Монгол Улсын ашиглагдаж байгаа усан замын тээврийн хэрэгслийн 20 хувь нь жижиг, 78 хувь нь бага, 2 хувь нь дунд оврын тээврийн хэрэгсэл байгаа бол том оврын тээврийн хэрэгсэл байхгүй байна. Үүний шалгаан нь завь ажиллуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн санхүүгийн чадамжтай холбоотой байна. Тухайлбал, хувиараа усан замын тээвэр эрхэлж байгаа хүмүүс 50-100 сая төгрөгөөр жижиг болон бага оврын завь худалдан авч ашиглаж байна. Зураг 38. МУ-ын усан замын тээврийн хэрэгслийн ангилал, хувиар Том 0% Дунд 2% Бага 78% Жижиг 20% 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% “Хөвсгөл усан зам” ХК, “Хөвсгөл трейвэл” ХХК, “Тосгол” ХХК гэсэн гурван компани дунд оврын усан онгоцоор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр онгоцнуудын насжилт өндөр байдаг. Тухайлбал, Сүхбаатар онгоц 1985 онд, Тойлогт онгоц 1981 онд, Паллада онгоц 1965 онд тус тус үйлдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цаашид аялал жуулчлал хөгжихийн хирээр дунд болон том оврын усан онгоцны үйлчилгээ үзүүлэх шаардлага улам бүр нэмэгдэнэ. Үүнийг угтаж дунд болон том оврын онгоц ашиглах боломж, бололцоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах шаардлагатай байна. Том болон дунд оврын онгоцны жолооч инженер мэргэжилтэй ахмад удирдахаар хуулинд заасан байдаг тул хүнийн нөөцийн бодлогодоо анхаарах нь уг салбарын нэг чухал асуудлын нэг юм. Усан замын ачаа тээврийг хөгжүүлэхийн тулд дунд болон том онгоц зайлшгүй хэрэгцээтэй юм. Том болон дунд оврын усан онгоц нэмэгдэх нь аялал жуучлал хөгжих бас нэг шалгаан болдог. Аялал жуулчлалын салбарын 2014 онд 150
хийгдсэн судалгаагаар29, Хөвсгөл аймагт аялсан жуулчдын 60 гаруй хувь нь Сүхбаатар онгоц дээр сууж үзэх хүсэлтэй явсан гэж хариулсан байдаг. Аялал жуулчлал салбарын өсөлтийг индикатор үзүүлэлт болгон усан замын тээврийн хэрэгслийн тооны хэтийн хандлагыг тооцов. Усан замын тээврийн хэрэгслийн тооны жилийн дундаж өсөлт сүүлийн 5 жилийн хугацаанд 21.0 хувь байна. Аялал жуулчлал салбарын өсөлтийн индикатор үзүүлэлтэд тулгуурлан прогноз хийхэд усан замын тээврийн хэрэгслийн ирээдүйн 3 жилийн тооны өөрчлөлт (өсөлт) дунджаар 14.0 хувь байх төлөвтэй байна. Зураг 39. Усан замын тээврийн хэрэгслийн тооны хэтийн төлөв 250 200 176 219 145 200 150 111 116 83 y = 22.211x + 39.789 100 R² = 0.9864 68 50 0 2016 2017 2018 2019 2020* 2021* 2022* 2015 Усан замын тээврийн хэрэгслийн тоо 2020 онд 176, 2021 онд 200, 2022 онд 219-д хүрэхээр байна. Удирдлага, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар: Усан замын тээврийн шинэ хууль 2017 онд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмууд боловсруулагдаж байгаа боловч хараахан батлагдаагүй журам байсаар байна. Үлдсэн дүрэм, журмуудыг баталснаар салбарын түвшинд эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор түүний хэрэгжилтэнд анхаарал тавьж ажиллах нь шинэчлэлтээс ч илүү чухал юм. Хуулийг орон нутагт бүрэн дүүрэн дагаж мөрдөхгүй байгаа нь судалгаанд хамрагдсан мэргэжлийн 29 ikon.mn 151
байгууллагуудаас авсан судалгаанаас тодорхой харагдаж байна. Хуулийн шинэчлэлд хийх өөрчлөлтөнд дараах саналуудыг дэвшүүлж байна. Үүнд: - Усны тухай хуульд өөрчлөлт оруулах. Гадаадын жуулчдын сонирхол спорт агнуурын аялал жуулчлалыг сонирхох сонирхол өндөр боловч Монгол Улсын усны тухай хуулинд “завин дээрээс загасчлахыг хориглосон” байдаг нь энэ төрлийн аялал жуулчлал хөгжих боломжийг хааж байгааг анхаарах. - Усан замын тээвэр нь усны мандал ашиглаж үйлчилгээ үзүүлдэг боловч ус ашиглалтын төлбөр авдаг. Иймд уг ялгааг зөв тодорхойлох талаар холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах. - Орон нутгийн удирдлагын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэхийн шинэ эвент арга хэмжээг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах нь салбарын эрэлтийг нэмэгдүүлэх. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх талаар: Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох замаар зах зээлийн өргөжилтийг бий болгох нь салбарын бизнес эрхлэгчдэд орлого нэмэгдүүлэх том боломж юм. Үүнд: - Том болон дунд оврын шинэ онгоцыг нэмэгдүүлж Хөвсгөл далайд явуулах нь аялагчдын татах боломжийг бүрдүүлнэ. Үүнд зөвхөн зорчигч тээвэр төдийгүй ачаа тээвэр ч нэмэгдэх боломж бүрдүүлэх. - Дунд болон том оврын онгоцтой болсон нөхцөлд Ханх-Хатгалыг холбосон усан замын ачаа тээврийг хөгжүүлэх боломжтой. - Шатахуунаас бусад төрлийн ачаа тээврийг ОХУ-аас импортоор оруулж байсан 1950-1980 оны ачаа тээврийг сэргээх. - Монгол Улсын дэд бүтцийн салбар ерөнхийдөө сайжирсантай холбоотойгоор бусад томоохон гол нууруудыг түшиглэсэн аялал жуулчлалын усан замын тээвэр хөгжих хандлагатай болсон. Иймд аялал жуулчлалын усан замын тээвэрт төрийн дэмжлэг, бодлогын зохицуулалтыг чиглүүлэх. Байгаль орчин, унаган байгалийг хамгаалах чиглэлээр: Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, байгаль орчинд ээлтэй усан тээврийг хөгжүүлэх талаар ЗТХЯ, БОАЖЯ, орон нутгийн ЗДТГ харилцан уялдаатай ажиллах нь эко, аюулгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ чиглэлд: - Хяналт, шалгалтыг сайжруулах замаар завьчдын ур чадварыг нэмэгдүүлэх, аврах ажиллагаанд сургаж үйлчлүүлэгчид усанд осолдох эрсдлийг бууруулах. 152
- Зөвхөн завь ашигласнаас бус хог хаягдал нэмэгдэж байгаль орчин, цэнгэг нуур, голыг бохирдуулах нь эрсдэл үүсгэж байгааг анхаарах. - Төлөвлөгөөгүй газар олголтыг Хөвсгөл нуур орчмын газар нутгийг бохирдуулах нэг шалтгаан болж байгааг анхаарах. - Улсын хилээр импортоор оруулж ирж буй усан замын тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулж, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг хангах. 3.7. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед усан замын ачаа тээвэрлэлтийг хийж, баруун таван аймгийг холбосон усан замын ачаа тээврийг хөгжүүлж байжээ. ОХУ болон Монгол Улсыг холбосон усан замын ачаа тээвэрийг хөгжүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг экспортлож, импортлодог байсан байна. Гэвч зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн эхэн үе буюу 1990- ээд оны үед усан тээвэр бүрэн зогссон. Харин 2000-аад оны үеэс усан замын зорчигч тээвэр нэмэгдэж, улмаар 2014 оноос аялал жуулчлалын зориулалттай усан замын зорчигч тээвэр хөгжиж эхэлсэн. Гэвч усан замын ачаа тээвэр огт хийгдэхгүй байсаар байна. Энэ нь хөдөө орон нутаг руу чиглэсэн дэд бүтэц хөгжиж аймаг, сумдыг хатуу хучилттай авто замаар холбосонтой холбоотой бөгөөд усан замаар ачаа тээвэрлэх шаардлага үүсэхгүй болжээ. Гэсэн хэдий ч Усан замын тээврийн тухай хууль батлагдснаар уг салбар хууль, эрх зүйн шинэ тогтолцоонд шилжиж улмаар шинэ дүрэм, журам үйлчилж эхэлсэн нь салбарын цаашдын хөгжилд ихээхэн түлхэц болохуйц юм. ЗТХЯ, Далайн захиргаа болон бусад байгууллагуудаас усан замын тээврийн салбарын хүний нөөцийн бодлогод ихээхэн анхаарал тавьж завьчдын ур чадварыг нэмэгдүүлэх, аврах, аюулаас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг холбогдох байгууллагаас тогтмол сургалт явуулж, хяналт шалгалтыг сайжруулсаар иржээ. Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд хэдийгээр усан замын тээврийг хөгжүүлэх талаар тусгайлан заасан заалтууд байхгүй байгаа ч тээвэр, логистикийн төвүүдийг байгуулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаарх заалтууд дотор усан замын тээврийн салбарыг хамруулж хөгжүүлэх боломжтой. Үүний тулд салбарын бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Уг бодлогын баримт бичигт усан замын тээврийн салбарын 153
хөрөнгө оруулалтын орчин, институцийн орчинг сайжруулах, урт болон богино хугацааны бодлогыг боловсруулах асуудал багтах юм. Монгол орны гол мөрөн, нуур бүхий 9 аймгийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт усан замын тээврийн хөгжлийн асуудлыг тусгасан байдлыг шинжлэхэд, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Увс аймгуудын бодлогын баримт бичигт усан замын тээврийг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болгон ашиглах заалтууд байна. Харин бусад аймгуудын бодлогын баримт бичигт усан замын тээврийн асуудал багтаагүй юм. Аймгуудын “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс”-ийн чиг үүрэгт аймгийн хөгжлийн нэг тулгуур хүчин зүйлс гэдэг үүднээс дэд бүтэц, зам тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилбарууд багтаж байна. Аймаг бүрт “Зам тээврийн бодлого зохицуулалт” хариуцсан 1 л мэргэжилтэн ажилладаг бөгөөд зарим аймагт зам тээврийн бодлогыг харилцаа холбоо, дэд бүтцийн өөр бусад асуудалтай хавсран гүйцэтгэж байгаа нь тухайн мэргэжилтний хамаарах асуудал өргөн хүрээтэй байгаа буюу ачаалал ихтэйг илтгэнэ. Иймд зам, тээврийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнг өөр бусад салбарын ажилтай хавсран гүйцэтгүүлэхгүй байх, зөвхөн тухайн салбарын асуудалдаа төвлөрөх нөхцлийг бүрдүүлэх чухал байна. Усан замын тээврийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд нь усан замын зогсоол баригдаагүй гэх мэт усан замын тээврийн дэд бүтэц нь хараахан хөгжөөгүй (24.1%), салбарын боловсон хүчин дутмаг (22.1%), хууль эрх зүйн орчин бүрэн гүйцэд бүрдэж чадаагүй (19.5%), усны түвшин багасгах гэх мэт байгаль орчны доройтол (18.7%), татвар, хураамж өндөр (15.5%) байна. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналд: орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрт усан замын тээврийг ашиглах заалтыг тусгах (25.1%), орон нутгийн удирдлагууд хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх (21.6%), хуульд заасан санхүүжилтийг жилийн төсөвтөө тусгах (18.9%), усан замын тэмдэг, тэмдэглээний ашиглалт, хамгаалалтыг хийх (18.9%), усан замын тээвэр хариуцсан мэргэжилтэнг ажиллуулах (15.6%) зэрэг багтаж байна. Усан замын тээвэрт төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналд: усан замын тээврийн салбарыг төрөөс бодлогоор дэмжих (22.6%), хууль, дүрмийн шинэчлэлийг хийх (21.7%), усан замын тээврийн салбарт орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах (19.7%), усан замын тээврийн хэрэгслийн стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт, шалгалтыг хийх (18.9%), төрөөс усан замын тээврийн 154
салбарын хөгжилд санхүүжилтийг олгох (17.1%) саналуудыг судалгаанд оролцогчид өгсөн болно. Монгол Улсын усан замын тээврийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж хэтийн төлөвийг тодорхойлсны үндсэн дээр усан замын тээврийн хэрэгсэл ба зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, удирдлага, хууль эрх зүйн орчинг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх, байгаль орчин, унаган байгалийг хамгаалах чиглэлээр саналуудыг дэвшүүллээ. 155
