ISO 12402-9: 2016 Хувийн хөвөгч хэрэгсэл. 5 дугаар хэсэг: Хөврүүлэгч хэрэгсэл (түвшин 50) - аюулгүй ажиллагааны шаардлага. MNS ISO 12402-5: 2017 Хувийн хөвөгч хэрэгсэл. 4 дүгээр хэсэг: Аврах хантааз, гүйцэтгэлийн түвшин - 100. Аюулгүй ажиллагааны шаардлагууд. MNS ISO 12402-4: 2014 Европын холбооноос санаачлан гаргасан “Хувийн хөвөгч хэрэгсэл”-ийн ISO 12402 олон улсын багц стандартыг 2014 оноос эхлэн үндэсний стандарт болгон батлуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд усан замын тээврийн салбар дахь хүний аюулгүй байдлыг хангах, аврах хантаазны ашиглалт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, стандартын мөрдөлтөд хяналт тавьж ажилладаг. Усан замын тээвэрт мөрдөгдөж буй дүрэм, журмын жагсаалтыг дараах хүснэгтээр харуулав. 109
Хүснэгт 25. Усан замын салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмууд Мөрдөж эхэлсэн огноо Дүрэм, журмын жагсаалт 1 Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам 2019-10-25 2 Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээний 2019-03-20 загвар 3 Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох 2019-03-20 журам 4 Усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын 2019-02-11 дүрэм 5 Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл 2018-08-20 хөтлөх, улсын дугаар олгох журам 6 Усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа 2018-08-20 орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам 7 “Далбааны улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хяналтын байцаагчийн ажлын 2018-06-21 хувцас, үнэмлэх, тэмдэгний загвар, техник хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэх дүрэм” 8 Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм 2018-05-02 9 Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм 2018-05-02 10 Монгол улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам 2015-02-16 11 Усан замын зогсоол байгуулах түүнийг ашиглах журам 2015-02-11 “Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник-ашиглалтын дүрэм”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам” зэрэг дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын хэрэгжилтийг хангах, усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тооллогод хамруулах нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. 110
Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаанаас салбарын техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, танилцуулга бүхий дараах гарын авлагуудыг хэвлэн гаргаж олны хүртээл болгожээ. 1 Хяналтын катер ашиглах заавар 2 Усанд осолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар 3 Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал 4 ОХУ-ын Алс дорнодын боомтуудын танилцуулга 5 Олон Улсын Далайн байгууллагын \"Гол, мөрөн, нуурын /хүйтэн/ усанд унасан тохиолдолд амь насаа аврах зааварчилгаа\" Зам, тээврийн хөгжлийн яам болон Далайн захиргаанаас салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд зориулж дараах сургалтуудыг зохион байгуулаад байна. Тухайлбал, Монгол Улс нь Шведийн Малмо дахь Олон улсын далайн байгууллагын салбар Дэлхийн далайн их сургууль, ОХУ-ын Владивосток хот дахь Тэнгисийн их сургууль, БНХАУ-ын Далианы далайн их сургууль, БНСУ-ын Пукёоны их сургууль, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Мокпо далайн үндэсний их сургууль зэрэгт гадаад улсын болон олон улсын байгууллагын тэтгэлгээр салбарын боловсон хүчнийг бэлтгэсэн. Монгол Улсын Далайн захиргаа нь 2000 оноос хойш нийт 19 хүнийг захиалгаар гадаад улс оронд суралцуулж төгсгөсөн бөгөөд тэдгээр бэлтгэгдсэн боловсон хүчнүүд нь Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсын Далайн захиргаа болон “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанид ажиллаж байна. Далайн захиргаанаас жил бүр усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарыг бүртгэлжүүлэх, тэдэнд холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүйн ажиллагааны заавар, зөвлөмж өгөх зорилгоор сургалт, семинарыг 2007 оноос төв болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн оролцуулан Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд нь тогтмол зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2016 оны 07 дугаар сард “Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үндэсний семинарыг Олон Улсын Далайн Байгууллагын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн Ази, Номхон далайн бүс нутгийн тасаг, Далайн эрэн хайх, авран туслах холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан зохион 111
байгуулсан. Энэхүү семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг чадавхижуулах, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг мэдээ, мэдээллээр хангах ач холбогдолтой юм. 3.3. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО БА ГОЛ, МӨРӨН, НУУР БҮХИЙ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН УЯЛДАА, ХОЛБОО Усан замын тээврийн бодлого, үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэх нь зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэгт хамаарахгүй бөгөөд орон нутгийн удирдлагын бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэлд тусгах нь чухал байна. Тухайлбал, Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар: 7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт усан замын тээвэр зохицуулалтын асуудлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах; 7.1.2.нутаг дэвсгэртээ усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах; 7.1.3.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран нутаг дэвсгэртээ усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх; 7.1.4.орон нутгийн усан замын сүлжээнд усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх, аялах чиглэл, хөвөлтийн улирлын эхлэх, дуусах хугацаа, бүсийг усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлах; 7.1.5.тухайн орон нутгийн өмчийн усан замын дохио, тэмдэг болон зогсоолын засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх; 7.1.6.тухайн орон нутгийн өмчийн усан замын зогсоол, төв буудал, бусад хөвөгч байгууламжийн үйл ажиллагаа болон тэдгээрийг зохих төлбөртэйгээр хэрэглэгчид ашиглуулах асуудлыг зохицуулах; 112
7.1.7.усан замын тээврийн хөвөлтийн улиралд ажиллах авран хамгаалах байнгын бус ажиллагаатай нэгжийг орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг харгалзан нутаг дэвсгэртээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, орон нутгийн онцгой байдлын газар болон усан замын тээврийн хэрэгслийн ахмад, өмчлөгч, эзэмшигч, жолооч нартай хамтран ажиллах, хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлүүлэх; 7.1.8.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, холбогдох төрийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран усан замын тээврийн тухай хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, усан замын тээврийн хөгжил нь орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нягт уялдах ёстой. ХӨВСГӨЛ АЙМАГ Хөвсгөл нуур орчмын бүсийг “эко аялал, жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх тухай Засгийн газрын 332 дугаар тогтоолыг 2019 онд баталсан. Уг тогтоолоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүс нутгийг “Эко аялал, жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэж “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г баталжээ. “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” хөтөлбөрт Хангайн бүсийн аялал жуулчлалын сүлжээг ОХУ, Байгаль нуур орчмын аялал жуулчлалын бүсүүдтэй холбох замаар жилд ирэх гадаадын жуулчдын тоог тууштай нэмэгдүүлэх”-ээр заажээ. “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” хөтөлбөрийн дэд бүтцийн хөгжлийн зорилт 2-д “Хөвсгөл нуурын эрэгт усан замын вокзал байгуулж усан замын тээвэр хийх орчин нөхцлийг бүрдүүлэх” хэмээн тусгасан нь аялал жуулчлал болон гадаад, дотоод худалдааг хөгжүүлэх, хүн тээвэр, ачаа тээврийг усан замын тээврээр хийх нөхцлийг бүрдүүлэх юм. “Хөгжлийн хөтөч” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр Аймгийн ИТХ-ын 2016 оны 03 дугаар тогтоолоор батлагджээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2016-2020 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “2.3. “Хөгжилд хүргэх-Дэд бүтэц” дэд хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “2.3.2 Нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, ард иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх” үйл ажиллагааны хүрээнд “Хөвсгөл нуурийн эрэгт усан замын вокзал байгуулна” хэмээн 3.0 тэрбум төгрөгийг бусад санхүүжилтийн 113
