ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ........................................................................................................8 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААД УЛС ОРНУУДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА .................................................................................................10 1.1. АВСТРАЛИ УЛСЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ ................................................................................................................................12 1.2. ХБНГУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ ................................................................................................................................21 1.3. ОХУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ 38 1.4. БНХАУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ ................................................................................................................................48 1.5. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ ......................................................................................................56 ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ОРНЫ ГОЛ МӨРӨН, НУУРЫН УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН СУДАЛГАА ....................................................................................................59 2.1. МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ СҮЛЖЭЭ.............................................................59 2.2. МОНГОЛ ОРНЫ ТОМ, ТОМООХОН ГОЛУУД ..............................................................66 2.3. МОНГОЛ ОРНЫ ТОМООХОН НУУРУУД ..................................................................80 2.4. УСНЫ УРГАМАЛ, АМЬТАНД ҮЗҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ НӨЛӨӨЛӨЛ.......................83 2.5. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ..........................................................................................................84 ГУРАВДУГААР БҮЛЭГ. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ.......................................................................................................86 3.1. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГАА .................................................................................................................................86 3.2. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ .....................................................101 3.3. УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО БА ГОЛ, МӨРӨН, НУУР БҮХИЙ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН УЯЛДАА, ХОЛБОО...................................112 3.4. САЛБАРЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭ..................130 3.5. САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ....140 3.6. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА........................................149 3.7. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ........................................................................................................153 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. УСАН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ .....................................................................................................................156 4.1. БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ ....................................156 4.2. БОДЛОГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, СТРАТЕГИ, ЗУРАГЛАЛ ...................................159 4.3. САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХУВИЛБАРУУД ............................................167 1
4.4. БОДЛОГЫН НӨЛӨӨЛЛИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ........................................178 4.5. ТӨРӨӨС УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ...................................................................................................184 АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ ..........................................................................210 ХАВСРАЛТ ....................................................................................................................................213 2
Товчилсон үгсийн жагсаалт АХБ Азийн Хөгжлийн банк ЕХ Европын холбоо Морфлот Далайн болон голын тээврийн холбооны агентлаг (Федеральное агентство морского и речного транспорта) РРР Оросын голын бүртгэл (Российский Речной Регистр) ЭЗХАХБ Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага AMSA Австралийн далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага /Australian Maritime Safety Agency/ BMVI Холбооны тээвэр, цахим дэд бүтцийн яам (Bundesministeriums für Verkehr und digitale Infrastruktur) CCNR Райны усан тээврийн төв комисс CESNI Дотоод усан замын тээврийн стандартыг хөгжүүлэх Европын Хороо CLIA Усан аялалын олон улсын холбоо (Cruise Lines International Association) DC ECMT Дунайн комисс Европын Тээврийн Сайд нарын хурал (European Conference of Ministers of ES-TRIN Transport) FTIP 2030 Дотоод усан замын хөлөг онгоцонд тавигдах техникийн шаардлагын Европын ILO Стандарт ITF Холбооны тээврийн дэд бүтцийн төлөвлөгөө 2030 MC Олон улсын хөдөлмөрийн байгууллага MOT Олон улсын тээврийн форум (International Transport Forum) NSW Мозель голын комисс PIANC БНХАУ-ын тээврийн яам PWC Шинэ Өмнөд Уэльс муж (New South Wales) UNECE Дэлхийн усан замын тээврийн дэд бүтцийн холбоо (World Association for Waterborne Transport Infrastructure) WSV Personal watercraft НҮБ-ын Европын Орнуудын Эдийн Засгийн Хороо (United Nations Economic Commission for Europe) Холбооны усан зам тээврийн захиргаа (Wasser- und Schifffahrtsverwaltung des Bundes) 3
Зургийн жагсаалт Зураг 1. Дэлхийн орнуудын усан замын тээврийн зурвас, км-ээр............................................................ 10 Зураг 2. Австрали улсын дотоод усан замын сүлжээ ............................................................................... 12 Зураг 3. Муррэй-Дарлин голын сав ............................................................................................................. 13 Зураг 4. Шинэ Өмнөд Уэльс мужийн усан замууд ..................................................................................... 15 Зураг 5. Европын нийт тээврийн эргэлтэд улсуудын эзлэх хувь, 2019.................................................... 22 Зураг 6. ХБНГУ-ын усан тээврийн зам, (Европын дотоодын усан тээврийн замын ангиллаар)........... 23 Зураг 7. ХБНГУ болон бусад улсуудын усан замын тээврийн гүйцэтгэл, тэрбум тн-км....................... 24 Зураг 8. ХБНГУ-д ашиглагдаж буй ачаа тээврийн хөлөг онгоцууд......................................................... 25 Зураг 9. Жижиг усан замуудын зугаалга болон аялал жуулчлалын ач холбогдол ................................. 30 Зураг 10. Дотоод усан замын тээвэртэй холбогдох ЕХ-ны хууль, тогтоомжийн уялдаа ....................... 32 Зураг 11. Дотоод усан замын онгоцонд тавигдах техникийн шаардлага Европын Стандарт (ES-TRIN) ......................................................................................................................................................................... 33 Зураг 12. ОХУ-ын дотоод усан замын сүлжээ............................................................................................ 38 Зураг 13. Вольга мөрөн болон түүн дээр суурилсан Орос-Европын гүн усны систем........................... 39 Зураг 14. ОХУ-ын усан замын захиргааны бүсчлэл .................................................................................. 43 Зураг 15. БНХАУ-ын голын систем ............................................................................................................ 48 Зураг 16. БНХАУ-боомтын тээвэр, тэрбум тн............................................................................................ 50 Зураг 17. Хөлөг онгоцны тоо, хүчин чадал, БНХАУ, 2018....................................................................... 50 Зураг 18. Монгол орны гадаргын усны сүлжээ .......................................................................................... 61 Зураг 19. Сэлэнгэ голын ус хурах талбай дахь томоохон цутгал голуудын схем................................... 67 Зураг 20. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Их-Уул) ......... 70 Зураг 21. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Хутаг) ............ 70 Зураг 22. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Зүүнбүрэн) .... 71 Зураг 23. Сэлэнгэ голын олон жилийн дундаж урсацын хангамшлын муруй (Сэлэнгэ-Хялгант) ........ 71 Зураг 24. Завинаас үүдэлтэй усны бохирдол .............................................................................................. 84 Зураг 25. Усан замын тээврээр зорчигчдын тоо, мянган хүн.................................................................... 87 Зураг 26. Усан замын тээврийн төрөл ......................................................................................................... 91 Зураг 27. Усан замаар тээсэн ачаа (мян.тн) ................................................................................................ 92 Зураг 28. Усан тээврийн нийт орлого (нэрлэсэн дүнгээр, хүн тээвэр)..................................................... 93 Зураг 29. Бүртгэлтэй усан онгоц, завины тоо (аймгаар)............................................................................ 94 Зураг 30. Монгол Улсын усан замын тээврийн хэрэгслийн тоо \\сүүлийн 5 жилээр\\ ............................. 95 Зураг 31. Судалгаанд оролцогчдын насны байдал \\тоогоор, хувиар\\ ...................................................... 99 Зураг 32. Судалгаанд оролцсон завьчдын хөдөлмөр эрхлэлт ................................................................. 100 Зураг 33. Завьчдын зардал \\дунджаар, хувиар\\ ........................................................................................ 101 Зураг 34. Далайн захиргааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ................................................... 130 Зураг 35. Усан замын тээврийн салбарын төрийн удирдлагын тогтолцоо............................................ 135 Зураг 36. Усан замын тээврийн салбарын SWOT шинжилгээ ................................................................ 141 Зураг 37. Монгол Улс дахь завины байршил............................................................................................ 149 Зураг 38. МУ-ын усан замын тээврийн хэрэгслийн ангилал, хувиар..................................................... 150 Зураг 39. Усан замын тээврийн хэрэгслийн тооны хэтийн төлөв........................................................... 151 Зураг 40. Хөгжлийн бодлогын хоорондын уялдаа................................................................................... 159 Зураг 41. БББ-ийн “Усан замыг аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын оролцогч талуудын чиг үүргийн ерөнхий уялдаа .................................................................................... 169 Зураг 42. БББ-ийн “Усан замыг тээвэр, аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын оролцогч талуудын чиг үүргийн ерөнхий уялдаа............................................................... 170 Зураг 43. Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ............................................................. 208 4
Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1. Улсуудын усан тээврийн замын урт ба ачаа эргэлт ................................................................ 10 Хүснэгт 2. Усан замын бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүд, тойм, NSW ...................... 17 Хүснэгт 3. Австрали улсын дотоодын арилжааны усан онгоцны ангилал.............................................. 19 Хүснэгт 4. ХБНГУ-ын ачаа тээврийн хэлбэрүүдийн хувийн жин (тонн-км-т суурилсан тээвэрлэлтийн гүйцэтгэлээс тооцсон)................................................................................................................................... 24 Хүснэгт 5. Усан замын тээвэртэй холбоотой зорилтууд (ТХБ болон бусад) .......................................... 27 Хүснэгт 6. Техникийн үзлэгийн зориулалтаарх дотоод усан замын ангилал, ХБНГУ .......................... 35 Хүснэгт 7. Хөлөг онгоцны Stage-III/A ялгаруулалтын стандарт .............................................................. 37 Хүснэгт 8. Олон улсын ач холбогдолтой дотоодын усан замууд, ОХУ .................................................. 39 Хүснэгт 9. ОХУ-ын усан замын тээврийн үзүүлэлт, 2019 он ................................................................... 39 Хүснэгт 10. ОХУ-ын Тээврийн салбарын стратегийн зорилтууд, холбогдох индикаторууд ................ 40 Хүснэгт 11. Техникийн үзлэгийн зориулалтаарх тэнгисийн болон дотоод усан замын ангилал, ОХУ 45 Хүснэгт 12. Хийн ялгаруулалтын зөвшөөрөх дээд хэмжээ....................................................................... 47 Хүснэгт 13. БНХАУ-ын усан замын ангилал ............................................................................................. 49 Хүснэгт 14. БНХАУ-ын нийт ачаа тээвэр, тээврийн хэлбэрүүдийн эзлэх хувь...................................... 49 Хүснэгт 15. Техникийн үзлэгийн зориулалтаарх дотоод усан замын ангилал, БНХАУ........................ 55 Хүснэгт 16. Дизель хөдөлгүүрт хөлөг онгоцны ялгаруулалтын стандарт, 1-р түвшин, БНХАУ.......... 55 Хүснэгт 17. Сэлэнгэ голын ус хурах талбай дахь голуудын үндсэн үзүүлэлтүүд .................................. 67 Хүснэгт 18. Сэлэнгэ мөрний дундаж урсац (Монгол Улсын нутагт)....................................................... 68 Хүснэгт 19. Сэлэнгэ голын дундаж урсацын зарим үзүүлэлтүүд............................................................. 71 Хүснэгт 20. Сэлэнгэ мөрний их урсацын зарим үзүүлэлтүүд................................................................... 73 Хүснэгт 21. Сэлэнгэ мөрний бага урсацын зарим үзүүлэлтүүд................................................................ 73 Хүснэгт 22. Монгол улсын нуурын судалгаа ............................................................................................. 80 Хүснэгт 23. Усан замын тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт ...................................................................... 98 Хүснэгт 24. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишиг .... 107 Хүснэгт 25. Усан замын салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмууд ........................................................ 110 Хүснэгт 26. Хөвсгөл аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 115 Хүснэгт 27. Архангай аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц ........................................................................................................................... 117 Хүснэгт 28. Сэлэнгэ аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 119 Хүснэгт 29. Булган аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 121 Хүснэгт 30. Орхон аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 122 Хүснэгт 31. Дархан-Уул аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц ........................................................................................................................... 124 Хүснэгт 32. Хэнтий аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 126 Хүснэгт 33. Дорнод аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 127 Хүснэгт 34. Увс аймгийн хөгжлийн БББ-т усан замын тээврийн хөгжлийн асуудлуудыг тусгасан байдлын матриц........................................................................................................................................... 129 Хүснэгт 35. Далайн захиргааны орон тоо, бүтцийн өөрчлөлт ................................................................ 132 Хүснэгт 36. Аймгуудын усан замын тээврийн асуудлыг эрхэлж буй хэлтсийн чиг үүрэг, мэргэжилтний тоо ....................................................................................................................................... 136 Хүснэгт 37. БОАЖЯ ба ЗТХЯ-ны үйл ажиллагааны стратегийн зорилтын уялдаа холбоо................. 138 Хүснэгт 38. ЗТХЯ/Далайн захиргааны чиг үүрэг ба бусад төрийн байгууллагуудын чиг үүргийн уялдаа ........................................................................................................................................................... 139 Хүснэгт 39. АНР шинжилгээний үнэлгээний арга................................................................................... 141 5
Хүснэгт 40. Усан замын тээврийн салбарын давуу талын үнэлгээ ........................................................ 142 Хүснэгт 41. Усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх боломжийн үнэлгээ ....................................... 143 Хүснэгт 42. Усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх учрах саад бэрхшээлд өгсөн үнэлгээ........... 144 Хүснэгт 43. Усан замын тээврийн салбарын тулгамдсан асуудлын эрэмбэ.......................................... 145 Хүснэгт 44. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнүүд.......................................................................................................................................... 147 Хүснэгт 45. Усан замын тээврийг хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнүүд .................................................................................................................................................. 148 Хүснэгт 46. МУТХҮБ 2030-д тусгагдсан холбогдох зорилтууд болон усан замын тээврийн салбарын төрөөс баримтлах бодлогын дэвшүүлсэн зорилго хоорондын уялдаа................................................... 160 Хүснэгт 47. TOWS матрицын үр дүн - Үйл ажиллагааны ерөнхий чиглэл ........................................... 161 Хүснэгт 48. Тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох хүснэгт..................................................................... 163 Хүснэгт 49. А хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо ........................................................................ 176 Хүснэгт 50. Б хувилбарын хөрөнгө оруулалтын тооцоо ......................................................................... 177 Хүснэгт 51. Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тооцоо .......................................... 207 6
Хавсралтын жагсаалт Хавсралт 1. TOWS матриц, боломжит үйл ажиллагааны чиглэлүүд буюу зорилтууд......................... 213 Хавсралт 2. Усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд /эхний хувилбар/ ......................... 215 Хавсралт 3. Боловсруулж байгаа бодлогын баримт бичгийн зорилтуудын хоорондын нөлөөллийг үнэлэх хүснэгт ............................................................................................................................................. 216 Хавсралт 4. Бусад бодлогын баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хүснэгт.......................................................................................................................................................... 217 Хавсралт 5. БББ-ийн “Усан замыг аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө ............................................. 218 Хавсралт 6. БББ-ийн “Усан замыг тээвэр, аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө ............................................. 225 Хавсралт 7. БББ-ийн “Усан замыг аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын нөлөөллийн урьдчилсан үнэлгээ .......................................................................................... 234 Хавсралт 8. БББ-ийн “Усан замыг тээвэр, аялал жуулчлал, спорт-агнуурын” чиглэлээр хөгжүүлэх хувилбарын нөлөөллийн урьдчилсан үнэлгээ .......................................................................................... 238 Хавсралт 9. “Усан замыг аялал, жуулчлал, спорт-агнуурын чиглэлээр хөгжүүлэх” хувилбарын CBA шинжилгээний тооцоолол .......................................................................................................................... 242 Хавсралт 10. Хувилбар А-н шалгуур үзүүлэлтүүд .................................................................................. 243 Хавсралт 11. Хувилбар Б-н шалгуур үзүүлэлтүүд ................................................................................... 247 Хавсралт 12. Хувилбар А-н санхүүжилтийн тооцоо ............................................................................... 251 Хавсралт 13. Хувилбар Б-н санхүүжилтийн тооцоо................................................................................ 254 Хавсралт 14. Олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналын товьёог..................................................... 257 Хавсралт 15. NSW Boating Now төслийн I ба II шатны хөрөнгийн хуваарилалт, тойм ....................... 257 Хавсралт 16. Шинэ Өмнөд Уэльс, бүс нутгийн усан замуудын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний жишээ ............................................................................................................................... 258 Хавсралт 17. Европын дотоодын усан замын ангилал ............................................................................ 259 Хавсралт 18. Европын холбооны дотоод усан замын талаархи хууль тогтоомжийн жагсаалт........... 260 Хавсралт 19. БНХАУ-ын том гол мөрнүүд .............................................................................................. 262 7
ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ “Усан замын тээврийн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох, төрөөс усан замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх үйлчилгээний тайланг дөрвөн бүлэгтэйгээр бичлээ. Тайлангийн нэгдүгээр бүлэгт, Австрали, ХБНГУ, ОХУ, БНХАУ гэсэн 4 улсын усан замын тээврийн хөгжлийн талаар судлав. Гадаад улс орны туршлагыг судлах ажлын хүрээнд гадаад улс орнуудын усан замын тээврийн онцлог, өнөөгийн байдал, усан замын тээвэрт төрөөс баримталж буй бодлого, хөгжлийн чиг хандлага, тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандартыг судаллаа. Австрали, ХБНГУ, ОХУ, БНХАУ-ын Тээврийн яам, Усны нөөцийн яам, Аялал жуулчлалын яам, Статистикийн газар, Далайн аюулгүй байдлын газар, Усан замын тээврийн захиргаа зэрэг албан ёсны байгууллагуудаас тоо, мэдээллийг авч ашиглалаа. Эдгээр улс орнуудын хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөгжлийн урт ба дунд хугацааны бодлогын баримт бичиг, Аялал жуулчлалын болон усан замын тээврийн бодлогын баримт бичиг, Тэнгисийн болон дотоодын боомтын үндэсний стратеги, Усан замын тээврийн мастер төлөвлөгөө, Усан аялал жуулчлалын стратеги, Дотоодын усан замын тээврийн зохицуулалт, Дотоод усан замын онгоцны аюулгүй байдлын тухай журам, Дотоод усан замын хий ялгаруулалтын хязгаарлалтын журам, Ашиглалтад буй хөлөг онгоцыг шалгах журам зэрэг 60 гаруй бодлогын баримт бичигт “баримт бичгийн судалгаа”-г гүйцэтгэлээ. Эцэст нь, судалгаанд хамрагдсан улс орнуудын туршлагаас Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц бодлогын талаар санал дэвшүүлэв. Тайлангийн хоёрдугаар бүлэгт, Монгол орны гадаргын усны сүлжээ, гол мөрний тэжээл, усны горим, түүний ангилалыг бичиж томоохон гол мөрөн, нуурын судалгааг хийв. Уг бүлэгт, Монгол орны томоохон гол мөрнүүд болох Сэлэнгэ мөрөн, Îðõîí ãîë, Эгийн гол, Ерөө гол, Туул гол, Хэрлэн гол, Онон гол, Халх гол, Ховд голын усны нөөц, горимыг судаллаа. Эдгээр гол мөрнүүдээс гадна Монгол орны нуурууд: Хөвсгөл нуур, Увс нуур, Хяргас нуур, Хар ус нуур, Тэрхийн Цагаан нуур, Өгий нуур, Буйр нуурын судалгааг хийж усан замын тээврийг ямар чиглэлээр хөгжүүлж болох саналыг дэвшүүлэв. Мөнтүүнчлэн завины усны ургамал, амьтанд үзүүлж болзошгүй нөлөөлөлийг тодорхойллоо. Тайлангийн гуравдугаар бүлэгт, Монгол Улсын усан замын тээврийн салбарын хөгжлийн түүхэн замнал, өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, институцийн орчин, аймгуудын бодлого, хөтөлбөрт усан замын тээврийн хөгжлийн төлөвлөлтийн асуудал багтсан эсэх талаарх судалгаа, усан замын тээврийн салбарын нөхцөл байдлын шинжилгээ, үнэлгээ, усан замын тээврийн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойллоо. 8