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. УСАН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ 4.1.БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Тээврийн салбар, усан замын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал Тээвэрлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн сайн сайхан, хүн амын шилжилт хөдөлгөөн, харилцаа холбоог хангах суурь хүчин зүйл болдог. Монгол улс өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харилцан адилгүй, нягтаршил бага зэргээс үр ашигтай тээвэрлэлт, түүнийг хангах дэд бүтэц нь бүс нутгийн хөгжилд мөн чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдлын зэрэгцээ тээвэрлэлт нь байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй салбаруудын тоонд багтдаг. Усан замын тээврийг үр ашигтай хөгжүүлж ашигласан тохиолдолд тээвэрлэлтийн хэлбэрүүд дундаас аюулгүй, байгаль орчинд ээлтэй, нийгмийн үр өгөөж хамгийн их хэлбэр байх боломжтой юм. Усан замыг ашигласнаар тээвэрлэлтийн хугацаа, зардал хэмнэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, усан замын дагуух бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой байна. Монгол Улсын ДНБ-ий дунджаар 4,9%-ийг тээврийн үйл ажиллагаанаас бүрдүүлдэг. 2017 оны байдлаар, манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 64%-ийг эрчим хүч ба тээврийн салбар ялгаруулж байгааг тогтоосон байна. 2019 онд нийт 69 сая тонн ачаа тээвэр, 173 сая зорчигчийн тээвэрлэлт гүйцэтгэсэн ба эдгээр тээврийн нийт орлогын 39,7%-ийг авто замын, 35,4%-ийг төмөр замын, 25%-ийг агаарын тээвэр тус тус эзэлж байгаа бол усан замын тээвэр зөвхөн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаанаас 160 сая₮ буюу тээврийн нийт орлогын 0,007%-тай тэнцэх хэмжээг бүрдүүлжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөгжиж байсан усан замын тээвэрлэлт 1990 оноос хойш зогсонги байдалд орж одоогоор зөвхөн зорчигч тээвэр буюу аялал жуулчлал болон загас агнуурын чиглэлээр улсын бүртгэлд буй 11 гол, нуураас голчлон 2-3 аймгийн 5-8 нуурт 140 орчим усан тээврийн хэрэгсэл хөвж байна. “Усан замын тээврийн тухай хууль”-ийг 2017 онд шинэчлэн баталж, 2018 онд Далайн захиргааг шинэчлэн зохион байгуулж, усан тээвэртэй холбоотой эрхзүйн орчинг бүрдүүлэхээр шаардлагатай дүрэм, журмуудыг гаргах, тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн 156
хяналтыг сайжруулах, зарим газар нутагт усан замын хяналтын байр, зогсоол барих зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийж эхлүүлсэн буюу тус салбарын шинэчлэл анхан шатандаа хэрэжиж байна гэж үзэж болно. Монгол Улсад Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул, Онон тэргүүтэй 10 орчим томоохон голууд, Хөвсгөл, Увс, Хар Ус, Хяргас зэрэг мянгаас дээш км.кв талбай бүхий нуурууд, зуугаас дээш км.кв талбайтай 15 орчим нуур байгаагаас өдгөө зөвхөн Хөвсгөл, Өгий болон Тэрхийн Цагаан нуур дээр аялал жуулчлал, загасчлалын чиглэлээр усан замын тээвэр хийдэг. Салбарын өнөөгийн байдлыг авч үзэхэд, усан замын тээврийн хөгжлийн хүртээмж бага буюу зөвхөн аялал жуулчлалын чиглэл дээр тулгуурласан, дийлэнх үйл ажиллагаа зөвхөн Хөвсгөл нууранд /нийт усан тээврийн орлогын 90%/ төвлөрсөн, яам болон орон нутгийн усан замыг хариусан эрх бүхий байгууллагын уялдаа холбоо хангалтгүй, салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг дутагдалтай талууд байна. Тээвэрт явж буй бага, дунд оврын усан онгоцууд хэдийгээр харьцангуй насжилт багатай /Сүхбаатар хөлөг онгоц ороогүй/ боловч чанар муу, экологи болон тээвэрлэлтийн аюулгүй байдалд хангалтгүй завинууд ашиглагдаж байна. Хууль эрхзүйн орчны хувьд, усан замын тээврийн хөгжил, бодлогын талаар үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд төдийлөн авч үзээгүй, усан замын удирдлагад оролцогч талууд буюу холбогдох яамд хоорондын бодлогод уялдаа холбоо байхгүй байна. Усан замын ачаа болон зорчигч тээврийн чиглэлийн хууль, дүрэм, журам, стандартуудыг боловсруулж, шинэчилсээр байгаа боловч эдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна. Усан замын хөгжлийн талаар оролцогч талуудаас авсан санал асуулгын үр дүнд дотоод усан замын тээвэр нь шинэлэг ба нээлттэй зах зээл, орон нутаг дахь ажиллах хүчнийг ашиглан аялал жуулчлалд тулгуурлан хөгжиж буй давуу талтай бөгөөд орон нутгийн хөтөлбөр, бодлогод усан замыг хөгжүүлэх чиглэлийг тусгаж өгснөөр цаашид ан агнуур, аялал жуулчлалаар хөгжүүлэх боломжтой гэж холбоотой талууд дүгнэсэн. Харин усан замын тээврийн салбар нь одоогоор дэд бүтэц хөгжөөгүй, шаардлагатай чадвартай боловсон хүчин байхгүй, хууль эрхзүйн орчин дутмаг зэрэг сул талууд байна. Цаашид хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь хөрөнгө оруулалт хангалтгүй, улирлын чанартай үйл ажиллагаа болдог мөн иргэний хөдөлгөөний зүгээс хийж буй эсэргүүцэл тэмцэл их байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна гэж тус тус үзсэн. Бодлогын төслийг боловсруулах үндэслэл 157
МУТХҮБ 2030 болон манай улсаас 2015 онд нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн30 дагуу эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хүлэмжийн хийн ялгарыг бууруулахад дэмжлэг үзүүлэх “үр ашигтай, аюулгүй, ээлтэй” буюу тогтвортой тээврийн бодлого баримтлахыг шаардаж байна. Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд аялал жуулчлалын салбарт тэргүүлэх ач холбогдлыг өгч эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах цэвэр технологийг дэмжих зорилтуудыг тавьсан. Тээвэр, аялал жуулчлалыг салбар, байгаль орчинд холбогдох зорилго, зорилтыг хангахад дотоодын усан замын тээврийн давуу тал, боломж бололцоог ашиглах, орхигдсон байгаа салбарын үйл ажиллагааг сэргээхийн тулд төрийн зүгээс дэд бүтэц, хууль эрхзүй, зах зээлийн орчин, хөрөнгө оруулалт зэргийг цогцоор нь авч үзсэн бодлогын баримт бичиг боловрсуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Хамрах хүрээ Бодлогын төсөл нь аюулгүй, үр ашигтай, тогтвортой усан замын ажил, үйлчилгээг явуулах нөхцлийг бүрдүүлэх суурь хүчин зүйлс буюу аялал жуулчлал, загас агнуур тээвэр хийх боломжтой усан замууд, тэдгээрийн дэд бүтэц, зах зээлд нэвтрэх боломж, усан замын салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, техникийн болон эрхзүйн орчин, хөлөг онгоц, түүний шинэчлэл зэрэг зүйлсийг хамрах бөгөөд төслийн хүрээн дэх үйл ажиллагаа түүний хэрэгжилт нь эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд суурилсан, холбогдох бусад салбарууд болон байгаль орчин, орон нутаг, бүсийн хөгжлийн бодлоготой уялдаатай юм. Монгол Улсын гол, мөрөн, нуурыг ашиглах боломжийн талаарх шинжилгээний үр дүнд (бүлэг 2) аялал жуучлал, спорт-агнуур чиглэлээр Хөвсгөл, Хяргас, Увс, Хар ус, Өгий, буйр зэрэг нууруудыг хөгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Харин ачаа тээвэр, зорчигч тээврийн чиглэлээр гол мөрнийг ашиглах боломж хязгаарлагдмал буюу Хөвсгөл-Ханх- Хатгал чиглэлд боломж байгааг тодорхойлсон. 30 https://vip76.mn/content/44533 158
4.2.БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, СТРАТЕГИ, ЗУРАГЛАЛ Бодлогын зорилго, зорилтууд Дотоод усын замын тээвэрт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогын эрхэм зорилгыг тодорхойлохдоо ҮХГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн аргачлалын дагуу үндэсний түвшний бодлогын зорилтуудаас салбарын түвшний эрхэм зорилгыг тодорхойлох арга зүйг ашигласан. Зураг 40. Хөгжлийн бодлогын хоорондын уялдаа Үндэсний Салбарын Дэд салбарын Төсөл түвшинд түвшинд түвшинд хөтөлбөрүүд МУТХҮБ-2030 Төрөөс баримтлах Үндэсний Аймаг, нийслэлийг бодлого хөтөлбөр хөгжүүлэх хэтийн зорилт Эрхэм зорилго Зорилт Эрхэм зорилго Эрхэм зорилго Эрхэм зорилго Стратеги Зорилт Үйл ажиллагаа Стратеги Зорилт Үйл ажиллагаа Стратеги Зорилт Үйл ажиллагаа Стратеги Үйл ажиллагаа Эх үүсвэр: ҮХГ, “Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт”,2019 Өөрөөр хэлбэл, МУТХҮБ-2030-д тодорхойлсон тээврийн салбар болон аялал жуулчлалын салбарын зорилтуудад үндэслэн усан замын тээврийн салбарын эрхэм зорилгыг дараах байдлаар тодорхойллоо31. “Усан замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго нь усан замын тээврийн нөөц бололцоог илрүүлэх, түүнийг зохистой ашиглаж, тээврийн болон аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгэм болон байгаль орчны зорилго, зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэхүйц аюулгүй, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай усан замын тээврийн үйл ажиллагааг бий болгоход оршино.” 31 “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын нэгдүгээр үе шат буюу 2007-2015 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан Стратегийн зорилт 1 болон 5.3.1-дүгээр заалтын дагуу хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлууд нь аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн, биеллээ олсон гэж үзэн хамруулаагүй болно. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн БББ-ийг хараахан батлаагүй тул энэ удаагийн төсөлд хамруулаагүй. 159
Зураг 39-т харуулсны дагуу МУТХҮБ–2030-д тусгагдсан холбогдох салбаруудын зорилтуудыг биелүүлэхэд усан замын тээврийн салбарт баримтлах бодлогын дэвшүүлсэн зорилго ямар нөлөөтэй буюу хоорондын уялдааг тодорхойлж үзвэл дараах байдалтай байна. Хүснэгт 46. МУТХҮБ 2030-д тусгагдсан холбогдох зорилтууд болон усан замын тээврийн салбарын төрөөс баримтлах бодлогын дэвшүүлсэн зорилго хоорондын уялдаа МУТХҮБ-2030-д тусгагдсан холбогдох зорилт Усан замын тээврийн Уялдаатай салбарын эрхэм зорилго байдал* 2 Аялал Монгол Улс нүүдлийн соёл, аялал Усан замын тээврийн нөөц жуулчлал: жуулчлалын олон улсын төв болно 2 Зорилт 1 бололцоог илрүүлэх, түүнийг Эдийн засгийн өсөлтийг хангах зам, 1 Дэд бүтэц: тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлнэ. зохистой ашиглаж, тээврийн Зорилт 3 Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, болон аялал жуулчлалын Дэд бүтэц: эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая Зорилт 4 тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлэн салбарын эдийн засаг, нийгэм хөгжүүлнэ. болон байгаль орчны зорилго, зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэхүйц аюулгүй, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай усан замын тээврийн үйл ажиллагааг бий болгоход оршино.” Байгаль Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт 1 орчин: 2.3.2: технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, Зорилт 2 хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна. Тайлбар: * 1 – уялдаа өндөр, 2 – агуулгын хувьд уялдаатай * Байгаль орчин: 2.3.2 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол Улсын Далайн Захиргаа далайн тээвэр болон дотоод усан замын тээврийг хамтал нь хариуцдаг боловч байгууллагын эрхэм зорилгод дотоод усан замын талаар орхигдуулсан буюу зөвхөн далайн тээврийг авч үзсэн байгааг анхаарах нь зүйтэй. Бодлогын эрхэм зорилгыг хангах зорилтуудыг тодорхойлохдоо салбарын дунд хугацааны төлөвлөлтийг хийхэд ашигладаг доороос дээш /bottom-up approach/ төлөвлөх аргачлалыг ашигласан. (Үндэсний Хөгжлийн Газар, 2018д) Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн 54.3 болон 54.5-д заасны дагуу тэргүүлэх зорилтуудыг тодорхойлсон. Доороос дээш төлөвлөлтийг хийхдээ: - нэгдүгээрт, оролцооны аргаар хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, тулгамдаж буй асуудлын шинжилгээний /AHP/ (бүлэг 3.5) үр дүнгээс гарч буй зорилтууд, 160
- хоёрдугаарт оролцогч талуудын санал асуулгаар тодорхойлсон хэрэгжүүлвэл зохих арга хэмжээ (бүлэг 3.5), - гуравдугаарт дараагийн түвшний төлөвлөлтийн нэгж буюу аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн холбогдох зорилтууд (бүлэг 3.3) болон бусад шинжилгээний үр дүнд (бүлэг 3.1 ба бүлэг 3) суурилан усан замын тээврийн салбарт баримтлах зорилтуудыг тодорхойлсон. Нэгдүгээрт. AHP шинжилгээнээс гарсан давуу, сул тал болон боломж, аюул заналыг TOWS матрицад оруулан давуу тал, боломжийг ашиглах, эдгээрт тулгуурлан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аюул заналаас сэргийлэхийн тулд тавих зорилтуудыг тодорхойлж үзлээ. Шинжилгээг хийхэд оролцооны аргаар салбарын давуу, сул тал, боломж, аюулын хүчин зүйлсийг жинлэж эрэмбэлснээс эхний гурван хүчин зүйлийг энд ашиглалаа. Учир нь тус шинжилгээний зорилго нь олон хүчин зүйлсээс хамгийн тэргүүнд анхаарч үзвэл зохих зүйлсийг тодруулж өгдөг. TOWS матрицыг Хавсралт 1-ээс харна уу. TOWS матрицын үр дүнд салбарын давуу тал дээр тулгуурлан боломжийг ашиглах, аюул заналаас сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд авч болох арга хэмжээг дараах байдлаар тодорхойллоо. Хүснэгт 47. TOWS матрицын үр дүн - Үйл ажиллагааны ерөнхий чиглэл SO Өөрийн давуу тал дээр тулгуурлан байгаа боломжуудыг ашиглах Орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт усан замын тээврийн үйл ажиллагаа 1 /аялал, жуулчлал, загас агнуур/-г хөгжүүлэх, үүнтэй холбоотойгоор орон нутагт ажлын байрыг бий болгох бодлогыг тусгаж өгөх Усан замын аялал жуулчлалын шинэ байршил, чиглэл, хөтөлбөр гаргах зэргээр 2 аялагч, жуулчдын анхаарлыг татах 3 Загас агнуурын чиглэлээр усан замыг хөгжүүлэх, аялагч, жуулчдыг татах WO Сул талыг бууруулахад боломжийг ашиглах Аялал жуулчлал, загас агнуур, тээврийн чиглэлээр шаардлагатай дэд бүтцийг 4 боломжит газруудад хөгжүүлэх зорилтыг орон нутгийн хөгжлийн бодлогуудад тусгах 5 ОН-ийн бодлогод дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг тусгах Загас агнуур, аялал жуулчлалын чиглэлүүд тус бүрт тохирсон дэд бүтцийг 6 хөгжүүлэх Загас агнуур, аялал жуулчлалын чиглэлүүдээр удирдлага, хяналт болон бизнесийн 7 чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх 8 Хөгжүүлэх чиглэлүүдээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ST Давуу талаа ашиглан аюул заналыг бууруулах боломж Аялал жуулчлалд шинэ хөтөлбөр, шинэ туршлага нэвтрүүлэх замаар үйл ажиллагаа 9 явуулах хугацааг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх 161
Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, үйл ажиллагаа явуулах, бодлого 10 тодорхойлоход иргэний хөдөлгөөн бусад ТББ, мэргэжлийн байгууллагын оролцоог хангах WT Сул талыг бууруулах замаар аюул заналаас сэргийлэх 11 Дэд бүтэц, боловсон хүчний бэлтгэлд хөрөнгө оруулах 12 Хууль эрхзүйн орчинд хөрөнгө оруулалтын асуудлыг тусгаж өгөх Дэд бүтцийн хөгжил, ур чадвартай боловсон хүчний бэлтгэлээр үйл ажиллагаа 13 явуулах хугацааг нэмэгдүүлэх 14 Хууль, эрхзүйн орчинд оролцогч талуудын хоорондын харицааг зохицуулж өгөх Дээрх хүснэгтэнд тодорхойлсон арга хэмжээнүүд утга агуулгын хувьд давхардсан зүйлс байгаа учир тэдгээрийг нэгтгэн дараах зорилтуудын чиглэлийг тодорхойлж байна. - Усан замын тээврийг аялал жуучлал, загас агнуурын чиглэлээр хөгжүүлэх - Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах - Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох - Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж өгөх - Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, хяналт болон бизнесийн үйл ажиллагааг зохих ур чадвартай боловсон хүчнээр хангах - Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон үйл ажиллагаа явуулах - Үйл ажиллагаа явуулах, бодлого тодорхойлоход иргэний хөдөлгөөн бусад ТББ, мэргэжлийн байгууллагын оролцоог хангах - Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх зэрэг байна. Хоёрдугаарт. Оролцооны аргаар гаргасан усан замын тээврийн хөгжилд орон нутаг болон төрийн зүгээс хэрэгжүүлвэл зохих арга хэмжээг тоймлон үзвэл дараах зүйлсийг зорилтоор дэвшүүлж болно. 162
- Төрийн зүгээс болон орон нутгийн зүгээс бодлогоор дэмжих, нэн ялангуяа орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах - Хууль дүрмийн шинэчлэл хийх - Хуульд заасан эрх, үүргийн хэрэгжилтийг хангах /завины хяналт, шалгалт гэх мэт/ - Салбарын хөгжлийг хөрөнгө оруулалтаар дэмжих зэрэг болно. - Усан зам дээрх тэмдэг, тэмдэглэгээ ашиглалт, хамгаалалтыг хийх Гуравдугаарт. Дараагийн түвшний төлөвлөлтийн нэгж буюу аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн холбогдох зорилтууд, түүнд хийсэн шинжилгээний үр дүн болон салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, оролцогч талуудын чиг үүргийн шинжилгээнээс дараах зорилтууд гарч байна. - Усан замын тээврийг аялал жуулчал болон загас агнуур, спортын чиглэлээр түлхүү хөгжүүлэх - Боломжит зарим усан зам дээр зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагааг явуулах боломжийг эрэлхийлэх - Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах - Байгаль орчинд ээлтэй, аюулгүй усан тээврийг хөгжүүлэх - Оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах /БОАЖЯ, ÇТХЯ, Онцгой байдал, аймаг, орон нутгийн холбогдох байгууллагууд/ гэх мэт. Дээрх янз бүрийн эх үүсвэрээс гарч буй зорилт тодорхойлох чиглэлүүд агуулга мөн давхардсан байгааг нэгтгэн нөхцөл байдлын нийт шинжилгээний үр дүнгээс нэгтгэсэн чиглэлийг Хавсралт 2-оос харна уу. Нэгтгэснээр 11 зорилтын чиглэлийг дэвшүүлсэн ба тэдгээрийн хоорондын нөлөөлөл болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөг үнэлснээр дараах тэргүүлэх болон нэмэлт зорилтуудыг тодорхойллоо. Харилцан нөлөөллийн матрицуудыг /2 матриц/ Хавсралт 3 ба Хавсралт 4-өөс харна уу. Хүснэгт 48. Тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох хүснэгт Бодлогын зорилтуудын Бусад бодлогын баримт бичгийн Нэгдсэн Нэгдсэн хоорондын нөлөөлөл зорилтуудын хэрэгжилтэд дүн эрэмбэ үзүүлэх нөлөөлөл 2.4 XI Чиглэл 1 Дүн Дүн 13 VI Чиглэл 2 0 6 11 16 163
Чиглэл 3 21 21 21 I Чиглэл 4 17 19 17.8 III Чиглэл 5 11 16 13 VII Чиглэл 6 7 17 11 VIII Чиглэл 7 11 6 9 IX Чиглэл 8 18 13 16 IV Чиглэл 9 19 21 19.8 II Чиглэл 10 14 19 16 V Чиглэл 11 0 9 3.6 X Дээрх дэвшүүлсэн зорилтын чиглэлүүдээс эхний 7 эрэмбэд байгаа чиглэлийг цаашид тэргүүлэх зорилтуудаар сонгосон болно. Чиглэл 3 болон чиглэл 9-ийг нэгтгэн нэг зорилт болгосон (өмнөх хүснэгтэд 39 ба 2-р эрэмбэ дээр байгаа). Эдгээр нь: Зорилт 1: Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох Зорилт 2: Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж өгөх Зорилт 3: Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх Зорилт 4: Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах Зорилт 5: Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх Зорилт 6: Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, хяналт болон бизнесийн үйл ажиллагааг зохих ур чадвартай боловсон хүчнээр хангах Зорилт 7: Усан замын тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан байх нөхцлийг бүрдүүлэх Үлдсэн чиглэлүүдэд нэг онцлог зүйл ажиглагдаж байгаа нь зорилтын чиглэл 1 болон 10 нь хэрэгжүүлэх зорилт гэхээс илүүтэй хөгжүүлэх стратегийн чиглэлд ангилагдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, усан замын тээврийг хөгжүүлэх хувилбаруудад тооцогдох юм. Харин үлдэж буй дэвшүүсэн зорилтууд нь нэмэлт чиглэл болж байна. 164
Бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх дэд зорилтууд буюу үйл ажиллагаа Тэргүүлэх 7 зорилтын хүрээнд хийх үйл ажиллагааг тодорхойлохдоо өнөөгийн нөхцөл байдлын нийт шинжилгээ, ирээдүйн төлөв, бүс нутгийн хөгжлийн бодлогуудад тусгасан арга хэмжээнүүд болон гадаад улсын туршлагыг ашиглалаа. Энд усан замыг аялал, жуулчлал, агнуур болон тээврийн аль аль чиглэлээр ашиглах боломжтой учир ерөнхийлөн усан замын тээврийн үйл ажиллагаа гэж оруулсныг анхаарна уу. 1. Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 1.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр /аялал, жуулчлал, агнуур, зорчигч болон ачаа тээвэр/ удирдлага, зохицуулалт, хяналт шалгалт болон аюулгүй байдлын стандартын цогц эрхзүйн баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэх 1.2 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой эрх үүргийг хариуцах талуудыг тодорхойлох, оролцогч талуудын чиг үүрэг хоорондын уялдааг хангах 1.3 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль, дүрэм, журамд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах 1.4 Хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх талаар мэдээлэл, тайлбар, зөвлөмж бэлтгэх, сургалт явуулах, сурталчлах зэрэг олон нийтэд ойлгуулан таниулах 2. Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж өгөх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 2.1 Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд усан замыг ашиглах, хөгжүүлэх талаар тусгах 2.2 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан гаргах 3. Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.1 Салбарын хөгжлийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх 3.2 Салбарт хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох 165
3.3 Салбар өөрийгөө санхүүжүүлэх чадварыг дээшлүүлэх санхүүжилтийн арга механизмыг хөгжүүлэх 4. Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 4.1 Аялал жуулчлал, загас агнуурын чиглэлээр хөгжүүлэх боломжтой гол ба нуурууд дээр нарийн хэмжилт, судалгаа хийж, мэдээллийн сан бий болгох 4.2 Ачаа тээвэр болон орон нутгийн зорчигч тээврийн чиглэлээр тээвэр хийх боломжтой усан замуудыг судлах, зураг гаргах, тэдгээр усан зам дээр тээвэр хийх хэрэгцээ шаардлагыг судлах 4.3 Усан зам дагуух дэд бүтцүүд болох хяналтын байр, шатахуун түгээгүүр, зорчигч бууж суух зогсоол, завины зогсоол, завь хадгалах байр, уснаас гадуурх автомашин зогсоол, ариун цэврийн байгууламж зэргийг байгуулах 4.4 Усан замын баталгаат хэмжээсийг хадгалах болон дэд бүтцүүдийг байнгын засварлаж шинэчлэх ажлыг эрхлэх бүтэц, системийг бий болгох 5. Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх 5.1 Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, байгаль орчинд ээлтэй завь, усан онгоцыг ашиглах, шинэчлэл хийх нөхцлийг бүрдүүлэх 5.2 Усан зам дээр ашиглах завь, усан онгоц, хөвөгч хэрэгслийн хяналт шалгалтыг сайжруулах 6. Салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 6.1 Шат шатны усан замын тээврийн удирдлага, зохион байгуулалтыг салбарын зохих мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр хангах 6.2 Усан замын тээвэрт боловсон хүчнийг татах арга механизмыг ашиглах, мэргэшүүлэх 6.3 Тус салбарын хүний нөөцийн мэргэжил, ур чадварыг байнга дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглаж байх 7. Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 166
7.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны бүсүүдэд байгаль орчны хэмжилт, үнэлгээ, хяналт шалгалтыг тогтмол хийх 7.2 Усан замаар зорчигч, агнуур хийж буй хүмүүс, жуулчдын аюулгүй байдлыг хангах 7.3 Судалгаа, шинжилгээний үр дүнг ашиглах, шинэ технологи, инновацийг аюулгүй байддыг дээшлүүлэхэд, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, усан тээврээс байгальд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад ашиглах 4.3. САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХУВИЛБАРУУД Салбарт баримтлах бодлогын хувилбарууд Усан замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын хувилбарын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх дараах бодлогын хувилбаруудыг дэвшүүлж байна. А. Усан замыг аялал жуулчлал болон спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх Б. Усан замыг тээвэр, аялал жуучлалын болон спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх зэрэг болно. Нөхцөл байдлын шинжилгээний үр дүн болон Монгол Улсын гол, мөрөн, нууранд усан замын тээврийн үйл ажиллагаа хийх боломжийн талаарх шинжилгээ, оролцогч талуудын санал, аймаг, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд усан зам буюу гол, мөрөн, нуурыг ашиглах чиглэлийг тодорхойлохдоо аялал жуучлалд түлхүү ач холбогдол өгч үүний зэрэгцээ загас агнуурыг хөгжүүлэх боломжтой гэж үзсэн. Аялал жуулчлал, загасчлал хөгжүүлэх боломжтой нууруудад Хөвсгөл, Увс, Хяргас, Хар ус, Өгий, Буйр нуурууд багтаж байгаа бол гол, мөрний хувьд голын гүн, урсгалын хурд голын хэсгүүдэд харилцан адилгүй, гол мөрний загасны талаарх судалгаа мэдээлэл дутмаг зэргээс цаашид нэмэлт судалгаа шаардлагатай. Нууруудаас өвлийн улиралд мөсөн тогтоцын байдлаас хамаарч Хөвсгөл /1-1.5м зузаан/, Хар Ус /1-1.2м зузаан/, Өгий /1-1,1м зузаан/ зэрэг нуурууд дээр өвлийн аялал жуулчлал хийх боломжтой. Зорчигч болон ачаа тээврийг Хөвсгөл аймгийн Ханх – Хатгал чиглэлээр болон Сэлэнгэ мөрнөөр хийх боломжтой байна. 167