эх үүсвэрээс бүрдүүлэхээр тусгасан боловч энэ ажил биелээгүй байна. Уг ажлыг биелүүлэхийн тулд “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” хөтөлбөрт дахин тусгажээ. “2.3. “Хөгжилд хүргэх-Дэд бүтэц” дэд хөтөлбөрийн хүрээнд усан замын тээврийн үйл ажиллагааг идэвхижүүлж иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ” хэмээн заасан бөгөөд энэ нь зөвхөн аялал жуулчлалд чиглэсэн заалт байна. Харин усан замын тээврийг эдийн засгийн хөгжилд ашиглах нэг дэд бүтэц болгох талаар уг хөтөлбөрт тусгаагүй юм. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2016-2020 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд Хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөвлөлтийн бодлого зохицуулалтын нийлүүлэх бүтээгдэхүүнд “Дэд бүтэц \\Зам тээвэр, харилцаа, холбоо, шуудан, эрчим хүч, дулаан, усан хангамж\\-ийн үйлчилгээний бодлого зохицуулалт” гэж тусгагдсан. Уг төлөвлөгөөнд усан замын тээврийн бодлого зохицуулалтын талаар дурьдаагүй байна. “Хөвсгөл аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний суурь тайлан”-г 2014 онд боловсруулжээ. Уг тайланд дурьдснаар, усан замыг гол төлөв аялал жуулчлалын зориулалтаар ашиглах бодлого баримталж байгаа бөгөөд улсаас түүний хяналт зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Иймд Хөвсгөлийн Хатгал тосгонд усан замын хяналт зохицуулалтын байрыг ашиглалтанд оруулсан байна. “Грин инжин” компани 155 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жанхайн цагаан эрэг, Хүслийн хад, Пионерийн зуслан, Хүй толгой гэсэн 4 газар усан замын зогсоол барьсан. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймаг дахь усан замын тээврээр ачаа тээврийн үйлчилгээ зогсонги байдалд, зорчигч тээврийн үйлчилгээ нэмэгджээ. Ядуурлыг бууруулах Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн төсөл” –ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд хэрэгжүүлжээ. Уг төсөл нь хамгаалалтын газрын захиргаа болон бусад гол оролцогч талуудтай хамтран, аялал жуулчлал, амьжиргааны бусад эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх замаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төсөл нь амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, газар ашиглалтын төлөвлөлтийг нэгтгэсэн аргачлалыг тусгаж Монгол Улсын бусад тусгай хамгаалалттай газруудын хувьд загвар болгох зорилготой байв. 114
Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Онон балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлнэ. ҮХГ-аас боловсруулсан “Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоонд үнэлгээ хийх, бодлогын хүрэх түвшинг тодорхойлох арга зүй”-г ашиглан Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 26. Хөвсгөл аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын баримт Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, бичгүүд 2-агуулгын хувьд “Хөвсгөл нуур орчмын Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын уялдсан, бүсийг “эко аялал, бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө 3-огт тусгагдаагүй, жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх тухай” Засгийн Дэд бүтцийн хөгжлийн зорилт 2-д “Хөвсгөл 2 газрын 332 дугаар тогтоол нуурын эрэгт усан замын вокзал байгуулж Хөгжсөн Хөвсгөл 2016-2030 усан замын тээвэр хийх орчин нөхцлийг 1 бүрдүүлэх” “Хөгжлийн хөтөч” аймгийн “2.3. “Хөгжилд хүргэх- Дэд бүтэц” дэд 1 Засаг даргын үйл хөтөлбөрийн хүрээнд усан замын тээврийн ажиллагааны хөтөлбөр үйл ажиллагааг идэвхижүүлж иргэдийн 3 аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ” Хөвсгөл аймгийн засаг Дэд бүтэц \\Зам тээвэр, харилцаа, холбоо, 1 даргын тамгын газрын шуудан, эрчим хүч, дулаан, усан хангамж\\- 2016-2020 оны дунд ийн үйлчилгээний бодлого зохицуулалт 3 хугацааны стратеги төлөвлөгөө ...Усан замыг гол төлөв аялал жуулчлалын 2 Хөвсгөл аймгийн газар зориулалтаар ашиглах бодлого баримталж зохион байгуулалтын байгаа бөгөөд улсаас түүний хяналт ерөнхий төлөвлөгөөний зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь суурь тайлан зүйтэй... Уг төсөл нь хамгаалалтын газрын захиргаа Хөвсгөл нуурын байгалийн болон бусад гол оролцогч талуудтай хамтран, цогцолбор газарт иргэдийн аялал жуулчлал, амьжиргааны бусад эх амьжиргааг дээшлүүлэх, үүсвэрийг тогтвортой хөгжүүлэх чадавхийг аялал жуулчлалыг бэхжүүлэх замаар ард иргэдийн орлогыг тогтвортой хөгжүүлэх нэмэгдүүлэхэд чиглэнэ. нэгдсэн төсөл Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Тогтвортой аялал Онон балжийн байгалийн цогцолборт газарт жуулчлалыг хөгжүүлэх хэрэгжүүлнэ. төсөл АРХАНГАЙ АЙМАГ Архангай аймгийн ИТХ-ын 09 дугаар тогтоолоор \"Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026\" дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталжээ. Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026 дунд хугацааны 115
хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний Зорилт 4: “Үзэсгэлэнт байгаль, түүх соёлын үнэт өвд түшиглэсэн эко аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ” - ын хүрээнд “4.1.3. Орон нутгийн онцлог, давуу тал, иргэдийн ёс заншил ахуй амьдралд түшиглэсэн Булган уулын-Буман зул”, “Тамирын голын мөсөн шагай”, “Сарлагийн фестивал”, “Алтан зуу бурханы их мөргөл”, “Өгий нуур-Спорт загасчлал” зэрэг аялал жуулчлалын байнгын үйлчилгээ бий болгоход дэмжлэг үзүүлнэ”, “4.2.1. “ХОРГО–ТЭРХ” олон улсын аялал жуулчлалын төв байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ”, “4.2.2 Өгийнуур, Хорго-Тэрхийн цогцолбор газрыг түшиглэн усан аялал жуулчлал хөгжүүлэх” гэж усан замын тээвэртэй холбоотойгоор бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгажээ. Архангай аймгийн ИТХ-ын 52 дугаар тогтоолоор “Архангай аймгийн нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө /2019-2030/” дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ баримт бичгийн хүрээнд аймгийн 19 сумыг цогцоор нь хөгжүүлэхээр тусгаж, Дэлхийн /Төв Азийн/ нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Сарлагийн музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв, Шилэн гүүр, “Увдист орон” цогцолбор, Төв Монголын байгаль, түүх соёлын музей, Солийн Данзангийн музей, Олон улсын нисэх онгоцны буудал, Олон улсын хүүхдийн зуслан Өгийнуур, Хорго- Тэрхийн цагаан нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалж, хамгаалах, аялал жуулчлалын үндэсний парк байгуулах зэрэг 9 тулгуур төвийг байгуулахаар төлөвлөжээ. Архангай аймаг нь гол мөрөн, нуур харьцангуй элбэгтэй аймаг тул энэ давуу тал дээрээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд усан замын тээвэр зохих ёсоор үүрэг гүйцэтгэх боломжтой байна. Архангай аймгийн ИТХ-ын 50 дугаар тогтоолоор “Ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г баталсан. Архангай аймгийн ИТХ-ын 2018 оны 25 дугаар тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ. Архангай аймгийн ИТХ-ын 2018 оны 23 дугаар тогтоолоор “Орон нутгийн авто замын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн задаргаа”-г баталсан бөгөөд уг тогтоолын хүрээнд усан замын тээвэртэй холбоотой ямар нэг заалт, төсөв хуваарилагдаагүй юм. Харин орон нутгийн чанартай зам, гүүрийн засварын ажилд 47.2 сая төгрөгийг төсөвлөжээ. 116
Архангай аймгийн ИТХ-ын 2017 оны 19 дугаар тогтоолоор “Засаг даргын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г тус тус баталсан боловч усан замын тээврийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ болон төсөв хөрөнгийн талаар тусгагдаагүй. Архангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 27. Архангай аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын баримт Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, бичгүүд 2-агуулгын хувьд \"Архангай аймгийн “4.1.3. Орон нутгийн онцлог, давуу тал, уялдсан, тогтвортой хөгжлийн иргэдийн ёс заншил ахуй амьдралд 3-огт тусгагдаагүй, хэтийн зорилт 2026\" дунд түшиглэсэн Булган уулын-Буман зул”, хугацааны бодлогын “Тамирын голын мөсөн шагай”, “Сарлагийн 1 баримт бичиг фестивал”, “Алтан зуу бурханы их мөргөл”, “Өгий нуур-Спорт загасчлал” зэрэг аялал 2 “Архангай аймгийн жуулчлалын байнгын үйлчилгээ бий болгоход нүүдлийн соёл, аялал дэмжлэг үзүүлнэ”, “4.2.1. “ХОРГО–ТЭРХ” 2 жуулчлалын олон улсын олон улсын аялал жуулчлалын төв байгуулах 3 төв болгон хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ”, “4.2.2 Өгийнуур, 3 төлөвлөгөө /2019-2030/” Хорго-Тэрхийн цогцолбор газрыг түшиглэн дунд хугацааны бодлогын усан аялал жуулчлал хөгжүүлэх” баримт бичиг Хорго-Тэрхийн цагаан нуурын экосистемийн “Ан агнуурын тэнцвэрийг хадгалж, хамгаалах, аялал менежментийн төлөвлөгөө” жуулчлалын үндэсний парк байгуулах зэрэг 9 Орон нутгийн авто замын тулгуур төвийг байгуулах. сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн задаргаа Ан агнуур хийх талбай, хэмжээг баталсан. Засаг даргын 2016-2020 оны Орон нутгийн чанартай зам, гүүрийн үйл ажиллагааны засварын ажилд 47.2 сая төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөвлөжээ. Усан замын тээврийн салбарт төлөвлөгөө хөрөнгө оруулалт төсөвлөөгүй. Автозам, гүүр барих, засах, шинэчлэх заалтууд байгаа боловч усан замын тээврийн талаарх заалт байхгүй. 117