Монгол Улсын усан замын тээврийн салбарын өнөөгийн байдлын судалгаанд статистик тоо мэдээллийг Гаалийн Ерөнхий Газар, Далайн захиргаа, Статистикийн ерөнхий газраас албан ёсны тоо мэдээллийг авч ашиглав. Усан замын тээврийн салбарын хууль тогтоомж, холбогдох бодлого, хөтөлбөрүүдэд баримт бичгийн судалгаа хийж Монгол Улсын урт ба дунд хугацааны бодлого, хөтөлбөрт уг салбарын төлөвлөлт багтсан эсэхэд шинжилгээ хийсэн. Мөн гол мөрөн, нуур бүхий 9 аймгийн хөгжлийн урт ба дунд хугацааны бодлого, хөтөлбөр, ажлын төлөвлөгөөнд усан замын тээврийн салбарын хөгжлийн талаарх заалт, төлөвлөсөн ажил буй эсэхийг судалж үнэлгээ өглөө. Усан замын тээврийн салбарын институцийн шинжилгээг ЗТХЯ, Далайн захиргаа, аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн чиг үүрэгтэй уялдуулан судлав. Усан замын тээврийн салбарын оролцогч талуудын төлөөлөл бүхий 20 хүнээр усан замын тээврийн салбарын давуу тал, сул тал, боломж, бэрхшээлийг тодорхойлуулав. Уг шинжилгээг АНР шинжилгээний арга зүйгээр тодорхойлж салбарын оролцогч талуудаар тулгамдсан асуудлуудыг эрэмбэлүүлж цаашид орон нутгийн удирдлага болон төрөөс хийвэл зохих ажлын саналыг тодорхойлсон болно. Дээрх гадаад улс орнуудын туршлага, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлсон шинжилгээний үр дүн болон салбарын төлөөллүүдийн өгсөн санал дээр тулгуурлан тайлангийн дөрөвдүгээр бүлгийг бичив. Тайлангийн дөрөвдүгээр бүлэгт, Бодлогын баримт бичгийн ерөнхий мэдээлэл, Салбарт баримтлах бодлогын хувилбарууд, Салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Бодлогын стратеги, зураглал, Бодлогын зорилго, зорилт, Бодлогыг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны төлөвлөгөө, Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт, Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, санхүүжилт, Бодлогын хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, Бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөл, Салбарын байршил, орон зайн төлөвлөлт, Бодлогын нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэлээ. Зөвлөх үйлчилгээний тайлангийн эцэст ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг боловсруулав. “Төрөөс усан замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслийг салбарын төлөөлөл бүхий .. . хүнээр хэлэлцүүлж саналын дагуу нэмэлт, өөрчлөлтийг хийв. 9
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААД УЛС ОРНУУДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Олон улсад усан замын тээврийг Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалын гол элемент болох аюулгүй, байгаль орчинд болон эдийн засагт ээлтэй тээвэрлэлтийн хэлбэр гэж үздэг. Дэлхийн нийт усан замын тээврийн зурвасын урт 623,000 км ба усан замын дийлэнх нь хоорондоо холбогдсон гол мөрөн, ай савуудын сүлжээ байна. Тухайлбал, Хөх Мөрөн (Yangtze 6300 км), Райн-Дунай (171км), Миссисипи (3778км) зэрэг усан замын тээврийн томоохон сувгууд байна (ITF, 2018). Усан замын тээврийн зурвасыг газарзүйн байрлалаар авч үзвэл Ази тивд нийт замын 58%, Европ тивд 8%, Өмнөд Америкт 19% ба Хойд Америкт 7% нь тус тус оршиж байна (The World Factbook). Зураг 1. Дэлхийн орнуудын усан замын тээврийн зурвас, км-ээр Эх үүсвэр:Википедиа нэвтэрхий толь бичиг Усан замын тээвэрлэлтээр тэргүүлэгч орнуудад БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улсууд мөн ЕХ-нд ХБНГУ ба Нидерланд, Ази Номхон далайд БНЭУ болон Австрали улсуудыг нэрлэж болно. Эдгээрээс зарим орнуудын усан замын урт болон тээвэрлэлтийн хэмжээний талаарх мэдээллийг дараах хүснэгтэд харуулав. Хүснэгт 1. Улсуудын усан тээврийн замын урт ба ачаа эргэлт Улс Дотоодын усан тээврийн Ачаа тээврийн эргэлт, замын урт, км тэрбум тонн-км БНХАУ 110,000 1,260.0 ОХУ 101,000 67.0 АНУ 40,200 486.5 ЕХолбоо, үүнээс: 41,900 147.3 Нидерланд 6,237 98.7 10
ХБНГУ 7,467 62.0 Бельги 2,043 53.0 Эх сурвалж: Судлаачдын баг ( Grzelakowski, 2019; ITF, 2018b; The World Bank 2015 ба холбогдох улсуудын усан замын тээврийн мэдээ тайланд үндэслэсэн) Дэлхийн дотоодын усан замын тээвэрлэлт ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн 0.5% орчим хувь, нийт тээвэрлэлтийн үнийн дүнгийн 13,5%-ийг зорчигч тээвэрт хамаарч үлдсэн хувийг бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт бүрдүүлж байна (Global Market Insights , 2018). Шигтгээ: 2017 оны байдлаар дотоод усан замын тээврийн зах зээлийн хэмжээ 1,6 триллион ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд дунджаар жил бүр 4,8%-ийн өсөлттэйгээр 2024 он гэхэд 2,2 триллионд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Дотоод усан замын тээвэр нь түгжрэлгүй, найдвартай тээвэрлэлт мөн түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралт бага, ачааны даац их, ачаа тээврийн хэмнэлттэй байдал болон бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад түлшний зарцуулалт оновчтой зэрэг давуу талтай учир зах зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй. Уг зах зээлийн өсөлтөд дэлхий даяарх янз бүрийн салбарын худалдааны өсөлт, усан замын зурвас, боомтыг шинэчлэхэд улс орнуудын төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөлөг онгоцонд нэвтрүүлж буй технологийн дэвшил зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. (Global Market Insights , 2018) Олон улсын тээврийн чиг хандлага тээврийн нэмэгдэж буй эрэлтийг үр ашигтай буюу тээврийн хосолсон хэлбэрээр (multimodal), зардал багатай бөгөөд байгаль орчинд ээлтэй бодлогоор хөгжүүлэхэд чиглэж байна (ITF, 2019). Энэ хандлагын дагуу дотоодын усан замын тээвэр нь: - Тээвэрлэлтэд тохиромжтой найдвартай, түгжрэлгүй усан зам - Тээврийн эрэлт, шинэ хөлөг онгоцонд тохирох усан замын болон боомтын дэд бүтэц - Усан замын тээврийн өрсөлдөх чадвар, давуу талыг таниулах - Байгаль орчинд ээлтэй, аюулгүй тээвэр 11
1.1.АВСТРАЛИ УЛСЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ Австрали улсын дотоодын усан замын онцлог, өнөөгийн байдал: Австрали улс байгаль цаг уурын төрөл бүрийн онцлог бүхий өргөн уудам нутагтай бөгөөд газар нутгийн дийлэнх нь цөлийн болон хуурай уур амьсгалтай. Зөвхөн зүүн өмнө болон баруун өмнө хэсгээр хөрс нь үржил шимтэй, уур амьсгал нь таатай, байнгын урсгалтай гол мөрөн цөөн зэрэг нь дотоод усан замын тээврийн хувьд бусад улсаас нилээд онцлогтой болгож байна. Өдгөө дотоодын усан замууд /гол, нуурууд/ дээр зөвхөн аялал жуулчлал, загасчлалын чиглэлээр зорчигч тээврийн хөдөлгөөн хийгдэж байгаа нь манай улстай төстэй байна (MDBC, 2003)1. Тус улсын хувьд 1864 – 1914 оны хооронд дотоодын усан замууд дээр ачаа тээвэр хийж байсан оргил үе нь боловч төмөр зам болон авто замын тээврийн хөгжлийн улмаас усан замын тээвэр цаашид хийхээ больсон. Байгуулсан суваг болон усан сангууд нь мөн усан тээвэрт бус аялал жуулчлалд болон усалгааны зориулалтаар бүтээгдсэн байна (Australian Canal Society). Зураг 2. Австрали улсын дотоод усан замын сүлжээ Эх үүсвэр: Britannica толь бичиг, Тайлбар: үргэлжилсэн болон тасалсан зураасууд нь гол, мөрөн ба жижиг голуудыг илтгэнэ. 1 Нийт ачаа тээврийн 48% нь автозамаар, 35% нь төмөр замаар, 16% нь тэнгисийн усан замаар үлдсэн нь агаарын замаар тээвэрлэгдэж байна. Дотоод усан зам дээрх хөдөлгөөний удирдлага, зохицуулалт нь тээврийн салбарт харьяалагдахгүй. 12
Газар нутгийн хэмжээ их тэр чинээгээр жижиг гол, мөрнүүд элбэг боловч усан замын тээвэр хийх боломжтой зурвасын уртыг 2,000 км гаруй л гэж үздэг (The World Factbook). Гол усан замын сүлжээ нь Шинэ Өмнөд Уэльсд байрлах 3600 орчим км урттай Муррэй-Дарлин голын сав байна. Мөн Викториад байрлах Гиппсландын нуурууд (5 нуураас бүрдсэн) нь загас агнуур, завины аяллын гол бүс бөгөөд 400 км2 газар нутгийг хамарч Зураг 3. Муррэй-Дарлин голын сав байна. Австралийн 6 муж улсууд бүгд далайд гарцтай учир усан замын аялал, жуулчлал болон загас агнуурын зорчигч тээвэр нь ихэвчлэн далайн эргийн дагуу эсвэл тэнгист хийгддэг учир дотоод усан замууд дээрх хөдөлгөөний идэвх муж тус бүр дээр харилцан адилгүй. Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльс болон Викториа мужууд дээр дотоодын усан зам дээрх аялал, зорчигч тээвэр харьцангуй хөгжсөн бол Күинсланд мужид загасчлал түлхүү хөгжсөн байх жишээтэй. (Australian Canal Society). Эх үүсвэр:Муррэй-Дарлин голын комисс Австрали улсын дотоодын усан замын тээвэрт барьж буй ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага Австрали нь холбооны улс учир дотоод усан зам, гол мөрний талаар барьж буй бодлого, хөгжлийн чиг хандлагыг үндэсний хууль эрхзүй, бодлого, стратегийн хүрээнд нийцүүлэн муж бүр тусдаа тодорхойлж байна. Мужийн дотоод усан замын талаарх бодлогод нөлөөлөх хууль эрхзүйн болон бодлогын холбогдох баримт бичгүүдэд дараах зүйлс багтаж байна. - Усны тухай хууль /үндэсний/ - Байгаль орчны хамгааллын тухай хууль /үндэсний/ - Аялал жуулчлалын үндэсний стратеги /үндэсний/ 13
- Дотоодын арилжааны усан онгоцны2 аюулгүй байдлын тухай үндэсний хууль болон үндэсний журам /үндэсний/ - Муж тус бүрийн байгаль орчин, аялал жуулчлал, бүс нутгийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, хууль, дүрэм журмууд зэрэг болно. Өмнө нь дурьдсанчлан, дотоодын гол мөрөн, нууруудад ачаа тээвэр хийдэггүй, зорчигч тээвэр буюу аялал, зугаалга, загас агнуур хийдэг боловч гол мөрний талаарх бодлого нь дийлэнхдээ иргэдийн усны хэрэглээ, түүний эрүүл ахуй, газар тариалангийн усалгаа, үйлдвэрлэлийн хэрэглээ, гол, голын эргийн дагуух ан, амьтан ургамлын хамгаалал зэрэгт чиглэх нь элбэг байна. Үүний шалтгаан нь тэнгисийн усанд аялал жуулчлал, зугаалга, спорт болон загасчлалыг түлхүү хийх сонирхолтой, мөн тээвэр хийх боломжтой хэмжээс бүхий усан замууд цөөн байгаатай холбоотой байна. Австралийн мужуудаас Шинэ Өмнөд Уэльс /NSW/ мужийн дотоод усан замын талаарх бодлогыг төлөөлүүлэн авч үзье. Шинэ Өмнөд Уэльс муж Шинэ Өмнөд Уэльс мужид тэнгисээс эхтэй болон дотоод үүсвэрээс эхтэй 400 гаруй гол мөрөн байна. Тэнгисээс эхтэй дийлэнх гол мөрнүүд богино учир усан тээвэр, хөдөлгөөн хийх боломжгүй. Бүртгэлтэй аялал, зугаалгын завь 240,000 орчим, дотоод арилжааны онгоц 10,000 гаруй байна. Дотоод усны гол сүлжээ болох Муррэй, Дарлинг, Муррумби зэрэг мөрнүүд тэдгээрийн салбар голууд болон тэнгисээс эх авч буй томоохон голын савууд /4 үндсэн савд ангилдаг/ дээр өдөр тутмын зорчигч тээвэр /ferry/, аялал, зугаалгын зориулалттай зорчигч тээврийн үйлчилгээ болон хувийн амралт, зугаалгын төрөл бүрийн усан завиуд зорчиж байна. 2 Дотоод усан зам дээрх хөлөг онгоц нь ямар төрлийн үйл ажиллагаа явуулах, хаана тээвэр хийх, зэргээс хамааран зохицуулалттай хөлөг онгоц /regulated Australian vessel/ дотоодын арилжааны хөлөг /domestic commercial vessel/ болон хувийн амралт, зугаа цэнгэлийн хөлөг онгоц /recreational boats/ гэж ангилах бөгөөд эхнийх нь Австралийн эдийн засгийн онцгой бүсээс гадуур олон улсад далайн тээвэр хийх хөлөг онгоц бол удаах нь эдийн засгийн бүс болон дотоод усан замууд дээр арилжааны үйл ажиллагаа хийх хөлөг онгоцууд байна. 14
Зураг 4. Шинэ Өмнөд Уэльс мужийн усан замууд Усан замууд дээрх тээвэр, хөдөлгөөний ерөнхий удирдлагыг мужийн Тээврийн захиргаа (Transport for NWS) хариуцаж түүний удирдлага дахь - Далайн аюулгүй байдлын төв (Centre for Maritime Safety) нь холбогдох бодлого, стратеги, төсөл, төлөвлөгөөг боловсруулах ажлыг - Зам болон Далайн үйлчилгээ (Road and Maritime Services)-ний хэлтэс нь өдөр тутмын хяналт, удирдлага, зохицуулалтаар хангадаг байна. Тус мужийн дотоод усан замын хөгжил, ашиглалтад баримталж буй бодлогыг тодорхойлоход холбогдох дараах бодлогын баримт бичгүүд байна. 15
Аялал Бүс нутгийн - Дэд бүтцийн жуулчлалын хөгжлийн алсын төлөвлөгөө 2038 стратеги: 2030 хараа: 2028 (Эдийн засгийн 8 - Тээврийн стратеги бүсийн хөгжлийн 2056 төлөвлөгөө) - Жуулчлал ба тээвэр, 2056 - Бүс нутаг ба дэд бүтэц, 2038 - Усан замын аюулгүй байдлын төлөвлөгөө 2017-2021 Усан замын бүсүүдийн төлөвлөгөө (усан замын 11 бүс тус бүрээр) Мужийн тээвэр болон дэд бүтцийн стратегид дотоод усан замыг ачаа тээвэр болон зорчигч тээврийн чиглэлээр хөгжүүлэх зорилго, заалт байхгүй байна. Харин аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор завины аялал зугаалгын дэд бүтцийг хөгжүүлэх боломж, шаардлага байгааг тусгасан байна (Transport for NSW, 2018a,b). Нөгөө талаас, аялал, жуулчлалын стратегид дотоодын усан зам дээрх зугаалга, загасчлал болон янз бүрийн хөтөлбөрүүд нь аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагаанууд болохыг тодорхойлж, мөн л усан замуудын дэд бүтцийг сайжруулах, зам дагуух цэцэрлэгт хүрээлэн, түүх дурсгалын холбогдол /ялангуяа Аборигинал соёлын зүйлстэй/, усан зам дээрх онцгой хөтөлбөр, загасчлалыг хөгжүүлэх талаар зорилт тавьсан байна (Visitor Economy Industry Action Plan 2030). Стратегид жуулчлалын бүс бүрээр аялагч болон жуулчдын зорилтот бүлгүүд/залуу үе, гэр бүл, гадаад жуулчид/, бүлэг тус бүрийн сонирхолд таарах маршрут, хөтөлбөрүүдийг бэлдэж тодорхойлсон байна. Улмаар дээрх хоёр төлөвлөгөөг хооронд нь уялдуулахаар “Жуулчлал ба тээвэр 2056” төлөвлөгөөг гаргасан байгаа нь бодлогын уялдааг хангах боломжийг олгож байна. Бүс нутгийн хөгжлийн алсын хараанд хөгжлийн голлох чиглэлүүдийн гуравдугаарт аялал жуулчлал гэж үзсэн байна. Улмаар хотуудыг эдийн засгийн 8 бүсэд хувааж, бүс бүрийн хөгжлийн төлөвлөгөөг гаргасан байна. Эдгээр төлөвлөгөөнд усан замтай холбоотой зорилтуудыг авч харахад тэнгисийн дагуух ачаа тээвэр, аялал зугаалга хөгжүүлэх талаарх зорилтууд тэргүүний зорилтод орсон байгаа бол дотоод усан замуудын мөн л аялал, 16
