- Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 13дахь таван жилийн төлөвлөгөө 2016 – 2020 - Дотоод усан зам болон боомтын үндэсний төлөвлөгөө (全国内河航道与港口布局规划): 2007 – 202024 - Дотоод усан замын усан онгоцны ангиллын стандартыг хөгжүүлэх үндэсний тойм (全 国内河船型标准化发展纲要) - 200625 - Муж тус бүрийн байгаль орчин, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, хууль, дүрэм журмууд зэрэг болно. Дотоод усан зам болон боомтын үндэсний төлөвлөгөө нь шинжлэх ухааны хөгжилд суурилан нэг талаас усны нөөцийн ашиглалт нөгөө талаас тээврийн сүлжээний хөгжлийг уялдуулан дотоод усын замын тээврийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах үндсэн зорилготой. Энэ нь саадгүй, үр ашигтай, аюулгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй усан замын үйлчилгээгээр нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээг хангахад чиглэгдэж байна. Төлөвлөгөө нь зөвхөн дээд ангиллын буюу IV ангиллаас дээшхи (500 тн-оос дээш даацын усан онгоц явах) усан зам болон том боомтуудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Төлөвлөгөөний хүрээнд багтаагүй бусад усан замууд болон боомтуудын хөгжлийг мужийн захиргаа хариуцаж өөрсдийн төлөвлөгөөг гаргана гэж заасан байна. 2020 он хүртэл дээд ангиллын усан замыг 19,000км-т үүнээс 14,300 км нь III болон түүнээс дээш, 4,800 км нь IV ангиллын зам байх зорилт тавьсан. Хөх мөрний сүлжээ, Сувдан мөрний сүлжээ, Гранд канал ба Хуай голын сүлжээ, Хэйлунцян ба Сонглиа голын сүлжээ ба 18 боомтыг хамарсан байна. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг чухал гэдгийг онцолсон байна. - Урт хугацааны найдвартай санхүүжилтийн загвар гаргахыг эрэлхийлэх - Санхүүжилтийн гадаад эх үүсвэр хайх - Тээврийн үйлчилгээ, цахилгаан хангамж, үерийн хяналт, усжуулалт, усан хангамжийн чиглэлээр холбогдох бусад салбар хэлтэсүүдтэй хамтран ажиллах - Боомтын төлөвлөлтийг сайжруулах; - Усан онгоцыг шинэчлэх, стандартчилах арга хэмжээг авах - Дотоод усан замын удирдлагад мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах - Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх - Системийн тогтвортой хөгжлийг хангах 24 http://www.gov.cn/gzdt/2007-07/20/content_691664.htm 25 Холбогдох хууль, дүрэм, журмууд, стратеги төлөвлөгөөг /www.gov.cn/ хуудаснаас авах боломжтой. 51
Шигтгээ: БНХАУ-ын дотоод усан зам дээр гадны эх үүсвэрээр хэрэгжиж буй том төслүүд Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр 2018 онд Хубэй мужийн Ханжианг голын 53км усан замыг шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр хөгжил багатай баруун болон төвийн мужуудыг зүүн бүсийн мужуудтай холбох, тус усан зам дагуух 5,6 сая иргэдийн эдийн засаг болон нийгмийн нөхцлийг сайжруулах, “ногоон” тээврийн хэлбэрийг дэмжих зэрэг үр ашгийг авчирсан байна (Xinhuanet, 2018). Азийн хөгжлийн банкнаас 2009 болон 2015 онд харгалзан төслийн зээл болон техникийн туслалцаа авч Шианг гол болон Чончины усан замын төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн. Дотоод усан замын усан онгоцны ангиллын стандартыг хөгжүүлэх үндэсний тойм Дотоод усан замын онгоцны техникийн ахиц дэвшлийг дэвжих, усан зам дээр ашиглаж буй онгоцны бүтцийг оновчтой болгох, усан зам, хаалт зэрэг байгууламжийн ашиглалтын түвшинг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах зорилготойгоор гаргасан баримт бичиг юм. Тоймд 2020 онд хүрэх техникийн стандартчиллын зорилтот түвшин, түүнд хүрэх үе шатууд, бодлого, арга хэмжээг тусгасан байна. Хамрах хугацаа: 2004 оныг суурь түвшин болгож 2010, 2015 болон 2020 оныг зорилтот хугацаа болгосон. Хамрах хүрээ: - Газарзүйн хувьд: Гранд канал, Хөх мөрний усан систем, Хөх мөрний гол цутгалууд, Сувдан мөрний систем, Хэйлунцян голын систем - Объект: Зорчигч ба ачааны хөлөг онгоцууд, үүнд: энгийн ба хурдны зорчигчийн онгоц, энгийн ачааны хөлөг онгоц, контейнер тээвэрлэгч, шингэн тээврийн онгоц, ро-ро хөлөг онгоц, түлхэх болон татах онгоц хамаарна. Жишээ нь, Хөх мөрний усан системийн хувьд дараах шат дараалсан үр дүнд хүрэх зорилт тавьсан байна. - 2010 онд хөлөг онгоцны төрлийг стандартчилах түвшин26 75%, хөлөг онгоцны дундаж даац 1000 тн-д хүрэх - 2015 онд хөлөг онгоцны төрлийг стандартчилах түвшин 85%, хөлөг онгоцны дундаж даац 1200 тн-д хүрэх - 2020 онд хөлөг онгоцны төрлийг стандартчиллын түвшин 95% -д хүргэх бөгөөд усан онгоцны даац дунджаар 1500 тнд хүрэх Тухайлбал, 2016 оноос эхлэн Гранд канал /Бээжин-Ханжоу суваг/ сувгаар 200 тонноос доош даацтай хуурай тээврийн карго болон “Бээжин-Ханжоу сувгийн усан тээврийн стандарт хөлөг онгоцны шаардлага”-ыг хангаагүй хөлөг зорчихыг хориглосон. Жижиг болон хуучин хөлөг онгоцыг ашиглалтаас гаргах ажлыг эрчимжүүлэхийн тулд 2013 оны эхнээс 2015.12.31- 26 Тухайн төрлийн хөлөг онгоцны нийт тоонд стандартад нийцсэн онгоцны эзлэх хувь 52
ний хооронд жижиг хөлөг онгоц болон 30-аас дээш жилийн настай хөлөг онгоцыг шинэчилсэн этгээдүүдэд хуулийн дагуу татаас олгосон байна. 2014 оноос усан онгоцны шинэчлэлийг дэмжих зорилгоор Дотоод усан замын усан онгоцны стандартчилалд олгох татаасын удирдлага (内河船型标准化补贴资金管理办法)-ыг баталж хэрэгжүүлж байна. Тухайлбал, 1000 тн-оос доош даацтай усан онгоцонд 30,000 юань, 1000-2000 тн даацтай хөлөг онгоцонд 40,000 юань, 2000тн-оос дээш даацтай онгоцод 50,000 юанийн татаас олгож байна. Энэ мэтчилэн бүс нутаг бүрд хөлөг онгоцуудад тавих стандартыг боловсруулж шат дараалалтайгаар хөлөг онгоцыг шинэчлэх ажил хийгдэж байна. 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн хөлөг онгоцны шинэчлэлийн ажлын үр дүнд хэт их бохирдол үүсгэгч, эрчим хүчний өндөр зарцуулалттай, удаан жил ашигласан хөлөг онгоцуудыг ашиглалтнаас гаргасан гэж дүгнэсэн байна (ADB, 2015). Бүс нутгийн дотоод усан замуудын талаар баримталж буй бодлого: Өмнөх үндэсний хэмжээний бодлогууд нь олон улсын ач холбогдолтой усан замуудыг хамарсан бол бүс нутгуудаас жишээ болгон мужийн дотоод жижиг усан замууд дээр бага оврын завиар хийж буй тээврийн бодлогыг авч үзье. Тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандарт, баримт бичгүүд: А. БНХАУ-ын дотоод усан замын тээврийн удирдлага, бодлого Тээврийн яам (MOT) дотоод усан замын бодлого, удирдлагыг ерөнхийд нь хариуцдаг. Яамны үүргийг гүйцэтгэгч агентлаг нь Усны тээврийн захиргаа (Bureau of Water Transport Administration) байна. Түүнчлэн яам нь гол улсын ач холбогдолтой усан замуудын өдөр тутмын удирлага, зохицуулалтыг Чангжианг голын тээврийн захиргаа (Changjiang river administration of navigational affairs) болон Сувдан мөрний тээврийн захиргаа (Pearl river administration of navigational affairs)-нд хариуцуулсан. Дээрх гол усан замуудаас бусад усан замыг мужийн захиргаа, түүн дотроо мужийн тээврийн хэлтсүүд хариуцдаг байна. Усан замын тээврийн удирдлага, зохицуулалтын хууль эрхзүйн үндэс нь: - БНХАУ-ын усны тухай хууль (中华人民共和国水法) - БНХАУ-ын боомтын тухай хууль (中华人民共和国港口法) - Дотоод усан замын тээврийн удирдлагын тухай тогтоол (国内水路运输管理条例) зэрэг байна. Усны тухай хууль, Боомтын тухай хуулинд зааснаар дотоод усан замын бүтэц, боомтын төлөвлөлт Усны нөөцийн яамны бодлого, дүрэм журамтай мөн нийцэх ёстой. БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс гаргасан “Дотоод усан замын тээврийн удирдлагын тухай тогтоол” ба түүний хүрээнд Тээврийн яамнаас гаргасан “Дотоод усан замын тээврийн 53
удирдлагын тухай журам”-ын дагуу ашиглаж буй тээврийн аюулгүй .байдал, хяналт техникийн стандартын гол бичиг баримтууд нь: - БНХАУ-ын дотоод усан замын тээврийн аюулгүй байдлын удирдлагын тухай тогтоол - Усан онгоцны хяналт шалгалтын удирдлагын журам - Дотоод усан замын тээврийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага - Усан онгоцыг ажиллуулах үеийн аюулгүй ажиллагааны минимум дүрэм - Аюултай ачаа тээвэрлэж буй усан онгоцны аюулгүй ажиллагааны хяналт, удирдлагын тухай заалт - Усан онгоцны үзлэгийн удирдлагын журам /船舶检验管理规定/ - Дотоод усан замын хөлөг онгоцнуудад албан журмын үзлэг хийх техникийн журам зэрэг болно. Тээврийн яам аюулгүй байдал, техникийн журмыг үндэсний хэмжээнд гаргах боловч хөлөг онгоцны хяналт шалгалтыг бүс нутгийн эрх бүхий байгууллагууд гүйцэтгэдэг. Үндэсний стандартыг хангаж байгаа эсэхэд тавьж буй муж бүрийн хяналт шалгалтууд хоорондоо зөрүүтэй байх тохиолдол гардаг байна (ADB, 2016). Дээрхээс дараах холбогдох гол баримт бичгийг тоймлон авч үзье. 1. Дотоод усан замын хөлөг онгоцнуудад албан журмын үзлэг хийх техникийн журам 2019 “Усан онгоцны хяналт шалгалтын удирдлагын журам”-ын 11-р зүйлд заасны дагуу албан журмын үзлэг нь усан онгоцыг барих үеийн турших шалгалт, тогтмол шалгалт, онцгой үеийн шалгалт, далайд ашиглах туршилт шалгалт зэргээс бүрднэ. Мөн тус журмын 32-р зүйлд заасны дагуу хөлөг онгоцонд заавал хийх албан журмын шалгалтын техникийн шаардлагыг Хятадын далайн аюулгүй байдлын захиргаа (China maritime safety administration) боловсруулж Тээврийн яам батлахаар заасан байна. Хамрах хүрээ: 20 м ба түүнээс дээш урттай дотоодын гол, нуур, усан сан дээр хөвөх тээврийн хэрэгслүүдийг хамаарна. Үүнд цэргийн болон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах онгоц, дарвуулт завь, спорт завь, загас агнуурын онгоц болон аяллын онгоц хамаарахгүй. Хугацаа: 5 жил тутамд хөлгийг шалгаж, гэрчилгээ олгодог. Хөлөгт засвар орсон, сайжруулсан тухай бүрд шалгалтыг хийж гэрчилгээг шинэчилнэ. Ангилал: Дотоодын усан замын аль ангилалд явахаас шалтгаалаад тавигдах шаардлага ялгаатай байна. Мөн усан замын өөр өөр ангилалд зорчихын тулд шинээр үзлэг хийж гэрчилгээ авах шаардлагатай. Журмын 2 дугаар бүлэгт голын сүлжээнүүдийг дараах бүс, ангилалд хуваасан байна. 54
Хүснэгт 15. Техникийн үзлэгийн зориулалтаарх дотоод усан замын ангилал, БНХАУ Бүс Давалгааны дундаж өндөр, Hs A 1.25 < Hs ≤2.0 B 0.5 < Hs ≤1.25 C Hs ≤ 0.5 A-тэй адилтгах Hs ≤ 2.0 Голын хурдан урсгалтай хэсгүүдийн нэмэлт ангилал: Ангилал Урсгалын хурд, V J1 5 <V≤6.5 J2 3.5 <V≤5 Бүлгүүдийн агуулга дараах байдалтай байна. 1. Хяналт шалгалт ба гэрчилгээ 2. Дотоод усан замын бүсүүд, ангилал 3. Даацын хэмжилт 4. Ачааны шугам /loadline/ 5. Усан онгоцны аюулгүй байдал 6. Аюултай барааг тээвэрлэх 7. Усан онгоцны бохирдолоос урьдчилан сэргийлэх хэрэгсэл, тоног төхөөрөмж 8. Усан онгоцны баг, жолоодох бүхээг 9. Зорчигчдын квот, кабин тоног төхөөрөмж 10. Хурдны завь Тус журамд БНХАУ-ын дотоод стандартууд (GB болон GB/T), олон улсын IEC стандартуудыг холбогдох заалтуудад ашигласан байна. Хятадын дотоод стандартуудын мэдээллийг http://www.gbstandards.org/ холбоосоор авах боломжтой. Жишээ нь, дизель хөдөлгүүрт усан онгоцны хорт утаа ялгаруулалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд тавьж буй шаардлагыг авч үзвэл ХБНГУ-ын буюу олон улсын 3-р түвшний ялгаруулалтын хязгаарлалттай төстэй байна (Хүснэгт 16). Хүснэгт 16. Дизель хөдөлгүүрт хөлөг онгоцны ялгаруулалтын стандарт, 1-р түвшин, БНХАУ Хөдөлгүүрийн Swept volume Net power CO HC+NOx PM төрөл Литр/цилиндр kW (g/kWh) (g/kWh) (g/kWh) SV < 0.9 P ≥ 37 5 7.5 0.4 1-р төрөл 0.9 ≤S V<1.2 5 7.2 0.3 5 7.2 0.2 1.2≤ SV<5 2-р төрөл 5 ≤ SV<15 5 7.8 0.27 55