СЭЛЭНГЭ АЙМАГ Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүсүүдийн дунд хугацааны стратеги” (2010 он хүртэл) бодлогын баримт бичгийн үргэлжлэл болгон \"Сэлэнгэ аймгийн хөгжлийн 2021 он хүртэлх хөтөлбөр\"-ийг баталж хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн 1.5.Аялал жуулчлалын хөгжил, хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнд зааснаар “Байгалийн үзэсгэлэнт болон, түүхийн дурсгалт газраар аялан спорт агнуур, Сэлэнгэ мөрөн болон Орхон голоор дамжин Сүхбаатар орчмын Орхон-Сэлэнгийн бэлчир орох усан замын аяллыг зохион байгуулах, төмөр замын аялал хийх бүрэн боломжтой юм“. Тэргүүлэх зорилт 2. “Бүсийн төвүүдэд аялал жуулчлалын төвүүдийг бий болгож, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын шинэ төрлүүдийг хөгжүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгжүүлэх стратегид “Өвлийн болон гол мөрний аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэжээ. Уг бодлогын баримт бичгийн Хөгжлийн хоёрдугаар үе шат (2013-2021 он)-ын “1.7. Дэд бүтэц”-д “Сэлэнгэ, Орхон гол дээр аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээврийг явуулах боломж тус аймагт бий” гэж заасан байна. Тэргүүлэх зорилт 2: Аймгийн орон нутаг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн авто тээврийн үйлчилгээг өргөтгөх, тээврийн шинэ төрлийн үйлчилгээ бий болгох бодлого, зохицуулалтыг сайжруулна. Үүнийг хэрэгжүүлэх стратегид: Орон нутагт болон ОХУ-аас тээгдэж буй ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж хот хооронд, дамжин өнгөрөх, хот орчмын тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүднээс улс, орон нутгийн замуудын гол уулзваруудад диспетчерийн хяналтын авто тээврийн шалган байцаах товчоог байгуулах Аймгийн төвд болон Алтанбулаг сумын хилийн орчимд тохилог орчин үеийн шаардлагад нийцсэн авто тээвэр, нийтийн зорчигч үйлчилгээний авто вокзалыг бий болгох Хөгжлийн хоёрдугаар үе шат (2013-2021 он)-ын Тэргүүлэх зорилт 2: Авто болон усан тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно. Хэрэгжүүлэх стратегиудад: Хүн тээврийн аюулгүй байдлыг хангасан, ачаа, зорчигч тээврийн орчин үеийн байгууллагыг бий болгох Аялал жуулчлалын зориулалтаар Сүхбаатар хотод усан замын тээврийн зогсоолыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн барих гэж тусгажээ. 118
Дээрх заалтуудаас харахад, Сэлэнгэ аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд усан замын тээврийг хөгжүүлэхээс гадна усан замын тээврийн зогсоолыг барих, тээврийн байгууллагыг байгуулах ажлуудыг төлөвлөсөн байна. Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг боловсруулж хэлэлцүүлгүүдийг хийсэн боловч хараахан олны хүртээл болоогүй байна. \"Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр\"-ийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2017 оны 156 дугаар тогтоолоор баталж “хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүнд: дэд бүтэц хөгжинө” хэмээн томьёолсон боловч уг хөтөлбөрт усан замын тээвэр болон бусад тээврийн салбарын хөгжил, усан замын тээврийг аялал жуулчлалтай холбосон заалт тусгагдаагүй юм. Сэлэнгэ аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 28. Сэлэнгэ аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Хөгжлийн хоёрдугаар үе шат (2013-2021 он)-ын Сэлэнгэ аймгийн Тэргүүлэх зорилт 2: Авто болон усан тээврийн үйл уялдсан, хөгжлийн 2021 он ажиллагааг боловсронгуй болгоно. Хэрэгжүүлэх 3-огт тусгагдаагүй, хүртэлх хөтөлбөр стратегиудад: Хүн тээврийн аюулгүй байдлыг хангасан, ачаа, 1 \"Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалыг зорчигч тээврийн орчин үеийн байгууллагыг бий 2 хөгжүүлэх хөтөлбөр болгох Аялал жуулчлалын зориулалтаар Сүхбаатар хотод усан замын тээврийн зогсоолыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн барих гэж тусгажээ. “хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүнд: дэд бүтэц хөгжинө” 119
БУЛГАН АЙМАГ Булган аймгийн ИТХ-аас 2010 онд “Булган аймгийн хөгжлийн цогц бодлого /2010- 2021/”-ыг баталсан байна. Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулах ажлыг төлөвлөжээ. Булган аймгийн ИТХ-аас 2016 оны 02/05 тогтоолоор “2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэл”-ийг баталсан. Уг үйл ажиллагааны чиглэлд “Иргэдийн идэвх санаачлагатай, ажил хэрэгч оролцоог хангах замаар тэдний эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн, хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн, “Ногоон” хөгжлийг дэмжсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулан батлах, хэрэгжилтийг тооцож ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэж заасан бөгөөд усан замын тээврийг хөгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн заалт тусгагдаагүй юм. ИТХ-ын 2019 оны 89 дугаар тоот тогтоолоор “Булган аймгийн 2019-2023 онд ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-ний зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бүс нутгаар нь боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд Сэлэнгэ, Хануй, Их төлбөр, Эг, Цүүц, Хайлант, Бух, Тарвагатай, Тавт, Эрэн, Орхон голуудад ахуйн зориулалтаар загаслах зай, байршлыг тогтоожээ. “Ногоон хөгжил хөтөлбөр”-ийн “Зорилго 7-д: Орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэж заасан байна. Хэдийгээр усан замын тээврийн хөгжилтэй холбоотой заалт байхгүй ч гэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөсөн байдал нь усан замын тээвэртэй холбогдохоор байна. “Булган аймгийн авто замыг хөгжүүлэх бодлого”-ын зорилго нь аймгийн авто зам, замын байгууламжийг шинэчлэх, засварлах, арчлах үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, норм, нормативыг баримтлах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг эрс сайржуулах, хөндлөнгийн хяналтын механизм бий болгох, авто зам, замын байгууламжийг шинэчлэх, засварлахад зөвхөн зураг төсөв бүхий экспертизийн магадлалын дүгнэлтийг үндэслэн санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад орших бөгөөд усан замын тээврийн талаарх заалт байхгүй. Булган аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. 120
Хүснэгт 29. Булган аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Булган аймгийн Автозам, гүүр барих, засах, шинэчлэх заалтууд уялдсан, хөгжлийн цогц байгаа боловч усан замын тээвэртэй холбоотой 3-огт тусгагдаагүй, бодлого /2010-2021 заалт байхгүй. 2016-2020 онд 2 баримтлан ажиллах Иргэдийн идэвх санаачлагатай, ажил хэрэгч үйл ажиллагааны оролцоог хангах замаар тэдний эрх ашиг, хүсэл 3 чиглэл сонирхолд нийцсэн, хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн, “Ногоон” хөгжлийг дэмжсэн эдийн засаг, нийгмийн 2 Булган аймгийн 2019- хөгжлийн бодлого боловсруулан батлах, 2023 онд ан агнуурын хэрэгжилтийг тооцож ажиллахад үйл ажиллагаагаа 2 менежментийн чиглүүлнэ. 3 төлөвлөгөө Ногоон хөгжил Төлөвлөгөөнд Сэлэнгэ, Хануй, Их төлбөр, Эг, Цүүц, хөтөлбөр Хайлант, Бух, Тарвагатай, Тавт, Эрэн, Орхон Булган аймгийн авто голуудад ахуйн зориулалтаар загаслах зай, замыг хөгжүүлэх байршлыг тогтоосон. бодлого Зорилго 7-д: Орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх Аймгийн авто зам, замын байгууламжийг шинэчлэх, засварлах, арчлах үйл ажиллагаанд мөрдөгдөх стандарт, норм, нормативыг баримтлах, ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг эрс сайржуулах, хөндлөнгийн хяналтын механизм бий болгох, авто зам, замын байгууламжийг шинэчлэх, засварлахад зөвхөн зураг төсөв бүхий экспертизийн магадлалын дүгнэлтийг үндэслэн санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх, тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах. ОРХОН АЙМАГ “Орхон аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д “Орхон аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ” гэсэн заалтын 5 дугаарт: “ Дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ” гэж заасан. Стратегийн зорилт 3.2.5. “Тээврийн дэд бүтцийг хөгжүүлнэ” хүрээнд автозам, агаарын тээврийг хөгжүүлэх заалтууд тусгагдсан ба усан замын тээврийн талаар ямар нэгэн заалт алга байна. Орхон аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаанаар “Орхон аймгийн Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэлэлцэж баталсан. “Тогтвортой, ногоон хөгжлийн бодлого 2025”-ын алсын хараа нь “Ээлтэй хөгжил-Эрдэнэтээс”, эрхэм зорилгоо “Эрүүл, оюунлаг иргэнтэй, цэвэр, аюулгүй орчинтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн, тогтвортой засаглалтай, ногоон хот” болно хэмээн тодорхойлсон байна. Үүний хүрээнд “Нийгмийн тогтвортой хөгжил”, “Эдийн засгийн тогтвортой хөгжил”, “Байгаль орчны тогтвортой хөгжил”, “Засаглалын тогтвортой хөгжил”–ийг хангах зорилт дэвшүүлж 2019-2022, 2023-2025 он гэсэн хоёр үе шаттай 121
хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөр нь нийгмийн тогтвортой хөгжил, эдийн засгийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, засаглалын тогтвортой хөгжил гэсэн дөрвөн хөгжлийг тусгаж, тэргүүлэх чиглэлүүдэд 16 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд усан замын тээврийн талаар ямар нэгэн заалт байхгүй юм. Орхон аймгийн ИТХ-ын 2018 оны 57 дугаар тогтоолоор “Аймгийн авто замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Орхон аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 30. Орхон аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Орхон аймгийн “ Дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай уялдсан, хөгжлийн цогц орчин бүрдүүлнэ” гэж заасан. Стратегийн зорилт 3-огт тусгагдаагүй, бодлого (2009-2021) 3.2.5. “Тээврийн дэд бүтцийг хөгжүүлнэ” 3 Орхон аймгийн “Нийгмийн тогтвортой хөгжил”, “Эдийн засгийн Ногоон, тогтвортой тогтвортой хөгжил”, “Байгаль орчны тогтвортой 3 хөгжлийн хэтийн хөгжил”, “Засаглалын тогтвортой хөгжил”–ийг зорилт хангах зорилт дэвшүүлсэн. 3 Аймгийн авто замын Автозамын заалтууд дэлгэрэнгүй бичигдсэн, харни тээвэрт баримтлах усан замын тээврийн заалт байхгүй. бодлогын баримт бичиг ДАРХАН – УУЛ АЙМАГ Дархан – Уул аймгийн ИТХ-ын 2009 оны 05\\01 тоот тогтоолоор “Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого (2009–2021 он)” хөтөлбөрийг баталж 2.2. Дархан-Уул аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 3 дугаарт “Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ” гэжээ. Уг тэргүүлэх чиглэлийн хүрээнд аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулах, автозам барих, засварлах, авто замын сүлжээг өргөтгөн, агаарын дамжин өнгөрүүлэх тээврийг хөгжүүлэх зэрэг зорилтууд тусгагдсан бөгөөд усан замын тээврийг хөгжүүлэх заалт тусгагдаагүй. Дархан –Уул аймгийн ИТХ-аас 2016 онд 3/02 тоот тогтоолоор “Дархан-Уул аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан ба уг хөтөлбөрт Аялал жуулчлалын чиглэлээр 3 зорилт, Дэд бүтцийн чиглэлээр 11 зорилт дэвшүүлжээ. Уг хөтөлбөрт “2.1. Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого, хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн саналд тулгуурлан тодотгож, хотын 122
барилгажилтын чиг хандлага, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг батлаж хэрэгжүүлэх”, “2.6. Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зам засварын ажлын чанарыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх бодлого баримтлах”, “2.14. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого батлан, орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих” зэрэг заалтууд тусгагдсан бөгөөд усан замын тээврийн талаар ямар нэгэн заалт байхгүй. Дархан –Уул аймгийн ИТХ-аас 2016 онд 3/03 тоот тогтоолоор “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталжээ. Уг хөтөлбөрт “3.2.4. “Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ”, “3.2.5. Аймгийн авто тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ”, “3.2.6. Орон нутгийн авто зам, замын байгууламж, тээврийн үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага байгуулж ажиллуулна”, “3.2.7. Аймгийн хэмжээнд хатуу хучилттай замыг шинэчлэн сайжруулна”, “3.2.8. “Дархан-Шарын гол” чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгоно, “3.2.9. “Барилгачдын өргөн чөлөө”-ний 8,2 км төв авто замыг үргэлжлүүлэн барьж дуусгана” гэх мэт заалтууд байгаа ба усан замын тээвэртэй холбоотой заалт байхгүй. “Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны тайлан”-гийн 9-д Аймгийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө-2030”-д тусгагдсан Цагаан нуурын баруун талд, Өрөмтэйн морин туурь орчимд, Аргалын гарамнаас урагш, Зурамтайн аманд тус тус байрлах аялал жуулчлалын цогцолбор газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болохыг заажээ. Иймд эдгээр бүс нутгийн ойр орчим дахь гол мөрөн, нуурт аялал жуулчлалын зорилгоор усан замын тээвэр хөгжих боломжтойг илтгэнэ. ИТХ-аас “Дархан-Уул аймгийн тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг хэлэлцжээ. Уг хөтөлбөрийн зорилго нь тогтвортой эдийн засгийг дэмжих зохистой бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлсэн төвийн бүсийн тулгуур төв болох бөгөөд хөтөлбөрийг 2019-2026 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. “Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” баримт бичгийг баталсан ба уг төлөвлөгөөнд “Цайны зам”-ын өртөө дайран өнгөрдөг зэрэг давуу талуудыг ашиглан Нүүдлийн соёл уламжлал, түүхэн дурсгалд тулгуурласан 123
“Соёлын аялал жуулчлал”, Байгалийн үзэсгэлэнт, унаган төрх байдалд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлал”, Морин аялал, авто аялал, усан аялал зэрэг “Адал явдалт аялал жуулчлал”, түүний “экстрем спорт”-ын хэлбэрүүд, Савагт хирс, арслан заан, одос үхрийн олдворт тулгуурласан “Палеонтологийн аялал”, Хотын аялал жуулчлалын нөөц боломжид түшиглэсэн “Хурал зөвлөгөөний аялал”, Дархан үйлдвэрлэл-технологийн паркийг түшиглэн “Бизнес аялал”, Дотоодын аялагч, амрагчдад зориулсан усан спорт, сувиллыг хөгжүүлэх, Олон улсад танигдсан “Цайны зам”-ыг ашиглан “Өртөө зам” аяллын шинэ маршрутыг төлөвлөн хэрэгжүүлэх “Морин аялал”, “Шарын цагаан нуур”- ыг түшиглэн зохион байгуулах загасчлах, мөсөн урлалын фестиваль, мөсөн шагай зэрэг “Өвлийн аялал”-ын зэрэг үйл ажиллагааг тусгажээ. Иймд аялал жуулчлалын болон агнуурын чиглэлээр усан замын тээврийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан бөгөөд уг төлөвлөгөөнд усан замын тээврийн талаарх заалт байхгүй. Аймгийн ИТХ-аар “Дархан-Уул аймгийн “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэлэлцжээ. Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 31. Дархан-Уул аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Дархан-Уул аймгийн 2.2. Дархан-Уул аймгийн хөгжлийн тэргүүлэх уялдсан, хөгжлийн цогц чиглэлийн 3 дугаарт “Зам тээвэр, эрчим хүч, 3-огт тусгагдаагүй, бодлого (2009–2021 мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж он) хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ” 3 Дархан-Уул аймгийн засаг даргын 2017- 2.14. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого 3 2020 оны үйл батлан, орон нутгийн онцлог, давуу талд ажиллагааны хөтөлбөр тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх 3 чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг Дархан-Уул аймгийн дэмжих 2 Засаг даргын 2017- 2020 оны үйл “3.2.4. “Орон нутгийн авто замыг сайжруулах ажиллагааны хөтөлбөр хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ”, “3.2.5. Аймгийн авто тээврийн салбарыг хөгжүүлэх мастер Дархан-Уул аймгийн төлөвлөгөө, стратегийг боловсруулж, хэрэгжүүлнэ”, аялал жуулчлалыг “3.2.6. Орон нутгийн авто зам, замын байгууламж, тээврийн үйлчилгээг хариуцсан мэргэжлийн байгууллага байгуулж ажиллуулна”, “3.2.7. Аймгийн хэмжээнд хатуу хучилттай замыг шинэчлэн сайжруулна”, “3.2.8. “Дархан-Шарын гол” чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгоно. “Морин аялал”, “Шарын цагаан нуур”-ыг түшиглэн зохион байгуулах загасчлах, мөсөн урлалын 124
хөгжүүлэх мастер фестиваль, мөсөн шагай зэрэг “Өвлийн аялал”-ын 3 төлөвлөгөө-2030 зэрэг үйл ажиллагаа... Дархан хотыг 2035 он Усан замын тээврийн талаарх заалт байхгүй. хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ХЭНТИЙ АЙМАГ “Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг 2016 онд ИТХ-ын 02 тоот тогтоолоор баталж 12 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд улсын болон орон нутгийн чанартай автозамыг засах, барих, нисэх онгоцны буудлын хүчин чадлыг олон улсын 3С ангилалд хүргэх гэх мэт зорилтуудыг дэвшүүлсэн боловч усан замын тээвэртэй холбоотой заалт, зорилт байхгүй. Хэнтий аймгийн “Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн зорилт- 2026” –ын 1.3.5-д “Орон нутгийн болон аялал жуулчлал хөгжүүлэх хатуу хучилттай авто замуудыг барьж тээврийн шинэ төрлүүдийг хөгжүүлэх /дамжин өнгөрөх/ Жаргалтхаан– Дэлгэрхаан, Жаргалтхаан–Өмнөдэлгэр, Бор-Өндөр-Чингис хот Чингис хот, Норовлин, Дадал сумыг холбосон авто зам барих”, “Чингис брэнд” хөтөлбөр болон аялал жуулчлалын маршрут, мастер төлөвлөгөө боловсруулж, аялал жуулчлалын олон талт бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөж хөдөлгөөн зохицуулалтын ухаалаг системийг нэвтрүүлж, суурин газруудын авто замыг сайжруулах, аймгийн төвд автозамын дагууд зорчигчийн ая тухыг хангасан, ногоон шийдэлтэй үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах автовокзал байгуулах гэх мэт ажлуудыг төлөвлөсөн боловч усан замын тээврийг хөгжүүлэх зорилт, төлөвлөсөн ажил байхгүй. “Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан”-д дурьдснаар, “Батширээт, Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал сумдын Онон голын агнуурын бүсүүдэд загас барихыг зөвшөөрөх тэмдэг 18 ширхэг, ус хөрс бохирдуулахыг хориглох тэмдэг 7 ширхэг, загас барихыг хориглох тэмдэг 11 ширхэг, мэдээллийн самбар 21 ширхэг, хилийн багана 11 ширхгийг тус тус хийсэн” байна. Энэ нь эдгээр гол мөрнүүдэд загас агнуурыг хийхэд усан замын тээврийг ашиглах маршрутыг зохиоход хэрэгтэй мэдээлэл болно. Хэнтий аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. 125