зугаалгын үйл ажиллагааг /төрөл бүрийн завины аялалууд, спорт завь, загасчлал/ дэмжих чиглэлээр хөгжүүлэх зорилт тавьсан байна. Ингэхдээ гол мөрний байгалийн унаган шинж чанарыг алдагдуулахгүй байхад анхаарч байна. Эдгээр төлөвлөгөөнд дотоод усан замын хөгжилтэй холбогдох үйл ажиллагааны хамгийн нарийн төлөвлөгөө болох “Усан замын бүсийн төлөвлөгөөнүүд” /Regional boating plan/-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр заасан байна. Тээвэр болон бүс нутгийн хөгжлийн стратегийн уялдааг холбох баримт бичгийг мөн гаргасан байгаа нь “Бүс нутаг ба дэд бүтэц 2038” төлөвлөгөө байна. Усан замын бүсийн төлөвлөгөөнүүдийг 2015 онд усан замын бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллага холбоотой талуудын оролцоотойгоор газарзүйн байрлалаар хуваасан 11 бүс тус бүрээр гаргасан. Бүс бүрийн төлөвлөөгөөнд дараах зүйлс тусгагдсан байна. Үүнд: - Тухайн усны бүсийн онцлог шинж чанар - Бүсийн усан замуудын ашиглалтын байдал /аялал зугаалгын чиглэлээр/ - Усан замуудын аюулгүй байдал, гарч буй бэрхшээл, төлөвлөсөн арга хэмжээ - Усан замуудад нэвтрэх нөхцөл, гарч буй бэрхшээл, төлөвлөсөн арга хэмжээ - Завины хадгалалт, тулгарч буй бэрхшээл, төлөвлөсөн арга хэмжээ - Бусад буюу голын эргийн элэгдэл, төлөвлөсөн арга хэмжээ - Арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, түүний санхүүжилт /“NSW Boating Now”3 болон “Better Boating program” зэрэг төслийн санхүүжилтүүд/ зэрэг байна. Аюулгүй байдал, усан замд нэвтрэх гарц, завины хадгалалт болон гол эргийн элэгдлийн талаар авахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг тоймолбол дараах байдалтай байна. Хүснэгт 2. Усан замын бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүд, тойм, NSW Арга хэмжээ Аюулгүй байдал Усан замын навигацийн хэрэгсэл, тэмдэглэлийг байршуулах, төлөвлөх сайжруулах /safety/ Усан зам дээр аялагч, зугаалагчийн зан төлвийг дээшлүүлэхэд анхаарах Усан зам хэрэглэгчдийн янз бүрийн бүлгүүдийн хоорондын зөрчлийг арилгах Одоогийн дэд бүтэц, завины налуу зам, усан онгоцны хөвөгч болон модон зогсоол зэргийг сайжруулах, засварлах болон шинээр шаардлагатай зүйлсийг барих Нэвтрэх нөхцөл \"Усан замаа аварцгаая\" хөтөлбөрийг үргэлжлүүлэх – усан замын баталгаат /access/ хэмжээсийг хангах зорилгоор замын хөрсөнд ухалт хийх Усны эрэг дээрх байгууламжуудыг сайжруулах барих - машины зогсоол, усан онгоцны чиргүүлийн зогсоол, ариун цэврийн байгууламжууд зэрэг Завины хадгалалт Моторт завины хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх /storage/ Моторт бус завь хадгалах байгууламжууд 3 2014 онд NSW Тээврийн яамнаас баталсан хөрөнгө оруулалтын төсөл юм. Жил бүр 14 сая долларыг усан замын дэд бүтцэд төсөвлөдөг. I ба II шатууд нь 2014 – 2017 ба 2017-2019 онуудад хэрэгжиж, III шат нь 2020-2022 онд хэрэгжихээр байна. Зарцуулалтын тоймыг хавсралт 1-ээс үзнэ үү. 17
Эргийн элэгдэл Моторт завины үүсгэж буй давалгааг багасгах, хурдны хязгаар тогтоох /riverbank erosion/ Зарим моторын хүч нэмэх тоноглол хэрэглэхийг хориглох Эргийн элэгдэл ихтэй газарт тэмдэг тэмдэглэл тавих Эргээр мал, амьтан оруулахгүй байх Эргийн нуралтаас сэргийлэх хаалт хийх Төлөвлөгөөнүүдэд хэрэгжүүлж эхэлсэн зарим арга хэмжээг зургаар жишээ болгон оруулсныг хавсралт 3-аас үзнэ үү. Шигтгээ: Усан замын аюулгүй байдал төлөвлөгөө – “Усны эндэгдэлгүй” үндэстэн Австралид 2004 – 2014 оны хооронд дотоод усан зам дээр 1140 хүн живж амиа алдсан байна. Дийлэнх ослын гол шалтгаан нь согтууруулах ундаа болон усан замын болгоомжгүй хөдөлгөөнтэй холбоотой байна. Төлөвлөгөөнд усанд живэхээс сэргийлэх арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, үерийн болон цаг агаарын таагүй нөхцлийн талаарх анхааруулгыг цаг тухайд хүргэх систем хэрэглэх, согтууруулах ундаатай холбоотой ослыг бууруулах арга хэмжээг авах, иргэд болон жуулчдад усанд живэх аюулын талаар ойлгуулах, мэдлэг олгох, усан замын аюулгүй шаардлагатай дэд бүтэц, хүний нөөцөөр хангах зэрэг байна. Тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандарт, баримт бичгүүд: Австралийн дотоод усан зам дээр ямар төрлийн усан онгоцыг/завийг ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаараад завины бүртгэл, түүнд тавигдах аюулгүй байдлын шаардлага, хяналт шалгалтыг үндэсний системийн дагуу эсвэл харьяа мужийн системийн дагуу хийдэг байна. Хэрэв усан онгоц нь дотоодын арилжааны хөлөг онгоц /domestic commercial vessel/ буюу Австралийн дотоод усан зам болон “эдийн засгийн онцгой бүс4” дотор зорчигч тээвэр, усан онгоц түрээс, жуулчлалын үйлчилгээ, ашгийн төлөөх загас агнуур зэрэг зорилгоор ашиглагдах бол “Австралийн далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага /AMSA/”-ын зохицуулалтын объект байна. Энэ тохиолдолд үндэсний систем буюу - Дотоод арилжааны усан онгоцын аюулгүй байдлын тухай үндэсний хууль - Дотоод арилжааны усан онгоцын аюулгүй байдлын тухай үндэсний журам - Арилжааны хөлөг онгоцны үндэсний стандарт - Далайн байгууллагаас гаргасан тушаалууд /marine orders/ 4 EEZ – Exclusive economic zone 18
Дээрх ангилалд багтахгүй хувийн амралт, зугаа цэнгэлийн хөлөг онгоцны /recreational vessels/ удирдлага зохицуулалт нь 6 муж тус бүртээ харьяалагддаг5. Мужуудын холбогдох эрх бүхий байгууллагууд нь: - Шинэ Өмнөд Уэльс: Тээврийн захиргаа – Зам болон Далайн үйлчилгээ - Баруун Австрали: Тээврийн захиргаа - Өмнөд Австрали: Төлөвлөлт, тээвэр ба дэд бүтцийн захиргаа - Күинсланд: Усан замын аюулгүй байдлын хэлтэс - Викториа: Тээврийн аюулгүй байдлын хэлтэс - Тасмани: Усан зам болон аюулгүй байдлын хэлтэс Аялал, зугаалгын онгоцууд нь тухайн муж бүрийн аюулгүй байдлын дүрэм журам, тээврийн стандартыг мөрдөх бөгөөд дотоод арилжааны онгоцын хувьд мужийн эрх бүхий байгууллагууд нь AMSA-ийн нэрийн өмнөөс гэрчилгээ олгох болон бусад холбогдох үйлчилгээг хийдэг байна. Аюулгүй байдал, хяналт зохицуулалтын гол баримт бичгүүдийг тоймлон авч үзье. 1. Дотоод арилжааны усан онгоцны үндэсний стандарт Дотоод арилжааны онгоцууд нь үндэсний хөлөг онгоцны стандартын дагуу 5 жил тутамд үзлэгт орох ба усан онгоцны ангиллаас хамааран 5 жил дотор үзлэгт орох давтамж дараах байдлаар ялгаатай байна. Хүснэгт 3. Австрали улсын дотоодын арилжааны усан онгоцны ангилал Зориулалт Ангилал Зорчигчийн усан онгоц /13-аас дээш хүний/ 1 Зорчигчийн бус усан онгоц /12 хүртэлх/ 2 Загасчлалын онгоц 3 Зугаалгын зориулалттай түрээсийн онгоц \"hire and drive\" 4 Үйл ажиллагаа явуулах бүс Ангилал Эдийн засгийн онцгой бүс доторх B Далайн эргийн хязгаарлалттай бүс дотор C Бүс нутгийн дотоод усан замууд -1 D Бүс нутгийн дотоод усан замууд E Эх үүсвэр: AMSA - Зорчигч тээврийн буюу 1-р ангиллын усан онгоц аль усан зам дээр явахаас үл хамааран харин 2-р ангиллын онгоц зорчигчтой бөгөөд B ба С усан зам дээр хөвөх бол 1B-1E 5 Хэрэв энэ төрлийн онгоцууд нь далайд гарах болвол заавал AMSA-д бүртгүүлж, үндэсний стандарт, шаардлагыг хангасан байна. 19
болон 2В, 2С төрлийн онгоцууд хугацааны явцад 3 удаа, хугацааны эцэст нэг удаа үзлэгт орох заалттай /өндөр давтамж/. - Харин бүс нутгийн дотоод усан замууд (D ба Е) дээрх 2 ба 4-р ангиллын онгоцнууд 12 метрээс илүү урттай бол хугацааны явцад болон эцэст тус бүр нэг удаа үзлэгт орно /дундаж давтамж/. - D ба Е зам дээрх 12м-ээс бага урттай 2 ба 4-р ангиллын онгоц, үүн дээр нэмээд 3-р ангиллын онгоцууд /урт хамаарахгүй/ хугацааны эцэст нэг удаа үзлэгт орж үндэсний стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулж байна /бага давтамж/. Үндэсний стандарт дээрх ангилал тус бүрт тавигдах техникийн шаардлагуудыг дараах байдлаар оруулсан байна. - А. Ерөнхий шаардлага - B. Усан онгоцны загвар, бүтээн байгуулалт - C. Хөлгийн багт тавигдах ур чадварын шаардлага - D. Үйл ажиллагаанд тавигдах шаардлага буюу техникийн шаардлагууд - E. Тусгай хөлөг онгоц - F. Үзлэгт үл хамаарах хөлөг онгоц Дээр дурьдсан бүс нутгийн дотоод усан замууд буюу D болон E ангиллын замуудыг бүс нутаг бүр тогтоох бөгөөд тэдгээр зам дээр аялал хийж буй арилжааны онгоцуудад AMSA-ийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг байна. 2. Хувийн аялал, зугаалгын завинуудад тавигдах бүс нутгийн аюулгүй байдлын шаардлага Шинэ Өмнөд Уэльс мужийн аялал, зугаалгын завинд тавигдах шаардлагыг төлөөлүүлэн авч үзье. Зохицуулалтын баримт бичгүүд нь: - Мужийн усан замын аюулгүй байдлын тухай хууль (1998) - Мужийн усан замын аюулгүй байдлын журам (2016) 4 квт-аас дээш /5 морины хүчтэй тэнцэх/ чадалтай усан завьнууд, 5.5 м-ээс дээш урттай дарвуулт онгоц, PWC онгоцууд нь мужийн тээврийн захиргаанд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаар авах зохицуулалттай. Дээрх мужийн усан замын аюулгүй байдлын журамд усан зам дээрх хөдөлгөөний аюулгүй байдал, тодорхой усан замууд дээр мөрдөх тусгай журам, төрөл бүрийн эрх олгох лиценз, аюулгүй байдлын хэрэгслүүдийн талаар заасан байна. Тухайлбал, завины жолоочид тавигдах шаардлага, жолоодох эрх олгох талаар, усан зам дээрх ослоос сэргийлэх, хурд болон хоорондын зайны хязгаарлалт, зайлшгүй байх шаардлагатай аюулгүйн хэрэгслүүд болон завийг зогсоолд тавих, хадгалах гэх мэт зүйлсийг зааж өгсөн байна. 20
Хувийн аялал, зугаалга, загасчлалын усан онгоц учир тавигдах шаардлага нь дотоод арилжааны хөлөг онгоцтой харьцуулахад цөөн байна. 1.2.ХБНГУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ Европын холбооны дотоодын усан замын тээврийн онцлог: Европын холбооны 13 орон, тэдгээрийн хот, аж үйлдвэрийн бүс нутгийг холбосон 37,000 гаруй км усан зам идэвхтэй ашиглагдаж байна (CCNR, 2019b)6. Европын нутаг дэвсгэр дээрх усан замууд эхээсээ бусад гол болон тэнгистэй нийлэх хүртлээ хэд хэдэн орнуудаар дайрч өнгөрдөг учир том усан замын сүлжээ голууд дээр баримтлах бодлого, тавих хяналт, стандарт шаардлагуудыг улсууд дангаараа боловсруулдаггүй. Тухайлбал, Райн, Дунай, Мозель болон Сава зэрэг том голууд дээрх усан тээврийн зохицуулалтыг тухайн голыг хамарсан улсуудаас бүрдсэн олон улсын комиссоос нэгдсэн байдлаар гаргадаг. Тэдгээр нь: - Райн мөрний усан тээврийн төв комисс (CCNR), - Дунай мөрний комисс (DC) , - Мозель голын комисс (MC), - Сава голын олон улсын комисс (SC) зэрэг болно. Европын Холбооны усан замын тээврийн 84%-ийг Райн мөрний тээвэр эзэлдэг бөгөөд Райн мөрний улсуудад (Rhine Countries) Бельги, ХБНГУ, Франц, Люксембург, Нидерланд болон Швейцарь улсууд багтаж байна (CCNR, 2019a). Удаах том сүлжээ нь Дунайн суваг бөгөөд холбооний тээврийн 9 орчим хувийг бүрдүүлж байна. Усан замын тээврийн идэвх хамгийн өндөр орнуудад Нидерланд, ХБНГУ ба Бельги улсууд хамаарна (Зураг 5). 6 Нийтдээ 41,900км гол, мөрөнтэй боловч тээвэрлэлтэд чухал ач холбогдолтой усан замын холбогдсон сүлжээг 37,000км гэж үздэг байна. Мөн Дани, Эстон, Ирланд, Грек, Испани болон бусад нийтдээ 12 улсад дотоод усан замын тээвэр ашиглах боломжгүй эсвэл ач холбогдол багатай гэж үздэг. 21
Зураг 5. Европын нийт тээврийн эргэлтэд улсуудын эзлэх хувь7, 2019 Эх сурвалж: “Европын дотоодын усан замын тээвэр-Жилийн тайлан” (CCNR, 2019a) ХБНГУ-ын дотоодын усан замын тээврийн онцлог, өнөөгийн байдал: ХБНГУ-ын дотоод усан замын сүлжээ нь 7,350 км урт гол мөрний сүлжээ болон 23,000 км.кв нуураас бүрднэ. Нийт усан замын 75% нь гол, 25% нь суваг байна. ЕХ-ны дотоод усан замын тээврийн хөгжил нь дэлхийд тэргүүлэгч гэж үзэж болох бөгөөд үүн дотроо ХБНГУ нь тээвэр, логистикийн нөхцлөөр тэргүүнд8 бичигддэг, олон улсын ач холбогдол бүхий усан зам ихтэй, усан замын тээврийн ачаалал өндөр зэрэг онцлогтой. Өмнөх Австрали улсаас ялгаатай нь дотоод усан замын дийлэнх нь ачаа болон зорчигч тээвэр эрхлэх боломжтой, тээврийн зардал ба цаг хугацаа хэмнэх үр ашигтай тээврийн төрөл болдог байна. Тус улсын 79 хотын 56 нь усан замаар холбогддог бөгөөд гол усан тээврийн сүлжээнд Райн, Дунай, Весер, Эльба, Одер зэрэг голын хэсгүүд, мөн эдгээрийг холбосон сувгууд багтна (BMVI, 2017). Түүнчлэн Райн, Дунай болон Мозель зэрэг олон улсын голын комиссуудын гишүүн улс юм. 7 Тээврийн эргэлтийг тонн-км-ээр тооцож байна. /тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээг тээвэрлэсэн зайгаар үржүүлсэн дүн/ 8 Нидерланд улстай ойролцоо буюу эдгээр улсууд нь эхний хоёрт бичигддэг. 22
Зураг 6. ХБНГУ-ын усан тээврийн зам, (Европын дотоодын усан тээврийн замын ангиллаар) Эх сурвалж: “Европын усан замын тээвэр болон усны менежментийн ус, цаг уурын аюултай нөхцөлд өртөмтгий байдлын судалгаа” (Klein, бас бус., 2016), хуудас ЕХ-ны Тээврийн Сайд нарын хурлаас (ECMT)9 гаргасан ангиллын дагуу эхний гурван ангилал дахь усан тээврийн зам нь дотоодын чанарын замд орох бол IV-ээс дээших ангиллын замууд олон улсын ач холбогдол бүхий усан зам байна10. Ачаа тээвэрт усан замын тээвэр багагүй хувь нэмэртэйг дараах хүснэгтээс харж болно. Тус улсын усан замын тээвэр нийт ачаа тээврийн төрлүүдэд эзлэх хувийн жинг авч үзвэл ЕХ- ны 28 улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна (Хүснэгт 4). 9 одоогоор ОУЭЗХХБ-ийн харъяа Олон улсын тээврийн форум (ITF) нэртэй болсон. 10 усан тээврийн замыг зорчих боломжтой хөлөг онгоцны хамгийн дээд хэмжээсүүд (хөлөг онгоцны урт, өргөн, хөвөх гүн, даац) дээр үндэслэн гаргасан ангилал, Хавсралт 3-аас үзнэ үү. 23