15≤SV<20 P<3300 5 8.7 0.5 P≥3300 5 9.8 0.5 5 9.8 0.5 20≤SV<25 5 11 0.5 25≤SV<30 Жижиг болон бусад төрлийн усан онгоцонд тавигдах шаардлага Усан онгоцны үзлэгийн удирдлагын журмын дагуу жижиг усан онгоц болон хувийн аялал, зугаалгын онгоц, загасчлалын онгоцонд тавих хяналт, стандарт шаардлагыг бүс нутгийн эрх бүхий байгууллага хариуцна. Жижиг онгоцонд 12-оос ихгүй суудалтай зорчигчийн онгоц, 15м-ээс ихгүй урттай гатлага онгоц, 20м-ээс ихгүй урттай ачаа тээврийн онгоц багтаж байна. 1.5.БҮЛГИЙН ДҮГНЭЛТ Ажлын даалгаварт гадаадын улс орнуудын усан замын тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын талаар хууль эрхзүйн болон стандартын баримт бичгийг судалгааг хийхээр тусгасны дагуу хөрш орнууд болох БНХАУ ба ОХУ, Австрали, ЕХ-ны улсуудаас ХБНГУ-ыг сонгон судалсан. Сонгосон улсууд бүгд өндөр хөгжилтэй, далайд гарцтай улсууд юм. Газарзүйн байрлал, газар нутгийн хэмжээ, дотоод усан замын шинж чанарын хувьд бүгд хоорондоо ялгаатай улсууд байна. ХБНГУ-ын хувьд олон улсын чанартай усан замыг өндөр хөгжүүлсэн усан замын голлох чиглэл нь ачаа тээвэрт суурилсан байна. Энэхүү олон улсын тээврийн идэвхээрээ БНХАУ удаалж байгаа бөгөөд дэлхийн хамгийн их усан замтай, хамгийн их хүн амтай улсын хувьд олон улсын болон дотоодын ачаа тээвэр, аялал жуулчлал зэрэг аль аль чиглэлээр усан замыг хөгжүүлж байна. ОХУ-ын хувьд хэдийгээр БНХАУ-тай ойролцоо хэмжээний усан замтай боловч багахан хэсэгт тээвэр хийдэг, ачаа тээвэр болон зорчигч тээврийн идэвх бага байна. Харин Австрали улсын дотоод усан зам дээрх идэвхтэй ачаа тээвэр 1930-аад оноос зогсож, өдгөө зөвхөн зорчигч тээвэр болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжиж байна. Эдгээр орнуудын усан тээврийн хөгжлийн бодлого, хяналт зохицуулалтын арга хэмжээнээс манай улсын усан замын тээвэрт баримтлах бодлогыг тодорхойлоход анхаарч үзвэл зохих туршлага, үйл ажиллагааг дүгнэж үзвэл: Австрали: Дотоод эх үүсвэрээс эхтэй усан замууд дээр /гол ба нуур/ бага болон дунд оврын /12 м хүртэл бага оврын онгоц/ аялал, зугаацлын онгоцууд загас барих зориулалтын усан онгоцууд явах боломжтой, дотоод усан замаар ачаа тээвэрлэх нь үр ашиггүй зэрэг онцлог нь манай улсын усан замын нөхцөл байдалтай төстэй. Дотоод усан замыг аялал, жуулчлалын 56
чиглэлээр хөгжүүлэх стратегийг барьж байна. Энэ чиглэлд хүрэхэд авч буй арга хэмжээнээс манай улсад хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг дараах байдлаар тодорхойлж байна. - Усан зам дагуух аялал, зугаалгад шаардлагатай дэд бүтцийн байгууламжуудыг хангаж өгөх. Эдгээрт, зогсоол, завины хадгалалт, завь оруулах гаргах гарц, зорчигч бууж суух тавцан, голын аюултай хэсгийн заалт гэх мэт. Хэдийгээр эдгээр нь жижиг бүтээн байгуулалтын төслүүд болох боловч төдийчинээ усан замын аюулгүй байдал, аялал зугаалгад таатай байдлыг нэмэгдүүлнэ. - Усан замын дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулах, түүх, соёлын дурсгалтай холбож хөгжүүлэх, аялагчдыг татах шинэ, сонирхолтой хөтөлбөрүүдийг боловсруулах. - Зорилтот аялагч, жуулчдын бүлгийг тогтоож, тухайн бүлэг бүрт тусгай маршрут, хөтөлбөр бэлдэж аялагчдын сонирхлыг татаж байна. - Ерөнхийдөө зорчигч тээвэрт суурилсан хөгжил гэж үзэж болох учир тэр чинээгээр аюулгүй байдалд ач холбогдол өндөр өгч байгаа нь үндэсний болон мужуудын усан замын аюулгүй байдлын стратегиудаас харагдаж байна. Дотоод усан зам дээр бүртгэлтэй онгоцын тоо их учир /NSW мужид 250,000 орчим/ арилжааны усан онгоцуудыг үндэсний тээврийн асуудал эрхэлсэн байгууллага, арилжааны бус бусад онгоцуудыг мужийн холбогдох байгууллагууд хариуцаж ачааллыг хуваасан байна. 1940-өөд оноос эхлэн усан замыг аялал, жуулчлалын чиглэлээр хөгжүүлсэн учир усан замын талаарх мэдээллийн нэгдсэн сүлжээ, түүнийг дижитал хэлбэрээр ашиглах боломж, усан зам дагуух дэд бүтцийн хөгжил зэргээс туршлага авах боломжтой. ХБНГУ: Өндөр хөгжсөн усан замууд дээр олон улсын ачаа тээвэр хийх үндсэн стратеги чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд төдийлөн манай улсад тохиромжгүй байх талтай. Тухайлбал, боомт, усан замын дэд бүтцийн том төслүүд, автоматжуулалт, олон улсын стандарт шаардлагыг хангах явдал гэх мэт. Гэвч тохирох ур чадвартай хүний нөөцөөр хангах, хүлэмжийн хийн ялгаруулалт бага хөлөг онгоцыг ашиглах зэрэг зорилтуудад хүргэж буй арга хэмжээнүүдийг анхаарч үзэх нь зүйтэй. Ачаа тээвэр төдийлөн хийгддэггүй ач холбогдол багатай усан замуудыг аялал, зугаалга, жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх үүний тулд нэг талаас шаардлагатай дэд бүтцийг байгуулах, нөгөө талаас байгалийн унаган төрхийг сэргээх зэрэг ерөнхий чиглэлийг барьж байна. Энэхүү усан замын дэд хөгжлийн зорилтыг хангахын тулд усан аялал жуулчлал хариуцсан тусгай байгууллага байгуулах, улсын төсвөөс усан аялал жуулчлалд зориулан тусгай хөрөнгө хуваарилдаг болох, аялал жуулчлалын орлогоос өөрөө өөрийгөө санхүүжүүлэх төлбөр, хураамжийн систем бий болгох эцэст нь хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа нь манай улсад мөн хэрэгжүүлэх боломжтой саналууд байж болно. 57
Тус улсын туршлагаас харахад голлох болон туслах усан замууд дээр ачаа тээвэр болон аялал жуулчлал хийхээс үл хамааран усан замын хаалтыг зохистой ашигласнаар шаардагдах усны гүнийг бий болгох, тээврийн хөдөлгөөнийг саадгүй хийх боломжтой болдог байна. Усан онгоц, завинуудын бүртгэл, хяналт шалгалтыг нэгдсэн байдлаар Холбооны усан замын тээврийн захиргаа хариуцаж, бүс нутгууд дээрх агентлагуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. ОХУ: Дотоод усан замын нөхцөл байдал 1989 – 2014 оны хооронд их хэмжээгээр суларсан учир тус улсын ойрын болон дунд хугацааны стратеги усан замын тээврийн системийг хурдацтай хөгжүүлж, ачаа тээврийн болон зорчигч тээврийн хэрэгцээг 1990 оноос өмнөх түвшинд хүргэх бодлого барьж байна. Алс дорнод, Сибирь чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээнүүдийг манай улсад ашиглах боломжтой. Тухайлбал, муж, хотуудын захиргаатай хамтран жижиг голуудыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, жижиг голууд дээр явах боломжтой хөлөг онгоцуудыг бүтээх, ашиглах, ялгавартай тарифын систем ашиглан алс нутгуудын усан тээврийг дэмжих, усан замын хөдөлгөөний хяналтын систем /GLONASS-GPS/ нэвтрүүлэх зэрэг байна. Дотоодын иргэний хувийн усан тээвэр, аялал зугаалга, загасчлалын зорилгоор ашиглах бага оврын /урт нь 20м-ээс ихгүй, зорчигчийн суудал 12-оос ихгүй/ усан онгоцны хяналт, зохицуулалтыг Онцгой байдлын газар хариуцаж байгаа нь хувь хүн усанд эндэх аюулаас сэргийлэх зорилготой байна. Харин бусад ашгийн зорилготой зорчигч тээвэр, ачаа тээвэр, аялал, зугаалгын түрээсийн усан онгоцууд бүгд далайн болон голын тээврийн агентлагт хамаарна. Эдгээр усан онгоцнуудын үзлэг, хяналтыг бие даасан байгууллага болох ОХУ-ын голын бүртгэлийн байгууллага хийж байгаа нь онцлогтой байгааг анхаарч бид төлөвлөлт хийхдээ анхаарч үзэж болно. БНХАУ: Бүс нутгийн буюу мужийн хөгжлийн бодлогоос жижиг усан замууд, бага дунд оврын хөлөг онгоцны хувьд баримталж буй бодлогыг харна. Нэгдсэн дүгнэлт: Дээрх 4 орны салбарын бодлогын болон зохицуулалтын баримт бичгүүдийг судалж байхад бүх орнууд дараах асуудлуудад ач холбогдол өгсөн байна. - Эрхзүйн орчны болон стратеги төлөвлөлтийн уялдаа холбоотой байдал. /ХБНГУ болон Австрали улсын жишээг харж болно/ - Бодлого, стратегийн цогц байдал буюу дэд бүтэц, хууль эрхзүйн орчин, хүний нөөц, байгаль орчин, шинжлэх ухаан судалгаа, технологи зэрэг талуудыг хамтад нь авч үзсэн байдал /ХБНГУ, ОХУ-ын стратеги төлөвлөлтөөс харж болно./ - Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг ач холбогдлоор эрэмбэлж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой уялдуулж өгсөн байдал гэх мэт. 58
ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ОРНЫ ГОЛ МӨРӨН, НУУРЫН УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН СУДАЛГАА 2.1. МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ СҮЛЖЭЭ Монгол оронд 1905 оноос эхлэн усан тээвэр хөгжиж байжээ. ОХУ-ын худалдааны усан замын тээвэр эрхэлдэг “Байкалский дом” байгууллагын “Добрыня” хөлөг онгоц Сэлэнгэ мөрөн, Орхон голоор бараа таваар, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мод тээвэрлэдэг байснаас гадна 1913 оноос Хөвсгөл нуурт “Горбонос Порштейн Баракович” хэмээх худалдааны нөхөрлөлийн хөлөг онгоц явж эхэлсэн ба 1919 оноос Оросын “Центрсоюз” хэмээх Сибирийн худалдааны байгууллага тээвэр хийх болжээ. Харин 1926 оны 6 дугаар сараас Монгол, Зөвлөлт Орос улсын хооронд арван жилийн хугацаатай Сэлэнгэ мөрний усан замыг ашиглах гэрээ байгуулагдан 1936 оныг хүртэл ажиллаж байгаад Монголын талд хүлээлгэн өгчээ. Ингэснээр гол мөрний тээврийн үндэсний байгууллага бий болж, 1931 онд Хөвсгөл нуурт усан замын тээврийн газар байгуулагдсан юм. Дараа нь 1932-1934 онд “Сүхбаатар” нэртэй шинэ хөлөг онгоцыг чиргүүлийн хамтаар үйлдвэрлэн, ашиглаж эхэлсэн ажээ. Монгол орны гол мөрний сав газар нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савд бүхэлдээ багтана. Хойд мөсөн далайн ай савд Енисей мөрний эх Шишхэд, Шар гэр, Сэлэнгэ мөрний сав газар, Хар-Эрчис мөрний эх Хүрэмт голын сав газар багтана. Онон, Улз, Галын гол, Хэрлэн, Монголын дорнод талын умард ба өмнөд хэсгийн гол, горхи, нуурууд, Халх голын сав газар Номхон далайн ай савд хамаарна. Сийлхэм, Шапшал, Чехачевын нуруу, Монгол Алтай нуруунуус усжих Ховд, Тагна нурууны өврөөс усжих голууд, мөн нурууны өвөр ба Булнайн нурууны араас усжих Тэс, Монгол Алтай нурууны салбар уулсаас усжих Хархираа, Түргэн, Намир, Цэнхэр, Шарга, Монгол Алтайн нурууны өврийн Булган, Үенч, Бодонч, Биж, Хулд, Байтаг Богд уулын араас усжих Баруун Харгайт гол, Хангайн нурууны баруун ба өврөөс усжих Завхан, Онги, Таац, Байдраг, Түйн гол, Алтан элснээс усжих Нарийн, Ханхөхий нуруунаас усжих Баруунтуруун, Чигж, Хангайн нурууны арын тэгш өндөрлөг, Говь-Алтай нурууны ар, Алтайн өвөр говь, Умард говь Халхын дундад тал, Дарьгангын тэгш өндөрлөг, Говийн гол, горхи, нуур, тойрмын гав газар нь Төв азийн гадагш урсацгүй ай савд багтана [Даваа Г. 2015]. Монгол орны нутаг дэвсгэрийн 20.2 хувь Хойд мөсөн далайн савд, 16.0 хувь Номхон далайн ай савд, 63.8 хувь Төв Азийн гадагш урсацгүй ай савд тус тус хамрагдана. Хойд мөсөн далайн ай савд 12 аймаг, хотын нутаг дэвсгэр, үүний дотор Хөвсгөл /28.49 хувь/, Архангай /17.40 хувь/, Булган /15.35 хувь/, Төв /13.57 хувь/ Сэлэнгэ /13.00 хувь/, Завхан /4.69 хувь/, Өвөрхангай /3.88 хувь/, Дархан-Уул /1.01 хувь/, Хэнтий /0.50 хувь/, Баян-Өлгий 59
/0.31 хувь/, Баянхонгор /0.28 хувь/, Орхон /0.27 хувь/ тус тус аймаг, Улаанбаатар хот /1.25 хувь/ эзэлж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нийслэлийн 6 дүүрэг ба Налайх дүүргийг оруулав. Номхон далайн ай савд 6 аймгийн нутаг дэвсгэр, үүний дотор Дорнод /49.80 хувь/, Хэнтий /29.19 хувь/, Сүхбаатар /15.31 хувь/, Төв /4.92 хувь/, Говьсүмбэр /0.62 хувь/, Дорноговь /0.61 хувь/ аймгийн нутаг хамрагдана. Энэ ай савд Төв аймгийн нутаг дэвсгэрийн эзлэх хувьд Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрийг оруулж тооцов. Төв Азийн гадагш урсацгүй ай савд 15 аймгийн нутаг дэвсгэр үүний дотор Өмнөговь /16.41 хувь/, Говь-Алтай /14.24 хувь/, Баянхонгор /11.46 хувь/, Дорноговь /10.87 хувь/, Ховд /7.73 хувь/, Дундговь /7.42 хувь/, Увс /7.04 хувь/, Завхан /6.81 хувь/, Өвөрхангай /5.03 хувь/, Баян-Өлгий /4.58 хувь/, Сүхбаатар /4.44 хувь/, Төв /1.96 хувь/, Хөвсгөл /1.02 хувь/, Хэнтий /0.59 хувь/, Говьсүмбэр /0.40 хувь/ байна. Энэ ай савд Төв аймгийн эзлэх хувьд Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг оруулав. 60
Зураг 18. Монгол орны гадаргын усны сүлжээ 61
Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэр 3 ай савын зарим сав газрыг, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор зэрэг 7 аймгийнх 2 ай савын зарим сав газрыг хамарч байхад бусад 12 аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр аль нэг ай савд багтана [Даваа Г. 2015]. Гол, горхины сав газрын эхэнд зөвхөн хур бороо, хайлсан цас, мөсний усаар тэжээгдэх сайр, үүнээс доош ул хөрсний усны түр зуур тэжээлтэй сайр горхи байна. Тэдгээрээс доош ул хөрсний усны байнгын тэжээлтэй, урсацтай горхи, гол бүрэлдэнэ. Монгол орны нийт нуурын 34 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруунд, 66 хувь нь тал хээр говийн бүсэд оршино. Нуурын нийт талбай 15372 км2 буюу манай орны нутаг дэвсгэрийн нэг хувьтай дүйнэ. Гол мөрний тэжээлийн онцлог, усны горим Монгол орны гол мөрний урсац нь хур бороо улирлын цас, мөстөл мөсөн гол, ул хөрсний уснаас бүрдэх боловч физик газарзүйн онцлог, уулын хажуу, хөндийн чиглэл, ус хурах талбайн өндөр, геологийн тогтоц, дөрөвдөгчийн хурдас хуримтлал, хөрс, ургамлын бүрхүүл зэргээс хамааран тэдгээрийн хувийн жин газар бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал, Монгол Алтайн нурууны голуудад хайлсан цас, мөстөл, мөсөн голын ус жилийн урсацын 51-63 хувийг, хур борооны ус 3-17 хувийг эзэлж байхад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авах гол мөрөнд хур борооны ус 38-69 хувь хүрнэ. Монгол оронд умраас өмнө, баруунаас зүүн тийш болох тутам гол мөрний тэжээлд хур борооны усны эзлэх хувь нэмэгдэж, харин хайлсан цасны ус багасдаг зүй тогтолтой. Гол мөрний урсацын 15-43 хувийг ул хөрсний усны тэжээл эзлэх ба голын эх рүү ойртох тутам багасч, голын адгаар нэмэгдэх зүй тогтолтой. Голын дунд хийгээд адгаар татам, түүний нуга өргөн болох учир намаг, татам, эргийн ус зохицуулах нөлөө нэмэгдэнэ. Монгол орны гол мөрөнд шар усны үер, хур борооны үер, зун ба өвлийн гачиг үе гэсэн усны горимын үе тод ялгарна. Шар усны үер Говь-Алтай нурууны өврөөс усжих хийгээд ус хурах талбайн дундаж өндөр 2500 м, 2800 м орчим байх Булган, Бодонч, Үенч болон бусад голуудад дунджаар 4 дүгээр сарын эхээр эхэлж 5 дугаар сарын сүүлээр хамгийн их хэмжээндээ хүрч, 6 дугаар сарын дунд орчим дуусна. Ховд голын сав газар, Алтай нурууны араас усжих голуудад шар усны үер дунджаар 3 дугаар сарын сүүлч, 4 дүгээр сарын дунд үеэс эхэлж 5 дугаар сарын сүүлчээс 6 дугаар сарын дунд үеэр хамгийн их өнгөрөлт ажиглагдах ба 7 дугаар сарын 10 ны орчим дуусна. 62
Увс нуурын сав газрын голуудад шар усны үер арай хожуу ажиглагдана. Хархираа, Түргэний уулс, Ханхөхий нуруу, Булнай нурууны араас усжих Хархираа, Тэс, Баруунтуруун болон бусад голуудад шар усны үер 4-р сарын 20 ны үед эхэлж, 6 дугаар сарын сүүл үед дуусна. Мөстөл, мөсөн голоос эх авах голд хаврын шар усны үер нэлээд хожуу 6 дугаар сарын сүүлчээр эхэлнэ. Хөвсгөлийн уулсаас эх авах голуудад хаврын шар усны үер дунджаар 3 дугаар сарын сүүлээс 4 дүгээр сарын дунд үед эхэлж, 5 дугаар сарын эхнээс дунд үеийн үед хамгийн их өнгөрөлт ажиглагдаж 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхэн үед дуусна. Хангай нурууны өвөр, баруун хажуугаас усжих голуудад хаврын шар усны үер 3 дугаар сарын эхнээс 4 дүгээр сарын эхэн үед эхэлж 5 дугаар сарын эхэн үед хамгийн их өнгөрөлт ажиглагдаж 5 дугаар сарын дунд үед дуусна. Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрний дагуугийн голуудад хаврын шар усны үер дунджаар 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр, мөн дунд орчим тус тус эхэлж 5 дугаар сарын 10-ны үед хамгийн их өнгөрөлт ажиглагдаж 5 дугаар сарын сүүлээр дуусна. Хэнтий, Их Хянганы нуруунаас усжих голуудад шар усны үер дунджаар 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр эхэлж, 4 дүгээр сарын 20-нд, 5 дугаар сарын эхээр хамгийн их өнгөрөлт ажиглагдаж 5 дугаар сарын сүүлээр дуусна. Монгол Алтай нуруунаас усжих голуудын үер үлэмж өндөрт орших мөстөл, мөсөн голын хайлалттай уялдан 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр дуусна. Томоохон голын дунд, адгаар шар усны үер дурьдсан хугацаанаас 5-10 хоногоор хожуу дуусна. Шар усны үер Монгол Алтай нурууны голуудад 110-150 хоног, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсаас усжих голуудад 30-50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр нэмэгдэх тутам үерлэх хугацаа уртсах хандлагатай байна. Алтай нурууны голуудад жилийн бүх урсацын 51-63 хувийг шар усны үер эзэлж байхад Хангай нурууны баруун хажуу, Хөвсгөлийн уулсаас эх авсан голуудад 10-36 хувь, Хэнтий нурууны өмнө болон зүүн хажуугаас усжих голуудад жилийн бүх урсацын 10 хувийг эзэлж байна. Монгол орны гол мөрний усны горимын нэг онцлог бол Монгол Алтай нурууны голуудаас бусад голд хаврын шар усны үер дууссаны дараа 6 дугаар сард богино хугацааны гачиг үе ажиглагдаж, хур борооны үер эхэлдэгт оршино. Энэхүү гачиг үеийн үргэлжлэх хугацаа нутгийн баруунаас зүүн тийш болох тутам нилээд уртсана. Хур борооны үер Монгол орны ихэнх гол зун, намрын хур борооны үед үерлэж хамгийн их устай байна. Хавар-зуны шар усны үертэй Монгол Алтай нурууны гол мөрний урсац дээр хур борооны ус нэмэгдэж нэгэн их устай үе болох боловч тэжээлийн ихэнхийг хайлсан цас, мөстлийн ус эзэлнэ. Зуны хур борооны үер ихэнх гол мөрөнд 6 63
дугаар сарын сүүлч 10 хоногт эхлэх ба Хэнтий нурууны баруун хойд хажуугийн гол мөрөнд арай эрт 6 дугаар сарын дунд үед, Хөвсгөлийн уулсын гол мөрөнд 6 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхээр эхэлнэ. Монгол Алтай нурууны гол горхинд зуны хур борооны үер 9 дүгээр сарын дунд үеэр дуусч байхад Сэлэнгэ мөрний савд 9 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэнэ. Хур борооны их үер ус хурах талбайн өндөр 2000 м буюу түүнээс дээш байх голуудад 7 дугаар сарын 5-15-наас 8 дугаар сарын аравд хүртэл, түүнээс доош орших гол мөрөнд 7 дугаар сарын 15-20-ноос 8 дугаар сарын аравд хүртэл үргэлжилнэ. Хур борооны хамгийн их өнгөрөлт 7 дугаар сарын 15-30-ныг хүртэл хугацаанд ажиглагдах ба Хэрлэн голын хамгийн их урсац 8 дугаар сарын 10-15-ны хооронд өнгөрнө. Гачиг үе Монгол орны гол мөрөнд өвөл, хавар-зун, зун-намрын үед ажиглагдана. Эдгээр гачиг үе хавар-зуны шар усны үертэй голуудад намар, хаврын шар усны ба зуны хур борооны үертэй голуудад 10 дугаар сард, ус багатай зарим жилүүдэд 6 дугаар сард, заримдаа бүр 4, 5 дугаар сард ч болдог. Хангай, Хэнтий нурууны зүүн хажуугийн цас багатай газраас эх авах Онон, Хэрлэн голын эхээр хамгийн бага устай үе 5 эсвэл 6 дугаар сард ажиглагдана. Сэлэнгэ, Орхон, Ховд зэрэг том гол мөрний дулааны улирлын хамгийн бага устай үе 10 дугаар сард тохионо. Бага устай ихэвчлэн 20-25 хоног үргэлжлэх ба хааяа 30 хоногоос ч илүү байна. Өвлийн гачиг үе гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон үеэс эхлэн 4-5 сар үргэлжлэх бөгөөд жилд хамгийн бага урсацтай байхын зэрэгцээ зарим томоохон гол гүехэн хэсэгтээ ёроолдоо хүртэл хөлдөнө. Өвлийн гачиг үе 11,12 дугаар сараас эхлэн 3 дугаар сард зарим жил 4 дүгээр сард дуусна. Хамгийн бага устай үе 1, 2 дугаар сард заримдаа 3 дугаар сард тохиолдоно. Намрын сүүлчээр гол мөрөнд зайр гүйх, мөсөн зөх үүсэх зэргээр мөсний үзэгдэл эрчимжиж, тогтвортой мөсөн бүрхүүлтэй болох ба хавар усан зах үүсэх, цөн түрэх зэрэг мөсний бүх үзэгдэл ажиглагдана. Гол мөрний горимын ангилал Монгол орны гол мөрний усны горим газарзүйн муж, уур амьсгалын бүсээр өөр өөр байна. Гол мөрний усны горимын хэв шинж бүрэлдэн тогтоход доорх хүчин зүйлс, зүй тогтол шийдвэрлэх нөлөөг үзүүлнэ. Үүнд: Ус дулааны горимыг иэлрхийлэх өргөрөгийн бүслэг чанар, уур амьсгалын элементүүдийн жилийн доторх хуваарилалтыг тодорхойлох дулаан болон хүйтэн улирлын агаарын орчил урсгалын онцлог, уулархаг нутагт усны горим газар нутгийн өндөртэй уялдах зүй тогтол, томоохон гол мөрөн газарзүйн өөр өөр бүсийг дамнан урсах учир усны горим нь уртын дагууд өөрчлөгдөх 64
зүй тогтол зэрэг болно. Эдгээрт үндэслэн Монгол орны гол мөрний усны горимыг дараах ангилалд хуваажээ. Үүнд: 1. Хаврын шар усны ба дулааны улирлын хур борооны үертэй гол 2. Хавар-зуны шар усны үертэй гол 3. Дулааны улирлын хур борооны үертэй гол Монгол орны ихэнх гол мөрөн нэгдүгээр хэв шинжид хамаарна. Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсаас усжих Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах гол мөрний усны горимд хур борооны үер зонхилж, хаврын шар усны үер богино хугацаанд болж өнгөрдөг онцлогтой. Монгол Алтай нуруунаас усжих хур цас, мөстөл, мөсөн голын усаар тэжээгддэг голууд хавар-зуны шар усны үертэй байна. Хангай нурууны өвөр, Говь-Алтай нуруунаас усжих гол, горхи, говийн бүсийн хуурай сайр дулааны улиралд хур борооны улмаас үерлэнэ. Манай орны уудам нутагт уур амьсгал, гол мөрний урсац бүрдэх нөхцөл ихээхэн ялгаатай учир газарзүйн нэг бүсээс нөгөө бүсэд шилжихэд голын усны горим ихээхэн өөрчлөгдөнө. Гол мөрний усны горим сар, улирал, жилээр өөрчлөгдөхдөө дэлхийн бусад нутгийнхаас ялгаатай бөгөөд Монгол орны байгалийн өвөрмөц шинжийг агуулна.(Н.Дашдэлэг, 1996). Гол мөрнийг ус хурах талбайн хэмжээ, урт ба усны нөөцөөс хамааруулан гадаадын олон оронд ангилсан байдаг. Тухайлбал: Мөрөн – 120 шоо м/с дээш зарцуулагатай, 50-иас дээш голын, нуур, тэнгис, далайд цутгадаг том хэмжээний урсгал усыг мөрөн гэнэ. Гол – 1.5 – 120 шоо м/с зарцуулагатай, 7 км-ээс урт байнгын урсацтай урсгал усыг гол гэнэ. Горхи – 0.2-1.5 шоо м/с зарцуулагатай, 2-7 км урт байнгын урсацтай, намаг, уулын бэл араас, элсэн манхан, элснээс шүүрсэн уснаас эх авч урссан урсгал усыг горхи гэнэ. Харин манай орны уур амьсгал, байгалийн бүс бүслүүрийн онцлогтой уялдуулан үзэхэд гол мөрнийг сав газрын дүрс зүйн хэмжээнээс хамааруулах бус харин усны нөөцийн хэмжээгээр ангилах нь илүү зохистой байна. Гол мөрнийг урсацын хэмжээгээр нь дараах байдлаар ангилна. Үүнд: 1. Горхи – 0.02 хүртэл 2. Жижиг гол - 0.021 – 1.0 3. Бага гол – 1.1 – 5.0 65
4. Багавтар гол – 5.1 – 10.0 5. Дунд зэргийн гол – 10.1 – 20.0 6. Томоохон гол – 20.1-100 7. Том гол – 100 – гаас их шоо м/с дундаж урсацтай байна. (Г.Даваа, 2005). Нуур Монгол орны нуурын усны эзэлхүүн 500 орчим км3 бөгөөд үүнээс 380.7 км3 нь зөвхөн Хөвсгөл нуурт агуулагдах учир орон зайн тархац нь байгалийн бүс бүслүүрт харилцан адилгүй байна. Төв Азийн гадагш урсацгүй ай савд хурдас хуримтлалын эцсийн суурь болох хээр, говь, цөлийн бүсэд нуурын тархац илүү их байдаг. Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсад 0.1 км2-аас их талбайтай нуурын 34 хувь, тал-хээр, говийн бүсэд 66 хувь нь оршино. Алтай нуруунд эдгээр нуурын 13.3 хувь, талбайн 10.0 хувь, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс эдгээрийн 20.8 хувь ба 30 хувь, хээрийн бүс, талархаг нутаг эдгээрийн 29.4 хувь, талбайн 11 хувь, говийн бүс эдгээрийн 36.5 хувь ба 49 хувийг тус тус эзлэн оршино. 2.2. МОНГОЛ ОРНЫ ТОМ, ТОМООХОН ГОЛУУД Сэлэнгэ мөрний усны нөөц, горимын онцлог Хангай нурууны баруун хойд хажуу Отгонтэнгэр уулын хажуу Отгонтэнгэр уулын араас эх авах Идэрийн гол нь Дэлгэрмөрөн голтой нийлж Сэлэнгэ хэмээн нэрлэгдэж Байгаль нуурт цутгана. Ус хурах талбай нь 425245 км2 буюу үүнээс 282050 км2 буюу 66 хувь нь Монголын нутагт оршино. Монгол улсын хил хүртэл голын урт 593 км. Сэлэнгэ мөрний зүүн гар талаас Хэнтий нуруунаас эх авсан Туул, Хараа, Ерөө, Хангай нуруунаас эх авсан Идэр, Орхон голууд цутгадаг бөгөөд үүнийг дараах зураг, хүснэгтээр харуулав. 66
Зураг 19. Сэлэнгэ голын ус хурах талбай дахь томоохон цутгал голуудын схем Хүснэгт 17. Сэлэнгэ голын ус хурах талбай дахь голуудын үндсэн үзүүлэлтүүд Гол Ус хурах талбай, Голын урт, км Урсац, Дундаж хэвгий, % км2 Сэлэнгэ 282 349 534 326 2,03 Хануй 14 890 338 6,53 3,35 Дэлгэр 22 899 391 46.3 4,3 Эг 41 799 453 55.6 1,62 Чулуут 19 999 280 9.52 1,27 Орхон 130 425 922 141,0 2,15 Туул 49 453 728 20,1 1,55 Хараа 14 400 267 14,1 1,4 Ерөө 11 000 211 49,8 2,70 Хөндийн өргөн хэсэгт үндсэн голдрилоосоо 4-15 км хүртэл холдох хэд хэдэн салаа татуурга үүснэ. Гачиг үедээ 50-15 м өргөнтэй байх боловч тэнүүн хэсэг газртаа 200 м, нарийссан хэсэгтээ 50-80 м болно. Цээл, цүнхээл бүхий булан тохойд 4-50 м гүн, харгиа боргиотой хэсэгт 1.0-1.5 м гүн байх ба хамгийн гүехэн хэсэгт 0. 5м хүртэл багасна. Урсгалын хурд эхэн хэсэгтээ 2.0-2.5 м/с байдаг бол адаг руугаа 1.0-1.5 м/с болж 67
буурна. Үндсэн голдрилын өргөн, усны гүн, урсгалын хурд дээрхи шинж байдлаас хамааран уртын дагууд харилцан адилгүй байна. Сэлэнгэ голын уртын дагууд Их-Уул, Хутаг, Хялгант, Зүүнбүрэн гэсэн долоон ус судлалын харуул ажиллаж ус зүйн хэмжилтүүд хийж байна. Зураг 19. Сэлэнгэ голын ус хурах талбай Хүснэгт 18. Сэлэнгэ мөрний дундаж урсац (Монгол Улсын нутагт) Олон жилийн дундаж Ус судлалын харуул Ус хурах Урсацын Урсацын норм, талбай, м2 модуль, л/с м3/сек *км2 Сэлэнгэ - Их-Уул 69800 1.66 65.3 Сэлэнгэ - Хутаг 92300 1.54 111 Сэлэнгэ- Хялгант 143500 2.10 281 Сэлэнгэ - Зүүнбүрэн 148000 1.75 198 Сэлэнгэ - Сүхбаатар 281700 1.56 309 68