Хүснэгт 32. Хэнтий аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Хэнтий аймгийн Засаг Улсын болон орон нутгийн чанартай автозамыг уялдсан, даргын 2016-2020 оны засах, барих, нисэх онгоцны буудлын хүчин чадлыг 3-огт тусгагдаагүй, үйл ажиллагааны олон улсын 3С ангилалд хүргэх. хөтөлбөр 3 “Орон нутгийн болон аялал жуулчлал хөгжүүлэх Ногоон хөгжилд хатуу хучилттай авто замуудыг барьж тээврийн 2 суурилсан тогтвортой шинэ төрлүүдийг хөгжүүлэх /дамжин өнгөрөх/ хөгжлийн зорилт-2026 Жаргалтхаан–Дэлгэрхаан, Жаргалтхаан– Өмнөдэлгэр, Бор-Өндөр-Чингис хот Чингис хот, Норовлин, Дадал сумыг холбосон авто зам барих”, “Чингис брэнд” хөтөлбөр болон аялал жуулчлалын маршрут, мастер төлөвлөгөө боловсруулж, аялал жуулчлалын олон талт бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэж, жуулчдын тоог нэмэгдүүлэх. ДОРНОД АЙМАГ Дорнод аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын 2016 оны 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд уг хөтөлбөрийн 3.6.17-д “Олон улсын тээвэр логистикийн сүлжээ үүсгэж экспорт, импортыг дамжин өнгөрүүлэх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлнэ” гэж заасан нь хэдийгээр усан замын тээврийн асуудлыг орхигдуулсан ч гэсэн цаашид олон улсын логистикийн сүлжээнд усан замын тээврийг багтаах талаар судлах бололцоотой. Хөтөлбөрийн 4.2.5-д “Усан сан бүхий газруудын хамгаалалтын бүсийн хилийг тогтоож тэмдэгжүүлэлт хийж, усны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэн гол, мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах сан байгуулж усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэж заасан нь цаашид усан замын тээврийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд гол мөрөн, усан сан бүхий газар нутгийн хил хязгаарыг шинэчлэн тогтоох суурь судалгаа болох юм. Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 84 дугаар тогтоолоор, “Буйр нуураас үйлдвэрлэлийн зориулалтаар 2019-2020 онд барих агнуурын загасны тоо хэмжээний хязгаар”-ыг баталсан бөгөөд 2019-2020 онд үйлдвэрлэлийн зориулалтаар барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 30 тонноор тогтоосон. Мөн 2017 оны 02 дугаар тогтоолоор, Дорнод аймгийн ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, менежментийн төлөвлөгөөг дэмжсэн байдаг. Энэ нь 126
байгаль хамгаалах, загасны нөхөн үйлдвэрлэлийн бодлогыг алдагдуулахгүйн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд цаашид усан замын тээврийг агнуурын чиглэлээр тус бүс нутагт хөгжүүлэхэд хязгаарлах хүчин зүйл болох юм. Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 30 дугаар тогтоолоор, аймгийн “Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөрийн нэгж”-ийг байгуулж бүтэц, орон тоог баталсан нь тус аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг илтгэнэ. Аялал жуулчлалын хөгжил нь усан замын тээврийн хөгжилтэй холбоотой. Аймгийн ИТХ-ын 2019 оны 08 дугаар тогтоолоор “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г баталсан ба уг төлөвлөгөөнд автозам барих, засварлах, нисэх онгоцны буудал барих зэрэг заалтууд байгаа боловч усан замын тээврийн талаарх заалт байхгүй. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009 – 2016 он)-ын 2.2-д Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан ба “Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ” хэмээн заасан бөгөөд уг бодлогын 5.1 дугаар заалтанд “Зам, тээврийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулжээ. \"Дорнод аймгийн 2016-2030 оны урт хугацааны хөгжлийн бодлого\"-ын баримт бичгийн хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Дорнод аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 33. Дорнод аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд 3.6.17-д “Олон улсын тээвэр логистикийн сүлжээ Засаг даргын 2016- үүсгэж экспорт, импортыг дамжин өнгөрүүлэх уялдсан, 2020 онд хэрэгжүүлэх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр зам болон авто 3-огт тусгагдаагүй, үйл ажиллагааны замын дэд бүтцийг хөгжүүлнэ” хөтөлбөр 2019-2020 онд үйлдвэрлэлийн зориулалтаар барих 3 Буйр нуураас агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг 30 үйлдвэрлэлийн тонноор тогтоосон. Мөн 2017 оны 02 дугаар 3 зориулалтаар 2019- тогтоолоор, Дорнод аймгийн ерөнхий ба 2020 онд барих нарийвчилсан агнуур зохион байгуулалтын ажлын 3 агнуурын загасны тоо тайлан, менежментийн төлөвлөгөөг дэмжсэн. хэмжээний хязгаар ...автозам барих, засварлах, нисэх онгоцны буудал 2 Аймгийн эдийн засаг, барих... нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн “Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд чиглэл, гүйцэтгэлийн бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай төлөвлөгөө Дорнод аймгийн хөгжлийн цогц 127
бодлого (2009 – 2016 орчин бүрдүүлнэ” хэмээн заасан бөгөөд уг он) бодлогын 5.1 дугаар заалтанд “Зам, тээврийн хөгжийн бодлого”-ыг тусгасан. УВС АЙМАГ Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийн “2.3.6 Аймгийн төвийн авто замын шинэчлэлийг үргэлжлүүлэх, Улаангом- Ховд аймаг болон Улаангом–Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай замыг барьж дуусгах, төв зам дагууд тээврийн хэрэгслийн хяналтын камер, пост барьж байгуулах, зарим сум, багийн төвийг хатуу хучилттай замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх”, “хуучин нисэх буудлын барилгыг аймгийн Авто вокзал болгон засварлах”, “Гүүр барих, уул давааны зам гаргах, засаж сайжруулах ажлыг судалж, үе шаттай хэрэгжүүлэх”, “Дэглий цагаан” нисэх буудалд том оврын агаарын хөлөг хүлээн авах нөхцөл бүрдүүлэх”, “Аялал жуулчлалын бүс, суурин газруудын хог, бохир, дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх”, “Увс, Хяргас нуурыг түшиглэн өвөл, зуны аялал жуулчлалын цогцолбор, рашаан сувилал, амралтын газрууд байгуулах асуудлыг судлан, аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих”, “Аялал жуулчлалын гол бүсүүдэд дэд бүтэц хүргэх асуудлыг үе шаттайгаар судлан шийдвэрлэх” зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Хэдийгээр усан замын тээврийн ажил тусгагдаагүй ч аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд усан замын тээврийг ашиглах боломж нээгдэнэ гэж үзэж болно. “Увс аймгийн засаг даргын тамгын газрын стратеги төлөвлөгөө 2015-2020”-нд “4.10 Ачаа тээврийн терминаль аж ахуй, автовокзал байгуулах, тээврийн “Ухаалаг” систем нэвтрүүлэх”, “5.4 Улсын чанартай авто замын хэсэгт “Замын цагдаагийн хяналтын хэсэг” байгуулах” зэрэг заалтууд байгаа боловч усан замын тээврийн хөгжилтэй холбоотой ямар нэг заалт байхгүй байна. “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 6 зорилт, 42 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд Увс нуурын эрэгт орчин үеийн ариун цэврийн байгууламжийг барих, Увс аймгийн Дэглий цагаан нисэх онгоцны буудлын буух зурвасыг өргөтгөж олон улсын статустай болох ажлуудын хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулах, ОХУ-ын Сибирийн тойргийн муж улсууд, Хятадын муж хотуудтай хамтран ажиллах гэрээ санамж бичиг байгуулж талуудын хамтын ажиллагаа идэвхжүүлэх зэрэг ажлуудыг хийжээ. 128
Увс аймгийн Газар Зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2014 онд боловсруулсан ба авто зам, төмөр зам, гүүр барих, засах, онгоцны буудлыг засах зэрэг ажлуудыг төлөвлөсөн ба усан замын тээврийн талаарх төлөвлөлт байхгүй байна. Харин аялал жуулчлалын төлөвлөгөөнд “Усан спорт аялал Увс, Хяргас, Ачит, Үүрэг, Айраг, Дөрөө, Баян нуурууд, Ховд, Тэс, Хархираа, Түргэн, Шивэр, Нарийн, Хангилцаг зэрэг голуудаар завиар аялах боломжтой”, “Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг нуураас загас барих боломжтой” гэж тусгасан байна. Увс аймгийн ИТХ-аар “Увс аймгийн 2030 он хүртэлх Хөгжлийн хэтийн зорилт”- ыг боловсруулж хэлэлцүүлсэн байна. Увс аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын үнэлгээг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 34. Увс аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц Аймгийн бодлогын Холбогдох заалтууд 1-шууд тусгагдсан, баримт бичгүүд 2-агуулгын хувьд Засаг даргын 2016-2020 “Увс, Хяргас нуурыг түшиглэн өвөл, зуны аялал уялдсан, оны “МАНАЙ УВС” үйл жуулчлалын цогцолбор, рашаан сувилал, амралтын 3-огт тусгагдаагүй, ажиллагааны хөтөлбөр газрууд байгуулах асуудлыг судлан, аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих”, “Аялал 2 Увс аймгийн засаг жуулчлалын гол бүсүүдэд дэд бүтэц хүргэх даргын тамгын газрын асуудлыг үе шаттайгаар судлан шийдвэрлэх”. 3 стратеги төлөвлөгөө 2015-2020 “4.10 Ачаа тээврийн терминаль аж ахуй, автовокзал 3 Аялал жуулчлалыг байгуулах, тээврийн “Ухаалаг” систем нэвтрүүлэх”, хөгжүүлэх дэд хөтөлбөр “5.4 Улсын чанартай авто замын хэсэгт “Замын 1 цагдаагийн хяналтын хэсэг” байгуулах” Увс аймгийн Газар Зохион байгуулалтын Увс аймгийн Дэглий цагаан нисэх онгоцны ерөнхий төлөвлөгөө буудлын буух зурвасыг өргөтгөж олон улсын статустай болох ажлуудын хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулах, ОХУ- ын Сибирийн тойргийн муж улсууд, Хятадын муж хотуудтай хамтран ажиллах “Усан спорт аялал Увс, Хяргас, Ачит, Үүрэг, Айраг, Дөрөө, Баян нуурууд, Ховд, Тэс, Хархираа, Түргэн, Шивэр, Нарийн, Хангилцаг зэрэг голуудаар завиар аялах боломжтой”, “Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг нуураас загас барих боломжтой” 129