4.3.3. Бодлогын хувилбаруудын хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны төлөвлөгөө Усан замын тээвэрт төрөөс баримтлах бодлогыг 2021 – 2030 он хүртэл 2 үе шатаар хэрэгжүүлнэ гэж үзэж хувилбарт тус бүрийн хувьд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр байна. А. Усан замыг аялал жуулчлал болон спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх Хөвсгөл, Увс, Хяргас, Хар Ус, Өгий болон Буйр нуурыг аялал, жуулчлал, загас агнуурын чиглэлээр хөгжүүлэх хувилбарын хүрээнд өмнөх 4.1 дэд бүлэгт тодорхойлсон зорилт бүрээр хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хавсралт 5-д харууллаа. Энэ хувилбарын онцлог нь нэг талаас усан зам, түүн дээр завь, усан онгоц тээврийн хэрэгслээр аялах нөгөө талаас аялал, жуулчлал, загас агнуур, байгаль орчин зэрэг олон талыг нэгэн зэрэг хамарсан учир БОАЖЯ, ЗТХЯ болон аймаг орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтарсан ажиллагааг шаардана. Тухайлбал, Австрали, ХБНГУ болон ОХУ-ын туршлагаас харахад, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх усан замын нөхцөл байдал, түүн дээрх шаардлагатай дэд бүтэц, усан зам дагуух байгаль орчныг хамгаалах, унаган байдлыг хадгалах, завь, усан онгоцны аюулгүй байдал, хяналт шалгалт, усан онгоц, завь жолоодон үйлчилгээ үзүүлэх этгээдэд олгох жолоодох эрхийн зөвшөөрөл зэргийг тээврийн асуудал эрхэлсэн байгууллага хяналт шалгалтын байгууллагатай хамтран хариуцаж байгаа бол тухайн усан зам дээр суурилсан аялал жуулчлалын бодлого, хөтөлбөр, загаслчлал хийх зөвшөөрөл зэргийг байгаль орчин болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагууд орон нутгийн захиргаатай хамтран хариуцаж байна. Түүнчлэн ашгийн зорилгоор бус хувь хүний аялал зугаалгын зориулалтаар ашиглах завь, усан онгоцны бүртгэл хяналтыг Австрали болон ХБНГУ-д тээврийн асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бол ОХУ-д онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хариуцаж байх жишээтэй. Хувилбарт оролцох талуудын үйл ажиллагааны харилцан уялдааг ерөнхий байдлаар дараах зураглалд харуулж байна. 168
Зураг 41. БББ-ийн “Усан замыг аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын оролцогч талуудын чиг үүргийн ерөнхий уялдаа ЗТХЯ, МУДЗ: БОАЖЯ: Усан замын аялал Усан зам, дэд бүтэц, усан зам жуулчлал, спорт- дагуух орчныг хөгжүүлэх агнуурыг хөгжүүлэх бодлого, завь, усан онгоцны бодлого бүртгэл, хяналт, усан онгоц жолоодох эрх олгох, хяналт тавих -ОБЕГ: Усан замыг -МХЕГ: аялал жуулчлал, -- Усан зам дээрх осол, -- Байгаль орчны аюулаас сэргийлэх спорт-агнуур хяналт -- Авран хамгаалах чиглэлээр -- Завь, усан онгоц хөгжүүлэх ашиглалтын аюулгүй байдал, усан замын тээврийн хяналт -ОН-ын захиргааны байгууллага: -Хөгжлийн бодлого, хууль эрхзүйн хэрэгжилтийг хангах Дээрх байдлаар чиг үүргийг хуваарилж болохоос гадна хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал болгосны дагуу оролцогч талуудын төлөөлллөөс бүрдсэн “тусгай чиг үүргийн нэгж” буюу институти байгуулах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, БНХАУ-д Хөх Мөрөн болон Шар мөрний дагуух усан замын тээврийн удирдлага, зохицуулалтыг тусгай тээврийн захиргааны нэгжүүдэд хариуцуулах туршлага байна. Энэ тохиолдолд шинээр байгуулах тусгай чиг үүргийн нэгж, түүний эрх үүргийг тодорхойлох хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулж батлах, холбоотой яамдын чиг үүргийг тодорхойлсон өөрчлөлт хийх зэрэг эрхзүйн орчныг юун түрүүнд тодорхойлох шаардлага гарна. Энэ талаар БББ-ийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ хэсгээс (бүлэг 4.4 ) харна уу. Б. Усан замыг тээвэр болон аялал жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх Аялал жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх боломжтой нууруудаас гадна Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал боомтын хооронд болон Сэлэнгэ мөрнөөр орон 169
нутгийн ачаа болон зорчигч тээвэр явуулах боломжийг энэ хувилбарт авч үзсэн 32 . Хувилбарын хүрээнд өмнөх 4.1 дэд бүлэгт тодорхойлсон зорилт бүрээр хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хавсралт 6-д харуулав. Өмнөх хувилбараас ялгаатай нь орон нутгийн зорчигч болон ачаа тээвэртэй холбоотой бодлого, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг ЗТХЯ хариуцаж, МХЕГ, ОБЕГ болон орон нутгийн захиргаатай хамтран бодлого, удирдлагыг хэрэгжүүлнэ. Тус хувилбарын хувьд оролцох талуудын үйл ажиллагааны харилцан уялдааг ерөнхий байдлаар дараах зураглалд харуулж байна. Зураг 42. БББ-ийн “Усан замыг тээвэр, аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын оролцогч талуудын чиг үүргийн ерөнхий уялдаа ЗТХЯ, МУДЗ: БОАЖЯ: Усан замын аялал Усан зам, дэд бүтэц, усан зам жуулчлал, спорт- дагуух орчныг хөгжүүлэх агнуурыг хөгжүүлэх бодлого, завь, усан онгоцны бодлого бүртгэл, хяналт, усан онгоц жолоодох эрх олгох, хяналт тавих -ОБЕГ: Усан замыг -МХЕГ: тээвэр, аялал -- Усан зам дээрх -- Байгаль орчны осол, аюулаас жуулчлал, хяналт сэргийлэх спорт-агнуур -- Завь, усан онгоц -- Авран хамгаалах ашиглалтын аюулгүй чиглэлээр байдал, усан замын хөгжүүлэх тээврийн хяналт -ОН-ын захиргааны байгууллага: -Хөгжлийн бодлого, хууль эрхзүйн хэрэгжилтийг хангах Дээрх уялдаа, холбооны схемд БОАЖЯ нь усан замаар зорчигч, ачаа тээврийг хөгжүүлэх бодлого төлөвлөлтөд оролцохгүй болохыг тасархай шугамаар илэрхийлсэн болно. 32 ОХУ-аас олон улсын тээвэр хийх боломжийг авч үзээгүй болно. 170
Усан замаар ачаа болон зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг хөгжүүлэхэд өмнөх хувилбараас ялгарч буй нэг онцлог хүчин зүйл нь нэг талаас тээвэрт дунд болон том оврын усан онгоцыг ашиглах шаардлага тулгарах, нөгөө талаас гол мөрөн дагуух гүүр байгууламжууд усан замаар дунд болон том оврын усан онгоцоор тээвэр хийхэд бэрхшээл үүсгэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Дараагийн дэд бүлгүүдэд хоёр хувилбарын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт болон шаардлагатай санхүүжилтийн тооцоо, нөлөөллийн урьдчилсан үнэлгээг тус бүрд нь авч үзсэн болно. 4.3.4. Бодлогын хувилбаруудын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт Монгол улсын усан замын тээврийн бодлогын баримт бичигт усан замын тээврийг аялал жуулчлал спорт агнуурын болон тээвэр аялал жуулчлал-спорт агнуурын чиглэлээр хөгжүүлэх хоёр хувилбарыг боловсруулсан байна. Энэхүү хоёр бодлогын хувилбарын хүрээнд зорилт тус бүрээр шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсоны үндсэн дээр суурь түвшингээс дунд хугацаанд зорилтод түвшинд хэрхэн өөрчлөгдөхийг тооцож үзсэн болно. 9.8. “шалгуур үзүүлэлт” гэж хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр төсөлд заасан чанарын болон тоон үзүүлэлтийг; 9.10. “суурь түвшин” гэж төслийг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; 9.11. “зорилтот түвшин” гэж бодлогыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоон утгыг; Тэргүүлэх 7 зорилтын хүрээнд 21 дэд зорилтуудад 69 шалгуур үзүүлэлтийг гаргаж ирсэн болно. Хавсралт-Б-с үзнэ үү? Үүнд: 1. Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 1.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр /аялал, жуулчлал, агнуур, зорчигч болон ачаа тээвэр/ удирдлага, зохицуулалт, хяналт шалгалт болон аюулгүй байдлын стандартын цогц эрхзүйн баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэх 171
1.1.1 Хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдон гарах дүрэм журмыг шинэчлэн батлах 1.1.2 Бодлогын баримт бичиг боловсруулж мөрдөх 1.1.3 Шинээр норм стандартуудыг нэвтрүүлэх 1.2 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой эрх үүргийг хариуцах талуудыг тодорхойлох, оролцогч талуудын чиг үүрэг хоорондын уялдааг хангах 1.2.1 Усан замын тээвэр, аялал жуулчлалтай холбоотой яам агентлагуудын чиг үүргийн давхцалыг арилгах, 1.2.2 Орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах 1.2.3 Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй хамтийн ажиллагааг сайжруулах 1.2.4 Усан замын тээвэртэй холбоотой гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх 1.3 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль, дүрэм, журамд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах 1.3.1 Хуулийн хэрэгжилтийг хангуулах 1.3.2 Холбогдох дүрэм журмын хэрэгжилт 1.3.3 Усан замын тээврийн стандартын хэрэгжилт 1.4 Хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх талаар мэдээлэл, тайлбар, зөвлөмж бэлтгэх, сургалт явуулах, сурталчлах зэрэг олон нийтэд ойлгуулан таниулах 1.4.1 Хууль, дүрэм, журмыг сурталчлах сургалтыг тогтмол хийх 1.4.2 Мэдээллийн технологи ашиглан онлайн сурталчилгаа, сургалтыг зохион байгуулж байх 1.4.3 Стандартыг таниулах сургалтыг тогтмол явуулах 2. Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж өгөх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 2.1 Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд усан замыг ашиглах, хөгжүүлэх талаар тусгах 2.1.1 Усан замын тээвэр хөгжих боломжтой аймгуудын хөгжлийн бодлогын баримт бичигт усан замын тээврийг хөгжүүлэх талаар бодлого тусгуулах 2.2 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан гаргах 172
2.2.1 МУТХҮБ 2030-д заасан тээврийн хөгжлийг хангах, заалтыг хэрэгжүүлэх 2.2.2 Бодлогыг Алсын хараа 2050-д Монгол Улсын хөгжлийн бодлоготой цаашид уялдуулах 3. Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.1 Салбарын хөгжлийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх 3.1.1 Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 3.1.2 Аюулгүй байдлын хяналт, холбооны системийг бий болгох 3.1.3 Усан замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх 3.1.4 Усан замын тээвэрт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 3.2 Салбарт хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох 3.2.1 Усан замын том болон дунд оворын усан онгоцтой болох 3.2.2 Эвент арга хэмжээг зохион байгуулах, нэмэгдүүлэх 3.2.3 Хогны болон бохирын машинтай болох 3.3 Салбар өөрийгөө санхүүжүүлэх чадварыг дээшлүүлэх санхүүжилтийн арга механизмыг хөгжүүлэх 3.3.1 Усан замын тээвэр эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх 3.3.2 Çорчигч эргэлтийг нэмэгдүүлэх 4. Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 4.1 Аялал жуулчлал, загас агнуурын чиглэлээр хөгжүүлэх боломжтой гол ба нуурууд дээр нарийн хэмжилт, судалгаа хийж, мэдээллийн сан бий болгох 4.1.1 Цаг уур орчны хүрээнлэнтэй хамтран ажиллаж, мэдээлэл судалгааг нь тогтмол авч ашигладаг болох 4.1.2 Томоохон гол нурууд дээр хэмжилт судалгаа хийдэг болох 4.2 Ачаа тээвэр болон орон нутгийн зорчигч тээврийн чиглэлээр тээвэр хийх боломжтой усан замуудыг судлах, зураг гаргах, тэдгээр усан зам дээр тээвэр хийх хэрэгцээ шаардлагыг судлах 4.2.1 Хөвсгөл аймгийн Ханх болон Хатгал сумдуудыг холбосон усан замын ачаа болон зорчигч тээврийн техниê эдийн засгийн үнэлгээ (ТЭÇҮ) хийлгэх 173
4.2.2 Томоохон гол, нууруудад түшиглэсэн ачаа болон зорчигч тээврийн ТЭÇҮ хийлгэх. 4.2.3 Том голууд дээрх бирвазын тоог нэмэгдүүлэх 4.3 Усан зам дагуух дэд бүтцүүд болох хяналтын байр, шатахуун түгээгүүр, зорчигч бууж суух зогсоол, завины зогсоол, завь хадгалах байр, уснаас гадуурх автомашин зогсоол, ариун цэврийн байгууламж зэргийг байгуулах 4.3.1 Ариун цэврийн байгууламж байгуулах 4.3.2 Шатахуун түгээс станц байгуулах 4.3.3 Çавины зогсоол байгуулах 4.3.4 Çавь хадгалах байх байгуулах 4.4 Усан замын баталгаат хэмжээсийг хадгалах болон дэд бүтцүүдийг байнгын засварлаж шинэчлэх ажлыг эрхлэх бүтэц, системийг бий болгох 4.4.1 Усан замын тээврийн хэрэгслийн засварын төв 4.4.2 Дотооддоо завь угсардаг болох 4.4.3 Çавины сэлбэгийн дэлгүүртэй болох 5. Салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх 5.1 Усан замын тээврийн удирдлага, зохион байгуулалт болон бизнесийн үйл ажиллагааг зохих мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр хангах 5.1.1 Çам тээвэр хөгжлийн яамнаас усан замын тээврийн менежметээр сургах 5.1.2 Çам тээврийн хөгжлийн яам болон далайн захиргаанаас том болон дунд оворын усан онгоцны инженер техниêийн ажилтан бэлтгэх 5.2 Усан замын тээвэрт боловсон хүчнийг татах арга механизмыг ашиглах, мэргэшүүлэх 5.2.1 Гадаадын мэргэжлийн сургуульд тэтгэлэг олгож боловсон хүчнээ сургаж авах 5.2.2 Усан замын тээврийн хэрэгслийн жолооны сургалт хөтөлбөрийг шинэчлэх 5.3 Тус салбарын хүний нөөцийн мэргэжил, ур чадварыг байнга дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд техниê, технологийн дэвшлийг ашиглаж байх 5.3.1 Усан замын тээврийн хэрэгслийн засварчин бэлтгэх 5.3.2 Улсын байцаагчийн тоо нэмэгдүүлэх 174
6. Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах. 6.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны бүсүүдэд байгаль орчны хэмжилт, үнэлгээ, хяналт шалгалтыг тогтмол хийх 6.1.1 Усан замын тээвэр хийж буй гол мөрнүүдэд хэмжилт хийх 6.1.2 Усан замын тээвэр хийж буй гол, нууруудад бохирдлын хэмжилт хийдэг байх 6.2 Усан замаар зорчигч, агнуур хийж буй хүмүүс, жуулчдын аюулгүй байдлыг хангах 6.2.1 Усны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах санал өгөх 6.2.2 Çорчигчдыг албан журмын даатгалд хамруулах 6.3 Усан замын тээврийн үйл ажиллагаанд аюулгүй, байгаль орчинд ээлтэй усан онгоц, завийг ашиглах нөхцлийг бүрдүүлэх 6.3.1 Завины стандартыг дээшлүүлэх 6.3.2 Завины насжилтаар тээврийн үзлэгийн төлбөрийг ялгавартай тогтоодог болох 6.3.3 Дөрвөн тагттай завины эзлэх хувийг нэмэгдүүлэх 7. Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 7.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны бүсүүдэд байгаль орчны хэмжилт, үнэлгээ, хяналт шалгалтыг тогтмол хийх 7.1.1 Íуурын хэмжилт, орчны үнэлгээ хийх 7.1.2 Гол мөрний хэмжилт, орчны үнэлгээ хийх 7.2 Усан замаар зорчигч, агнуур хийж буй хүмүүс, жуулчдын аюулгүй байдлыг хангах 7.2.1 Усан тээвэртэй холбоотой осол аваар гарах эрсдлийг бууруулах 7.2.2 Усан замын тээвэртэй холбоотой бусад аваар ослыг бууруулах 7.3 Судалгаа, шинжилгээний үр дүнг ашиглах, шинэ технологи, инновацийг аюулгүй байддыг дээшлүүлэхэд, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, усан тээврээс байгальд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад ашиглах 7.3.1 Усан замын тээврийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтыг хангах 175
7.3.2 Усан замын тээврийн салбарын орлого зардлын судлагааг тогтмол хийдэг болох Дээрх шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан нөхцөлд усан замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдана. Мөн түүнчлэн судалгаа, шинжилгээний үр дүнг ашиглах, шинэ технологи, инновацийг аюулгүй байддыг дээшлүүлэхэд, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, усан тээврээс байгальд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлт оршиж байна. 4.3.5. Бодлогын хувилбаруудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, санхүүжилт Төрөөс усан замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тодорхойлогдсон хувилбар тус бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг тооцоолохдоо хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын 5 дугаар хавсралтанд заасны дагуу хийж гүйцэтгэлээ. Дэлгэрэнгүй тооцооллуудыг Хавсралт 10 болон Хавсралт 11 -аас үзнэ үү. А хувилбарын санхүүжилтийн тооцоо: Хөгжлийн баримт бичгийн хувилбар А-г хэрэгжүүлсэнээр нийтдээ 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжүүлэх болон дүгнэх хугацааг 2020-2025 он, 2025-2030 он гэсэн хоёр хугацаанд авч үзнэ. Иймд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ дээр хугацаанд хуваагдаж тооцогдоно. А хувилбарын хүрээнд 2020-2025 онд 3.8 тэрбум төгрөг зарцуулагдана. Харин 2025-2030 онд 6.3 тэрбум төгрөг зарцуулагдана. Нийт шаардагдах хөрөнгө оруулалт - Улсын төсөв - Орон нутгийн төсөв - Гадаадын зээл тусламж - Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт - Концессын гэрээ - Бусад эх үүсвэрээс тус тус бүрэлдэх юм. Хүснэгт 49. А хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо А хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо Санхүүжилтийн эх Нийт дүн 2020-2025 онд Урсгал Хөрөнгө 2025-2030 онд Урсгал Хөрөнгө үүсвэр 10,169.50 зарцуулагдах зардал оруулалтын зарцуулагдах зардал оруулалтын Нийт шаардагдах зардал зардал зардал 173.00 зардал хөрөнгийн хэмжээ 3,810.50 83.50 3,727.00 6,359.00 6,186.00 176
Санхүүжилтийн эх 2,454.50 1,085.50 68.50 1,017.00 1,369.00 173.00 1,196.00 үүсвэр 1,100.00 360.00 - 360.00 740.00 - 740.00 - - Улсын төсөв - - - 1,850.00 - - - 6,100.00 1,850.00 - 500.00 4,250.00 - 4,250.00 Орон нутгийн 0 төсөв - - 15.00 - - Гадаадын зээл, 1,015.00 515.00 500 500.00 тусламж Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт Концессын гэрээ Бусад эх үүсвэр Дээрх тооцооллоос үзэхэд, нийт хөрөнгө оруулалтын 47 хувийг гадаад болон дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг датах зориулалтаар төлөвлөсөн нь баримт бичгийн үндсэн үзэл санаа нь төлөвлөж буй арга хэмжээ, хэрэгжүүлэх бодлого нь дан ганц төрийн ажил биш, хувийн хэвшил, төрийн хоёрын харилцан уялдаатай хамтын ажиллагааны үр дүнд байна гэдгийг харуулж байна. Б хувилбарын санхүүжилтийн тооцоо: Хөгжлийн баримт бичгийн “Усан замыг тээвэр, аялал жуучлалын болон спорт- агнуурын чиглэлээр хөгжүүлэх” хувилбарт 27 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 24 тэрбум төгрөг санхүүжилт шаардлагатай болохыг тодорхойлсон. Эдгээр арга хэмжээний төсвийн 11 тэрбум төгрөг нь эхний 5 жилд зарцуулагдах бол 12.8 тэрбум төгрөг нь 2025- 2030 онд зарцуулагдана. Хүснэгт 50. Б хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо Б хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо Санхүүжилтийн эх 2020-2030 2020-2025 урсгал хөрөнгө 2025-2030 урсгал хөрөнгө үүсвэр зардал оруулалтын зардал оруулалтын зардал зардал Нийт шаардагдах 24,065.00 11,240.00 140.00 11,100.00 12,825.00 155.00 12,670.00 хөрөнгийн хэмжээ 7,570.00 70.00 Улсын төсөв 8,925.00 1,240.00 80.00 1,160.00 7,685.00 115.00 1,600.00 Орон нутгийн төсөв 170.00 60.00 60.00 4,140.00 110.00 40.00 600.00 Гадаадын зээл, 1,600.00 - 1,600.00 3,000.00 тусламж 4,740.00 200.00 4,140.00 600.00 Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт Концессын гэрээ 8,700.00 5,700.00 5,700.00 3,000.00 Бусад эх үүсвэр 200.00 - 200.00 Нийт хөрөнгө оруулалтын 8.9 тэрбум төгрөг төсвөөс санхүүжүүлнэ гэж тооцож байгаа бол гадаадын зээл тусламж, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө 177
оруулалтаар 6.3 тэрбум төгрөгийн санхүүжилт босгоно. Харин нийт санхүүжилтийн 36 хувь буюу 8.7 тэрбум төгрөгтэй тэнцэх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгаад байна. 4.4. БОДЛОГЫН НӨЛӨӨЛЛИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ 4.4.1. Хувилбаруудын нөлөөллийн урьдчилсан үнэлгээ БББ-ийн хувилбаруудыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин, холбогдох байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эрхзүйн орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон судалгааг Хавсралт 7 болон Хавсралт 8-д харууллаа. Хувилбар тус бүрийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг дараах байдлаар дүгнэж байна. Үүнд: 1. Эдийн засгийн хөгжил, захиргааны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл Усан замын хөгжилд төрөөс баримтлах БББ-ийн дэвшүүлж буй хувилбарууд нь усан замын тээвэр, аялал жуулчлал, спорт-агнуурын үйлчилгээ явуулах хуулийн этгээд, аялагч, зорчигч болон ачаа тээвэрлүүлэгч, тухайн усан замын хамаарах орон нутгийн иргэд, бусад төрлийн үйл ажиллагаа явуулагч этгээд болон холбогдох шат шатны төрийн захиргааны байгууллагуудад нөлөө үзүүлнэ. БББ-ийг хэрэгжүүлснээр МУТХҮБ 2030-ийн Аялал жуулчлал болон Дэд бүтцийн салбарын харгалзан зорилт 1 болон зорилт 4-ийг биелүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бөгөөд зорилтот бүлгийн ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Холбогдох төрийн байгууллагын захиргааны чиг үүргийг мөн нэмэгдүүлэх нөлөөтэй буюу усан замын тээвэр, аялал, жуулчлал, спорт агнуурын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, тус үйл ажиллагаатай холбоотой хөгжих бусад төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа явуулагч этгээд, усан замаар зорчигч, ачаа тээвэрлүүлэгч, аялагч, жуулчлагчдын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хоорондын харилцааг зохицуулах, хяналт тавих, зөвлөх, чиглүүлэх зэрэг үүрэг нэмэгдэж байна. 2. Íийгмийн хөгжилд үзүүлэх нөлөө БББ-ийн хүрээнд иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшлэх, бүс нутгийн ядуурлыг бууруулахад дэмжлэг болох, дотоодын иргэдийн амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх орчноор хангах зэрэг эерэг нөлөөг үзүүлэх боловч нөгөө талаар усан замыг чиглэсэн хөдөлгөөний идэвх, хүн амын шилжилт нэмэгдэхийн хэрээр нийгмийн 178
сөрөг үр дагаврууд гарах магадлалтай. Түүнчлэн усан замаар зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон тээвэрлэж буй эд хөрөнгөд хохирол учрах зэрэг эрсдэл дагалдаж байна. Байгаль орчин, тэр дундаа гол ус нуур дээр төвлөрсөн үйл ажиллагаа учир гол, ус нуур бохирдох, ундны усны чанарт нөлөөлөх, усан зам орчмын байгаль экологийн тэнцвэр алдагдах сөрөг үр нөлөө үүсч болзошгүй. Эдгээр нийгэм болон байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэхийн тулд хүн амын шилжилт хөдөлгөөний зохицуулалт, аялагч жуулчдын тоог оновтой тогтоож (дараах шигтгээг харна уу), хязгаарлалт хийх, байгаль орчин, аюулгүй байдлын мөрдөх стандарт, шаардлагыг тодорхойлох, түүнийг мөрдүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хийх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Шигтгээ: Гол ус, нуурын даац Гол ус, нуурын даацыг тооцоолох замаар хүлээж авах боломжтой аялагч, жуулчдын тоо, түүний эргэн тойронд байгуулах барилга, байгууламжийн тоо болон усан замын тээврийн хөдөлгөөний боломжит идэвх зэргийг барагцаалан тооцоолох боломжтой. 3. Хууль тогтоомж болон эрхзүйн тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл БББ-тэй холбоотойгоор хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсэх тул тэдгээр өөрчлөлтийг хийхдээ уялдаа холбоог харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал, усан зам дээрх тээвэр, аялал, жуулчлал, спорт-агнууртай холбоотой бодлого, удирдлага, зохицуулалтын чиг үүргүүдийн холбогдох төрийн байгууллагууд хэрхэн хуваарилан хариуцах, усан замын тээвэр аялал, жуулчлал, спорт- агнуурын үйл ажиллагааг явуулахтай холбоотой аюулгүй байдал, байгаль орчин болон бизнес, нийгмийн харилцааг зохицуулах зохицуулалтын баримт бичгүүдийг боловсруулах, өөрчлөлт хийх шаардлага тулгарна. 4. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл Холбогдох яамд, орон нутгийн байгууллагын тогтолцоонд усан замын тээвэр, аялал жуучлал, спорт-агнуурын үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцсан нэгж, мэргэжилтнүүдийг томилох шаардлага үүснэ. Тухайлбал, одоогийн байдлаар орон нутгийн захиргааны байгууллагад усан замын тээврийн асуудал хариуцсан тусгай нэгж, мэргэжилтэн байхгүй байх эсвэл өөр чиг үүрэгтэй давхар хариуцах зэрэг тохиолдол байна. Түүнчлэн өмнөх 4.3.3 хэсэгт дурдсанаар холбоотой талуудын чиг үүргийн 179