Хүснэгт 4. ХБНГУ-ын ачаа тээврийн хэлбэрүүдийн хувийн жин (тонн-км-т суурилсан тээвэрлэлтийн гүйцэтгэлээс тооцсон) Автозам Төмөр зам Усан зам Хоолойн тээвэр ХБНГУ 69.5% 18.7% 8.9% 2.8% ЕХ-ны дундаж 71.7 17.4 6.1 4.8 Бельги 71.2 10.9 15.6 2.4 Нидерланд 45.7 5.8 43.1 5.4 Эх сурвалж: (Европын Холбоо, 2018), зорчигч тээврийг оруулаагүй болно. Усан замын тээврийн нийт үнийн дүнг авч үзвэл 2018 оны байдлаар 2,2 тэрбум еврогийн тээвэр гүйцэтгэсэн бөгөөд үүний 24% нь буюу 545 сая евро нь зорчигч тээвэр үлдсэн нь ачаа тээвэрт хамаарч байна. 2015 – 2018 оны хооронд ХБНГУ-ын усан замын тээврийн гүйцэтгэлийг бусад улсуудтай харьцуулсныг Зураг 7-өөс харж болно. Усан замын тээврийн гүйцэтгэл буурахад голлон нөлөөлдөг хүчин зүйл нь хуурай цаг уурын улмаас голын усны түвшин буурах тохиолдол юм11. Зураг 7. ХБНГУ болон бусад улсуудын усан замын тээврийн гүйцэтгэл, тэрбум тн-км 2015 2016 2017 2018 60 50 40 30 20 10 0 Нидерланд Бельги Бусад (25 улс) ХБНГУ Эх сурвалж: Судлаачдын баг. ЕХ-ны статистик тоо мэдээлэлд үндэслэсэн http://ec.europa.eu/eurostat Нийт ачаа тээврийн 60 гаруй хувийг төмрийн хүдэр, хайрга чулуу, элс, түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүн болон химийн бүтээгдэхүүн эзэлж байна. 11 2018 онд голын усны түвшин бага байснаас усан замын тээврийн хэмжээ ЕХ болон ХБНГУ-ын хувьд 8,3% ба 15,5%-иар тус тус буурчээ. 24
Жижиг усан замууд болон нуурууд дээр 900 гаруй жижиг болон дунд оврын дотоодын арилжааны эсвэл хувийн зугаалгын усан онгоцууд хөвж байна. Энэ тоог Австрали улстай харьцуулбал даруй хоёр улсын аялал, зугаалга, жуулчлалын чиглэлээрх дотоод усан замын хөгжлийн байдлыг харьцуулан харж болно. Усан замын тээвэрт ашиглаж буй хөлөг онгоц: Ачаа тээврийн хөлөг онгоцыг хуурай ачаа тээвэр (dry cargo), шингэн ачаа тээвэр (liquid cargo), татлага буюу зүтгүүр онгоц (tug boat), тэдгээрийг даацаар нь ангилсныг дараах зургаас харж болно. Зураг 8. ХБНГУ-д ашиглагдаж буй ачаа тээврийн хөлөг онгоцууд Хуурай ачаа тээвэр Шингэн ачаа тээвэр Татлага онгоц 24ш 411 ш 0-1000 тн 768ш 200 1000-2000 тн 566 177 411 2000-3000 тн 202 18 419 ш 3000 тн дээш 28 1564 ш Хөлөг 12% 13% 34% 35% 4% 2% онгоцны < 1941 насжилтын 1941- 1960- 1980- 2000- 2010- 1959 1979 1999 2009 2017 бүтэц Эх сурвалж: Судлаачид. ЕХ-ны статистик тоо мэдээ болон “ЕХ-ны усан замын тээвэр: жилийн тайлан”-д (CCNR, 2019a,b) үндэслэсэн. Хөлөг онгоцыг насжилтаар нь авч үзвэл, нийт онгоцны 60 орчим хувь нь 1980 оноос өмнө үйлдвэрлэсэн буюу холбооны бусад улсуудтай харьцуулахад онгоцны насжилт харьцангуй өндөр юм (CCNR, 2019a). Ачаа тээврээс бусад төрлийн усан онгоцыг дотор нь зорчигч тээврийн буюу 12-аас дээш хүний суудалтай, зорчигчийн бус 12 хүртэлх суудалтай, загасчлалын зэргээр ангилж байна. ХБНГУ-ын дотоодын усан замын тээвэрлэлтэд баримталж буй ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага: 25
ХБНГУ-ын дотоод усан замын тээвэр, хөдөлгөөнийг Тээвэр, цахим дэд бүтцийн яам (BMVI) бодлогоор хангаж, түүний харьяа Усан замын тээврийн захиргаа (WSV) удирдлага, зохицуулалтыг хийдэг. Захиргаанаас дотоод усан замын тээвэртэй холбоотой дараах ажлуудыг хариуцаж байна. - Усан замын тээвэрт оролцох зөвшөөрөл, аюултай бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөл олгох - Тээвэр хийхэд шаардлагатай нөхцөл байдлаар хангах, тээвэр хийж буй хөлөг онгоны аюулгүй байдлын болон бусад холбогдох шаардлагыг хангуулах - Усан зам дагуух байгууламжуудын засвар, үйлчилгээ, өргөтгөл, шинэчлэлийг хариуцах Үүнд: Хаалт /locks-315 систем/ Завь өргүүр /boat lifting - 2/ Жижиг далан – /weir-307 систем/ Сувгийн гүүр /channel bridges-40/ Авто болон төмөр замын гүүр (1300, үүнээс 31 нь хөдөлгөөнт гүүр) Ус дамжуулах хоолой /culvert-354/ Том далан /dam-2/ Шуурга, давалгааны хаалт /storm surge barriers - 4/ - Тээврийн хяналтын төвүүд, түүн дээрх мэргэжлийн боловсон хүчнээр дамжуулан тээвэрлэлтийг хянах, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх болон осол, бохирдол гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зэрэг болно. ХБНГУ-ын усан замын тээврийн салбарт баримтлах бодлого нь, Тогтвортой хөгжлийн бодлого (SDG), ЕХ-ны болон дотоодын хууль, эрхзүйн баримт бичгүүдийн хүрээнд боловсруулсан дараах бодлогын баримт бичгүүдээр тодорхойлогдож байна. - Уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөө 2050 (Climate Action Plan 2050) - Холбооны тээврийн дэд бүтцийн төлөвлөгөө 2030 (The 2030 Federal Transport Infrastructure Plan – FTIP 2030) - Усан аялал жуулчлалын стратеги-2025 (Water Tourism Strategy 2025) - Дотоодын усан замын тээврийн мастер төлөвлөгөө (Inland Waterway Transport Masterplan) - Тэнгисийн болон дотоодын боомтын үндэсний стратеги 2015 (National Strategy for Sea and Inland Ports 2015) Герман улсын дотоод усан замын 90 орчим хувь нь IV ангиллаас дээш буюу олон улсын ач холбогдолтой, ЕХ-нд хэдийнээ ачаа тээврийн чухал байр суурийг эзэлсэн зам байна. 26
Тээврийн яамнаас дотоод усан замын талаар баримталж буй бодлогыг хамгийн ерөнхий байдлаар тодорхойлсныг дараах шигтгээ хэсэгт харууллаа. Шигтгээ: Дотоод усан замын тээвэрт баримталж буй ерөнхий бодлого “Бид усан замын олон улсын ач холбогдолтой, тээврийн ачаалал ихтэй гол сүлжээ замуудыг /core network/ өргөжүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн дижитал технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай дэд бүтэц, логистикийн төвийг бий болгохоор зорьж байна. Ачаа тээвэрт төдийлөн чухал үүрэг гүйцэтгэхээ больсон жижиг усан замуудыг /minor waterways/ амралт, зугаалгын чиглэлээр хөгжүүлж, байгалийн унаган төрхийг сэргээхэд анхаарна.” ХБНГУ-ын, Тээвэр ба дижитал дэд бүтцийн яам Тээврийн салбарын төлөвлөгөө, уур амьсгалын өөрчлөлтийн ерөнхий төлөвлөгөө болон ТХБ-д12 зорилтуудтай усан замын тээвэртэй холбогдох зорилтуудыг дараах хүснэгтэд тоймлон авч үзлээ. Хүснэгт 5. Усан замын тээвэртэй холбоотой зорилтууд (ТХБ болон бусад) Тогтвортой хөгжлийн зорилт Зорилт 6. Зорилт 7. Үр Баталгаат ашигтай, Зорилт 9. Аж үйлдвэр, инноваци Зорилт 13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах ундны ус, ариун сэргээгдэх эрчим ба дэд бүтэц цэвэр хүч Байгаль орчинд Эрчим хүчний Тогтвортой бөгөөд аюулгүй Нүүрсхүчлийн хийг бууруулах ээлтэй усан хэмнэлттэй тээврийн систем бүрдүүлэх (авто (усан замын тээврийг ашиглах) замын тээврийг тээврийг дэмжих зам, төмөр зам болон усан замын хөгжүүлэх систем ) Холбооны тээврийн дэд бүтцийн төлөвлөгөө 2030 Зорчигч Бараа Тээврийн Бохирдуулагч Байгаль, Хот тосгон, бүс тээврийн бүтээгдэхүүний аюулгүй бодис болон газрын хөдөлгөөнийг нийлүүлэлтийг байдлыг хүлэмжийн гадаргын нутаг дахь хөнгөвчлөх хангах, ААН-ийн сайжруулах хийн ялгарлыг нөлөөллийг өрсөлдөх чадвар бууруулах хязгаарлах амьдралын чанарыг сайжруулах /дуу чимээ гэх мэт/ Уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөө 2050 Тээврийн салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2050 он гэхэд 98сая тонноор буюу 60% бууруулах Метан болон байгалийн хий, Усан болон төмөр замын биотүлшний хэрэглээг усан замын тээврийн хувийн жинг Тээврийн салбарыг дижиталчлах тээвэрт нэвтрүүлэх нэмэгдүүлэх Эх үүсвэр: Судлаачид. Холбогдох баримт бичгүүдэд үндэслэсэн. Тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлалд усан замын тээврийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлогыг дараах дэд хэсгүүдэд тоймлон авч үзлээ. 1. Холбооны тээврийн дэд бүтцийн төлөвлөгөө 12 UNECE-ийн зүгээс гишүүн орнуудад ТХЗ-уудыг хангахад тусалж ажилладаг. ТХЗ-уудаас ЕХ-ны улсуудын зөвшилцлөөр тодорхойлсон стратегийн голлох зорилтуудад хүрэхэд гишүүн орнуудын хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхойлсон мэдээллээс шүүсэн болно. https://www.unece.org/info/about-unece/mission/unece-and- the-sdgs.html. Эдгээр тэргүүлэх зорилтуудад аялал жуулчлал, тэр дундаа усан аялал жуулчлал багтаагүй учир дээрх хүснэгтэд тусгагдаагүй болно. 27
2030 онд ачаа тээвэр болон зорчигч тээврийн хэмжээ 2010 онтой харьцуулахад харгалзан 38% ба 12.2%-аар тус тус өсөх төлөвтэй. Энэхүү тээврийн эрэлтийг үр ашигтай бөгөөд тогтвортой (efficient and sustainable) тээвэрлэлm, дэд бүтцээр хангахын тулд FTIP 2030-д, холбооны тээврийн дэд бүтцийн төлөвлөлтийн зорилго ба зарчмыг “одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцсэн тээврийн дэд бүтцэд хөрөнгө оруулах” гэж тодорхойлсон байна (BMVI, 2018). Үүний тулд: - Одоо байгаа сүлжээ, авто зам, төмөр зам, усан замын бүтцийн шинжтэй засвар үйлчилгээ, сэлбэх ажилд хөрөнгө оруулалт хийх (Investment in structural maintenance and replacement) болон - Шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх (Investment in upgrading and new construction) зэрэг үйл ажиллагааны үндсэн хоёр чиглэлтэй байна. FTIP 2030-д тусгаснаар тээврийн салбарын нийт төслүүдэд зарцуулахаар 269,6 тэрбум еврогийн хөрөнгө төсөвлөснөөс усан замын тээврийн 40 орчим төсөлд 24,5 тэрбум буюу нийт зарцуулалтын 9,1%-ийг хуваарилсан байна. 2. Дотоодын усан замын тээврийн мастер төлөвлөгөө Усан замын тээвэрт дараах 5 үндсэн зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх асуудлыг тусгасан байна. Эдгээр зорилтууд нь харилцан уялдаатай, бие биенээ нөхөх шинжтэй байна. А. Хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтцээр хангах Шийдвэрлэх асуудал: - Дотоод усан зам дээрх далангийн тал хувь нь, хаалтын 60 орчим хувь нь 1950 оноос өмнө, эдгээрийн 10-20 орчим хувь нь 1900 оноос өмнө ашиглалтад орсон байна. - Түүнчлэн олон улсын ачаа тээврийн идэвхи нэмэгдэж байгаагаас сүүлийн үеийн хөлөг онгоцуудын хэмжээ томорсноос зарим усан замууд дээр чөлөөтэй тээвэрлэлт хийх боломжгүй болсон байна. - Усан замын нарийн хоолой бүхий хэсэгт түгжрэл үүсэх, үсний гүн хангалттай биш хэсгүүд, зарим хуурайшил ихтэй жилүүдэд усны түвшин багасах /жишээ нь 2018 он/ - Хангалтгүй хөрөнгө оруулалт Б. Байгаль орчинд илүү ээлтэй, өрсөлдөх чадвартай хөлөг онгоц Шийдвэрлэх асуудал: - Усан онгоцнуудын 60 гаруй хувь 1980-аас өмнө үйлдвэрлэгдсэн. Дундаж наслалт 45,6 жил. - Европын авто-замын бус тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн ялгаруулалтын шинэ шаардлага 5-р түвшний “Stage V” шаардлагыг хэрэгжүүлэх13 13 28
- Гүехэн усанд тохиромжтой жижиг усан онгоцны эзлэх хувь цөөн В. Усан замын тээврийг дижиталчлах Нээгдэх боломж: - усан замын дагуух дэд бүтцүүд, усан зам дээрх хөлөг онгоцны мэдээллийн нэгдсэн баазтай болсноор тээврийн маршрут төлөвлөх, нэг цэгээс мэдээлэл авах, хил дамнасан тээвэрлэлтийн материал бүрдүүлэлтийг хялбарчлах зэргээр тээврийн үр ашгийг дээшлүүлнэ - Тээврийн хяналтын үр ашиг дээшилж, ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад дэмжлэг болно. Г. Хосолсон (multimodal) тээвэрт дотоодын усан тээврийг бэхжүүлэх - Нээгдэх боломж: Үр ашигтай, зардал багатай, аюулгүй тээвэрлэлтийн системийг хөгжүүлэх боломж Д. Хангалттай тооны чадварлаг хүний нөөцөөр хангах Шийдвэрлэх асуудал: - Одоогийн хүний нөөцийн насны бүтэц, ажилчдын ур чадвар - Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил, технологийн дэвшил шинэ ур чадваруудыг шаардаж байгаа 3. Тэнгисийн болон дотоодын боомтын үндэсний стратеги 2015-2025 Нийт 98 боомт байдгаас 19 нь тэнгисийн бусад нь дотоод усан зам дээрх боомтууд байна. Хэдийгээр тэнгисийн боомтоор дийлэнх ачаа тээвэр дамжиж байгаа ч үүнд дотоодын усан боомтууд мөн чухал хувь нэмэртэй. АНУ-тай хийж байгаа худалдаа тогтвортой, БНХАУ- тай хийх худалдаа нэмэгдэж байгаа зэрэг эерэг үзүүлэлттэй. Стратегид боомтын талаар дараах чиглэлийн арга хэмжээг авахаар тусгасан байна. - Төлөвлөсөн боомтын дэд бүтцэд шинэчлэл хийх - Далайн болон дотоод боомтыг холбох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах - Олон улсын болон Европын боомтын бодлого - Байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг сааруулах, - Ур чадвартай хүний нөөц, сайн ажлын байрны хангамж - Зохих аюулгүй байдал, аюулгүй байдлыг хангах 4. Усан аялал жуулчлалын стратеги-2025 Өмнөх стратегийн баримт бичгүүдэд тээврийн гол усан замуудыг хөгжүүлэх чиглэл, арга хэмжээг тусгасан бөгөөд жижиг тээврийн ач холбогдол бага усан замуудыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж байна. Нийт 7,300 км усан замаас 2,800 км нь жижиг усан замууд буюу ачаа тээвэр маш бага хийгддэг (Blue belt program, Germany). 29