3.4. САЛБАРЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаал 2007.11.05-ны 174 тоот тушаалаар Далайн захиргаа анх байгуулагдсан байна. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 03 сарын 05-ны 55 тоот тушаал, 2016.12.26-ны 128 тоот тушаал, 2018.01.24-ны өдөр Далайн захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, дүрмийг тус тус шинэчлэн баталсан. Дараах зургаар Далайн захиргааны бүтэц, зохион байгуулалтанд орсон өөрчлөлтийг харуулав. Зураг 34. Далайн захиргааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт 2009.03.05 2016.12.26 2018.01.24 №55 №128 •Захиргаа, санхүүгийн •Захиргаа удирдлагын •Захиргаа удирдлагын хэлтэс хэлтэс хэлтэс •Далайн болон усан замын •Хөлөг онгоцны бүртгэл, •Хөлөг онгоцны бүртгэл, тээвэр, бүртгэлийн хэлтэс хяналтын алба хяналтын алба •Хөлөг онгоцны •Далайн тээвэр, боомт •Далайн боомт ашиглалт бүртгэлийн нэгж ашиглалт хариуцсан алба хариуцсан алба байгууллага •Дотоодын усан замын •Усан замын тээврийн тээврийн бүртгэл, бүртгэл, хяналтын алба хяналтын алба Дээрх зургаас харахад, Далайн захиргааны бүтэц, зохион байгуулалтанд 2016 оны 12 сарын 26-нээс эхлэн “Дотоодын усан замын тээврийн бүртгэл, хяналтын алба”-ыг Далайн болон усан замын тээвэр, бүртгэлийн хэлтсээс тусад нь салгажээ. 2017 онд батлагдсан Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уг албыг шинээр үүсгэн байгуулсан гэж үзэж болно. Уг хуулийн хүрээнд усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг заажээ. 6.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх; 6.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 6.1.3.усан замын тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох; 130
6.1.4.усан замын сүлжээн дэх улс болон аймаг хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг батлах; 6.1.5.тээвэрлэлтийн үйл ажиллагаа, усан замын тээврийн хэрэгсэл, усан замын төв буудал, зогсоол, аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын талаар мөрдөх нийтлэг дүрэм, журам, норм, нормативыг батлах, биелэлтийг хангуулах; 6.1.6.усан замын тээврийн асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох, улс хооронд тээвэрлэх зорчигч, ачааны хэмжээ болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын шаардлагын талаар холбогдох улстай тохиролцох; 6.1.7.усан замын зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифын аргачлалыг боловсруулах, хяналт тавих; 6.1.8.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм боловсруулах, батлах; 6.1.9.усан замын тээврийн боловсон хүчин, тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах; 6.1.10.Боловсролын тухай хуулийн 42.1, 42.5, 42.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 6.1.9-д заасан усан замын тээврийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах чиг үүргээ холбогдох төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх; 6.1.11.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 6.1.12.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам, гэрчилгээний загварыг батлах; 6.1.13.усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрмийг батлах; 6.1.14.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар Далайн захиргааны бүтэц, орон тоонд орсон өөрчлөлтүүдийг дараах хүснэгтээр нэгтгэв. 131
Хүснэгт 35. Далайн захиргааны орон тоо, бүтцийн өөрчлөлт 132
Яам нь тодорхой салбар, дэд салбар, үйлчилгээг хариуцаж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр дүнг уялдуулах, Засгийн газар, салбарын сайдад бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг хэрэгжүүлэх ажиллагааны бүхий чиг үүргийг хүлээж байдаг. Монгол Улсын Далайн захиргаа дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 1. Олон Улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль, тогтоомжийн хэрэгжилт 2. Хөлөг онгоцны бүртгэл, хяналт 3. Далайн тээвэр /”Монгол-Саммок Ложистикс” ХХК/ 4. Боомт ашиглалт 5. Усан замын тээврийн бүртгэл, хяналт 6. Далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх 133
ЗТХЯ, Далайн захиргааны хэрэгжүүлж буй чиг үүргийг нарийвчлан дэлгэрэнгүй байдлаар дор тайлбарлав. Бодлого төлөвлөлтийн ажиллагаа нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, хэрэгцээ тодорхойлох, бодлого томьёолох, санал боловсруулах, бодлого батлах, бодлого хэрэгжүүлэх, бодлогын зохицуулалт хийх ажилбаруудаас, Стандарт, дүрэм журамтай холбоотой ажиллагаа нь стандарт, дүрэм журмыг томьёолох, тайлбар гаргах, дүрэм журмын төсөлд санал өгөх, дүрэм журмыг батлах, хэрэгжилтийг хянах, үнэлэх ажилбаруудаас, Салбарын хүний нөөцийн удирдлагын ажиллагаа нь хэрэгцээ тодорхойлох, ажлын байранд томилох, үнэлэх, сэлгэн ажиллуулах, халах, түр болон гэрээгээр ажиллуулах, урамшуулах, нийгмийн баталгааг хангах, сургалт, мэргэшүүлэх ажилбаруудаас, Тусгай зөвшөөрөл, лиценз, магадлан итгэмжлэлийн ажиллагаа нь материалыг хүлээн авах, дүн шинжилгээ хийх, зөвшөөрөл олгох, итгэмжлэх санал боловсруулах, магадлах, батлах, хэрэгжилтэнд хяналт тавих ажилбаруудаас бүрдэнэ. Удирдлага, зохицуулалтын ажиллагаа нь мэргэжлийн болон удирдлагын арга зүйгээр хангах, арга зүй, аргачлал боловсруулах, дүн шинжилгээ хийх, салбар хоорондын зохицуулалт хийх ажилбаруудаас бүрдэнэ. Энэ ажиллагааны талаар холбогдох хуулиудад нилээд тодорхой заалтуудыг хуульчилсан боловч практик хэрэглээ нь хөгжөөгүй, удирдлага зохицуулалтын ажиллагааны талаарх ойлголт нь зөв төлөвшөөгүй байна. Салбарын мэдээлэл хангамжийн ажиллагаа нь статистик мэдээлэл, бүртгэлийн хэлбэрээс мэдээллийн технологид суурилсан орчин үеийн загварт шилжих эхлэлийн шатандаа байна. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагаа нь боловсронгуй болж хөгжих ёстой. Орчин үеийн мэдээлэл хангамж нь техник хангамж, программ хангамж, мэдээллийн сан үүсгэх, системийн аюулгүй байдлыг хангах, статистик дүн шинжилгээ хийх ажилбаруудаас, Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажиллагаа нь байгууллагын дотоод болон хөндлөнгийн үнэлгээ гэсэн хоёр өөр хэлбэрийг аль алин нь хамаарсан хяналт- шинжилгээг зохион байгуулах, үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах ажилбаруудаас, 134
Салбарын төсөв, санхүүжилт, хөрөнгө оруулалтын ажиллагаа нь орлого нэмэгдүүлэх, орлого хуваарилах, зарлагыг удирдах гэсэн ажилбаруудаас, Дэмжих үйлчилгээ нь тухайн байгууллага чиг үүрэг, ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллагын санхүү, хүний нөөц, хуулийн зөвлөгөө, архив, бичиг хэрэг, ажлын байрны аюулгүй байдлыг хангах үйлчилгээ, цэвэрлэгээ, засвар, ашиглалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах, шуудан хүргэлт зэрэг туслах ажилбаруудаас бүрдэнэ. Зураг 35. Усан замын тээврийн салбарын төрийн удирдлагын тогтолцоо Засгийн газар ЗТХЯ Далайн захиргаа Аймаг, нийслэлийн Засаг дарга Сум, дүүргийн Засаг дарга Аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс Зам тээврийн салбарын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн ЗТХЯ болон Далайн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагааны хүрээг харьцуулахад нилээд ялгаатай байна. ЗТХЯ-нд хуулиар олгосон олон ажиллагаа, ажилбар Далайн захиргаанд олгогдоогүй байна. Тухайлбал, салбарын мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээ, төсөв, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг ажиллагааг нэрлэж болно. Харин Далайн захиргаанд бодлогыг зохицуулах, хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, усан замын тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм, салбарын хүний нөөцийн ажиллагаа, тусгай зөвшөөрлийн ажиллагаа, салбарын стастистик мэдээ, усан замын тээврийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хяналт үзлэгийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон нь агентлаг байгуулах зорилготой нийцэж байна. 135