Сэлэнгэ мөрөн дээр ус хэмжилтийн ажлыг 1929 онд Сибирийн усан замын газрын хайгуул судалгааны анги, 1932 онд Монголын Усны барилгын газраас хийж байжээ. Хуучин нэрээр Бүх холбоотны Усан замын төв удирдах газрын төслийн товчооны Монгол дахь хайгуулын анги 1932-1936 онд Сэлэнгэ мөрний сав газарт усны шинжилгээний нилээд өргөн судалгаа хийж цутгал голууд дээр 1250-иад удаа хэмжилт хийж байжээ. 1940-1944 онуудад ЗХУ-ын ШУА-ийн экспедиц хэмжилтүүд хийсэн байна. Үүний дараа 1949-1952 онуудад ХАА-н шинжилгээний анги бүх нутгийг хамран ажиллахад ус зүйч Н.Т.Кузнецов дэлгэрэнгүй судалгаа явуулж голын тэжээл, урсацын горимын талаар дүгнэлт хийж байжээ. БНМАУ-ын Ус цаг уурын хороо, ЗХУ-ын Ус цаг уурын албыг удирах газрын мэргэжилтний тусламжтайгаар Сэлэнгэ, Дэлгэрмөрөн зэрэг томоохон голуудын урсацын горим судлах байнгын суурин ажиглалтыг 1945-1947 онд хийж эхэлсэн байна. БНМАУ-ын Ус цаг уурын албаны удирдах газраас 1950-1960 онд харуулуудыг нэмж байрлуулсны дотор Идэр-Зүрх, Эг-Хатгал гэх мэт багтана. Сэлэнгэ мөрний усны горимын талаар цугласан мэдээ баримт Монгол орны бусад гол мөрний талаар явуулсан ажиглалтын мэдээнээс харьцангуй их боловч усны горимын бүх үзүүлэлтүүдийг хамарч чадаагүй байна. Монгол Улсын Ус цаг уур орчны хяналт шинжилгээний албанаас ус судлалын байнгын 110 харуулд урсацын хэмжилт хийж байна. Олон жилийн дундаж урсац: Сэлэнгэ мөрний олон жилийн дундаж урсац (олон жилийн ажиглалтаар) Хөвсгөл аймгийн Их-Уул сум орчимд 68,76 м3/с, Булган аймгийн Хутаг-Өндөр сум орчимд 131,05 м3/с, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчимд 209,02 м3/с, Сэлэнгэ аймгийн Хялгант хороо орчимд 293,5 м3/с, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот орчимд 439 м3/с тус тус байна (хүснэгт 4). Сэлэнгэ – Хутаг (1972-2010), Сэлэнгэ – Зүүнбүрэн(1972-2008), Сэлэнгэ- Хялгант (1972-2011) ус судалын харуулын ажиглалтын мэдээнд тулгуурлан тооцсон олон жилийн ажиглалтын олон жилийн дундаж урсац ба урсацын хангамшлыг дараах зурагт үзүүлэв. 69
Зураг 20. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Их-Уул) Сэлэнгэ-Их-Уул 250 Урсац, м3/с 200 150 100 50 0 0.1 1 10 100 0.01 Хангамшил, % Зураг 21. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Хутаг) Урсац, м3/с 900 Сэлэнгэ-Хутаг 800 700 0.1 1 10 100 600 Хангамшил, % 500 400 300 200 100 0 0.01 70
Зураг 22. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Зүүнбүрэн) Сэлэнгэ-Зүүнбүрэн 700 600 500 Урсац, м3/с 400 300 200 100 0 0.1 1 10 100 0.01 Хангамшил, % Зураг 23. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Хялгант) Сэлэнгэ -Хялгант Урсац, м3/с 1000 900 800 0.1 Хангамшил1, % 10 100 700 600 500 400 300 200 100 0 0.01 Хүснэгт 19. Сэлэнгэ голын дундаж урсацын зарим үзүүлэлтүүд Олон жилийн дундаж Янз бүрийн хамнгамшил бүхий дундаж урсац, м3/с Гол- харуул Ус хурах Урсац, Хувьслын талбай, км2 м3/с коэффицент 5% 50% 75% 95% 107 65.3 54.3 41.9 Cv Cs 309 111 64.2 23.5 Сэлэнгэ-Их- 69800 68.7 0.5 0.40 Уул 92300 1.55 Сэлэнгэ - Хутаг 131 0.67 Сэлэнгэ- 143500 293 0.3 0.13 545 281 220 173 Хялгант 71
Сэлэнгэ - 148000 209 0.32 0.02 326 198 165 127 Зүүнбүрэн 282000 326 0.35 0.15 509 309 257 199 Сэлэнгэ- Сүхбаатар Их урсац: Хавар цас хайлах үед Сэлэнгэ мөрний усны түвшин нилээд дээшлэх боловч удаан үргэлжлэхгүй, огцом байдаг. Сэлэнгэ мөрний ус хурах талбайд зарим жилд цас ихээхэн унаж хуримтлагдахад хаврын шар усны үерийн хамгийн дээд түвшин зуны хур борооны өндөр түвшнээс давдаг тохиолдол бий. Тухайлбал, Хутаг-Өндөр суман дахь Ус судлалын харуулын ажиглалтын мэдээнээс харахад, 1947 онд хаврын шар усны үерийн хамгийн дээд түвшин зуныхаас давжээ. Үүнтэй адилаар Уст- Хиагтын ус судалалын харуулд 1937, 1941, 1942, 1943, 1944, 1946 онуудад ажиглагдсан байна. Зуны үерийн онцлог шинж нь усны түвшин богино хугацаанд дээшилж хурдан буурдаг байна. Хаврын шар усны үер, зун намрын хур борооны үерийн хооронд усны түвшин доошилж, харьцангуй тогтворжих буюу урсацын гачиг үед шилжинэ. Есдүгээр сарын сүүлчээс эхлээд усны түвшин алгуур жигд доошилсоор намрын зайр, мөсөн тээг үүсч хөлдөнө. Сэлэнгэ мөрөнд жилдээ хаврын болон зун хур борооны үер ажиглагдах ба Монгол орны уруйн үер дунд зэрэг болж өнгөрдөг мужид хамаарана. Богино хугацаанд эрчимтэй орсон борооны улмаас их хурдтай үер буудаг онцлогтой. Сэлэнгэ мөрөн 1879, 1908, 1932, 1952, 1971, 1974, 1986,1989, 2006 онуудад хүчтэй үерлэж байжээ. Хур борооны үер шар усны үерээс олон дахин их хэмжээтэй ажиглагддаг учир голын усны үндсэн тэжээл хур борооны ус юм. Сэлэнгэ мөрний олон жилийн их урсац жилийн их урсац (олон жилийн ажиглалтаар) Хөвсгөл аймгийн Их-Уул сум орчим, Булган аймгийн Хутаг-Өндөр сум орчим 2200 м3/с, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум очим 1750 м3/с, Сэлэнгэ аймгийн Хялгант хороо орчим 4510 м3/с, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот орчим тус тус байна. Урсацын их модулийг тооцож хамаарлын муруй байгуулан шилжүүлэх замаар тооцоход 100 жил нэг удаа тохиох буюу 1%-н хангамшилтай үерийн урсац Хөвсгөл аймгийн Их-Уул сум орчим 3326 м3/с, Булган аймгийн Хутаг-Өндөр сум очим 7238 м3/с, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчим 4182 м3/с, Сэлэнгэ аймгийн Хялгант хороо орчим 7265 м3/с, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот орчим байна 7990 м3/с байна. Сэлэнгэ–Хутаг, Сэлэнгэ–Зүүнбүрэн, Сэлэнгэ-Хялгант Ус судлалын харуулын ажиглалтын мэдээнд тулгуурлан тооцсон олон жилийн их урсацыг харуулав. 72
Хүснэгт 20. Сэлэнгэ мөрний их урсацын зарим үзүүлэлтүүд Олон жилийн их урсац Янз бүрийн хамнгамшил бүхий их урсац, м3/с Гол- харуул Ус хурах Урсац, Хувьслын талбай, км2 м3/с коэффицент 1% 3% 5% 30% Сэлэнгэ-Их- 3326 2751 2475 1392 Уул 69800 Сv Сs 1151 0.34 0.05 Сэлэнгэ - Хутаг 92300 2200 0,76 -0,6 7238 5852 5192 2684 Сэлэнгэ- 143500 3992 0,32 0,1 7265 6546 6147 4510 Хялгант 148000 1750 0,59 -0,4 - 282000 2765 0.65 0.2 5057 4182 3762 2117 Сэлэнгэ Зүүнбүрэн 7990 6608 5944 3345 Сэлэнгэ- Сүхбаатар Бага урсац: Сэлэнгэ мөрний олон жилийн бага урсац (олон жилийн ажиглалтын мэдээнд тулгуурлан) Булган аймгийн Хутаг-Өндөр сум орчимд 79,13 м3/с, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчимд 150 м3/с, Сэлэнгэ аймгийн Хялгант хороо орчимд 195.2 м3/с байна. Сэлэнгэ–Хутаг, Сэлэнгэ–Зүүнбүрэн, Сэлэнгэ-Хялгант Ус судалын харуулын ажиглалтын мэдээнд тулгуурлан тооцсон олон жилийн бага урсацыг доорх хүснэгтэд үзүүлэв. Хүснэгт 21. Сэлэнгэ мөрний бага урсацын зарим үзүүлэлтүүд Олон жилийн бага урсац Гол- харуул Ус хурах Урсац, Хувьслын Янз бүрийн хамнгамшил бүхий бага талбай, м3/с коэффицент урсац, м3/с км2 Cv Cs 50% 75% 95% 97% Сэлэнгэ-Их-Уул 69800 1.2 0.45 0.01 1.14 0.95 0.73 0.69 Сэлэнгэ - Хутаг 92300 5.8 0.58 1.22 5.16 3.24 1.5 1.16 Сэлэнгэ- Хялгант 143500 3.2 0.34 0.45 3.06 2.4 1.65 1.49 4.64 Сэлэнгэ - 148000 8.0 0.30 0.40 7.60 6.32 4.88 Зүүнбүрэн 5.9 Сэлэнгэ-Сүхбаатар 282000 10.2 0.50 0.40 9.69 8.06 6.22 Жилийн доторхи урсацын хуваарилалт: Сэлэнгэ мөрний усны тэжээлийн зонхилох хувийг хур борооны ус эзэлнэ. Усны горимын хувьд хаврын шар усны үер, хур борооны үер, хавар зун намрын гачиг үе гэсэн урсацын тод үе илэрнэ. Хаврын шар усны үер 20-30 хоногт ажиглагдах бөгөөд хамгийн их хэмжээ нь 5 дугаар сарын 2 дугаар 10 73
хоногт тохиолдоно. Шар усны үед 45 хоног үргэлжлэх ба 6 дугаар сарын эхний арав хоногт дуусна. Зуны хур борооны үе 6 дугаар сарын сүүлээс эхэлж 9 дугээр сарын дунд үе үргэлжлэх ба хамгийн их урсац 7 дугаар сарын 15, 20-оос 8 дугаар сарын аравд хүртэл үргэлжилнэ. Намрын гачиг урсацтай үе өвлийн мөсөөр хучигдах хүртэл буюу 10 дугаар сард хүртэл 20-25 хоног үргэлжилнэ. Өвлийн гачиг үе голд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон үеэс эхэлж 4 сар хүртэл үргэлжлэх бөгөөд голын хамгийн бага устай үе юм. Mөсний үзэгдэл: Сэлэнгэ голын мөсний үзэгдэх ажиглагдах голын дагуу харилцан адилгүй бөгөөд тухайн жилийн уур амьсгалын онцлог байдлаас шалтгаалан жил бүр харилцан адилгүй. Ерөнхийдөө 10 дугаар сарын сүүлчээс эхлэн хөлдөж 11 дүгээр сарын сүүл үе гэхэд бүрэн мөсөн бүрхүүлээр хучигдана. Хаврын мөсний үзэгдэл 4 дүгээр сарын эхэн үеэс эхэлж сарын сүүлч гэхэд бүрэн мөснөөс чөлөөллөгддөг. Мөсгий зузаан өвлийн саруудад аажмаар нэмэгдсээр хамгийн их нь 2 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр ажиглагдана. Булган аймгийн Хутаг-Өндөр сум орчимд 2000 оны 3-р сарын 10, 2007 оны 3-р сарын 20-ны өдрүүдэд мөсний зузаан хамгийн их буюу 135 см болж байсан бол дунджаар 121 см болдог байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчимд 1999 оны 2- р сарын 28 -нд мөсний зузаан хамгийн их буюу 130 см болж байжээ. Сэлэнгэ аймгийн Хялгант хороо орчимд 2004 оны 2-р сарын 28-ны өдөр мөсний зузаан хамгийн их буюу 118 см болж байсан байна. Îðõîí ãîëын усны нөөц, горим Îðõîí ãîë íü Áàÿíõîíãîð, ªâºðõàíãàé, Àðõàíãàé àéìãèéí çààã Õàíãàé íóðóóíû Ñóâðàãà Õàéðõàí óóëààñ ýõ àâ÷ 1124 êì óðñäàã. Îðõîí ãîë íü Ñýëýíãý ìºðíèé xaìãèéí òoì öóòãaë þì. Óñ õóðàõ òaëáaé íü 132855 êì2 áóþó Ñýëýíãý ìºðíèé ñaâ ãaçðûí 47 xóâü áoëío. Oðxoí ãoë ¿eðëýxýýðýý Xaðxoðèí ñóìaañ äooø oðøèx ªãèé íóóðò óñaa þ¿ëæ эргэж голдрилдоо oðox ó÷èð xóð áoðooíû xaìãèéí èx ¿eð ýíý xýñýãòýý 600ì3/ñ õ¿ðýõ òîõèîëäîë áàéäàã. Óñíû çîíõèëîõ ã¿í 0.5-1.5ì, ã¿í öýýë ãàçàðò 2.5-4 ì, õàðãèà áîðãèîòîé ãàçàðò 0.5 ì áàéäàã. Îðõîí ãîë Îðõîí-Õàðõîðèí õàðóóëààð óñ õóðàõ òàëáàé íü 6410 êì2, õàðóóë õ¿ðòëýõ ãîëûí óðò 145.6 êм, голын хэвгий 9.27‰, олон жилийн дундаж зарцуулга 13.62 ì³/ñ áàéíà. Орхон ãîë áàéãàëèéí õýä õýäýí á¿ñèéã äàìæèæ àëñ õîë çàìûã òóóëàí óðñàõ ó÷èð ò¿¿íèé õºíäèé ÿíç á¿ðèéí òºðõ áàéäàëòàé þì. Õàíãàé óóëàðõàã íóòàã äîòîð äàâ÷óó õàâöàë çîíõèäîã áîë õýýð òàëä ýðñ òýëýãäýæ óóæðàõ áºãººä ãîëûí òàòàì äýíæ çýðýã õºíäèéí ¿íäñýí øèíæ òîä ÿëãàðíà. Ãîëûí óñíû ¿íäñýí òýæýýë õóð òóíàäàñны (75-90%) óñ ýçëýí ¿ëäýõ õóâèéã óë õºðñíèé óñ áàéäàã. Îðõîí ãîëä òîì æèæèã îëîí ãîë ãîðõè 74
öóòãàäàãààñ òîìîîõîí íü Óëààí, Õóæèðò, Õîéò, Óðä Òàìèð, Õºãøèí Îðõîí, Òóóë, Õàðàà, Åðºº, Øàðûí ãîë çýðýã áîëíî. Ãîëûí íèéò óðòàä ãîëдрил èõýýõýí òàõèðëàõààñ ãàäíà óóëíààñ ìóëòàðìàãö (Õàðõîðèí îð÷ìîîñ äîîø) õýä õýä ñàëààëæ óðñäàã. Ãîëûí ºðãºí ýõýí õýñýãò 10-60 ì áàéñíàà àäàãòàà 150 ì õ¿ðòýë ºðãºí áîëäîã. Óñíû çîíõèëîõ ã¿í 0.5- 1.5 ì, ã¿íçãèé öýýë ãàçàðò 2.5-4.0 ì, õàðãèà, áîðãèî ãàçàðò 0.5 ì îð÷èìä áàéäàã. Óñíû ò¿âøíèé õýëáýëçýë 2-3 ì áîëäîã. Õàâðûí øàð óñûí ¿åð 4-5-ð ñàðä áîëæ 6- ð ñàðä õàâàð çóíû ãà÷èã óðñàöòàé ¿å òîõèîëäîíî. 7-ð ñàðûí 10-íààñ çóíû õóð áîðîîíû ¿åðèéí ¿å ýõëýæ 9-ð ñàð äóóñòàë ¿ðãýëæëýí õóð áîðîîíû ýð÷èìæèëýýñ øàëòãààëæ õýä õýä ¿åðëýäýã áà ¿åðèéí ¿åä ãîëüäðîëîîñîî õàëüæ òàòàì àðаëûã íýëä íü á¿ðõýõ ÿâäàë öººíã¿é òîõèîëääîã. 9-ð ñàðûí ñ¿¿ë÷ýýñ çàéðìàãòàæ ýõëýõ áà 11-ð ñàðûí äóíä ãýõýä ìºñºí á¿ðõ¿¿ë á¿ðýí òîãòäîã. ̺ñíèé äóíäàæ çóçààí 1.0-1.2 ì áàéäàã áà ìºñºí á¿ðõ¿¿ëòýé áàéõ õóãàöàà 120-160 õîíîã áàéíà. Õàâàð 4-ð ñàðûí ýõýýñ ìºñ õàéëæ ýõýëäýã. Îðõîí ãîëä ºâºë ìºñíèé, ¿çýãäýë ¿¿ñýõ, ¿ðãýëæëýõ, õàâàð õàäààëàõ õóãàöàà, ãîëûí äàãóóä õàðèëöàí àäèëã¿é áàéäàã. ̺ñºí á¿ðõ¿¿ë ¿¿ñýõ òîãòîõ ¿éë ÿâö ãîëûí ýõýýñ ýõýëæ àäàã ðóóãàà áàéäàã áîë ìºñºí á¿ðõ¿¿ë çàäðàõ ¿éë ÿâö ýñðýã ÷èãëýëòýé áàéäàã òóë ìºñºí õàõàà, õàâðûí õàõààíû ¿åð àæèãëàãääàãã¿é. Эгийн голын усны нөөц, горим Монгол орны хамгийн цэнгэг нуур Хөвсгөлөөс эх авч ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсан Сэлэнгэ мөрний зүүн гарт цутгана. Эг голын жилийн доторхи урсацын хуваарилалт ихээхэн жигд бус хамгийн бага нь өвөл хамгийн их нь зуны хур борооны үерийн үед ажиглагдана. Голын нийт урт 475 км, ус хурах талбай 40454 км2, голын хэвгий 0,0017%0. Эгийн голын урсацын нормыг голын адагт урсацын норм голын адгаар 50.6 м3/с, урсацын модуль 1.21 л/с км2 байна. Бага урсац: Хамгийн бага урсац нь дулааны болон хүйтний улиралд ажиглагдана. Дулааны улирлын бага урсац нь гол төлөв хаврын шар усны үерийн төгсгөлөөс зуны хур борооны үерийн эхлэл хүртэл ажиглагддаг бөгөөд ойролцоогоор 30-50 хоног үргэлжилдэг байна. Өвлийн бага урсац намар тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон үес эхэлж хаврын мөсний үзэгдэл эхлэх хүртэл үргэлжилнэ. Эгийн голын бага урсац Хантай орчмоор 2.21 м3/с, голын адагт 2.85 м3/с. Их урсац: Эгийн голын аль ч хэсэгт хур борооны үер шар усны үерээс олон дахин их хэмжээтэй ажиглагддаг, учир нь голын усны үндсэн тэжээл хур борооны ус юм. Хаврын шар усны үер 4-р сарын сүүлчээс эхлэн ажиглагдах бөгөөд ихэвчлэн 25-30 хоног үргэлжилдэг. Хаврын шар усны үерийн хэмжээ нь эхэн хэсэгтээ жилийн нийт урсацын 8-10%, харин төгсгөл хэсэгтээ 12-15%-ийг эзэлдэг. Зуны хур борооны үер нь голын эхэн 75