уялдааг хангах нэг арга зам нь “тусгай үүргийн нэгж” байгуулах боломжийг харгалзан үзвэл төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх шинэ нэгжийг байгуулах болно. 4.4.2 Хувилбаруудын үнэлгээ – өртөг-өгөөжийн шинжилгээ БББ-ийн хувилбаруудад бодлогын үнэлгээний аргын нэг болох өртөг-өгөөжийн шинжилгээний аргыг (Cost Benefit Analysis, CBA) ашиглан үнэлэхийг зорилоо. CBA-г хийхдээ БББ-ийн хэрэгжилттэй холбоотой тодорхойлж болох шууд ба шууд бус бүх өртөг, өгөөжийн ирээдүйн боломжит мөнгөн урсгалуудыг үндэслэлтэйгээр тооцох, улмаар мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох замаар цэвэр үр өгөөжийг үнэлж болно. Үүнийг томъёолбол: ������������������ = ������0 − ������0 + ������1 − ������1 + ������2 − ������2 + ⋯ + ������������ − ������������ ; (������ → ∞) (1 + ������)0 (1 + ������)1 (1 + ������)2 (1 + ������)������ ������������������ = ∞ ������������ − ������������ (1 + ������)������ ∑ ������=0 Энд: ������������������ – Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (Net Present Value) буюу цэвэр үр өгөөж ������������ – ������ хугацаан дахь өгөөж (Benefit) ������������ – ������ хугацаан дахь өртөг (Cost) ������ – Хөтөлбөр, төсөл, хөрөнгө оруулалтын хэрэгжих хугацааны дугаар ������ – Ирээдүйн өртөг, өгөөжийг дискаунтчилах (хорогдуулалтын) хувь Усан замын тээврийн салбарт төрөөс БББ-ийг хэрэгжүүлснээр улс, орон нутаг, холбогдох аж ахуйн нэгжүүд, иргэдэд болон байгаль орчинд гарч болох дараах шууд болон шууд бус өртөг, өгөөжийг тодорхойллоо. Шууд өгөөж: - Улс буюу орон нутаг – ÍӨАТ, ААÍОАТ, гол мөрөн, нуур ашигласны хураамж, төлбөр - Усан замын тээвэр, аялал жуулчлал, загас агнуурын үйл ажиллагаа явуулж буй ААÍ, хувь хүмүүс – Íэмэгдэх ашиг /Орлого-Çардлын зөрүүгээр/ - Аялал, жуулчлал, загаслал хийж буй иргэдийн сэтгэл ханамж Шууд бус өгөөж: - Улс буюу орон нутаг - орон нутгийн зам ашигласны хураамж, төлбөр 180
- Усан замын тээвэр, аялал жуулчлал загас агнуурын үйл ажиллагааг дагаад хөгжих үйлчилгээ, худалдаа эрхлэгчид – Íэмэгдэх ашиг /Орлого-Çардлын зөрүүгээр/ Шууд өртөг /хөрөнгө оруулалт/ - Улс буюу орон нутаг – дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өртөг, шинээр бий болох орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас нэмэгдэх цалингийн зардал Шууд бус өртөг /нийгмийн баялагт учрах хохихрол/ - Улс болон орон нутагт – Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буюу ус, агаар, хөрсний бохирдол, дуу чимээ гэх мэт А. “Усан замыг аялал, жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх” хувилбарын CBA шинжилгээ, үр дүн, хөгжүүлэх боломж Уг хувилбарыг Өртөг-Өгөөжийн Шинжилгээний тусламжтайгаар үнэлэхдээ хэд хэдэн үзүүлэлтүүдийг баримт бичгийн хамрах хугацаа буюу ирэх 10 жилээр таамагласан. Эдгээр үзүүлэлтүүдийн таамаглалыг зөвтгөх үндэслэл нь доорх байдалтай байна. - БББ хэрэгжүүлээгүй тохиолдолд /статус êво/ усан зам дээрх аялагч, жуулчдын тээврээс орох орлогын хэмжээ: ҮСХ-ноос бэлтгэж гаргадаг тээврийн салбарын статистиê мэдээллээс усан замын зорчигч тээврийн үйлчилгээнээс орсон орлогын 2012 – 2020 оны хоорондох тоо мэдээлэл дээр үндэслэн ирэх эдгээр онуудын жилийн дундаж өсөлтийн хувь (Compound annual growth rate, CAGR)-ийг олж, цаашид 2021-2030 он хүртэл жил бүр өмнөх оноос CAGR хувиар өснө гэж үзсэн. - БББ хэрэгжсэнээр усан зам дээрх аялагч, жуулчдын тээврээс орох орлогын хэмжээ: Бодлогын шалгуур үзүүлэлт, хүрэхээр төлөвлөсөн түвшин дээрх 2025 болон 2030 оны усан замын тээврээс орох орлогын дүн болон 2010 оны суурь орлогын хэмжээг ашиглан мөн CAGR-ийг тооцож, 2021-2030 он хүртэлх жил бүрийн орлогын таамаглалыг тухайн хувиар өмнөх оноосоо өснө гэж тооцсон. - Усан замын тээврийн салбарын нийт ашгийн норм: Монгол Улсын усан замаарх зорчигч тээврийн орлого, зардал, ашгийн мэдээлэл байхгүй учир ашгийн нормыг Íийслэлийн аялал жуулчлалын газрын захиалгаар 2015 онд хийсэн “Аялал жуулчлалын салбарын Улаанбаатар хотын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа” тайлангаас аялал жуулчлалын салбарын ашгийн нормоор төлөөлүүлэн авсан. Түүнчлэн усан замын зорчигч тээврийн орлогоос олж буй ашгийн норм 4-14%-тай байдаг талаарх олон улсын 181
мэдээллээс33 дундаж ашгийн норм 9%-тай гэж авч үзэхэд өмнөх тайлангаас авсан ашгийн нормтой дүйцэж байсан. - Гол, мөрөн, нуур ашигласны төлбөр: “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн гадаргын усан дээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлсний борлуулалтын орлогын 1-20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авна гэж заасны дагуу дундаж хувиар тооцсон. - БББ-ийг хэрэгжүүлснээр гарах хөрөнгө оруулалтын зардал: Хувилбаруудын хөрөнгө оруулалтын тооцоо, санхүүжилт буюу өмнөх 4.3.4 хэсэг дэх тооцоог ашиглав. - Бусад үйл ажиллагаа эрхлэгчдийн орлогын өсөлт: БББ-ийг хэрэгжүүлснээр буюу усан замыг аялал жуулчлал, загас-агнуурын чиглэлээр хөгжүүлснээр зөвхөн усан замын зорчигч тээврийн орлого төдийгүй бусад үйлчилгээ, худалдааны орлого мөн нэмэгднэ. Монголбанêны судалгаа статистиêийн газраас 2015 онд хийсэн “Монгол Улсын аялал жуулчлалын орлого, зардлын судалгаа” тайланд аяллын дундаж зардал нэг жуулчинд хамгийн багадаа 750 ам.долларын зардал гарч байгааг тодорхойлсон байна. Íөгөө талаас тээврийн статистиêийн харахад өмнөх онуудад усан зам дээр зорчигч тус бүрт дунджаар 25,000 төгрөгийн орлого ногдож байгаагаас усан замын тээврийн орлого нь жуулчны нийт зарцуулж буй зардлын 0,1 орчим хувьтай тэнцэх барагцаа тооцооллыг хийж болж байна. Энэ хувийг ашиглан бусад үйл ажиллагааны орлогын өсөлтийг тооцсон. Íийт ашгийн нормыг “Аялал жуулчлалын салбарын Улаанбаатар хотын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа” тайлангаас аялал жуулчлалын салбарын ашгийн нормоор төлөөлүүлэн авсан. - Аялал, жуулчлал, загаслал хийж буй дотоодын иргэдийн сэтгэл ханамж: Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тоон буюу мөнгөн дүнд шилжүүлэх аргачлалаар тооцох шаардлагатай. Тухайлбал, хэрэглэгчийн тухайн үйлчилгээг авахад төлөхөд бэлэн хөрөнгийн /willingness to pay/ хэмжээг тооцох аргачлалаар тодорхойлох боломжтой. Үүний тулд аялагч, жуулчдаас сэтгэл ханамж, түүнийг үнэлэх талаарх анхдагч судалгаа шаардах энэ удаа тооцоололд оруулаагүй болно. 33 https://www.jeremykisner.com/cruise-ship-industry/ 182
- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буюу шууд бус өртгийг мөнгөн дүнгээр тооцоход мөн адил байгалийн нөөцийн эдийн засгийн нэмэлт судалгаа шаардлагатай. - Хорогдуулалтын хувь: Шинжилгээний үр дүн: Хувилбарт хийсэн CBA шинжилгээний үр дүнд БББ-ийн төлөвлөсөн хугацааны эцэст 5 орчим тэрбум төгрөгийн цэвэр өгөөж /өнөөгийн үнэ цэнэ тооцсон/ өгөхөөр байна. Үр дүнг Хавсралт 9-өөс харна уу. БББ-ийг хэрэгжүүлснээр усан зам дээр аялал, жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд усан тээврийн үйлчилгээний нэмэгдэл орлого 117 сая төгрөг хүрэхээр байгаа бол аялал, жуулчлал нэмэгдэхтэй холбоотой бусад худалдаа, үйлчилгээнд буюу шууд бус өгөөж 10,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Улсад 9,9 тэрбум төгрөгийн шууд өртөг, 15,6 тэрбум төгрөгийн шууд бус өгөөж буюу цэвэр дүнгээр 6 тэрбум төгрөгийн өгөөж орохоор байна. Эдгээр тооцоо нь ерөнхий тооцоо бөгөөд өмнө дурьдсанчлан зарим үзүүлэлтийг хэмжих боломжгүйн улмаас авч үзээгүйг анхаарна уу. Б. “Усан замыг тээвэр, аялал, жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх” хувилбарын CBA шинжилгээ, үр дүн, хөгжүүлэх боломж Тус хувилбарын хувьд өмнөх зүйлс дээр нэмж усан замаар ачаа тээвэрлэхтэй холбоотой шууд ба шууд бус өртөг өгөөжийг тодорхойлох шаардлагатай. Өмнөх 4.3.2 болон 4.3.3 хэсэгт тодорхойлсон хэрэгжүүлэх “4.2. Ачаа тээвэр болон орон нутгийн зорчигч тээврийн чиглэлээр тээвэр хийх, боломжтой усан замуудыг судлах, зураг гаргах, тэвгээр усан замууд дээр тээвэр хийх хэрэгцээ шаардлагыг судлах” үйл ажиллагааны дагуу “Хатгал Ханхыг холбосон усан замын зарчигч болон ачаа тээврийн ТЭЗҮ хийх” болон “томоохон голуудад түшиглэсэн усан замын тээврийн ТЭЗҮ хийлгэх” зэрэг ажлуудыг гүйцэтгэх шаардлагатайг тодорхойлсон. Тиймээс тус хувилбарын хувьд CBA шинжилгээг хийхэд нэмэлт, судалгаа тоо, мэдээ дутагдалтай байна. Энэ бэрхшээлээс хамаарч хоёр хувилбарыг хооронд нь CBA шинжилгээний үр дүнгээр үнэлэх боломж одоогоор байхгүй боловч хөгжүүлэх боломжийн хувьд авч үзэхэд усан замыг ачаа тээврийн чиглэлээр хөгжүүлэх нь дараах хэд хэдэн шалтгааны улмаас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, үр ашиг багатай гэж судалгааны баг дүгнэж байна. - Гол, мөрнүүдийн гүний хэмжээс хэсэг бүрт харилцан адилгүй, тэдгээрийн дээгүүр гүүр, дэд бүтцийн байгууламж их зэргээс ачаа болон зорчигч тээвэр 183
чөлөөтэй хийх боломж бага. Íэн ялангуяа усан тээвэрт дунд болон том оврын усан онгоц ашиглаж байж ашигтай ажиллах боломжтой. - Ханх-Хатгал чиглэл болон Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрнөөр тээвэр хийх боломжтой боловч эдгээр чиглэлд автозамын тээвэр сайн хөгжсөн, усан тээвэртэй харьцуулахад хэдийгээр удаан хугацааг зарцуулах боловч ачиж буулгах ажиллагаагүйгээр шууд байршилд хүрэх, илүү хямд зардалтай байх зэрэг давуу талтай учир усан замаар ачаа болон зорчигч тээвэрлэх эрэлт, хэрэгцээ үүсэхгүй байх боломжтой. БББ-ийн төслийн хоёр хувилбараас эхний хувилбар буюу “Усан замыг аялал, жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх” хувилбарыг төрөөс баримтлах бодлогоор тодорхойлох боломжтой гэж үзвэл бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөл нь дараах байдалтай байна. Энэ хувилбарын үед ЗТХЯ, МУДЗ нь аялагч, жуулчдын усан зам дээрх үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй оролцоно. БББ-ийн төслийн хамрах хүрээ нь Хөвсгөл, Увс, Буйр, Хяргас, Хар-Ус болон Өгий нуурууд дээр аялал, жуулчлал, загас-агнуур хөгжүүлэхэд усан зам, түүн дээрх дэд бүтэц, усан зам дээрх зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа, түүнд ашиглах завь, усан онгоц, тэдгээрийн хяналт шалгалт зэрэг болно. 4.5. ТӨРӨӨС УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Тээвэрлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн сайн сайхан, хүн амын шилжилт хөдөлгөөн, харилцаа холбоог хангах суурь хүчин зүйл болдог. Монгол улс өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харилцан адилгүй, нягтаршил бага зэргээс үр ашигтай тээвэрлэлт, түүнийг хангах дэд бүтэц нь бүс нутгийн хөгжилд мөн чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдлын зэрэгцээ тээвэрлэлт нь байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй салбаруудын тоонд багтдаг. Усан замын тээврийг үр ашигтай хөгжүүлж ашигласан тохиолдолд тээвэрлэлтийн хэлбэрүүд дундаас аюулгүй, байгаль орчинд ээлтэй, нийгмийн үр өгөөж хамгийн их хэлбэр байх боломжтой юм. Усан замыг ашигласнаар тээвэрлэлтийн хугацаа, зардал хэмнэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, аялал 184