Аялал жуулчлаын стратегид эдгээр жижиг усан замуудыг жуулчлал, аялал зугаалгын ач холбогдлоор нь үнэлж эрэмбэлсэн байна (Зураг 9). Ингэхдээ усан замууд дээр зугаалгын чиглэлээр хийсэн үйл ажиллагааны тоо, аялал, зугаалгын усан завины зорьчсон тоо, мөн жуулчлалын чиглэлээр ирсэн завины тоо, тухайн усан замын ойролцоо жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн тоо зэрэг үзүүлэлтүүдийг ашигласан байна. Зураг 9. Жижиг усан замуудын зугаалга болон аялал жуулчлалын ач холбогдол Улмаар жуулчлал болон аялал зугаалгын зорилгоор хөгжүүлэх боломж, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлж шаардлагатай арга хэмжээг санал болгожээ. Үүнд: - Дэд бүтцийг сайжруулах: Тухайн усан замын онцлогоос хамаарч ямар төрлийн бүтээн байгуулалт хийхийг шийдвэрлэх, зарим усан замууд дээр бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сэлүүрт завины аялал хөгжүүлэх боломжтой гэх мэт - Санхүүжилт: Тээврийн яамнаас одоогоор зөвхөн ачаа тээврийн ач холбогдолтой замуудад санхүүжилт төсөвлөснөөс жижиг усан замуудад хуваарилалт хийгээгүй байна. /Blue belt хөтөлбөрийг эс тооцвол, доор шигтгээг харна уу./ Төсвөөс тусгайлан хөрөнгө хуваарилах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломж бүхий төлбөрийн систем бий болгож ашиглах гэх мэт. 30
- Зохицуулалтын тогтолцоо: Усан замыг дотор нь ерөнхий тээврийн зам болон тээвэрт ашиглагддаггүй замаар ангилж, тээврийн бус буюу жижиг замуудыг тусгай байгууллагын /төрийн эсвэл хувийн/ мэдэлд шилжүүлж хөгжүүлэх. Шигтгээ: “Blue Belt” хөтөлбөр Blue Belt /2016 оноос/ хөтөлбөр нь Тээврийн яам болон Байгаль орчны яамны хамтарсан санаачлагаар холбооны усан зам дээр экологийн шинэчлэл хийх, гол дээр амралт, зугаалга хийх таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн дагуу жижиг усан замуудыг экологийн хувьд болон амралт, зугаалгын чиглэлээр сайжруулахад анхаарч байна. Харин ачаа тээвэрт эрчимтэй ашиглаж буй усан замуудын экологийн нөхцлийг сайжруулах шаардлагатай байна. Хэд хэдэн туршилтын төслүүийг хэрэгжүүлж байгаагаас жишээ нь Lhan гол дээрх “Living Lahn” аялал, зугаалгын орчны төсөл болон Райн голын 2,5 км хэсгийн байгалийн төрхийг дахин сэргээх \"Kühkopf- Knoblochsaue” зэрэг болно. Тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандарт, баримт бичгүүд: А. Олон улсын холбоодоос гаргасан аюулгүй байдлын зохицуулалтын баримт бичгүүд Холбооны улсуудын онцлогоос хамаарч Герман улсын усан замын тээврийн аюулгүй байдал, шаардлагуудад олон улсаас гаргасан зохицуулалтын баримт бичгүүдийн үзүүлэх нөлөө их байна. Үүнд: Европын холбоо - ЕХ-оос гаргасан дүрэм (regulation), удирдамж (directive), шийдвэр (decisions), зөвлөмжүүдийг (recommendations) мөрдөх үүрэгтэй /binding/. - ЕХ-ны үйл ажиллагааны тухай гэрээ 14 -нд тээвэр нь ЕХ-ний хамгийн нийтлэг стратегийн бодлогуудын нэг гэж заасан учир гишүүн улсууд тээврийн салбартаа аль болох нэгдмэл удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. - “Европын тээврийн нэгдсэн бүсийн замын зураг” болон “Транс Европын нэгдсэн сүлжээг байгуулах удирдамж”-д тээврийн нэгдсэн сүлжээг бий болгохын тулд сүлжээ замуудыг холбох, дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна, хяналт, зохицуулалтын нэгдсэн шаардлага, стандарт барих шаардлагатайг заасан. 14The Treaty on the Functioning of the EU- ЕХ-ны хамгийн суурь баримт бичгүүд болох үндсэн хоёр гэрээний нэг. 31
Зураг 10. Дотоод усан замын тээвэртэй холбогдох ЕХ-ны хууль, тогтоомжийн уялдаа Европын Холбоо ЕХ-ны Үйл Ажиллагааны White paper: Европын Транс-Европын Тээврийн тухай Гэрээ (1957 он) Тээврийн Нэгдсэн Бүсийн Сүлжээ (TEN-T) 6 дугаар гарчиг “Тээвэр” Замын Зураг 2011-2020 “Дотоод усан замын тээврийг дэмжих хөтөлбөр” – NAIADES / PLATINA Европын комисс NAIADES I /platina NAIADES II /platina II/ : NAIADES III: I/: 2006 – 2013 2014 – 2020 2021 – 2027 ЕХ-ны дотоод усан замын зохицуулалтын баримт бичгүүд (a) хөлөг онгоц /5/ (б) мэргэшил, ур чадвар /3/ (в) гол мөрний мэдээллийн систем /6/ (г) зах зээл /8/ (д) хүрээлэн буй орчин /3/ (е) бусад /2/ Эх үүсвэр: Судлаачид - Усан замын тээврийг дэмжих хөтөлбөр - NAIADES II-т TEN-T сүлжээг дэмжихэд авах шаардлагатай арга хэмжээ, өөрчлөх, батлан гаргах дүрэм журмуудыг санал болгосны дагуу ЕХ-ний усан замын зохицуулалттай холбоотой хууль, эрхзүйн баримт бичгүүдийг гаргасан байна. (Зураг 10-ийн доод хэсэг, дэлгэрэнгүй жагсаалтыг хавсралт 4-өөс харна уу) НҮБ-ийн Европын Эдийн Засгийн Хороо (UNECE) - “Дотоодын усан замын тээврийн ажлын хэсэг” (Working Party on Inland Water Transport SC.3)-ээс мөн усан тээврийн зохицуулалттай холбогдох тогтоолуудыг гаргасан байна15. Үүнд: - Дотоод усан зам дээрх дүрэм, тэмдэг - Усан онгоцны техникийн шаардлага - Завины жолоочийн гэрчилгээ - Голын мэдээллийн үйлчилгээ 15 дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unece.org/trans/main/sc3/sc3res.html холбоосоос харна уу. 32
- Автоматжуулалт ба ухаалаг тээвэрлэлт - Бохирдлоос сэргийлэх - Усан замын зугаалга, амралт Агуулгын хувьд, ЕХ-ны баримт бичгүүдтэй ойролцоо. UNECE-ийн эдгээр тогтоолуудыг гишүүн орнууд өөрсдөө хүссэн тохиолдолд мөрдөх буюу заавал биелүүлэх шаардлагагүй. Олон улсын голын комиссууд /Райн, Дунай, Мозелийн/ Комиссын гишүүд мөн хэлэлцэн баталсан баримт бичгийг мөрдөх шаардлагатай. Европын улсуудад энэ мэтчилэн олон байгууллагууд нэг ижил талбарт янз бүрийн зохицуулалтын баримт бичгүүд боловсруулж гаргаж байгаа учир хоорондын нийцлийг хангах зорилгоор 2015 оноос эхлэн анхаарах болсон. Тус онд ЕХ болон Райны усан замын комисс хамтран Дотоод усан замын тээврийн стандартыг хөгжүүлэх Европын Хороо (CESNI)-г байгуулж “Дотоод усан замын хөлөг онгоцонд тавигдах техникийн шаардлагын Европын Стандарт” (ES-TRIN)-ыг гаргадаг болсноор ES-TRIN нь ЕХ-ны орнуудад усан замын зохицуулалтад ашиглах суурь стандарт болсон. 2018 оноос энэ стандартыг Дунайн комисс мөн ашиглахаар болсон байна. Зураг 11. Дотоод усан замын онгоцонд тавигдах техникийн шаардлага Европын Стандарт (ES-TRIN) Эх үүсвэр: CESNI веб хуудас. https://www.cesni.eu Б. ХБНГУ-ын усан Тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандарт, баримт бичгүүд: Дотоод усан замын аль хэсэгт тээвэр хийж байгаагаас хамаараад дараах 4 тээврийн зохицуулалтын үндсэн баримт бичгүүдийг дагаж мөрдөнө. Райн мөрний усан тээврийн зохицуулалт (Rheinschifffahrtspolizeiverordnung) Дунай мөрний усан тээврийн зохицуулалт (Donauschifffahrtspolizeiverordnung) Мозель голын усан тээврийн зохицуулалт (Moselschifffahrtspolizeiverordnung) Дотоодын усан замын тээврийн зохицуулалт (Binnenschifffahrtsstraßen-Ordnung) 33
Райн, Дунай болон Мозел голуудтай залгаа улсууд бүгд мөрдөхөөр холбогдох олон улсын голын холбооноос баталсан тусдаа тээврийн зохицуулалтын дүрмүүдтэй. Эдгээрээс бусад дотоод усан замууд дээр сүүлийн зохицуулалт үйлчилнэ. Дээрх журмууд нь хэдийгээр тусдаа баримт бичгүүд боловч агуулгын хувьд ерөнхийдөө ижил байна (ELWIS). Тиймээс “Дотоодын усан замын тээврийн зохицуулалт - BinSchStrO” болон түүний хүрээнд гаргасан тээврийн аюулгүй байдал, хяналт, техникийн стандартын гол бичиг баримтуудыг авч үзье16. Үүнд: - Дотоод усан замын онгоцны аюулгүй байдлын тухай журам (Binnenschiffsuntersuchungsordnung – BinSchUO) - Дотоод усан замын хий ялгаруулалтын хязгаарлалтын журам (Binnenschiffs- Abgasemissionsverordnung – BinSchAbgasV) - Дотоодын замаар аюултай бараа тээвэрлэх журам (Gefahrgutverordnung Straße, Eisenbahn und Binnenschifffahrt – GGVSEB) - Зугаалгын усан онгоцны зохицуулалтын журам (Verordnung zur Änderung sportbootrechtlicher Vorschriften im See- und Binnenbereich) Дотоодын усан зам дээрх хөлөг онгоцууд нь Хөлөг онгоцны техникийн аюулгүй байдлын алба (Das Dezernat Technische Schiffssicherheit) эсвэл ЕХ-ны бусад эрх бүхий байгууллагаас (Райн, Дунай, Мозель голын комиссуудын) гаргасан усан онгоцны гэрчилгээтэй байх шаардлагатай. Хөлөг онгоцны үзлэгийг дээрх гурван журмын дагуу хийж гэрчилгээ олгоно. 1. Дотоод усан замын онгоцны аюулгүй байдлын тухай журам (BinSchUO) Энэ журам нь ЕХ-ны 2016/1629 удирдамжийг ХБНГУ-д хэрэгжүүлж буй журам юм17. Хамрах хүрээ: Дотоод усан зам (1-4 дүгээр бүс) дээрх тээврийн хэрэгсэл, хөвөх систем, хөвөгч биетүүдийн хувьд - Хөдөлгөөнд оролцоход тавигдах техникийн шаардлага - Хөлөг онгоцны угсралт, тоног төхөөрөмжийн шаардлага - Хөлөг онгоцны багт тавигдах шаардлага - Зорчигч тээвэрлэхэд тавигдах шаардлага зэргийг заасан байна. Хугацаа: Зорчигч тээвэр болон шингэн ачаа тээврийн хөлгүүдийг 5 жил тутамд бусад хөлгийг 10 жил тутамд шалгаж, гэрчилгээ олгодог. Хөлөгт засвар орсон, сайжруулсан тухай бүрд шалгалтыг хийж гэрчилгээг шинэчилнэ. 16 ХБНГУ-ын усан замын тээвэрт мөрдөж буй хууль, дүрэм, журмуудын жагсаалтыг бүрнээр нь https://www.elwis.de/DE/Schifffahrtsrecht/Verzeichnis-aRechtsverordnungen-Gesetze-Richtlinien/Verzeichnis- Rechtsverordnungen-Gesetze-Richtlinien-node.html холбоосоор үзнэ үү. 17 Directive (EU) 2016/1629 of the European Parliament and of the Council of 14 September 2016 laying down technical requirements for inland waterway vessels 34
Ангилал: Усан онгоц нь отоодын усан замын аль бүсэд хөдөлгөөн хийхээс хамаараад үндсэн шаардлагыг нэмэгдүүлэх эсвэл бууруулах заалттай. Хүснэгт 6. Техникийн үзлэгийн зориулалтаарх дотоод усан замын ангилал, ХБНГУ Бүс Тавигдах шаардлага Хамааралтай онцлох хэсэг 1 Бүс 2-оос өндөр шаардлага Хавсралт III. 1 ба 2-р бүсийн тээврийн хэрэгсэлд тавигдах 2 Бүс 3-аас өндөр шаардлага нэмэлт техникийн шаардлага Журмын дагуу тавигдах үндсэн ES-TRIN стандарт ба хавсралт V-VIII 3 шаардлага 4 Бүс 3-аас хөнгөн шаардлага Хавсралт IV. Райнаас гадуурх 3-р бүс ба 4-р бүсийн тээврийн хэрэгслүүдэд чөлөөлж болох техникийн шаардлагууд Эх үүсвэр: Судлаачид ХБНГУ-ын дотоод усан зам дээр явж буй хөлөг онгоцуудад ES-TRIN 18 болон энэ журмын II-VIII хавсралт дээрх техникийн шаардлагууд хамаарна (1-р бүлэг, 1-р хэсэг, 1.2) Бүлгүүд болон хавсралтуудын агуулга дараах байдалтай байна. 1. Ерөнхий зүйл 2. Хөлгийн гэрчилгээ олгох үйл явц 3. Техникийн захиргааны арга хэмжээ 4. Техникийн зөрүү, шинэчлэл, адилтгах боломж 5. Зорчигч тээвэр 6. Захиргааны үүрэг, хариуцлага Хавсралт 1. ХБНГУ-ын усан замын ангилал /1-4-р бүс/ Хавсралт 2. Тусгай заалтууд /гаталга онгоц, чиргүүл онгоц, зорчих завь зэрэгт/ Хавсралт 3. 1 ба 2-р бүсийн хөлөг онгоцонд тавигдах нэмэлт техникийн шаардлага Хавсралт 4. Райн мөрний сүлжээнд үл хамаарах 3-р бүс ба 4-р бүсийн хөлөг онгоцуудад чөлөөлж болох техникийн шаардлагууд Хавсралт 5. Сертификатын үндэсний загвар Хавсралт 6. Хөлгийн багт тавигдах шаардлага Хавсралт 8. Дизель хөдөлгүүрээс ялгарах хийн бохирдол болон агаарыг бохирдуулагч бодист тавих шаардлага Хавсралт 9. 12-оос дээш 35-аас доош тооны зорчигч тээвэрлэх зориулалттай зорчигчийн завь Тус журамд DIN, EN болон ISO стандартуудыг холбогдох заалтуудад ашигласан байна19. Энд: 18 CESNI-гээс гаргаж буй “Дотоод усан замын хөлөг онгоцонд тавигдах техникийн шаардлагын Европын Стандарт” (ES-TRIN). Зураг 11-ийг харна уу. 19 (2) Энэхүү журамд дурдсан DIN, EN, ISO стандартуудыг Берлин хотын Бьют-Верлаг GmbH компаниас хэвлүүлж, Мюнхен дэх Германы Патент, барааны тэмдгийн албанд архивлан хадгалсан. 35
- DIN нь Германы Стандартчилалын институтиас (German Institute for Standardization-DIN) гаргадаг стандартууд. DIN # - дотооддоо мөрдөж буй; DIN EN # - Европын стандартын Германд хэрэглэж буй хувилбар; DIN ISO # - ISO стандартын Герман хувилбар; DIN EN ISO # - Европт мөн адил хэрэглэж буй ISO стандарт. - EN нь Европын Стандартчилалын Хорооноос (European Committee for Standardization - CEN) гаргадаг техникийн стандартууд Арилжааны зорилгоор зорчигч тээвэрлэх, зугаалгын онгоц хөлслүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ES-TRIN-д заасан холбогдох шаардлагыг хангаж бүртгүүлсэн байхыг шаарддаг. Арилжааны бус буюу хувийн зорчигч тээврийн болон 24 м-ээс дээш урттай бол, харин зугаа цэнгэлийн завь 15м-ээс дээш урттай бол зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай. Эдгээр онгоцуудад тавих шаардлагыг энэхүү журмын хавсралт 9 болон “Зугаалгын усан онгоцны зохицуулалтын журам”-д заасан байна. Шигтгээ: Загасчлал ХБНГУ-дийлэнх усан замуудад дотоодын иргэд загас барихад албан ёсны эрхийн үнэмлэх болон зөвшөөрөл шаарддаг. Загасчлах эрхийн шалгалтыг өгснөөр эрхийн үнэмлэхтэй болох ба загасчлах зөвшөөрлийг тухайн загас барих бүсийн холбогдох хувийн болон улсын байгууллагаас байршил, хугацаанаас хамааруулан худалдан авдаг байна. Гадны улсын иргэд загасчлах эрхийн үнэмлэх болон зөвшөөрлийг түр хугацаагаар авах боломжтой. Эдгээр загаслчах эрх болон зөвшөөрлийн шаардлага бүс нутаг бүрд харилцан адилгүй байна. 2. Дотоод усан замын хий ялгаруулалтын хязгаарлалтын журам (BinSchAbgasV) Энэ журам нь ЕХ-ны 2012/46 удирдамж буюу автозамын бус тээврийн хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүрээс ялгарах хорт утаа, хийн утааны эсрэг удирдамжийг хэрэгжүүлж буй журам юм20. Хамрах хүрээ: BinSchUO-ийн Хавсралт 1-д заасан усан замууд дээрх - 20м-ээс урт, 100м3-аас их эзэлхүүнтэй усан онгоц - 20м-ээс урт татлага болон түлхэгч онгоцууд - Зорчигчийн хөлөг онгоц - Гатлага онгоц - Хөвөгч хэрэгсэл - Хяналтын байгууллагын албан ёсны тээврийн хэрэгсэл Техникийн шаардлагууд: 1. Зах зээлд борлуулах болон хөлөг онгоцонд суурилуулах мотор нь: 20 Commission Directive 2012/46/EU of 6 December 2012 amending Directive 97/68/EC of the European Parliament and of the Council on the approximation of the laws of the Member States relating to measures against the emission of gaseous and particulate pollutants from internal combustion engines to be installed in non-road mobile machinery. 36