ба дунд хэсэгт 6-р сарын сүүлчээр, адагт 7-р сарын эхний хоногт ихэвчлэн эхлэн 8-р сарын сүүлч хүртэл ажиглагддаг. Энэ хугацаандаа 2-3 удаа үер давтагдан ажиглагддаг. Жилийн доторхи урсацын хуваарилалт: Эгийн голын ай савд цасны усны нөөц борооны усыг бодвол харьцангуй бага учир 5 дугаар сард бага зэргийн шар усны үер ажиглагдаж, 6 дугаар сард урсац ямар нэг хэмжээгээр буурдаг байна. 7 дугаар сараас эхлэн хур бороо элбэгшихийн хамт 8-9 дүгээр сард хамгийн их урсац ажиглагдана. Ерөө голын усны нөөц, горим Бага Хэнтийн нурууны хамгийн өндөр уулархаг хэсэг болох Асралт Хайрхан сарьдаг /2800 м/ болон Гэлэн уулын /2551 м/ ар хажуугаас Чулуут, Естий голууд эх авч салбар уулсын хоорондуур хойд зүг рүү урсахдаа олон том жижиг голтой нийлэн Ерөө голыг үүсгэдэг. Ерөө нь Орхон голын сүүлчийн цутгал болж түүний баруун гар талаас цутгах бөгөөд нийт голын урт нь 323 км, ус хурах талбай 11860 км2 юм. Голын эх хэсэг нь Хэнтийн уулархаг мужийн хамгийн өндөрлөг хэсэгт байдаг ба тэдгээр нь өвөр хажуугаасаа харьцангуй эгцэвтэр байна. Иймээс голын эх болох Чулуут, Естий голууд уналт ихтэй. Эхэн хэсгийн голуудын хөндий болон гулдиралын тахирлалт бага ба зарим газартаа голын хөндий маш нарийсаж эгц хавцал, мөргөцөгтэй байна. Олон жилийн дундаж урсац: Ус судлалын Ерөө-Ерөө харуулын ажиглалтын материалаар ус хурах талбай 9310 км2, олон жилийн дундаж урсацын модуль 5.5 л/с км2, өнгөрөлт 50.9 м3/с тус тус байна. Ерөө гол нь хаврын шар усны болон зуны хур борооны үерийн горимтой ба хамгийн их өнгөрөлт нь хур борооны үерийн үед 1290 м3/с хүрч байжээ. Харин цас ихтэй өвлийн дараах хаврын шар усны үер зуны хур борооны үерийг давах магадлал бий. Хур борооны ус бүх тэжээлийн 30-35%, цасны тэжээл 15-20%, газар доорх усны тэжээл 40-45%-ийг эзэлнэ. Усны горимын хувьд, хаврын шар усны үер, хур борооны үер, гачиг үе гэсэн урсацын гурван үе тод илэрнэ. Хаврын шар усны үер 4 дүгээр сарын эхний арав хоногт ажиглагдах бөгөөд хамгийн их хэмжээ нь 5 дугаар сарын хоёрдугаар арав хоногт тохиолдоно. Шар усны үер 30-50 хоног үргэлжлэх ба 6 дугаар сарын эхний арав хоногт дуусна. Зуны хур борооны үер 6 дугаар сарын сүүлчээс эхэлж 9 дүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэх ба хамгийн их урсац 7 дугаар сарын 15, 20-ноос 8 дугаар сарын аравд хүртэл үргэлжлэнэ. Туул голын усны нөөц, горим Xaí Xýíòèé íóðóóíû ºâðèéí äàëàéí ò¿âøíýýñ äýýø 2200 ì-èéí ºíäðººñ ýõ àâàõ Íомин гол (1942 онд хэвлэгдсэн Оросуудын зохиосон 1:100000 хураангуйлалтай байр зүйн зураг дээр Íамин гол), салбар уулс болох далайн түвшнээс дээш 2154 м өндөрт 76
ºðãºãäñºí Øoрooтын дaвaaны өврөөс эх авсан хо¸р гoлын бэлчирээс эx aвнa. Xэнтий íóðóóíû ñaëáað óóëñaañ ýx aâñaí Ãaëòòaé, Ñaðüäaãèéí Xèéä, Xaã, Xoíãoð, Ç¿¿í Áaÿí, Òýðýëæ, Xºëèéí ãoë, Óëèañòaé, Ñýëáý çýðýã ãoë ãoðxè, Òóóë ãîëä öóòãàíà. Ãîëûí óñ õóðàõ òàëáàé 49849 êì2, óðò íü 855 êì, óñ õóðàõ òàëáàéí äóíäàæ ºíäºð 1474 ì, гулдиралын ерөнхий хэвгий 1.3‰ юм. Туул нь Орхон голын баруун гарын хамгийн том öóòãàë áºãººä Îðõîí ãîëûí ñàâ ãàçðûí 38%-ã ýçýëíý. Òóóë ãîë ýõíèé 50 îð÷èì êì ãàçàðò áàðóóí ºìíº ç¿ãèéã ÷èãëýí óðñàõ áà Õàã, Òóóëûí áýë÷ðýýñ Ãàëòòàéí áóë÷èð õ¿ðòýë áóþó 21 êì ãàçàð ÷àíõ óðàãø óðñ÷ áàéãààä äàõèí áàðóóí ºìíº ç¿ãèéã ÷èãëýí Òýðýëæèéí áýë÷èð õ¿ðíý. Òóóë, Òýðýëæèéí áýë÷ðýýñ Õàðçòàéí àì õ¿ðòýë áàðóóí ç¿ãèéã ÷èãëýí, Ãîðõèéí áîðæèíò òàðàìöàãèéã òîõîéð÷ Óëààíáààòàð õîò îð÷ìîîñ áàðóóí ºìíº ç¿ãèéã ÷èãëýí óðñàíà. Ñîíãèíû áóëàíã ºíãºðìºãö ºìíº ç¿ã íèëýýä òîõîéð÷, õýýð òàëûí äóíäóóð óðñàæ áàéãààä Îðõîí ãîëûí áàðóóí ãàðò öóòãàíà. Òóóë ãoëûí ºðãºí íü æèðèéí ¿eä 35-75 ì, ã¿í íü 0.8-3.5 ì, óðñãaëûí xóðä 0.50- 1.50 ì/ñ, ýðãèéí ºíäºð 0,5-2,5ì áàéäàã. Òóóë ãîëûí ñàâä ãîë,ãîðõèíû ñ¿ëæýýíèé íÿãòøèë äóíäæààð 0.39 êì/êì2 áàéíà. Ãîëûí ñàâ ãàçàð äàõü ñ¿ëæýýíèé íÿãòøèë íü ñàâ ãàçðûí ºíäºð, óóëàðõàã õýñýãòýý áóþó óðñàö á¿ðäýõ á¿ñäýý èë¿¿ áàéõ áºãººä ñ¿ëæýýíèé íÿãòøèë íü óñ õóðàõ òàëáàéí õýìæýý, ñàâ ãàçðûí äóíäàæ ºíäºð çýðýã ãîëóóäûí çàðèì ä¿ðñ ç¿éí ¿ç¿¿ëýëòòýé òîäðõîé õàìààðàëòàé áîëíî. Òóõàéëáàë, ñàâ ãàçðûí ºíäðººð áàéãóóëñàí õàìààðëààñ ¿çýõýä ñàâ ãàçðûí ºíäºð íýìýãäýõýä óñ ç¿éí ñ¿ëæýý íÿãòøèë íýìýãäýõ õàíäëàãà àæèãëàãäàíà. Òóóë ãîëûí Óëààíáààòàð õàðóóëûí óðñàöûí àæèãëàëòûí ìýäýýíä òóëãóóðëàí æèë á¿ðèéí ºíãºðºëòººð óðñàöûí ãèäðîãðàôûã çàäëàí ÿëãàë õèéñýí ä¿íãýýñ Òóóë ãîëûí óðñàöûí òýæýýãäëèéã îëîí æèëèéí äóíäàæ áàéäëààð àâ÷ ¿çýõýä õàéëñàí öàñ, ìºñíèé óñ 10.2 õóâèéã, ãàçðûí äîîðõè óñíû òýæýýãäýë 17.65 õóâèéã, õóð áîðîîíû óñ 72.6 õóâèéã тус тус эзэлдэг. Òóóë ãîë óñíû ãîðèìûí õýâ øèíæýýðýý çóíû õóð áîðîîíû áîëîí õàâðûí øàð óñíû ¿åðèéí ãîðèìòîé ãîëä õàìààðíà. Ãîëûí óðñàöûã á¿ðä¿¿ëýã÷ ¿íäñýí õ¿÷èí ç¿éë íü çóí íàìðûí õóð áîðîî ó÷ðààñ óñíû ò¿âøèí äóëààíû óëèðàëä èõýýõýí òîãòâîðã¿é áàéäàã. 4 ä¿ãýýð ñàðûí ñ¿¿ë÷ 5 äóãààð ñàðûí ýõýýð õàâðûí øàð óñíû ¿åð àæèãëàãäàõ áîëîâ÷ ¿ðãýëæëýõ õóãàöàà, óðñàöûí õýìæýýãýýð õóð áîðîîíûõîîñ áàãà áàéíà. Õàâðûí øàð óñíû ¿åðèéí äàðàà çóíû ãà÷èã ¿å áîãèíî õóãàöààòàéãààð àæèãëàãäàõ áà 7 äóãààð ñàðààñ 9 ä¿ãýýð ñàð õ¿ðòýë çóí íàìðûí õóð áîðîîíû ¿åð ¿ðãýëæèëæ, ãîë ýëáýã óñòàé áàéíà. Õóð áîðîîíû ¿åðèéí èõ ò¿âøèí øàð óñíû ¿åðèéíõýýñ äàðóé 1.5-2 äàõèí èõ áàéíà. Õóð áîðîîíû ¿åð äóóññàíû äàðàà ìºñíèé ¿çýãäýë ýõëýõ õ¿ðòýë óñíû ò¿âøèí ààæèì áóóð÷ 77
ºâëèéí ãà÷èã ¿å ¿ðãýëæèëíý. Ãîëûí ìºñíèé ¿çýãäýë 10 äóãààð ñàðûí ñ¿¿ë÷èéí àðàâ õîíîãò ýõýëæ 11 ä¿ãýýð ñàðûí 2 äóãààð àðàâ õîíîãò á¿ðýí õàäààëæ, 4 ä¿ãýýð ñàðûí ñ¿¿ë÷ õ¿ðòýë äóíäæààð 149 õîíîã ìºñºí á¿ðõ¿¿ëòýé áàéíà. Îëîí æèëèéí äóíäàæ óðñàö: Òóóë ãîëûí îëîí æèëèéí äóíäàæ óðñàö àæèãëàëò õýìæèëò á¿õèé Óëààíáààòàð õîò îð÷èìä 25.4 ì3/ñ, áà Òóóë-Ãà÷óóðò îð÷èìä 23.2 ì3/ñ, Òóóë-Òýðýëæ îð÷èìä 12.8 ì3/ñ, Òóóë-Áîñãûí ã¿¿ð îð÷èìä 9.12 ì3/ñ òóñ òóñ áàéíà. Ãoëûí îëîí æèëèéí äóíäaæ çàðöóóëãà ªíäºðøèðýýò суманд 20.6, Çаамар суманд 17.9 ì3/ñ îð÷èì áîëæ áóóðíà. Хэрлэн голын усны нөөц, горим Их Хэнтий нурууны Чинзэт-Ян /2221.3 м/ уулын өврөөс усжих Зүүн салаа ба Цагаан чулуутын Ян /2195.9 м/ уулын араас усжих Тарвагатайн голын бэлчирээс Хэрлэн гол хэмээн нэрлэгдэнэ. Эхэндээ өмнө зүгийг чиглэн урсч аажмаар зүүн тийш эргэн хилийн чанадад орших Далай нуурт цутгадаг. Монгол орны нутагт ус хурах талбай 94629 км2, урт нь 1163 км байна. Богд, Баян, Хойт ба Дунд Хориуд /Хороот/, Илүүр, Хонгон, Жаргалант, Тэнүүн, Зоргол, Баруун, Зүүн Байдлаг, Цэнхэр, Мөрөн зэрэг олон гол, горхи түүнд цутгана. Голын хөндий эхэндээ 0.7-0.9 км, уулнаас мултрах үед 10-20 км хүрнэ. Татамын өргөн зарим газраар 2-3 км байна. Ойт хээрийн бүсээс хуурай хээрийн бүсэд шилжих явцад урсацын алдагдал 40-50 хувь хүрэх тохиолдол байна. Жилийн дундаж урсац: Багануур дүүрэг орчим 25.2, Өндөрхаан хотод 20.8, Чойбалсан хот орчимд 19.4, улсын хилийн орчимд ойролцоогоор 17.6 м3/с тус тус байна. Хэрлэн голын урсацын модуль сав газар өндөрсөх тусам нэмэгдэнэ. Хэрлэн гол 1933, 1954, 1959, 1967, 1973, 1984, 1988, 1990 онуудад ихээхэн үерлэн савнаасаа хальж, үерийн их хэмжээ 1954 онд Багануур харуулд 1320 м3/с хүрсэн байна. Хамгийн бага устай жилүүд 1947, 1972 онд тохиолдсон ба 1972 оны жилийн дундаж урсац Хэрлэн-Багануурт 6.5, Өндөрхаанд 6.0, Чойбалсанд 3.0 м3/с тус тус болж байсан. Онон голын усны нөөц, горим Их Хэнтий нурууны ар, зүүн хойд хажуугаас усжих Өнгөлж, Даваатын голын бэлчрээс Онон гол хэмээн нэрлэгдэнэ. Ус хурах талбай 41875 км2, үүнээс Монгол Улсын хилийн шугам хүртэл 28355 км2, урт нь 517 км байдаг. Онон голын эхэнд ОХУ-ын нутгаас Ашинга, Балж, Хэрээ, Тэрэн зэрэг олон гол цутгана. Голын голдрил үйрмэг хайрга, элс, хайрганаас тогтоно. Онон голын усны олон жилийн дундаж өнгөрөлт Биндэр сумын төв орчимд 32.9, Дадал сум орчимд 59.6, хилийн цаана Ульхан тосгон 78
орчимд 101 м3/с тус тус байгаа голын ус бүрдэх бүс хил дамнан үргэлжилж буйг илэрхийлнэ. Халх голын усны нөөц, горим Их Хянганы нурууны арын далайн түвшнээс дээш 1273 м өндөр, БНХАУ-ын нутаг дахь Тэнгэр нуур орчмоос энэ гол эх авна. Ус хурах талбай 17066 км2, бөгөөд үүний 8637 км2 нь Монгол Улсын нутагт хамаарна. Халх гол Буйр нуурт цутгах ба түүний урт 435 км, үүнээс 264 км нь Монгол Улсын нутагт байна. Халх голын олон жилийн дундаж өнгөрөлт Дорнод аймгийн Халх гол сумын төв орчимд 34.6 м3/с байна. Ховд голын усны нөөц, горим Монгол Алтай нурууны Таван Богд уулсын баруун өмнөд хөндийн мөсөн шолоос эх авах Цагаан-Ус гол, Мааньт уулын зүүн өмнөд хажуугаас усжих Харсалаа гол ба Их Түргэний уулаас усжих олон гол горхиор тэжээгдэх Хотон, Хурган нуураас Ховд гол эх авна. Таван Богд уулсын Потанин, Александр, Граненгийн мөсөн голоос эх авах 111 км урт Цагаан гол, Хар голтой Шивээтхайрханы зүүн өмнөдөд бэлчирлэж, Шар нуурын дээд талд Ховд голд зүүн гар талаас цутгана. Сав газрын дээд, дунд хэсэгт өндөр уулс хоорондын хөндий дундуур, зөвхөн адгаас 90 км хэсэгт Их нууруудын хотгорын тэгш талаар урсана. Голын эхээр өндөр уулын тагийн өвс ургамал, дунд хэсэгт хээр, адгаар говийн ургамал зонхилно. Ховд голын урт 596 км, хэвгий 0.0035, ус хурах талбай 59139 км2. Үүнээс 57044 км2 (95.5%)-нь Монгол орны нутагт, Бөхмөрөн ба Алтангадас голын сав газрын эхний 2094 км2 (3.5%) талбай ОХУ-ын нутагт тус тус байна. Ховд голын голдрилын дундаж өндөр 1679 м, голын сүлжээний нягт 0.19 км/км2 байна. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хурган, Ачит зэрэг олон нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын хур цас, мөс, мөсөн голын усаар тэжээгдэх тул 7-8 дугаар сард хамгийн ихдээ хүрдэг. Олон жилийн дундаж өнгөрөлт Өлгий орчимд 58.4, Баяннуур сумын төв орчимд 63.5, Мянгад сумын төв орчимд 75.0 м3/с тус тус хүрнэ. Ховд гол Хар ус нуурт цутгах ба уг нуураас Чонохарайх гол эх аван урсаж Хар нуурт цутгана. Хар нуур Хомын хоолойгоор Ногоон, Олгой, Дөргөн нуурыг, Тээл голоор Завхан голыг, улмаар Завхан гол Айраг нуурыг, Галбын хоолойгоор Хяргас нуурыг тус тус тэжээнэ. 79
2.3. МОНГОЛ ОРНЫ ТОМООХОН НУУРУУД Монгол Улсад 50 км квадратаас дээш талбай бүхий 25 нуур байдаг бөгөөд уг жагсаалтыг дараах зургаар харуулав. Хүснэгт 22. Монгол улсын нуурын судалгаа 50 км²-аас дээш талбай бүхий нуурууд № Нэр Аймаг Д.т.д., Талбай урт, Дундаж Хамгийн Дундаж Хамгийн хэмжээ гүн, м км3 м км² км өргөн, км 39.6 11.9 20 1 Увс нуур Увс 759 3,350 84 40 79 138 262 380.7 2.2 4.5 3.432 2 Хөвсгөл нуур Хөвсгөл 1,645 4500 136 20.8 36.5 46.9 80 66.034 6.5 10.2 3.784 3 Хар-Ус нуур Ховд 1,157 1,578 72.2 26 27 4.2 7 2.422 14.3 27 4.367 4 Хяргас нуур Увс 1,028 1.407 75 19 31 2.2 5 0.665 9.3 16 2.355 5 Буйр нуур Дорнод 581 615 40 15 21 26.9 42 6.419 13.8 27 2.671 6 Хар нуур Ховд 1,132 575 37 16 24 -- - 7 Дөргөн нуур Ховд 1,132 305 24 13 17 12.1 30 1.995 5.7 10 0.82 8 Ачит нуур Увс, Ховд 1,435 297 24 12 18 0.42 252 24 11 19 35 0.223 9 Бөөн цагаан Баянхонгор 1,312 239 20 12 18 2.3 4 1.654 нуур 19.6 47 0.571 6.8 12 10 Үүрэг нуур Увс 1,425 0.537 7.8 28 11 Тэлмэн нуур Завхан 1,789 194 28 12 16 0.157 2.3 4 12 Улаан нуур Өмнөговь 1,008 175 - - - 0.384 5 13 6 14 1.39 13 Сангийн Хөвсгөл, 1,888 165 32 9 13 21.7 50 0.3265 далай нуур Завхан 5.2 8.2 0.207 3.4 8 0.369 14 Айраг нуур Увс 1,030 143 18 6 20 1.341 15 Орог нуур Баянхонгор 1,217 140 31.8 2 7.7 26.8 58 16 Яхь нуур Дорнод 670 97 20.4 4.2 11.9 17 Хар нуур Завхан 1,980 84.5 29.3 3.5 6.6 2,080 84 21 4 7 18 Толбо нуур Баян- 2,072 71 23.3 3 6 Өлгий 2,232 67 18 4 9 1,538 64 18 4 7 19 Хурган нуур Баян- 1,491 64 14 5 8 Өлгий 20 Даян нуур Баян- Өлгий 21 Доод цагаан Хөвсгөл нуур 22 Баян нуур Завхан 23 Хар-Ус нуур Увс 1,574 63 19 5 7.8 24 Ойгон нуур Завхан 1,664 61 18 3 8 6 25 Тэрхийн Архангай 2,060 61 16 4 4 цагаан нуур 26 Хотон нуур Баян- 2,084 50 22 2.3 Өлгий 80