”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан “Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө; усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих; Монгол Улс далайн боомт түрээсэлж, далайд гарцтай болж, хөлөг онгоцны бүртгэлийг бие даан хийдэг болох“, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.117-д “Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ” зэрэг зорилтуудыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан заалтууд орон нутаг дахь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн чиг үүрэгтэй нийцэж буй эсэхийг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 36. Аймгуудын усан замын тээврийн асуудлыг эрхэлж буй хэлтсийн чиг үүрэг, мэргэжилтний тоо № Аймгуудын Усан замын Хэлтсийн чиг үүрэг Усан замын тээвэр нэрс тээврийн хариуцсан асуудал 1 Хөвсгөл хариуцсан мэргэжилтний ажлын хэлтэс байрны нэршил, тоо Хөрөнгө Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, Дэд бүтцийн бодлого оруулалт, аялал жуулчлал, дэд бүтэц /эрчим үйл ажиллагааг зохион хөгжлийн хүч, зам тээвэр, харилцаа холбоо, байгуулах бодлого шуудан/, хот байгуулалт, архитектур мэргэжилтэн-1 төлөвлөлтийн төлөвлөлт, газрын харилцаа, байгаль хэлтэс орчин /байгаль хамгаалах, түүний Хөрөнгө оруулалт, баялгийг зүй зохистой ашиглах, авто замын бодлого 2 Архангай Хөрөнгө нөхөн сэргээх, нутгийн өвөрмөц хариуцсан оруулалт, онцлогтой аялал жуулчлалыг мэргэжилтэн-1 хөгжлийн хөгжүүлэх/, хүнс, хөдөө аж ахуй бодлого /малын эрүүл мэнд, үржил селекц, төлөвлөлтийн бэлчээр ашиглалт, усан хангамж, хэлтэс газар тариалан/, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах Аймгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, эдгээр салбартай холбогдсон цаг үеийн ажлыг зохицуулан шийдвэрлэх, энэхүү ажлын байртай холбогдож Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх, Засаг дарга, түүний орлогч, Тамгын 136
3 Булган Хөрөнгө газрын даргад хариуцсан ажилтайгаа Зам тээвэр, оруулалт, холбогдуулан мэргэжлийн зөвлөлгөө харилцаа холбооны хөгжлийн өгч ажиллах бодлого зохицуулалт бодлого хариуцсан төлөвлөлтийн Улс болон бүс нутгийн хөгжлийн ахлах мэргэжилтэн-1 хэлтэс чиг хандлага, аймгийн эдийн засаг, хүний хөгжлийн чадавхи, байгалийн Тээвэр, авто замын 4 Сэлэнгэ Хөрөнгө баялаг, түүхий эдийн нөөцөд мэргэжилтэн-1 5 Орхон оруулалт, тулгуурлан салбарын хөгжлийн хөгжлийн үндсэн бодлогыг тодорхойлон бодлого хэрэгжүүлэх замаар аймгийн төлөвлөлтийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэлтэс таатай нөхцлийг бүрдүүлэх Хөрөнгө Аймгийн эдийн засгийн хөгжлийн оруулалт, стратеги, бодлогыг төлөвлөх, хөгжлийн хэрэгжилтийг зохион байгуулах бодлого, төлөвлөлтийн Улсын төсвийн болон орон нутгийн Дэд бүтэц хариуцсан хэлтэс мэргэжилтэн-1 хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын Хөрөнгө оруулалт, зам жагсаалтыг гарган холбогдох эрх тээврийн салбарын бодлогын асуудал бүхий байгууллагаар хариуцсан мэргэжилтэн-1 баталгаажуулах, хэрэгжилтийг Дэд бүтэц, зохион байгуулах, үр дүнд хяналт төлөвлөлтийн бодлого хариуцсан шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг нийт мэргэжилтэн-1 27 чиг үүргийг хэрэгжүүлэх Зам тээвэр, харилцаа холбооны бодлого 6 Дархан Уул Хөрөнгө Үндэсний хөгжлийн цогц бодлогын зохицуулалт хариуцсан оруулалт, мэргэжилтэн-1 хөгжлийн хэрэгжилтийг орон нутагт бодлого, төлөвлөлтийн хангуулах, аймгийн эдийн засгийг хэлтэс хөгжүүлэх урд, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх 7 Хэнтий Хөрөнгө Аймгийн хөгжлийн бодлого, Засаг оруулалт, хөгжлийн даргын мөрийн хөтөлбөрийн үйл бодлого, төлөвлөлтийн ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэлтэс Хэнтий аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах 8 Увс Хөрөнгө Монгол улсын хөгжлийн бодлого, оруулалт, хөгжлийн Засгийн газрын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийн хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, хэлтэс нийгмийн хэгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх 137
Аймгуудын “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс”-ийн чиг үүрэгт аймгийн хөгжлийн нэг тулгуур хүчин зүйлс гэдэг үүднээс дэд бүтэц, зам тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилбарууд багтаж байна. Дэд бүтэц, зам тээврийн хамаарах асуудалд усан замын тээврийн хөгжлийг тусгаж төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой юм. Аймаг бүрт “Зам тээврийн бодлого зохицуулалт” хариуцсан 1 л мэргэжилтэн ажилладаг бөгөөд зарим аймагт зам тээврийн бодлогыг харилцаа холбоо, дэд бүтцийн өөр бусад асуудалтай хавсран гүйцэтгэж байгаа нь тухайн мэргэжилтний хамаарах асуудал өргөн хүрээтэй байгаа буюу ачаалал ихтэйг илтгэнэ. Иймд зам, тээврийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнг өөр бусад салбарын ажилтай хавсран гүйцэтгүүлэхгүй байх, зөвхөн тухайн салбарын асуудалдаа төвлөрөх нөхцлийг бүрдүүлэх чухал байна. Монгол Улсын усан замын тээврийн хөгжлийн асуудал нь аялал жуулчлалын салбартай салшгүй холбогдоно. Иймд БОАЖЯ-ны үйл ажиллагааны стратегийн зорилт нь ЗТХЯ-ны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдаж буй байдалд шинжилгээ хийв. Хүснэгт 37. БОАЖЯ ба ЗТХЯ-ны үйл ажиллагааны стратегийн зорилтын уялдаа холбоо БОАЖЯ ЗТХЯ 3.5. Монгол орны ой, ус, амьтан, ургамал, улсын 2.5.4.4. эрэлтэд нийцсэн тогтвортой, болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хүртээмжтэй тээвэрлэлтийн үйлчилгээг зохион хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, зураглал кадастр зохиох, байгуулахад чиглэгдсэн бодлогын судалгаа хийх. хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, 5.2. Усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос мэргэжлийн удирдлагаар хангах. урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион 2.5.5.4. далай ашиглалт болон усан замын байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн тээврийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн удирдлагаар хангах; бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсөл, 5.3. Усны сав газрын менежментийн тогтолцоог хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион бэхжүүлж, сав газрын захиргаадын үйл ажиллагааг байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах; зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар 2.5.5.5.усан замын тээврийн үйлчилгээ үзүүлэх хангах; тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах. 7.1. Аялал жуулчлалын талаарх бодлого, төсөл 2.5.7.4.тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд зохицуулах; хяналт тавих, сайдын эрхлэх ажлын хүрээний 7.2. Аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн Засгийн газрын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, аялал нэгжийн үйл ажиллагаа, стандарт, норм, жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, нормативын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх. хэрэглэгчийг мэдээллээр хангах; 7.3. Аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах. 138
БОАЖЯ-ны үйл ажиллагааны стратеги зорилтод тусгагдсан гол, мөрөн, усыг ашиглах, хамгаалах зорилтууд болон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтууд нь ЗТХЯ- ны усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх стратегийн үйл ажиллагаатай уялдах юм. Хүснэгт 38. ЗТХЯ/Далайн захиргааны чиг үүрэг ба бусад төрийн байгууллагуудын чиг үүргийн уялдаа Далайн захиргааны газар, Онцгой байдлын ерөнхий газартай 2015 онд санамж бичиг байгуулсны хүрээнд хамтран ажиллаж завьтай эргүүл, хяналтыг нууран дээр тогтмол ажиллуулж байна. МХЕГ нь усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх, үйл ажиллагаа болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалт аюулгүй ажиллагааны байдалд тандалт судалгаа болон хяналт шалгалтыг хийдэг. Гадаад улс орнуудын туршлагаас харахад, том оврын завь нь Тээврийн яамны харъяанд, моторт завь нь Онцгой байдлын газар буюу Аврах ангид хамааралтай байдаг байна. Харин Монгол Улсын хувьд усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтын асуудлыг ямар нэгэн ангилал, ялгаатай байдлыг үл харгалзан Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаанд зангидан бодлого 139