жуулчлалыг нэмэгдүүлэх, усан замын дагуух бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Монгол Улсын ДНБ-ий дунджаар 4,9%-ийг тээврийн үйл ажиллагаанаас бүрдүүлдэг. 2017 оны байдлаар манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 64%-ийг эрчим хүч ба тээврийн салбар ялгаруулж байгааг тогтоосон байна. 2019 онд нийт 69 сая тонн ачаа тээвэр, 173 сая зорчигчийн тээвэрлэлт гүйцэтгэсэн ба эдгээр тээврийн нийт орлогын 39,7%-ийг авто замын, 35,4%-ийг төмөр замын, 25%-ийг агаарын тээвэр тус тус эзэлж байгаа бол усан замын тээвэр зөвхөн зорчигч тээвэрлэх үйл ажиллагаанаас 160 сая₮ буюу тээврийн нийт орлогын 0,007%-тай тэнцэх хэмжээг бүрдүүлдэг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хөгжиж байсан усан замын тээвэрлэлт 1990 оноос хойш зогсонги байдалд орж одоогоор зөвхөн зорчигч тээвэр буюу аялал жуулчлал болон загас агнуурын чиглэлээр улсын бүртгэлд буй 11 гол, нуураас голчлон 2-3 аймгийн 5-8 нуурт 140 орчим усан тээврийн хэрэгсэл хөвж байна. “Усан замын тээврийн тухай хууль”-ийг 2017 онд шинэчлэн баталж, 2018 онд Далайн захиргааг шинэчлэн зохион байгуулж, усан тээвэртэй холбоотой эрхзүйн орчинг бүрдүүлэхээр шаардлагатай дүрэм, журмуудыг гаргах, тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хяналтыг сайжруулах, зарим газар нутагт усан замын хяналтын байр, зогсоол барих зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийж эхлүүлсэн буюу тус салбарын шинэчлэл анхан шатандаа хэрэжиж байна гэж үзэж болно. Монгол Улсад Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул, Онон тэргүүтэй 10 орчим томоохон голууд, Хөвсгөл, Увс, Хар Ус, Хяргас зэрэг мянгаас дээш км.кв талбай бүхий нуурууд, зуугаас дээш км.кв талбайтай 15 орчим нуур байгаагаас өдгөө зөвхөн Хөвсгөл, Өгий болон Тэрхийн Цагаан нуур дээр аялал жуулчлал, загасчлалын чиглэлээр усан замын тээвэр хийж байна. Салбарын өнөөгийн байдлыг авч үзэхэд усан замын тээврийн хөгжлийн хүртээмж бага буюу зөвхөн аялал жуулчлалын чиглэл дээр тулгуурласан, дийлэнх үйл ажиллагаа зөвхөн Хөвсгөл нууранд /нийт усан тээврийн орлогын 90%/ төвлөрсөн, яам болон орон нутгийн усан замыг хариусан эрх бүхий байгууллагын уялдаа холбоо хангалтгүй, салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг дутагдалтай талууд байна. Тээвэрт явж буй бага, дунд оврын усан онгоцууд хэдийгээр харьцангуй насжилт багатай /Сүхбаатар хөлөг онгоц ороогүй/ боловч чанар муу, экологи болон тээвэрлэлийн аюулгүй байдалд хангалтгүй завинууд ашиглагдаж байна. Хууль эрхзүйн орчны хувьд усан замын тээврийн хөгжил, бодлогын талаар үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд төдийлөн авч үзээгүй, усан 185
замын удирдлагад оролцогч талууд буюу холбогдох яамд хоорондын бодлогод уялдаа холбоо байхгүй байна. Усан замын ачаа болон зорчигч тээврийн чиглэл рүү хууль, дүрэм, журам, стандартуудыг боловсруулж, шинэчилсээр байгаа боловч эдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна. Усан замын хөгжлийн талаар оролцогч талуудаас авсан санал асуулгын үр дүнд дотоод усан замын тээвэр нь шинэлэг ба нээлттэй зах зээл, орон нутаг дахь ажиллах хүчнийг ашиглан аялал жуулчлалд тулгуурлан хөгжиж буй давуу талтай бөгөөд орон нутгийн хөтөлбөр, бодлогод усан замыг хөгжүүлэх чиглэлийг тусгаж өгснөөр цаашид ан агнуур, аялал жуулчлалаар хөгжүүлэх боломжтой гэж холбоотой талууд дүгнэсэн. Харин усан замын тээврийн салбар нь одоогоор дэд бүтэц хөгжөөгүй, шаардлагатай чадвартай боловсон хүчин байхгүй, хууль эрхзүйн орчин дутмаг зэрэг сул талууд байна. Цаашид хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь хөрөнгө оруулалт хангалтгүй, улирлын чанартай үйл ажиллагаа болдог мөн иргэний хөдөлгөөний зүгээс хийж буй эсэргүүцэл тэмцэл их байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна гэж тус тус үзсэн байна. Бодлогын төслийг боловсруулах үндэслэл МУТХҮБ 2030 болон манай улсаас 2015 онд нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн34 дагуу эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хүлэмжийн хийн ялгарыг бууруулахад дэмжлэг үзүүлэх “үр ашигтай, аюулгүй, ээлтэй” буюу тогтвортой тээврийн бодлого баримтлахыг шаардаж байна. Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд аялал жуулчлалын салбарт тэргүүлэх ач холбогдлыг өгч эрчим хүч, дэд бүтцийн салбарыг түрүүлж хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангахад байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах цэвэр технологийг дэмжих зорилтуудыг тавьсан. Тээвэр, аялал жуулчлалыг салбар, байгаль орчинд холбогдох зорилго, зорилтыг хангахад дотоодын усан замын тээврийн давуу тал, боломж бололцоог ашиглах, орхигдсон байгаа салбарын үйл ажиллагааг сэргээхийн тулд төрийн зүгээс дэд бүтэц, хууль эрхзүй, зах зээлийн орчин, хөрөнгө оруулалт зэргийг цогцоор нь авч үзсэн бодлогын баримт бичиг боловрсуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. 34 https://vip76.mn/content/44533 186
Хамрах хүрээ Бодлогын төсөл нь аюулгүй, үр ашигтай, тогтвортой усан замын ажил, үйлчилгээг явуулах нөхцлийг бүрдүүлэх суурь хүчин зүйлс буюу аялал жуулчлал, загас агнуур тээвэр хийх боломжтой усан замууд, тэдгээрийн дэд бүтэц, зах зээлд нэвтрэх боломж, усан замын салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, техникийн болон эрхзүйн орчин, хөлөг онгоц, түүний шинэчлэл зэрэг зүйлсийг хамрах бөгөөд төслийн хүрээн дэх үйл ажиллагаа түүний хэрэгжилт нь эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд суурилсан, холбогдох бусад салбарууд болон байгаль орчин, орон нутаг, бүсийн хөгжлийн бодлоготой уялдаатай байна. Монгол Улсын гол, мөрөн, нуурыг ашиглах боломжийн талаарх шинжилгээний үр дүнд (бүлэг 2) аялал жуучлал, спорт-агнуур чиглэлээр Хөвсгөл, Хяргас, Увс, Хар ус, Өгий, буйр зэрэг нууруудыг хөгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Харин ачаа тээвэр, зорчигч тээврийн чиглэлээр гол мөрнийг ашиглах боломж хязгаарлагдмал буюу Хөвсгөл-Ханх- Хатгал чиглэлд боломж байгааг тодорхойлсон. ХОЁРДУГААР БҮЛЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ 1. Бодлогын зорилго “Усан замын тээврийн нөөц бололцоог илрүүлэх, түүнийг зохистой ашиглаж, тээврийн болон аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгэм болон байгаль орчны зорилго, зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэхүйц аюулгүй, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай усан замын тээврийн үйл ажиллагааг бий болгоход оршино.” 2. Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд: 2.1 Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох 2.2 Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах 2.3 Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх 2.4 Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцээр хангах 2.5 Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх 187
2.6 Салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх 2.7 Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах 3. Зорилтын хүрээнд хэрэгжүүлэх дэд зорилтууд нь: 3.1 Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хяналт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.1.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны чиглэл тус бүрээр /аялал, жуулчлал, агнуур/ удирдлага, зохицуулалт, хяналт шалгалт болон аюулгүй байдлын стандартын цогц эрхзүйн баримт бичгүүдийг боловсруулах, шинэчлэх 3.1.2 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой эрх үүргийг хариуцах талуудыг тодорхойлох, оролцогч талуудын чиг үүрэг хоорондын уялдааг хангах 3.1.3 Усан замын тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль, дүрэм, журамд заасан эрх үүргийн хэрэгжилтийг хангах 3.1.4 Хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх талаар мэдээлэл, тайлбар, зөвлөмж бэлтгэх, сургалт явуулах, сурталчлах зэрэг олон нийтэд ойлгуулан таниулах 3.2 Усан замын тээврийн хөгжлийн талаар орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгаж өгөх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.2.1 Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд усан замыг ашиглах, хөгжүүлэх талаар тусгах 3.2.2 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан гаргах 3.3 Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтаар хангах, цаашид зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.3.1 Салбарын хөгжлийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх 3.3.2 Салбарт хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох 3.3.3 Салбар өөрийгөө санхүүжүүлэх чадварыг дээшлүүлэх санхүүжилтийн арга механизмыг хөгжүүлэх 188
3.4 Усан замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.4.1 Аялал жуулчлал, загас агнуурын чиглэлээр хөгжүүлэх боломжтой гол ба нуурууд дээр нарийн хэмжилт, судалгаа хийж, мэдээллийн сан бий болгох 3.4.2 Усан зам дагуух дэд бүтцүүд болох хяналтын байр, шатахуун түгээгүүр, зорчигч бууж суух зогсоол, завины зогсоол, завь хадгалах байр, уснаас гадуурх автомашин зогсоол, ариун цэврийн байгууламж зэргийг байгуулах 3.4.3 Усан замын баталгаат хэмжээсийг хадгалах болон дэд бүтцүүдийг байнгын засварлаж шинэчлэх ажлыг эрхлэх бүтэц, системийг бий болгох 3.5 Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.5.1 Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, байгаль орчинд ээлтэй завь, усан онгоцыг ашиглах, шинэчлэл хийх нөхцлийг бүрдүүлэх 3.5.2 Усан зам дээр ашиглах завь, усан онгоц, хөвөгч хэрэгслийн хяналт шалгалтыг сайжруулах 3.6 Салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, мэргэшүүлэх зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.6.1 Шат шатны усан замын тээврийн удирдлага, зохион байгуулалтыг салбарын зохих мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр хангах 3.6.2 Усан замын тээвэрт боловсон хүчнийг татах арга механизмыг ашиглах, мэргэшүүлэх 3.6.3 Тус салбарын хүний нөөцийн мэргэжил, ур чадварыг байнга дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд техниê, технологийн дэвшлийг ашиглаж байх 3.7 Усан замын тээврийг хөгжүүлэхдээ байгаль орчны бохирдлоос сэргийлж, стандартад нийцсэн, ээлтэй технологи ашиглах, байгаль орчны өөрчлөлтөд зохицсон, аюулгүй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд дараах дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ. 3.7.1 Усан замын тээврийн үйл ажиллагааны бүсүүдэд байгаль орчны хэмжилт, үнэлгээ, хяналт шалгалтыг тогтмол хийх 3.7.2 Усан замаар зорчигч, агнуур хийж буй хүмүүс, жуулчдын аюулгүй байдлыг хангах 189
3.7.3 Судалгаа, шинжилгээний үр дүнг ашиглах, шинэ технологи, инновацийг аюулгүй байддыг дээшлүүлэхэд, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох, усан тээврээс байгальд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад ашиглах. Бодлогын стратеги, зураглал Дэвшүүлж буй стратегийн хувилбарын дагуу зураглалыг хийвэл дараах байдалтай байна. Зорилго: “Усан замын тээврийн нөөц бололцоог илрүүлэх, түүнийг зохистой ашиглаж, тээврийн болон аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгэм болон байгаль орчны зорилго, зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэхүйц аюулгүй, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай усан замын тээврийн үйл ажиллагааг бий болгоход оршино.” Салбарын боломж, Стратеги: Салбарын давуу ба аюул занал сул тал Усан замыг аялал, жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх Зорилтууд: Зорилт 1. Зорилт 2. Зорилт 3. Зорилт 4. Зорилт 5. Эрх зүйн орчин, ОН-т хөгжлийн Хөрөнгө Дэд бүтцийг Завь, усан хэрэгжилтийг бодлогоор оруулалтаар хангах онгоцыг хангах хангах шинэчлэх дэмжих Зорилт 6. Зорилт 7. Хүний нөөцөөр хангах Байгаль орчныг хамгаалах, аюулгүй байдлыг хангах Хэрэгжүүлэх үе шат: I үе шат: 2021-2025 II үе шат: 2021-2025 Хүрэх үр дүн буюу гол шалгуур үзүүлэлтүүд Шалгуур 1. Шалгуур 2. Шалгуур 3. Шалгуур 4. Шалгуур 5. Хүний нөөцийг Хөрөнгө Байгальд сөрөг Иж бүрэн Хяналт шалгалтыг чадавхжуулах нөлөөгүй тээвэр тоноглогдсон оруулалтын хяналтыг постыг сайжруулах 26 хүнийг хэмжээг 24 тэрбум хийх завины хүрээнд улсын сургаж бэлтгэх нийтлэг барьж байцаагчийн тоог 9 төгрөгт хүргэж ашиглалтанд болгож нэмэх нэмэгдүүлэх стандартыг шинчлэх оруулах 190
ГУРАВДУГААР БҮЛЭГ. БОДЛОГЫН ХЭРЭ “Усан замыг аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хуви Д/д Үйл ажиллагаа/ дэд зорилт Хэрэгжүүлэх арга хэмжээ НЭГ. Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт, аюулгүй байдал, хян үүргийн хэрэгжилтийг хангах, оролцогч талу 1 1. Хууль эрхзүйн орчинг 1.1 Усан зам дээрх үйл ажиллагааны шинэчлэх чиглэл тус бүрээр /аялал, жуулчлал, спорт-агнуур/ удирдлага, зохицуулалт, хяналт шалгалт болон аюулгүй байдлын стандартын цогц эрхзүйн баримт бичгүүдийг 2. Манай улсын усан зам дээрх боловсруулах, шинэчлэх аялал жуулчлал, загас агнуурын 2 онцлогт тохирсон аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг боловсруулах 3 1.2 Усан зам дээрх үйл ажиллагаатай 1. Усан зам дээрх үйл холбоотой эрх үүргийг хариуцах ажиллагааны талаарх бодлого, талуудыг тодорхойлох, оролцогч удирдлага, хяналт, шалгалттай талуудын чиг үүрэг хоорондын холбоотой төрийн захиргааны уялдааг хангах байгууллагуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох 19
ЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА илбарыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө Үе шат I үе шат II үе шат 2021-2025 2026-2030 налт шалгалтын эрхзүйн орчныг бүрэн гүйцэд тодорхойлох, хуульд заасан эрх уудын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох Усны тухай хууль, аялал Усан замууд дээр аялал жуулчлал, жуулчлалын тухай хууль, байгаль загас агнуур хийхтэй холбоотой орчныг хамгаалах тухай хууль болон хуулийн цогц орчинг бүрдүүлж, дүрэм, журам спорт-загас агнууртай мөрдлөг болгох холбоотой дүрэм журам хоорондын уялдаа холбоо болон орхигдсон зүйлсийг судалж тодруулах, шинэчлэл, өөрчлөлт оруулах х Шинэчлэх болон шинээр Манай улсын нөхцөл, тэр дундаа н боловсруулах стандарт, норм, дүрэм, тухайн усан замын онцлог, түүн дээрх журмын талаар харьцуулсан судалгаа үйл ажиллагааны онцлогт тохирсон хийж, холбоотой талуудын санал стандарт, норм, нормативыг зөвлөмжийг авч, боловсруулж, боловсруулж батлуулж, мөрдлөг батлуулах болгох ЗТХЯ, БОАЖЯ, ХНЯХ, ОБЕГ, Холбогдох яамд болон орон нутгийн МХЕГ болон орон нутгийн захиргааны байгууллагууд ажил захиргааны байгууллагуудын усан үүргийн давхардал болон зам дээрх үйл ажиллагааны орхигдолгүйгээр уялдаа, холбоотой, удирдлагад оролцох оролцоог үр ашигтай ажиллах судалж, тодорхойлох 91
1. Усан зам дээрх үйл ажиллагаатай холбоотой төрий 4 захиргааны төв байгууллагууды түвшинд хууль тогтоомж, дүрэ журмын хэрэгжилтийг хариуца 1.3 Усан зам дээрх үйл ажиллагаатай алба нэгжийг байгуулах холбогдох хууль, дүрэм, журамд заасан эрх үүргийн хэрэгжилтийг 2. Усан зам дээрх үйл ажиллага хангах анхан шатны удирдлагаар хангагч, зохицуулагч болохын хувьд орон нутгийн түвшинд 5 хууль, эрхзүйн хэрэгжилтийг биелүүлэх алба нэгж, мэргэжилтнийг ажиллуулах, эр үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх 1.4 Хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх талаар мэдээлэл, 1. Усан зам дээрх үйл тайлбар, зөвлөмж бэлтгэх, сургалт ажиллагаатай холбоотой хууль 6 явуулах, сурталчлах зэрэг олон дүрэм, журам, стандарт нормыг нийтэд ойлгуулан таниулах, арга олон нийтэд таниулж, мөрдүүл механизмыг тогтмол ашиглах ХОЁР. Усан замын тээврийн хөгжлийн талаар о 1. Бүс нутаг бүр хөгжлийн бодлого төлөвлөлтдөө усан 2.1 Орон нутгийн хөгжлийн бодлого замын хөгжлийн цогц бодлогыг 7 төлөвлөлтөд усан замыг ашиглах, тусгах, үүнд Хөвсгөл, Увс, Хов хөгжүүлэх талаар тусгах Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Орхон, Хэнтий зэрэг аймгууд 19
Аялал жуулчлал, загас агнуур, Усан зам дээрх үйл ажиллагааны зорчигч тээвэр, байгаль орчин зэрэг бодлого ерөнхий удирдлага, йн олон талыг хамарч байгаа учир яамд зохицуулалт, хууль эрхзүйн ын болон судалгааны байгууллагаас хэрэгжилтийг үр ашигтай хангах эм, төлөөлөл оруулсан тусгай нэгжийг тогтолцоо бүрдэх ах аль нэг яамны харьяанд байгуулах боломжийг судлах, хариуцсан алба нэгжийг байгуулах ааг Орон нутгийн засаг даргын удирдлагад усан замын үйл Усан зам дээрх үйл ажиллагаанд, ажиллагааг хариуцсан, мэргэжлийн хууль, эрхзүй, дүрэм, журам, стандартыг үр дүнтгэйгээр мөрдүүлж, шаардлага хангасан хүний нөөц өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага зохицуулалтаар хангах бүхий нэгж, албыг бий болгох, орон анхан шатны тогтолцоо бүрдэх нутгийн түвшний онцгой байдлын рх алба болон мэргэжлийн хяналтын х албуудтай хамтран хяналт, шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх Дүрэм, журам, стандарт, нормыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж, тайлбар, мэдээллийг сурталчлах, Усан зам дээрх үйл ажиллагаанд ь, сургалт явуулах, нэн ялангуяа оролцогч талууд холбогдох хууль, г аялагч, жуулчдад зориулсан гарын дүрэм, журам, стандартыг мөрдлөг лэх авлага бэлтгэх, цахим хэрэгслийг болгож хэвших ашиглах зэргээр олон нийтэд түгээх, таниулах орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах Усан замын өнөөгийн нөхцөл байдал, Усан замыг хөгжүүлэх цогц бодлого г ирээдүйн боломжийн үнэлгээ хийж, буюу байгаль орчинд ээлтэй, тухайн вд, хөгжлийн чиглэл, стратегийг бүс нутгийн эдийн засаг, нийгэмд тодорхойлж бүс нутгийн хөгжлийн эерэг үр дүн авчрах бодлого бодлогод тусгах хэрэгжсэн байх 92
2. Усан замыг аялал жуучлал, загас агнуур чиглэлээр 8 хөгжүүлэхийн тулд аялагч, жуулчдын анхаарлыг татах шин чиглэл, хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж тусгах 9 2.2 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн 1. Усан замын төлөвлөсөн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг хөгжлийн бодлогын хүрээнд нарийвчлан гаргах, хэрэгжүүлэх хийх арга хэмжээг нарийвчлан гаргаж, батлуулж, хэрэгжүүлэх ГУРАВ. Салбарын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруул 1. Салбарын дэд бүтэц, хүний 10 нөөцийн төслүүдэд хөрөнгө 3.1 Салбарын хөгжлийн оруулах төлөвлөлтийг улсын хөрөнгө 2. Салбарын үйл ажиллагаанд оруулалтын бодлого, төлөвлөлттэй шаардлагатай хөрөнгийг уялдуулж, дэвшүүлсэн зорилтуудыг холбогдох байгууллагын жил 11 хэрэгжүүлэх бүрийн төсөвт тусгаж, тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хангах 3.2 Салбарт хувийн хөрөнгө 1. Салбарт хувийн хөрөнгө 12 оруулалт татах боломжийг оруулалт татах бүрдүүлэх 1. Усан замыг аялал жуулчлал, 3.3 Салбар өөрийгөө санхүүжүүлэх загас агнуурын чиглэлээр 13 чадварыг дээшлүүлэх ашиглуулснаас орж буй орлого санхүүжилтийн арга механизмыг өөрийгөө санхүүжүүлэх хөгжүүлэх чадварыг дээшлүүлэх боломжи нэмэгдүүлэх 19
Усан замын аялал жуулчлал, загас Усан замын аялал жуулчлал, загас агнуурыг идэвхжүүлж буй агнуурын боловсруулсан чиглэл, туршлагын талаар харьцуулсан хөтөлбөр, арга хэмжээ нь аялагч, судалгаа хийж, усан зам дээр үйл жуулчдад танигдаж, олон нийтийн нэ ажиллагаа явуулах хувийн анхааралд хүрсэн байх буюу аялал, г хэвшилтэй хамтран сонирхол татах жуулчлалын зах зээлд байр сууриа чиглэл, хөтөлбөр арга хэмжээг олсон байх боловсруулах х Усан зам дээр аялал жуулчлал, загас- Усан зам дээр аялал жуулчлал, загас- агнуурын үйл ажиллагааг хөгжлийн агнуурын үйл ажиллагаа нь байгальд бодлогод чиглүүлэн удирдахдаа дэд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй, бүтэц, хүний нөөц, аюулгүй байдал, аюулгүй байх нөхцөл байдлыг байгаль орчин зэрэг талуудыг хангасан байх цогцоор нь авч үзэх лалтаар хангах, зохистой санхүүжилтийн системийг бүрдүүлэх Салбарын төслүүдийг үнэлж, Салбарын хөгжлийг хөрөнгө тэргүүний ач холбогдолтой оруулалтаар дэмжиж дэвшүүлсэн төслүүдийг эхлүүлэх зорилтуудад хүрэх Усан зам дээрх үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэд бүтцийг байнгын засварлан, сэлбэх, усан замын аюулгүй байдалд шаардлагатай хэрэгслийг ашиглах зэргээр тогтвортой, аюулгүй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх Салбарт хувийн хөрөнгө оруулалт Салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлах, эрхзүйн татах орчинг шинэчлэх оор Салбарын өөрийгөө санхүүжүүлэх Салбар үйл ажиллагаанаас олж буй чадварыг дээшлүүлэх арга орлогоор үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг нөхөх чадвартай ийг механизмыг судлах болох 93
ДӨРӨВ. Усан зам дээрх үйл ажиллагаанд ша 1. Аялал жуулчлал, загас агнуу 14 хийх боломжтой усан замуудыг 4.1 Аялал жуулчлал, загас агнуурын /нуур, гол/ тодорхойлж, нарийн чиглэлээр хөгжүүлэх боломжтой гол хэмжилт судалгаа хийх ба нуурууд дээр нарийн хэмжилт, судалгаа хийж, мэдээллийн сан бий 2. Олон улсын жишгийн дагуу мэдээ, мэдээллийг дижиталчлах 15 болгох буюу усан замуудын мэдээллий системийг бий болгож, ашиглах 1. Усан зам дагуу аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ, хөвөгч хэрэгсэл, хяналтын байр, завин 16 зогсоол, зорчигч бууж суух 4.3 Усан зам дагуух дэд бүтцүүд зогсоол, завь хадгалах талбай байгууламж, шатахуун түгээгүү болох хяналтын байр, шатахуун зэрэг шаардлагатай дэд бүтций түгээгүүр, зорчигч бууж суух бий болгох зогсоол, завины зогсоол, завь хадгалах байр, автомашин зогсоол, ариун цэврийн болон бусад 2. Усан замаас гадуурх шаардлагатай байгууламжуудыг шаардлагатай байгууламжууд байгуулах буюу автомашин болон завины 17 чиргүүлийн зогсоол, ариун цэврийн байгууламж, аялагчды байр зэргийг байгуулах болон зөвшөөрөл олгох 4.4 Усан замын баталгаат 1. Усан замын баталгаат хэмжээсийг хадгалах болон дэд хэмжээсийг хадгалах болон дэд 18 бүтцүүдийг байнгын засварлаж бүтцүүдийг байнгын засварлаж шинэчлэх ажлыг эрхлэх бүтэц, шинэчлэх ажлыг эрхлэх бүтэц, системийг бий болгох системийг бий болгох ТАВ. Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанартай, тохиромжтой х 19
аардлагатай дэд бүтцийг чиглэл тус бүрээр хангах ур Аялал жуулчлал, загас агнуур хийх Усан замуудын зураглалыг гаргаж, г боломжтой усан замуудыг мэдээллийн сан бий болгох н тодорхойлж, нарийн хэмжилт судалгаа хийх х Усан замуудын мэдээллийг системд Усан замын мэдээллийн санг йн оруулах, ашиглах удирдлага, зохицуулалтын зорилгоор х болон аялал, жуулчлал, загасчлалын төлөвлөлт хийхэд ашигладаг болох ны Бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд Аюулгүй, үр ашигтай усан замын тусгасан нэн тэргүүнд шаардлагатай аялал жуулчлал, загасчлал хийх усан замын дагуух дэд бүтцийг бий нөхцлийг хангасан дэд бүтэц бүхий усан замуудтай болох үр болгох йг Гол, мөрөн, нуурын эргэн тойронд Аялагчдын хэрэгцээ, шаардлагад ы барих байгууламжуудыг зохистой нийцсэн эко байгууламжууд бүхий орчныг бий болгох төлөвлөх, тэдгээрт байгаль ын экологийн болон бусад тавигдах шаардлагыг тодорхойлж хангуулах д Усан замын баталгаат хэмжээсийг Системийн дагуу байнгын засвар, ж хадгалах болон дэд бүтцүүдийг сайжруулалт хийж, дэд бүтцийн байнгын засварлаж шинэчлэх ажлыг аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах эрхлэх бүтэц, системийг бий болгох хэмжээ бүхий завь, усан онгоцыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх 94
1. Аялал, жуулчлал, загасчлалы 19 эрэлт хэрэгцээнд нийцсэн чанарын шаардлага хангасан 5.1 Эрэлт, хэрэгцээнд нийцсэн, завь, усан онгоц ашиглах чанартай, байгаль орчинд ээлтэй завь, усан онгоцыг ашиглах, шинэчлэл хийх нөхцлийг бүрдүүлэх 2. Завь, усан онгоцыг дотоодод барих, шинэчлэх болон гаднаас 20 худалдан авахад төрөөс дэмжлэ үзүүлэх 21 5.2 Усан зам дээр ашиглах завь, усан 1. Ус, агаар, хөрсийг онгоц, хөвөгч хэрэгслийн хяналт бохирдуулахаас сэргийлж, усан шалгалтыг сайжруулах онгоц, завины үзлэг, хяналт шалгалтыг сайжруулах ЗУРГАА. Салбарын хүний нөөц, ажиллах хүч 1. Боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, түүнд 22 чиглэсэн сургалтын бодлого, 6.1 Усан замын тээврийн удирдлага, хөтөлбөрийг дотоодод бий зохион байгуулалт болон бизнесийн болгох үйл ажиллагааг зохих мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр хангах 23 2. Гадаад улсад мэргэжилтэн, сургагч багш бэлтгэх 6.2 Усан замын тээвэрт боловсон 1. Усан замын тээврийн үйл 24 хүчнийг татах арга механизмыг ажиллагааг явуулж буй ажилтнуудад тавигдах ашиглах, мэргэшүүлэх мэргэжил, ур чадварын шаардлагуудыг тодорхойлж, мэргэшүүлэх 19
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266
- 267
- 268
- 269
- 270
- 271
- 272
- 273
- 274
- 275
- 276
- 277
- 278
- 279
- 280
- 281
- 282
- 283
- 284
- 285
- 286
- 287
- 288
- 289
- 290
- 291
- 292
- 293
- 294
- 295
- 296
- 297
- 298
- 299
- 300
- 301
- 302
- 303
- 304
- 305
- 306
- 307
- 308
- 309
- 310
- 311
- 312
- 313
- 314
- 315
- 316
- 317
- 318