Хөвсгөл нуур Хөвсгөл аймгийн нутагт 1645 м-ийн өндөрт байдаг тектоник гаралтай үзэсгэлэнт нуур. Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн энэ нуурын талбай 2760 км2, 136 км урт, 37 км өргөн, эргийн шугамын урт 414 км бөгөөд гүн, усны нөөцөөр Монголд төдийгүй Төв Азид томд тооцогддог. Усны нөөц нь манай орны бүх гол мөрний жилийн нийлбэр урсацаас бараг 10 гаруй дахин их, олон тооны булан тохой, арал хойгтой. Нуурын ёроолын гадарга янз бүр, ёроолын том уул нуруудаас гадна гүн хотгор ховдолтой. Ёроолын талбайн 69% нь 100 м-ээс илүү гүнтэй бол 0-15 м гүн зөвхөн 15 хувийг эзэлдэг. Цутгал голын адгаас бусад хэсэгт ёроолын хажуу эгц, эргээс 1-2 км холдоход 100-200 м гүн болдог. Нуурын усны үндсэн тэжээл хур бороо, гадаргын урсац бөгөөд нийтдээ 96 гол горхи цутгахаас 40 гаруй нь байнгын урсацтай. Нуураас ганц Эгийн гол гарч Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нууртай холбогдон улмаар умард мөсөн далайд хүрдэг. Усны түвшний жил, улирлын хэлбэлзэл тогтвортой, 0.6-1.0 м орчим байдаг. Дулааны горим нь бусад том нуураас үлэмж ялгаатай, 5 дугаар сараас эхлэн гэсэх боловч 6 дугаар сард ч мөсөн бүрхүүлтэй байх нь цөөнгүй. Мөсний зузаан 1.0-1.5 м зонхилж, зарим булан тохойд 2 м хүрнэ. Олон тооны гол горхи цутгах авч усны тунгалагшилт 24-25 м хүрч дэлхийд дээгүүр ордог цэнгэг нуур юм. Нуурын ач холбогдол асар их, цэнгэг арвин уснаас гадна 10 орчим зүйлийн загас, усны төрөл бүрийн шувуудтай. Амралт сувилал, аялал жуулчлал, агнуур спорт хөгжүүлэх боломжтой. Эрт дээр үеэс хөрш улстай харилцах усан зам болж ирснээрээ нуурын эдийн засгийн ач холбогдол бусад нуураас давуу юм. Нуурын эрэгт Ханх, Хатгал дамжлага бааз, сууринтай. Увс нуур Манай орны төдийгүй Төв Азийн хамгийн том эрдэст нуур. Далайн түвшнээс 743 м өндөрт, 3350 км2 талбайтай, 84 км урт, 79 км өргөн, эргийн шугамын урт 425 км, усны гүн 20.0 м байна. Нуурын эргэн тойронд Тагна, Хархираа, Ханхөхий нуруу сүндэрлэж, Бориг, Дэл, Алтан элсэн манхан тарамцаг үргэлжилнэ. Нуурын ус хурах талбай 71100 км2 , эргийн байдал тэгшивтэр, цутгал голын адагт салаа, садраа үүсэж намагжин ойн төгөл, үзэсгэлэнт баян бүрдтэй байдаг. 11 дүгээр сарын 2-р хагасаас хөлдөж 5 дугаар сарын дунд үеэс гэсдэг. Мөс нь нимгэн хэврэг нуурын голд өрхөлж, голдуу уур мананд бүрхэгддэг. Ёроолд нь лаг наанги хурдас зонхилж эргэн тойронд нь торгон элсэн хаялагатай. Ойн төгөл, баян бүрдэд элдэв жимс, чацаргана, төрөл бүрийн ан амьтадтай. Зуны цагт дулаан орны төдийгүй умард тундарын шувууд цуглардаг ба Төв Азийн 81
гадагш урсацгүй ай савын загас байдаг. Агнуур спорт, амралт сувилал, усан спорт чиглэлээр ашиглах боломжтой. Хяргас нуур Увс аймгийн нутагт 1028 м-ийн өндөрт байх тектоник гаралтай эртний нуур. Манай орны мянгаас дээш талбайтай дөрвөн нуурын нэг. 1406 км2 талбайтай, 75 км урт, 31 км өргөн, эргийн шугамын урт 253 км, усны гүн Чацарганы шугамын ойролцоо 92 м, бусад газар 40-50 м зонхилно. Орчин нь цөлөрхөг, нуурын араар үргэлжлэх Ханхөнхийн нурууны өмнөд бэл хурын усанд эвдэрч ганга, гуу жалга, сархиа садраа ихтэй болсон байдаг. Нуур 12 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байх ба мөсний зузаан 0.6-0.7 м байдаг. Нуурт баруун нуурын загас, нүүдлийн шувууд элбэг байдаг. Амралт сувилал, аялал жуучлал, агнуур спорт, усан тээвэр хөгжүүлэх боломжтой нуур юм. Хар ус нуур Ховд аймгийн төвөөс зүүн тийш 20 км зайтай тектоник эртний буурц хотост 1157 м өндөрт байдаг цэнгэг нуур. Манай орны мянгаас дээш талбайтай дөрвөн нуурын нэг бөгөөд арлуудын хамт 1852 км2 талбайтай, 72 км урт, 17 км өргөн, эргийн шугамын урт 308 км байдаг. Ховд, Буянт, Цэнхэрийн гол цутгаж Чонохарайхын гол урсан гардаг. Нуур 20 гаруй аралтайгаас 400 гаруй км2 талбайтай, 30 км урт усны мандлаас 272 м өндөр Агбаш арал том нь юм. 11 дүгээр сараас 4 дүгээр сард 0.8-1.2 м мөсөн бүрхүүлтэй байна. Хулс, зэгс, арал ихтэй учир нүүдлийн шувууд хэдэн мянгаар хуран цуглардагийн дотор хотон зэрэг ховор шувууд мөн зэгсний гахай элбэг байдаг. Усан хангамж, агнуур- спорт, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нуур юм. 1997 онд Дархан цаазат газар болгосон. Тэрхийн Цагаан нуур Архангай аймгийн Тариат сумын нутагт 2060 м-ийн өндөрт байх, галт уулын хүрмэн лав голын хөндийг хааснаас үүссэн үзэсгэлэнт цэнгэг нуур юм. 61 км2 талбайтай, 16 км урт, 6 км өргөн, эргийн шугамын урт 66 км, усны гүн дунджаар 20 м байдаг. Нуурт Хойд, Урд Тэрхийн голоос гадна 10 гаруй гол горхи цутгаж Суман гол эх аван урч Чулуут голтой нийлж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. 10 дугаар сараас 5 дугаар сард хөлдүү байж мөсний зузаан 150-180 см байна. Усны мандлаас 30 гаруй метрийн өндөр Нуурын дунд толгой аралтай. Энд усны шувууд олноор цуглардаг ба зэвэг, цурхай, алгана, гутаар зэрэг загастай. Нуурын орчны байгаль нэн үзэсгэлэнтэй, Хорго, Гичгэнэ, Уран Дөш зэрэг унтарсан олон галт уул, хүрмэн эгц хавцал, жимсний бут сөөг бүхий хүрмэн хучаас элдэв ан амьтнаар баялаг, дархалсан нуур юм. 82
Өгий нуур Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт 1337 м-ийн үнэмлэхүй өндөрт байдаг бэсрэг нуур. Нуурт Хөгшин Орхоны нэг салаа цутгаж багахан татаалаар Орхон голд нийлдэг. 25 км2 талбайтай, 7.4 км урт, 5.3 км өргөн, эргийн шугамын урт 24.7 км, хамгийн гүн нь 15.3 м байдаг. 11 дүгээр сараас 4 дүгээр сард хөлдүү байх ба мөсний зузаан 1.0-1.1 м орчим байна. Агнуур спорт, амралт сувилал, тойрон аялал хөгжүүлэх боломжтой. Буйр нуур Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хил дээр 581 м өндөрт байдаг тектоникийн гаралтай цэнгэг нуур. 615 км2 талбайтай, 40,0 км урт, 21,0 км өргөн эргийн шугамын урт 118 км. Эргийн байдал тэгшивтэр, Халх голын адагт бургас, зэгс шигүү ургадаг. 20200 км2 талбайгаас усжих Халх гол цутгаж Оршуун голоор Далай нууртай холбогддог. Нуурын гүн 10.5 м, эзэлхүүн 3734 сая м3. 7-8 м гүн зонхилж 8 м гүнээс их гүн бүх талбайн 30%-ийг эзэлдэг. Ёроолын 60 гаруй хувьд ургамал амьтны үлдэгдэлтэй сулавтар хүхэр устөрөгч бүхий хар бараан лаг, наанги, ялзмагт-шавар, эрэг дагуу элс тархаж булан тохой, гүйхэн хэсэгт усны ургамал ургана. Загас агнуураас гадна амралт сувилал, аялал жуулчлал, спорт-агнуур хөгжүүлэхэд тохиромжтой. 2.4. УСНЫ УРГАМАЛ, АМЬТАНД ҮЗҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ НӨЛӨӨЛӨЛ Манай оронд одоогоор моторт завь болон усан онгоцны ашиглалтын үед усны чанар, голын ёроолын амьтан, ургамал болон голын экосистемд ямар нөлөө үзүүлдэг болохыг судалсан судалгааны ажил хийгдээгүй байна. Моторт завь болон усан завь нь голын болон нуурын гүехэн хэсэгт явж байхдаа сэнсний эргэлийн нөлөөгөөр усны хуйларсан турбилент хөдөлгөөн үүсгэнэ. Энэ усны хөдөлгөөн нь голын болон нуурын ёроолын хагшаасыг дэгдээж булингар үүсгэнэ. Мөн сэнсний эргэлтээр усан дахь ургамал хэрчигдэж болзошгүй. Гол, нуур нь өөрийн экосистемийн тэнцвэрт байдлаа хадгалах, хамгаалах байгалийн жамынхаа дагуу өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг. Энэ байдлыг байгаль, уур амьсгалтай уялдуулан дасан зохицож тухайн орчинд амьдран буй бактериуд, усан орчинд ургадаг ургамлууд болон бусад амьтад нийлж, хамтран өөрсдийн амьдрах таатай орчноо бүрдүүлсээр байхыг хичээдэг ажээ. Ус нь маш сайн уусгагч бөгөөд агаар болон хөрсний найрлага дахь химийн нэгдлүүдийг уусган авч нарийн найрлага бүхий уусмал болох ууссан бодисын хэмжээ нь 83
олон хүчин зүйлсийн нөлөөнөөс болоод газар бүхэнд харилцан адилгүй байдаг байна. Гадаргын ус нь ихэвчлэн бага эрдэстэй байх ба гаднах орчинтой шууд харьцдаг учир чанар, найрлага нь тодорхой хэмжээнд өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, голд ямар нэгэн бохирдолт ороход тодорхой зайд уртынхаа дагуу өөрийгөө цэвэршүүлдэг. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан гол бүр өөрийгөө цэвэршүүлэх зай харилцан адилгүй байдаг. Зураг 24. Завинаас үүдэлтэй усны бохирдол Усан тээврийн хэрэгслийг гол болон нууранд ашиглахад зайлшгүй анхаарах нэгэн зүйл бол загас болон макросээрнуруугүйтэн юм. Завийг тодорхой хугацаанд тодорхой маршрутаар зохион байгуулалттай явуулсан тохиолдолд усны амьтан, макросээрнуруугүйтэн болон загас жараахай тухайн орчноос дайжиж болзошгүй юм. Мөн загасны дүрсээ шахах болон дүрснээс авгалдай болох хугацааг харгалзан үзэж усан тээврийн ашиглалтыг зохион байгуулах нь зүйтэй. 2.5. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ Монгол орны нутаг дэвсгэрийн 20.2 хувь Хойд мөсөн далайн савд, 16.0 хувь Номхон далайн ай савд, 63.8 хувь Төв азийн гадагш урсацгүй ай савд тус тус хамрагдаж байна. Монгол орны байнгын урсгалтай голын сүлжээний дундаж нягтшил 0.05 км2/км бөгөөд Монгол Алтайн нуруунд 0.25 км2/км, Хангай, Хэнтий нуруунд 0.18-0.35 км2/км, 84
Номхон далайн ай савд багтах нутагт 0.10-0.15 км2/км, Хангай нурууны өвөрт 0.05 км2/км бага байна. Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсад 0.1 км2-аас их талбайтай нуурын 34 хувь, тал-хээр, говийн бүсэд 66 хувь нь оршино. Алтай нуруунд эдгээр нуурын 13.3 хувь, талбайн 10.0 хувь, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс эдгээрийн 20.8 хувь ба 30 хувь, хээрийн бүс, талархаг нутаг эдгээрийн 29.4 хувь, талбайн 11 хувь, говийн бүс эдгээрийн 36.5 хувь ба 49 хувийг тус тус эзлэн оршино. Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог онцлогоос хамаарч манай орны нутаг дэвсгэрт бий болсон гол мөрний усны урсацын 60 гаруй хувь ОХУ руу, 10 орчим хувь нь БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү урсан гардаг. Гаднаас урсан ирж байгаа урсац бага хувийг эзэлдэг. Иймд гадаргын усны нөөцийг хамгаалах, ашиглахдаа хөрш орнуудтай зохицсон бодлого явуулах үүднээс Монгол Улсын Засгийн газар 1994 онд ОХУ-ын Засгийн газартай “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, 1995 онд “Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ- ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2006 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ- ын Засгийн газар хоорондын “Хилийн бүсийн дэглэмийн гэрээ”, 1994 онд БНХАУ-тай байгуулсан хилийн усны хэлэлцээр, 2010 онд “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнүүдийг байгуулж бүрэн эрхэт төлөөлөгчдийг ажиллуулж байна. Хөвсгөл, Увс, Хяргас, Хар ус, Өгий нуур, Буйр нууранд аялал жуулчлал, спорт- агнуур, усан спорт, усан тээврийг хөгжүүлэх боломжтой. Монгол Улсын гол мөрөн, нууруудыг аялал жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр түлхүү ашиглах боломжтой байна. 85
ГУРАВДУГААР БҮЛЭГ. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ 3.1. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА Монгол Улс Азийн төв хэсэгт хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй орон юм. Монгол Улсын хилийн нийт урт 8252 км үргэлжлэх ба хуурай газраар 7348 км, усаар 904 км урт хиллэдэг. Хойд талаараа ОХУ-тай 3543 км, үүнээс 683 км усаар, урт талаараа БНХАУ-тай 4709 км, үүнээс усаар 221 км хиллэдэг. Усан замын хилийн 847 км нь голоор хиллэдэг бол 53.6 км нь нуураар хиллэж байна. Үүнээс 30.3 км буюу 56 хувь нь Буйр нуураар хиллэж байна. Монгол Улс 1950-аад оны эхэн үеэс 1980 оны сүүл үе хүртэл усан замын тээврийг ОХУ-тай хийж ирсэн боловч зах зээлийн эдийн засагт шилжснээр дээрх ачаа эргэлт зогссон байдаг. Харин 2000 оноос усан замын тээвэр аялал жуулчлал чиглэлээр хөгжиж эхэлсэн. Эрчимтэй хөгжил нь 2010 оноос хойш аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөнтэй холбоотой. Мөнтүүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй уялдан иргэдийн орлого нэмэгдэж, түүнийгээ дагасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Усан замын тээврээр 2018 онд 25638 хүн зорчиж, зорчигч эргэлт 0,4 сая хүн км болж, өмнөх оныхоос зорчигчын тоо 5082 хүн буюу 24.7%-иар өссөн байна. Усан замын тээврээр 1990 онд 71,6 мян.тн ачаа тээвэрлэж байсан бол 2006-2018 онд ачаа тээвэрлээгүй. Усан замын тээврийн орлого 2018 онд 566,3 сая төг болж, өмнөх оныхоос 86,7%-иар өссөн үзүүлэлттэй байна. 86