боловсруулалт, хэрэгжүүлэлтийг хийж байна. Энэ нь манай улс шиг далайд гарцгүй, одоогоор усан замын тээврийн салбар нь өндөр түвшинд хөгжөөгүй байгаа орны хувьд усан замын тээврийн хөгжлийн асуудлыг нэг гарт зангидаж нэгдмэл бодлогыг системтэйгээр авч хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэс дараатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. 3.5. САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ Шатлан эрэмбэлэх шинжилгээ (AHP)-ний аргыг ашиглан усан замын тээврийн салбарын нөхцөл байдлын шинжилгээ, тулгамдсан асуудлын судалгааг гүйцэтгэлээ. АНР шинжилгээг тоогоор үл илэрхийлэгдэх шинжтэй үзүүлэлтүүдийг тоон утгад шилжүүлж, тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд хэрэглэдэг. АНР шинжилгээ нь бүтэц, удирдлага, зохион байгуулалт, технологийн хувьд хоорондоо нарийн уялдаатай үйл явцыг өөр хоорондын уялдааг нь харгалзан хүчин зүйлс тус бүрийн эцсийн үр дүнд үзүүлэх нөлөөг тоон үзүүлэлтээр нэгтгэн илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, АНР шинжилгээ нь SWOT шинжилгээг тоон үнэлгээгээр нарийвчлан гүйцэтгэдэг судалгааны арга юм. Уг судалгааг гүйцэтгэхийн тулд ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Далайн захиргааны мэргэжилтэн нар, эрдэмтдийн зөвлөмж, мэргэжлийн холбоодын саналд тулгуурлан салбарын давуу тал, боломж, сул тал, аюул, тулгамдаж буй асуудлуудын жагсаалтыг гаргасан. 140
Зураг 36. Усан замын тээврийн салбарын SWOT шинжилгээ Давуу тал • Харьцангуй шинэ бөгөөд нээлттэй зах зээл • Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах • Хөрөнгө оруулалт харьцангуй бага шаарддаг • Аялал жуулчлалыг дагаж хөгжих боломжтой • Хууль тогтоомж шинэчлэгдсэн, ойлгомжтой • Сул тал • Дэд бүтэц нь хараахан хөгжөөгүй (Зогсоол байхгүй) • Боловсон хүчин дутмаг • Байгаль орчны доройтол (Усны түвшин багасах) • Хууль эрх зүйн орчин дутмаг • Татвар хураамж өндөр Аюул занал • Улирлын чанартай асуудал (зуны 3 сар) • Өрсөлдөөн их • Хөрөнгө оруулалт дутмаг • Иргэний хөдөлгөөний тэмцэл • Хяналт шалгалт, өндөр шалгуур тавих Боломж • Аялал жуулчлал хөгжүүлэх • Орон нутгийн бодлого, хөтөлбөрт тусгах • Орон нутгийн чиглэлийн зорчигч ачаа тээвэр хөгжих боломжтой • Агнуурын чиглэлээр усан замын тээврийг ашиглах боломж бий • Усан замын дэд бүтэц хөгжих Эдгээр SWOT шинжилгээнээс гарсан асуудлыг нэгтгэн хүснэгтэнд оруулж ЗТХЯ, Далайн захиргаа, “Монгол завьчин” нөхөрлөл, “Монголын завьчдын холбоо”, Хөвсгөл, Архангай аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн нар, МХЕГ-ын мэргэжилтэн, “Хөвсгөл трейвэл” ХХК-ны ажилтан, Хөвсгөл аймаг дахь жуулчны баазын ажилтан, завьчид гэсэн нийт 20 хүнээр үнэлгээ хийлгэсэн болно. Улаанбаатар хотод судалгаанд оролцогчдоос судалгааг цаасаар бөглүүлж авсан бол хөдөө орон нутгаас судалгааг авахдаа цахимаар болон утсаар авлаа. Судалгаанд оролцогчдын SWOT шинжилгээний үзүүлэлт тус бүрт өгсөн үнэлгээний агуулгыг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 39. АНР шинжилгээний үнэлгээний арга Үнэлгээ Агуулга Тайлбар 1 Ижил А болон Б хүчин зүйлс ижил ач холбогдолтой. 3 Бага зэрэг А хүчин зүйл нь Б хүчин зүйлээс бага зэрэг илүү ач холбогдолтой. 5 Илүү А хүчин зүйл нь Б хүчин зүйлээс илүү ач холбогдолтой. 7 Маш их А хүчин зүйл нь Б хүчин зүйлээс маш их ач холбогдолтой. 141
9 Маш их давуу А хүчин зүйл нь Б хүчин зүйлээс маш их давуу ач холбогдолтой. Дээрх үзүүлэлтийн дундаж ач холбогдолтой илэрхийлнэ. 2,4,6,8 Дундаж Эх сурвалж: Saaty, 1991 Шигтгээ: Судлаачийн гаргасан дүгнэлтийг хэр харилцан уялдаа холбоотой болохыг нийцтэй байдлын индекс, нийцтэй байдлын харьцаа гэсэн хэмжигдэхүүнээр шалгаж дүгнэдэг. ������������ = ������������������������−������ , ������������ = ������������ ������−������ ������������ Нийцтэй байдлын харьцааг нийт ажиглалтын тооноос хамааруулан дараах кретир бүхий хүснэгтийн утгатай харьцуулан жишинэ. Хүснэгт 1.Чөлөөний зэргийн индекс Матрицын тоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 RI 0 0 0.58 0.9 1.12 1.24 1.32 1.41 1.45 1.49 CR нь 0.1-ээс бага байх үед утгагүй, 0-тэй тэнцүү бол нягт харилцан уялдаатай, 0.1-ээс их бол дахин судалгааг хийх шаардлагатайг илэрхийлнэ. Судалгаанд оролцогчдын усан замын тээврийн салбарын давуу талд өгсөн үнэлгээг дараах шинжилгээний үр дүнгээр харуулав. Хүснэгт 40. Усан замын тээврийн салбарын давуу талын үнэлгээ 142
Дээрх шинжилгээний үр дүнгээс харахад, усан замын тээврийн салбарын давуу талыг нэгдүгээрт “харьцангуй шинэ бөгөөд нээлттэй зах зээлтэй” гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 24.6 хувь нь өгсөн бол 22.4 хувь нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, 19.2 хувь нь аялал жуулчлалыг салбарыг дагаж хөгжих, 18.6 хувь нь хөрөнгө оруулалт бага шаардагддаг, 15.2 хувь нь хууль тогтоомж нь шинэчлэгдсэн, харьцангуй ойлгомжтой гэж хариулсан. Хүснэгт 41. Усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх боломжийн үнэлгээ 143
Дээрх шинжилгээний үр дүнгээс харахад, усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх боломжууд нь орон нутгийн бодлого, хөтөлбөрт тусгах (31.3%), агнуурын чиглэлээр усан замын тээврийг ашиглах (21.2%), аялал жуулчлал хөгжүүлэх (20.6%), орон нутгийн чиглэлийн зорчигч, ачаа тээвэрлэх (15.6%), усан замын дэд бүтэц хөгжих (11.3%) байна. Хүснэгт 42. Усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх учрах саад бэрхшээлд өгсөн үнэлгээ 144
Дээрх үнэлгээнээс харахад, усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд учирч болох саад бэрхшээл нь хөрөнгө оруулалт дутмаг байх (27.7%), улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг (25.2%), иргэний хөдөлгөөний байгаль хамгаалахын төлөөх эсэргүүцэл (18.9%), салбар дахь өрсөлдөөн их байх (15.1%), хяналт шалгалт их байх, хэт өндөр шаардлага, шалгуур тавих (13.1%) байна. Хүснэгт 43. Усан замын тээврийн салбарын тулгамдсан асуудлын эрэмбэ 145
Дээрх үнэлгээнээс харахад, усан замын тээврийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд нь усан замын зогсоол баригдаагүй гэх мэт усан замын тээврийн дэд бүтэц нь хараахан хөгжөөгүй (24.1%), салбарын боловсон хүчин дутмаг (22.1%), хууль эрх зүйн орчин бүрэн гүйцэд бүрдэж чадаагүй (19.5%), усны түвшин багасгах гэх мэт байгаль орчны доройтол (18.7%), татвар, хураамж өндөр (15.5%) байна. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд орон нутгийн удирдлага болон төрөөс хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнд өгөх саналуудыг судалгаанд оролцогчдоос авч нэгтгэлээ. 146
Хүснэгт 44. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнүүд Дээрх саналуудыг нэгтгэвэл, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрт усан замын тээврийг ашиглах заалтыг тусгах (25.1%), орон нутгийн удирдлагууд хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх (21.6%), хуульд заасан санхүүжилтийг жилийн төсөвтөө тусгах (18.9%), усан замын тэмдэг, тэмдэглээний 147
ашиглалт, хамгаалалтыг хийх (18.9%), усан замын тээвэр хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах (15.6%) зэрэг саналууд байна. Хүснэгт 45. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнүүд Дээрх саналуудыг нэгтгэвэл, усан замын тээврийн салбарыг төрөөс бодлогоор дэмжих (22.6%), хууль, дүрмийн шинэчлэлийг хийх (21.7%), усан замын тээврийн салбарт орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах (19.7%), усан замын тээврийн хэрэгслийн стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт, шалгалтыг 148
хийх (18.9%), төрөөс усан замын тээврийн салбарын хөгжилд санхүүжилтийг олгох (17.1%) саналуудыг судалгаанд оролцогчид өгсөн болно. 3.6. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА Монгол Улсын усан замын тээврийн салбарт ачаа тээвэрлэлт байхгүй, зөвхөн аялал жуулчлалын зориулалтай усан тээвэр хийж байна. Усан замын тээврийн хүртээмж бага, зөвхөн Хөвсгөл нуурыг түшиглэсэн тээвэр хөгжиж байгаа бөгөөд бусад орон нутгуудад усан тээвэр төдийлөн хөгжөөгүй байна. Усан замын тээврийн салбарын хэтийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйд салбарыг хөгжүүлэх талаар дараах саналуудыг дэвшүүлж байна. Усан замын тээврийн хэрэгсэл ба зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх талаар: Монгол Улсын усан замын тээврийн хэрэгслийн байршлыг доорх зургаар харуулав. Зураг 37. Монгол Улс дахь завины байршил 60% 49% 50% 40% 30% 20% 10% 5% 1% 1% 1% 2% 0% Архангай Булган Улаанбаатар Увс Бусад Хөвсгөл хот Дээрх зургаас харахад, манай улсын нийт завины 49 хувь буюу бараг тал хувь нь зөвхөн Хөвсгөл аймагт байршилтай байна. Иймд бусад аймгуудын тэр дундаа томоохон гол, нууруудтай аймгуудын бодлогын баримт бичигт усан замын тээврийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг нарийн тусгах шаардлагатай юм. Нөгөө талаар, завины зэх зээлийн эрэлт өндөр байгаа нь судалгааны үр дүнд тодорхой болсон. Тухайлбал, Архангай аймгийн Өгийнуур, Тэрхийн цагаан нууруудад усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхийг бодлогын хувьд дэмжих шаардлагатай байна. 149
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266
- 267
- 268
- 269
- 270
- 271
- 272
- 273
- 274
- 275
- 276
- 277
- 278
- 279
- 280
- 281
- 282
- 283
- 284
- 285
- 286
- 287
- 288
- 289
- 290
- 291
- 292
- 293
- 294
- 295
- 296
- 297
- 298
- 299
- 300
- 301
- 302
- 303
- 304
- 305
- 306
- 307
- 308
- 309
- 310
- 311
- 312
- 313
- 314
- 315
- 316
- 317
- 318