- ЕХ-ны 2012/46 удирдамжийн 4-р заалтын 1-р зүйл болон заалт 9-ийн 3e ба 4а дахь шаардлагууд - ЕХ-ны 2012/46 удирдамжийн Хавсралт 1-ийн 4.1.2.4-ийг эсвэл хасвралт 15-ийн Stage II шаардлагыг хангасан байх. 2. Моторыг хөлөг онгоцонд суурилуулахдаа CESNI-гээс гаргасан стандарт ES-TRIN 2017/1-ийн Бүлэг 9-д заасан шаардлагыг баримтална. Хэдийгээр ЕХ-ны 2012/46 удирдамж болон ES-TRIN 2017/1 стандартыг 2016 болон 2019 онд тус тус шинэчилсэн боловч шинэчилсэн хувилбарыг хараахан нэвтрүүлж эхлээгүй байна. Тухайлбал, дээрх удирдамжийн заалт 9-ийн 3е-д зааснаар дотоодын усан замын хөлөг онгоцны (V ангиллын хөдөлгүүрүүд) хөдөлгүүрт (propulsion engine) “Stage-III/A” ялгаруулалтын стандартын хязгаарлалтыг барихаар заасан байна (Хүснэгт 7). Хүснэгт 7. Хөлөг онгоцны Stage-III/A ялгаруулалтын стандарт Хөдөлгүүрийн Swept volume, Net power CO HC+NOx PT төрөл (litres per cylinder, kW) (g/kWh) (g/kWh) (g/kWh) V1:1 SV ≤ 0.9, P > 37 kW 5 7.5 0.4 V1:2 0.9 < SV ≤ 1.2 5 7.2 0.3 V1:3 1.2 < SV ≤ 2.5 5 7.2 0.2 V1:4 2.5 < SV ≤ 5 5 7.2 0.2 V2:1 5 < SV ≤ 15 5 7.8 0.27 V2:2 5 8.7 0.5 V2:3 15 < SV ≤ 20, P ≤ 3300 kW 5 9.8 0.5 V2:4 15 < SV ≤ 20, P > 3300 kW 5 9.8 0.5 V2:5 5 11 0.5 20 < SV ≤ 25 25 < SV ≤ 30 37
1.3.ОХУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ ОХУ-ын дотоодын усан замын тээврийн онцлог, өнөөгийн байдал: ОХУ хэдийгээр дэлхийд хоёрт орох 101,600км-ийн урт усан замтай боловч үүнээс батлагдсан гүн бүхий зам нь 49,900 км, байгуулсан суваг 16,000 км буюу нийт 60 гаруй хувь нь идэвхтэй ашиглагдах боломжтой (The World Factbook). Тус улсын усан зам нь өргөн уудам газар нутгийн дагуу 11 цагийн бүсэд хуваагддаг бөгөөд зарим хэсгийн замаар мөсөн тээвэр эрхлэх боломжтой зэргээр бусад улсуудаас онцлогтой байна. Хэдийгээр дотоодын нийт ачаа тээврийн 2% нь л усан замаар дамждаг боловч нэгдүгээрт, Европын усан тээврийн бүслүүр болдог, хоёрдугаарт дотоодын усан зам нь зарим бүс нутагт (алс хойд ба алс дорнодын бүс нутгуудад нийт тээврийн 80% нь усан замаар) ачаа болон зорчигч тээврийг хүргэх цорын ганц арга зам болдгоороо ач холбогдол ихтэй тээврийн салбар юм. Зураг 12. ОХУ-ын дотоод усан замын сүлжээ Эх үүсвэр:UNECE Дотоодын хамгийн гол усан зам нь Вольга мөрөн бөгөөд түүн дээр тулгуурласан Европын Оросын хэсгийн гүн усны нэгдсэн систем (Unified deep-water system of European Russia) нь олон улсын тээвэрт өндөр ач холбогдотой. Учир нь тус систем нь Цагаан тэнгис, Балтын тэнгис, Каспийн тэнгисийг, Хар тэнгистэй холбосон буюу Европын бүх тэнгисийг хамгийн дөт байдлаар холбосон усан замын сүлжээ юм. Нийт замын урт 6500 км, усны баталгаат гүн 4 м орчим байна. 38
Зураг 13. Вольга мөрөн болон түүн дээр суурилсан Орос-Европын гүн усны систем Эх үүсвэр: https://www.npr.org/templates/story/story.php?storyId=130843746 Эх үүсвэр: www.noniusengineering.ru UNECE-ийн 1999 оны “Европын олон улсын ач холбогдол бүхий усан замын хэлэлцээр”-ээр тогтоосон “E-waterway” сүлжээнд дараах усан замууд багтдаг (UNECE, 2017). Хүснэгт 8. Олон улсын ач холбогдолтой дотоодын усан замууд, ОХУ Код Усан зам Урт, км Гүн, м Ангилал Е50 St.Peterburg-Cherepovets 947 3.6 Vb Е50 Rybinsk - Astrakhan 2158 3.1 VIc E50-02 Rybinsk-Dubna 428.6 3.6 VIc E50-02-02 Dubna-Moskva 115 3.7 VIa E50-01 Mouth of kama-Solikamsk 1112 2.9 VIb Олон улсын ач холбогдолтой зам ойролцоогоор 10,000 гаруй км буюу нийт дотоод усан замын 10 орчим хувийг бүрдүүлж байна. ОХУ-ын усан замын урт түүнд ноогдож буй нийт ачаа тээврийн эргэлтийг авч үзэхэд ЕХ-ны улсууд болон БНХАУ-аас бага түвшинд байдаг. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд 67.3 тэрбум тонн-км ачаа, 13,6 сая зорчигч тээвэрлэсэн байна. Тээвэрлэж буй ачааны төрлөөр авч үзвэл 78%-ийг барилгын материал, 5,3%-ийг газрын тос шатахуун тус тус эзэлж байна (Морфлот, 2018). Хүснэгт 9. ОХУ-ын усан замын тээврийн үзүүлэлт, 2019 он Үзүүлэлт Хэмжих нэгж Хэмжээ Нийт ачаа тээвэр мян.тонн 112,728.8 Дотоод мян.тонн 84,605.2 Хил дамнасан ачаа тээвэр мян.тонн 28,123.6 39
Алс Хойдод тээвэрлэсэн ачаа мян.тонн 17,902.6 63,943.1 Ачаа тээврийн эргэлт сая.тонн-км 32,563.7 Дотоод сая.тонн-км 31,379.6 12,205,543 Хил дамнасан ачаа тээвэр сая.тонн-км 569,858,543 Зорчигч тээвэр зорчигч Зорчигч тээврийн эргэлт зорчигч-км Эх үүсвэр: Морфлот веб сайт. http://www.morflot.ru/ 2020 оны байдлаар 24,500 хөлөг онгоц бүртгэлтэй байгаагаас 1200 гаруй нь зорчигч тээврийн онгоц бөгөөд дундаж наслалт нь 31 жил байна (Оросын Голын бүртгэл - РРР). ОХУ-ын дотоодын усан замын тээвэрлэлтэд баримталж буй ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага Тус улсын усан замын тээврийн салбарын бодлого дараах шат дараалсан баримт бичгүүдийн хүрээнд тодорхойлогдож байна. Тээврийн салбарын стратеги (Транспортная стратегия) Дотоодын усан замын тээврийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги (Стратегия развития внутреннего водного транспорта на период до 2030 года) “ОХУ-ын тээврийн системийн хөгжил 2010-2020” Холбооны зорилтот хөтөлбөр (Развитие транспортной системы России:2010-2020 годы) “Тээврийн системийн хөгжил” Засгийн газрын хөтөлбөр (Государственны Программы: Развитие транспортной системы) Тээврийн салбарын стратегид дотоод усын замын ачаа тээврийг үндсэн хувилбар болон инноваци нэвтрүүлсэн хувилбаруудаар 2030 он хүртэл тус тус таамагласан бөгөөд ачаа тээвэр хувилбар тус бүр харгалзан 104,9 ба 116,9 тэрбум тн-км, зорчигч тээвэр харгалзан 790 ба 800 сая зорчигч-км хүрнэ гэж тооцоолсон байна. Уг стратегийн дагуу 6 үндсэн зорилтууд дэвшүүлсэн бөгөөд түүнээс дотоодын усан замын тээвэртэй холбоотой индикаторуудыг авч үзвэл дараах байдалтай байна. Хүснэгт 10. ОХУ-ын Тээврийн салбарын стратегийн зорилтууд, холбогдох индикаторууд Индикатор Нэгж 2011 2030 Зорилт 1. Үр ашигтай тээврийн дэд бүтцийг хурдацтай хөгжүүлж ОХУ-ын нэгдсэн тээврийн системийг бий болгох Хязгаардлагмал ашиглалттай усан замын нийт усан замд эзлэх хувь 45.6 0 хувь Нийт усан замын урт мян.км 101.3 101.6 баталгаат хэмжээс бүхий усан замын урт мян.км 48.3 67 гэрэлтдэг болон цацруулагч орчинтой усан замын урт мян.км 35.7 67 Дотоодын усан замын боомтоор тээвэрлэх ачаа сая.тонн 184 439 Зорилт 2. Ачаа тээврийн салбарт тээврийн болон логистикийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх Алс Хойд ба түүнтэй адилтгах чиглэлд ачаа тээвэрлэх хэмжээ сая.тонн 19 37 40
Ачааны хөлөг онгоцны дундаж наслалт жил 32 25.4 Зорилт 3. Нийгмийн стандартын дагуу хүн амын тээврийн үйлчилгээний хүртээмж, чанарыг хангах Зорчигч тээврийн хөлөг онгоцны дундаж наслалт жил 32 30 Зорилт 4. Дэлхийн тээврийн салбар дахь интеграцчилал, транзит тээвэр хийх боломж Зорилт 5. Тээврийн системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх /хууль бус үйл ажиллагаа, терроризмтой холбоотой/ тээврийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагыг хангасан тээврийн дэд бүтцийн байгууламжийн эзлэх хувь, хувь 21.2 100 Усан замын тээвэр Зорилт 6. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Тн-км тутам дахь хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг хувь 100 76 бууруулах /2011оны түвшинтэй харьцуулснаар/ Тн-км тутам дахь агаар бохирдуулагч бодисын ялгаруулалтын хувь 100 70 хэмжээг бууруулах /2011оны түвшинтэй харьцуулснаар/ Тн-км тутам дахь шатахуун/цахилгаан эрчим хүчний хувь 100 68 ашиглалтыг бууруулах /2011оны түвшинтэй харьцуулснаар/ Эх үүсвэр: “Тээврийн салбарын стратеги” Дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх стратеги нь усан зам, түүний дэд бүтэц, боомтуудыг нөхөн сэргээх болон хөлөг онгоцыг шинэчлэх, усан тээврийн хөгжлийг дэмжих замаар авто зам болон төмөр замын тээврийн ачааллыг бууруулж, улсын тээврийн тэнцвэртэй хөгжлийг хангах үндсэн зорилгыг дэвшүүлсэн байна. Үүний тулд дараах 5 зорилтуудыг тавьсан байна. 1. Тээврийн системийн тэнцвэртэй хөгжлийг хангах үүднээс газрын тээврийн төрлөөс дотоодын усан тээвэрт ачааны урсгалыг дахин хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх 2. Дотоод усан замын тээврийн бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх 3. Ачаа тээвэрлэгчдэд дотоодын усан тээврийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах 4. Усан замаар зорчигч тээвэрлэх нийгмийн үүргийг хангах 5. Дотоодын усны тээврийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байдлыг сайжруулах Дээрх стратеги зорилтууд, тэдний хүрэхээр тодорхойлсон түвшин болон индикаторууд нь тээврийн салбарын стратегид тодорхойлсоны дагуу байна (Хүснэгт 10-ийг харна уу) . 2030 он хүртэл 178,8 сая рублийн үнийн дүн бүхий усан замын сайжруулалттай холбоотой 10 том төслийг тус стратегид төлөвлөсөн байна. Түүнчлэн усан замыг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөг (а) хөлөг онгоц, (б) усан замын дэд бүтэц, (в) боомтын дэд бүтэц, (г) ачаа тээвэр болон зорчигч тээвэр, (д) хууль эрхзүйн орчин, (е) хүний нөөц, 41
(ж) инноваци, шинжлэх ухаан гэсэн чиглэлүүдээр тодорхойлсон байна. Тус баримт бичгийн 3-р хэсэг болон Хавсралт 5-д дээрх чиглэл тус бүрээр хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тусгасан байна. Цаашлаад эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг “ОХУ-ын тээврийн системийн хөгжил 2010-2020-Дотоод усан замын хөгжил дэд хөтөлбөр” ба “Тээврийн системийн хөгжил: Засгийн газрын хөтөлбөр 2018-2024” баримт бичгүүдэд тусгаж, нарийвчилсан төсөл, түүнд хуваарилсан санхүүжилт болон оролцогч талууд, гүйцэтгэгч этгээд, хүрэх түвшин, хугацаа зэргийг гаргасан байна. ОХУ усан замын тээвэрт барьж буй стратегийг усан замын ач холбогдлоос нь хамааран дараах байдлаар ерөнхий чиглэл гаргаж үзлээ. Үүнд: - Олон улсын ач холбогдолтой усан замуудын тогтвортой үр ашигтай үйл ажиллагааг хангах / Unified deep-water system of European Russia, E-waterway by UNECE зэрэг/: Тогтвортой гүнийг хангах, дэд бүтцийг сайжруулах, шинэ бүтээн байгуулалт хийх, тээвэрт явж буй хөлөг онгоцуудыг шинэчлэх гэх мэт - Нийгмийн ач холбогдолтой усан замууд дээр аюулгүй, үр ашигтай тээвэр хийх нөхцлөөр хангах /Алс хойд, Алс дорнод, Сибирь чиглэлийн усан замууд/: Усан тээврээс бусад тээврийн хэлбэр хүрэх боломжгүй замуудын аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын саадыг арилгах гэх мэт - Дотоодын бусад боломжит усан замуудыг хосолсон тээвэрт ашиглах чиглэлээр хөгжүүлэх: Усан замуудыг төмөр зам болон авто замтай хослуулан хөгжүүлэх боломжийг илрүүлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Аялал, жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломжууд - Жижиг голын усан замыг ашиглах боломжийг эрэлхийлэх зэрэг болно. “Аялал жуулчлалын хөгжлийн стратеги: 2035 он хүртэл” Эдгээр нь усан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, тулгарч буй бэрхшээл, шаардлагатай арга хэмжээний талаар ерөнхийлөн дурьдсан бөгөөд энэ чиглэл рүү хараахан төсөл хөтөлбөр эхлүүлээгүй байна Тээвэрлэлтийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын стандарт, баримт бичгүүд: Усан замын тээврийн удирдлага, зохицуулалт нь тус улсын Далайн болон голын тээврийн агетнлаг (Морфлот)-т хамаарах бол усан онгоцны үзлэг, хяналт шалгалт нь ОХУ- ын голын бүртэлд /бие даасан хяналт, шалгалтын байгууллага/ хамаарна. Урт нь 20м-ээс ихгүй, 12-оос бага зорчигчийн суудал бүхий жижиг завинууд нь хувийн аялал зугаалгын зориулалтаар буюу ашгийн бус зориулалттай ашиглагддаг бол эдгээр усан онгоцнуудын бүртгэл, хяналт нь ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Жижиг усан онгоцны улсын хяналтын газарт (ГИМС) хамаардаг байна. 42
Морфлот нь дотоодын усан замын 15 бүс нутгийн захиргааны байгууллагыг удирддаг бол жижиг усан онгоцны улсын хяналтын газар нь 85 бүсэд 730 орчим хяналтын цэгийг хамардаг байна. Зураг 14. ОХУ-ын усан замын захиргааны бүсчлэл Эх үүсвэр:UNECE № Усан замын бүсүүд № Усан замын бүсүүд 1 Volga-Don basin 9 Azov-Don basin 2 Volga-Baltic basin 10 Ob-Irtysh basin 3 White Sea-Onega basin 11 Ob basin 4 North Dvina basin 12 Yenisei basin 5 Pechora basin 13 Baikal-Angarsk basin 6 FSBI Moscow Canal 14 Lensky basin 7 Volga Basin 15 Amur basin 8 Kama basin Усан зам дагуу 117 боомт байгаагаас 40 боомтоор гадаад улсын тугийн доорх хөлөг онгоцууд тээвэр хийх зөвшөөрөлтэй (Морфлот). Усан замын дагуу 741 дэд бүтцийн барилга, байгууламжууд: - Хаалт: 108 - Суваг:128 - Усан онгоц өргүүр:1 - Жижиг далан:115 - Ус дамжуулах хоолой:31 - Том далан:93 - Шуурга, давалгааны хаалт:11 - Бусад:235 43