Зураг 25. Усан замын тээврээр зорчигчдын тоо, мянган хүн 60 50 30 20 25 2015 2016 2017 2018 50 40 40 30 20 10 0 2010 Зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн салбарыг 2008-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогод “бүх төрлийн тээврийн оновчтой бүтэц сүлжээг бий болгох салбарыг эдийн засгийн өсөлт, ниймийн хөгжлийг хангах чиглэлд нийцүүлэн хөгжүүлэх замаар улс орон, хүн амын тээврийн хэрэгцээг хангах нь тээврийн салбарын эрхэм зорилго юм” гэж тодорхойлсон. Мянганы хөгжлийн зорилтын “Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх” 8 дугаар зорилгын 17-д “далайд гарцгүй Монгол орны онцгой хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улс илүү тааламжтай нөхцлөөр далайд гарцтай болох, гадаадад дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх тээврийг өргөжүүлэх” зорилтыг дэвшүүлж байв. Засгийн газраас өнгөрсөн 25 жилийн хугацаанд дараах үйл ажиллагаа, зорилтуудыг тусган хэрэгжүүлжээ. Үүнд: 1996-2000 он Улсын Их Хурлын 1996 оны 61 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодод усан замын тээврийн үйл ажиллагааг сэргээх алхам хийнэ”, “Далайн тээвэрлэлт хийх үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж олон улсын далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1997 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг сэргээх, далайн тээвэр эрхлэх эрх зүйн баталгаа бүрдүүлэх”, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 124 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Далайн тээвэр хийх олон улсын эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн бодлогын зорилтыг тусгасан ба энэ хүрээнд “Далайн эрх зүйн тухай” НҮБ-ын 1982 оны конвенцид манай улс нэгдэн 87
орж, далайд гарцгүй Монгол Улсын гадаад далайд тээвэр хийх, далайн баялаг ашиглах эрх олж авсан бөгөөд мөн Далайн олон улсын байгууллагын 1948 оны конвенцид мөн нэгдэн орсноор тус байгууллагын гишүүн улс болсон. 2000-2004 он Дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг сэргээх бодлогын хүрээнд “Усан замын тээврийн тухай” хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан. 2004-2008 он Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Далайн тээврийн зарим конвенцид нэгдэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авч, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлнэ” гэсэн бодлогын зорилтыг тусгаж, уг ажлын хүрээнд “Далай ашиглах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлж, далай ашиглах болон усан замын тээврийн асуудал хариуцсан нэгж болох Далайн захиргааг Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулсан. “Усан замын тээврийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд түүнийг дагалдан гарах “Усан замын тээврийн хэрэгсэлд техник-экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журам, “Усан замын зогсоол барих, ашиглах журам” зэрэг 5 журмыг боловсруулан батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн улс даяар дагаж мөрдүүлсэн. Түүнчлэн 2006 оноос анх удаа усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг тооллогыг хийж, 10 усан замын тээврийн хэрэгслийг хамруулав. Дотоодын усан замын салбарт анх удаа 40 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Сэлэнгэ мөрөнд төмөр татлагат бярвааз ашиглалтад оруулав. Усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл нуурын эрэгт усан замын тээврийн хяналт зохицуулалтын байр бариулан ашиглалтад оруулж, усан замын тээврийн хяналтын байцаагчийг томилон ажиллуулж эхлэв. 2008-2012 он Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон дэд бүтцийг нь тэргүүн ээлжинд хөгжүүлнэ», Монгол Улсын Их Хурлын 2008 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хөвсгөл нуурт усан замын тээврийн 88
хэрэгсэл зорчих чиглэл, маршрутыг тогтоож, тэмдэгжүүлэх, тээврийн хэрэгслийн тусгай зогсоол барих” гэж тусгаснаас гадна Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт дотоодын усан замын тээврийн талаар бодлогын зорилтуудыг дараахь байдлаар томъёолсон. Үүнд: - Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх; - Усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих; - Усан замын тээврийн чухал ач холбогдол, шаардлагатай зарим байгууламжуудыг /дэд бүтцийн/ байгуулах ба усан замын тээврийн үйл ажиллагаа, үнэ тарифын чөлөөт зохицуулалтын механизмыг дэмжсэн үйл ажиллагааг Засгийн газраас явуулах; Усан замын тээврийн салбарын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд усан замын тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэн Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөл нуурт усан замын тээврийн дэд бүтцийн зарим байгууламж болох усан замын тэмдэг, тэмдэглэгээ, усан замын тээврийн хэрэгслийн 4 зогсоолыг улсын төсвийн хөрөнгөөр бариулж ашиглалтад оруулсан. Усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, усан замын тээврийн хэрэгслийн тоо 25-д хүрсэн. Усан замын тээврийн хяналт хэрэгжүүлэх катер, гүн хэмжигч, усан доогуур шумбагчийн хувцас, хяналтын байр, Ханх сум, Мөрөн дахь тээврийн газартай радио долгионоор шууд холбогдох холбооны станц зэргийг мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулав. Далай ашиглах зорилтын хүрээнд 2009 оны 4 дүгээр сард Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх, олон улсын худалдааны хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зорилгоор Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн чөлөөт бүсэд олон улсын худалдаа, ложистик, импорт, экспортын болон эдгээр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамтран зохион байгуулах, Хятадын тал Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах ба боомтын үйлчилгээ эрхлэхэд нь бүх талын илүү хөнгөлөлттэй дэмжлэг туслалцаа үзүүлэхийг харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан. 89
Дээрх санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж газрын тосны чиглэлээр хамтарсан компани байгуулж, эхний ээлжинд газрын тос хадгалах, боловсруулах, нефть бүтээгдэхүүн Монголд нийлүүлэх, цаашид газрын тос боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр ложистикийн хамтарсан компани байгуулах, мах махан бүтээгдэхүүн хадгалах, борлуулах, жижиг дунд үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг нарийвчлан тохирсон. Түүнчлэн Тяньжин хотод Улаанбаатарын төлөөлөгчийн газар байгуулагдан дээрх чиглэлээр ажилласан. 2012-2016 он Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын 2012-2016 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт “далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, тухайн салбарт үндэсний ажилтан, мэргэжилтнүүдийг ажиллуулах арга хэмжээ авах”, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “далайн тээврийн компани байгуулан, гадаад далайд худалдаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх /ҮХЦБ-ын 5.3.1.6/ бодлогын зорилтыг тусгасан. 2016-2020 он Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “дотоодын усан замын тээврийг хөгжүүлж, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зогсоол, төв буудал барих бэлтгэл ажлыг хангах”, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д “3.3.1.3.хоёр хөрштэй худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, далайн боомтыг нь ашиглах, нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтууд тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх хүрээнд 2003 онд батлагдсан Усан замын тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж 2017 онд батлуулж, дагалдан гарах 3 дүрэм, 3 журмыг боловсруулан батлуулаад байна. Хуульд 90
заасан аюулгүй байдлыг хангасан усан замын төв буудал, зогсоол барих асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийн тулд Хөвсгөл нуурын эрэгт барих газрыг шийдвэрлүүлэн ажлын даалгаврыг боловсруулан холбогдох баримт бичгийн хамт Үндэсний хөгжлийн газарт концесс зарлуулахаар хүргүүлээд байна. Усан замын тээврийн асуудлыг хоёр түвшинд хувааж авч үзэж болох юм. Нэгдүгээрт, задгай далайд өөрийн хөлөг онгоцоор ачаа тээвэрлэлт хийх, Хоёрдугаарт, дотоодын усан тээврийг хөгжүүлэх. Дотоодын усан тээвэр нь ачаа тээвэр болон хүн тээвэр гэж хоёр ангилагдана. Хүн тээвэр нь аялал жуулчлалын зориулалттайгаар хөгжих боломж байгаа бол ачаа тээвэрлэлтийг ОХУ-аас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тээвэр, дотооддоо түлээ мод, үр тариа тээвэрлэх зэргээр ашиглах боломжтой. Зураг 26. Усан замын тээврийн төрөл Усан замын тээврийн хөгжилтэй холбоотой хууль, эрх зүйн орчин, аюулгүй байдал, төрийн хяналт, байгаль орчинд ээлтэй тээвэрлэлт гэх мэт асуудлууд урган гарч ирдэг. Усан замын тээврийг цаашид улам эрчимтэй хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, аялал жуулчлалын бодлого, холбогдох хуулийн тогтоомжын хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт зэргийг цогцоор нь авч үзсэн бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Монгол Улс 2017 онд “Усан замын тээврийн тухай хууль”-ийг батлан мөрдөж байгаа бөгөөд зарим журмын зохицуулалт эцэслэн боловсруулагдаагүй байна. Хуульд заасанчилан бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газраар батлуулан мөрдөхөөр тусгасан байдаг. Дэлхийн бусад орнууд ч мөн адил усан замын тээврийг хөгжүүлэх тал дээр тусгайлан бодлого боловсруулж түүнийгээ мөрдөн ажиллаж байна. Дотоодын усан замын тээвэр 1950-аад оноос 1980 оны сүүл үе хүртэл эрчимтэй хөгжиж 1 чирэгч, 3 чиргүүл онгоцоор ОХУ-аас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлодог байсан. Ингэхдээ Ханх, Хатгал боомтын хооронд 91
тээвэрлэж баруун аймгуудыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр хангадаг байсан төдийгүй Сэлэнгэ мөрнөөр гол төлөв мод бэлтгэл, үр тарианы тээвэрлэлтийг хийдэг байжээ. Зураг 27. Усан замаар тээсэн ачаа (мян.тн) 80 70 60 50 40 72 30 56 20 40 27 10 21 00 0 0 0 400021212222001 1990 онд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй зэрэгцэн усан замын тээвэр огцом буурч 1992-1995 онд ачаа тээвэрлэлт бүрэн зогссон. Харин 1995 оноос хойш бага зэрэг ачаа тээвэр хийгдэж байсан боловч 1960-1990 оны оргил үеүдтэй харьцуулахад маш бага байжээ. 2003 оноос хойш ачаа тээвэр зогссон болохыг дээрх зургаас харж болно. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж 21 аймгийг нийслэл хоттой авто замаар холбосон нь аялал жуулчлалыг, тэр дундаа дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Тухайлбал, иргэдийн хамгийн их аялах дуртай, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл аймагтай хатуу хучилттай авто зам27-тай 2014 онд холбогдсноос хойш Хөвсгөл нуурыг чиглэсэн жуулчдын тоо огцом нэмэгджээ. Монгол Улсын усан замын тээврийн нийт орлогын 90 гаруй хувийг Хөвсгөл нуур дээр гүйцэтгэж байна. 27 2014 оны 10 сард хөвсгөл хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон. 92
10,000,000Зураг 28. Усан тээврийн нийт орлого (нэрлэсэн дүнгээр, хүн тээвэр) 10,000,000 10,000,000700,000,000.00 10,000,000 10,000,000600,000,000.00 20,000,000 20,000,000500,000,000.00 20,000,000 20,000,000400,000,000.00 20,000,000 20,000,000300,000,000.00 20,000,000 20,000,000200,000,000.00 70,000,000 30,000,000100,000,000.00 10,000,000 130,000,000- 160,000,000 150,000,000Шигтгээ: 1987 онд “Үнэн” сонины 233 дугаар дугаар хэвлэгдсэн СГЗ сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлд бичсэнээр усан замын тээвэр нь Хөвсгөл далайг мөсөн 530,000,000замын тээвэр их хэмжээгээр бохирдуулж байна, мөн усан замаар ОХУ-аас тээвэрлэж байгаа 600,000,000шатахуун тээвэрлэдэг “Ургац” чиргүүл хуучирч муудсан. Цаашид энэ янзаар ашиглах бол тэсэрт дэлбэрэхэд ойрхон байгааг нийтлэлдээ өгүүлсэн байдаг. 200,000,000 300,000,000Усан замын тээврийн салбарын өсөлт хэдий нэмэгдэж байгаа боловч дараах хэд хэдэн асуудал тулгамдсаар байна. 200,000,000 160,000,0001. Усан замын тээврийн хөгжил хүртээмж багатай байна. Зөвхөн Хөвсгөл нуур дээр усан замын тээврийн дийлэнх нь хийгдэж байна. Гэтэл Монгол улсад усан замын тээвэр хийх боломжтой нуур, голууд их байдаг. Тухайлбал, 50 км квадратаас дээш талбайтай нуурууд 20 гаруй байгаа нь хөгжих, тэлэх боломж байгааг харуулна. Өнөөгийн байдлаар, аялалын зориулалттай усан тээвэр 2-3 аймгийн 5-8 нуурт түшиглэсэн байна. 2. Яам болон орон нутгийн тамгын газрын уялдаа холбоо хангалттай биш байна. Тухайлбал, урт хугацааны төрийн бодлогын баримт бичгүүдэд усан замын тээврийн талаар бодлого тусгагдсан боловч дунд болон богино хугацааны 93
бодлогын баримт бичгүүдэд усан замын тээврийн хэрэгслийг хөгжүүлэх талаар тусгагдсан заалт, бодлогын арга хэмжээ тун бага байна28. 3. Хяналт шалгалтыг сайжруулах замаар аюулгүй усан замын тээврийг хөгжүүлэх. 4. Салбарын хөрөнгө оруулалт харьцангуй бага байна. Энэ нь усан замын тээврийн аюулгүй ажиллах нөхцөл бололцоог бууруулах шалтгаан болох юм. Усан замын салбарт нуурын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, завины зогсоол, завьчдын аюулгүй байдлыг хангах хяналтын байр зэрэг наад захын материаллаг бааз дутагдалтай байсаар байна. Усан замын тээврийн хөгжлийн хүртээмж бага: Монгол Улсын Далайн Захиргаанаас 2019 онд хийсэн усан замын тээврийн хэрэгслийн үзлэгт 145 тээврийн хэрэгсэл хамрагдсны 71% буюу 103 техникийн хэрэгсэл нь Хөвсгөл аймагт, Архангай аймагт 17, Улаанбаатар хотод 7, Дархан-Уул аймагт 1, Орхон аймагт 2, Баян-Өлгий аймагт 2, Булган аймгат 4, Сэлэнгэ аймагт 2, Дорнод аймагт 2, Увс аймагт 4, Хэнтий аймагт 1 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Зураг 29. Бүртгэлтэй усан онгоц, завины тоо (аймгаар) Бусад, 10 УлаанбаатаУрвс, 4 хот , 7 Булган , 4 Архангай , 17 Хөвсгөл , 103 28 Салбарын хууль эрх зүйн зохицуулалт хэсгээс харна уу 94
Дээрх зургаас харахад, аялал жуулчлалын тэр дундаа усан замын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт хамгийн олон буюу нийт бүртгэлтэй завины 70 гаруй хувь нь байна. Өөрөөр хэлбэл, Усан замын тээврийн дийлэнх хувь нь Хөвсгөл нуур дээр хийгддэг бол удаах нь Архангай аймагт 17 завь буюу бүртгэлтэй завины 11.7 хувь нь байна. Архангай аймаг мөн аялал жуулчлалын гол бүс нутаг гэж тооцогддог бөгөөд Өгий нуур, Тэрхийн цагаан нуурыг тойрсон амралтын газрууд аялал жуулчлалын зориулалттай усан тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Статистик мэдээллээс харахад, 2019 оны байдлаар аялал жуулчлалын зориулалттай усан замын тээвэрт ашиглагдаж байгаа хөлөг онгоц буюу дунд оворын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 3, жижиг 29, бага оворын тээврийн хэрэгсэл 113 тус тус бүртгэгдсэн байна. Хөдөлгүүрээр нь ангилж үзэхэд, 2019 оны байдлаар 2 тагттай 49, 4 тагттай 96 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 4 тагт хөдөлгүүртэй завь утаа хаялт бага байдаг тул мэргэжлийн хүмүүс байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл харьцангуй бага үздэг. Харин 2 тагттай хөдөлгүүртэй завь 4 тагттай хөдөлгүүртэй харьцуулахад шаталт дутуу явагддаг тул ялгаруулах утааны хэмжээ их, үүнээс улбаалж байгаль орчин бохирдуулах нь илүү гэж үздэг байна. Зураг 30. Монгол Улсын усан замын тээврийн хэрэгслийн тоо \\сүүлийн 5 жилээр\\ 18 160 16 145 140 14 120 116 Архангай 12 111 100 Булган 10 83 Улаанбаатар хот 8 68 80 Увс 6 Бусад 4 60 Хөвсгөл 40 Нийт 2 20 0 0 2015 2016 2017 2018 2019 Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа Тайлбар: 2020 оны шинэчилсэн бүртгэлийн тоо 2020 оны 03 сарын 19 өдрийн байдлаар гараагүй болно. Зураг дээрх баруун гар талын багана нийт усан замын тээврийн хэрэгслийн тоо болон Хөвсгөл аймагт харъяалагддаг усан замын тээврийн хэрэгслийн тоог харуулна. 95
Завийг Монгол Улсын хилээр импортлон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, дотоодод завины үйлдвэр байхгүй бөгөөд импортын завь л ашиглаж байна. Ингэхдээ АНУ, Япон, БНХАУ-аас импортлох нь элбэг байна. Хилээр орж байгаа моторт завины бүртгэлийг Монгол Улсын Далайн захиргаа бүртгэж, гэрчилгээ олгодог. Өнөөгийн байдлаар завины бүртгэлд хэд хэдэн асуудал тулгардаг. Үүнд: - Усан замын тээврийн хэрэгслийг авто машинаар оруулж ирээд шууд бүртгүүлдэггүй. Зарим нь өөрийн эзэмшилд ашиглахгүй, 1-2 жил хэрэглэхгүй хадгалсны дараа бүртгүүлдэг. - Импортлогчид онцгой албан татвар, гаалийн татвар өндөр төлөхөөс зайлсхийх зорилгоор жижиглэн задалж сэлбэг байдлаар оруулж ирсний дараа угсардаг нь бүртгэлд хүндрэл учруулдаг. Завь импортлогчид гадаадад ашиглаж байсан хуучин завь оруулж ирэх нь түгээмэл байдаг. Энэ нь гадаад далайн элдэв нянгийн бохирдол тээж оруулж ирэх магадлалтай байдаг байна. Монгол орны цэнгэг гол нуурыг бохирдуулах эрсдэлтэйг ч мэргэжлийн хүмүүс санаа зовинон илэрхийлж байсан. Иймд хил дээрх Мэргэжлийн хяналтын байгууллага ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Усан замын тээврийн боловсон хүчний өнөөгийн байдал: Усан замын тээврийн ажиллах хүчийг 1935 оноос галч, залуурчин, усан цэрэг, чиргүүл онгоцны дарга гм мэргэжлээр ЗХУ-ын /хуучин нэрээр/ Дорнод Сибирийн усан замын газарт 1 сарын хугацаагаар сургаж байв. Хөвсгөлийн усан замын газарт 1956 онд 18, Сэлэнгэд 11 хүн ажиллаж байв. 1963 онд түр курсээр 14 хүнийг Улаан-үдэд бэлтгэж байсан ба ЗХУ /хуучин нэрээр/-ын Астрахан хотод бэлтгэгдсэн дунд мэргэжлийн 8, усан онгоцны туслах ажилчид 10 хүн ажиллаж байв. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос 2010 он хүртэл усан замын тээврийн салбарт ажиллах хүчнийг огт бэлтгээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 мөрийн хөтөлбөрт “Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгон дэд бүтцийг нь тэргүүн ээлжинд хөгжүүлнэ” гэж тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын Хойд Дакота мужийн эргийн хамгаалалтын албаны “Бага оврын усан онгоц завийг осол аюулгүй жолоодох” гарын авлагыг англи хэлнээс хөрвүүлэн, хэвлүүлж Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсэд усан замын тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж буй иргэд, хуулийн этгээдэд бага оврын усан онгоц, завь, бусад хөвөгч хэрэгслийг аюул осолгүй жолоодох талаар сургалт зохион 96
байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч жолоодогчийн үнэмлэх олгов. 2010-2018 он хүртэл энэхүү гарын авлагын дагуу завь жолоодогчдод 2 өдрийн сургалт явуулж ирлээ. Давхардсан тоогоор 125 хүнд зориулан сургалт зохион байгуулсан. Яамдууд, орон нутгийн засаг захиргааны хөгжлийн бодлогын уялдааг хангах, Усан замын тээврийг чиглэлд хандуулах: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгаснаар салбар яамд болон аймаг, нийслэл бүр урт ба дунд хугацааны төлөвлөгөөтэй байна гэж заасан байдаг. Иймд аймгуудын бодлогын баримт бичигт аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа усан замын тээврийг хөгжүүлэх бодлогын уялдааг хангаж байгааг судлах шаардлагатай юм. Аймгуудын шинээр боловсруулж байгаа урт ба дунд хугацааны төлөвлөгөөнд усан замын тээврийн бодлогыг тусгах нь тухайн салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Аюулгүй усан замын тээврийг хөгжүүлэх: Сүүлийн жилүүдэд усан замын тээвэр хурдацтай хөгжиж байгаа хэдий ч аюулгүй байдлыг хангах нь чухал байна. 2013 оны байдлаар, улсын хэмжээнд ослын 117 тохиолдол гарч, 20 аймаг, 52 суманд 119 хүн нас барсан бол 2014 онд 84 тохиолдол 18 аймаг, 52 суманд 94 хүн нас барсан байдаг. Иймд энэхүү осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, усан замын тээврийн аюулгүй байдлын хяналтын асуудлыг хуульд оруулах зайлшгүй шаардлагатай юм. Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх: Усан замын тээврийн салбар 1989- 2006 он хүртэл зогсонги байсан тул ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдээгүй бөгөөд 2007-2018 онуудад улсын төсвийн хөрөнгөөр 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд: 1. Зам, тээвэр, аялал, жуулчлалын яам нь “2007 оны төсвийн тухай” Монгол Улсын хууль, тус яамны бараа ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг Сэлэнгэ мөрөнд бярвааз барихад -59.5 сая төгрөг; 2. Усан замын тээврийн хяналтын моторт завь, дагалдах хэрэгсэл 2007 онд худалдан авахад - 69.9 сая төгрөг; 3. Усан замын чиглүүлэгч гэрэлт цамхаг 2007 онд барихад-23.6 сая төгрөг; 4. Хөвсгөл нуурын эрэгт 2008 онд усан замын зорчигч, ачаа тээврийн зогсоол барих, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт- 94.9 сая төгрөг; 5. Мөн 2008 онд “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг Орхон голд бярвааз барих”-ад 75.3 сая төг; 97
6. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутаг Шишгэдийн голд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд хөвдөг гүүр барихад 1193.0 сая төгрөг; 7. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жаргант голд 2010 онд гүүр барихад – 50.0 сая төгрөг; 8. Хөвсгөл нуурт 2011 онд усан замын тэмдэг, тэмдэглэгээ хийхэд 240.4 сая төгрөг; 9. Хөвсгөл нуурын тодорхой нэр бүхий газруудад 2011 онд усан замын тээврийн хэрэгслийн 4 зогсоол барих ажилд-175 сая төгрөг; 10. Гүүр, 4 ширхэг 2015-2017 онд /Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Сэлэнгэ мөрөнд хөвдөг гүүр, мөн аймгийн Баянзүрх сумын нутаг Дэлгэрмөрөнд хөвдөг гүүр, бярвааз барих, мөн аймгийн Галт сумын Идэрийн голд хөвдөг гүүр/ барихад нийтдээ 2789.8 сая төгрөг. Хүснэгт 23. Усан замын тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт Зардлын зүйлс 2007 он 2008 он 2010 он 2011 он 2015 он 2016 он 2017 он 2018 он Хөрөнгө оруулалт 153.0 170.2 1,193.0 415.4 2,789.8 7.3 272.0 539.7 Барилга байгууламж 7.3 Барилга байгууламж 59.5 94.9 1,193.0 240.4 2,789.8 Тоног төхөөрөмж 23.6 75.3 175.0 272.0 378.5 161.2 69.9 Завьчдаас авсан санал, асуулгын судалгааны дүн: Судалгааны багийн судлаачид түүврийн аргаар 20 хүнээс судалгаа авсан болно. Судалгаанд завьчид, усан замын салбарын төрийн албан хаагчид, аялал жуулчлалын зориулалттай бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон. Судалгааны үнэмшилтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс түүвэрлэлтийг их олонлогийн 5-10 хувийг хамруулахыг хичээлээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 145 завь байгаа, 2017 онд Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрмийн төсөлд санал авах зорилгоор бүх төрлийн төлөөллийг оролцуулсан 64 хүн цуглуулж санал авсан байдаг. Дээрх тоонуудаас үндэслэн, судалгаандаа тус салбарын төлөөллийн 10-аас дээш хувийг хамрууллаа. 98
Судалгаанд хамрагдсан усан замын тээврийн хэрэгсэлийн жолоочид 10 буюу түүнээс жил усан тээвэр хийж байгаа дадлага туршлагатай жолоочид байв. Судалгаанд хамрагдсан жолоочдын 70 хүртэл хувь нь 40 хүртэлх насны залуус бол 30 орчим хувь нь 40-с дээш насныхан байсан. Зураг 31. Судалгаанд оролцогчдын насны байдал \\тоогоор, хувиар\\ 30% % 70% 6 n 14 0 2 4 6 8 10 12 14 16 40-өөс дээш насны 40 хүртэлх насны Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь дунд болон бүрэн дунд боловсролтой, 20 орчим хувь нь дээд боловсролтой. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочид 100 хувь сургалтанд сууж жолоодох эрхээ авсан байв. Завины насжилтын хувьд, нийт завины 70 орчим хувь нь 2017 оных байна. Мөн усан замын тээвэр эрхлэгчид дунджаар зуны 2 сар үйл ажиллагаа явуулдаг, үүнээс наадмын амралтын өдрүүдэд оргил ачаалалтай ажилладаг. Судалгаанд оролцсон усан замын тээвэр эрхлэгчдийн 43 хувь нь камп давхар ажиллуулдаг. Тэдгээрийн завинаас олж буй жилийн дундаж цэвэр ашиг нь 5-10 сая төгрөг байдаг. 99
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266
- 267
- 268
- 269
- 270
- 271
- 272
- 273
- 274
- 275
- 276
- 277
- 278
- 279
- 280
- 281
- 282
- 283
- 284
- 285
- 286
- 287
- 288
- 289
- 290
- 291
- 292
- 293
- 294
- 295
- 296
- 297
- 298
- 299
- 300
- 301
- 302
- 303
- 304
- 305
- 306
- 307
- 308
- 309
- 310
- 311
- 312
- 313
- 314
- 315
- 316
- 317
- 318