- Усан цахилгаан станц: 11 зэрэг болно. ОХУ-ын дотоодын усан тээврийн кодексийн 35.2 болон Тээврийн яамнаас баталсан “Усан онгоцны үзлэг, ангилал хийх журам”-ын 1.2-т зааснаар хөлөг онгоцны аюулгүй .байдал, техникийн стандартуудыг хангаж байгаа эсэхийг хянахад “ОХУ-ын голын бүртгэл” (PPP)- ээс гаргасан дараах гол эрх зүйн баримт бичгүүдийг ашиглаж байна. Үүнд: - Усан онгоцыг ангилах, бүтээн байгуулах журам (Правила классификации и постройки судов – ПКПС) - Усан онгоц барих, усан онгоцны материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техникийн хяналт тавих журам (Правила технического наблюдения за постройкой судов и изготовлением материалов и изделий для судов – ПТНП) - Ашиглалтад буй хөлөг онгоцыг шалгах журам (Правила о освидетельствования судов в процессе их эксплуатации – ПОСЭ) - Байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх журам (Правила предотвращения загрязнения окружающей среды с судов – ППЗС) Эдгээр дээр “Жижиг усан завины аюулгүй байдлын журам” Эдгээрээс дараах хоёр суурь журмыг тоймлон авч үзье. 1. Усан онгоцыг ангилах, бүтээн байгуулах журам (Правила классификации и постройки судов – ПКПС) 2015 оны 9-9-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба сүүлд 2019.12.22-нээс өөрчлөлт оруулсан байна. Хамрах хүрээ: Урт нь 20 м-ээс илүү зорчигч тээврийн онгоц, шингэн болон хуурай ачаа тээвэрлэгч, татагч болон түрэгч онгоц, мөс зүсэгч болон бусад үйлдвэрлэлийн усан онгоцонд хамаарна. Ашгийн бус жижиг онгоц, аялал зугаалгын онгоц, спортын дарвуулт онгоц, цэрэг, онцгой байдал, хилийн аюулгүй байдлын онгоц, цөмийн эрчим хүчний төхөөрөмж суурилуулсан онгоц, хөвөгч өрөмдлөгийн төхөөрөмж болон бусад хөвөх байгууламж энэ журамд хамаарахгүй21. Хугацаа: Техникийн тогтмол хяналтыг хуваарийн дагуу 5 жил тутамд нэг, жил тутамд нэг удаа ангилал шалгах үзлэг болон онцгой тохиолдлын үзлэгийг хийдэг. Жил бүрийн хяналтыг Ашиглалтад буй хөлөг онгоцыг шалгах журам (ПОСЭ)-ийн дагуу гүйцэтгэдэг. Бусад хяналтууд энэ журамд хамаарна. Ангилал: Хөлөг онгоцны ангилал тус бүрээс хамаараад түүнд тавигдах техник, аюулгүй байдлын шаардлага ялгаатай байна. Хөлгийн ангиллыг хийхдээ тухайн хөлөг явах усан зам болон хөлгийн загвар, онцлогоос хамааруулан хийнэ. Усан замыг давалгааны 21 “Жижиг хөлөг онгоцны хяналт шалгалтын журам”, “Дотоодын усан тээврийн зам дээр хөвөгч объектын ангилал, хяналтын журам” зэрэг тусдаа журмууд бий. 44
өндрийн стандарт /м/, өндөр давалгааны давтамж /хувь/, салхины хурд (м/сек) гэсэн үзүүлэлтүүдээр дараах байдлаар ангилж байна. Хүснэгт 11. Техникийн үзлэгийн зориулалтаарх тэнгисийн болон дотоод усан замын ангилал, ОХУ Давалгааны Өндөр давалгааны Салхины хурд, Усан замын ангилал давтамж, % м/сек өндрийн стандарт, м Л 0,6 1 17 Дотоод Р 1,2 1 17 усан зам О 2 1 21 М3 3 24 О-ПР 2 3 21 Тэнгис М-ПР 3 3 24 М-СП 3,5 3 24 Эх үүсвэр: “Дотоодын усан замын техникийн хэрэгслийн аюулгүй байдлын зохицуулалт”, ОХУ-ын ЗГ-ын тогтоол, 2010.8.12, №623 Усан замууд болон тэнгисийн хэсгүүд аль ангилалд хамаарч байгааг энэхүү журмын ерөнхий хэсгийн 6 дугаар зүйлд заасан байна. Журмын 1 – 10 дугаар хэсгүүд нь эдгээр усан замууд тус бүр дээр ангилсан хөлөг онгоцнуудад тавигдах: 1. Их бие ба их биеийн тоноглол 2. Тогтвортой байдал, хөвөх чадвар, тавцан, жолоодлого 3. Галын хамгаалал 4. Эрчим хүчний суурилуулалт ба хөдөлгүүр 5. Хөлөг онгоцны зохион байгуулалт, тоноглол 6. Цахилгаан тоног төхөөрөмж 7. Радио холбоо 8. Удирдах хэрэгсэл 9. Аюултай ачаа тээвэрлэдэг хөлөг онгоцонд тавигдах шаардлага22 10. Материал ба гагнуурын шаардлагууд тус тус тусгасан. 11 дүгээр хэсэгт “Европын дотоод усан зам дээр явах хөлөг онгоцнуудад тавигдах нэмэлт шаардлага” буюу өмнөх 1-10 дугаар бүлэг дээр нэмэгдэх шаардагуудыг тусгасан байна. Үүнд, ЕХ-ны удирдамж Directive (EU) 2016/1629 болон UNECE-ийн 61-р тогтоолын холбогдох нэмэлт шаардлагуудыг оруулсан байна. Үлдсэн хэсгүүд нь: 22 Энэ хэсгийн 1.2.1.21 заалт дахь аюултай бараа бүтээгдэхүүний ангилал нь “International European Agreement concerning the International Carriage of Dangerous Goods on Inland Waterway” (ADN) хэлэлцээрт заасан ангилал байна. 45
- 12. Байгалийн хий болон нефтийн хийгээр ажилладаг хөлөг онгоцонд тавигдах шаардлага - 13. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тээвэрлэх зорчигчдын хөлөг онгоцны тоног төхөөрөмж Түүнчлэн энэхүү журамд ГОСТ болон ГОСТ-Р үндэсний техникийн стандартуудаас холбогдох 100 гаруй стандартуудыг харгалзах заалтууд дээр оруулж өгсөн байна23. 2. Байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх журам (Правила предотвращения загрязнения окружающей среды с судов – ППЗС) 2016 оны 9-1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба сүүлд 2019.12.1-нээс өөрчлөлт оруулсан хувилбар үйлчилж эхэлсэн. Хамрах хүрээ: ОХУ-ын дотоодын усан тээврийн кодексийн 35.1 ба 35.4-т заасан хөлөг онгоцуудыг хамарна. Бүлгүүд: - 1. Ерөнхий зүйл - 2. Усан тээврээс газрын тосны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх: - 3. Усан онгоцны бохир усны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх: - 4. Усан онгоцны хог хаягдлын бохирдлоос урьдчилан сэргийлэх - 5. Тэнгисийн бүсэд ажиллаж буй усан онгоцны бохирдлоос урьдчилан сэргийлэх - 6. Усан онгоцны хөдөлгүүрээс гарч буй хийн бохирдлоос урьдчилан сэргийлэх - 7. Озон-устгах бодисын ашиглалтаас урьдчилан сэргийлэх - Хавсралт 2. Байгаль орчны аюулгүй байдалтай холбоотойгоор хөлгийн navigation endurance тооцох аргачлал Бүлгүүдийн заалтуудыг товчлон авч үзвэл: Газрын тосны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх - Дотоод шаталтын хөдөлгүүр болон системд газрын тос агуулсан хольцыг ашиглаж буй хөлгүүд газрын тостой усыг цуглуулах сав (collection tanks) болон шахах, дамжуулах системтэй (oil-containing water pumping and delivery systems) байхыг зааж эдгээрт тавигдах шаардлага, стандартыг тусгасан байна. Мөн хавсралт 1-д заасан аргачлалаар тооцсон шаардлагад хүрэхгүй тохиолдолд нэмэлт суурилуулах хэрэгслүүдийг тогтоосон байна. 23 Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгээс (Commonwealth Independent States-CIS) гаргадаг 46
- Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, эдгээр бүтээгдэхүүнтэй харьцах хөлгүүдэд газрын тосны алдагдлыг барих арга хэрэгслүүдийг (oil spill localization means) бүрдүүлсэн байх шаардлагатай. Бохир усны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх: - Хөлөг онгоцууд бохир ус цуглуулах сав болон түүнийг цуглуулах, дамжуулах системтэй байна. Бохир усны савны хүчин чадлыг тогтоохдоо хавсралт 1-д заасан аргачлал болон бохир усыг цэвэршүүлэх системтэй (sewage water treatment plant) эсэхийг харгалзна. ОХУ-ын усан замын бүс нутгийн захиргаа Хог хаягдлын бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх: - Хогийн сав болон хог хаягдал шатаагч, хог шахагч компрессор зэрэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах талаар. Тэнгисийн бүсэд ажиллаж буй усан онгоцны бохирдлоос урьдчилан сэргийлэх - Бүлэг 1-4 болон 6,7-д заасан шаардлагууд дээр нэмээд олон улсын MARPOL 73/78, IMO болон ES-TRIN зэрэг олон улсын стандартуудын холбогдох заалтуудыг тусгасан байна. Хөдөлгүүрээс гарч буй хийн бохирдлоос урьдчилан сэргийлэх - Хамрах хүрээ: compression ignition (дизель болон газ-дизель хөдөлгүүрт), spark ignition (бензин болон газан хөдөлгүүр) outboard engine болон тавцан дээр газын хоолой суурилуусан хөлгүүд - Газан хөдөлгүүрт болон газын хоолойг тавцан дээр суурилсан хөлөг онгоцуудад тавигдах ялгаруулалтын шаардлага нь ОХУ-ын Олон улсын гэрээнд заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэхгүй. - Бусад хөдөлгүүрээс ялгарах хорт хийн бодисыг тооцох, зөвшөөрөгдөх дээд хэмжээг уг хэсэгт заасан байна. Тухайлбал, 19 кв-аас бага хүчин чадал бүхий бензин хөдөлгүүртэй хөлөг онгоцны хувьд 2 эсвэл 4 поршинтой /stroke/ тохиолдлуудад тавигдах ялгарлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг дараах байдлаар тодорхойлсон байна. Хүснэгт 12. Хийн ялгаруулалтын зөвшөөрөх дээд хэмжээ Параметр /жигнэсэн дундаж ялгаруулалт/ Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (g/kW-h) 4-поршин 2-поршин Азотын давхар исэл /NO2/ 10 7.5 Нүүрстөрөгийн дутуу исэл /CO/ 190 120 Нийт нүүрсустөрөгч /CH/ 4 20 47
1.4.БНХАУ-ЫН УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЕХАНИЗМ БНХАУ-ын дотоодын усан замын тээврийн онцлог, өнөөгийн байдал: БНХАУ дотоод усан замын урт мөн түүн дээр хийж буй ачаа тээвэрлэлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг боловч усан замын тээврийн хөгжлөөр ЕХ, АНУ-ын дараа удаалж байна. Далайн эргийн дагуу 18,000 км зам, эх газрын дотор зорчих боломжтой 126,300 км усан зам байна. 50,000 орчим гол мөрөн дотоод усан замын сүлжээг бүрдүүлдэг бөгөөд үүн дотор Хөх мөрний систем /64,800 км/, Сувдан мөрний систем /16,477/, Гранд Канал-Хуай голын суваг /17,504/, Хэйлунцян голын систем /8211/, Шар мөрний систем /3,533/ зэрэг том голын системүүд байна. Голууд дайран өнгөрч буй нутгийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, Хөх мөрний систем дайран өнгөрч буй 7 муж, 2 хот нь улсын ДНБ-ий 40%-ийг бүрдүүлж байна (ADB, 2016). Зураг 15. БНХАУ-ын голын систем Эх үүсвэр: Азийн хөгжлийн банк 48
Нийт усан замын 52,3% нь ангилагдсан зам ба Дотоод усан замын үндэсний стандартын (内河通航标准) дагуу усны гүн болон зорчих хөлөг онгоцын даацаас хамаарч дараах байдлаар ангилдаг байна. Хүснэгт 13. БНХАУ-ын усан замын ангилал Усан замын ангилал I II III IV V VI VII Хөлөг онгоцны даац /тн/ 3,000 2,000 1,000 500 300 100 50 Усны гүн /м/ 3.5-4.0 2.5-3.0 2.0-2.5 1.6-1.9 1.3-1.6 1.0-1.2 0.7-0.9 Усан зам /км/ 1,828 3,947 7,866 10,732 7,613 17,522 17,114 Эх үүсвэр: Судлаачдын баг Дээрх ангилагдсан замаас 24,000 км нь худалдааны ач холбогдолтой зам бөгөөд ангилалд ороогүй үлдсэн 60,000 км орчим усан зам дээр орон нутгийн жижиг завьнууд ачаа болон зорчигч тээвэрлэж тухайн бүс нутгийн үйлдвэрлэл, худалдаа, хуваарилалтад чухал үүрэг гүйцэтгэж байна (World Bank , 2009). Улсын нийт ачаа тээврийн тал нь харин зорчигч тээврийн 0,5% нь бүх төрлийн усан замаар (тэнгис, тэнгисийн эрэг дагуух, дотоод усан зам) дамжиж байна. Нийт тээврийн хэлбэрүүдэд дотоод усан замын тээврийн эзлэх хувийн жинг харвал: Хүснэгт 14. БНХАУ-ын нийт ачаа тээвэр, тээврийн хэлбэрүүдийн эзлэх хувь 2017 2018 2019 Нийт ачаа тээврийн эргэлт. 19,258.8 19,938.5 20,643.5 тэрбум тн-км Төмөр зам 13.9% 14.5% 13.3% Авто зам 34.7 35.7 36.3 Усан зам* 51.3 49.7 50.4 Эх үүсвэр: Судлаачдын баг, БНХАУ-ын ачаа тээрийн статистик мэдээллээс 2018 оны байдлаар усан замаар 9905 тэрбум тонн-км ачаа тээврийн эргэлт хийсний 15,5% нь дотоод усан зам (нийт тээврийн эргэлтийн 7,7%), 32% нь тэнгисийн эрэг дагуух тээвэр үлдсэн нь тэнгис далайн тээвэрт хамаарч байна (MOT, 2019). 49
Зураг 16. БНХАУ-боомтын тээвэр, тэрбум тн Усан боомтоор дамжиж буй тээврийн хэмжээ түүнд олон улсын тээврийг авч үзвэл 9.18 дараах байдалтай байна. Дотоод усан замын боомтын тээврийн 90% нь үндэсний ачаа 4.76 тээвэр байна. Эдгээр дотоод боомтоор 3.85 тээвэрлэж буй дунджаар ачааны 31% нь барилгын материал, 20% нь нүүрс, 0.46 Тэнгисийн боомт төмрийн хүдэр болон газрын тос, газрын Дотоод боомт ОУ-ын тээвэр тосны бүтээгдэхүүн харгалзан 13% ба 7%- ийг бүрдүүлж байна (ADB, 2016). Нийт тээвэр Эх үүсвэр: Судлаачид Тээвэрт явж буй усан онгоцны тоо 2018 онд 137,000 хүрч, үүний 20 орчим хувь нь улсын мэдлийн усан онгоцууд байна. Зураг 17. Хөлөг онгоцны тоо, хүчин чадал, БНХАУ, 2018 Хөлөг онгоцны Тоо Ачаа тээврийн Зорчигч тээврийн Контейнер тээвэр төрөл /мян.ш/ даац /сая.тн/ чадал /мян.хүн/ /мян.TEU/ Дотоод усан замын 124.3 129.1 715.9 338.1 Тэнгисийн эргийн 10.3 68.8 226.8 566.2 2.2 53.1 20.6 1063.4 Тэнгис далайн Эх үүсвэр: (MOT, 2019) БНХАУ-ын усан замын тээвэрт баримталж буй ерөнхий бодлого, хөгжлийн чиг хандлага: Тус улсын усан замын удирдлагын тухай журамд зааснаар нь үндэсний ач холбогдолтой зам буюу I-IV ангиллын усан зам мөн муж хоорондын тээврийн ач холбогдолтой V ангиллын зарим усан замуудын талаар баримтлах бодлогыг төлөвлөнө. Харин гол усан замуудаас бусад усан замын талаарх бодлогыг бүс нутаг бүрийн усан замын тээврийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагууд үндэсний усан замын төлөвлөлтийн бодлогын хүрээнд боловсруулж бүс нутгийн захиргаагаар батлуулсаны дараа Тээврийн яаманд бүртгүүлдэг байна. БНХАУ-ын усан замын тээврийн ерөнхий бодлого дараах баримт бичгүүдээр тодорхойлогдож байна. Үүнд: - Нэг бүс, нэг зам санаачилга: /Хөх мөрний эдийн засгийн алтан бүс гэх мэт / 50
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266
- 267
- 268
- 269
- 270
- 271
- 272
- 273
- 274
- 275
- 276
- 277
- 278
- 279
- 280
- 281
- 282
- 283
- 284
- 285
- 286
- 287
- 288
- 289
- 290
- 291
- 292
- 293
- 294
- 295
- 296
- 297
- 298
- 299
- 300
- 301
- 302
- 303
- 304
- 305
- 306
- 307
- 308
- 309
- 310
- 311
- 312
- 313
- 314
- 315
- 316
- 317
- 318